• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Хэвлэлийн эрх чөлөө: 20 жилийн хамгийн муу үзүүлэлт

Жил бүрийн тавдугаар сарын 3-нд “Хил хязгааргүй сурвалжлагчид” (RSF) олон улсын байгууллагаас Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний индексийг шинэчлэн гаргадаг уламжлалтай.

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний индексийг тогтоохдоо улс орнуудын улс төрийн байдал, хууль эрх зүйн орчин, эдийн засгийн болоод нийгэм соёл, аюулгүй байдал зэрэг таван үзүүлэлтийн дагуу үнэлдэг.

“Хил хязгааргүй сурвалжлагчид” байгууллагын ерөнхий редактор Анне Боканд “Улс орны Засгийн газрууд сэтгүүл зүйг хамгаалж чадахгүй байна” хэмээн 2024 оны Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний индексийг дүгнэжээ. Олон улсын хэмжээнд улс төрийн нөхцөл байдал ихээхэн доройтолтой байгаа учир ийм дүгнэлт гаргаснаа хатагтай Анне Боканд онцлон тайлбарласан байна.

“Энэ жил дэлхий даяар нийт хүн амын талаас илүү хувь нь сонгуульд оролцож байна. 2024 оны Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний индексийн сэтгэл түгшим үр дүн буюу индексийн таван шалгуур үзүүлэлтийн нэг болох улс төрийн үзүүлэлт буурсныг анхааралдаа авахыг RSF-ын зүгээс сануулж байна. Хэвлэлийн эрх чөлөөг хамгаалахад улс орнууд, улс төрийн хүчнүүдийн үүрэг оролцоо багассаар байна. Ийнхүү эрх мэдэл алдагдах нь сэтгүүлчдийн үүрэг оролцоог сулруулах, тэдэнд дарамт шахалт үзүүлэх, зохион байгуулалттай хуурамч мэдээлэл тараах арга замаар хэвлэл мэдээллийг эрхшээлдээ оруулдаг хор уршигтай. Харин жинхэнэ сэтгүүл зүй аливаа ардчилсан тогтолцоонд болон улс төрийн эрх чөлөөг эдлэхэд асар том үүрэгтэй” хэмээн тэрээр тайлангийн эхэнд өгүүлжээ.

Тэгвэл хэвлэл мэдээллийн индекс яагаад чухал вэ гэж зарим уншигчид асууж мэднэ. Аливаа улс хэвлэл мэдээллийн эрүүл орчинтой байснаар иргэд нь  үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх Үндсэн хуульд заасан эрхээ эдлэх боломж нөхцөлөөр хангагддаг. Тийм ч учраас хэвлэл мэдээллийн индекс гэдэг хэдхэн сэтгүүлчдэд хамаатай бус бүх ард иргэдийн Үндсэн хуульд заасан үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх, үнэнийг мэдэх суурь эрхэд хамааралтай өргөн ойлголт юм. Цаашлаад зөвхөн иргэдийн мэдэх хийгээд үзэл бодлоо илэрхийлэх эрх төдийгүй гадаад орчин дахь Монгол Улсын байр суурь, ардчиллын индекс, нийгэм, эдийн засгийн олон үзүүлэлтэд хэвлэлийн эрх чөлөөний индексийг нэг шалгуур болгон авч үздэг. Энэ утгаараа хэвлэл мэдээлэл хараат бус, эрх чөлөөтэй байснаар ардчилал бүрэн утгаараа оршин тогтнох үндсэн суурь бааз бий болох учир зарим судлаачид дөрөвдэх засаглалыг ардчиллын “амин сүнс” хэмээн нэрлэх нь ч бий.

Эрүүгийн хуулийн өөрчлөлт ухралтын гол шалтгаан

Монгол Улсын Хэвлэлийн эрх чөлөө өнгөрсөн жил 88 дугаар байрт эрэмбэлэгдэж байсан бол ганцхан жилийн дотор 21 байраар ухарч 109 болсон нь ихээхэн анхаарал татаж байна. Хэдхэн жилийн өмнө буюу 2005, 2015 онд хоёр удаа 54 дүгээр байрт бичигдэж байсан нь манай улсын хамгийн сайн үнэлгээ болж байлаа. Эдгээр сайн үнэлгээнд мэдээж тухайн үед батлагдсан хууль эрх зүйн шинэчлэл томоохон үүрэг гүйцэтгэсэн. 2005 онд Олон нийтийн радио телевизийн тухай хууль баталж, Засгийн газрын шууд эрх мэдэлд байсан Үндэсний радио телевизийг олон нийтийн статустай болгож өөрчилсөн ба уг хуульд редакцын хараат бус байдал, сэтгүүлчийн эх сурвалжаа нууцлах эрхийг тусгаж өгсөн зэрэг дэвшилттэй томоохон өөрчлөлтүүдийг хийж байсан юм. Харин 2015 онд өмнөх оныхоос даруй 34 байраар дээшилсэн нь тухайн индексийн хамгийн том өсөлт байв.

Гэвч 10 жилийн давтамжтай үзэгдээд өнгөрсөн эдгээр дэвшилтэт тоонууд аль хэдийнэ алга болж, 109 дүгээр байр руу ухарсан нь манай улсад хэвлэлийн эрх чөлөө хэрхэн хумигдсан нь тодорхой харагдаж байна. 2017 оноос хойш Монгол Улс хэвлэлийн эрх чөлөөний үзүүлэлтээр дэлхийн 180 орноос  68-88-ын хооронд хэлбэлзэж, хэвлэл мэдээллийн эрх чөлөө "асуудалтай" гэдэг бүлэгт багтаж байсан бол энэ удаад улаанаар анхааруулах хэмжээнд хүрсэн байна. Өөрөөр хэлбэл, Монгол Улсад хэвлэлийн эрх чөлөө сүүлийн 20 жилд байгаагүйгээр “онц муу” үзүүлэлттэй гарчээ. Ийн ухрах болсон үндсэн шалтгаан нь Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр заалттай холбоотой. 2022 оны тавдугаар сарын 4-нд УИХ-д өргөн барьсан Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөлд "доромжлох" гэмт хэргийг нэмж, “торгох эсхүл 240-720 цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж тусгасан. Мөн 2020 оны нэгдүгээр сарын 10-ны өдөр Зөрчлийн тухай хуулиас "гүтгэх" зөрчлийг хасаж, Эрүүгийн хуульд 13.14 дүгээр зүйлд "худал мэдээлэл тараах" гэж нэрлэн, нэмсэн нь манай улсын хэвлэлийн эрх чөлөөг боомилсон голлох үзүүлэлт болсон юм.  

Индексийг тэргүүлсэн оронд ч улс төрийн нөхцөл байдлын оноо урууджээ

Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний индексийг тэргүүлсэн гурван улсад хүртэл улс төрийн ерөнхий үзүүлэлт буурсан нь олон улсын улс төрийн нөхцөл байдалтай ихээхэн холбоотой. Норвеги улс жагсаалтад тэргүүн байраа хадгалсан хэвээр ч улс төрийн үзүүлэлтийн оноо нь өмнөх жилийнхээс буурчээ. Тус улсын улстөрчид хэвлэл мэдээллийг хууль шүүхээр дарамтлах тохиолдол гарсны улмаас Европын холбооны орнууд дотор тэргүүлэх байр сууриа Дани улсад алдсан. юм. Данийн араас Швед улс гуравдугаарт жагсчээ. Харин индексийн хамгийн сүүлд Афганистан (улс төрийн үзүүлэлт 44 байраар ухарсан, Сири (улс төрийн үзүүлэлт найман байр ухарсан) улсууд багтаж байна. Эдгээр улс орны хувьд хэвлэл мэдээллийг хамгаалах хуульгүйн дээр баривчлагдсан, сураггүй алга болсон, барьцаалагдсан сэтгүүлчдийн тоогоороо тэргүүлж буй. Тухайлбал, Афганистанд гурван сэтгүүлч амиа алдаж, 25 сэтгүүлч саатуулагдан баривчлагдсан нь тус улсын индексийн оноо 26 байраар ухарч 178 болоход гол нөлөө үзүүлжээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ТАВДУГААР САРЫН 7. БААСАН ГАРАГ. № 91 (7335)

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Монголын бахархлаар халхавч хийсэн 1XBET
Л.Оюун-Эрдэнийн үед АТГ-ын мөрдөгчийн магадгүй “хууль зөрчин” гаргуулсан татварын байцаагчдын дүгнэлт бусдыг яллах баримт болжээ
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Чуулган
  • •Нийтлэл
  • •E-Sport
  • •Сэрэмжлүүлэг
  • •Ерөнхийлөгч
  • •Нийслэл
  • •Үндэсний спорт
  • •Бөхийн төрлүүд
  • •Уул уурхай
  • •Сагсанбөмбөг
  • •Гэмт хэрэг
  • •Сурвалжлага
  • •ММ-ын тодруулга
  • •Аймгуудын мэдээлэл
ХУРААХ
700 ширхэг сумыг хууль бусаар олж...
Цагаан суваргын ордоос...

Хэвлэлийн эрх чөлөө: 20 жилийн хамгийн муу үзүүлэлт

НЯМСҮРЭН 2024-05-07

ФОТО:

Сэдвүүд : #Нийтлэл  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Монголын бахархлаар халхавч хийсэн 1XBET
Л.Оюун-Эрдэнийн үед АТГ-ын мөрдөгчийн магадгүй “хууль зөрчин” гаргуулсан татварын байцаагчдын дүгнэлт бусдыг яллах баримт болжээ
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл
ШУУРХАЙ МЭДЭЭ
8 цагийн өмнө өмнө

“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээлээ

8 цагийн өмнө өмнө

Есөн улаан мэнгэтэй шарагчин үхэр өдөр

8 цагийн өмнө өмнө

Өдөртөө 7-9 хэм дулаан байна

21 цагийн өмнө өмнө

Шинэ гарди М.Лхагвагэрэл “Чингис хаан” цом гардлаа

1 өдрийн өмнө өмнө

Монголын бахархлаар халхавч хийсэн 1XBET

1 өдрийн өмнө өмнө

Нийслэл хотын албан татварыг 50 хувиар бууруулах тогтоолын төслийг баталлаа

1 өдрийн өмнө өмнө

Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө

1 өдрийн өмнө өмнө

С.Нарангэрэл: Чингис хааны Их Засгийн амин сүнс нь ёс суртахуун гэсэн дүгнэлтэд хүрсэн

1 өдрийн өмнө өмнө

С.Бямбацогт: Төрийн хүч эрх мэдэлд бус, ард түмнийхээ итгэлд оршдог

1 өдрийн өмнө өмнө

Өнөөдөр Дашнямтай билэгт сайн өдөр

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 8-10 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Нийслэл төсвийн мөнгөөр нэг ч такси худалдаж авахгүй

2 өдрийн өмнө өмнө

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

2 өдрийн өмнө өмнө

Л.Оюун-Эрдэнийн үед АТГ-ын мөрдөгчийн магадгүй “хууль зөрчин” гаргуулсан татварын байцаагчдын дүгнэлт бусдыг яллах баримт болжээ

2 өдрийн өмнө өмнө

"The Mongolz" баг "IEM Beijing 2026" тэмцээний 2-р байрт орлоо

2 өдрийн өмнө өмнө

С.Амарсайхан: Иргэдээ даапаалж, төрийн тэргүүнээрээ даажигнасан засгийн газар

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

2 өдрийн өмнө өмнө

“Сайншанд” агаарын навигацийн төвийг ашиглалтад оруулахыг үүрэг болголоо

2 өдрийн өмнө өмнө

“Ерөнхий сайдаас шууд асуу” уулзалт дорноговийн сайншанд суманд боллоо

2 өдрийн өмнө өмнө

“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

2 өдрийн өмнө өмнө

Хоёр хар мэнгэтэй улаагчин гахай өдөр

2 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 2-4 хэм дулаан байна

2026-11-08 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "IEM Beijing 2026" тэмцээний аваргын төлөө "MOUZ" багтай өрсөлдөнө

2026-11-08 өмнө

Монголд хүнд даацын цахилгаан автомашин цэнэглэгч нэвтэрч байна

2026-11-08 өмнө

Замын-Үүдэд ачааны цахилгаан автомашинд зориулсан гарц байгуулна

2026-11-08 өмнө

Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Б.Пүрэвдагвыг томиллоо

2026-11-08 өмнө

Сурагчдын II улирлын хичээл маргааш эхэлнэ

2026-11-08 өмнө

Гурван хөх мэнгэтэй улаан нохой өдөр

2026-11-08 өмнө

Их төлөв цэлмэг, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-11-07 өмнө

Чингис хааны төрт ёсны уламжлалыг мөнхжүүлэх тогтоолын төслийг баталлаа

САНАЛ БОЛГОХ
2026-11-04 өмнө

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов

2026-11-06 өмнө

“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 сая тн ачаа тээвэрлэжээ

2026-11-06 өмнө

Ерөнхийлөгч шатахууны асуудлаар холбогдох албан тушаалтнуудыг хүлээн авч уулзлаа

2026-11-06 өмнө

Хахууль өгсөн иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх санал хүргүүлэв

2026-11-07 өмнө

Чингис хааны төрт ёсны уламжлалыг мөнхжүүлэх тогтоолын төслийг баталлаа

2026-11-06 өмнө

Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв

2026-11-06 өмнө

Сурагчдын цүнх дэлхийн стандартаар 700 гр бол манай улсад 2-3 кг байна

2026-11-05 өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" хагас шигшээд шалгарлаа

2026-11-04 өмнө

Агаараас эрэн хайх, аврах ангийн талаар санал солилцлоо

2026-11-06 өмнө

Б.Энхбаяр: “Чөлөөлье” санаачилгын цөм нь төрийн өмчийн реформ юм

2026-11-07 өмнө

"The MongolZ" баг хагас шигшээн тоглолтоо өнөөдөр "NaVi" багтай хийнэ

2026-11-06 өмнө

Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

2026-11-07 өмнө

Архангай аймгийн Төвшрүүлэх суманд газар хөдөллөө

2026-11-06 өмнө

“Алтан цом”-ын барилдаан маргааш эхэлнэ

2026-11-06 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ

2026-11-05 өмнө

Онцгой хамгаалалтын бүсэд дэд бүтэц байгуулахыг хориглох тухай хуулийн төсөл

2026-11-06 өмнө

Үс засуулбал өлзийтэй сайн

2026-11-05 өмнө

“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа

2026-11-05 өмнө

Хангалын голын дагуу 264,973 ширхэг мод тарьж, бүрэн дуусгалаа

2026-11-04 өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" тэмцээний шигшээ шатанд шалгарлаа

2026-11-05 өмнө

Б.Пүрэвдагва: Энэ өвөл 7-10 мянган айлын яндан буулгана

2026-11-05 өмнө

А.Ариунзаяа:Цэцийн дарга гишүүнээс өндөр цалин авахыг эсэргүүцэж байна

2026-11-05 өмнө

Дүүжин замын тээврийн кабиныг хүчтэй савлуулах, гэнэт зогсоох туршилт хийж байна

2026-11-05 өмнө

Жэйлин Браун 30 оноог авч, баг нь улирлын найм дахь хожлоо байгууллаа

2026-11-05 өмнө

Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ

2026-11-05 өмнө

Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгээс АН-ын бүлэг завсарлага авлаа

2026-11-05 өмнө

БНСУ-аас алтан эдлэл захиалгаар авчирна гэж 500 орчим иргэнийг залилсан

2026-11-07 өмнө

Цас орохгүй, өдөртөө 3-5 хэм хүйтэн байна

2026-11-05 өмнө

Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо

2026-11-07 өмнө

Дөрвөн ногоон мэнгэтэй хөхөгчин тахиа өдөр

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах