• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

МАН “толгойтой” төрд АН “хөл” залгая

Хоёр хоногийн дараа орон нутгийн сонгууль болно. Сум, дүүргийн сонгууль гэсэн үг. Урьд өмнө нь орон нутгийн сонгуульд нам, эвслүүд ингэтлээ ач холбогдол өгч байсныг санахгүй юм. Бараг иргэд орон нутгийн сонгууль болдог эсэхийг ч мэддэггүй байсан гээд хэлчихэд буруудахгүй. Харин энэ жил сум, дүүргийн сонгуульд өндөр ач холбогдол өгч байгаа нь бас учиртай. УИХ-ын сонгуулиар МАН үнэмлэхүй ялалт байгуулсан.

76 суудлын 65-ыг нь эзэгнэчихлээ. Ард түмэн МАН-ыг л улс орноо өөд нь татаж, хамгийн гол нь иргэддээ баахан мөнгө өгнө гэж итгэсэн байх.  Тиймдээ ч зөвхөн УИХ гэлтгүй аймаг, нийслэлд ч үнэмлэхүй ялахаар сонголт хийсэн. Харин өнөөдөр ийм сонголт хийсэндээ өөрийгөө зэмлэж, амаа барьж байгаа хүн олон байна. Яагаад гэвэл МАН Засгийн газраа байгуулахаас эхлээд л сонгогчдын итгэлийн өөдөөс “ус цацсан”. Улмаар Засгийн газар байгуулагдаад 100 хонох гэж байхад бүхий л тэтгэмжийг хасаж, танаж, ялгаварлан олгож байна.

Мөн төрийн албыг жинхэнэ утгаараа төрөл саднаараа дүүргэж, өнгөрсөн дөрвөн жилд хэлж ярьж байсныхаа эсрэг ажиллаж байгаа. Гэх мэтээр МАН-ын ухралтыг тоочвол барагдахгүй. Өнөөдөр МАН УИХ-д 65 суудалтай, нийслэлд үнэмлэхүй олонх, бүх аймагт эрх барьж байгаа болохоор дураараа шийдвэр гаргаж, ямар ч хяналтгүйгээр төрөөр тоглож, татвар төлөгчдийн мөнгийг ганц хоёр хамтлаг, миссийн тэмцээнд зориулан цацаж байна.

Түүгээр ч үл барам орон нутгийн сонгуулийн сурталчилгаанд УИХ-ын гишүүдийг оролцуулахын тулд чуулган завсарлуулж, цалинтай чөлөө олгож, төсвийн мөнгөөр томилолт өгөөд л явууллаа. Ийм дураараа авирлал гэж байх уу. Тэд өнөөдөр хүчтэй сөрөг болоод шантааж хийх гуравдагч хүчингүй байхад л зөв бодлого явуулж чадахгүй, зүгээр л дураараа авирлахыг үлгэрлэж эхэллээ.

Ийм дүүрчихсан “толгойтой” төрд ядаж л бага ч болов хяналт, тэнцвэр хэрэгтэй байна. Тиймээс орон нутгийн сонгуульд АН ялах хэрэгтэй байгаа юм. Тэгж байж энэ төрд бага ч болов хяналт тогтоно.

Ядаж Улаанбаатар хотын хэдэн дүүрэг, хороо, Монгол Улсын 360 гаруй сумын ихэнхэд нь АН засаг бариад эхэлбэл  хүч тэнцвэржинэ. Тэд төрд байгаа эрх мэдэлтнүүдээс, Засгийн газраас зөв бодлого нэхнэ, шаардана. Ядаж л Сум хөгжүүлэх сан, Орон нутгийн хөгжлийн сангийн мөнгийг нэхнэ. Сум, орон нутагт хамгийн хэрэгтэй бодлогуудыг үргэлжлүүлэхийг шаардана.  Угаасаа хяналттай зүйл л хамгийн зөв байдаг.

Ямар ч хяналтгүй, дураараа авирлаад эхэлбэл эцэс сүүлдээ эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан хэдэн хүнээс өөр юу ч үлдэхгүй, энэ улс оронд. Өнөөдөр Монгол Улсын эдийн засаг ямар байгаа билээ. Элгээрээ мөлхсөн. Эдийн засгийн өсөлт гэж алга. Оюутолгой хөдөлж, ашигт малтмалын үнэ дэлхийн зах зээл дээр өсч байх үед олсон хэдэн төгрөгөө манайхан ганц жилийн дотор тансаглаад л дуусгасан.

Мөн төрийн эрх мэдэлтнүүд нь “өвөртөө хийгээд”, гадаадын татваргүй бүсэд аваачаад хав дарчихсан гэж ярих хүмүүс ч бий. Олны үг ортой л гэдэг. Тэгээд өнөөдөр олох орлого нь буураад эхлэхээр ард түмнийхээ халаасыг эвтэйхэн сэгсэрч, төсвийн алдагдлаа бага ч болов бууруулах гэж үзэж байна, энэ төрийнхөн.

Мөн өмнөд хөршөөс баахан мөнгө зээлж, Хятадаас эдийн засгийн бүрэн хараат болох замыг л сонгож эхлэв бололтой. Ийм л эмх замбараагүй, дураараа авирласан үйлдлийг эрх баригчид хийж байна. Ядаж байхад дураараа авирлахдаа зөв зам сонгохгүй юм. Энэ төрд ядаж л олон улсын жишээ жишгийг хараад ажиллачих чадвартай хүн алга  байна. Ганц гарцаа Хятад гээд л итгэчихсэн бололтой. Ийм л “толгойтой” төрд одоо яг ижилхэн “хөл” залгавал буруу зам руугаа бүр л хурдан алхана шүү дээ.

Тиймээс орон нутагт арай өөр сонголт хийе. Ядаж л зөв бодолтой, чадвартай, мэдлэгтэй хүмүүсийг дүүрэг, сумын Засаг даргаар сонгогдох замыг нь засч өгөх хэрэгтэй шүү дээ. МАН-ынхан бол орон нутгийн сонгуулиар хийж байгаа ганц сурталчилгаа сонгосон шиг сонгоё гэх үг. Бид хаашаа ч явж магадгүй, тэр нь буруу байсан ч манай намыг нэг мөсөн сонгочих гэж байгаа бололтой юм.

2000 онд сонгосон л биз дээ. Бүр сонгосон шиг сонгосон. Тэгээд яасан билээ.  Нэг их олигтой юм хийгээд, засч янзлаад, өөд нь татчихсан юм байхгүй. Ядаж л нийслэлийнхээ замыг ч засчихаагүй шүү дээ. Зайлшгүй хийх ёстой ажлуудаа ч хийж байгаагүй. Тэгээд одоо дахиад сонгосон шиг сонго гээд байгаа нь юу ч гэсэн үг юм. Сая баахан хэрэгтэй хэрэггүй нөхдүүд УИХ-д гараад суучихлаа.

Жаахан эрдэмтэй, мэдлэгтэй гэсэн болгоноо яам, тамгийн газар, нийслэлд аваачаад ямар нэг албан тушаал өгчихлөө. Одоо тэгээд МАН-д анхан шатны төрийн байгууллагуудад ажиллачих хүн боловсон хүчин байна уу. Сангийн сайд хийчих хүн олдохгүй нэг Увсын нэг нөхрийг томилж байгаа намд дүүргийн Засаг дарга хийчих чадвартай хүн үлдсэн үү.  Тэгээд бас “Сонгосон шиг сонгочихоод, дөрвөн жилийн дараа дүнгээ тавь” гэнэ үү.

Юун дөрвөн жил, ард түмэн аль хэдийнэ Засгийн газар байгуулагдахад, сайдууд томилоход, бүх тэтгэмжийг хүрсэн төвшнөөс буулгахад, ард түмний ялгаварлан гадуурхахад л дүнгээ тавьчихсан. Дахинд хэдэн жил хүлээх хэрэг байхгүй. Тийм болохоор одоо сонголтоо өөрөөр хийх байх. Өөрөөр хийгээсэй ч гэж хүсч байна. Төрд хяналт хэрэгтэй. Амаа авч давхидаг, хөөрдөг, хадуурдаг морины “ам”-ыг татаж байж зөв замаараа явж, зорьсон газраа хүрэх бус уу. Одоо манай төрд “ам”-ыг нь татчих сөрөг хүчин л хэрэгтэй байна даа.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээлээ
С.Нарангэрэл: Чингис хааны Их Засгийн амин сүнс нь ёс суртахуун гэсэн дүгнэлтэд хүрсэн
С.Бямбацогт: Төрийн хүч эрх мэдэлд бус, ард түмнийхээ итгэлд оршдог
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Чуулган
  • •E-Sport
  • •Нийтлэл
  • •Сэрэмжлүүлэг
  • •Ерөнхийлөгч
  • •Нийслэл
  • •Үндэсний спорт
  • •Бөхийн төрлүүд
  • •ММ-ын тодруулга
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Уул уурхай
  • •Сагсанбөмбөг
  • •Гэмт хэрэг
  • •Сурвалжлага
ХУРААХ
NBA-ын өнөөдөр болсон урьдчилсан...
Таны хүүхэд 20 000 төгрөгийн...

МАН “толгойтой” төрд АН “хөл” залгая

Пунцагболд 2016-10-17
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
МАН “толгойтой” төрд АН “хөл” залгая

Хоёр хоногийн дараа орон нутгийн сонгууль болно. Сум, дүүргийн сонгууль гэсэн үг. Урьд өмнө нь орон нутгийн сонгуульд нам, эвслүүд ингэтлээ ач холбогдол өгч байсныг санахгүй юм. Бараг иргэд орон нутгийн сонгууль болдог эсэхийг ч мэддэггүй байсан гээд хэлчихэд буруудахгүй. Харин энэ жил сум, дүүргийн сонгуульд өндөр ач холбогдол өгч байгаа нь бас учиртай. УИХ-ын сонгуулиар МАН үнэмлэхүй ялалт байгуулсан.

76 суудлын 65-ыг нь эзэгнэчихлээ. Ард түмэн МАН-ыг л улс орноо өөд нь татаж, хамгийн гол нь иргэддээ баахан мөнгө өгнө гэж итгэсэн байх.  Тиймдээ ч зөвхөн УИХ гэлтгүй аймаг, нийслэлд ч үнэмлэхүй ялахаар сонголт хийсэн. Харин өнөөдөр ийм сонголт хийсэндээ өөрийгөө зэмлэж, амаа барьж байгаа хүн олон байна. Яагаад гэвэл МАН Засгийн газраа байгуулахаас эхлээд л сонгогчдын итгэлийн өөдөөс “ус цацсан”. Улмаар Засгийн газар байгуулагдаад 100 хонох гэж байхад бүхий л тэтгэмжийг хасаж, танаж, ялгаварлан олгож байна.

Мөн төрийн албыг жинхэнэ утгаараа төрөл саднаараа дүүргэж, өнгөрсөн дөрвөн жилд хэлж ярьж байсныхаа эсрэг ажиллаж байгаа. Гэх мэтээр МАН-ын ухралтыг тоочвол барагдахгүй. Өнөөдөр МАН УИХ-д 65 суудалтай, нийслэлд үнэмлэхүй олонх, бүх аймагт эрх барьж байгаа болохоор дураараа шийдвэр гаргаж, ямар ч хяналтгүйгээр төрөөр тоглож, татвар төлөгчдийн мөнгийг ганц хоёр хамтлаг, миссийн тэмцээнд зориулан цацаж байна.

Түүгээр ч үл барам орон нутгийн сонгуулийн сурталчилгаанд УИХ-ын гишүүдийг оролцуулахын тулд чуулган завсарлуулж, цалинтай чөлөө олгож, төсвийн мөнгөөр томилолт өгөөд л явууллаа. Ийм дураараа авирлал гэж байх уу. Тэд өнөөдөр хүчтэй сөрөг болоод шантааж хийх гуравдагч хүчингүй байхад л зөв бодлого явуулж чадахгүй, зүгээр л дураараа авирлахыг үлгэрлэж эхэллээ.

Ийм дүүрчихсан “толгойтой” төрд ядаж л бага ч болов хяналт, тэнцвэр хэрэгтэй байна. Тиймээс орон нутгийн сонгуульд АН ялах хэрэгтэй байгаа юм. Тэгж байж энэ төрд бага ч болов хяналт тогтоно.

Ядаж Улаанбаатар хотын хэдэн дүүрэг, хороо, Монгол Улсын 360 гаруй сумын ихэнхэд нь АН засаг бариад эхэлбэл  хүч тэнцвэржинэ. Тэд төрд байгаа эрх мэдэлтнүүдээс, Засгийн газраас зөв бодлого нэхнэ, шаардана. Ядаж л Сум хөгжүүлэх сан, Орон нутгийн хөгжлийн сангийн мөнгийг нэхнэ. Сум, орон нутагт хамгийн хэрэгтэй бодлогуудыг үргэлжлүүлэхийг шаардана.  Угаасаа хяналттай зүйл л хамгийн зөв байдаг.

Ямар ч хяналтгүй, дураараа авирлаад эхэлбэл эцэс сүүлдээ эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан хэдэн хүнээс өөр юу ч үлдэхгүй, энэ улс оронд. Өнөөдөр Монгол Улсын эдийн засаг ямар байгаа билээ. Элгээрээ мөлхсөн. Эдийн засгийн өсөлт гэж алга. Оюутолгой хөдөлж, ашигт малтмалын үнэ дэлхийн зах зээл дээр өсч байх үед олсон хэдэн төгрөгөө манайхан ганц жилийн дотор тансаглаад л дуусгасан.

Мөн төрийн эрх мэдэлтнүүд нь “өвөртөө хийгээд”, гадаадын татваргүй бүсэд аваачаад хав дарчихсан гэж ярих хүмүүс ч бий. Олны үг ортой л гэдэг. Тэгээд өнөөдөр олох орлого нь буураад эхлэхээр ард түмнийхээ халаасыг эвтэйхэн сэгсэрч, төсвийн алдагдлаа бага ч болов бууруулах гэж үзэж байна, энэ төрийнхөн.

Мөн өмнөд хөршөөс баахан мөнгө зээлж, Хятадаас эдийн засгийн бүрэн хараат болох замыг л сонгож эхлэв бололтой. Ийм л эмх замбараагүй, дураараа авирласан үйлдлийг эрх баригчид хийж байна. Ядаж байхад дураараа авирлахдаа зөв зам сонгохгүй юм. Энэ төрд ядаж л олон улсын жишээ жишгийг хараад ажиллачих чадвартай хүн алга  байна. Ганц гарцаа Хятад гээд л итгэчихсэн бололтой. Ийм л “толгойтой” төрд одоо яг ижилхэн “хөл” залгавал буруу зам руугаа бүр л хурдан алхана шүү дээ.

Тиймээс орон нутагт арай өөр сонголт хийе. Ядаж л зөв бодолтой, чадвартай, мэдлэгтэй хүмүүсийг дүүрэг, сумын Засаг даргаар сонгогдох замыг нь засч өгөх хэрэгтэй шүү дээ. МАН-ынхан бол орон нутгийн сонгуулиар хийж байгаа ганц сурталчилгаа сонгосон шиг сонгоё гэх үг. Бид хаашаа ч явж магадгүй, тэр нь буруу байсан ч манай намыг нэг мөсөн сонгочих гэж байгаа бололтой юм.

2000 онд сонгосон л биз дээ. Бүр сонгосон шиг сонгосон. Тэгээд яасан билээ.  Нэг их олигтой юм хийгээд, засч янзлаад, өөд нь татчихсан юм байхгүй. Ядаж л нийслэлийнхээ замыг ч засчихаагүй шүү дээ. Зайлшгүй хийх ёстой ажлуудаа ч хийж байгаагүй. Тэгээд одоо дахиад сонгосон шиг сонго гээд байгаа нь юу ч гэсэн үг юм. Сая баахан хэрэгтэй хэрэггүй нөхдүүд УИХ-д гараад суучихлаа.

Жаахан эрдэмтэй, мэдлэгтэй гэсэн болгоноо яам, тамгийн газар, нийслэлд аваачаад ямар нэг албан тушаал өгчихлөө. Одоо тэгээд МАН-д анхан шатны төрийн байгууллагуудад ажиллачих хүн боловсон хүчин байна уу. Сангийн сайд хийчих хүн олдохгүй нэг Увсын нэг нөхрийг томилж байгаа намд дүүргийн Засаг дарга хийчих чадвартай хүн үлдсэн үү.  Тэгээд бас “Сонгосон шиг сонгочихоод, дөрвөн жилийн дараа дүнгээ тавь” гэнэ үү.

Юун дөрвөн жил, ард түмэн аль хэдийнэ Засгийн газар байгуулагдахад, сайдууд томилоход, бүх тэтгэмжийг хүрсэн төвшнөөс буулгахад, ард түмний ялгаварлан гадуурхахад л дүнгээ тавьчихсан. Дахинд хэдэн жил хүлээх хэрэг байхгүй. Тийм болохоор одоо сонголтоо өөрөөр хийх байх. Өөрөөр хийгээсэй ч гэж хүсч байна. Төрд хяналт хэрэгтэй. Амаа авч давхидаг, хөөрдөг, хадуурдаг морины “ам”-ыг татаж байж зөв замаараа явж, зорьсон газраа хүрэх бус уу. Одоо манай төрд “ам”-ыг нь татчих сөрөг хүчин л хэрэгтэй байна даа.

Сэдвүүд : #Нийтлэл  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээлээ
С.Нарангэрэл: Чингис хааны Их Засгийн амин сүнс нь ёс суртахуун гэсэн дүгнэлтэд хүрсэн
С.Бямбацогт: Төрийн хүч эрх мэдэлд бус, ард түмнийхээ итгэлд оршдог
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
8 цагийн өмнө өмнө

“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээлээ

8 цагийн өмнө өмнө

Есөн улаан мэнгэтэй шарагчин үхэр өдөр

9 цагийн өмнө өмнө

Өдөртөө 7-9 хэм дулаан байна

21 цагийн өмнө өмнө

Шинэ гарди М.Лхагвагэрэл “Чингис хаан” цом гардлаа

1 өдрийн өмнө өмнө

Монголын бахархлаар халхавч хийсэн 1XBET

1 өдрийн өмнө өмнө

Нийслэл хотын албан татварыг 50 хувиар бууруулах тогтоолын төслийг баталлаа

1 өдрийн өмнө өмнө

Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө

1 өдрийн өмнө өмнө

С.Нарангэрэл: Чингис хааны Их Засгийн амин сүнс нь ёс суртахуун гэсэн дүгнэлтэд хүрсэн

1 өдрийн өмнө өмнө

С.Бямбацогт: Төрийн хүч эрх мэдэлд бус, ард түмнийхээ итгэлд оршдог

1 өдрийн өмнө өмнө

Өнөөдөр Дашнямтай билэгт сайн өдөр

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 8-10 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Нийслэл төсвийн мөнгөөр нэг ч такси худалдаж авахгүй

2 өдрийн өмнө өмнө

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

2 өдрийн өмнө өмнө

Л.Оюун-Эрдэнийн үед АТГ-ын мөрдөгчийн магадгүй “хууль зөрчин” гаргуулсан татварын байцаагчдын дүгнэлт бусдыг яллах баримт болжээ

2 өдрийн өмнө өмнө

"The Mongolz" баг "IEM Beijing 2026" тэмцээний 2-р байрт орлоо

2 өдрийн өмнө өмнө

С.Амарсайхан: Иргэдээ даапаалж, төрийн тэргүүнээрээ даажигнасан засгийн газар

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

2 өдрийн өмнө өмнө

“Сайншанд” агаарын навигацийн төвийг ашиглалтад оруулахыг үүрэг болголоо

2 өдрийн өмнө өмнө

“Ерөнхий сайдаас шууд асуу” уулзалт дорноговийн сайншанд суманд боллоо

2 өдрийн өмнө өмнө

“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

2 өдрийн өмнө өмнө

Хоёр хар мэнгэтэй улаагчин гахай өдөр

2 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 2-4 хэм дулаан байна

2026-11-08 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "IEM Beijing 2026" тэмцээний аваргын төлөө "MOUZ" багтай өрсөлдөнө

2026-11-08 өмнө

Монголд хүнд даацын цахилгаан автомашин цэнэглэгч нэвтэрч байна

2026-11-08 өмнө

Замын-Үүдэд ачааны цахилгаан автомашинд зориулсан гарц байгуулна

2026-11-08 өмнө

Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Б.Пүрэвдагвыг томиллоо

2026-11-08 өмнө

Сурагчдын II улирлын хичээл маргааш эхэлнэ

2026-11-08 өмнө

Гурван хөх мэнгэтэй улаан нохой өдөр

2026-11-08 өмнө

Их төлөв цэлмэг, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-11-07 өмнө

Чингис хааны төрт ёсны уламжлалыг мөнхжүүлэх тогтоолын төслийг баталлаа

САНАЛ БОЛГОХ
2026-11-04 өмнө

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов

2026-11-06 өмнө

“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 сая тн ачаа тээвэрлэжээ

2026-11-06 өмнө

Ерөнхийлөгч шатахууны асуудлаар холбогдох албан тушаалтнуудыг хүлээн авч уулзлаа

2026-11-06 өмнө

Хахууль өгсөн иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх санал хүргүүлэв

2026-11-07 өмнө

Чингис хааны төрт ёсны уламжлалыг мөнхжүүлэх тогтоолын төслийг баталлаа

2026-11-06 өмнө

Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв

2026-11-06 өмнө

Сурагчдын цүнх дэлхийн стандартаар 700 гр бол манай улсад 2-3 кг байна

2026-11-05 өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" хагас шигшээд шалгарлаа

2026-11-04 өмнө

Агаараас эрэн хайх, аврах ангийн талаар санал солилцлоо

2026-11-06 өмнө

Б.Энхбаяр: “Чөлөөлье” санаачилгын цөм нь төрийн өмчийн реформ юм

2026-11-07 өмнө

"The MongolZ" баг хагас шигшээн тоглолтоо өнөөдөр "NaVi" багтай хийнэ

2026-11-06 өмнө

Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

2026-11-07 өмнө

Архангай аймгийн Төвшрүүлэх суманд газар хөдөллөө

2026-11-06 өмнө

“Алтан цом”-ын барилдаан маргааш эхэлнэ

2026-11-06 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ

2026-11-05 өмнө

Онцгой хамгаалалтын бүсэд дэд бүтэц байгуулахыг хориглох тухай хуулийн төсөл

2026-11-06 өмнө

Үс засуулбал өлзийтэй сайн

2026-11-05 өмнө

“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа

2026-11-05 өмнө

Хангалын голын дагуу 264,973 ширхэг мод тарьж, бүрэн дуусгалаа

2026-11-04 өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" тэмцээний шигшээ шатанд шалгарлаа

2026-11-05 өмнө

Б.Пүрэвдагва: Энэ өвөл 7-10 мянган айлын яндан буулгана

2026-11-05 өмнө

А.Ариунзаяа:Цэцийн дарга гишүүнээс өндөр цалин авахыг эсэргүүцэж байна

2026-11-05 өмнө

Дүүжин замын тээврийн кабиныг хүчтэй савлуулах, гэнэт зогсоох туршилт хийж байна

2026-11-05 өмнө

Жэйлин Браун 30 оноог авч, баг нь улирлын найм дахь хожлоо байгууллаа

2026-11-05 өмнө

Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ

2026-11-05 өмнө

Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгээс АН-ын бүлэг завсарлага авлаа

2026-11-05 өмнө

БНСУ-аас алтан эдлэл захиалгаар авчирна гэж 500 орчим иргэнийг залилсан

2026-11-07 өмнө

Цас орохгүй, өдөртөө 3-5 хэм хүйтэн байна

2026-11-05 өмнө

Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо

2026-11-07 өмнө

Дөрвөн ногоон мэнгэтэй хөхөгчин тахиа өдөр

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах