• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Вольфганг Лүц: “Мах импэкс” компанийн үйлдвэрлэж буй хиам маш сайн, чанартай байна

Германы мах махан бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбооны ерөнхийлөгч, доктор Вольфганг Лүцтэй ярилцлаа.

-Монголын уншигчид таныг болон танай холбооны талаар сайн мэдэхгүй байх. Тиймээс холбооныхоо талаар танилцуулахгүй юу?

-Намайг Вольфганг Лүц гэдэг. Би Германы мах махан бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбооны захирал. Манай холбоо гишүүн байгууллагынхаа үйл ажиллагааны чиглэлийг дэмжих, махны салбарын бодлогод нөлөөлж оролцох, зөвлөгөө, семинар зохион байгуулах зорилготой ажилладаг бөгөөд 120 жилийн түүхтэй. Одоогийн байдлаар манай холбоонд нийт 13 мянган хиам үйлдвэрлэгч гишүүнээр элсээд байна.

Европын холбооны төв болох Брюссель хотод суурин төлөөлөгчийн газартай, Германы хамгийн том хүнсний байгууллага юм. Бид Европын холбооноос гарч байгаа хууль, дүрэм, журмыг судалж, гишүүн байгууллагууддаа танилцуулдаг. Герман улсын хиам болон мах махан бүтээгдэхүүний салбар олон жилийн түүх, уламжлалтай. Манай улсад нийт 1500 төрлийн хиам бий. Тиймээс төрийн зүгээс мах махан бүтээгдэхүүн үйлдвэрт эрүүл ахуй, техник технологийн өндөр шаардлага тавьдаг. Мөн Герман улсын Франкфурт хотод гурван жилд нэг удаа IFFA буюу дэлхийн хамгийн том мах махан бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа болдог. Энэхүү үзэсгэлэнг манай холбоо хамтран зохион байгуулдаг.

Уг үзэсгэлэнд Америк, Хятад Орос, Монгол зэрэг дэлхийн өнцөг булан бүрээс зочид төлөөлөгчид ирж оролцдогоороо онцлогтой. Манай Германы мах махан бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбоо IFFA үзэсгэлэнгийн үеэр хиамны амт, чанарын олон улсын тэмцээнийг зохион байгуулдаг. Энэ бол бидний чухал ажлуудын нэг хэсэг нь. Өнгөрсөн тавдугаар сард зохион байгуулсан үзэсгэлэнд Монголын зарим компаниуд оролцсон. Монгол Улсын мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэгч “Мах импэкс” компани оролцож, медаль хүртсэнд бид сэтгэгдэл их өндөр байна. Энэ тэмцээнд Монголын үйлдвэрлэгч медаль авсан нь “Мах импэкс” компани ямар өндөр төвшинд бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг болсны тод жишээ юм. Би “Мах импэкс” компанид зочилж, үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцсан. Эрүүл ахуйн шаадлага хангасан нөхцөлд, өндөр хүчин чадалтай төхөөрөмжөөр бүтээгдэхүүн үйлдэрлэж байгааг харахад сайхан байлаа.

-“Мах импэкс” компани Герман улсын тоног төхөөрөмжийг үйлдвэрлэлдээ нэвтрүүлж, “Берлин” брэндийг хэрэглэгчдэд хүргэж эхэлсэн. Та энэхүү ажлын үр дүнтэй танилцаж амжсан уу?

-“Мах импэкс” компани 2014 оноос хиамыг жижиглэн савлах төслийг хэрэгжүүлж эхэлсэн. Уг төслийн хүрээнд ХБНГУ-ын Мултивак болон Текстор компанийн хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжийг суурилуулж, ашиглалтад оруулж, “Берлин” брэндийг хэрэглэгчиддээ хүргэж эхэлсэн. Энэхүү савлагааны технологи нь Европын орнуудад олон жил амжилттай хэрэгжиж байгаа. Энэ савлагаа маш олон давуу талтай. Тухайлбал, хэрэглээний соёл, хадгалалтын хугацааг уртасгах, бүтээгдэхүүний аюулгүй байдлыг бүрэн хангадаг гэх мэтчилэн олон сайн чанар бий. Ер нь аливаа бүтээгдэхүүнийг хэрэглэгчийн ая тухтай хэрэгцээг бүрэн хангахуйц байхаар савлах нь чухал. Өөрийгөө хүндэлдэг хэрэглэгч сайхан амттай, сайн чанарын бүтээгдэхүүнээс гадна өнгө үзэмжтэй савлагаатай бүтээгдэхүүн хэрэглэж, сэтгэлийн таашаал авахыг эрхэмлэдэг. Нэг их сайхан амттай бүтээгдэхүүн өнгө үзэмж муухан савлагаатай байвал хэрэглэгч түүнийг тоохгүй, бас сэтгэл ханамж нь муу байна шүү дээ. Тэгэхээр савлагаа маш чухал үүрэгтэй. Германчууд хүнд хиам бэлэглэх нь хүндэтгэл гэж үздэг. Тиймээс ч бүтээгдэхүүний савлагааг эрхэмлэдэг. Одоогоор Монгол Улсад шинэ байгаа нь тодорхой. Тэгэхдээ хэрэглэгчид энэхүү савлагааны технологийг сайхнаар хүлээж авч байгаа гэдэгт итгэлтэй байна.

-Ер нь хүмүүс их шуналтай байдаг. Амттай сайхан бүтээгдэхүүн шинээр гарсан ч дараагийн шинэ бүтээгдэхүүнийг хүсдэг. Тэгэхээр дэлхий нийтийн хэрэглэгчдийн хандлага ямар байна. Тэд үйлдвэрлэгчдээс юуг илүү хүсч байна вэ?

-Аливаа зүйл хөгжин дэвших нь сайн зүйл. Гэхдээ уламжлалт зан чанараа алдаж болохгүй гэж германчууд үздэг. Тухайлбал, аливаа зүйл хөгжиж дэвшиж байгаа нь сайн зүйл, гэхдээ уламжлал, ерөнхий зарчмаа алдаж болохгүй гэж үздэг. Монголын мал аж ахуй уламжлалт аргаар үржиж байгаа бөгөөд энэ малын махыг орчин үеийн технологиор үйлдвэрлээд, савлаад гаргаж байгааг өөр зүйлээр солих шаардлагагүй. Аливаа зүйлийг хэтэрхий өөр, содон байлгах гэсний хэрэггүй. Зүгээр л уламжлалаа хадгалахад л хангалттай. Харин уламжлалт аргыг шинэ технологитой холбож ажиллах нь маш хүнд асуудал. Яг энэ асуудалд “Мах импэкс” компанийнхан хүчин зүтгэл гаргаж, анхаарч ажиллаж байна.

-Махны салбарын бодлогыг хамгаалж ажилладаг гэлээ. Махны салбарын бодлогод нөлөөлөхүйц ямар ажлуудыг танай холбооноос хийж, хэрэгжүүлэв?

-Европын холбооны Хүнсний хуульд үйлдвэрийг ялгасан заалтууд байсан. Жишээлбэл, “Мах импэкс” компани энэ заалтыг мөрдөж үйл ажиллагаагаа явуулна. Бусад нь өөр заалтаар явна гэдэг байлаа. Бид энэ учир дутагдалтай хуулийн заалтыг өөрчилж, үйлдвэр бүрт ижил тэгш үйлчилж байхаар зохицуулсан. Энэ нь манай холбооны том амжилт. Үйлдвэр бүрт хууль ижил тэгш, хүртээмжтэй хүрдэг болсон. Германд хэн дуртай нь мал төхөөрч, хиам хийдэггүй. Мэргэжлийн байгууллагуудаар шалгагдаж, зөвшөөрөгдсөн лицензтэй хүн л хиам, мах махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл эрхлэх боломжтой. Манай холбоо энэ зохицуулалтыг бий болгосон юм.

-“Мах импэкс” компани үнэхээр монголчуудын мах, махан бүтээгдэхүүний хэрэгцээг хангаж чадаж байгаа. Цаашдаа үйл ажиллагаандаа анхаарах зүйлс байна уу. Энэ тал дээр таны зүгээс зөвлөмж, мэдээлэл өгсөн үү?

-Миний олж харснаар энэ үйлдвэр мэргэжилтэн солилцох, ажилчид сургах тал дээр анхаарах хэрэгтэй. Тухайн үйлдвэрлэж буй бүтээгдэхүүнээ хэрэглэхэд илүү хялбар болгох шаардлагатай. Өөр зөвлөх зүйл гарсангүй. Монгол малын махыг эрүүл ахуйн маш өндөр нөхцөлд төхөөрч, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэвэл маш их ирээдүй байгааг олж харсан.

-Танай холбоо мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэхэд анхаарч ажилладаг уу?

-Манай холбоо өдөр тутмын үйл ажиллагаандаа шинэ залуу боловсон хүчин бэлтгэхэд анхаарч ажилладаг. Бид хосолсон мэргэжлийн сургалтын системийг хэрэгжүүлдэг. Өөрөөр хэлбэл, оюутнууд дөрөв хоног үйлдвэр дээр ажиллаж, нэг хоногт нь сургууль дээрээ онолын хичээл заалгадаг юм. Дөрөв хоногийн дадлага, нэг хоногийн онолын сургалтын үр дүнд маш сайн мэргэжилтэн бэлтгэгддэг. Ийм байдлаар гурван жил сурсны дараа улсын шалгалт өгдөг.

Мөн оюутан суралцаж байх хугацаандаа дадлага хийсэн үйлдвэрээсээ цалин авдаг. Төгссөнийхөө дараа үргэлжүүлэн мастерын шалгалт өгч, цол авч болно. Герман улсад хиамны үйлдвэр байгуулахын тулд заавал мэргэжлийн цолтой технологичоор удирдуулах шааардлагатай. Мэргэжлийн технологичтой тохиолдолд л тэр үйлдвэрт зөвшөөрөл олгоно. Өөр тохиолдолд боломжгүй. Энэ бол маш чухал нөхцөл.

Мэргэжлийн өндөр цолтой боловсон хүчин ажиллуулдаг гэдгийг хэрэглэгчид мэдвэл тэдний тухайн компанид итгэх итгэл ч нэмэгдэнэ. Манай улсын хосолсон сургалтын арга барил хиамны салбарт гэлтгүй бусад салбарт ч маш амжилттай хэрэгжиж байна. Энэ зарчмаар сурсан хүмүүс л Германыг өдий зэрэгт хүртэл хөгжүүлсэн. Германы сургалтын зарчмыг судлах гэж олон орны төлөөлөгчид ирдэг. Монголчууд ч судалж болно.

-Монголын залуус танай сургуульд суръя гэвэл нээлттэй гэсэн үг үү?

-Тийм. Манай сургуульд олон орны залуус суралцдаг. Хамгийн сүүлд гэхэд Өмнөд Солонгос улсаас залуухан эмэгтэй амжилттай суралцаж төгссөн. Бүр мэргэжлээрээ ахиулан суралцаж, мастер цол авч Германы анхны мастер цолтой эмэгтэй болсон. Мөн Малайз улсаас залуучууд ирж сурдаг.

-Ихэнх хүмүүс хиам хүний биед хортой, муу нөлөө үзүүлдэг гэсэн ойлголттой явдаг Та энэ талаар юу гэж бодддог вэ?

-Эрүүл мэндийн асуудлаар дэлхийн хаана ч хүмүүс үргэлж маргалддаг. Гол сэдэв нь байдаг шүү дээ. ДЭМБ-аас хиамны төрлийн бүтээгдэхүүн хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг гэж баталж чадаагүй. Баталгаагүйгээр мэдэгдэл хийсэн. Би энэ салбараа төлөөлж ажилладаг хүний хувьд хиаман бүтээгдэхүүн хорт хавдар болон аливаа өвчлөл үүсгэдэг гэдгийг баталсан нотолгоо олж хараагүй л явж байна. Миний бодлоор хиам хүний биед маш их ашигтай. Витамин, уураг агуулдаг тэжээллэг хүнс. Гэхдээ ямар ч хүнсний бүтээгдэхүүний хэрэглээг тааруулж, зөв зохистой хэрэглэхгүй бол хор л болно. Сүүлийн үеийн судалгаа, туршилтын үр дүнд хиам, махан бүтээгдэхүүн хүний биед сайн, тэжээллэг болох нь тогтоогдсон. Манай холбооноос хэрэглэгчдэд сайн чанарын хиам сонгож ид гэж зөвлөдөг. Германчууд хиамыг 200-300 жил идэж байна. Нэг хүн жилд дунджаар 88 кг гэвэл өдөрт 240 грамм хиам иднэ гэсэн үг. Хэрвээ үнэхээр хиам эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй бол Герман үндэстэн өдийд байхгүй байх болов уу.

-Сайн чанартай хиам мөн эсэхийг шууд гаднаас нь хараад мэдэхэд хэцүү байх. “Мах импэкс” компанийн үйлдвэрлэж буй хиаманд та үнэлэлт өгөхгүй юу?

-Хиамыг амталж үзээд аль нь сайн, аль нь муу вэ гэдгийг мэдэж болно. Хүн сайн чанарын бүтээгдэхүүн л хэрэглэж байвал сайн. “Мах импэкс” компанийн үйлдвэрлэж буй хиам маш сайн, чанартай байна.

-Монгол хиамыг дэлхийд экспортлохын тулд манай талаас юу хийх хэрэгтэй вэ. Энэ талаар санал бодлоо хуваалцахгүй юу?

-Хэрвээ өөрийн орны мах махан бүтээгдэхүүнийг экспортод гаргая гэвэл хөдөө аж ахуйн салбарыг сайжруулах хэрэгтэй. Тэр дундаа мал төхөөрөх аргачлалаа илүү боловсронгуй болго гэж зөвлөмөөр байна. Би малын эмч мэргэжилтэй. Монголд малын судалгаа, оношилгоог зөв хийх шаардлагатай. Монголчуудын одоогийн хэрэглэж байгаа мах гарал үүсэл нь тодорхойгүй, тарилга хийлгэсэн эсэх нь тодорхой бус байгаад гол учир байна. Тэгэхээр үүнийг нэгдсэн системд оруулах нь зөв. Тухайлбал, мэргэжлийн төвшинд малын эмч нь малыг төхөөрөхөөс өмнө сайтар шалгаж, судлах хэрэгтэй. Малыг төхөөрч байхад нь ч шалгах ёстой. Нэг үгээр хэлбэл малыг эрүүлжүүлсний дараа Монголын мах, махан бүтээгдэхүүн экспортод гарах бүрэн боломжтой. Тэгэхээр малчин, үйлдвэрлэгч нягт хамтран ажиллах хэрэгтэй.

-Манай уншигчдад хиам болоод махан бүтээгдэхүүний талаар мэдээлэл өгч, ярилцсанд баярлалаа?

-“Монголын мэдээ” сонины уншигчид болоод та бүхэнд ч баярлалаа. Монголын ард түмэнд сайн сайхныг хүсэн ерөөе.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Ой, хээрийн 2 түймрийг цурамд оруулж, 2 түймрийг унтраахаар ажиллаж байна
Жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 6 тохиолдол бүртгэгдсэн
Иргэний эзэмшлийн “Цахилгаан дугуй”-г хулгайлсан өсвөр насны хүүхдүүдийг олж тогтоолоо
Сэлэнгэ аймгийн Цагааннуур сум 3.8 магнитуд хүчтэй газар хөдлөлт боллоо

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Чуулган
  • •E-Sport
  • •Сэрэмжлүүлэг
  • •Намууд
  • •Уул уурхай
  • •Байнгын хороо
  • •Сагсанбөмбөг
  • •Нийтлэл
  • •Фото мэдээ
  • •Нийслэл
  • •Ерөнхийлөгч
  • •Гэмт хэрэг
  • •Хөлбөмбөг
  • •Ярилцлага
ХУРААХ
Төр барилцах эрхээ эдлээрэй...
Аарон Гордоны бэлтгэлийн бичлэг

Вольфганг Лүц: “Мах импэкс” компанийн үйлдвэрлэж буй хиам маш сайн, чанартай байна

Батзаяа 2016-10-18

Сэдвүүд : #Шинэ шинэ  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Ой, хээрийн 2 түймрийг цурамд оруулж, 2 түймрийг унтраахаар ажиллаж байна
Жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 6 тохиолдол бүртгэгдсэн
Иргэний эзэмшлийн “Цахилгаан дугуй”-г хулгайлсан өсвөр насны хүүхдүүдийг олж тогтоолоо
Сэлэнгэ аймгийн Цагааннуур сум 3.8 магнитуд хүчтэй газар хөдлөлт боллоо
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
2 цагийн өмнө өмнө

Ой, хээрийн 2 түймрийг цурамд оруулж, 2 түймрийг унтраахаар ажиллаж байна

2 цагийн өмнө өмнө

Жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 6 тохиолдол бүртгэгдсэн

2 цагийн өмнө өмнө

Иргэний эзэмшлийн “Цахилгаан дугуй”-г хулгайлсан өсвөр насны хүүхдүүдийг олж тогтоолоо

2 цагийн өмнө өмнө

Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

3 цагийн өмнө өмнө

Сэлэнгэ аймгийн Цагааннуур сум 3.8 магнитуд хүчтэй газар хөдлөлт боллоо

4 цагийн өмнө өмнө

Ц.Идэрбат: Махны үнийн өсөлтөд экспорт нөлөөлж байна гэж дүгнэхэд хэцүү

4 цагийн өмнө өмнө

П.Цагаан: Үүсмэл ордоос АМНАТ авах бол өмнөх шигээ тусгай зөвшөөрөлтэй болгох хэрэгтэй

4 цагийн өмнө өмнө

ХХОАТ-ыг нэг хувь болгож бууруулах нь зөв үү, буруу юу

4 цагийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дээд лигийн 10 удаагийн аварга “Хасын хүлэгүүд” багт баяр хүргэлээ

4 цагийн өмнө өмнө

Үс засуулвал өлзийтэй сайн

4 цагийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 9-11 хэм дулаан байна

22 цагийн өмнө өмнө

Сүхбаатар, Хэнтий аймагт ой, хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байна

22 цагийн өмнө өмнө

Газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлыг шуурхайлна

23 цагийн өмнө өмнө

Орон сууц захиалж хохирсон иргэдийн төлөөлөлтэй уулзлаа

1 өдрийн өмнө өмнө

Л.Энх-Амгалан: Монгол хүний үндэс бага боловсролоор тавигдах ёстой

1 өдрийн өмнө өмнө

"The Mongolz" хожигдож, "The Huns Esports" тэмцээнээс хасагдлаа

1 өдрийн өмнө өмнө

“Ирээдүй цогцолбор”-ын нэгийг гүнзгийрүүлсэн сургалттай сургууль болгоно

1 өдрийн өмнө өмнө

Улсын дээд шүүхийн шүүгчид Т.Өсөхбаярыг нэр дэвшүүлснийг танилцууллаа

1 өдрийн өмнө өмнө

Сэргээгдэх эрчим хүчний салбарт анх удаа өрсөлдөөнт сонгон шалгаруулалт зарлалаа

1 өдрийн өмнө өмнө

“Би Монгол гэсэн нэрийг нэг хором ч сэвтээхгүйн төлөө бүхий л амьдралаа зориуллаа”

1 өдрийн өмнө өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна

1 өдрийн өмнө өмнө

Үс засуулвал жаргал үргэлжид ирнэ

1 өдрийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 16-18 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

“Үндэсний сөрөн тэсвэрлэх стратеги”-ийг боловсруулж, батлуулах гэж байна

2 өдрийн өмнө өмнө

С.Бямбацогт: Үе тэнгийн дээрэлхэлт газар авч буйд ХЭҮК шийдэл танилцуулах шаардлагатай

2 өдрийн өмнө өмнө

УИХ-ын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл өргөв

2 өдрийн өмнө өмнө

"Улаанбаатар марафон 2026" олон улсын гүйлт эхлэхэд 11 хоног үлдлээ

2 өдрийн өмнө өмнө

"The Mongolz" болон "The Huns Esports" багууд хожлоо

2 өдрийн өмнө өмнө

Скүтер, мопед, суррон, цахилгаан дугуйтай холбоотой 5431 зөрчлийг илрүүллээ

2 өдрийн өмнө өмнө

63-р сургуулийн өргөтгөлийн барилга угсралтын ажил үргэлжилж байна

САНАЛ БОЛГОХ
2026-05-08 өмнө

Нэгдүгээр тойрог зам ашиглалтад орсноор нийслэлийн дуу чимээний бохирдол 25.9 хувиар буурна

2026-05-08 өмнө

Аддиктологийн төвийн барилгын ажил 78 хувьтай үргэлжилж байна

2026-05-07 өмнө

Төслийн үр дүнд хатуу хог хаягдлыг дахин боловсруулах дэд бүтэц бүрдэнэ

2026-05-07 өмнө

Найман цагаан мэнгэтэй цагаагчин могой өдөр

2026-05-07 өмнө

Бороо орохгүй, өдөртөө 16-18 хэм дулаан байна

2026-05-08 өмнө

Долоон улаан мэнгэтэй хар морь өдөр

2026-05-09 өмнө

Яармагийн гүүрнээс Ажилчдын гудамж хүртэлх авто замыг өргөтгөж, шинэчилж байна

2026-05-09 өмнө

ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд А.Н.Евсиковыг хүлээн авч уулзлаа

2026-05-08 өмнө

Бага зэргийн бороо орно

2026-05-07 өмнө

Хоймор оффисоос хойш 32-ын тойрогтой нийлэх авто зам хүртэл 798 метр авто зам барьж байна

2026-05-08 өмнө

Шархад дэд төвийн эхний ээлжийн 338 айлын орон сууцны барилгын ажил 78 хувьтай үргэлжилж байна

2026-05-09 өмнө

Үс засуулвал идээ ундаа элбэг олдоно

2026-05-09 өмнө

Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын ажил үргэлжилж байна

2 өдрийн өмнө өмнө

“Үндэсний сөрөн тэсвэрлэх стратеги”-ийг боловсруулж, батлуулах гэж байна

2026-05-11 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 62 зөрчил бүртгэгдлээ

2026-05-08 өмнө

“Амьгүй донорт оршуулгын тэтгэмж олгосноор мэс заслын тоо нэмэгдэнэ”

2026-05-10 өмнө

Үс засуулвал эд эдлэл идээ ундаа олдоно

2026-05-11 өмнө

Улаанбаатар хотын хэмжээнд ус хангамжийн 9 төсөл, үерийн эрсдэлийг бууруулах 32 төсөл хэрэгжиж байна

2026-05-09 өмнө

Бороо орохгүй, өдөртөө 19-21 хэм дулаан байна

2026-05-10 өмнө

Бороо орохгүй, өдөртөө 22-24 хэм дулаан байна

2026-05-11 өмнө

Ормузын хоолой дэлхийн зах зээлийн хамгийн том эрсдэл хэвээр байна

2026-05-11 өмнө

Хаврын бүх нийтээр мод тарих үйл ажиллагаанд оролцлоо

2026-05-11 өмнө

Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогчоор Г.Жаргалсайхан ажиллана

2 өдрийн өмнө өмнө

Скүтер, мопед, суррон, цахилгаан дугуйтай холбоотой 5431 зөрчлийг илрүүллээ

2 өдрийн өмнө өмнө

63-р сургуулийн өргөтгөлийн барилга угсралтын ажил үргэлжилж байна

2026-05-10 өмнө

Техник, тоног төхөөрөмжийг үе шаттайгаар шийдвэрлэнэ

2026-05-07 өмнө

АН генсек болон дэд дарга нарынхаа асуудлыг хэлэлцэв

2026-05-08 өмнө

О.Цогтгэрэл: АН-ын шинэчлэл амар байгаагүй ч бид үүд хаалгаа цэлийтэл нээж чадлаа

2026-05-08 өмнө

Цусны донорын тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ

2026-05-07 өмнө

Сан Антонио Спөрс цувралыг тэнцүүллээ

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах