• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Протокол: “Цагаан хад”-ыг эзэмшдэг бүлэглэлийн эзэн нь хэн юм бэ?

УИХ-ын Хянан шалгах тухай хуулийн дагуу нүүрсний сонсгол зохион байгуулах түр хороог парламент байгуулсан.  Тус түр хорооноос нүүрсний сонсголын хоёр дахь хэсгийг энэ долоо хоногт зохион байгуулж байгаа билээ. Өчигдрийн сонсголоор  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн борлуулалтын үйл ажиллагаатай холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судалж, 51 гэрчийг дууджээ.  Өчигдөр болсон сонсголоос тоймлон хүргэж байна.

“ЗАСГИЙН ГАЗАР 2007 ОНООС ЭХЛЭН НҮҮРСНИЙ ҮНИЙГ 10 ОРЧИМ УДАА ӨӨРЧИЛСӨН”

Сонсголын эхэнд “Эрдэнэс Тавантолгой” компанийн 2011 оноос хойш нүүрсний борлуулалтын гэрээний үнийг хэрхэн тогтоож байсныг шинжээч танилцуулав.

Шинжээчийн дүгнэлт:

-Тавантолгойн уурхайгаас Цагаан хад дахь талбай хүртэл 230 км газарт нүүрсийг тээвэрлэхэд нэг тонн тутамд 10-14.2 ам.долларын тээврийн зардал гардаг. Харин Цагаан хад дахь талбайгаас Гашуунсухайт боомт хүртэл 20 км газарт нүүрсийг тээвэрлэхэд нэг тонн тутамд 28-121.8 ам.долларын тээврийн зардалтай. Нийт нүүрсний борлуулалтын гэрээний сарын дундаж үнийг "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн тухай бүр мөрдөгдөж байсан үнэ тогтоох аргачлалын үнэтэй харьцуулан нийт гэрээний үнийн зөрүүг тооцоход ойролцоогоор 826.4 сая ам.долларын гарахаар байна. Энэ бол алдагдсан боломж.

Түр хорооны дарга, Хууль зүй дотоод хэргийн сайд Б.Энхбаяр:

-2015 он хүртэл Ганц модны үнэ 60-100 орчим ам.доллар байсан байна. Эрдэнэс Тавантолгойн гэрээний үнэ 30-50 ам.долларт хэлбэлзэж байсан байна. Яагаад ийм бага үнээр явж байсан бэ. Энэ үнийг яаж тогтоож байсан бэ?

“Эрдэнэс Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирал асан Я.Батсуурь:

-Би 2012 оны аравдугаар сард томилогдож байсан. Тэр үед зөвхөн зүүн цанхийн уурхай ажилладаг. Нүүрсийг Чалкогийн өрөнд өгч байсан. Энэ маягаар жил гаруй явсан. Чалко авах нүүрснийхээ гэрээний үнийг сар бүхэн тодорхойлдог байсан. Харамсалтай нь тухайн үед үнэ тогтмол унаж байсан. 70 ам.доллар байсан нүүрсний үнэ жилийн дараа 20 гаруй ам.доллар болж байсан. Цагаан хад хүртэлх тээвэр 20 ам.долларт багтдаг байсан. Ганц модноос цааш богинын тээвэр 10 ам.доллар байсан. Цагаан хад дээр их алдагдал хүлээдэг. Нүүрсний хорогдол их гардаг. Хятадын хэдэн компани ачиж буулгасан нэртэй ашиг хийгээд байж байдаг. Би хувьдаа үүнийг хаах ёстой гэж боддог.

УИХ-ын гишүүн Г.Ганболд:

-2021 онд Ганц мод боомтод нүүрсний үнэ 400 ам.доллар хүрсэн байхад яагаад тус компанийн нүүрсний үнэ буураад байсан бэ?

"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн  Борлуулалтын хэлтсийн дарга Б.Серкажан:

-Би борлуулалтын албанд 2011 оноос хойш ажиллаж байна. 2021 онд Ганц боомтод нүүрсний үнэ 437 ам.доллар хүрч байсан.  Тухайн үед "Эрдэнэс Тавантолгой"  ХК-ийн ТУЗ-ийн тогтоолоор нүүрсний үнэ тогтоох аргачлалыг баталсан. Энэ аргачлалаар улирал тутамд нүүрсний үнэ өөрчлөгддөг байсан. Тухайн үед Ганц мод боомтын хилийн нэвтрэлт нэлээд муудсан байсан. Өмнө нь өдөрт 1000 машин гардаг байсан бол 100 болж буурсан. Үүнээс болж тээврийн зардал 325 ам.долларт хүрч байсан.

УИХ-ын гишүүн Т.Доржханд:

-Нүүрсний үнэ тогтоохыг Засгийн газар шийддэг юм. Засгийн газар 2007 оноос эхлээд 10 орчим удаа өөрчилсөн байна. Нэг бол аман нөхцөлтэй эсвэл жишиг үнэ тогтоодог. Жишиг үнэ тогтоовол татвар өндөр байдаг. Миний тооцооллоор нүүрсний үнийн алдагдал 1.4 тэрбум ам.доллар болж байна. "Эрдэнэс Тавантолгой"  100 хувь төрийн өмчит компани. 2021, 2022 онд нүүрсний үнэ дээд цэгтээ хүрч байсан үед хамгийн том хулгай явсан. Богинын тээвэр 400 ам.доллар болсон нь хулгай гэв.

Я.БАТСУУРЬ: АЯННУУРЫНХНЫ БҮЛЭГЛЭЛ ХҮЧТЭЙ, ТЭД ЦАГААН ХАДНААС АШИГ ОЛДОГ

Үргэлжлүүлэн  Цагаан хадны асуудлын талаар Хянан шалгах түр хорооны гишүүн болон гэрчүүд өөрсдийн байр сууриа илэрхийллээ. 

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ:

-Цагаан хадыг анх яах гэж бий болгосон юм бэ. Уурхайн нүүрсийг тэнд буулгаад тонн тутамд нь зардал олгож байх шийдвэрийг хэн гаргасан юм. Хилийн боомтоос 20 км хүрэхгүй газар буулгаад, дараа нь 120 гаруй ам.доллароор тээвэрлэх шаардлага байсан уу.

"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ариунболд:

-Намайг ажил авахад Цагаан хадыг зогсоочихсон байсан. Уурхайн амнаас нүүрс аваад уртын тээвэр хийснээр Ганц мод боомт дээр очдог байлаа. Энэ бол хамгийн зөв хэлбэр. Уурхайн амнаас гарсан нүүрсийг дунд нь Цагаан хад дээр буулгаад зардал гаргах нь илүү зүйл.  Гэтэл Цагаан хад дээр жагсаал цуглаан болсноор дахин нээсэн. Цагаан хадыг нээж, уурхай болон улсын хил хоёрын дунд нүүрсээ овоолсноор манай компани үнэ тогтоох боломжгүй болсон. Учир нь Цагаан хадны компаниуд үнэ тогтоох нөхцөл нь бүрдсэн. Тэд уурхайгаас авсан нүүрсийг овоолж хил гаргахгүй, сүүлдээ үнээр тоглож эхэлсэн. Дундын тоглогч болох Цагаан хадыг байхгүй болгосноор уурхайн амнаас гарсан нүүрс үнэтэй болох байсан.  Тэгэхээр Цагаан хад гэдэг зүйлийг нээснээр бид нүүрсний зах зээлийн үнээ барих боломжоо алдсан юм. Өмнө нь уртын тээврээр явж байхад нэг тонн нүүрсийг 23 ам.доллароор тээвэрлэж байсан. Зардлыг тооцоолж үзэхэд бүх зүйл болж байсан.

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ:

-Цагаан хаднаас хил хүртэл нүүрс зөөж буй компаниуд та нарт дарамт шахалт үзүүлж байсан уу. Ер нь компаниуд жолоочоо гаргаж ирээд турхираад байна уу.

"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн гүйцэтгэх захирал асан Я.Батсуурь:

-Цагаан хадны ачиж буулгадаг талбай нь Баяннуурынхны юм. Ханбогд сумаас газар авчихсан Хятадын компаниуд байдаг. Тэд Цагаан хаднаас ашиг олдог. Уурхайн амнаас Цагаан хад хүртэл монгол компаниуд тээвэр хийдэг. Харин цаашаа хил хүртэл монгол жолоочтой хятад эзэнтэй компаниуд тээвэрлэдэг. Богино тээврийн зардал нь би ажиллаж байх үед өндөр байсан. Тиймээс маргаан үүсгэж, "Чалко"-той яриад Цагаан хадыг Засгийн газрын шийдвэрээр хаалгасан. Удахгүй Баяннуурын бүлэглэл жагсаал цуглаан үүсгэж, нүүрсний экспортыг хааснаар Цагаан хадыг дахин нээлгүүлсэн.

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр:

-Таныг Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн хүргэн Г.Дэнзэнтэй нэг хэрэгт чирсэн гэж ойлгож байгаа. Г.Дэнзэн нь 17 тэрбум төгрөгийн нүүрс ачиж буулгах талбайн тендерт ялсан. Нүүрс ачиж буулгах талбайн эрх ашиг хөндөгдөхөд ямар бүлэглэл нөлөөлсөн бэ. Таны ярьж буй зүйлс нотлох баримтаар илэрсэн. Нэр бүхий улстөрчид тухайн үед Өмнөговь аймгийн ИТХ-ын төлөөлөгч, жижиг Тавантолгойн ТУЗ-ийн гишүүдтэй хамтарч Цагаан хадыг үүсгэн байгуулж, монопол үүсгэсэн. Тэр том бүлэглэл Цагаан хадыг бий болгосон.

-Намайг ажил авахад нүүрс Цагаан хадаар дамждаг байсан. "Эрдэнэс Тавантолгой" ХК нүүрс ачилт буулгалтын талбайг ашиглах талаар тендер зарлахад "Говьпавер" гэх компани шалгарсан. Гэхдээ гүний гааль байгуулагдаад нүүрс шууд тээвэрлэх болсон. Тиймээс нэг ч ажил гүйцэтгээгүй учраас гэрээг цуцалсан.Түүний дараа тэр компани шүүхэд хандсан. Цагаан хадны ард талын эзэд нь хэн гэдгийг мэдэхгүй. Баяннуурын голчилсон бүлэглэл үнэхээр хүчтэй. Түүнийг нь хаасны дараа хүн шатсан, жагссан гэх мэт асуудлууд их байгаа.

Ч.ХҮРЭЛБААТАР: ЧАЛКОТАЙ ХИЙСЭН ГЭРЭЭ БОЛ САЙН ГЭРЭЭ

Мөн өчигдрийн үдээс хойшхи сонсголоор “Чалко” компанитай байгуулсан гэрээний талаар шинжээчийн дүгнэлтийг сонслоо. Гэрчээр Эрдэс баялаг эрчим хүчний сайд асан Д.Зоригт, ЗГХЭГ-ын дарга асан Ч.Хүрэлбаатар, С.Баярцогт, Төрийн өмчийн хороон дарга, ЭТТ компанийн ТУЗ-ийн дарга асан Д.Сугар нар гэрчээр оролцов.

Шинжээчийн дүгнэлтээс:

“Эрдэнэс Тавантолгой” ХК 2011 онд БНХАУ-ын “Чалко” компанитай нүүрс нийлүүлэх, худалдах авах гэрээ байгуулсан. Гэрээг эцэслэн боловсруулахдаа ТУЗ-ийн хараат бус гишүүд урьдчилгаа төлбөр болох 250 сая ам.долларыг зөвхөн уул уурхайн үйл ажиллагаанд зарцуулах нь зүйтэй, хэрэв Хүний хөгжлийн санд энэ урьдчилгааг шилжүүлбэл IРО хийхэд сөргөөр нөлөөлөхийг тэмдэглэж, тогтоолд ТУЗ-ийн дарга Д.Сугар гарын үсэг зурсан. Нийт дөрвөн удаа урьдчилгаа төлбөр авсан. “Эрдэнэс Тавантолгой” ХК “Чалко” компанид 66.6 сая ам.долларыг төлсөн. Нийт алдагдсан боломж 317.2 сая ам.доллар байна. 2011 онд “Чалко”-оос авсан 300 сая ам.долларыг Хүний хөгжил санд зарцуулсан. 322767 ахмад настанд нэг сая төгрөг, 1721 хөгжлийн бэрхшээлтэй иргэнд нэг сая төгрөгийг олгожээ.

УИХ-ын гишүүн Т.Доржханд:

-Энэбиш гуай олон жил төрд ажилласан. Танд хэн санал тавиад захирлаар ажилласан юм бэ. Тухайн үед улстөрчид ямар шахаа хийдэг байсан бэ?

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Энэбиш:

-Би Их хуралд 1990-2001 он хүртэл олон жил ажилласан. Эрдэс баялаг эрчим хүчний сайд асан Д.Зоригт санал болгосон. Бид Нью-Йорк хотод хамт ажиллаж байсан. Төрийн өмчийн уул уурхайн компаниудын удирдлагуудыг Ерөнхий сайд, намын даргатай зөвшилцөхгүй томилдоггүй байх. Тухайн үед Ерөнхий сайд С.Баяр, Шадар сайд Н.Алтанхуяг байсан. Хоёулаа намын дарга байсан. Ингээд Төрийн өмчийн хорооны шийдвэрээр томилогдож байсан. Тухайн үед улстөрчдийн шахаа байсан. Эхлээд би Засгийн газрын шахаа байсан гэж хэлнэ. Хоёр нам нэгдээд Хүний хөгжлийн сангаас иргэдэд мөнгө өгнө гээд амлачихсан. УИХ-ын гишүүдээс 30 гаруй нь дуудаж уулзаж, гуйж байсан. Хүн ажилд авах гэх мэт асуудлаар уулзаж байж. Нэрсийг бол олон жил өнгөрсөн учраас мартсан байна.

Эдийн засаг хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар:

-Би энэ асуудалтай ямар байдлаар холбогдоод энд сууж байгаагаа сайн ойлгохгүй байна. Үнэ зах зээлийн нөхцөл байдлаас хамаараад нэг өсөөд, нэг буураад явдаг.  Чалкотай хийсэн гэрээ бол өндөр үнэтэй байхад хийсэн гэрээ сайн гэрээ.

Сангийн сайд асан С.Баярцогт:

-Төрийн байгууллагаа хүндэтгээд ирлээ. 2006 онд Ашигт малтмалын тухай хуулийг шинэчилж баталсан. Үүнтэй холбогдуулаад стратегийн 16, стратегийн ордод ойрхон 34 ордыг баталсан. 2008 онд байгуулагдсан хамтарсан Засгийн газар 40 дүгээр тогтоол гэж гаргаад Оюу толгой болон Тавантолгойн ордыг ашиглах удирдамжийг баталж өгсөн. 2010 оны долдугаар сарын 7-нд “Эрдэнэс Тавантолгой”-г байгуулах тогтоолыг УИХ баталсан. 2010-2016 онд Хүний хөгжлийн сантай байсан. Энэ сангийн төсвийг УИХ-ын хуулиар жил бүхэн төсөвтэй хамт баталдаг байсан. Орлого нь стратегийн 16 ордоос үйл ажиллагааны орлого, АМНАТ, татварын урьдчилгаа, урьдчилгаа зээл зэргээс бүрдүүлэхээр заасан байсан. “Эрдэнэс Тавантолгой” хоёр удаа тодорхой хэмжээний орлогыг бүрдүүлж байсан. Яг өнөөдрийн яригдаж байгаа гэрээнд Засгийн газар, Сангийн яам, Сангийн сайд оролцдоггүй. Аж ахуйн нэгжийн хооронд хийгддэг гэрээ.

Эрдэс баялаг эрчим хүчний сайд асан Д.Зоригт:

-Тавантолгойн орд газрыг ашиглах эрх гаднын компанид байсан. 1999 онд гаднын компаниуд хаяад гараад явахад нь үндэсний аж ахуй нэгж ашиглах эрхийг нь аваад 10 гаруй жил хадгалж байгаад төрдөө буцааж өгсөн байдаг. 2008 онд сонгууль болоход төрдөө буцаж ирсэн ордыг хэрхэн ашиглах, ямар байдлаар ард иргэддээ үр шимийг нь хүртээх вэ гэдэг маш том хэлэлцүүлэг улс орны хэмжээнд явагдсан. Үүний үр дүнд хоёр нам эх орны хишиг 1.5 сая өгнө гэж амлалт өгөөд хамтарсан Засгийн газар байгуулсан. Хамтарсан Засгийн газрын мөрийн хөтөлбөрт эх орны хишиг хувь өгнө гэдэг заалт орсон. Жил бүхэн УИХ-аас Засгийн газраас үүрэг өгч, тогтоол баталдаг байсан. Энэ тогтоолыг хэрэгжүүлэхийн төлөө Засгийн газар ажилласан.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН 20. ЛХАГВА ГАРАГ. № 253 (7238)

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
У.Хүрэлсүх: Эх орныхоо эрх ашгаас урвасан хэнтэй ч Монгол төр тохиролцох ёсгүй
С.Бямбацогт: Парламентад суудалтай намуудын дарга нарыг оролцуулсан ойлголцол, зөвшилцлийн Зөвлөлийг байгуулж ажиллана
Монгол Улсын Ерөнхийлөгчийг үүрэгт ажлаас нь чөлөөлөв
М.Нарантуяа-Нара: Энэ танхимд Ерөнхийлөгч орж ирэхээр яагаад бүгд "гөлөг" болчихдог юм бэ

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Чуулган
  • •Ерөнхийлөгч
  • •Сэрэмжлүүлэг
  • •Байнгын хороо
  • •Степпе Арена
  • •Бөхийн төрлүүд
  • •Уул уурхай
  • •Видео мэдээ
  • •Яам, Агентлаг
  • •Эрүүл мэнд
  • •Гэмт хэрэг
  • •Халуун сэдэв
ХУРААХ
НӨАТ-ын сугалааны тохирол...
А хүрээний H3N2 вирус тархаж байна

Протокол: “Цагаан хад”-ыг эзэмшдэг бүлэглэлийн эзэн нь хэн юм бэ?

БАТСАЙХАН 2023-12-20

ФОТО:

Сэдвүүд : #Нээлттэй сонсгол  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
У.Хүрэлсүх: Эх орныхоо эрх ашгаас урвасан хэнтэй ч Монгол төр тохиролцох ёсгүй
С.Бямбацогт: Парламентад суудалтай намуудын дарга нарыг оролцуулсан ойлголцол, зөвшилцлийн Зөвлөлийг байгуулж ажиллана
Монгол Улсын Ерөнхийлөгчийг үүрэгт ажлаас нь чөлөөлөв
М.Нарантуяа-Нара: Энэ танхимд Ерөнхийлөгч орж ирэхээр яагаад бүгд "гөлөг" болчихдог юм бэ
ШУУРХАЙ МЭДЭЭ
1 өдрийн өмнө өмнө

Жүдо бөхийн Залуучуудын дэлхийн аваргаар Т.Ариунзаяа тодорлоо

1 өдрийн өмнө өмнө

Дэлхийд тод гялалзсан оюунлаг охин Б.Оюун-Үжин

1 өдрийн өмнө өмнө

Өрнөдөд сандрал, Дорнодод найдвар, Шэньжэнээс томоохон ахиц дэвшил гарна гэж хүлээж байна

1 өдрийн өмнө өмнө

У.Хүрэлсүх: Эх орныхоо эрх ашгаас урвасан хэнтэй ч Монгол төр тохиролцох ёсгүй

1 өдрийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Иргэдтэйгээ уулзаж, 2027 оны төсөвт тусгах санал хүсэлтийг нь нээлттэй сонсож байна

1 өдрийн өмнө өмнө

С.Бямбацогт: Парламентад суудалтай намуудын дарга нарыг оролцуулсан ойлголцол, зөвшилцлийн Зөвлөлийг байгуулж ажиллана

1 өдрийн өмнө өмнө

Есөн улаан мэнгэтэй шар нохой өдөр

1 өдрийн өмнө өмнө

Ялимгүй цас орно, өдөртөө 4-6 хэм хүйтэн байна

1 өдрийн өмнө өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгчийг үүрэгт ажлаас нь чөлөөлөв

1 өдрийн өмнө өмнө

М.Нарантуяа-Нара: Энэ танхимд Ерөнхийлөгч орж ирэхээр яагаад бүгд "гөлөг" болчихдог юм бэ

1 өдрийн өмнө өмнө

У.Хүрэлсүх: Эх орныхоо эрх ашгаас урвасан хэнтэй ч монгол төр тохиролцох ёсгүй

2 өдрийн өмнө өмнө

Битүүмжлэгдсэн автомашиныг зарж, 375 сая төгрөг залилжээ

2 өдрийн өмнө өмнө

Токиогийн “Их дуулга”-д оролцох Монголын жүдочид тодорлоо

2 өдрийн өмнө өмнө

Хүүхэд залуусын хөгжлийг дэмжигч "Ачит Ихт" компани

2 өдрийн өмнө өмнө

Говь-Алтай аймагт 3.7 магнитудын хүчтэй газар хөдөлжээ

2 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 62 зөрчил бүртгэгдлээ

2 өдрийн өмнө өмнө

Дүүжин замын тээврээр аюулгүй зорчих зааврыг танилцуулж байна

2 өдрийн өмнө өмнө

Дөрвөн чиглэлд шөнийн автобус иргэдэд үйлчилж байна

2 өдрийн өмнө өмнө

Төрийн өмчит компанийн тоог 85 болгон бууруулахаар тусгажээ

2 өдрийн өмнө өмнө

Ц.Идэрбат: Тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчдэд олгох хөнгөлөлттэй зээлийн хүртээмжийг нэмэгдүүлнэ

2 өдрийн өмнө өмнө

“Евро-3” болон түүнээс дээш стандартын АИ-92 автобензиний үнийг 1,000 хүртэл төгрөгөөр бууруулна

2 өдрийн өмнө өмнө

Хууль бус хөрөнгө хураан авах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барина

2 өдрийн өмнө өмнө

Н.Учрал: Төрийн тэргүүний эхлүүлсэн жишгийн дагуу бүгд шалгуулах ёстой

2 өдрийн өмнө өмнө

Хуулийн төсөл: Хаврын морин уралдааныг зөвшөөрнө, зөвшөөрөхгүй

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхийлөгчийн албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтийг өнөөдөр шийдвэрлэнэ

2 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал эрч хүч ихэснэ

2 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 3-5 хэм хүйтэн байна

2026-11-18 өмнө

Б.Бямбасүрэн: Бэлтгэл хийж байгаад тамирчин болсон

2026-11-18 өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна

2026-11-18 өмнө

Ерөнхийлөгчийн албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтийг өнөөдөр хэлэлцэнэ

САНАЛ БОЛГОХ
2026-11-14 өмнө

C.Бямбацогт: Ард түмнийхээ амьжиргаа орлогыг хамгаалсан, аж ахуйн нэгжүүдээ дэмжсэн төсвийг баталлаа

2026-11-14 өмнө

Г.Хосбаяр: Эдгээр 10 аймагт утааны асуудал маш хүнд байгаа

2026-11-14 өмнө

“Сугалаагүй цэцэрлэг” бодлогын дүнд хүүхдийн хамран сургалт 96 хувьд хүрчээ

2026-11-14 өмнө

Төрийн албаны гүйцэтгэлийн удирдлагын цахим системд 444 байгууллагын 23,482 албан хаагч бүртгэгджээ

2026-11-14 өмнө

Л.Мөнхбаясгалан: Алт, зэс, нүүрс дуусдаг юм, ус ч дуусна

2026-11-14 өмнө

Ялимгүй цас орно, өдөртөө 2-4 хэм хүйтэн байна

2026-11-14 өмнө

Эгийн голын усан цахилгаан станц төслийг байгаль орчинд сөрөг нөлөөгүй хэрэгжүүлэх боломжтой гэсэн урьдчилсан дүгнэлт гарчээ

2026-11-14 өмнө

Туул гол дагуу Нисэх, Сонсголон орчимд 14.5 га талбайд олон жил хуримтлагдсан хог хаягдлыг цэвэрлэлээ

2026-11-14 өмнө

Үс засуулбал эд, мал арвижна

2026-11-17 өмнө

2026.11.16: Улстөрчдийн хэн, юу хэлэв

2026-11-16 өмнө

Ус амьдралыг тэтгэдэг бол Мод усыг хамгаалдаг

2026-11-16 өмнө

Н.Учрал: Нөөцийн мах бэлтгэн нийлүүлэх тогтолцоог үндсээр нь шинэчилж байна

2026-11-17 өмнө

Цас цэвэрлэгээнд 1400 орчим ажилтан, албан хаагч ажиллаж, 350 гаруй тонн давс, бодис цацаад байна

2026-11-17 өмнө

Ерөнхий сайд Н.Учрал 2027 оны улсын төсвийн онцлох шийдвэрүүдийг танилцууллаа

1 өдрийн өмнө өмнө

М.Нарантуяа-Нара: Энэ танхимд Ерөнхийлөгч орж ирэхээр яагаад бүгд "гөлөг" болчихдог юм бэ

2026-11-16 өмнө

Өмгөөлөгчид цагдан хорих хугацааг нэг сараар тогтмол сунгадаг практикийг шүүмжиллээ

2026-11-17 өмнө

Төсвийн хуулийн онцлох заалтууд

2026-11-17 өмнө

Нийслэлийн 7000 өрхийг дулаалж, цахилгаан халаалтад шилжүүлнэ

2026-11-16 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 51 зөрчил бүртгэгдлээ

2026-11-17 өмнө

Нийслэлийн хэмжээнд “Шар дарцаг” аян эхэллээ

2026-11-16 өмнө

6,2 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалж ажиллалаа

2026-11-16 өмнө

Ахуйн хэрэглээний жижиг газны баллон тэсэрч, иргэн гэмтжээ

2026-11-18 өмнө

“Оюу толгойн ашгаас иргэн бүрд 857,000 төгрөгийг хувь дансанд нь шилжүүлж өгөх асуудлаар хуулийн төсөл санаачлан хэлэлцүүлэх” тухай ажлын хэсгийг байгууллаа

2026-11-18 өмнө

“Онцгой хотхон”-ы 512 айлын орон сууцны барилга угсралтын ажлыг шуурхайлахыг үүрэг болголоо

2026-11-18 өмнө

Э.Батшугар: Вакцинаар сэргийлж болох өвчнийг бууруулахад Засгийн газраас анхаарч ажиллана

1 өдрийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Иргэдтэйгээ уулзаж, 2027 оны төсөвт тусгах санал хүсэлтийг нь нээлттэй сонсож байна

2026-11-17 өмнө

Ачаалал ихтэй 10 чиглэлд автобусны хүртээмжийг нэмэгдүүллээ

2026-11-17 өмнө

"Ачит Ихт" компани үйлдвэрийн орчинд экологийн тэнцвэрийг хадгалагч тарвага нутагшууллаа

2026-11-16 өмнө

Дөрвөн ногоон мэнгэтэй хөх морь өдөр

2026-11-18 өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах