• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Ураны “тохироо” нь Дубайн гэрээ, "Эрдэнэтийн 49”-ийг давтах вий?!

Манай нүүрс, зэсийн том ордууд дээр гадныхан орж ирдэг. Зарим ордоо ийм байдлаар алдаж оноод “ашиглаж” эхэлсэн. Одоо уран руугаа орж байна. Дорноговийн нутаг дахь  Зөөвч Овоо, Дулаан уул, Өмнөт ураны ордыг француудтай хамтарч ашиглахаар болов. Энэ гурван орд тус бүр дээр ашиглалтын лицензтэй. Зөөвч Овоо MV-018915, Дулаан уул, MV-018916,  Өмнөт MV-018914 дугаар бүхий лицензийг эзэмшдэг. Эднээс Зөөвч Овоо нь 93 291 тн,  Дулаан уул 6 260 тн ураны нөөцтэй. Энэ нь Монгол Улсын ураны бүртгэгдсэн нөөцийн 50 гаруй хувийг эзэлдэг.

Эдгээр лицензийг “Бадрах энержи” ХХК эзэмшдэг. Энэ компанийн 66 хувийг “Арева Монгол” ХХК-иар дамжуулан Францын төрийн өмчит “Орано майнинг” эзэмшиж байна. Харин 34 хувийг нь “Мон-Атом” ХХК-иар дамжаад “Эрдэнэс Монгол” ХХК буюу Засгийн газар эзэмшдэг.

Сар гаруйн өмнө манай Засгийн газрын төлөөлөгчид, тодруулбал, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Наранцогт Францад очиж “Орано групп” ерөнхий захирал Клод Имовентэй Монгол Улсын Засгийн газар болон “Орано майнинг” компанийн хооронд байгуулах Хөрөнгө оруулалтын гэрээний төсөл боловсруулах ажлын хэсгийн хэлэлцээний протоколд гарын үсэг зурлаа. Протоколын талаар эх сурвалжууд “...Талууд Хөрөнгө оруулагч болон Төсөл хэрэгжүүлэгч компанийн татвар, үйл ажиллагааны орчин болон Уурхайн бүтээн байгуулалт, олборлолт, үйлдвэрлэл, бүтээгдэхүүний борлуулалт, нөхөн сэргээлт болон уурхайн хаалттай холбоотой үйл ажиллагааг тогтворжуулах зорилгоор Хөрөнгө оруулалтын гэрээний төслийн зарим нөхцөлийг урьдчилан зөвшилцсөн”, “...Цөмийн энергийн тухай хууль, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ баталсны дараа Хөрөнгө оруулалтын гэрээг байгуулан хэрэгжүүлэхээр харилцан тохиролцож, Хөрөнгө оруулалтын гэрээний төслийн хэлэлцэн тохиролцсон үндсэн нөхцөлүүд болон байгуулах цаг хугацааны талаар зөвшилцсөнийг нотлох үүднээс энэхүү Протоколыг үйлдсэн” гэж мэдээлж байна.

Мөн “...Хөрөнгө оруулалтын гэрээний хугацаа 30 жил байх бөгөөд 20 жилээр сунгах боломжтой гэж зөвшилцсөнийг УИХ-аар эцэслэн батална”, “...Монгол Улсын Засгийн газар төрийн эзэмшлийн эзэмших хувийг 10 хувийн давуу эрхтэй хувьцаа эзэмшигч байхаар тохирсон. Үүнийг үнэ төлбөргүй эзэмшинэ”,  “...Хөрөнгө оруулагч талаас ирүүлсэн саналд татварын алдагдал шилжүүлэх хугацааг 4-10 жил байхаар тусгасныг Татварын ерөнхий хуульд заасан дөрвөн жилээр мөрдөнө”, “...Талууд хөрөнгө оруулалтын гэрээг 2023 оны арванхоёрдугаар сарын 20-ноос өмнө гарын үсэг зурж, 2024 онд төслийн үйл ажиллагааг эхлүүлэхэд хүчин чармайлт гаргана” гэжээ. Түүнчлэн дээрх протоколд оролцоод ирсэн ЗГХЭГ-ын сайд Д.Амарбаясгалан “...Төсөл 1.6 тэрбум ам.долларын өртөгтэй. Тэгэхээр 500 орчим сая ам.долларын хөрөнгө оруулалт бидэнд хүндрэл үүсгэнэ. Хүртэх ашиг нь 6-10 жил болж сунах учраас 34 хувиас татгалзаж, 5.0 хувийн АМНАТ авах боломжтойг судалсан. Ингээд тооцохоор 10 хувийн АМНАТ авах боломжтой” гэв.

Үүнээс хойш Монголд ураныг ойлгуулах “ухуулга” маш сайн хийлээ. Мөн Францтай хамтарч “ухах”-ын ач холбогдлыг ч сайтар сурталчиллаа. Тэр зөв. Төр ийм нээлттэй байх ёстой юм. Гэхдээ нэг зүйл дээр маш том алдаа хийж байна. Юу гэвэл, ураны асуудал УИХ-аар ороогүй байхад дээрх “тоо”-нуудыг Францтай очиж тохирчээ. Тэгвэл УИХ яах гэж байдаг вэ. “...УИХ бол бага ард түмэн” гэдэг.  Үндсэн хуульд “...УИХ бол төрийн эрх барих дээд байгууллага мөн бөгөөд хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү УИХ-д хадгална”, УИХ-ын тухай хуульд “...УИХ-ын үндсэн зорилт ард түмний төлөөллийн дээд байгууллагын хувьд ард түмний засаглах эрхийг хангахад оршино” гэж заасан.

Гэтэл нийтийн эрх ашиг буюу байгалийн баялгийн асуудал, тэр дундаа дэлхийд дээгүүр эрэмбэлэгдэх нөөцтай Зөөвч-Овоо, Дулаан уулын ордыг ашиглах тал дээр УИХ-гүйгээр ийм “тохироо” хийсэн нь анхаарал татаж байгаа юм. Өмнө нь ингэж байгаад алдсан түүх бий. “Эрдэнэтийн 49”-ийн тухай бүгд мэднэ. Оросын талд байсан 49 хувийг худалдаж авчирсан. Буяныг нь ковидоор хүртсэн. Дайн болж Оросын гэсэн болгон хоригт орж байхад “Эрдэнэт” урьдын адилаар экспортоо хийж, ашиг орлого авчирсаар байна. Тэр утгаараа “Эрдэнэтийн 49”-ийг Монголд авчирсан Д.Эрдэнэбилэг буруутах учиргүй байгаа юм. Гэвч энэ худалдан авалтын талаар УИХ “мэдээгүй” өнгөрсөн нь асуудал болсон. Тэр үеийн Ерөнхий сайд Ч.Сайханбилэг тэгээд л эх орноосоо зугтчихаад байна. Түүний ирж чадахгүй байгаа бас нэг шалтгаан бий. Дубайн гэрээ буюу Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөг бас л нийтээрээ мэднэ. Монгол Улсыг өрөнд оруулсан “гэрээ” болсон гэдэг. УИХ байтугай Засгийн газар нь мэдээгүй байхад Дубайд очоод гарын үсэг зурчихсан гэдэг. Үүнээс болоод 2016 оны нэгдүгээр сард УИХ-аар Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огцруулах эсэхийг хэлэлцэж байв. Тэгэхээр юу гэсэн үг вэ гэхээр, ер нь л байгалийн баялагтай холбоотой УИХ-гүйгээр зөв “хөдөлсөн” Засгийн газар ч бурууддаг. Ялангуяа уран хэмээх анхны бөгөөд маш эмзэг “сэтгэгдэл”-тэй ашигт малтмалыг УИХ-ын “зөвшөөрөл”-гүйгээр Францад очиж ярьсан нь маш ноцтой. Ингэж үзэх нэг сонин зүйл энэ ураны “тохироо”-той холбоотойгоор сонсогдох болов. Сар гаруйн өмнө дөө, манайхныг Францад очиход Роберт Фрийдланд зөрж ирж “Монголын уул уурхайн долоо хоног 2023”-т оролцсон. Тэрбээр “...Монгол Улс одоо байгаа эрчээрээ цааш ажиллах хэрэгтэй. Гадаадын хөрөнгө оруулалтыг өөртөө татах хэрэгтэй. Гадаадын хөрөнгө оруулагчдад хүндэтгэлтэй харьцаж, хамтын ажиллагаагаа өгөөжтэй өрнүүлж чадвал дараагийн Конго болоход бэлэн байна. Монгол Улс говьдоо маш их эрэл хайгуул хийх хэрэгтэй. Хийхгүй бол тэнэг хэрэг болно” гэчихээд явсан. Түүнд Монголын төр “Алтангадас” одон хүртээсэн. Шулуухан хэлэхэд, Роберт Фрийдланд уран дээр Монгол, Францыг хамтрахад оролцож байна. Тэрбээр “зууч”-ийн үүрэг гүйцэтгэж буй бололтой юм. Харин түүнд Монголын нэг Сангийн сайд асан эрхэм зуучилж буй ажээ. Сонин биш гэж үү. Энэ удахгүй тодорхой болно. Түүнээс гадна, одоо тэгээд УИХ тэдний ярьсныг сонсож байгаад л “удирдлагатай машин” шиг гараа өргөх үү. Эсвэл “бага ард түмэн”-ий үүргээ хэрэгжүүлж эхнээс нь ярих уу. Ийм том асуудлууд үүснэ. Үүнээс ч муу үйл явдал дагахыг үгүйсгэхгүй. Нэг үгээр хэлбэл, ураны “тохироо” удахгүй Дубайн гэрээ, “Эрдэнэтийн 49”-ийг давтах вий. Одоогийн Ерөнхий сайд оргон зугтахдаа ч тулж мэдэх юм шүү.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 17. БААСАН ГАРАГ. № 230 (7215)

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Монголын бахархлаар халхавч хийсэн 1XBET
Л.Оюун-Эрдэнийн үед АТГ-ын мөрдөгчийн магадгүй “хууль зөрчин” гаргуулсан татварын байцаагчдын дүгнэлт бусдыг яллах баримт болжээ
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Чуулган
  • •E-Sport
  • •Нийтлэл
  • •Сэрэмжлүүлэг
  • •Ерөнхийлөгч
  • •Нийслэл
  • •Үндэсний спорт
  • •Бөхийн төрлүүд
  • •ММ-ын тодруулга
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Уул уурхай
  • •Сагсанбөмбөг
  • •Гэмт хэрэг
  • •Сурвалжлага
ХУРААХ
Монголчуудаа "шулсан" монгол...
Түгжрэлийн асуудлыг захиргааны...

Ураны “тохироо” нь Дубайн гэрээ, "Эрдэнэтийн 49”-ийг давтах вий?!

ДАМДИН-ОЧИР 2023-11-17
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
Ураны “тохироо” нь Дубайн гэрээ,

Манай нүүрс, зэсийн том ордууд дээр гадныхан орж ирдэг. Зарим ордоо ийм байдлаар алдаж оноод “ашиглаж” эхэлсэн. Одоо уран руугаа орж байна. Дорноговийн нутаг дахь  Зөөвч Овоо, Дулаан уул, Өмнөт ураны ордыг француудтай хамтарч ашиглахаар болов. Энэ гурван орд тус бүр дээр ашиглалтын лицензтэй. Зөөвч Овоо MV-018915, Дулаан уул, MV-018916,  Өмнөт MV-018914 дугаар бүхий лицензийг эзэмшдэг. Эднээс Зөөвч Овоо нь 93 291 тн,  Дулаан уул 6 260 тн ураны нөөцтэй. Энэ нь Монгол Улсын ураны бүртгэгдсэн нөөцийн 50 гаруй хувийг эзэлдэг.

Эдгээр лицензийг “Бадрах энержи” ХХК эзэмшдэг. Энэ компанийн 66 хувийг “Арева Монгол” ХХК-иар дамжуулан Францын төрийн өмчит “Орано майнинг” эзэмшиж байна. Харин 34 хувийг нь “Мон-Атом” ХХК-иар дамжаад “Эрдэнэс Монгол” ХХК буюу Засгийн газар эзэмшдэг.

Сар гаруйн өмнө манай Засгийн газрын төлөөлөгчид, тодруулбал, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Наранцогт Францад очиж “Орано групп” ерөнхий захирал Клод Имовентэй Монгол Улсын Засгийн газар болон “Орано майнинг” компанийн хооронд байгуулах Хөрөнгө оруулалтын гэрээний төсөл боловсруулах ажлын хэсгийн хэлэлцээний протоколд гарын үсэг зурлаа. Протоколын талаар эх сурвалжууд “...Талууд Хөрөнгө оруулагч болон Төсөл хэрэгжүүлэгч компанийн татвар, үйл ажиллагааны орчин болон Уурхайн бүтээн байгуулалт, олборлолт, үйлдвэрлэл, бүтээгдэхүүний борлуулалт, нөхөн сэргээлт болон уурхайн хаалттай холбоотой үйл ажиллагааг тогтворжуулах зорилгоор Хөрөнгө оруулалтын гэрээний төслийн зарим нөхцөлийг урьдчилан зөвшилцсөн”, “...Цөмийн энергийн тухай хууль, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ баталсны дараа Хөрөнгө оруулалтын гэрээг байгуулан хэрэгжүүлэхээр харилцан тохиролцож, Хөрөнгө оруулалтын гэрээний төслийн хэлэлцэн тохиролцсон үндсэн нөхцөлүүд болон байгуулах цаг хугацааны талаар зөвшилцсөнийг нотлох үүднээс энэхүү Протоколыг үйлдсэн” гэж мэдээлж байна.

Мөн “...Хөрөнгө оруулалтын гэрээний хугацаа 30 жил байх бөгөөд 20 жилээр сунгах боломжтой гэж зөвшилцсөнийг УИХ-аар эцэслэн батална”, “...Монгол Улсын Засгийн газар төрийн эзэмшлийн эзэмших хувийг 10 хувийн давуу эрхтэй хувьцаа эзэмшигч байхаар тохирсон. Үүнийг үнэ төлбөргүй эзэмшинэ”,  “...Хөрөнгө оруулагч талаас ирүүлсэн саналд татварын алдагдал шилжүүлэх хугацааг 4-10 жил байхаар тусгасныг Татварын ерөнхий хуульд заасан дөрвөн жилээр мөрдөнө”, “...Талууд хөрөнгө оруулалтын гэрээг 2023 оны арванхоёрдугаар сарын 20-ноос өмнө гарын үсэг зурж, 2024 онд төслийн үйл ажиллагааг эхлүүлэхэд хүчин чармайлт гаргана” гэжээ. Түүнчлэн дээрх протоколд оролцоод ирсэн ЗГХЭГ-ын сайд Д.Амарбаясгалан “...Төсөл 1.6 тэрбум ам.долларын өртөгтэй. Тэгэхээр 500 орчим сая ам.долларын хөрөнгө оруулалт бидэнд хүндрэл үүсгэнэ. Хүртэх ашиг нь 6-10 жил болж сунах учраас 34 хувиас татгалзаж, 5.0 хувийн АМНАТ авах боломжтойг судалсан. Ингээд тооцохоор 10 хувийн АМНАТ авах боломжтой” гэв.

Үүнээс хойш Монголд ураныг ойлгуулах “ухуулга” маш сайн хийлээ. Мөн Францтай хамтарч “ухах”-ын ач холбогдлыг ч сайтар сурталчиллаа. Тэр зөв. Төр ийм нээлттэй байх ёстой юм. Гэхдээ нэг зүйл дээр маш том алдаа хийж байна. Юу гэвэл, ураны асуудал УИХ-аар ороогүй байхад дээрх “тоо”-нуудыг Францтай очиж тохирчээ. Тэгвэл УИХ яах гэж байдаг вэ. “...УИХ бол бага ард түмэн” гэдэг.  Үндсэн хуульд “...УИХ бол төрийн эрх барих дээд байгууллага мөн бөгөөд хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү УИХ-д хадгална”, УИХ-ын тухай хуульд “...УИХ-ын үндсэн зорилт ард түмний төлөөллийн дээд байгууллагын хувьд ард түмний засаглах эрхийг хангахад оршино” гэж заасан.

Гэтэл нийтийн эрх ашиг буюу байгалийн баялгийн асуудал, тэр дундаа дэлхийд дээгүүр эрэмбэлэгдэх нөөцтай Зөөвч-Овоо, Дулаан уулын ордыг ашиглах тал дээр УИХ-гүйгээр ийм “тохироо” хийсэн нь анхаарал татаж байгаа юм. Өмнө нь ингэж байгаад алдсан түүх бий. “Эрдэнэтийн 49”-ийн тухай бүгд мэднэ. Оросын талд байсан 49 хувийг худалдаж авчирсан. Буяныг нь ковидоор хүртсэн. Дайн болж Оросын гэсэн болгон хоригт орж байхад “Эрдэнэт” урьдын адилаар экспортоо хийж, ашиг орлого авчирсаар байна. Тэр утгаараа “Эрдэнэтийн 49”-ийг Монголд авчирсан Д.Эрдэнэбилэг буруутах учиргүй байгаа юм. Гэвч энэ худалдан авалтын талаар УИХ “мэдээгүй” өнгөрсөн нь асуудал болсон. Тэр үеийн Ерөнхий сайд Ч.Сайханбилэг тэгээд л эх орноосоо зугтчихаад байна. Түүний ирж чадахгүй байгаа бас нэг шалтгаан бий. Дубайн гэрээ буюу Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөг бас л нийтээрээ мэднэ. Монгол Улсыг өрөнд оруулсан “гэрээ” болсон гэдэг. УИХ байтугай Засгийн газар нь мэдээгүй байхад Дубайд очоод гарын үсэг зурчихсан гэдэг. Үүнээс болоод 2016 оны нэгдүгээр сард УИХ-аар Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огцруулах эсэхийг хэлэлцэж байв. Тэгэхээр юу гэсэн үг вэ гэхээр, ер нь л байгалийн баялагтай холбоотой УИХ-гүйгээр зөв “хөдөлсөн” Засгийн газар ч бурууддаг. Ялангуяа уран хэмээх анхны бөгөөд маш эмзэг “сэтгэгдэл”-тэй ашигт малтмалыг УИХ-ын “зөвшөөрөл”-гүйгээр Францад очиж ярьсан нь маш ноцтой. Ингэж үзэх нэг сонин зүйл энэ ураны “тохироо”-той холбоотойгоор сонсогдох болов. Сар гаруйн өмнө дөө, манайхныг Францад очиход Роберт Фрийдланд зөрж ирж “Монголын уул уурхайн долоо хоног 2023”-т оролцсон. Тэрбээр “...Монгол Улс одоо байгаа эрчээрээ цааш ажиллах хэрэгтэй. Гадаадын хөрөнгө оруулалтыг өөртөө татах хэрэгтэй. Гадаадын хөрөнгө оруулагчдад хүндэтгэлтэй харьцаж, хамтын ажиллагаагаа өгөөжтэй өрнүүлж чадвал дараагийн Конго болоход бэлэн байна. Монгол Улс говьдоо маш их эрэл хайгуул хийх хэрэгтэй. Хийхгүй бол тэнэг хэрэг болно” гэчихээд явсан. Түүнд Монголын төр “Алтангадас” одон хүртээсэн. Шулуухан хэлэхэд, Роберт Фрийдланд уран дээр Монгол, Францыг хамтрахад оролцож байна. Тэрбээр “зууч”-ийн үүрэг гүйцэтгэж буй бололтой юм. Харин түүнд Монголын нэг Сангийн сайд асан эрхэм зуучилж буй ажээ. Сонин биш гэж үү. Энэ удахгүй тодорхой болно. Түүнээс гадна, одоо тэгээд УИХ тэдний ярьсныг сонсож байгаад л “удирдлагатай машин” шиг гараа өргөх үү. Эсвэл “бага ард түмэн”-ий үүргээ хэрэгжүүлж эхнээс нь ярих уу. Ийм том асуудлууд үүснэ. Үүнээс ч муу үйл явдал дагахыг үгүйсгэхгүй. Нэг үгээр хэлбэл, ураны “тохироо” удахгүй Дубайн гэрээ, “Эрдэнэтийн 49”-ийг давтах вий. Одоогийн Ерөнхий сайд оргон зугтахдаа ч тулж мэдэх юм шүү.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 17. БААСАН ГАРАГ. № 230 (7215)

ФОТО:

Сэдвүүд : #Нийтлэл  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Монголын бахархлаар халхавч хийсэн 1XBET
Л.Оюун-Эрдэнийн үед АТГ-ын мөрдөгчийн магадгүй “хууль зөрчин” гаргуулсан татварын байцаагчдын дүгнэлт бусдыг яллах баримт болжээ
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл
ШУУРХАЙ МЭДЭЭ
8 цагийн өмнө өмнө

“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээлээ

8 цагийн өмнө өмнө

Есөн улаан мэнгэтэй шарагчин үхэр өдөр

8 цагийн өмнө өмнө

Өдөртөө 7-9 хэм дулаан байна

21 цагийн өмнө өмнө

Шинэ гарди М.Лхагвагэрэл “Чингис хаан” цом гардлаа

1 өдрийн өмнө өмнө

Монголын бахархлаар халхавч хийсэн 1XBET

1 өдрийн өмнө өмнө

Нийслэл хотын албан татварыг 50 хувиар бууруулах тогтоолын төслийг баталлаа

1 өдрийн өмнө өмнө

Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө

1 өдрийн өмнө өмнө

С.Нарангэрэл: Чингис хааны Их Засгийн амин сүнс нь ёс суртахуун гэсэн дүгнэлтэд хүрсэн

1 өдрийн өмнө өмнө

С.Бямбацогт: Төрийн хүч эрх мэдэлд бус, ард түмнийхээ итгэлд оршдог

1 өдрийн өмнө өмнө

Өнөөдөр Дашнямтай билэгт сайн өдөр

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 8-10 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Нийслэл төсвийн мөнгөөр нэг ч такси худалдаж авахгүй

2 өдрийн өмнө өмнө

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

2 өдрийн өмнө өмнө

Л.Оюун-Эрдэнийн үед АТГ-ын мөрдөгчийн магадгүй “хууль зөрчин” гаргуулсан татварын байцаагчдын дүгнэлт бусдыг яллах баримт болжээ

2 өдрийн өмнө өмнө

"The Mongolz" баг "IEM Beijing 2026" тэмцээний 2-р байрт орлоо

2 өдрийн өмнө өмнө

С.Амарсайхан: Иргэдээ даапаалж, төрийн тэргүүнээрээ даажигнасан засгийн газар

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

2 өдрийн өмнө өмнө

“Сайншанд” агаарын навигацийн төвийг ашиглалтад оруулахыг үүрэг болголоо

2 өдрийн өмнө өмнө

“Ерөнхий сайдаас шууд асуу” уулзалт дорноговийн сайншанд суманд боллоо

2 өдрийн өмнө өмнө

“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

2 өдрийн өмнө өмнө

Хоёр хар мэнгэтэй улаагчин гахай өдөр

2 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 2-4 хэм дулаан байна

2026-11-08 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "IEM Beijing 2026" тэмцээний аваргын төлөө "MOUZ" багтай өрсөлдөнө

2026-11-08 өмнө

Монголд хүнд даацын цахилгаан автомашин цэнэглэгч нэвтэрч байна

2026-11-08 өмнө

Замын-Үүдэд ачааны цахилгаан автомашинд зориулсан гарц байгуулна

2026-11-08 өмнө

Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Б.Пүрэвдагвыг томиллоо

2026-11-08 өмнө

Сурагчдын II улирлын хичээл маргааш эхэлнэ

2026-11-08 өмнө

Гурван хөх мэнгэтэй улаан нохой өдөр

2026-11-08 өмнө

Их төлөв цэлмэг, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-11-07 өмнө

Чингис хааны төрт ёсны уламжлалыг мөнхжүүлэх тогтоолын төслийг баталлаа

САНАЛ БОЛГОХ
2026-11-04 өмнө

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов

2026-11-06 өмнө

“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 сая тн ачаа тээвэрлэжээ

2026-11-06 өмнө

Ерөнхийлөгч шатахууны асуудлаар холбогдох албан тушаалтнуудыг хүлээн авч уулзлаа

2026-11-06 өмнө

Хахууль өгсөн иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх санал хүргүүлэв

2026-11-07 өмнө

Чингис хааны төрт ёсны уламжлалыг мөнхжүүлэх тогтоолын төслийг баталлаа

2026-11-06 өмнө

Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв

2026-11-06 өмнө

Сурагчдын цүнх дэлхийн стандартаар 700 гр бол манай улсад 2-3 кг байна

2026-11-05 өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" хагас шигшээд шалгарлаа

2026-11-04 өмнө

Агаараас эрэн хайх, аврах ангийн талаар санал солилцлоо

2026-11-06 өмнө

Б.Энхбаяр: “Чөлөөлье” санаачилгын цөм нь төрийн өмчийн реформ юм

2026-11-07 өмнө

"The MongolZ" баг хагас шигшээн тоглолтоо өнөөдөр "NaVi" багтай хийнэ

2026-11-06 өмнө

Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

2026-11-07 өмнө

Архангай аймгийн Төвшрүүлэх суманд газар хөдөллөө

2026-11-06 өмнө

“Алтан цом”-ын барилдаан маргааш эхэлнэ

2026-11-06 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ

2026-11-05 өмнө

Онцгой хамгаалалтын бүсэд дэд бүтэц байгуулахыг хориглох тухай хуулийн төсөл

2026-11-06 өмнө

Үс засуулбал өлзийтэй сайн

2026-11-05 өмнө

“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа

2026-11-05 өмнө

Хангалын голын дагуу 264,973 ширхэг мод тарьж, бүрэн дуусгалаа

2026-11-04 өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" тэмцээний шигшээ шатанд шалгарлаа

2026-11-05 өмнө

Б.Пүрэвдагва: Энэ өвөл 7-10 мянган айлын яндан буулгана

2026-11-05 өмнө

А.Ариунзаяа:Цэцийн дарга гишүүнээс өндөр цалин авахыг эсэргүүцэж байна

2026-11-05 өмнө

Дүүжин замын тээврийн кабиныг хүчтэй савлуулах, гэнэт зогсоох туршилт хийж байна

2026-11-05 өмнө

Жэйлин Браун 30 оноог авч, баг нь улирлын найм дахь хожлоо байгууллаа

2026-11-05 өмнө

Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ

2026-11-05 өмнө

Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгээс АН-ын бүлэг завсарлага авлаа

2026-11-05 өмнө

БНСУ-аас алтан эдлэл захиалгаар авчирна гэж 500 орчим иргэнийг залилсан

2026-11-07 өмнө

Цас орохгүй, өдөртөө 3-5 хэм хүйтэн байна

2026-11-05 өмнө

Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо

2026-11-07 өмнө

Дөрвөн ногоон мэнгэтэй хөхөгчин тахиа өдөр

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах