• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Г.Дамдинням: Англи хэлийг бүх хүүхэд сурч байж боловсролын тэгш бус байдал, ялгаа арилна

УИХ-ын гишүүн Г.Дамдиннямтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Та Боловсролын ерөнхий хуулийг боловсруулах ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байгаа.   Хуулийн төслийг 2021 онд өргөн барьсан шүү дээ. Гэвч хуулийн хэлэлцүүлэг хойшлоод байдаг.   Энэ хаврын чуулганаар батлагдаж амжих уу?

- Хуулийг батлах хугацаа удааширч байгаагийн гол шалтгаан нь энэ бол  өргөн хэмжээний багц хууль.  Анх өргөн баригдахдаа долоон хууль байсан. Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хууль, Дээд боловсролын тухай хууль, Судалгааны их сургуулийн тухай хууль, Боловсролын томилгоотой холбоотой хууль,  Мэргэжлийн боловсролын тухай хууль, Хүмүүнлэг боловсролын тухай хууль зэрэг багтаж байсан. 

Ажлын хэсэг ярилцаад хоёр хуулийг нь нэгтгээд таван хууль болгон хэлэлцүүлэгт бэлтгэж байна.  Энэ чуулганы хугацаанд амжаад гурван хуулийн төслөө батлуулчих юм сан гэсэн зорилго бий.

-Ямар хуулийн төслүүдийг нь нэгтгэв?

-Дээд боловсролын тухай хуулийг Судалгааны их сургуулийн тухай хуультай нэгтгэсэн.  Мөн УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн нарын өргөн барьсан боловсролын томилгоотой холбоотой хуулийн төслийг  Ерөнхий хууль руугаа орууллаа.    Хоёрдугаарт,   Мэргэжлийн боловсролын салбар маань ХНХЯ-ны харьяанд байсан бол өнгөрсөн жил Засгийн  газраас өөрчлөлт оруулж Боловсролын яамны харьяанд авчирсан.  Энэ өөрчлөлтөд нийцүүлж, хуулийн төслийг дахин боловсрууллаа.   Мөн дунд нь Засгийн газраас хуулийн төслөө эгүүлэн татаж,  дахин өргөн барьсан гээд цаг үеийн олон учир шалтгааны улмаас хэлэлцүүлэг хойшилсон тал бий. Ер нь ардчиллын 33 жилийн түүхэнд шинэ үеийн боловсролыг бид дандаа тус тусын  хуулиар зохицуулж иржээ.  Энэ  нь өөрөө  боловсролын салбарт гажуудал үүсгэж байсан. Тэгэхээр шинэ зохицуулалтаар  үнэлгээ хийж үзээд, Монголын боловсролын тогтолцоог сургуулийн өмнөх боловсролоос насан туршийн боловсрол хүртэл цогцоор нь шинэчлэх нь зүйтэй гэж үзсэн. Тэгэхгүй хэсэгчилж хууль гаргаад байхаар хууль эрх зүйн хувьд ч ойлгомжгүй, тогтворгүй болж байна.  Боловсролын маань үзэл баримтлал нь ч алдагдаад байгааг анзаарах хэрэгтэй.  Тэгэхээр реформын шинжтэй хууль учраас цаг хугацаа ч нэлээд орж байгааг дурдах нь зүйтэй.

-Багцаар авч үзэхээр зарим талдаа асуудал орхигдох тал бий юу?

-Хуулийн техникийн хувьд ажиллагаа ихтэй. Гэхдээ мэдээж боловсролын салбарыг цогцоор нь харж байна гэдэг маш сайн зүйл. Сургуулийн өмнөх боловсрол, ерөнхий боловсрол, дээд боловсрол, мэргэжлийн боловсрол, насан туршийн боловсрол гээд бүх салбарыг нэг нүдээр харж, уялдаа холбоог нь хангаж,  “араа шүд”-ийг нь тааруулна гэсэн үг л дээ.  Энэ нь цаашлаад Монголын боловсролын салбарыг дэлхийн түвшинд очих, өөрийгөө үнэлдэг болох, олон улстай хөл нийлүүлдэг болох бүх үүд хаалгыг нээж өгөх юм.   Одоо байгаа бүх  чөдөр гацаануудыг тайлна гэсэн үг.  Олон улсад өрсөлдөх чадвартай үндэсний боловсролын тогтолцоотой болох нь энэ хуулийн гол агуулга.

-Хуулийн төсөл анх хэлэлцэгдэж эхлэхэд мэргэжлийн боловсролын салбарын тухай олон баримт чуулганы танхимд яригдаж байсан.  Энэ асуудал юу болсон бэ?

-Мэргэжлийн боловсролын салбар маань сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд ХНХЯ хариуцдаг,  халамжийн салбар болоод хувирчихсан байсан. Яг үнэндээ сард олгодог 200 мянган төгрөгийнх нь төлөө л хүмүүс сурдаг болчихсон. Тэгээд бүртгэлдээ 30 гаруй мянган хүн сурдаг гэчихсэн.  Гэтэл яг үнэндээ 17 мянга гэсэн тоо гарсан шүү.  Чанарын тухай ярихад ч хэцүү.  Дархан-Уул аймагт байгаа гурван МСҮТ гэхэд сургаж байгаа мэргэжлүүд нь бүгд давхардаж байх жишээтэй. Ямар ч боловсон хүчний тооцоолол байхгүй. Тэр бүр илүү зардал гаргаж үр дүн багасна шүү дээ. Үүнийг өөрчилнө.   Мэргэжлийн боловсролын чиглэлд Герман, Австрали, Канадын загварууд маш амжилттай хэрэгжсэн байдаг. Мэргэжлийн холбоодтойгоо уялдаж,  Худалдаа аж үйлдвэрийн танхимтайгаа хамтарч ажилладаг.  Өөрөөр хэлбэл,  зах зээл дээр ямар ажлын байр их байна.  Ажил олгогч нараа судална гэсэн үг.  Тэгээд тэрэнд  тохирсон сургалтыг явуулдаг модель руу шилжих ёстой.  Ингэж байж яг хэрэгцээтэй ажиллах хүчнийхээ нөөцийг бэлдэнэ.  Тэгэхээр  Мэргэжлийн боловсролын хууль гэж хаяглаж байгаа боловч цаагуураа хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бодлогын хууль болох юм. 

-Боловсролын салбарын үнэлгээний тогтолцоог ил тод нээлттэй явуулдаг болно гэсэн.  Энэ талаар тодруулахгүй юу?

-Монголын боловсрол түвшин бүртээ гурван жил тутамд олон улсын үнэлгээнд орно.  Тухайлбал, Ерөнхий боловсролын  сургуулиуд PISA-гийн үнэлгээнд орно. Ерөнхий боловсролыг үнэлдэг олон үнэлгээнүүд байдгаас PISA –г сонгосон. Дэлхийн хамгийн олон орон орсон хамгийн бодитой  үнэлдэг гэж болно. Энэ үнэлгээнд бид нар хэзээ ч орж байгаагүй.   Монголын боловсрол муу байна гэж бүгд ярьдаг. Хэн үнэлчихсэн юм, юутай харьцуулсан юм. Мэдэхгүй шүү дээ.  Бид нар хаанаа алдаад, хаанаа оноод байгаа юм  гэсэн бодит үнэлэлт дүгнэлт байхгүй байна.  Тэгэхээр энэ үнэлгээг хийснээр бид ер нь дэлхийн хаана яваагаа хардаг болно. Мөн багшийг үнэлдэг болно. Энэ үнэлгээний хүрээнд багш, сурагч,  сургуулийн менежмент, санхүү гээд бүх талын үнэлгээг хийнэ. Энэ үнэлгээний шинэчлэл нь дэлхийн стандарт руу ойртуулж байна.  Дараагийн нэг чухал асуудал нь  менежментийн өөрчлөлт хийгдэнэ.   Санхүүгийн эрх чөлөө олгоно гэсэн үг. Боловсролын байгууллагуудыг хагас бие даасан санхүүжилтийн тогтолцоо руу шилжүүлнэ. Үр дүнгийн урамшууллаар нь  цалинг нь өгдөг болно.  Чадахгүй байгааг нь явуулдаг болно гэсэн үг. Түүнчлэн  багшлах боловсон хүчин,  сургуулийн орчинд ажиллаж байгаа хүмүүсийн нийгмийн баталгаа сайжирч байна. Тухайлбал, Боловсролын хуульд орон нутагт ажиллаж байгаа багшлах боловсон хүчний орон байрны хэрэгцээг хангахад төрөөс дэмжлэг үзүүлнэ гэдэг заалт орж байна.  Багш нарын нийгмийн асуудлыг шийдсэн олон агуулга багтаж байна.  Ер нь дэлхий дээр хамгийн шилдэг боловсон хүчнүүд боловсролын салбартаа байдаг.   Манайд социализмын үед ч гэсэн багш гэдэг хамгийн өндөр нэр хүндтэй ажил байлаа шүү дээ.  Энэ өөрчлөлтүүдийг бид хийнэ.  Ингэж байж бид Монголын боловсролоо дэлхийд таниулах юм.

-Боловсролын зээлийн сангийн асуудал олон нийтийн анхаарлын төвд байна.  Энэ тухай Боловсролын ерөнхий хууль ямар зохицуулалт орж байна вэ?

-Тэгш сурах боломж нөхцөл монголд алдагдсан байна.  Нэг хэсэг нь бүүр тасраад дэлхийтэйгээ хөл нийлээд явчихсан.   Эгэл ард иргэдийн маань хүүхдүүд үндсэндээ хаягдаж иржээ.   Энэ нь боловсролыг хүртэх боломж нөхцлийн ялгааг харуулж байгаа юм.  Цаашлаад нийгмийн хуваагдал руу явчихлаа. Тэгэхээр тэгш боломжийг бүрдүүлэх үүднээс онлайн хичээл үзэх боломжийг нээж өглөө.  Хүүхдүүд маань хаанаас ч мэдлэг авч болно.  Түүнийгээ  үнэлүүлээд тооцуулно гэсэн үг.   Боловсролын зээлийн сангийн бужигнааныг харахад  зээлийн шалгуурыг хэн хангаад байна вэ гэхээр англи хэлтэй байна.  Хэн англи хэлтэй байна гэхээр  үнэтэй,  төлбөртэй сургуульд сурдаг боломжтой айлын хүүхдүүд л байгаа юм. Тогтолцоо нь буруудаад байна.  Тэгэхээр бид үүнийг тэгшлэхийн тулд төрийн өмчийн сургуулиудынхаа гадаад хэлний сургалтын сайжруулах ёстой.  Бүгдээрээ англи хэл үзээд тодорхой шалгуурыг хангаад олон улсын зээл, тэтгэлэг, хөтөлбөртөө хамрагдаад явдаг болно. Ингэж байж тэр ялгарал арилна. Тийм учраас англи хэл их чухал гэдгийг ярьж хэлээд байгаа юм.   Мөн энэ асуудал дээр Суралцагчийн нийгмийн баталгааны тухай хууль хүчингүй болно.  Энэ хуулиар зээлийг бүрэн тэглэж, чөлөөлдөг байсан.  Засгийн газраас холбогдох журмыг гаргаж, хууль эрх зүйн орчинг илүү боловсронгуй болгох юм.  Эдгээр таван хууль маань батлагдаж байж бүрэн хэмжээний реформ болно. Энэ намартаа багтаагаад бүх хуулиа батлах хэрэгтэй байна.

-Та тойргийнхоо боловсролын салбарт нэлээд анхаардгийн дээр Дарханы замын талаар байнга байр сууриа илэрхийлж ирсэн.  Замын ажил юу болж байгаа вэ?

-Би УИХ-ын гишүүний тангараг өргөөд л энэ асуудалд анхаарна гэж амалсан.  Асуудал нэлээд наашилж байна. Өмнө нь бид Дарханаас Улаанбаатар хүрэхэд найман цаг 30 минут явдаг байсан.  Харин одоо хурдны хязгаараа бариад явахад гурван цаг орчим явж байна.   Гэхдээ ашиглалтад орох болоогүй,  бүтээн байгуулалтын ажлууд үргэлжилж байна.   Ямартай ч дуусгаад очно гэсэн Дарханчууддаа амалсан амлалтаа биелүүлнэ.  Энэ зам бол Дарханчуудын гэхээсээ илүүтэй Монголын эдийн засгийн хамгийн том суурь, судас байгаа юм.  Европ Ази хоёрыг холбосон олон улсын чанартай том зам.   Ажил нэлээд явсан ч ямар нэг нөхцөл байдал тоочоод суудаг, ажлыг удаашруулдаг газрууд байсаар байна.  Миний харж байгаагаар энэ жил хоёр эгнээ, дөрвөн урсгал зам ямартай ч нээгдэх байх.  Байгалийн нөхөн сэргээлт, хөвөө хязгаар, тэмдэг тэмдэглэгээ, аюулгүй байдлын тоноглолууд ирэх жилийн хавар дуусах болов уу.

-УИХ Үндсэн хуулиа өөрчлөн баталлаа.  Мөн Сонгуулийн хуулиа өөрчилж, одоо Улс төрийн намын тухай хуулийн хэлэлцүүлэг эхлээд байна.  Үүнийг тогтолцооны томоохон өөрчлөлт гэж яриад байгаа.  Энэ өөрчлөлтүүдийг та юу гэж харж байна вэ?

-Монгол Улсад тогтолцооны өөрчлөлт зайлшгүй шаардлагатай байлаа.  Тиймээс анхнаас нь дэмжээд явсан.  Би зүгээр энгийн математик тооцоолол хэлээд өгье. Би Дархан-Уул аймгаас 25 мянган хүний санал авч сонгогдсон.  Гэтэл Дархан-Уул аймгийн нийт сонгогчдын тоо 75 мянга.  Сонгуульд ирдэг хэсэг нь 50 мянга байлаа.  Гэхэд цаана нь дахиад 50 мянган хүний санал гээгдээд байгаа биз.  Тийм учраас яалт ч үгүй пропорциональ элементийг оруулж ирэх ёстой.  Парламент бол ард түмний төлөөлөл.  Ард түмний олонхийн саналыг авч байж нийтийг төлөөлөх эрхтэй болно гэсэн үг.  Дараагийн нэг асуудал нь бид  Үндсэн хуулиа өөрчлөөд давхар дээлтэй сайд нартай байж болох нөхцлийг бүрдүүлсэн. Энэ нь УИХ-ын  гишүүдийн 30 хувийг  Засгийн газрын гишүүн болгож байна.  Онолынхоо хувьд Их хурал нь  Засгийн газраа хянаад шахаж шаардаад явах ёстой.  Гэтэл энэ  балансаа алдах магадлалтай болж байна. Тэгэхээр зайлшгүй гишүүдийн тоог өсгөх шаардлагатай байлаа. 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ ЗУРГАДУГААР САРЫН 20. МЯГМАР ГАРАГ. № 121 (7106)

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Ерөнхий сайд Н.Учрал Элчин сайд Шэнь Миньжюанийг хүлээн авч уулзав
Бүгд найрамдах Тажикистан улстай эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ
Цэцэрлэг болон ЕБС-ийн нэг, зургаа, аравдугаар ангийн 270,689 суралцагч эрт илрүүлэх үзлэгт орно
Иргэдийг орон сууцанд оруулна гэж залилсан асуудлыг хянан шалгаж, шийдвэрлэх Ажлын хэсэг байгууллаа

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Гадаад харилцаа
  • •Нийтлэл
  • •Ерөнхийлөгч
  • •Хөлбөмбөг
  • •Наадам
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Сонгууль
  • •Бөхийн төрлүүд
  • •Сагсанбөмбөг
  • •Фото мэдээ
  • •Чуулган
ХУРААХ
Г.Занданшатар зориг гаргалаа,...
Булган аймгийн Могод суманд...

Г.Дамдинням: Англи хэлийг бүх хүүхэд сурч байж боловсролын тэгш бус байдал, ялгаа арилна

БАТСАЙХАН 2023-06-20

ФОТО:

Сэдвүүд : #Чуулган  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Ерөнхий сайд Н.Учрал Элчин сайд Шэнь Миньжюанийг хүлээн авч уулзав
Бүгд найрамдах Тажикистан улстай эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ
Цэцэрлэг болон ЕБС-ийн нэг, зургаа, аравдугаар ангийн 270,689 суралцагч эрт илрүүлэх үзлэгт орно
Иргэдийг орон сууцанд оруулна гэж залилсан асуудлыг хянан шалгаж, шийдвэрлэх Ажлын хэсэг байгууллаа
ШУУРХАЙ МЭДЭЭ
8 цагийн өмнө өмнө

С.Мөнхчулуун: Дундговийн наадам шударга, найраагүй, ил тод зохион байгуулалттай болно

10 цагийн өмнө өмнө

Ерөнхий сайд Н.Учрал Элчин сайд Шэнь Миньжюанийг хүлээн авч уулзав

10 цагийн өмнө өмнө

Бүгд найрамдах Тажикистан улстай эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ

10 цагийн өмнө өмнө

Тажикистаны Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо

10 цагийн өмнө өмнө

Цэцэрлэг болон ЕБС-ийн нэг, зургаа, аравдугаар ангийн 270,689 суралцагч эрт илрүүлэх үзлэгт орно

10 цагийн өмнө өмнө

Иргэдийг орон сууцанд оруулна гэж залилсан асуудлыг хянан шалгаж, шийдвэрлэх Ажлын хэсэг байгууллаа

10 цагийн өмнө өмнө

Өвөл, хаврын бэлтгэл ажилд онцгой анхаарч ажиллахыг үүрэг болгож, Ерөнхий сайдын Албан даалгавар гарлаа

10 цагийн өмнө өмнө

“Үндэсний их баяр наадмын цогцолбор”-ыг Хүй долоон худагт байгуулна

10 цагийн өмнө өмнө

Иргэд, олон нийтийг үер, усны болон авто ослоос урьдчилан сэргийлэхийг уриалж байна

10 цагийн өмнө өмнө

26,992 суралцагч хотхоны бага сургуульд, 8100 суралцагч төрөлжсөн ахлах сургуульд суралцана

10 цагийн өмнө өмнө

Төрийн тэргүүн нарын хэлэлцээний гол сэдэв: Усны нөөц, уур амьсгалын өөрчлөлт

10 цагийн өмнө өмнө

Үс засуулвал нас уртасна

11 цагийн өмнө өмнө

Дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно

1 өдрийн өмнө өмнө

“Дэлхийн адууны өдөр”-ийг олон улсын урлагийн тайзнаа сурталчиллаа

1 өдрийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Бүтээн байгуулалтын ажил инженерийн байгууллагуудын уялдаа холбоогүйгээс саатах ёсгүй

1 өдрийн өмнө өмнө

“Сэлбэ 20 минутын хот” төслийн анхны 12 давхар барилгын үндсэн карказ, цутгалтын ажил дууслаа

1 өдрийн өмнө өмнө

Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

1 өдрийн өмнө өмнө

Мопед, скүүтер, тэдгээртэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгсэлтэй холбоотой захирамж гаргалаа

1 өдрийн өмнө өмнө

Төв цэвэрлэх байгууламжид хоногт дунджаар 3 тонн хатуу хог хаягдал ирж байна

1 өдрийн өмнө өмнө

Улаанбаатар–Мандалговь чиглэлийн авто замын их засварын ажил үргэлжилж байна

1 өдрийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: “Туул-1” коллекторыг ашиглалтад оруулж байж бид гэр хорооллыг барилгажуулна

1 өдрийн өмнө өмнө

COP17 хурлын үеэрх замын хөдөлгөөн, захуудын ажиллах хуваарийг гаргаж, иргэдэд мэдээлэхийг үүрэг болголоо

1 өдрийн өмнө өмнө

Нийслэл, аймгийн удирдлагуудын ажлыг хүнд суртлыг бууруулж, иргэд, ААН-ийн ачааг хэрхэн хөнгөлснөөр дүгнэнэ

1 өдрийн өмнө өмнө

Хаврын чуулганаар баталсан онцлох хуулиуд

1 өдрийн өмнө өмнө

Таван шар мэнгэтэй улаан бич өдөр

1 өдрийн өмнө өмнө

Бороо орно, өдөртөө 23-25 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Улаанбаатар Амазонс баг "Jinan Women's Series" тэмцээний аварга боллоо

2 өдрийн өмнө өмнө

Л.Энх-Амгалан: Хүнийг дутуугийн зовлонгоор нь дээрэлхэх нь хамгийн арчаагүй бас энэрэнгүй бус үйлдэл

2 өдрийн өмнө өмнө

Чингисийн өргөн чөлөөний ус зайлуулах шугам хоолойн ажил 80 хувьтай үргэлжилж байна

2 өдрийн өмнө өмнө

Испанийн шигшээ хоёр дахь удаагаа хөлбөмбөгийн ДАШТ-ий аварга болов

САНАЛ БОЛГОХ
2026-07-15 өмнө

Бороо орохгүй, өдөртөө 27-29 хэм дулаан байна

2026-07-15 өмнө

Ерөнхийлөгчийн 2027 оны сонгуулийн “сэдэв” нь авлига, амьжиргааны өртөг байх уу

2026-07-15 өмнө

Хоёр хар мэнгэтэй цагаан бар өдөр

2026-07-17 өмнө

Дорноговь аймагт 3.7 магнитудын хүчтэй газар хөдөлжээ

2026-07-17 өмнө

Б.Батбямба: Шөвгөрсөн 63 бөхийн шинжилгээнээс ямар нэгэн хориотой бодис илрээгүй

2026-07-17 өмнө

АИ92 шатахуун 250 төгрөгөөр нэмэгдлээ

2026-07-18 өмнө

Голд хөвсөн зүйлийг авах гэж ороод живж нас баржээ

2026-07-17 өмнө

Монелийн замыг өнөөдөр 23:00 цагаас эхлэн хааж, шинэчилнэ

2026-07-17 өмнө

Аялагчдад барьсан АҮЭБЯ-ны “сюрприз”

2026-07-17 өмнө

Солонгосын Ерөнхийлөгчөөс бид юутай үлдэв?

2026-07-18 өмнө

Үс засуулвал бие эрхтний хүч сайжирна

2026-07-17 өмнө

Үс засуулвал эд мал баялаг төгөлдөр болно

2026-07-18 өмнө

Үдээс хойшдоо дуу цахилгаантай аадар бороо орно

2026-07-18 өмнө

Н.Номтойбаяр МАН-даа буцаж Үндэсний эвсэл гурваар “үржих” үү

2026-07-17 өмнө

Дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно

2026-07-17 өмнө

“Хамгийн нөлөөтэй улстөрч С.Цэнгүүн, таалагддаг нь У.Хүрэлсүх” гэжээ

2026-07-18 өмнө

Саналын “хар машин”-ыг Америкаас 47 тэрбумаар тендергүй худалдаж авна

2026-07-15 өмнө

Испани хөлбөмбөгийн ДАШТ-ий аваргын төлөө шалгарч үлдлээ

2026-07-19 өмнө

Өнөөдөр Дашнямтай билэгт сайн өдөр

2026-07-19 өмнө

Дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно

2 өдрийн өмнө өмнө

Төрийн тэргүүн “Түмэн морьтны их жагсаал”-ыг манлайлан оролцов

2 өдрийн өмнө өмнө

Үс засуулвал өнгө зүс сайжирна

2 өдрийн өмнө өмнө

Чингисийн өргөн чөлөөний ус зайлуулах шугам хоолойн ажил 80 хувьтай үргэлжилж байна

2 өдрийн өмнө өмнө

Хотын төвөөс Бэлх, Сэлх чиглэлд явахад дугуйн замаар зорчих бүрэн боломжтой боллоо

2026-07-15 өмнө

Улсын заан Д.Алтанцоожид хүндэтгэл үзүүлэх наадам ирэх сарын 15-17-нд Хэнтийд болно

2 өдрийн өмнө өмнө

Л.Энх-Амгалан: Хүнийг дутуугийн зовлонгоор нь дээрэлхэх нь хамгийн арчаагүй бас энэрэнгүй бус үйлдэл

2 өдрийн өмнө өмнө

Дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно

2 өдрийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Нийслэлд хийх бүх замыг ус зайлуулах хоолойтой, явган хүний болон дугуйн замтай байлгах стандарт мөрдөнө

1 өдрийн өмнө өмнө

Төв цэвэрлэх байгууламжид хоногт дунджаар 3 тонн хатуу хог хаягдал ирж байна

1 өдрийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Бүтээн байгуулалтын ажил инженерийн байгууллагуудын уялдаа холбоогүйгээс саатах ёсгүй

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах