• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Дэлхийн цирк Мөрөөдөл биелсэн Мөсөн өргөөд

Саяхан, AIC Степпе Арена буюу Мөсөн Өргөө ордонд  “Дэлхий цирк, Монголд” олон улсын циркчдын тоглолтыг үзлээ. Тоглолт үзэхээр биднийг очсон цагт том, бага нийлсэн 3000 орчим үзэгч цугларч ёстой л “бум бужигнаж, түм түжигнэж” байв. Мөсөн Өргөө ордны төв хаалгаар ормогц өнгө өнгийн гэрэл цацруулсан чимэглэл, тоглолтод оролцох циркчдийн танилцуулга зургийг томоор хэвлэх байршуулж улмаар улаан хивсэн гудам тоглолтын их танхим руу хөтөлнө. Ордны мөсөн талбайг тусгай зориулалтын хуванцар хавтангаар дүүргэж, түүнийгээ  улаан өнгийн хивсэнцэр давхар хучин циркийн урлагийн тоглолтын 2 манеж (тайз) зассан нь танхим орсон хүн бүрийн харцыг булаах нь таатай. Арга ч үгүй биз, бид чинь циркийн урлагийн тоглолтыг нэг манежинд тоглож байхыг үзэж дадсан үзэгчид л дээ.

Тус тоглолтыг зохион байгуулагчид, AIC Степпе Арена ХХК-ийнхан нэлээд зүйлсийг санаачлан бүтээсэн нь үзэгчдийн таашаалд нийцжээ. Танхим дахь суудлын 4/1-ийг хар өнгийн хөшгөөр тусгаарлан үзэгчдийн суудал тал руу гэрлэн дэлгэц суурилуулсан, үзэгчдийг манежид ойртуулан тусгай суудлуудыг хэсэгчлэн тасалгаа хэлбэртэй байршуулсан, тоглолтод оролцох дэгжин загвараар үсийг нь зассан сургуультай ноход, хүн бүртэй мэндчилэн хөгжөөх алиалагчтай гэрэл зургаа авхуулах боломжтой талбар, хүүхэд залуусын сонирхлыг татсан илбийн үзүүлбэрийн жижиг тоноглолыг борлуулж байгаа нь гадаадад спортын ордонд циркийн урлагийн тоглолт зохион байгуулдаг хэв шинжийг агуулсан байна. Улаанбаатар хотод циркийн урлагийн тоглолт зохион байгуулагдах орон зай шаардсан маш цөөн байгууламжийн нэг нь Мөсөн Өргөө ордон мөн болохыг “Дэлхий цирк, Монголд”  хөтөлбөрийн тоглолт нотлов.

Мөсөн Өргөө ордонд агаарын үзүүлбэрийн тоног төхөөрөмж суурилуулах даацын бэхэлгээ, цахилгаан татлагын тоноглол суурилуулалт, араатан амьтан байршуулах талбай, жүжигчдийн хувцас солих өрөө, тасалгаа, эмнэлгийн яаралтай тусламжийн өрөө гэхчлэн олон улсын тоглолтод шаардах бүхий л зүйлс хангагдсан талаар гадаадын жүжигчид сэтгэл хангуулан өгүүлнэ. Казахстан улсаас ирсэн  “Сургуультай нохой”-н үзүүлбэрийн амьтан сургагч-жүжигчин Лаяла Салимбаева өгүүлэхдээ, Степпе Арена ордонд миний шавь жүжигчид  болох нохойнууд минь яг л 5 одтой буудалд байгаа мэт ая, тухтай байрлаж байна гэсэн бол Аргентин улсаас ирсэн дугуйн үзүүлбэрийн жүжигчин Франко Карвало, ний нуугүй хэлэхэд, Монголд очоод мөсөн талбай бүхий ордонд тоглох сураг сонсоод  манежээ хэрхэн засаж суурилуулах бол хэмээн эргэлзэж байв. Мөсөн Өргөөд орж ирээд монголчууд яг л хойд америкийн хотууд дахь спортын ордны зарчмаар бүхий л зүйлсийг тоноглосон ордон бүтээн байгуулсныг үзээд сэтгэл амарч, өөрийнхөө тоглолтыг төгс гүйцэтгэлд анхаарах болсондоо гэх зэргээр үнэлгээ, дүгнэлт өгч байна.

Тоглолт эхлэв. Хөгжмийн марш аялгууны хэмнэл дор олон улсын циркийн 80 орчим жүжигчид, өнгө алаглан сүлжилдэх гэрлэн чимэглэлийн дор үзэгч олны уухай, алга ташилт, хөөр баяслын дунд гал улаан 2 манежыг бүрхэн эзлэх нь нүд баясган сэтгэл догдлуулна. Ойрын хэдэн жил Сүхийн талбайд  улс төрийн шинжтэй жагсаал, цуглаан харж, зүрх шимширч байсан надад эдгээр циркчдийн сүрлэг парад (тоглолтын нээлтийн жагсаал - мэндчилгээ)  үнэхээр  “сайхан”-ыг мэдрүүлсэн мөч байв.  “Сайхан” гэх ойлголт нь гоо-зүйн шинжлэх ухааны үндсэн категори  (ангилал-үзүүлэлт)  -ийн нэг нь юм. Циркийн урлаг нь гоо -зүйн шинжлэх ухааны тулгуур  категориуд болох “сайхан”, “ гайхамшиг”, “эмгэнэл”, “инээдэм” -ийг үзэгч бүрийн сэтгэлд түгээн хүргэдэг болохыг  “Дэлхий цирк, Монголд” хөтөлбөр мэдрүүллээ. Бидний “сайхан” хэмээн үнэлж байгаа чанарууд бодит байдал, юмс үзэгдэлд агуулагдан хэмээн гоо-зүйн шинжлэх ухаанд тодорхойлжээ. Үүнийг акробатын “Битлз” хамтлагийн үзүүлбэр нь хөгжим, хувцаслалт, жүжигчдийн тайзнаа биеэ авч яваа байдал, донж нь 1960 оны дэгжин залуусын зан авир, төрх байдлаар дүрслэн алдарт  Beatles хамтлагийн  “Yestreday” дууны аялгуунд хүч тамирын акробатыг хөнгөн чадамгай үзүүлж буй нь 60,70-д оны бидний үеийнхний дурсамжийг сэдрээсэн “сайхан” мэдрэмж төрүүлэв.  Тэгвэл, БНХАУ-аас ирсэн жүжигчин Жанг Фан нь 2 см орчим диаметр бүхий маш сул татагдсан төмөр утас ( тросс) нь дээр толгой, нэг гар дээрээ тэнцвэрээ олж, үзэгчдийг гайхшрууллаа. Хүн гэдэг бодьгал нь өөрийн биеэр юуг ч хийх чадамжтайг түүний тоглолтоос харж “гайхамшиг”  гэхээс өөр тодорхойлох үг эс олдоно. Дэлхий дээр бидний сэтгэл санааг эзэмдэн уулга алдуулсан гайхамшигт үзэгдлийг нэгд байгаль дахь үзэгдэл юмс буюу байгалийн өөрийн бүтээл, хоёрт хүний бүтээсэн үйл ажиллагаа гэж эрдэмтэд үздэг. Үүнийг нотлох мэт араатны хаан гэгдэх арслан, алаг эрээн барууд дунд цэцэрлэгт хүрээлэнд зугаалж буй мэт чөлөөтэй алхлах  Узбекстан улсаас ирсэн амьтан сургагч  Отабек Хуйсинов нь өөрийнхөө сэтгэл санаа, айдсаа ялан дийлж хувь хүнд байж болох зориг тэвчээр, сэтгэлийн тэнхээний дээд оргилыг үзүүлэх нь “гайхамшиг” юм. Монголчууд бид, араатны хааныг гадаад орны амьтны хүрээлэн эсвэл баримт киноноос л үзэж байснаас бус дэргэдээс харж, эхүүн үнэр, энэрэлгүй ширтэх шар ногоон өнгийн нүд, хэдийд ч чиний биед хүрч мэдэх хутга, мэс мэт хурц соёо, хумсыг ойрын зайнаас ажиж байсангүй. Бид сэтгэл, санаандаа аймшиг, эмээх тээн сүрдэн зэрвэхсэн ч араатны хааныг хараад байхыг хүсэх нь  “гайхамшигт үзэгдэл” юм.

Хөтөлбөрийг өвөрмөц жүжиглэлт, найруулгаар чимсэн үзүүлбэр бол Орос–Украины жүжигчдийн хамтарсан бүтээл болох “Duo always  буюу үүрдийн хос” гэх агаарын гимнастикчдын тоглолт байв. Агаарын үзүүлбэрт өндрөөс унах эрсдлээс сэргийлэн хамгаалах бүс хэрэглэдэг. Энэ үзүүлбэрт хамгаалалтын бүс хэрэглэсэнгүй. Хоёр жүжигчин маань маш үйлдэл, хөдөлгөөнийг 4-5 метрийн өндөрт савалт, нисэлттэй хослуулан ур чадвараа гайхуулан чадамгай гүйцэтгэх нь бахархал төрүүлнэ. Энэхүү үзүүлбэрт эмэгтэй жүжигчин нь гэзэгнээсээ татуурга олсоор татуулан агаар хөөрөн нисэх нь нэг талаасаа гайхмаар нөгөө талаас байж боломгүй үзэгдэл байв. Эмэгтэй жүжигчинд ямар ч өвдөлт, зовиурыг авчрахгүй арга техникээр үзүүлбэрийг чимж чадсан байна. Мөн тус үзүүлбэрт цахилган татуурга ашигласан чухал дэвшлийг нэвтрүүлсэн байна.

Монгол улсад циркийн урлагийн хөгжил зогсож, сүйрч алга болоогүйг сүүлийн жилүүдэд  олон улсын нэр хүндтэй тэмцээн, наадамд тогтмол оролцон тэргүүн байр эзлэн шагнал, урамшил хүртэж буй  монголын олон арван авьяаслаг циркчдийн уран бүтээл нотолж байгаа. Эдгээрийн төлөөлөл болох монгол циркийн жүжигчдийн шидэх банзнаас үсрэгчдийн үзүүлбэр нь өөрийн залгамж халаа шинэ залуу уран бүтээлчтэйгээ мөр зэрэгцэн хоёр манежнаа дуу, дуугаа авалцан агаарт дүүлэн акробатын олон эргэлтийг гайхуулах мэт гүйцэтгэнэ. Үзэгчид, монгол залуусынхаа тоглолтоор бахархан алга ташилт, исгэрэлт, уухайгаар  урам өгч, баяр хөөр, аз жаргалаар бялхлаа. Тоглолтод оролцсон уран бүтээлчид эпилог-парад  буюу төгсгөл, үдэлтийн жагсаалаар үзэгч олонд талархан ёсолно.

Ярих, дурсах зүйлс ихтэй “Дэлхий цирк, Монголд” хөтөлбөрийг санаачлан өөрийн эх оронд авчирсан циркийн урлагт хүчин зүтгэж яваа Н. Эрдэнэ тэргүүтэй хамт олонд баярлалаа.

Дараа жил дахин онц сонирхолтой “Дэлхий цирк”-ийг эх орондоо урин авирахыг тань тэсэн ядан хүлээж байна. Монгол улсад циркийн урлаг мөхөж байгаа мэт ойлголтыг тас цохин “бид байгаа” гэдгээ харуулсан Монголын циркчид, багш дасгалжуулагч, оюутан, сурагчдаар бахархаж байна. Та бүхэн Монголын циркийн хөгжлийн хүнд хэцүү үеийг уйгагуй хөдөлмөр, хичээл зүтгэлээр даван туулж яваа. Та нартаа амжилт хүсье.

Мөсөн Өргөө ордон нь спортын төрөл бүрийн уралдаан тэмцээн, соёл урлагийн янз бүрийн арга хэмжээ, тоглолтыг өөр, өөрийнх нь онцлогт нийцүүлсэн өнгө төрх, хэв загвартай тайз заслыг технологийн сүүлийн үеийн төхөөрөмж бүхий гэрэлтүүлэг, дэлгэц, дуу-авиаг ашиглан яаж л бол яаж  “хувиргах” чадвартай  байгууламж болохоо дахин нотоллоо. Жишээ нь: Монгол цэргийн өдрөөр тус ордонд зохион байгуулсан арга хэмжээ “цэргийн хуаранд”, Хас банкны шинэ жилийн арга хэмжээ “5 одтой зочид буудал”-ын зоогийн их танхимд, жү-до бөхийн Гранд При олон улсын тэмцээн Токио хотын “Будокан ордон”-д , ОХУ-ын уран гулгалтын “бүх одод”-ын үзүүлэх тоглолт  Москва хотын “Лужники спортын ордон” -д мэтээр зохион байгуулагдсан.  Монголчууд аа, эх орондоо олон улсын соёл, спортын ямар ч тоглолт, тэмцээнийг дэргэдээс нь олон улсын стандарт, шаардлагад нийцсэн ордон, танхимд үзэх завшаан, боломжийг бүрдүүлэн Мөсөн Өргөө ордныг бүтээн байгуулсан “Ачит Ихт” ХХК-д дахин дахин талархал илэрхийлье.

Бид бүхэн олон улсын ямар ч арга хэмжээг өөрийн оронд зохион байгуулахад нүүр улайхгүй хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар бүтээн байгуулагдсан олон нийтийн барилга, байгууламжтай болжээ. AIC Степпе Арена, UG Арена мэт олон улсын спортын холбоодын дүрэм, стандарт, шаардлагыг хангасан, соёл урлагийн тоглолтын  уран сайхны хэрэглээ,  төхөөрөмжөөр тоноглогдсон, үйлчилгээний аятай тухтай орчныг төгс бүрдүүлсэн эдгээр ордонд Монголын “Gen-Z” буюу “Зэ” үеийнхэн саатан морилох болов. Бидний үеийнхний ашиглаж, хэрэглэж байсан “спортын заал, соёлын төв” -ийн үе дууссан юм байна. Арга ч үгүй биз нийгмийн хөгжил, хүний хэрэглээ өсөн нэмэгдэж, Монгол оронд минь дэлхий (олон улс)-н хэрэглээ, үйлчилгээ, стандарт хурдтай нэвтэрч байна.

“Дэлхий цирк -Монгол”-д тоглолт өндөрлөв. Тэд ирэх жил шинэ үзүүлбэр, шинэлэг өнгө төрхтэй ирнэ гэдэгт итгэлтэй байна.

Урлаг судлаач Н.Батмөнх

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Электрон хөгжимтэй “KHARKHORUM HALLOWEEN” Степпе Аренад болно
Монголын IT салбарын холбоод нэгдэж, “IT WORLD ’26” олон улсын форум, экспог зохион байгуулна
KHARKHORUM эргэн ирлээ
Нобелийн шагналын 2026 оны эзэд

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •E-Sport
  • •Чуулган
  • •Нийтлэл
  • •Сэрэмжлүүлэг
  • •Нийслэл
  • •Ерөнхийлөгч
  • •Сагсанбөмбөг
  • •Уул уурхай
  • •ММ-ын тодруулга
  • •Видео мэдээ
  • •Үндэсний спорт
  • •Эрүүл мэнд
  • •Степпе Арена
  • •Бөхийн төрлүүд
ХУРААХ
Үндэсний баялгийн сангийн тухай...
Аваргуудын лиг: Байерн Мюнхэн...

Дэлхийн цирк Мөрөөдөл биелсэн Мөсөн өргөөд

Номин 2024-04-18

ФОТО:

Сэдвүүд : #Фото мэдээ  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Электрон хөгжимтэй “KHARKHORUM HALLOWEEN” Степпе Аренад болно
Монголын IT салбарын холбоод нэгдэж, “IT WORLD ’26” олон улсын форум, экспог зохион байгуулна
KHARKHORUM эргэн ирлээ
Нобелийн шагналын 2026 оны эзэд
ШУУРХАЙ МЭДЭЭ
5 цагийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Нийслэл төсвийн мөнгөөр нэг ч такси худалдаж авахгүй

5 цагийн өмнө өмнө

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

10 цагийн өмнө өмнө

Л.Оюун-Эрдэнийн үед АТГ-ын мөрдөгчийн магадгүй “хууль зөрчин” гаргуулсан татварын байцаагчдын дүгнэлт бусдыг яллах баримт болжээ

10 цагийн өмнө өмнө

"The Mongolz" баг "IEM Beijing 2026" тэмцээний 2-р байрт орлоо

10 цагийн өмнө өмнө

С.Амарсайхан: Иргэдээ даапаалж, төрийн тэргүүнээрээ даажигнасан засгийн газар

10 цагийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

10 цагийн өмнө өмнө

“Сайншанд” агаарын навигацийн төвийг ашиглалтад оруулахыг үүрэг болголоо

10 цагийн өмнө өмнө

“Ерөнхий сайдаас шууд асуу” уулзалт дорноговийн сайншанд суманд боллоо

10 цагийн өмнө өмнө

“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

10 цагийн өмнө өмнө

Хоёр хар мэнгэтэй улаагчин гахай өдөр

11 цагийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 2-4 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "IEM Beijing 2026" тэмцээний аваргын төлөө "MOUZ" багтай өрсөлдөнө

1 өдрийн өмнө өмнө

Монголд хүнд даацын цахилгаан автомашин цэнэглэгч нэвтэрч байна

1 өдрийн өмнө өмнө

Замын-Үүдэд ачааны цахилгаан автомашинд зориулсан гарц байгуулна

1 өдрийн өмнө өмнө

Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Б.Пүрэвдагвыг томиллоо

1 өдрийн өмнө өмнө

Сурагчдын II улирлын хичээл маргааш эхэлнэ

1 өдрийн өмнө өмнө

Гурван хөх мэнгэтэй улаан нохой өдөр

1 өдрийн өмнө өмнө

Их төлөв цэлмэг, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Чингис хааны төрт ёсны уламжлалыг мөнхжүүлэх тогтоолын төслийг баталлаа

2 өдрийн өмнө өмнө

Архангай аймгийн Төвшрүүлэх суманд газар хөдөллөө

2 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг хагас шигшээн тоглолтоо өнөөдөр "NaVi" багтай хийнэ

2 өдрийн өмнө өмнө

Дөрвөн ногоон мэнгэтэй хөхөгчин тахиа өдөр

2 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 3-5 хэм хүйтэн байна

2 өдрийн өмнө өмнө

“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 сая тн ачаа тээвэрлэжээ

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхийлөгч шатахууны асуудлаар холбогдох албан тушаалтнуудыг хүлээн авч уулзлаа

2026-11-06 өмнө

Хахууль өгсөн иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх санал хүргүүлэв

2026-11-06 өмнө

Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв

2026-11-06 өмнө

Сурагчдын цүнх дэлхийн стандартаар 700 гр бол манай улсад 2-3 кг байна

2026-11-06 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ

2026-11-06 өмнө

“Алтан цом”-ын барилдаан маргааш эхэлнэ

САНАЛ БОЛГОХ
2026-11-04 өмнө

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов

2026-11-05 өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" хагас шигшээд шалгарлаа

2026-11-04 өмнө

Агаараас эрэн хайх, аврах ангийн талаар санал солилцлоо

2026-11-06 өмнө

Хахууль өгсөн иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх санал хүргүүлэв

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхийлөгч шатахууны асуудлаар холбогдох албан тушаалтнуудыг хүлээн авч уулзлаа

2026-11-06 өмнө

Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв

2 өдрийн өмнө өмнө

“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 сая тн ачаа тээвэрлэжээ

2026-11-06 өмнө

Сурагчдын цүнх дэлхийн стандартаар 700 гр бол манай улсад 2-3 кг байна

2 өдрийн өмнө өмнө

Чингис хааны төрт ёсны уламжлалыг мөнхжүүлэх тогтоолын төслийг баталлаа

2026-11-06 өмнө

Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

2026-11-06 өмнө

Б.Энхбаяр: “Чөлөөлье” санаачилгын цөм нь төрийн өмчийн реформ юм

2026-11-05 өмнө

“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа

2026-11-05 өмнө

Онцгой хамгаалалтын бүсэд дэд бүтэц байгуулахыг хориглох тухай хуулийн төсөл

2026-11-02 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил бүртгэгдлээ

2026-11-05 өмнө

Хангалын голын дагуу 264,973 ширхэг мод тарьж, бүрэн дуусгалаа

2026-11-06 өмнө

“Алтан цом”-ын барилдаан маргааш эхэлнэ

2026-11-04 өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" тэмцээний шигшээ шатанд шалгарлаа

2026-11-03 өмнө

NBA-ын өнгөрсөн долоо хоногийн шилдэг тохолтын бичлэг (2026-27)

2026-11-05 өмнө

Дүүжин замын тээврийн кабиныг хүчтэй савлуулах, гэнэт зогсоох туршилт хийж байна

2 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг хагас шигшээн тоглолтоо өнөөдөр "NaVi" багтай хийнэ

2 өдрийн өмнө өмнө

Архангай аймгийн Төвшрүүлэх суманд газар хөдөллөө

2026-11-05 өмнө

Б.Пүрэвдагва: Энэ өвөл 7-10 мянган айлын яндан буулгана

2026-11-06 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ

2026-11-05 өмнө

Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ

2026-11-05 өмнө

Жэйлин Браун 30 оноог авч, баг нь улирлын найм дахь хожлоо байгууллаа

2026-11-05 өмнө

А.Ариунзаяа:Цэцийн дарга гишүүнээс өндөр цалин авахыг эсэргүүцэж байна

2026-11-05 өмнө

Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгээс АН-ын бүлэг завсарлага авлаа

2026-11-05 өмнө

Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо

2026-11-06 өмнө

Үс засуулбал өлзийтэй сайн

2026-11-05 өмнө

БНСУ-аас алтан эдлэл захиалгаар авчирна гэж 500 орчим иргэнийг залилсан

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах