• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Хууль яаж үйлчилдгийг л харах үлдлээ

Нийслэлийн иргэдийг хоёр гурван жилээр хорт утаагаар утаж байгаа “Таван толгой түлш” нийслэлийн өмчит ХХК-ийн удирдлагууд Улаанбаатар хотын утааг арилгасан хэмээн удирдах зөвлөлийн гишүүдээ 1,1 тэрбум төгрөгөөр шагнажээ. Энэ компанийн эрх барьж мөнгө зарцуулж байгаа НИТХ-ын дарга, компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Ж.Батбаясгалан “нийслэл хотыг утаагүй, агаарын бохирдолгүй болгосон”-ыхоо төлөө өөрийгөө 64 сая төгрөгөөр шагнасан гэнэ.  Хөөрхийг “авахгүй авахгүй” гээд байхад нь удирдах зөвлөлийн гишүүд нь “нийслэл хот утаагүй болчихоод байхад  удирдан зохион байгуулсан та авалгүй яахав, май” гээд өгчихсөн ч байж болох. 

“Тавантолгой түлш” ХХК-иас Зерован ХХК-д нийт найман удаагийн гүйлгээгээр 57.6 сая төгрөгийг шилжүүлсэнийг  тус компанийн гүйцэтгэх захирал Б.Энхчулуун зарлагадаж, улмаар иргэн О.Ууганбаярын Төрийн банк дахь хадгаламжийн дансанд шилжүүлсэн байна. О.Ууганбаяр нь Тавантолгой тулш ХХК-ийн еренхий нягтлан бодогчоор ажиллаж байсан П.Амарцэцэгийн нөхөр болох нь УБЕГ-ын лавлагаагаар нотлогдсон байна” хэмээн Хуульзүй дотоод хэргийн сайд Б.Энхбаяр мэдэгдэв. Угтаа бол Тавантолгой Түлш ХХК нь 2023 оны гуравдугаар улирлын санхүүгийн тайлангаар нийт 997.2 тэрбум төгрөгийн өр төлбөртэй, 583.9 тэрбум төгрөгийн хуримтлагдсан алдагдалтай ажиллаж байгааг шинжээч Нүүрсний сонсгол дээр мэдэгдэж байдаг.  Та бидний татвараар хуримтлагдсан мөнгийг энэ эрх баригчид зүгээр л ингээд нөхөр, эхнэрийнхээ хадгаламжийн данс руу шилжүүлээд завшиж суудаг юмсанж. 

Гэтэл нөгөө талд нь агаарын бохирдол утаа арилаагүйгээр үл барам улам ихэсч жил бүрийн өвөл өчнөөн хүн угаартаж амь алдсаар байдаг. Ж.Батбаясгалангийн удирдлагаар үйлдвэрлэн иргэдэд түгээж байгаа шахмал түлшнээс болж энэ түлшийг хэрэглэсэн зөвхөн өнгөрсөн 2022 оны өвөл гэхэд л 27 хүн угаартаж амиа алдсан байдаг. Амиа алдаагүй ч, эрүүл мэндээрээ хохирч эмнэлгийн тусламж авсан хүний тоо жилээс жилд нэмэгдсээр. 

Амиа алдаагүй, эмнэлгийн тусламж аваагүй ч нийслэлийн 1,5 сая хүн хорт утаагаар утуулан эрүүл мэндээрээ хохирсоор л байгаа. 

Хэдхэн жилийн дараа уушигны хорт хавдар тэргүүлэн, сэтгэл түгшээж эхэлнэ гэж Монгол Улсын гавьяат эмч Ж.Чинбүрэн хэлээд байдаг. Эрх баригчид үүнийг арай зөвхөн тамхинаас болно гэх гээд байгаа юм биш биз. 

Одоо ингээд “НҮҮРСНИЙ СОНСГОЛ” гэдэг энэ жүжиг зүгээр л ингээд СОНСООД өнгөрөөд байх уу. Улс ард түмний мөнгийг энэ эрх баригчид эхлээд хэдэн зуун мянгаар, дараа нь саяар идэж завшаад үүнийхээ төлөө албан тушаал дэвшээд байдаг байсан. Одоо тэрбумаар, их наядаар нь идэж завшаад байхад зүгээр л Сонсгол хийгээд, сонсоод суух уу. 

Монгол Улс хуулийн засаглалтай. Харамсалтай нь хуулийг хэрэгжүүлэх УИХ, Засгийн газар, хууль шүүхийн байгууллагууд нь үүнийгээ хэрэгжүүлэх нь бүү хэл хулгайчидтай үгсэн хуйвалдаж эрх мэдэл мөнгө хөрөнгөтэй хүмүүсийг хаацайлсаар байх уу. 

Хүний гар утас хулгайлсан насанд хүрээгүй хүүхдэд 10 жилийн ял өгдөг шүүгчид хэдэн тэрбум, их наядаар хулгайлсан хүмүүсийн толгойг илэн хаацайлсаар л суух гэж үү. Монгол Улс байнгын парламент, хууль тогтоох байгууллагатай боллоо, өнөөдөр нийт 437 хууль хүчин төгөлдөр үйлчилж байгаа гэдэг. Ард түмний мөнгөөр наадаж, хуулийн хариуцлагаас бултах гэсэн хэсэг нөхөд УИХ-ын гишүүн хэмээн таахалзаж, хуралдаа ч суухгүй хэд гуравхан хүн нь хууль баталсан болж тоглоод л суудаг. Цөөн ч гэсэн хүний баталж, УИХ-ын тамга дарж хүчин төгөлдөр болсон хуулиудаа хэрэгжүүлэлгүй, хулгайч, хуалчдыг хаацайл­саар байх юм уу, яах вэ гэдэг асуулт гарч ирээд л байдаг. Хэн хэзээ хариулах вэ, энэ дарга нар, эрх баригчид уу, энэ олон хулгайч уу. Эсвэл ард түмэн үү.......Хуулийн засаглалтай эрхзүйт Монгол Улсад хууль яаж үйлчилд­гийг хармаар л байна санж.

Эх сурвалж: Монголын мэдээ сонин

2023 оны арванхоёрдугаар сарын 22. Баасан. №187 (5915)

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Монголын бахархлаар халхавч хийсэн 1XBET
Л.Оюун-Эрдэнийн үед АТГ-ын мөрдөгчийн магадгүй “хууль зөрчин” гаргуулсан татварын байцаагчдын дүгнэлт бусдыг яллах баримт болжээ
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Чуулган
  • •Ерөнхийлөгч
  • •Сэрэмжлүүлэг
  • •Байнгын хороо
  • •Бөхийн төрлүүд
  • •Уул уурхай
  • •Степпе Арена
  • •Яам, Агентлаг
  • •Эрүүл мэнд
  • •Гэмт хэрэг
  • •Халуун сэдэв
  • •Видео мэдээ
ХУРААХ
Хүүхдийн хорт хавдрын эмийг...
Л.Баярмандал: Сард 140 мянган тонн...

Хууль яаж үйлчилдгийг л харах үлдлээ

ӨЛЗИЙБАЯР 2023-12-22
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
Хууль яаж үйлчилдгийг л харах үлдлээ

Нийслэлийн иргэдийг хоёр гурван жилээр хорт утаагаар утаж байгаа “Таван толгой түлш” нийслэлийн өмчит ХХК-ийн удирдлагууд Улаанбаатар хотын утааг арилгасан хэмээн удирдах зөвлөлийн гишүүдээ 1,1 тэрбум төгрөгөөр шагнажээ. Энэ компанийн эрх барьж мөнгө зарцуулж байгаа НИТХ-ын дарга, компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Ж.Батбаясгалан “нийслэл хотыг утаагүй, агаарын бохирдолгүй болгосон”-ыхоо төлөө өөрийгөө 64 сая төгрөгөөр шагнасан гэнэ.  Хөөрхийг “авахгүй авахгүй” гээд байхад нь удирдах зөвлөлийн гишүүд нь “нийслэл хот утаагүй болчихоод байхад  удирдан зохион байгуулсан та авалгүй яахав, май” гээд өгчихсөн ч байж болох. 

“Тавантолгой түлш” ХХК-иас Зерован ХХК-д нийт найман удаагийн гүйлгээгээр 57.6 сая төгрөгийг шилжүүлсэнийг  тус компанийн гүйцэтгэх захирал Б.Энхчулуун зарлагадаж, улмаар иргэн О.Ууганбаярын Төрийн банк дахь хадгаламжийн дансанд шилжүүлсэн байна. О.Ууганбаяр нь Тавантолгой тулш ХХК-ийн еренхий нягтлан бодогчоор ажиллаж байсан П.Амарцэцэгийн нөхөр болох нь УБЕГ-ын лавлагаагаар нотлогдсон байна” хэмээн Хуульзүй дотоод хэргийн сайд Б.Энхбаяр мэдэгдэв. Угтаа бол Тавантолгой Түлш ХХК нь 2023 оны гуравдугаар улирлын санхүүгийн тайлангаар нийт 997.2 тэрбум төгрөгийн өр төлбөртэй, 583.9 тэрбум төгрөгийн хуримтлагдсан алдагдалтай ажиллаж байгааг шинжээч Нүүрсний сонсгол дээр мэдэгдэж байдаг.  Та бидний татвараар хуримтлагдсан мөнгийг энэ эрх баригчид зүгээр л ингээд нөхөр, эхнэрийнхээ хадгаламжийн данс руу шилжүүлээд завшиж суудаг юмсанж. 

Гэтэл нөгөө талд нь агаарын бохирдол утаа арилаагүйгээр үл барам улам ихэсч жил бүрийн өвөл өчнөөн хүн угаартаж амь алдсаар байдаг. Ж.Батбаясгалангийн удирдлагаар үйлдвэрлэн иргэдэд түгээж байгаа шахмал түлшнээс болж энэ түлшийг хэрэглэсэн зөвхөн өнгөрсөн 2022 оны өвөл гэхэд л 27 хүн угаартаж амиа алдсан байдаг. Амиа алдаагүй ч, эрүүл мэндээрээ хохирч эмнэлгийн тусламж авсан хүний тоо жилээс жилд нэмэгдсээр. 

Амиа алдаагүй, эмнэлгийн тусламж аваагүй ч нийслэлийн 1,5 сая хүн хорт утаагаар утуулан эрүүл мэндээрээ хохирсоор л байгаа. 

Хэдхэн жилийн дараа уушигны хорт хавдар тэргүүлэн, сэтгэл түгшээж эхэлнэ гэж Монгол Улсын гавьяат эмч Ж.Чинбүрэн хэлээд байдаг. Эрх баригчид үүнийг арай зөвхөн тамхинаас болно гэх гээд байгаа юм биш биз. 

Одоо ингээд “НҮҮРСНИЙ СОНСГОЛ” гэдэг энэ жүжиг зүгээр л ингээд СОНСООД өнгөрөөд байх уу. Улс ард түмний мөнгийг энэ эрх баригчид эхлээд хэдэн зуун мянгаар, дараа нь саяар идэж завшаад үүнийхээ төлөө албан тушаал дэвшээд байдаг байсан. Одоо тэрбумаар, их наядаар нь идэж завшаад байхад зүгээр л Сонсгол хийгээд, сонсоод суух уу. 

Монгол Улс хуулийн засаглалтай. Харамсалтай нь хуулийг хэрэгжүүлэх УИХ, Засгийн газар, хууль шүүхийн байгууллагууд нь үүнийгээ хэрэгжүүлэх нь бүү хэл хулгайчидтай үгсэн хуйвалдаж эрх мэдэл мөнгө хөрөнгөтэй хүмүүсийг хаацайлсаар байх уу. 

Хүний гар утас хулгайлсан насанд хүрээгүй хүүхдэд 10 жилийн ял өгдөг шүүгчид хэдэн тэрбум, их наядаар хулгайлсан хүмүүсийн толгойг илэн хаацайлсаар л суух гэж үү. Монгол Улс байнгын парламент, хууль тогтоох байгууллагатай боллоо, өнөөдөр нийт 437 хууль хүчин төгөлдөр үйлчилж байгаа гэдэг. Ард түмний мөнгөөр наадаж, хуулийн хариуцлагаас бултах гэсэн хэсэг нөхөд УИХ-ын гишүүн хэмээн таахалзаж, хуралдаа ч суухгүй хэд гуравхан хүн нь хууль баталсан болж тоглоод л суудаг. Цөөн ч гэсэн хүний баталж, УИХ-ын тамга дарж хүчин төгөлдөр болсон хуулиудаа хэрэгжүүлэлгүй, хулгайч, хуалчдыг хаацайл­саар байх юм уу, яах вэ гэдэг асуулт гарч ирээд л байдаг. Хэн хэзээ хариулах вэ, энэ дарга нар, эрх баригчид уу, энэ олон хулгайч уу. Эсвэл ард түмэн үү.......Хуулийн засаглалтай эрхзүйт Монгол Улсад хууль яаж үйлчилд­гийг хармаар л байна санж.

Эх сурвалж: Монголын мэдээ сонин

2023 оны арванхоёрдугаар сарын 22. Баасан. №187 (5915)

ФОТО:

Сэдвүүд : #Нийтлэл  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Монголын бахархлаар халхавч хийсэн 1XBET
Л.Оюун-Эрдэнийн үед АТГ-ын мөрдөгчийн магадгүй “хууль зөрчин” гаргуулсан татварын байцаагчдын дүгнэлт бусдыг яллах баримт болжээ
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл
ШУУРХАЙ МЭДЭЭ
1 өдрийн өмнө өмнө

Жүдо бөхийн Залуучуудын дэлхийн аваргаар Т.Ариунзаяа тодорлоо

1 өдрийн өмнө өмнө

Дэлхийд тод гялалзсан оюунлаг охин Б.Оюун-Үжин

1 өдрийн өмнө өмнө

Өрнөдөд сандрал, Дорнодод найдвар, Шэньжэнээс томоохон ахиц дэвшил гарна гэж хүлээж байна

1 өдрийн өмнө өмнө

У.Хүрэлсүх: Эх орныхоо эрх ашгаас урвасан хэнтэй ч Монгол төр тохиролцох ёсгүй

1 өдрийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Иргэдтэйгээ уулзаж, 2027 оны төсөвт тусгах санал хүсэлтийг нь нээлттэй сонсож байна

1 өдрийн өмнө өмнө

С.Бямбацогт: Парламентад суудалтай намуудын дарга нарыг оролцуулсан ойлголцол, зөвшилцлийн Зөвлөлийг байгуулж ажиллана

1 өдрийн өмнө өмнө

Есөн улаан мэнгэтэй шар нохой өдөр

1 өдрийн өмнө өмнө

Ялимгүй цас орно, өдөртөө 4-6 хэм хүйтэн байна

1 өдрийн өмнө өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгчийг үүрэгт ажлаас нь чөлөөлөв

1 өдрийн өмнө өмнө

М.Нарантуяа-Нара: Энэ танхимд Ерөнхийлөгч орж ирэхээр яагаад бүгд "гөлөг" болчихдог юм бэ

1 өдрийн өмнө өмнө

У.Хүрэлсүх: Эх орныхоо эрх ашгаас урвасан хэнтэй ч монгол төр тохиролцох ёсгүй

2 өдрийн өмнө өмнө

Битүүмжлэгдсэн автомашиныг зарж, 375 сая төгрөг залилжээ

2 өдрийн өмнө өмнө

Токиогийн “Их дуулга”-д оролцох Монголын жүдочид тодорлоо

2 өдрийн өмнө өмнө

Хүүхэд залуусын хөгжлийг дэмжигч "Ачит Ихт" компани

2 өдрийн өмнө өмнө

Говь-Алтай аймагт 3.7 магнитудын хүчтэй газар хөдөлжээ

2 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 62 зөрчил бүртгэгдлээ

2 өдрийн өмнө өмнө

Дүүжин замын тээврээр аюулгүй зорчих зааврыг танилцуулж байна

2 өдрийн өмнө өмнө

Дөрвөн чиглэлд шөнийн автобус иргэдэд үйлчилж байна

2 өдрийн өмнө өмнө

Төрийн өмчит компанийн тоог 85 болгон бууруулахаар тусгажээ

2 өдрийн өмнө өмнө

Ц.Идэрбат: Тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчдэд олгох хөнгөлөлттэй зээлийн хүртээмжийг нэмэгдүүлнэ

2 өдрийн өмнө өмнө

“Евро-3” болон түүнээс дээш стандартын АИ-92 автобензиний үнийг 1,000 хүртэл төгрөгөөр бууруулна

2 өдрийн өмнө өмнө

Хууль бус хөрөнгө хураан авах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барина

2 өдрийн өмнө өмнө

Н.Учрал: Төрийн тэргүүний эхлүүлсэн жишгийн дагуу бүгд шалгуулах ёстой

2 өдрийн өмнө өмнө

Хуулийн төсөл: Хаврын морин уралдааныг зөвшөөрнө, зөвшөөрөхгүй

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхийлөгчийн албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтийг өнөөдөр шийдвэрлэнэ

2 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал эрч хүч ихэснэ

2 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 3-5 хэм хүйтэн байна

2026-11-18 өмнө

Б.Бямбасүрэн: Бэлтгэл хийж байгаад тамирчин болсон

2026-11-18 өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна

2026-11-18 өмнө

Ерөнхийлөгчийн албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтийг өнөөдөр хэлэлцэнэ

САНАЛ БОЛГОХ
2026-11-14 өмнө

C.Бямбацогт: Ард түмнийхээ амьжиргаа орлогыг хамгаалсан, аж ахуйн нэгжүүдээ дэмжсэн төсвийг баталлаа

2026-11-14 өмнө

Г.Хосбаяр: Эдгээр 10 аймагт утааны асуудал маш хүнд байгаа

2026-11-14 өмнө

“Сугалаагүй цэцэрлэг” бодлогын дүнд хүүхдийн хамран сургалт 96 хувьд хүрчээ

2026-11-14 өмнө

Төрийн албаны гүйцэтгэлийн удирдлагын цахим системд 444 байгууллагын 23,482 албан хаагч бүртгэгджээ

2026-11-14 өмнө

Л.Мөнхбаясгалан: Алт, зэс, нүүрс дуусдаг юм, ус ч дуусна

2026-11-14 өмнө

Ялимгүй цас орно, өдөртөө 2-4 хэм хүйтэн байна

2026-11-14 өмнө

Эгийн голын усан цахилгаан станц төслийг байгаль орчинд сөрөг нөлөөгүй хэрэгжүүлэх боломжтой гэсэн урьдчилсан дүгнэлт гарчээ

2026-11-14 өмнө

Туул гол дагуу Нисэх, Сонсголон орчимд 14.5 га талбайд олон жил хуримтлагдсан хог хаягдлыг цэвэрлэлээ

2026-11-14 өмнө

Үс засуулбал эд, мал арвижна

2026-11-17 өмнө

2026.11.16: Улстөрчдийн хэн, юу хэлэв

2026-11-16 өмнө

Ус амьдралыг тэтгэдэг бол Мод усыг хамгаалдаг

2026-11-16 өмнө

Н.Учрал: Нөөцийн мах бэлтгэн нийлүүлэх тогтолцоог үндсээр нь шинэчилж байна

2026-11-17 өмнө

Цас цэвэрлэгээнд 1400 орчим ажилтан, албан хаагч ажиллаж, 350 гаруй тонн давс, бодис цацаад байна

2026-11-17 өмнө

Ерөнхий сайд Н.Учрал 2027 оны улсын төсвийн онцлох шийдвэрүүдийг танилцууллаа

1 өдрийн өмнө өмнө

М.Нарантуяа-Нара: Энэ танхимд Ерөнхийлөгч орж ирэхээр яагаад бүгд "гөлөг" болчихдог юм бэ

2026-11-16 өмнө

Өмгөөлөгчид цагдан хорих хугацааг нэг сараар тогтмол сунгадаг практикийг шүүмжиллээ

2026-11-17 өмнө

Төсвийн хуулийн онцлох заалтууд

2026-11-17 өмнө

Нийслэлийн 7000 өрхийг дулаалж, цахилгаан халаалтад шилжүүлнэ

2026-11-17 өмнө

Нийслэлийн хэмжээнд “Шар дарцаг” аян эхэллээ

2026-11-16 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 51 зөрчил бүртгэгдлээ

2026-11-16 өмнө

6,2 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалж ажиллалаа

2026-11-16 өмнө

Ахуйн хэрэглээний жижиг газны баллон тэсэрч, иргэн гэмтжээ

2026-11-18 өмнө

“Оюу толгойн ашгаас иргэн бүрд 857,000 төгрөгийг хувь дансанд нь шилжүүлж өгөх асуудлаар хуулийн төсөл санаачлан хэлэлцүүлэх” тухай ажлын хэсгийг байгууллаа

2026-11-18 өмнө

“Онцгой хотхон”-ы 512 айлын орон сууцны барилга угсралтын ажлыг шуурхайлахыг үүрэг болголоо

2026-11-18 өмнө

Э.Батшугар: Вакцинаар сэргийлж болох өвчнийг бууруулахад Засгийн газраас анхаарч ажиллана

1 өдрийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Иргэдтэйгээ уулзаж, 2027 оны төсөвт тусгах санал хүсэлтийг нь нээлттэй сонсож байна

2026-11-17 өмнө

Ачаалал ихтэй 10 чиглэлд автобусны хүртээмжийг нэмэгдүүллээ

2026-11-16 өмнө

Дөрвөн ногоон мэнгэтэй хөх морь өдөр

2026-11-17 өмнө

"Ачит Ихт" компани үйлдвэрийн орчинд экологийн тэнцвэрийг хадгалагч тарвага нутагшууллаа

2026-11-18 өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах