Засгийн газрын хуралдаанаар үнийн өсөлтийн асуудлаар танилцуулга сонсоно
Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Өнөөдрийн хуралдаанаар:
-
“Төрийн өмчийг хувьчлах, өөрчлөн байгуулах, төрийн өмчит хуулийн этгээдийн хувьцааг 2025-2028 онд биржээр олон нийтэд нээлттэй худалдах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл
-
“Азийн гамшгийн бэлэн байдлын төв олон улсын байгууллагад гишүүнээр элсэх тухай” Засгийн газрын тогтоолын төсөл
-
“Журам батлах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл /Хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн биелэлтэд хяналт тавих нийтлэг журам/
-
Улсын Их Хурлын гишүүн Б.Уянга нарын санаачлан боловсруулсан Чухал ашигт малтмалын төслийг дэмжих тухай анхдагч хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлт
-
Улсын Их Хурлын гишүүн Б.Жаргалангийн санаачлан боловсруулсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлт
-
Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг, Б.Бат-Эрдэнэ нарын санаачлан боловсруулсан Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлт
-
Бусад асуудал
Танилцах асуудал:
-
Үнийн өсөлтийн талаар
-
Төрийн болон орон нутгийн өмчийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн цахим системийн бүрдүүлэлт, ашиглалтын үйл ажиллагааны талаар
-
“Эрдэнэт үйлдвэр” “Эрдэнэс Монгол” ХХК-ийн нэгдлийн үр ашиг, засаглалыг сайжруулах төлөвлөгөөний хэрэгжилтийн талаар ТӨҮГ-ыг түшиглэсэн үйлдвэрлэл, технологийн паркын хүрээнд Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэр байгуулах төслийн хэрэгжилтийн талаар
-
Сэргээгдэх эрчим хүчний төслүүдийн хэрэгжилтийн явц, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцэхээр төлөвлөөд байна.
ХОЛБООТОЙ МЭДЭЭ