• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Танаа

Төр засагтаа итгэж, бор зүрхээрээ зүтгэж байгаа олон хүнд “Шударгаар явж болохгүй юм байна” гэдэг сөрөг мессеж өгч байгаа  кейс

“Шударга ёсыг тогтоож, хүн засагладаггүй, хууль засагладаг төрийг жинхэнэ утгаар нь байгуулна” хэмээн Монгол Улсын Ерөнхийлөгч таны хэлсэн үг нь олон түмний төрд итгэх итгэлийг өргөж өгсөн билээ.  Монгол Улсын иргэн миний бие Төр, түмэн олон мэднэ төрийн ажил алба хууль ёсны дагуу явагдана, төрийн байгууллагууд хуулийг дээдэлж, шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлнэ гэж 16 жил хүлээсээр байгаа Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төвийн  Менежментийн хувьчлалын асуудлаар төрийн тэргүүн Танд хандаж байна.

Монгол Улсын иргэн Ж.Хатанбаатар миний бие уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэх чиглэлээр 40 гаруй жил ажилласан, одоо ч ажиллаж байгаа эмч хүн. Өв, уламжлалаа сэргээн хөгжүүлэх боломж бүрдсэн 1990-ээд онд Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төвийг үүсгэн байгуулалцаж, уламжлалт анагаах ухааныг орчин үеийн анагаах ухаантай хослуулан хөгжүүлэх жишиг болгохын төлөө мэргэжил нэгтнүүд, эмч нар, хамт олонтойгоо хичээн зүтгэж ажиллаж ирсэн. Энэ эмнэлэг байгуулагдан ажилласан 35 жил гаруйн хугацаанд 200 мянган гаруй хүнд үзлэг, шинжилгээ, эмчилгээг хийж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг эрүүл мэндийн стандартын дагуу ард иргэддээ үзүүлсэн, өдгөө ч үргэлжилж байна.

2002 онд Монгол Улсын Их Хурлаас “Нийгмийн салбарт өөрчлөлт, шинэчлэл, хувьчлал хийх үндсэн чиглэл батлах тухай” 56 дугаар тогтоол, 2003 онд Засгийн газраас “2003 онд нийгмийн салбарын өөрчлөлт, шинэчлэл хийх, хувьчлах байгууллагуудын жагсаалт батлах” 34 дүгээр тогтоол гаргасан. УИХ болон Засгийн газрын эдгээр тогтоол шийдвэрийг үндэслэн Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2003 оны 128 дугаар тогтоол, 2004 оны 61 дүгээр тогтоол, Нийслэлийн Өмч хувьчлах комиссын 2008 оны 73 дугаар тогтоолоор “Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төв”-ийг Нэмэлт хөрөнгө оруулалт хийх нөхцөлтэйгээр менежментийн үр дүнг харгалзан хувьчлахаар шийдвэрлэж нээлттэй сонгон шалгаруулалт зарласан. Олон нийтэд нээлттэй, хэвлэлээр зарласан энэ шалгаруулалтын эцсийн дүнгээр Ж.Хатанбаатар ахлагчтай Менежментийн баг шалгарсан бөгөөд энэ баг нь өнөөдрийг хүртэл монголын уламжлалт анагаах ухааны эмчилгээ сувилгаа, уламжлалт эм үйлдвэрлэлийн цогц үйлчилгээг стандарт технологийн дагуу тасралтгүй 35 жил явуулж байна.

Нийслэлийн Өмчийн харилцааны газар, Нийслэлийн өмч хувьчлалын комисс нь нээлттэй сонгон шалгаруулалтын үр дүнгээр шалгарсан багтай Менежментийн Гэрээ байгуулан  2008-2011 онд 3 жилийн хугацаатай ажиллуулсан. Менежментийн баг нь Нийслэлийн өмч хувьчлалын комиссын 2008 оны 73 дугаар тогтоол, Бизнес төлөвлөгөө, “Нэмэлт хөрөнгө оруулалт хийх нөхцөлтэйгээр менежментийн гэрээний үр дүнг харгалзан хувьчлах” хувьчлалын үндсэн шаардлагын дагуу 2008-2011 оны хооронд 3 жилийн хугацаанд 1.213.0 /Нэг тэрбум 213 сая төг/-ийн нэмэлт хөрөнгө оруулалтыг хийсэн. Мөн гурван жилийн хугацаанд Нэмэлт хөрөнгө оруулалтаас гадна Төсвийн алдагдлыг нөхөн санхүүжүүлэх үүргийнхээ дагуу /595.3/ сая төгрөгийн төсвийг хэмнэх үүргийн хүрээнд /59,3/  нийт өртөг 654,3 сая төгрөгийг Аудитын комиссын шалгалт тогтоож,  Өмч хувьчлалын тогтоолоор баталгаажсаныг нэгтгэн дүгнэвэл  1.867.0 /Нэг тэрбум 867 сая төгрөг/ болсон.

Оруулсан хөрөнгө оруулалт, үйл ажиллагааны явцын хяналтыг нийслэлийн эрх бүхий байгууллагууд тогтмол хийж байсан ба улмаар Аудитын шалгалт болон Нийслэлийн Өмч хувьчлах комисс /НӨХК/-ын 2012.01.17-ны өдрийн хурлаар хэлэлцүүлж, 12 дугаар тогтоолоор Гэрээний үр дүнг “Хангалттай” гэж дүгнэж хувьчлалын үйл явц дууссан.

Хангалттай гэж дүгнэгдсэн тул гэрээ хаагдаж, Менежментийн багт өмчлөлийг шилжүүлэх ёстой байсан атал тухайн үед хотын дарга байсан Г.Мөнхбаяр нарын хүмүүс 2012 оны сонгуулийн дараа шийдвэрлэнэ гэсэн шалтгаан гаргаж ирээд үүнийгээ “Гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулан 1 жилийн хугацаатай сунган мөрдөн ажиллуулах” гэсэн заалтыг оруулсан. Хоёр талын байгуулсан гэрээнд ингэж нэмэлтээр сунгах тухай заалт байхгүй, нөгөөтэйгүүр “хуульд заасан хугацаа нь гурван жил хүртэл” тул нийслэлийн Засаг даргын энэ шийдвэрийг хэрэгжүүлбэл Менежментийн баг холбогдох хууль болон гэрээгээ зөрчих тул үүнийг хүлээн авах боломжгүй тул бид шүүхэд хандсан.

Тодруулбал, гэрээнд заасан үүргээ биелүүлэн ажиллаж, хөрөнгө оруулалт хийж  Менежментийн баг хууль ёсны эрх ашгаа хамгаалж, хувьчлалыг эцэслэн шийдэхгүй, гэрээнд байхгүй нэмэлт нөхцөл тулгаж байгаа асуудлаар Захиргааны хэргийн шүүхэд хандсан.  Захиргааны хэргийн анхан, Давж заалдах шат болон Улсын дээд шүүхээс 2015 онд 127 дугаар тогтоолоор эцэслэн шийдвэр гаргаж, Нийслэлийн Өмч хувьчлах комиссын  2012.01.17-ны өдрийн 12 дугаар тогтоолын 2 дахь заалтыг “илт хууль бус” болохыг,  2014 оны “Хувьчлалыг хаах” 05 дугаар тогтоолыг “Үндэслэлгүй болохыг” тус тус тогтоож хүчингүй болгосон ба “Нийслэлийн өмч хувьчлах комисс-т Менежментийн гэрээний үр дүнг үндэслэн өмч хувьчлах тогтоол гаргахыг даалган” шийдвэрлэсэн. 

2016 онд Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл энэ асуудлыг Өмч хувьчлалыг комиссын хурлаар хэлэлцүүлэхдээ, менежментийн багийг анх удаа оролцуулснаар бүх асуудлыг бодит байдлаар нь гишүүдийнхээ хамт танилцан ойлгосноор хувьчлалыг УДШ-ийн шийдвэрийн дагуу дуусгавар болгохоор алх цохиж шийдвэрлэсэн. Хурлын шийдвэр тогтоол болон шууд баталгаажих ёстой байтал Өмчийн харилцааны газрын нэр бүхий хүн  тогтоолыг бэлдэн дараагийн хурлаар оруулж ирж батлуулна  гэж Өмч хувьчлалын комиссын гишүүдийг төөрөгдүүлж,  шийдвэрийг гаргуулаагүй. Нийслэлийн өмчийн харилцааны газрын  хэлтсийн дарга Итгэл гэдэг эмэгтэй Нийслэлийн Засаг дарга нар болон Өмч хувьчлалын комиссын дараагийн хуралд өмнөх хурлын тогтоолыг батлах биш, УДШ-ийг хэрэгжүүлэх тухай ч биш, харин бүр эсрэгээрээ “Дахин үнэлэх”, хувьчлалыг дахин эхлүүлэх асуудлыг оруулснаар Э.Бат-Үүл даргын гаргасан шийдвэрийг хэрэгжих боломжгүй болгосон. Мөн 2016-оноос хойших хоёр удаагийн хурал гээд нийт 4 хуралд “Худал танилцуулгаа” оруулан, комиссын хурлыг шийдвэр гаргах боломжгүй болгосон байдаг.

УДШ-ийн шийдвэр эцсийнх бөгөөд шууд хэрэгжих ёстой гэдэг Үндсэн хуулийн зарчим, холбогдох бусад хуулийн дагуу Шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх ерөнхий газар  болон Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2015-2023 оны хооронд Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн өмчийн харилцааны газар, НӨХКомисст  нийтдээ 12 удаа албан шаардлага явуулсан ч  огт биелүүлээгүй. Эцэст нь эмнэлгийн менежментийн хувьчлалын талаар, Нийслэлийн өмчийн газраас оруулж буй Танилцуулгад 2022 онд Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газраас хийсэн үзлэгээр  Менежментийн хувьчлалын үүргийн биелэлт, үр дүн, хөрөнгө оруулалт, байгууллагын талаарх бодит байдлыг үгүйсгэсэн, худал хуурмаг мэдээлэл оруулж байсан гэдэг нь нотлогдсон. Төрийн албанд ажиллаж, төрийн нэрийн өмнөөс ард иргэдэд үйлчилгээ үзүүлэх ёстой Нийслэлийн өмчийн харилцааны албаны нэр бүхий хүмүүсийн энэ үйлдлийг бид шалгуулахаар Авлигатай тэмцэх газарт хандахаас өөр аргагүйд хүрсэн.

Шийдвэр гаргах эрх мэдэл бүхий хүмүүст буруу ташаа мэдээлэл өгдөг, Өмчийн харилцааны газрын дарга болон өмч хувьчлалын хэлтсийн дарга  нар нь бүгд өөрсдөө Өмч хувьчлалын комисст гишүүнээр шууд орж, өөрийнхөө боловсруулсан асуудлыг баталдаг эрхтэй гэхчлэн хууль, дүрэм журмаар биш, хотын дарга, өмч хувьчлалын комиссоос ч илүү эрх мэдлийг эдлэн, нэг хүний үзэмж хандлагаас хамааран нийтийн эрх ашгийг зөрчих нөхцөл Нийслэлийн Өмчийн харилцааны газарт байгааг бид туулж мэдэрч, ойлгосон. Ийм эрх ашгийн зөрчилтэй хүмүүсийн золиос хохирогч нь би болон манай менежментийн баг болж, 16 жил хүлээж, бид хөрөнгө, цаг хугацаа, сэтгэл санаа гээд бүхий л талаараа хохирсоор байна. Одоо бүр хотын даргаар элдвээр гүтгүүлэн цоллуулж доромжлуулж байгаа нь Өмчийн харилцааны газрын нэр бүхий албан тушаалтан Хотын дарга нарт худал, ташаа  мэдээлэл өгдөг, гүтгэдэг арга барилаа өвлөн авч,  үргэлжлүүлэн ажиллаж байгааг харуулж байна.

Эмнэлгийн менежментийн хувьчлалын асуудал шийдвэрлэгдээгүй, энэ байгууллага Нийслэлийн Засаг даргын харьяалалд, эмнэлэг сувилал эмийн үйлдвэрийн бүх обьект нийслэлийн өмчид бүртгэлтэй, эмч эмнэлгийн ажилчид төрийн үйлчилгээний албан хаагчийн шатлалаараа цалинжиж, эмчлүүлэгчид нь улсын эмнэлгийн статусаараа, эрүүл мэндийн даатгалаараа, үнэ төлбөргүйгээр эмнэлэг сувиллын тусламж үйлчилгээг авч байхад, Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар хэвлэлд намайг нийслэлийн өмчийн өч төчнөөн объектыг үнэгүй авсан хэмээн ярьж, шалгана хэмээн сүртэйгээр мэдэгдэж байгаагийн цаана доодох хүмүүсийнх нь мөнөөх л худал мэдээлэл  явж байна.  Өнөөдөр миний өмчлөөд авчихсан нэг ч барилга, газар обьект байхгүй гэдгийг уг нь төрийг төлөөлж байгаа хотын байгууллагууд нь, эмч ажилтнууд нь, түмэн олон үйлчлүүлэгч эмчлүүлэгчид бүгд л мэдэж байгаа. Энэ талаар Х.Нямбаатар дарга ч  дахин  судалж үзнэ гэж найдаж байна. Монгол Улсын иргэд бүгд хуулийн өмнө адил тэгш эрхтэй тул эрх мэдэлтэй албан тушаалтан байлаа гээд  илтэд худал мэдээллээр иргэн хүнийг гүтгэж, худал мэдээлэл тарааж болохгүй нь мэдээж. Эрүүгийн хуульд заасан “Худал мэдээлэл тараах” гэдэг зүйл анги иргэдэд ч,  эрх мэдэлтэнд адилхан үйлчлэх учиртай.

Монгол Улсын Ерөнхий сайд өнгөрсөн оны наймдугаар сард аялал жуулчлалын салбарынхантай уулзахдаа “Аялал жуулчлал хөгжүүлэх отог байгуулах гэсэн зориулалттай олгогдоод эцэстээ орон сууцны хороолол байшин болсон” гэж хэлж байсны жишээ  нь бидний нүдэн дээр бэлхнээ байна. Менежментийн хувьчлалыг эцэслэн шийдэхгүй ингэж гацааж байх хугацаанд Зайсан дахь Сувиллын эзэмшлийн 13 га газрыг холбогдох төрийн байгууллагууд хувийн компаниудад шилжүүлж, сувиллын үйлчлүүлэгчид гадаалах ч газаргүй л үлдсэн. Уг 13 га газарт 32 том байшин баригдсан төдийгүй, сувилал орц гарцаа ч ашиглах боломжгүй байдалд үе үе хүрч шахагдан байхын зэрэгцээ, “Удахгүй сувиллын байшинг газартай нь авч тэгшилнэ” гэсэн дарамттай тулгарч эмнэлэг сувиллыг устгах гэсэн оролдлого, элдэв янзаар гүтгэх гүтгэлэг доромжлолыг сөрөн зогсож байхад Нийслэлийн өмчийн харилцааны газар, Хотын удирдлагын зүгээс бидэнд дэм болж байсан удаа үгүй.

Элэгний өвчлөл сүүлийн жилүүдэд илт залуужин өвчлөлийг тэргүүлж байгааг ДЭМБ болон манай улсын эрүүл мэндийн статистик тоо баримтаар харагдаж байгаа өнөө үед тус эмнэлэг элэгний чиглэлээр өнөөдрийг хүртэл 35 жил хүчин зүтгэж ард иргэддээ энэхүү чиглэлийн тусламж үйлчилгээг үзүүлж байгаа газар. Эмнэлгийн ажил гэдэг өдөр шөнөгүй, нойр хоолоо хасан, тэсвэр тэвчээр, хүн чанараа шалган байж ажилладаг, сэтгэлийн маш их дарамттай ажлын нэг гэдгийг дэлхий даяараа ойлгон  улс орнуудын төр, засаг бодлогоор дэмжиж явдаг салбарын нэг гэдгийг хэлэхэд илүүдэхгүй болов уу.   

Менежментийн хувьчлалыг эцэслэн шийдэхгүй байгаа энэ нөхцөлд эмнэлэг сувилал нийслэлийн өмчийн мэдэлд, эмнэлгийн тусламж үйлчилгээг чанар хүртээмжтэй,  иргэдэд үзүүлсээр атал нийслэлийн өмчийг хувьдаа үнэгүй эзэмшиж байна гэж гүжирдэх нь шударга бус байна. Тус эмнэлэг хуучнаар “Барилгачин сувилал” гэж байгаад  /хувьчлагдсан/ барилгынх нь гуравны нэгд байрладаг. Албан байгууллага л юм хойно, эмнэлэг сувилал, аж ахуйн хашаа, ногооны талбай гээд нэрлэгдсэн зүйлс бий. Харин эдгээрийг тус тусдаа нэг нэг том обьект гэж зарлаж, намайг харлуулж, гутаахад ашиглаж байна. Ж.Хатанбаатарын баг эмнэлгийн тусламж үйлчилгээний чиглэл зорилгыг өөрчлөхгүйгээр улам өргөжүүлэн, орчин үеийн оношилгоо эмчилгээний шинэ арга барилыг нэвтрүүлэн хөгжүүлэхийг хичээн ажиллаж байгаа билээ. Ковид-ын хэцүү цаг  үед ч эрүүл мэндийн салбарын үүрсэн хүнд ачааны нэг хэсгийг Элэг судлалын клиник төв үүрэлцэж, Ковидын халдвар туссан олон хүнийг эмчилж эдгэрүүлсэн.

Бид хууль зөрчөөгүй, УДШ эцэслэн шийдсэн нь хэрэгжинэ гэж итгэж, асуудлыг Өмч хувьчлалын комистт оруулж шийдвэрлүүлж өгнө үү хэмээн үе үеийн хотын дарга нар, Нийслэлийн өмчийн харилцааны газрын дарга нарт, нүдээн чилтэл, сэтгэлээн цөхөртөл хандсаар  ирсэн. Гэтэл Нийслэлийн өмчийн харилцааны газраас Өмч хувьчлалын комисст УДШ-ийн эцэслэн гарсан шийдвэрийг хэрэгжүүлэх, нэгэнт хууль дүрэм журмын хүрээнд явагдсан хувьчлалыг дуусгавар болгох тухай огт оруулж байгаагүй нь хуулийн эрх бүхий байгууллагын үзлэгээр илэрхий болсон, өмчийн газрынхан дарга нараа хуурч,  менежментийн хувьчлал нийслэл дээр 16 жил болж саатаж байгаа нь харамсалтай хэдий ч бодит үнэн нь энэ юм. 16 жил гэдэг УИХ-ын сонгуулийн дөрвөн бүрэн эрхийн хугацаа.  

Бид төрийн бодлого шийдвэрийн дагуу зарласан нээлттэй сонгон шалгаруулалтад оролцож, ялалт байгуулсан болохоос хулгайлж, хуйвалдаж авах гээгүй. Менежментийн гэрээ байгуулан түүнд заагдсан үүргээ ёсчлон биелүүлсэн. Үүнийг нь Нийслэлийн холбогдох байгууллагууд баталсан, эцэстээ Монгол Улсын шүүхийн гурван шатны шийдвэрээр нотлогдсон. Тэгээд  хувьчлал эхэлснээс хойш 16 жил, Улсын дээд шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэхийг 10 жил хүлээж байна.

Менежментийн багийн зүгээс Төрд итгэж Менежментийн хувьчлалд оролцсоноос хойш 16 жил, Монгол Улс төртэй хууль цаазтай улс, хууль хэрэгжиж, УДШ-ийн шийдвэр биелэгдэх учиртай гэж хүлээсэн чилийсэн 10 жилийг хөрөнгө мөнгө, хүч хөдөлмөр, сэтгэл санаа олон талаараа хохирон туулсаар эцэст нь Эрхэм Ерөнхийлөгч Танд хандаж байна.

Ардчилсан Монгол улсад үнэнээр, шударгаар, ном журмын дагуу явбал хохирч, хэлмэгдэж, гүтгүүлж, доромжлуулж, дээрэмдүүлдэг ёс зүйгүй үйлдэл  байх ёсгүй гэдэгт итгэж байна. Төрийн сүлдэндээ залбирч, түмэн олондоо итгэж явдаг эгэл жирийн монголын нэгэн иргэн хүний хувьд, өнөөдөр хийж бүтээх гэж бор зүрхээрээ зүтгэж, төр засаг, хуульд итгэж найдаж зүтгэж байгаа олны итгэл найдварыг сэргээж, шударга үнэнийг  тогтоосон шийдвэрийг гаргаж чадах хүнийг, Монгол төрийн тэргүүн гэж итгэж  байгаа учраас энэхүү ил захидлыг, нотлох баримт материалд тулгуурлан Танд хүргэж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Та Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 46 дугаар бүлэг Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2003 оны 128, 2004 оны 61 дүгээр тогтоол, Нийслэлийн Өмч хувьчлах комиссын 2008 оны 73 дугаар тогтоол, Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2015 оны 127 дугаар тогтоолыг тус тус үндэслэн Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төвийг менежментийн хувьчлалыг дуусгавар болгох шийдвэр гаргаж, асуудлыг шийдвэрлэх талаар  анхааралдаа авч, шударга ёсыг тогтооход хуулийн хүрээнд дэмжлэг үзүүлнэ үү.

Таныг хүндэтгэсэн Монгол Улсын ардын эмч, доктор, профессор  Ж.Хатанбаатар

Улаанбаатар хот 2024.04. 02

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 8. ДАВАА ГАРАГ. № 68, 69 (7312, 7313)

Эх сурвалж: “Өнөөдөр” сонин, 2024 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 8. ДАВАА ГАРАГ

 Эх сурвалж: “Өдрийн сонин ,  2024 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 8. ДАВАА ГАРАГ

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МАН-ын 50 настнууд Хөвсгөлд, 40 настнууд нь Хэнтийд “хуралджээ”
Эрх зүйн үндэслэл нь тодорхойгүй “гадаад элч нарын” томилгоо
“С.Зоригийн талбай” болгочих, Хотын дарга аа?
“Нутаг заагдсан” С.Зориг

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Нийтлэл
  • •Фото мэдээ
  • •Сэрэмжлүүлэг
  • •Уул уурхай
  • •Чуулган
  • •Гэмт хэрэг
  • •Эрүүл мэнд
  • •Гадаад харилцаа
  • •Намууд
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Ерөнхийлөгч
  • •ММ-ын тодруулга
  • •Улсын Онцгой Комисс
  • •Нийслэл
ХУРААХ
“Ус болон хийн цахилгаан...
Шувуу ажиллагааны хүрээнд эрэн...

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Танаа

М. 2024-04-08

ФОТО:

Сэдвүүд :
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МАН-ын 50 настнууд Хөвсгөлд, 40 настнууд нь Хэнтийд “хуралджээ”
Эрх зүйн үндэслэл нь тодорхойгүй “гадаад элч нарын” томилгоо
“С.Зоригийн талбай” болгочих, Хотын дарга аа?
“Нутаг заагдсан” С.Зориг
ШУУРХАЙ МЭДЭЭ
8 цагийн өмнө өмнө

Монголын баг хүрэл медалийн төлөө тоглохоор боллоо

8 цагийн өмнө өмнө

Засгийн газраас хөнгөлөлттэй зээлээр дэмжсэний үр дүнд шатахуун хадгалах савнууд эхнээсээ ашиглалтад орж байна

8 цагийн өмнө өмнө

БНХАУ-аас сар бүр 12-15 мянган тонн АИ-92 автобензин тогтмол нийлүүлэх хүсэлт тавилаа

8 цагийн өмнө өмнө

“Цааснаас чөлөөлье” зөвлөлдөх хэлэлцүүлэг боллоо

18 цагийн өмнө өмнө

"ДЦС-3” ТӨХК-ийн нэн шаардлагатай “Турбингенератор-5”-ын шинэчлэлийн төсвийг шийдвэрлэхээр болов

19 цагийн өмнө өмнө

Воллейбол эрэгтэйчүүдийн шигшээ баг А хэсгийг тэргүүллээ

19 цагийн өмнө өмнө

Таван шар мэнгэтэй хөх бар өдөр

19 цагийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 30-32 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

Ноцтой зөрчил гаргасан автобусны жолоочийг ажлаас нь чөлөөлжээ

1 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 69 зөрчил бүртгэгдлээ

1 өдрийн өмнө өмнө

Ирландын алдарт Boyzone хамтлагийн гишүүн Ronan Keating Монголд анх удаа дуулна

1 өдрийн өмнө өмнө

Нарны эрчим хүчээр гэрэлтдэг үйлдвэр

1 өдрийн өмнө өмнө

Монгол Улсын волейболын шигшээ баг өнөөдөр Хятадын эсрэг тоглоно

1 өдрийн өмнө өмнө

Өнөөдөр сондгой тоогоор төгссөн улсын дугаартай автомашинтай иргэдэд шатахуун олгоно

1 өдрийн өмнө өмнө

УИХ-ын дарга С.Бямбацогт Сутай хайрхны тэнгэрийг тахих тахилгад оролцлоо

1 өдрийн өмнө өмнө

Зургаан цагаан мэнгэтэй харагчин үхэр өдөр

1 өдрийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 28-30 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Бүх төрлийн шатахууны импортыг шуурхай тээвэрлэхэд гурван яам хамтран ажиллана

2 өдрийн өмнө өмнө

МИАТ ТӨХК “Боинг” компанитай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

2 өдрийн өмнө өмнө

С.Амарсайхан: Иргэдийг хохироосон ААН-ийн нуугтмал хөрөнгийг битүүмжлэнэ

2 өдрийн өмнө өмнө

Н.Номтойбаяр: Аймгуудад тулгамдаж буй асуудлуудыг Засгийн газрын хуралдаанд танилцуулж, шийдвэрлүүлнэ

2 өдрийн өмнө өмнө

Өнөөдөр тэгш тоогоор төгссөн улсын дугаартай автомашинтай иргэдэд шатахуун олгоно

2 өдрийн өмнө өмнө

С.Бямбацогт Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын тэмцээнд оролцож байгаа баг тамирчдад амжилт хүслээ

2 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 95 зөрчил бүртгэгдлээ

2 өдрийн өмнө өмнө

Автобензин, дизель түлшний онцгой албан татварыг тэглэлээ

2 өдрийн өмнө өмнө

Санхүүгийн хэмнэлтийн горимд эрүүл мэндийн салбар хамаарахгүй

2 өдрийн өмнө өмнө

Нөөцийн махны худалдаа, борлуулалтыг нээлттэй ил тод болгоно

2 өдрийн өмнө өмнө

Монгол Улс “COP17”-д “Тал хээрийн төлөвлөгөө”-гөө танилцуулна

2 өдрийн өмнө өмнө

16 төрлийн эмийг нэг эх үүсвэрээс худалдан авах журмыг баталлаа

САНАЛ БОЛГОХ
2026-08-04 өмнө

KHARKHORUM 360° фестиваль 8-р сарын 22-23-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд болно

2026-08-03 өмнө

Төвийн эрчим хүчний системийг дэмжих стратегийн байгууламж ашиглалтад орлоо

2026-08-03 өмнө

Х.Нямбаатар: Ял авсан мань луйварчин Эрдэнэтээс төрсөн алдартан гээд сууж харагдсан

2026-08-03 өмнө

Бага орлоготой иргэдийн орлогод татвар ногдуулахгүй байх эрх зүйн орчныг бүрдүүллээ

2026-08-03 өмнө

Автомашинд улсын дугаарын тэгш, сондгойгоор шатахуун олгоно

2026-08-03 өмнө

Хөвсгөл нуурын лусыг тахих төрийн тахилгын ёслол боллоо

2026-08-03 өмнө

Хөшөө бүтсэн түүхийг өгүүлэх 7 баримт

2026-08-03 өмнө

“Нутаг заагдсан” С.Зориг

2026-08-04 өмнө

"Химийн масс олимпиад"-д Орхон аймгийн ЕБС-н 2055 сурагч хамрагджээ

2 өдрийн өмнө өмнө

Автобензин, дизель түлшний онцгой албан татварыг тэглэлээ

2 өдрийн өмнө өмнө

Санхүүгийн хэмнэлтийн горимд эрүүл мэндийн салбар хамаарахгүй

2026-08-05 өмнө

Б.Энх-Амгалан: Би Монгол Улсын иргэн биш

2 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 95 зөрчил бүртгэгдлээ

2026-08-04 өмнө

“С.Зоригийн талбай” болгочих, Хотын дарга аа?

2026-08-04 өмнө

Энэ сард ОХУ, БНСУ, БНХАУ-аас шатахуун импортлоно

2026-08-03 өмнө

Стандартаас хэтэрсэн чанга дуу чимээтэй 72 тээврийн хэрэгслийн оншилгоог хүчингүй болголоо

2 өдрийн өмнө өмнө

Оюу толгойгоос “Рио Тинто” ашиг хүртэж эхэлсэн ч Монгол Улс өр төлсөөр байна

2026-08-03 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил бүртгэгдлээ

2026-08-05 өмнө

Сайд нар төсвөө хэрхэн зарцуулах вэ?

2026-08-05 өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна

2026-08-05 өмнө

Цэцэрлэг, сургуулийн элсэлт, бүртгэл цахимаар зохион байгуулах жагсаалт

2026-08-05 өмнө

Үс засуулвал идээ ундаа элбэг олдоно

1 өдрийн өмнө өмнө

Нарны эрчим хүчээр гэрэлтдэг үйлдвэр

1 өдрийн өмнө өмнө

УИХ-ын дарга С.Бямбацогт Сутай хайрхны тэнгэрийг тахих тахилгад оролцлоо

2026-08-04 өмнө

Д.Будзаан: Хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийлэл үйлдвэл бүх насаар нь хорих ял оногдуулах хуулийн зохицуулалттай

1 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 69 зөрчил бүртгэгдлээ

2026-08-05 өмнө

Эрх зүйн үндэслэл нь тодорхойгүй “гадаад элч нарын” томилгоо

2026-08-05 өмнө

Автомашины улсын дугаар нь 1, 3, 5, 7, 9-өөр төгссөн бол өнөөдөр шатахуун авна

1 өдрийн өмнө өмнө

Ноцтой зөрчил гаргасан автобусны жолоочийг ажлаас нь чөлөөлжээ

2026-08-04 өмнө

Өнөөдөр тэгш тоогоор төгссөн улсын дугаартай автомашинтай иргэдэд шатахуун олгоно

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах