• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Дабль стандартыг халсан даатгалын санхүүжилтийн реформ

Монгол Улс эрүүл мэндийн салбартаа даатгалын санхүүжилтийн томоохон шинэчлэл хийж буй түүхэн цаг үе тохиож байна. Шинэчлэлийн суурь хэр оновчтой, бат бөх тавигдах, үр дүнг хэн хэрхэн хүртэхээс хамаарч энэ салбарын ирээдүй зурагдах учиртай. Товчхондоо, иргэн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг эдийн засгийн дарамтгүй, эрсдэлгүй, чанартай авах суурь, мөн чанар яригдаж байгаа.

ЧАНАР ШААРДАЖ, ... НЭГ ТАЛДАА ГАРСАН 72 ЦАГ...

Эрүүл мэндийн салбарын гол тоглогчдын нэг нь ЭМДЕГ. Энэ байгууллага  татвар төлөгчдийн мөнгийг хамгаалах амбицтай. Үндсэндээ 708 төрлийн оношийн хамааралтай бүлгээр зөвхөн тусламж үйлчилгээнд их наяд төгрөг төсөвлөдөг гэхээр бага мөнгө биш. Тэгвэл гурван жил үргэлжилж буй шинэчлэлийн гол концепц нь чанартай эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэхийг даатгалын санхүүжилтээр шахаж буй менежмент юм. Харин тэр чанарыг баримтаар баталгаажуулдаг. Энэ заагт л эрүүл мэндийн байгууллага, даатгалынхны багахан зөрчилдөөн үүсдэг. Даатгалын байгууллагад зөвхөн нэг сард л сая руу дөхсөн нэхэмжлэх ирдэг гэхээр аргагүй ч юм шиг. Гэтэл нөгөө талд эрүүл мэндийн байгууллагууд иргэнд тусламж үйлчилгээ үзүүлсэн төлбөр бүрээ нэхэмжилнэ. Хэн ч арай илүү санхүүжилт авахыг боддог бичигдээгүй хууль бий. Тиймээс л эрүүл мэндийн байгууллага, даатгалынхантай хэзээ ч “найз” байх боломжгүй гэсэн яриа гарсан биз ээ. Гэхдээ ингэж хоёр талд амбицлахгүй ч байж болно. Эрүүл мэндийн байгууллага, даатгалын салбар хэдийгээр хоёр өөр замаар явж байгаа ч монгол хүний дундаж наслалтыг уртасгах, чанартай эрүүл мэндийн үйлчилгээгээр хангах нэг зорилго “малгай”-тай. Үндсэндээ үр дүнг санхүүжүүлэх процесс үйлчилж буй. Одоохондоо ойлголцох, нэг талдаа гарах л асуудал юм. Эрүүл мэндийн даатгалын санхүүжилтийн суурь шинэчлэлтэй холбоотой энэ мэт амин чухал асуудлаар холбогдох байгууллагууд бүгд нэг дээвэр дор цуглаж, ойлголцлын ширээний ард суусан нь бүтэн гурван өдөр үргэлжиллээ. Ёстой л мэргэжлээрээ мэтгэлцэх гээч болов. Энэ дундуур ЭМДҮЗ-ийн тогтоол, дүрэм журмыг сайн уншихгүй байна гэх шүүмжлэл ч өрнөж амжлаа. Ийнхүү хууль журам цээжлүүлж, баахан “хуурай” хичээл заахаас илүү агуулга мөн чанарыг ойлгуулахыг чухалчилсан. Хэн нэгнийг сонсоод суух биш өөрсдөө дунд нь ороод суралцах, мэдэхгүйгээ нэрэлхэлгүй асууж нэгэнтэйгээ туршлага хуваалцах, мэдлэг арга зүй, цахим ур чадвараар хангасан нь сургалт, зөвлөгөөнийг “уйтгартай” гэж төсөөлдөг нийтлэг хандлагыг өөрчилсөн, өгөөжтэй өдрүүд байв. Нэг үгээр илэрхийлбэл, зөвхөн сургалт биш хандлага өөрчлөх үр дүнг үзүүлэв. Энэ үеэр даатгалын агентлагийн дарга Л.Бямбасүрэн мэдээллийг цаасаар авахаас эхлээд үнэхээр даатгалын байгууллагаас шалтгаалж буй болж бүтэхгүй зүйл байвал холбогдох нэгжүүдтэйгээ ажиллая, засч залруулаад явъя. Өөрөө ч гэсэн хариуцлагаа чангаруулья. Эцэстээ бид бүгд хүн ардын эрүүл мэндийн төлөө явж буй шүү дээ гэсэн нь хичээлийг улам чөлөөтэй болгож өгөв. Ийн Чингис хотод болсон сургалтад Хэнтий, Дундговь, Сүхбаатар, Дорнод, Өмнөговь, Налайх, Багануур дүүргийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн албан хаагч, мөн Хэнтий аймгийн Эрүүл мэндийн газар,Өрхийн эрүүл мэндийн төв, сум, тосгоны эрүүл мэндийн төв, нэгдсэн эмнэлгийн төлөөллүүд зэрэг шат шатны 200 гаруй хүн хамрагдлаа. Иргэндээ аюулгүй чанартай тусламж худалдан авч өгөх, санхүүжилтийг чанар, үр дүнтэй уяхыг таниулсан. Цаг мөч болгонд чанар шаардаж, ойлголтоо нэгтгэсэн гурван өдөр буюу 72 цаг байв. Яг ийм сургалтыг өмнө нь баруун, төвийн бүсийнхэнд хийгээд байгаа юм.

ЦЭНХЭР ДЭВТРЭЭС ХИЙМЭЛ ОЮУН УХААН ХҮРТЭЛХ ДААТГАЛЫН ШИНЭЧЛЭЛ

Хэрэгжээд гурван жил болж буй эрүүл мэндийн даатгалын шинэчлэлийг амьдралд хамгийн ойроор жишээлбэл цэнхэр дэвтэр. Эрүүл мэндийн даатгалын цэнхэр дэвтрийг сар бүр бөглүүлдэг. Бөглөсний дараа харьяа дүүргийн даатгалын хэлтэст барьж очиж тамга дарж байж сая эрүүл мэндийн байгууллагаас тусламж үйлчилгээ авах эрхтэй болдог байлаа. Энэ шат дамжлага бүрт хүнд суртал, завхрал гардаг байсан нь нууц биш. Харин одоо бол тэс өөр. Ийш тийш гүйж тамга даруулах биш и монголиа юм уу эрүүл мэндийн даатгалын цахим системд хандахад 15 минутын дотор үйлчилгээгээ авах боломж бүрдсэн. Ингэснээр и баримт апплейкшнаар долоо хоногт 450 сая төгрөгийн орлого төлөгддөг. Сардаа тэрбум гаруй төгрөгийг технологиор дамжуулаад даатгалын сан руу асар богино хугацаанд төвлөрүүлж байна. Энэ орлогоос иргэдийн санхүүгийн ачааллыг хуваалцдаг. Цахим системийн бас нэг онцлог нь иргэн тухайн жилдээ даатгалын сангаас ямар хөнгөлөлт эдэлснээ хянаж болж байгаа.

Шинэчлэл үр өгөөж өгч буй хамгийн наад захын жишээ бол хөнгөлөлттэй эм. Түүнчлэн тухайн хүн өвдлөө гэхэд даатгалын сангаас хоёр сая төгрөгийг нь даадаг, илүү гарсныг иргэн халааснаасаа төлдөг байсан бол одоо хязгааргүй болсон. Энэ хүрээнд нэг иргэн 120-130 сая төгрөгийн хөнгөлөлт авсан кейс ч байна. Мөн өнгөрсөн жил иргэд 40 тэрбум төгрөгийн хамтын төлбөрөөс чөлөөлөгдсөн байх жишээтэй. Өөрөөр хэлбэл, энэ хэмжээний эрсдлээс сэргийлж чаджээ гэсэн үг.

Даатгалын сангаас олгодог хамгийн өндөр өртөгтэй тусламж үйлчилгээ бол эрхтэн шилжүүлэн суулгах хагалгаа. Элэг шилжүүлэн суулгахад 110 гаруй сая төгрөг байдаг аж. Иргэн өмнө нь 28 хүртэлх сая төгрөг төлдөг байсан бол одоо таван сая төгрөг гарах хамтын төлбөрийн журамтай. Түлэгдэлтэд арьс нөхөх мэс засал 40 сая төгрөг байсан. Шинэчлэлээс өмнө 10 сая төгрөгийг иргэнээр төлүүлдэг байсан бол одоо бүрэн даатгалын сангаас хариуцдаг болсон. Тархины судасны цүлхэнгийн хагалгаа 90 сая төгрөгийн өртөгтэй. Харин даатгалаас бүрэн даана гэдэг эрүүл мэндээс үүдэлтэй санхүүгийн хүндрэлээс бүрэн сэргийлж байгаа хэрэг. Амьдралд ойр наад захын шинэчлэлээс дурдахад ийм. Энэ бүх шинэчлэлийн үр дүнд эрүүл мэндийн салбарын мэдээлэл солилцох боломжгүйгээс хүнд суртал, давхардал үүсгэдэг, хуурамч нэхэмжлэл гаргадаг, хяналт сул байсан, үнэлэлт дүгнэлт өгөх боломжгүй давхар буюу дабль стандартыг халж чаджээ. Одоо ялгавартай хоёр өөр стандарт үйлчлэхгүй боллоо гэсэн үг.

Тэгвэл даатгалынхан дараагийн шинэчлэлдээ оржээ. Ингэхдээ иргэний өвчний түүхийг цахим хэлбэрт шилжүүлнэ. Өөрөөр хэлбэл, иргэнд чанартай, баталгаатай үйлчилгээ үзүүлсэн эсэхийг хиймэл оюун ухаан олж тогтоох юм байна.

Даатгалын шинэчлэлийн талаар мэргэжлийн хүмүүс ингэж ярьж байна.

ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА Л.БЯМБАСҮРЭН: ШИНЭЧЛЭЛ ХЭРЭГЖСЭНЭЭР ИРГЭНД ЭЭЛТЭЙ ОЛОН БОДЛОГО ХЭРЭГЖИЖ БАЙГАА

-Санхүүжилтийн томоохон шинэчлэлийн хүрээнд Монгол Улс нэг худалдан авагчийн тогтолцоонд шилжиж, эрүүл мэндийн даатгалын санд төрөөс хариуцах тусламж, үйлчилгээний зардал нэмэгдэж байгаа. ЭМДЕГ-ын институцийн чадавхийг бэхжүүлэх, хүний нөөцийг сургах нь энэ шинэчлэлийг амжилттай хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтой. Манай улсын даатгалын системийн онцлог бол эв санааны зарчим дээр тулгуурладаг. Өөрөөр хэлбэл, өндөр орлоготой нь бага орлоготой хүнийхийг, залуу нь өндөр настныхаа эрсдлийг хуваалцдаг. Санхүүгийн шинэчлэл хэрэгжсэнээр иргэнд ээлтэй олон бодлого хэрэгжиж байгаа. Иргэн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг даатгалаар 30-70, 100 хувийн хөнгөлөлттэй авах эрх үүсч байна. Энэ бүхэнд үндэслэн олон талын мэдлэг ойлголт өгсөн бүсчилсэн сургалтыг  НҮБ-ын хүүхдийн сангийн дэмжлэгтэйгээр манай албан хаагчид орон нутагт газар дээр нь очиж, батлагдсан хөтөлбөрийн дагуу хичээл зааж байгаа нь үр дүнгээ өгч байна.

ЭМДЕГ-ЫН МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН ХЭЛТСИЙН ДАРГА Х.БАТ-ОРГИЛ: ТӨРИЙН НЭГДСЭН СИСТЕМД ХОЛБОГДОЖ ИРГЭНЭЭ ТАНЬДАГ БОЛСОН

-Даатгалын байгууллага 2018 оноос үйлчилгээнүүдээ үе шаттай цахимжуулж ирсэн. Өнөөдөр бүхий л үйлчилгээ цахимд шилжлээ. Эрүүл мэндийн даатгалын цахим системтэй одоогоор 2500 гаруй байгууллага холбогдоод байна. Даатгалын системийг цахимжуулснаар маш олон шинэчлэл, давуу тал бий болсон. Ингэж шимтгэл төлөлтийг цахимжуулснаар иргэнийг хурууны хээгээр баталгаажуулж, төрийн нэгдсэн системд холбогдож иргэнээ таньдаг болсон. Мөн гүйцэтгэлийг цахимаар хянаж иргэн даатгуулагчид E-Mongolia, E-barimt-аар шимтгэлээ шуурхай төлж байна. Тэр хэрээр иргэн үйлчилгээгээ чирэгдэл хүлээгдэлгүй авч байна.

ХЭНТИЙ АЙМГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН ХЭЛТСИЙН ДАРГА С.ХЭНЧМЭДЭХГҮЙ: ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЧАНАРЫГ ХЯНАХАД ИЛҮҮ ДӨХӨМ БОЛЖ БАЙНА

-Орон нутагт байгаа эрүүл мэндийн даатгалын ажилтнууд чадавхижсанаар хамтарч ажилладаг байгууллагууддаа мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх давуу талтай. Мөн үйлчилгээний чанарыг хянахад илүү дөхөм болж байна. Аймагт тусламж үйлчилгээний төрөл нэмэгдэж байна. Тухайлбал, хавдарын дараах химийн эмчилгээг аймагт хийдэг болсноор иргэд нийслэл рүү явж ачаалал нэмэхгүй боллоо. Орон нутагт чанартай тусламж үйлчилгээ үзүүлэх юм бол чирэгдэлгүй, санхүүгийн дарамт багасч байна. Эрүүл мэндийн даатгалын санхүүжилтийн шинэчлэлийн гол зорилго нь нэн шаардлагатай тусламж үйлчилгээг даатгуулагчдад үзүүлэх, өвчнийхөө улмаас санхүүгийн эрсдэлд орохгүй байх, эмнэлгийн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах юм.

 Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 12. МЯГМАР ГАРАГ. № 180 (7165)

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Есөн улаан мэнгэтэй шарагчин үхэр өдөр
Өдөртөө 7-9 хэм дулаан байна
Нийслэл хотын албан татварыг 50 хувиар бууруулах тогтоолын төслийг баталлаа
Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Чуулган
  • •Нийтлэл
  • •E-Sport
  • •Ерөнхийлөгч
  • •Сэрэмжлүүлэг
  • •Нийслэл
  • •Бөхийн төрлүүд
  • •Үндэсний спорт
  • •Сагсанбөмбөг
  • •Гэмт хэрэг
  • •Сурвалжлага
  • •ММ-ын тодруулга
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Уул уурхай
ХУРААХ
Монголын үндэсний допингийн...
Тээврийн товчоог “Драгон”-оос...

Дабль стандартыг халсан даатгалын санхүүжилтийн реформ

УЯНГА 2023-09-12

ФОТО:

Сэдвүүд : #Сурвалжлага  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Есөн улаан мэнгэтэй шарагчин үхэр өдөр
Өдөртөө 7-9 хэм дулаан байна
Нийслэл хотын албан татварыг 50 хувиар бууруулах тогтоолын төслийг баталлаа
Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө
ШУУРХАЙ МЭДЭЭ
8 цагийн өмнө өмнө

“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээлээ

8 цагийн өмнө өмнө

Есөн улаан мэнгэтэй шарагчин үхэр өдөр

8 цагийн өмнө өмнө

Өдөртөө 7-9 хэм дулаан байна

21 цагийн өмнө өмнө

Шинэ гарди М.Лхагвагэрэл “Чингис хаан” цом гардлаа

1 өдрийн өмнө өмнө

Монголын бахархлаар халхавч хийсэн 1XBET

1 өдрийн өмнө өмнө

Нийслэл хотын албан татварыг 50 хувиар бууруулах тогтоолын төслийг баталлаа

1 өдрийн өмнө өмнө

Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө

1 өдрийн өмнө өмнө

С.Нарангэрэл: Чингис хааны Их Засгийн амин сүнс нь ёс суртахуун гэсэн дүгнэлтэд хүрсэн

1 өдрийн өмнө өмнө

С.Бямбацогт: Төрийн хүч эрх мэдэлд бус, ард түмнийхээ итгэлд оршдог

1 өдрийн өмнө өмнө

Өнөөдөр Дашнямтай билэгт сайн өдөр

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 8-10 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Нийслэл төсвийн мөнгөөр нэг ч такси худалдаж авахгүй

2 өдрийн өмнө өмнө

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

2 өдрийн өмнө өмнө

Л.Оюун-Эрдэнийн үед АТГ-ын мөрдөгчийн магадгүй “хууль зөрчин” гаргуулсан татварын байцаагчдын дүгнэлт бусдыг яллах баримт болжээ

2 өдрийн өмнө өмнө

"The Mongolz" баг "IEM Beijing 2026" тэмцээний 2-р байрт орлоо

2 өдрийн өмнө өмнө

С.Амарсайхан: Иргэдээ даапаалж, төрийн тэргүүнээрээ даажигнасан засгийн газар

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

2 өдрийн өмнө өмнө

“Сайншанд” агаарын навигацийн төвийг ашиглалтад оруулахыг үүрэг болголоо

2 өдрийн өмнө өмнө

“Ерөнхий сайдаас шууд асуу” уулзалт дорноговийн сайншанд суманд боллоо

2 өдрийн өмнө өмнө

“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

2 өдрийн өмнө өмнө

Хоёр хар мэнгэтэй улаагчин гахай өдөр

2 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 2-4 хэм дулаан байна

2026-11-08 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "IEM Beijing 2026" тэмцээний аваргын төлөө "MOUZ" багтай өрсөлдөнө

2026-11-08 өмнө

Монголд хүнд даацын цахилгаан автомашин цэнэглэгч нэвтэрч байна

2026-11-08 өмнө

Замын-Үүдэд ачааны цахилгаан автомашинд зориулсан гарц байгуулна

2026-11-08 өмнө

Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Б.Пүрэвдагвыг томиллоо

2026-11-08 өмнө

Сурагчдын II улирлын хичээл маргааш эхэлнэ

2026-11-08 өмнө

Гурван хөх мэнгэтэй улаан нохой өдөр

2026-11-08 өмнө

Их төлөв цэлмэг, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-11-07 өмнө

Чингис хааны төрт ёсны уламжлалыг мөнхжүүлэх тогтоолын төслийг баталлаа

САНАЛ БОЛГОХ
2026-11-04 өмнө

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов

2026-11-06 өмнө

“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 сая тн ачаа тээвэрлэжээ

2026-11-06 өмнө

Ерөнхийлөгч шатахууны асуудлаар холбогдох албан тушаалтнуудыг хүлээн авч уулзлаа

2026-11-06 өмнө

Хахууль өгсөн иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх санал хүргүүлэв

2026-11-07 өмнө

Чингис хааны төрт ёсны уламжлалыг мөнхжүүлэх тогтоолын төслийг баталлаа

2026-11-06 өмнө

Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв

2026-11-06 өмнө

Сурагчдын цүнх дэлхийн стандартаар 700 гр бол манай улсад 2-3 кг байна

2026-11-05 өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" хагас шигшээд шалгарлаа

2026-11-04 өмнө

Агаараас эрэн хайх, аврах ангийн талаар санал солилцлоо

2026-11-06 өмнө

Б.Энхбаяр: “Чөлөөлье” санаачилгын цөм нь төрийн өмчийн реформ юм

2026-11-07 өмнө

"The MongolZ" баг хагас шигшээн тоглолтоо өнөөдөр "NaVi" багтай хийнэ

2026-11-06 өмнө

Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

2026-11-07 өмнө

Архангай аймгийн Төвшрүүлэх суманд газар хөдөллөө

2026-11-06 өмнө

“Алтан цом”-ын барилдаан маргааш эхэлнэ

2026-11-06 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ

2026-11-05 өмнө

Онцгой хамгаалалтын бүсэд дэд бүтэц байгуулахыг хориглох тухай хуулийн төсөл

2026-11-06 өмнө

Үс засуулбал өлзийтэй сайн

2026-11-05 өмнө

“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа

2026-11-05 өмнө

Хангалын голын дагуу 264,973 ширхэг мод тарьж, бүрэн дуусгалаа

2026-11-04 өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" тэмцээний шигшээ шатанд шалгарлаа

2026-11-05 өмнө

Б.Пүрэвдагва: Энэ өвөл 7-10 мянган айлын яндан буулгана

2026-11-05 өмнө

А.Ариунзаяа:Цэцийн дарга гишүүнээс өндөр цалин авахыг эсэргүүцэж байна

2026-11-05 өмнө

Дүүжин замын тээврийн кабиныг хүчтэй савлуулах, гэнэт зогсоох туршилт хийж байна

2026-11-05 өмнө

Жэйлин Браун 30 оноог авч, баг нь улирлын найм дахь хожлоо байгууллаа

2026-11-05 өмнө

Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ

2026-11-05 өмнө

Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгээс АН-ын бүлэг завсарлага авлаа

2026-11-05 өмнө

БНСУ-аас алтан эдлэл захиалгаар авчирна гэж 500 орчим иргэнийг залилсан

2026-11-07 өмнө

Цас орохгүй, өдөртөө 3-5 хэм хүйтэн байна

2026-11-05 өмнө

Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо

2026-11-07 өмнө

Дөрвөн ногоон мэнгэтэй хөхөгчин тахиа өдөр

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах