• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Боолын хөдөлмөр зөвхөн Монголд л байна

Т.Эрдмаа 

Энэ  оны  нэгдүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг сард 660 мянган төгрөг болгон нэмэгдүүлж шинэчлэн тогтоосон.  Харин Үндэсний Статистикийн Хороо манай улсын нийгэм, эдийн засгийн үзүүлэлтүүдийг сар, улирал, жилээр нь танилцуулдаг. Эндээс гаргасан мэдээллийг харвал  бидний дундаж цалин 1.9 сая төгрөг болсон байгаа юм. Тэгвэл Монгол Улсын ажиллах хүчний хүн амыг 1.2 сая гэдэг тооцоо бий. Тэдний дийлэнх нь дээрх хэмжээнд дүйж очих хэмжээний цалин авч байна уу гэвэл худал. 

Учир нь дундаж цалингийн мэдээлэл гарсан даруйд иргэд цахим орчинд дээрх хэмжээний цалин авч чадахгүй байгаагаа цахим хуудсаараа илэрхийлж байв. Тэгээд хэрэв бид ийм хэмжээний цалин авдаг бол гадаадад ажиллахаар зорих хүмүүсийн тоо цөөрнө. Хэн ч гэсэн эх орондоо, гэр бүлтэйгээ сайхан амьдрахыг хүснэ шүү дээ хэмээсэн байдаг. 

Ингээд бидний сард авч буй цалин олон улстай харьцуулахад ямар хэмжээнд байгааг сонирхъё. Дэлхий нийт хүн ам жилдээ 70 их наяд ам.долларын орлого олдог гэсэн судалгааг олон улсын банк, санхүүгийн байгууллагууд гаргасан байдаг.  Хэрэв хүний амьдралд баян, ядуу гэсэн ялгаа зааг байдаггүй, бүгд ижил тэгш амьдралтай байгаад энэ тоог долоон тэрбум хүнд тэнцүүхэн хуваавал нэг хүн жилд ойролцоогоор 10 мянган ам.долларын орлого олдог болж таарах нь. Манай улсын дундаж цалингийн статистик бол яг ийм аргаар тооцож гарсан судалгаа гэхэд хилсдэхгүй л дээ. Тэгвэл дэлхийн өнцөг булан бүрд амьдарч байгаа олон орны хүмүүсийн харилцан адилгүй орлого, цалин хөлсний дунджийг яаж мэдэх вэ.

Энэ ээдрээтэй асуултад НҮБ-ын Олон улсын хөдөлмөрийн байгууллагын мэргэжилтнүүд хариулах гэж оролдож үзжээ. Тус байгууллага 72 орны хөдөлмөрийн хөлсний дундаж хэмжээг жагсааж байгаад дэлхийн дунджийг бодож гаргасан байна. Үүнд дэлхийн хамгийн хүчирхэг эдийн засагтай том гүрнүүдээс эхлээд амьжиргааны түвшнээрээ дэлхийд тэргүүлдэг Скандинав, зүүн Азийн ядуу буурай орнууд  багтжээ. Нэг ёсондоо баян болон  ядуу  орнуудыг  эрэмбэлж үзсэн байна. Ингээд  уг  мэдээлэл дундаас дэлхий нийтийн дундаж цалин хөлсийг бодоход 1480 ам.доллар гэсэн  тоо гарсан байдаг. Өөрөөр хэлбэл, ажил хийдэг хүний цалингийн дундаж жишиг бол 1500 орчим ам.доллар байх нь. Үүнийг бүтэн жилээр тооцвол 18 мянган ам.доллар болно. Хэрэв жирийн ажилчин хүн сард 1480 ам.долларын цалин авдаг бол амьдралаа боломжийн хэмжээнд аваад явах нь мэдээж.

Дэлхийн дундаж цалинг тооцож үзэхдээ Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас Монгол Улсын  иргэдийн  дундаж цалингийн хэмжээг 394 ам.доллар хэмээн тооцсон байна. Энэ үзүүлэлтээр Монгол Улс дээрх  жагсаалтад багтсан 72 орноос  66-д буюу сүүл мушгигчдын эгнээнд орсон байгаа юм. Сарын 394 ам.доллар гэдэг бол дэлхийн дундаж цалингаас 3.5 дахин бага гэсэн үг. 

Харин дэлхийн хамгийн өндөр цалинтай орнуудын нэг  АНУ-тай  харьцуулбал долоо дахин бага юм. Мөн монголчуудын хамгийн их очиж ажилладаг БНСУ-д цалин хөлсний дундаж хэмжээ нь биднээс зургаа дахин өндөр байна. Харин манай улсын худалдааны гол түнш  БНХАУ-ын дундаж ажилчнаас 200 гаруй ам.доллараар бага цалин авч байгаа тооцоо гарчээ. 

За яах вэ цалин хөлс яршиг зүгээр гэж бодъё л доо. Ямар ч байгууллага өнөөдөр ажилтан авахдаа хүний зүс царай, нас,  хүйс, мэргэжил гээд ялгаварлан гадуурхах үйлдэл гаргадаг нь харамсалтай. Өнөөдөр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинжуулах үйлчлэгч авахдаа хүртэл ийм хандлага гаргах болсон. Үүнийгээ “давуу тал болно” хэмээн тодотгодог. Жишээ нь лангууны, жижиг дэлгүүрийн худалдагч ажилд авахдаа “Их, дээд сургууль төгссөн, царайлаг, гадаад хэлний мэдлэгтэй  бол давуу тал болно” гэсэн зар хаа сайгүй л харагддаг.  Тэгсэн хэр нь гадаад ажиллаж ар гэрээ тэжээж яваа хүмүүсээ Боолын хөдөлмөр эрхлэгчид хэмээн муучлах. Тэд дэлхийн жишигт нийцэх цалин хөлс аваагүй ч дөхөж очих хэмжээний мөнгөөр хөдөлмөрөө үнэлүүлж яваа юм. Бас эх орондоо байдаг шиг зүс царай, хэл ус, нас хүйсээрээ ялгаварлан гадуурхалгүй юм шүү дээ. Жишээ монголчуудын хамгийн их очиж ажилладаг БНСУ-д сарын 2.7 сая воны /дунджаар 6.5 сая төгрөг/ цалинтай ажилд нас, мэргэжил, царай зүс, үндэс угсаа хамаарахгүй зүгээр л ажиллах хүсэлтэй бол ажилд авдаг.  Иймд бидэнд манай ажил олгогч нарт сэтгэлгээний гажиг байна. Өөрөөр хэлбэл хамгийн бага цалинтай, ялгаварлан гадуурхагдан ажиллаж, амьдарч байгаа нь ёстой л нөгөө Боолын хөдөлмөр эрхэлж байгаа гэсэн үг юм. Эх орондоо үнэлэгдэж чаддаггүй хүмүүс гадаадад очихоороо хөдөлмөр эрхлэлт, ур чадвараараа  тэргүүлж нэр хүндтэй ажиллаж амьдарч чаддаг. Тодруулбал, БНСУ, Австрали, Чех, Япон зэрэг оронд барилга, оёдол зэрэг салбарт ёстой д цойлон ажиллаж байгаа юм. Монголчууд дэлхийн аль ч улсад хөдөлмөрч, зүтгэлтэй итгэлтэй, ухаантай, шаргуу, үнэнчээрээ алдаршиж байхад монголдоо л адгийн шаар болчихдог нь харамсалтай. Тэгэхээр Боолын хөдөлмөр зөвхөн Монголд л байна.

Эх сурвалж: Монголын мэдээ сонин

2024 оны нэгдүгээр сарын 08. Даваа. №002 (5920)

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Төсвийг хэлэлцэх гэж оромддог боллоо
Суурь тэтгэвэр дунджаар 224 мянган төгрөг байна
Санал асуулга, манипуляцын сонгодог жишээ
Мартаж үл болох өдөр:Тусгаар тогтнолын санал асуулга 1945.10.20

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •E-Sport
  • •Бөхийн төрлүүд
  • •Нийтлэл
  • •Ерөнхийлөгч
  • •Сагсанбөмбөг
  • •Фото мэдээ
  • •Азийн АШТ
  • •Сэрэмжлүүлэг
  • •Чуулган
  • •Нийслэл
  • •Эрүүл мэнд
  • •Аймгуудын мэдээлэл
  • •ММ-ын тодруулга
  • •Яам, Агентлаг
ХУРААХ
Үндсэн хуулийн өдөрт зориулсан...
Лос Анжлес хотын дерби...

Боолын хөдөлмөр зөвхөн Монголд л байна

Kuzmo 2024-01-08
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
Боолын хөдөлмөр зөвхөн Монголд л байна

Т.Эрдмаа 

Энэ  оны  нэгдүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг сард 660 мянган төгрөг болгон нэмэгдүүлж шинэчлэн тогтоосон.  Харин Үндэсний Статистикийн Хороо манай улсын нийгэм, эдийн засгийн үзүүлэлтүүдийг сар, улирал, жилээр нь танилцуулдаг. Эндээс гаргасан мэдээллийг харвал  бидний дундаж цалин 1.9 сая төгрөг болсон байгаа юм. Тэгвэл Монгол Улсын ажиллах хүчний хүн амыг 1.2 сая гэдэг тооцоо бий. Тэдний дийлэнх нь дээрх хэмжээнд дүйж очих хэмжээний цалин авч байна уу гэвэл худал. 

Учир нь дундаж цалингийн мэдээлэл гарсан даруйд иргэд цахим орчинд дээрх хэмжээний цалин авч чадахгүй байгаагаа цахим хуудсаараа илэрхийлж байв. Тэгээд хэрэв бид ийм хэмжээний цалин авдаг бол гадаадад ажиллахаар зорих хүмүүсийн тоо цөөрнө. Хэн ч гэсэн эх орондоо, гэр бүлтэйгээ сайхан амьдрахыг хүснэ шүү дээ хэмээсэн байдаг. 

Ингээд бидний сард авч буй цалин олон улстай харьцуулахад ямар хэмжээнд байгааг сонирхъё. Дэлхий нийт хүн ам жилдээ 70 их наяд ам.долларын орлого олдог гэсэн судалгааг олон улсын банк, санхүүгийн байгууллагууд гаргасан байдаг.  Хэрэв хүний амьдралд баян, ядуу гэсэн ялгаа зааг байдаггүй, бүгд ижил тэгш амьдралтай байгаад энэ тоог долоон тэрбум хүнд тэнцүүхэн хуваавал нэг хүн жилд ойролцоогоор 10 мянган ам.долларын орлого олдог болж таарах нь. Манай улсын дундаж цалингийн статистик бол яг ийм аргаар тооцож гарсан судалгаа гэхэд хилсдэхгүй л дээ. Тэгвэл дэлхийн өнцөг булан бүрд амьдарч байгаа олон орны хүмүүсийн харилцан адилгүй орлого, цалин хөлсний дунджийг яаж мэдэх вэ.

Энэ ээдрээтэй асуултад НҮБ-ын Олон улсын хөдөлмөрийн байгууллагын мэргэжилтнүүд хариулах гэж оролдож үзжээ. Тус байгууллага 72 орны хөдөлмөрийн хөлсний дундаж хэмжээг жагсааж байгаад дэлхийн дунджийг бодож гаргасан байна. Үүнд дэлхийн хамгийн хүчирхэг эдийн засагтай том гүрнүүдээс эхлээд амьжиргааны түвшнээрээ дэлхийд тэргүүлдэг Скандинав, зүүн Азийн ядуу буурай орнууд  багтжээ. Нэг ёсондоо баян болон  ядуу  орнуудыг  эрэмбэлж үзсэн байна. Ингээд  уг  мэдээлэл дундаас дэлхий нийтийн дундаж цалин хөлсийг бодоход 1480 ам.доллар гэсэн  тоо гарсан байдаг. Өөрөөр хэлбэл, ажил хийдэг хүний цалингийн дундаж жишиг бол 1500 орчим ам.доллар байх нь. Үүнийг бүтэн жилээр тооцвол 18 мянган ам.доллар болно. Хэрэв жирийн ажилчин хүн сард 1480 ам.долларын цалин авдаг бол амьдралаа боломжийн хэмжээнд аваад явах нь мэдээж.

Дэлхийн дундаж цалинг тооцож үзэхдээ Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас Монгол Улсын  иргэдийн  дундаж цалингийн хэмжээг 394 ам.доллар хэмээн тооцсон байна. Энэ үзүүлэлтээр Монгол Улс дээрх  жагсаалтад багтсан 72 орноос  66-д буюу сүүл мушгигчдын эгнээнд орсон байгаа юм. Сарын 394 ам.доллар гэдэг бол дэлхийн дундаж цалингаас 3.5 дахин бага гэсэн үг. 

Харин дэлхийн хамгийн өндөр цалинтай орнуудын нэг  АНУ-тай  харьцуулбал долоо дахин бага юм. Мөн монголчуудын хамгийн их очиж ажилладаг БНСУ-д цалин хөлсний дундаж хэмжээ нь биднээс зургаа дахин өндөр байна. Харин манай улсын худалдааны гол түнш  БНХАУ-ын дундаж ажилчнаас 200 гаруй ам.доллараар бага цалин авч байгаа тооцоо гарчээ. 

За яах вэ цалин хөлс яршиг зүгээр гэж бодъё л доо. Ямар ч байгууллага өнөөдөр ажилтан авахдаа хүний зүс царай, нас,  хүйс, мэргэжил гээд ялгаварлан гадуурхах үйлдэл гаргадаг нь харамсалтай. Өнөөдөр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинжуулах үйлчлэгч авахдаа хүртэл ийм хандлага гаргах болсон. Үүнийгээ “давуу тал болно” хэмээн тодотгодог. Жишээ нь лангууны, жижиг дэлгүүрийн худалдагч ажилд авахдаа “Их, дээд сургууль төгссөн, царайлаг, гадаад хэлний мэдлэгтэй  бол давуу тал болно” гэсэн зар хаа сайгүй л харагддаг.  Тэгсэн хэр нь гадаад ажиллаж ар гэрээ тэжээж яваа хүмүүсээ Боолын хөдөлмөр эрхлэгчид хэмээн муучлах. Тэд дэлхийн жишигт нийцэх цалин хөлс аваагүй ч дөхөж очих хэмжээний мөнгөөр хөдөлмөрөө үнэлүүлж яваа юм. Бас эх орондоо байдаг шиг зүс царай, хэл ус, нас хүйсээрээ ялгаварлан гадуурхалгүй юм шүү дээ. Жишээ монголчуудын хамгийн их очиж ажилладаг БНСУ-д сарын 2.7 сая воны /дунджаар 6.5 сая төгрөг/ цалинтай ажилд нас, мэргэжил, царай зүс, үндэс угсаа хамаарахгүй зүгээр л ажиллах хүсэлтэй бол ажилд авдаг.  Иймд бидэнд манай ажил олгогч нарт сэтгэлгээний гажиг байна. Өөрөөр хэлбэл хамгийн бага цалинтай, ялгаварлан гадуурхагдан ажиллаж, амьдарч байгаа нь ёстой л нөгөө Боолын хөдөлмөр эрхэлж байгаа гэсэн үг юм. Эх орондоо үнэлэгдэж чаддаггүй хүмүүс гадаадад очихоороо хөдөлмөр эрхлэлт, ур чадвараараа  тэргүүлж нэр хүндтэй ажиллаж амьдарч чаддаг. Тодруулбал, БНСУ, Австрали, Чех, Япон зэрэг оронд барилга, оёдол зэрэг салбарт ёстой д цойлон ажиллаж байгаа юм. Монголчууд дэлхийн аль ч улсад хөдөлмөрч, зүтгэлтэй итгэлтэй, ухаантай, шаргуу, үнэнчээрээ алдаршиж байхад монголдоо л адгийн шаар болчихдог нь харамсалтай. Тэгэхээр Боолын хөдөлмөр зөвхөн Монголд л байна.

Эх сурвалж: Монголын мэдээ сонин

2024 оны нэгдүгээр сарын 08. Даваа. №002 (5920)

ФОТО:

Сэдвүүд : #Нийтлэл  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Төсвийг хэлэлцэх гэж оромддог боллоо
Суурь тэтгэвэр дунджаар 224 мянган төгрөг байна
Санал асуулга, манипуляцын сонгодог жишээ
Мартаж үл болох өдөр:Тусгаар тогтнолын санал асуулга 1945.10.20
ШУУРХАЙ МЭДЭЭ
22 цагийн өмнө өмнө

Өнөөдөр Монголын таван бөх барилдана

22 цагийн өмнө өмнө

"The MongolZ" баг "PGL Masters Bucharest 2026" тэмцээнийг өндөрлүүллээ

23 цагийн өмнө өмнө

Б.Хулан эцсийн мөчид ялагдан ДАШТ-ийг тавдугаар байраар өндөрлүүллээ

23 цагийн өмнө өмнө

Э.Даваанасан дэлхийн хошой медальтан боллоо

23 цагийн өмнө өмнө

Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчиллээ

23 цагийн өмнө өмнө

Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

23 цагийн өмнө өмнө

Ургац хураалт 88 хувьтай үргэлжилж байна

23 цагийн өмнө өмнө

Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ

23 цагийн өмнө өмнө

Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо

23 цагийн өмнө өмнө

Төсвийг хэлэлцэх гэж оромддог боллоо

23 цагийн өмнө өмнө

ХЗБХ: Баривчлах, цагдан хорих ажиллагаанд хүний эрхийг хангуулах Ажлын хэсэг байгуулав

23 цагийн өмнө өмнө

Суурь тэтгэвэр дунджаар 224 мянган төгрөг байна

23 цагийн өмнө өмнө

Үс засуулбал сайн нөхөртэй нөхөрлөнө

23 цагийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 3-5 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна

1 өдрийн өмнө өмнө

Т.Энхжин ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдана

1 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "PGL Masters Bucharest 2026" тэмцээний хэсгийн сүүлийн тоглолт хийнэ

1 өдрийн өмнө өмнө

Санал асуулга, манипуляцын сонгодог жишээ

1 өдрийн өмнө өмнө

Нөмрөгийн түймэрт өртсөн талбайн хэмжээний албан ёсны мэдээлэл

1 өдрийн өмнө өмнө

Таван шар мэнгэтэй хөхөгчин гахай өдөр

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 1-3 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Чөлөөт бөхийн ДАШТ: Монгол Улсаас өнөөдөр дөрвөн бөх барилдана

2 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил бүртгэгдлээ

2 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" "MOUZ" багт хожигдож, өнөөдөр "Legacy" багтай тоглоно

2 өдрийн өмнө өмнө

“Монголын сайхан орон” тоглолтыг толилууллаа

2 өдрийн өмнө өмнө

Монгол төрийн тамганы хөшөөний суурийг бэхжүүлж, шинэчлэн засварлаж байна

2 өдрийн өмнө өмнө

Нөмрөгийн түймэртэй холбогдуулан өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хянана

2 өдрийн өмнө өмнө

Зургаан цагаан мэнгэтэй хөх нохой өдөр

2 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 1-3 хэм дулаан байна

2026-10-26 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 79 зөрчил бүртгэгдлээ

САНАЛ БОЛГОХ
2026-10-26 өмнө

Б.Асхар:Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

2026-10-23 өмнө

Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдаршууллаа

2026-10-26 өмнө

Засгийн газар ногдол ашигтай холбоотой хуулийн төслөө эгүүлэн татав

2026-10-23 өмнө

Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тухай хуулийн төслийг эргүүлэн татахаар тогтлоо

2026-10-23 өмнө

The MongolZ баг 1win Private Club тэмцээнд аваргалаа

2026-10-23 өмнө

29 онооноос эргэн ирж, Сиксерс хожил байгууллаа

2026-10-24 өмнө

Нийслэлийн 387 жилийн ойд зориулсан барилдаанд 256 бөх зодоглож байна

2026-10-23 өмнө

Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

2026-10-24 өмнө

Н.Учрал:Хүүхдийг оношилгоо, эмчилгээнд бүрэн хамруулна

2026-10-23 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил бүртгэгдлээ

2026-10-23 өмнө

Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана

2026-10-23 өмнө

Цахим залиланг таних zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна

2026-10-25 өмнө

Нийслэлийн 387 жилийн ойн барилдаанд улсын аварга О.Хангай түрүүллээ

2026-10-25 өмнө

Сүхбаатар дүүргийн иргэд татвар, төрийн өмчит компаниудын реформыг дэмжиж байна

2026-10-24 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "Aurora Gaming" багтай тоглоно

2026-10-25 өмнө

Лебронгүй Сиксерс улирлын гурав дахь хожлоо байгууллаа

2026-10-23 өмнө

Нэг цагаан мэнгэтэй цагаан морь өдөр

2026-10-23 өмнө

Цас орохгүй, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-10-24 өмнө

Үс засуулбал жаргал ирнэ

2026-10-26 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 79 зөрчил бүртгэгдлээ

2026-10-25 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "Vitality" багтай тоглоно

2026-10-24 өмнө

Цас орохгүй, өдөртөө 0 хэм орчим байна

2026-10-24 өмнө

“ITM Mongolia 2026” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнгийн нээлт боллоо

2026-10-25 өмнө

У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийнэ

2026-10-25 өмнө

УИХ-ын дарга С.Бямбацогт "Шилжин явах цом-2026" спортын тэмцээнийг нээлээ

2026-10-25 өмнө

Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө

2026-10-26 өмнө

Лука Дончич 52 оноог авч, Лейкэрс хожлоо

2026-10-25 өмнө

Ерөнхий сайд Н.Учрал, нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва нар Сүхбаатар дүүргийн иргэдтэй уулзлаа

2026-10-25 өмнө

Цас орохгүй, өдөртөө 0 хэм орчим байна

2026-10-25 өмнө

Үс засуулбал эд мал арвидна

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах