• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Ерөнхий сайдад хэн худал мэдээлэл өгөв

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ УХНААГИЙН ХҮРЭЛСҮХ ТАНАА

Таны энэ өдрийн амар амгаланг айлтгаж, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж мэндчилье. 

Миний бие эмчлүүлээд, гадаадад эмнэлгийн хяналтад байна. Улс эх орныхоо сайн сайхан ирээдүйд итгэдэг, бас хэрэгтэй зүйл бүтээхийг хичээж явдаг Монгол Улсын иргэний хувьд шударга, үнэн ёсыг хүсэмжлэн энэхүү захидлыг бичиж байна.

Хэтийдсэн дарамт

Хэд хоногийн өмнө хууль сахиулах байгууллагын баг надтай хамаарал бүхий компаниудын ажлын байранд гэнэт дайран орж, нэгжлэг хийжээ. Яг ийм ажиллагаа 2019 онд болсон юм. Шалгах үндэслэл, сценари танил байгаа нь эдийн засаг гэхээсээ илүү улс төр, хувийн сэдэлттэй, хоорондоо сүлэлдсэн байна. Энэ нь санхүүгийн тайлан балансаа жил бүр үндэсний татварын болон олон улсын аудитын байгууллагаар шалгуулж, баталгаажуулдаг компани, түүний ажилтнуудад ирж байгаа төрийн байгууллагын хэтийдсэн дарамт гэж үзэж байна.

Хий үзэгдлийн эрэл

Энэ шалгалт мөрдөлтийн зорилго нь Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж “Ачит Ихт” компанид ямар оролцоотойг олох явдал гэж сонслоо. Таван жилийн өмнө шалгаад Элбэгдорж гэдэг хүнтэй ямар ч холбоогүй гэдгийг нь тогтоосонсон. 

Ерөнхий сайд өнгөрсөн баасан гарагт УИХ-ын индэр дээрээс ямар ч үндэслэлгүй, нотолгоогүй, илт худал мэдээлэл цацсанд туйлын их харамсаж байна. Гарт нь гал атгуулсан хүн ажлын хариуцлага алдсан бол нэг хэрэг. Уучилж, залруулж болно, амархан. Харин худал мэдээллийг төр засгийн тэргүүнүүдэд санаатай атгуулсан бол хатуу хариуцлага тооцох шаардлагатай юм. 

Онцолж тэмдэглэхэд, өмнө нь манай компанитай Элбэгдоржийг хамаатуулахын тулд хуурамч нотлох баримт хүртэл бүрдүүлж байсныг нь ҮАБЗ-ийн гишүүдэд тухайн үед мэдэгдэж байсан билээ. Одоо ч давтагдаж байхыг үгүйсгэхгүй. Хуурамч нотлох баримт үйлдэж бусдыг хэлмэгдүүлэх нь онц ноцтой хүнд гэмт хэрэгт тооцогддог.

Товч түүх

Эрдэнэт үйлдвэрийн балансын бус овоолгуудыг эдийн засгийн эргэлтэд оруулах хүсэлтэй Английн компанийн хүмүүстэй би 2000-аад оны эхээр ажил төрөлгүй явахдаа танилцсан. Хамтарч ажилласан. Танилцуулсан хүн нь одоо Элчин сайдын алба хашиж байна. Тэр үед хэдэн жилийн дараа хэн, хаана ямар алба хашихыг, бас ирэх жилүүдэд зэсийн үнэ яаж өгсөж уруудахыг бурхан л мэдэж байсан байх аа. Эрдэнэт үйлдвэрийн 2-р отвал ашиглах анхны гэрээ англи, орос хэлээр байгуулагдсан, бас туршилтын үйлдвэр барих  тухай заалт нь тийм учиртай болно. Англичууд 2 дугаар овоолгыг ашигласны дараагийн нөөц дээрээ тохиролцохгүй бол ганц ч фунт хөрөнгө оруулахгүй гээд Монголоос гарч, Казахстанд үйлдвэр байгуулаад өдгөө хувьцаа нь Лондоны хөрөнгийн бирж дээр арилжаалагдаж байна.

Бид Эрдэнэт үйлдвэрийн овоолгыг хулгайлаагүй, луйвардаагүй, дээрэмдээгүй. БНМАУ, ЗСБНХУ болон Монгол Улс, ОХУ-ын хооронд байгуулсан олон улсын гэрээ, хэлэлцээрийн дагуу бие даасан дүрмээр үйл ажиллагаа явуулж байсан Монгол-Оросын хамтарсан үйлдвэрийн Зөвлөлийн шийдвэрийн дагуу 2 дугаар овоолгыг Ашиглах гэрээ байгуулж, өндөр эрсдэлтэй үүрэг авч, бүрэн биелүүлсэн.

Тухайн үед үйлдвэрийн төсөл амжилттай болно гэдэгт хэн ч итгэхгүй байсан. Хөрөнгө оруулах хүсэлт тавихад Хөгжлийн банк, том бизнесменүүд бүгд нүүр буруулж байсан.

Иймд бид банкнаас арилжааны өндөр хүүтэй зээл, гадаадын олон улсын худалдааны компаниас хатуу  нөхцөлтэй  санхүүжилт авч, 60 сая ам. долларын өртгөөр энэ үйлдвэрийг бүтээн босгож, нэмэлт хөрөнгө оруулж, 300 гаруй хүний ажлын байр шинээр бий болгосон.

Бид орчин үеийн дэвшилтэт техник, технологийг нутагшуулах гэж олон сорилттой учирч, зүдэрсэн боловч ард нь гарсан. Эхний 4 жил Австрали, АНУ, Хятад, Канадын мэргэжилтнүүд, компанийг урьж ажиллуулж байсан бол өнөөдөр 100 хувь үндэсний инженер, техникийн ажилтнууд энэ үйлдвэрийг ажиллуулж байна. Бүр гадаад, дотоодын өөр төсөлд зөвлөгөө өгөх хэмжээнд өсөж өндийсөнд баярладаг.

Өнгөрсөн хугацаанд бид Эрдэнэт үйлдвэртэй хамгийн сайн түншийн харилцаатай, хамтарч ажиллаж ирсэн. Хөндлөнгийн хүмүүс л биднийг бужигнуулах гээд байдаг. Хувьцааны 34 хувийг эзэмшүүлэх тухайд, саналаа аль 2013 онд, дараа нь үйлдвэр туршилтаар ажиллаж эхэлмэгц 2014 оны 8 дугаар сард Эрдэнэт үйлдвэрт бичгээр хүргүүлж, ТУЗ-д ажиллах хүмүүсээ томилохыг хүссэн. Гэтэл манай саналыг хүлээж аваагүй. Эрдэнэтийн олон хүнтэй судалгааны ажлын хэсэг нь манай үйлдвэрийг үйл ажиллагааны хувьд ч, технологийн тал дээр ч, санхүүгийн талаасаа ч өндөр эрсдэлтэй, “маш муу” төсөл гэж дүгнэснийг нь бид сүүлд мэдсэн. 

Тэр үед Эрдэнэт үйлдвэрийн талаас Гэрээ байгуулах ажлын хэсгийг хамтарсан үйлдвэрийн Нэгдүгээр орлогч В.И. Рой гэдэг орос захирал ахалж байсан. Тухайн үед орос захирал “Та нар яагаад үйлдвэрийнхээ хувьцааны гуравны нэгийг өгөх гээд байгаа юм бэ? Хувьцаа эзэмшинэ гэдэг тэр хэмжээгээрээ танай авсан зээлийн эргэн төлөлтийг хамт хариуцна гэсэн үг биз дээ? Дэлхийн зах зээл дээр зэсийн үнэ унах төлөвтэй байна. Арай 1998 оных шиг унахгүй л байгаасай. Танай гидрометаллургийн үйлдвэрийн технологийг бид мэдэхгүй, тоног төхөөрөмжийг сонгоход оролцоогүй, халуун оронд л их байдаг. Эрдэнэттэй хамтарсан төслүүд үйлдвэрт ашиг биш, алдагдал л авчирдаг. Одоо гэхэд л молебдиний үйлдвэр бас л толгойн өвчин үүсгээд байна. Овоолгуудаас ногоон ус гарч, уусан мал амьтан үхэж байна гэснээс болоод хашиж, хамгаалах гэж нэмэлт зардал гаргаж байна. Одоо та нар 2-р отвалыг хашиж хамгаална. Ер нь үйлдвэр барих, ажиллуулах хоёр их ялгаатай шүү. Танай үйлдвэр тасралтгүй, хэвийн ажиллахыг хүсэн ерөөе.” гэсэн. Эрдэнэт үйлдвэрийнхэн манай үйлдвэрийг хэвийн ажиллана гэдэгт итгэхгүй байгаа юм байна гэж гонсойхоос өөр бид яах билээ. 

Хэлэлцээр хийж, манай компани ашиг, алдагдалтай байгаа эсэхээсээ үл хамаарч гарсан бүтээгдэхүүн бүрийнхээ орлогоос шатлалтайгаар 2 хувийг (улс, орон нутагт төлөх татвар, АМНАТ, төлбөр хураамжаас тусад нь) Эрдэнэт үйлдвэрт төлж байхаар тохирч 2015 онд шинэ гэрээ байгуулсан. Ямар ч хөрөнгө оруулалт, эрсдэл, зардалгүйгээр тусгай төлбөр авах ухаан тэр орос хүнээс л гарсан болов уу? 

Бид 34 хувийн хувьцаагаа эзэмшүүлэхэд бэлэн байгаагаа олон удаа илэрхийлж, уулзалт хийж байсан. Гэвч хуулийн хүрээнд бие даагаад шийдчих боломжтой байхад Үйлдвэрийн захирал нь Төрийн өмчийн хороо, аль эсвэл яамаараа, тэд нь ЗГ-аар, ЗГ нь УИХ-аар  шийдүүлэх гээд, өөрөөр хэлбэл “сүүлд буруутахаас” болгоомжилдог болчихсон нь харагддаг. Тэгж байтал аль нэг байгууллагын удирдлага нь солигдоно. Шинэ хүн нь өмнөхөөсөө тэс ондоо зүйл ярих гэх мэт олон шалтгаанаар өнөөдрийг хүрсэн түүхтэй. Одоо хууль гарсан болохоор хэрэгжинэ гэж найдаж байна.

Бид өр зээлийн дарамтаас гарсан цагаасаа  хойш нийслэлд мөрөөдлийн Мөсөн өргөө барих, Эрдэнэтийн 5 сургуульд орчин үеийн Химийн иж бүрэн лаборатори байгуулж өгөх, 3 сая мод тарих, Сонгинохайрхан дүүрэгт хичээл сургалтаасаа хоцорсон гэр хорооллын хүүхдүүдэд туслах буяны сан ажиллуулах гээд боловсрол, спорт, байгаль орчин, хүмүүнлэгийн олон төсөл хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж ирсэн. 

Нэмж хэлэхэд, бид ард түмэнд нээлттэй хувьцаат компани болж хувьцаагаа нийтэд арилжаалах бэлтгэлээ хангаж байгаад 2019 оны шалгалтаас болж, дараа нь 2022 онд хангалттай нөөцгүй гэдэг шалтгаанаас болоод харамсалтай нь хэрэгжүүлж чадаагүй.

Шунал, өс хонзон

Ачит Ихт компанийн талаар, миний талаар ор үндэсгүй гүжир гүтгэлэг тараангаа шударга ёс тогтоох, ядуурлыг бууруулах тухай олон сувгаар их ярьдаг эцэг нэгтэй ах, дүү хоёр бий. Ах нь бол Ерөнхий сайд байсан, одоо УИХ-ын гишүүн. Дүү нь хөдөлмөрийн гэрээгээр манай компанид жил гаруйхан ажиллаад 2012 оны хавар халагдсан. Удалгүй Эрдэнэс Тавантолгой нүүрсний  компанийн дэд захирлаар томилогдож 5 жил ажилласан, автын инженер мэргэжилтэй хүн бий. 

Тэд манайхыг шантаажилж Ачит Ихтийн 10 хувийн хувьцаа, бас 7 тэрбум 800 сая төгрөгийн авлига нэхсэн. Мөнгө аваагүйдээ хорсож, Ерөнхий сайд асны чиглэл, оролцоотойгоор сүнсгүй муухай гүтгэлэг, худал мэдээлэл тарааж, матаас бичиж, сайдын чиг заавраар манай бүх үйл ажиллагааг нэгд нэгэнгүй шалгуулсан. Тэгээд ч санаа амраагүй. Гишүүний суудал, төрийн сэнтий, тэр байтугай яллагдагчийн индрээ ч ашиглаж нэр төрд халдаж, ор үндэсгүй гүтгэлэг хийсэн. Төрд ажилладаг хүмүүсийн толгойг эргүүлж уруу татаж үзсэн. Энэ удаад эрх барьж буй намын нөлөө бүхий хүмүүст шургаж, хүний гараар могой бариулж, чулуу хөөлгөж байна. Зарим хүний зарчмын чухал саналын ард өөрийнх нь амин хувийн өчүүхэн эрх ашиг нуугдаж байдаг гэсэн алдарт үг үнэн ажээ. 

Эрхэм хүндэт Ерөнхийлөгч өө,

Хувь хүмүүсийн явцуу эрх ашиг, улс төр холилдсон энэ зохиомол хэргийг үүрэг даалгавар авсан хүмүүс шударга үнэнээр тогтооно гэхэд эргэлзэж байна. 

Манай компани эрдэс баялгийн ахисан түвшний боловсруулалт хийж, экспортын бүтээгдэхүүн үйлдвэрлэж, олон улсад танигдсан Лондоны металлын биржийн Монгол дахь цор ганц гишүүн, татвар төлөлт, ажлын байр, нийгмийн хариуцлагаараа Топ-100 аж ахуйн нэгжийн нэг билээ. Учир иймд, Та үндэсний үйлдвэрээ өмгөөлж, худал ташаа мэдээлэлд үндэслэн явуулж буй хууль бус, хүч түрэмгийлсэн энэ ажиллагааг нэн даруй таслан зогсоож, тасралтгүй хэвийн үйл ажиллагаа явуулах нөхцөлийг бүрдүүлж өгнө үү? Улмаар Монголын болон гадаадын нэртэй хуульчид, мэргэжилтнүүдийн бүрэлдэхүүнтэй бие даасан хараат бус ажлын хэсэг байгуулж, хөндлөнгийн дүгнэлт гаргуулж, олон нийтийн өмнө нээлттэй шалгуулж, хэлэлцүүлэн үнэн мөнийг олоход туслахыг Танаас албан ёсоор хүсэж байна.

Би бүх талаар хамтран ажиллахад бэлэн байна.

Сайн төрд хууль засаглаж, бүтээлч хөдөлмөрч хүмүүс л Монгол орныг минь хөгжүүлнэ гэдэгт итгэдэг.  Би улс төр, төрийн албанаас хөндийрч, хувийн хэвшил рүү шилжээд удсан ч  гэлээ судалгааны ажлаа орхиогүй. Сүүлийн хэдэн сар Улаанбаатар хотын утааг бүрмөсөн арилгах судалгааны төсөл дээр ухаан бодлоо чилээж, баг ажиллуулж байна. Улаанбаатарт очоод Танд танилцуулах хүсэлтэй байгаагаа энэ ялдамд дуулгая.

Таныг хүндэтгэсэн,

Пунцагийн Цагаан

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Л.Оюун-Эрдэнийн үед АТГ-ын мөрдөгчийн магадгүй “хууль зөрчин” гаргуулсан татварын байцаагчдын дүгнэлт бусдыг яллах баримт болжээ
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •E-Sport
  • •Чуулган
  • •Нийтлэл
  • •Сэрэмжлүүлэг
  • •Сагсанбөмбөг
  • •Нийслэл
  • •Ерөнхийлөгч
  • •Видео мэдээ
  • •Уул уурхай
  • •ММ-ын тодруулга
  • •Сурвалжлага
  • •Гэмт хэрэг
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Үндэсний спорт
ХУРААХ
25 бие даагч мөрийн хөтөлбөрөө...
Макси "Амжилт нь ахисан...

Ерөнхий сайдад хэн худал мэдээлэл өгөв

М. 2024-04-24

ФОТО:

Сэдвүүд :
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Л.Оюун-Эрдэнийн үед АТГ-ын мөрдөгчийн магадгүй “хууль зөрчин” гаргуулсан татварын байцаагчдын дүгнэлт бусдыг яллах баримт болжээ
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ
ШУУРХАЙ МЭДЭЭ
5 цагийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Нийслэл төсвийн мөнгөөр нэг ч такси худалдаж авахгүй

5 цагийн өмнө өмнө

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

10 цагийн өмнө өмнө

Л.Оюун-Эрдэнийн үед АТГ-ын мөрдөгчийн магадгүй “хууль зөрчин” гаргуулсан татварын байцаагчдын дүгнэлт бусдыг яллах баримт болжээ

10 цагийн өмнө өмнө

"The Mongolz" баг "IEM Beijing 2026" тэмцээний 2-р байрт орлоо

10 цагийн өмнө өмнө

С.Амарсайхан: Иргэдээ даапаалж, төрийн тэргүүнээрээ даажигнасан засгийн газар

10 цагийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

10 цагийн өмнө өмнө

“Сайншанд” агаарын навигацийн төвийг ашиглалтад оруулахыг үүрэг болголоо

10 цагийн өмнө өмнө

“Ерөнхий сайдаас шууд асуу” уулзалт дорноговийн сайншанд суманд боллоо

10 цагийн өмнө өмнө

“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

10 цагийн өмнө өмнө

Хоёр хар мэнгэтэй улаагчин гахай өдөр

11 цагийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 2-4 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "IEM Beijing 2026" тэмцээний аваргын төлөө "MOUZ" багтай өрсөлдөнө

1 өдрийн өмнө өмнө

Монголд хүнд даацын цахилгаан автомашин цэнэглэгч нэвтэрч байна

1 өдрийн өмнө өмнө

Замын-Үүдэд ачааны цахилгаан автомашинд зориулсан гарц байгуулна

1 өдрийн өмнө өмнө

Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Б.Пүрэвдагвыг томиллоо

1 өдрийн өмнө өмнө

Сурагчдын II улирлын хичээл маргааш эхэлнэ

1 өдрийн өмнө өмнө

Гурван хөх мэнгэтэй улаан нохой өдөр

1 өдрийн өмнө өмнө

Их төлөв цэлмэг, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Чингис хааны төрт ёсны уламжлалыг мөнхжүүлэх тогтоолын төслийг баталлаа

2 өдрийн өмнө өмнө

Архангай аймгийн Төвшрүүлэх суманд газар хөдөллөө

2 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг хагас шигшээн тоглолтоо өнөөдөр "NaVi" багтай хийнэ

2 өдрийн өмнө өмнө

Дөрвөн ногоон мэнгэтэй хөхөгчин тахиа өдөр

2 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 3-5 хэм хүйтэн байна

2 өдрийн өмнө өмнө

“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 сая тн ачаа тээвэрлэжээ

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхийлөгч шатахууны асуудлаар холбогдох албан тушаалтнуудыг хүлээн авч уулзлаа

2026-11-06 өмнө

Хахууль өгсөн иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх санал хүргүүлэв

2026-11-06 өмнө

Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв

2026-11-06 өмнө

Сурагчдын цүнх дэлхийн стандартаар 700 гр бол манай улсад 2-3 кг байна

2026-11-06 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ

2026-11-06 өмнө

“Алтан цом”-ын барилдаан маргааш эхэлнэ

САНАЛ БОЛГОХ
2026-11-04 өмнө

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов

2026-11-05 өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" хагас шигшээд шалгарлаа

2026-11-04 өмнө

Агаараас эрэн хайх, аврах ангийн талаар санал солилцлоо

2026-11-06 өмнө

Хахууль өгсөн иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх санал хүргүүлэв

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхийлөгч шатахууны асуудлаар холбогдох албан тушаалтнуудыг хүлээн авч уулзлаа

2026-11-06 өмнө

Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв

2 өдрийн өмнө өмнө

“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 сая тн ачаа тээвэрлэжээ

2026-11-06 өмнө

Сурагчдын цүнх дэлхийн стандартаар 700 гр бол манай улсад 2-3 кг байна

2 өдрийн өмнө өмнө

Чингис хааны төрт ёсны уламжлалыг мөнхжүүлэх тогтоолын төслийг баталлаа

2026-11-06 өмнө

Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

2026-11-06 өмнө

Б.Энхбаяр: “Чөлөөлье” санаачилгын цөм нь төрийн өмчийн реформ юм

2026-11-02 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил бүртгэгдлээ

2026-11-05 өмнө

Онцгой хамгаалалтын бүсэд дэд бүтэц байгуулахыг хориглох тухай хуулийн төсөл

2026-11-05 өмнө

“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа

2026-11-05 өмнө

Хангалын голын дагуу 264,973 ширхэг мод тарьж, бүрэн дуусгалаа

2026-11-06 өмнө

“Алтан цом”-ын барилдаан маргааш эхэлнэ

2026-11-04 өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" тэмцээний шигшээ шатанд шалгарлаа

2026-11-03 өмнө

NBA-ын өнгөрсөн долоо хоногийн шилдэг тохолтын бичлэг (2026-27)

2 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг хагас шигшээн тоглолтоо өнөөдөр "NaVi" багтай хийнэ

2026-11-05 өмнө

Дүүжин замын тээврийн кабиныг хүчтэй савлуулах, гэнэт зогсоох туршилт хийж байна

2 өдрийн өмнө өмнө

Архангай аймгийн Төвшрүүлэх суманд газар хөдөллөө

2026-11-05 өмнө

Б.Пүрэвдагва: Энэ өвөл 7-10 мянган айлын яндан буулгана

2026-11-06 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ

2026-11-05 өмнө

Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ

2026-11-05 өмнө

Жэйлин Браун 30 оноог авч, баг нь улирлын найм дахь хожлоо байгууллаа

2026-11-05 өмнө

А.Ариунзаяа:Цэцийн дарга гишүүнээс өндөр цалин авахыг эсэргүүцэж байна

2026-11-05 өмнө

Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгээс АН-ын бүлэг завсарлага авлаа

2026-11-05 өмнө

Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо

2026-11-06 өмнө

Үс засуулбал өлзийтэй сайн

2026-11-05 өмнө

БНСУ-аас алтан эдлэл захиалгаар авчирна гэж 500 орчим иргэнийг залилсан

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах