• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Скүүтер, сурроны үйлчилгээ, хэрэглээнд хяналт тавья

Т.Эрдмаа

Монгол Улсын эдийн засгийн болон, аж амьдралын хамгийн идэвхтэй үе нь өвлөөс бусад улирал гэж судлаачид хэлдэг. Тодруулбал, мал төллөх, газар тариалан, барилгын  ажил эхлэх, аялал  жуулчлал, амралт зугаалга гээд манай улс тэр чигээрээ түм түжигнэж, бум бужигнаад л явчихдаг цаг үе. Сүүлийн үед урин дулааны улиралд Улаанбаатар хотын нийтийн тээвэрт скүүтер, унадаг дугуйн түрээсийн үйлчилгээ нэвтэрч байна. Үүнийг хэрэглэгчид ч цар хүрээгээ тэлсээр. Мөн иргэд хувьдаа унадаг дугуй, суррон худалдан авч  хөлөглөдөг болсон. Улаанбаатар хотын удирдлагууд ч уг үйлчилгээ, хэрэглээг дэмжиж буй билээ. Учир нь замын түгжрэлийг урин дулаан цагт бууруулах нэг арга зам гэж харж байгаа юм.

Гэвч энэ шинэ үйлчилгээ, хэрэглээг дагасан сөрөг асуудлууд ар араасаа хөвөрч эхлэв. Иргэдийн хамгийн их бухимдаж, уур цухлыг нь хүргэж буй асуудал нь дээрх үйлчилгээ, хэрэглээтэй холбоотой осол. Осол гарч буй гол шалтгаан нь Улаанбаатар хотод зориулалтын замгүйд байгаа юм. Иймд  хүүхэд, залуус явган хүний болон авто замаар зорчиж байна. Тэр явган хүний зам нь ч бас асуудалтай. Явган хүн нь өөрөө алхаж яваад гэмтэх тохиолдол ч цөөнгүй гардаг билээ. Энхэл донхол ихтэй, бүр замын голд нь гэрлийн шон босгосон байх нь ч бий.

Үүнээс гадна  шинэ төрлийн үйлчилгээ, хэрэглээ учраас түүнд зохицсон дүрэм, журам стандарт алга.  Бас  уг үйлчилгээний гол хэрэглэгчид нь 16-21 насны хүүхэд, залуус байгаа юм.  Тэгээд явган замаар алхаж буй зорчигчийг дайрах, авто зам дээр явж  машинд шүргүүлэх, машины дундуур сүлжиж яваад осолд орох тохиолдол нэмэгдэх болжээ.

Мөн эдгээр нь шинэ төрлийн унаа учир сайн эзэмшээгүйгээс хашлага давж онхолдох, хурд хэтрүүлснээс осол гарч байна. Тодруулбал, скүүтерийн ослын улмаас 2023 онд 266, энэ он гарснаас хойш  56 хүн Гэмтлийн эмнэлэгт хандсан тоо баримт бий. 

Гарч буй ослын гэмтэл нь скүүтерийн хурдаас шалтгаалан өөр өөр байна. Гэмтэл согог судлалын үндэсний төвийн мэдээллээс үзвэл  скүүтер хөлөглөгчид  бариулд нь хэвлий, цээжээ хүчтэй цохисноос хавиргаа гэмтээх, гар сарвуугаа хугалах, гавал тархины цуурал, доргилтууд авч байгаа аж.  Харин мөргүүлж шүргүүлсэн явган зорчигч скүүтерийн суурь тавцанд цохиулж хөл, шагайгаа гэмтээж байна. Тодруулбал, нэгэн иргэн цахим хуудастаа “Бид  тэнд нэг  хүн мөнгө олохын золиос болж байна. Маш олон  хүн гэмтэх  боллоо. Би л гэхэд скүүтерт дайруулж 10 сая төгрөгөөр  хагалгаанд орлоо. Маш их зовлоо. Миний хохирлыг барагдуулах газар алга. ХЗДХЯ, Улаанбаатар хотын удирдлагууд, Тээврийн цагдаагийн алба энэ шинэ үйлчилгээний асуудлыг нэг талд нь гаргаж шийдвэрлэх шаардлагатай байна. Хичээл сургууль тарах үед үр хүүхдүүддээ хойшоо урагшаа байн байн харж, сэрэмжтэй яваарай гэж захиарай. Өөрсдөө ч гэсэн сонор сэрэмжтэй явах учиртай шүү” хэмээн бичжээ.

Иргэд ч “Улаанбаатар хотын явган хүний зам талбайгаар тайван алхах үнэхээр хүнд болжээ. Алхаж явахад араас,  урдаас асар хурдтай суррон, скүүтер, унадаг дугуйтай хүмүүс ирж дайрчих гээд их  төвөгтэй болжээ. Гэмтлийн эмнэлэгт  өдөрт маш олон хүн  хөл, шилбээ дайруулсан, шүргүүлж уруулсан хүмүүс их  ирж байгаа гэдэг ч аргагүй үнэн юм байна. Нэг нарны доор нэг хаан гэдэг шиг нэг зам дээр нэг нь л явъя. Хотын явган хүний замаар нэг нь л явъя. Явган хүний замаар хүн нь явах уу, скүүтер нь явах уу, унадаг дугуй, суррон нь явах уу шийдэж аль ээ. Тэдэнд тусгай замыг нь тавьж өг” хэмээж  байна.  Аливаа аюулгүй ажиллагааны дүрмүүд цусаар бичигддэг гэдэг дээ.  Тэгэхээр заавал хүн амь насаа алдсаны дараа асуудлыг шийдэх гээгүй л юм бол энэ шинэ үйлчилгээ, хэрэглээний талаарх ямар нэг зохих шийдэл гаргах шаардлага зүй ёсоор тулгарч байна.

Эх сурвалж: Монголын мэдээ сонин #ҮзэлБодол #Дугаарын60мөр

2024 оны тавдугаар сарын 16. Пүрэв. №050 (5968)

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Мартаж үл болох өдөр:Тусгаар тогтнолын санал асуулга 1945.10.20
"Цэлмэг тэнгэр: 2030 он гэхэд агаарын бохидлыг арилгах ийм шийдэл байна
Нүүрсний экспорт нэмэгдэхэд тээвэрлэх зам нь ачааллаа даах уу
Хуеон Юу: Вайбэр чат болон ТВ нэвтрүүлэг хуурамч, эвлүүлэг байсан гэдгийг тогтоосон

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Халуун сэдэв
  • •Сэрэмжлүүлэг
  • •Фото мэдээ
  • •ММ-ын тодруулга
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Нийслэл
  • •E-Sport
  • •Яам, Агентлаг
  • •Эрүүл мэнд
  • •Уул уурхай
  • •Нийтлэл
  • •Улсын Онцгой Комисс
  • •Намууд
  • •Гадаад харилцаа
ХУРААХ
Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай...
Пеньяны шинэ гудамжийг Ким Чен...

Скүүтер, сурроны үйлчилгээ, хэрэглээнд хяналт тавья

Эрдмаа 2024-05-16
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
Скүүтер, сурроны үйлчилгээ, хэрэглээнд хяналт тавья

Т.Эрдмаа

Монгол Улсын эдийн засгийн болон, аж амьдралын хамгийн идэвхтэй үе нь өвлөөс бусад улирал гэж судлаачид хэлдэг. Тодруулбал, мал төллөх, газар тариалан, барилгын  ажил эхлэх, аялал  жуулчлал, амралт зугаалга гээд манай улс тэр чигээрээ түм түжигнэж, бум бужигнаад л явчихдаг цаг үе. Сүүлийн үед урин дулааны улиралд Улаанбаатар хотын нийтийн тээвэрт скүүтер, унадаг дугуйн түрээсийн үйлчилгээ нэвтэрч байна. Үүнийг хэрэглэгчид ч цар хүрээгээ тэлсээр. Мөн иргэд хувьдаа унадаг дугуй, суррон худалдан авч  хөлөглөдөг болсон. Улаанбаатар хотын удирдлагууд ч уг үйлчилгээ, хэрэглээг дэмжиж буй билээ. Учир нь замын түгжрэлийг урин дулаан цагт бууруулах нэг арга зам гэж харж байгаа юм.

Гэвч энэ шинэ үйлчилгээ, хэрэглээг дагасан сөрөг асуудлууд ар араасаа хөвөрч эхлэв. Иргэдийн хамгийн их бухимдаж, уур цухлыг нь хүргэж буй асуудал нь дээрх үйлчилгээ, хэрэглээтэй холбоотой осол. Осол гарч буй гол шалтгаан нь Улаанбаатар хотод зориулалтын замгүйд байгаа юм. Иймд  хүүхэд, залуус явган хүний болон авто замаар зорчиж байна. Тэр явган хүний зам нь ч бас асуудалтай. Явган хүн нь өөрөө алхаж яваад гэмтэх тохиолдол ч цөөнгүй гардаг билээ. Энхэл донхол ихтэй, бүр замын голд нь гэрлийн шон босгосон байх нь ч бий.

Үүнээс гадна  шинэ төрлийн үйлчилгээ, хэрэглээ учраас түүнд зохицсон дүрэм, журам стандарт алга.  Бас  уг үйлчилгээний гол хэрэглэгчид нь 16-21 насны хүүхэд, залуус байгаа юм.  Тэгээд явган замаар алхаж буй зорчигчийг дайрах, авто зам дээр явж  машинд шүргүүлэх, машины дундуур сүлжиж яваад осолд орох тохиолдол нэмэгдэх болжээ.

Мөн эдгээр нь шинэ төрлийн унаа учир сайн эзэмшээгүйгээс хашлага давж онхолдох, хурд хэтрүүлснээс осол гарч байна. Тодруулбал, скүүтерийн ослын улмаас 2023 онд 266, энэ он гарснаас хойш  56 хүн Гэмтлийн эмнэлэгт хандсан тоо баримт бий. 

Гарч буй ослын гэмтэл нь скүүтерийн хурдаас шалтгаалан өөр өөр байна. Гэмтэл согог судлалын үндэсний төвийн мэдээллээс үзвэл  скүүтер хөлөглөгчид  бариулд нь хэвлий, цээжээ хүчтэй цохисноос хавиргаа гэмтээх, гар сарвуугаа хугалах, гавал тархины цуурал, доргилтууд авч байгаа аж.  Харин мөргүүлж шүргүүлсэн явган зорчигч скүүтерийн суурь тавцанд цохиулж хөл, шагайгаа гэмтээж байна. Тодруулбал, нэгэн иргэн цахим хуудастаа “Бид  тэнд нэг  хүн мөнгө олохын золиос болж байна. Маш олон  хүн гэмтэх  боллоо. Би л гэхэд скүүтерт дайруулж 10 сая төгрөгөөр  хагалгаанд орлоо. Маш их зовлоо. Миний хохирлыг барагдуулах газар алга. ХЗДХЯ, Улаанбаатар хотын удирдлагууд, Тээврийн цагдаагийн алба энэ шинэ үйлчилгээний асуудлыг нэг талд нь гаргаж шийдвэрлэх шаардлагатай байна. Хичээл сургууль тарах үед үр хүүхдүүддээ хойшоо урагшаа байн байн харж, сэрэмжтэй яваарай гэж захиарай. Өөрсдөө ч гэсэн сонор сэрэмжтэй явах учиртай шүү” хэмээн бичжээ.

Иргэд ч “Улаанбаатар хотын явган хүний зам талбайгаар тайван алхах үнэхээр хүнд болжээ. Алхаж явахад араас,  урдаас асар хурдтай суррон, скүүтер, унадаг дугуйтай хүмүүс ирж дайрчих гээд их  төвөгтэй болжээ. Гэмтлийн эмнэлэгт  өдөрт маш олон хүн  хөл, шилбээ дайруулсан, шүргүүлж уруулсан хүмүүс их  ирж байгаа гэдэг ч аргагүй үнэн юм байна. Нэг нарны доор нэг хаан гэдэг шиг нэг зам дээр нэг нь л явъя. Хотын явган хүний замаар нэг нь л явъя. Явган хүний замаар хүн нь явах уу, скүүтер нь явах уу, унадаг дугуй, суррон нь явах уу шийдэж аль ээ. Тэдэнд тусгай замыг нь тавьж өг” хэмээж  байна.  Аливаа аюулгүй ажиллагааны дүрмүүд цусаар бичигддэг гэдэг дээ.  Тэгэхээр заавал хүн амь насаа алдсаны дараа асуудлыг шийдэх гээгүй л юм бол энэ шинэ үйлчилгээ, хэрэглээний талаарх ямар нэг зохих шийдэл гаргах шаардлага зүй ёсоор тулгарч байна.

Эх сурвалж: Монголын мэдээ сонин #ҮзэлБодол #Дугаарын60мөр

2024 оны тавдугаар сарын 16. Пүрэв. №050 (5968)

ФОТО:

Сэдвүүд : #Нийтлэл  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Мартаж үл болох өдөр:Тусгаар тогтнолын санал асуулга 1945.10.20
"Цэлмэг тэнгэр: 2030 он гэхэд агаарын бохидлыг арилгах ийм шийдэл байна
Нүүрсний экспорт нэмэгдэхэд тээвэрлэх зам нь ачааллаа даах уу
Хуеон Юу: Вайбэр чат болон ТВ нэвтрүүлэг хуурамч, эвлүүлэг байсан гэдгийг тогтоосон
ШУУРХАЙ МЭДЭЭ
4 цагийн өмнө өмнө

The MongolZ доод хүснэгтийн аваргын төлөө BIG багтай тоглоно

4 цагийн өмнө өмнө

Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

4 цагийн өмнө өмнө

2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

4 цагийн өмнө өмнө

Хоёр хар мэнгэтэй шарагчин могой өдөр

4 цагийн өмнө өмнө

Үдээс хойшдоо ялимгүй хур тунадас орно

16 цагийн өмнө өмнө

435 мянган ахмад настан ирэх сарын 1-нээс шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ

16 цагийн өмнө өмнө

Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийв

16 цагийн өмнө өмнө

Н.Учрал: "50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэллээ

1 өдрийн өмнө өмнө

Электрон хөгжимтэй “KHARKHORUM HALLOWEEN” Степпе Аренад болно

1 өдрийн өмнө өмнө

Инженерийн шугам, сүлжээний өвөлжилтийн бэлтгэл 94 хувьтай байна

1 өдрийн өмнө өмнө

Нийслэлийн 166 дугаар сургууль кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхэллээ

1 өдрийн өмнө өмнө

О.Номинчимэг: Тамхины хэрэглээг багасгахын тулд хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана

1 өдрийн өмнө өмнө

2026.10.20: Улстөрчдийн хэн юу хэлэв?

1 өдрийн өмнө өмнө

Fabian Wagener: Чөлөөт хэвлэл бол ардчиллын суурь

1 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал эрч хүч ихэснэ

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 5-7 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

Архивчдын гудамжны 2км авто замын барилгын ажил үргэлжилж байна

1 өдрийн өмнө өмнө

Баянхошуу, Шархад дэд төвийн 454 айлын Ногоон орон сууцны барилгын ажил үргэлжилж байна

1 өдрийн өмнө өмнө

Авто спортыг Байгаль орчинд нийцүүлэн зохион байгуулна

2 өдрийн өмнө өмнө

Нөмрөгийн дархан цаазат газарт учирсан хохирлыг нарийвчлан үнэлэх шаардлагатай

2 өдрийн өмнө өмнө

Нийслэлд томуугийн дархлаажуулалт 93 хувьд хүрлээ

2 өдрийн өмнө өмнө

Гэмт хэргийн шинжтэй 120 гомдол, мэдээллийг шалгав

2 өдрийн өмнө өмнө

The MongolZ баг эхний тоглолтод хожлоо

2 өдрийн өмнө өмнө

Угаалгын газрын агуулахын цонхыг хагалж, мотор, обуд хулгайлж байсныг үйлдэл дээр нь таслан зогсоолоо

2 өдрийн өмнө өмнө

57 тооны адуу хулгайлахыг завдсан үйлдлийг илрүүллээ

2 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгдлээ

2 өдрийн өмнө өмнө

Сүхбаатар аймгийн Асгат суманд гарсан хээрийн түймрийг цурамд орууллаа

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2 өдрийн өмнө өмнө

"Ачит Ихт" компани нарны цахилгаан станц болон цэнэг хуримтлуурын системийг суурилууллаа

2 өдрийн өмнө өмнө

Мартаж үл болох өдөр:Тусгаар тогтнолын санал асуулга 1945.10.20

САНАЛ БОЛГОХ
2026-10-15 өмнө

Зөвшөөрсөн хэмжээнээс хэтрүүлэн хашаа барьсан зөрчлүүдийг арилгаж байна

2026-10-15 өмнө

ОХУ-ын хэвлэл мэдээллийн томоохон байгууллагууд форумд оролцоно

2026-10-16 өмнө

Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 дам нуруу угсарч, дууслаа

2026-10-16 өмнө

Дорнод аймгийн Халхгол суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа

2026-10-15 өмнө

Дүүжин замын тээврийн талаарх түгээмэл асуултын хариулт

2026-10-15 өмнө

Нийслэлд цэрэг халагдлаа

2026-10-15 өмнө

Дархан-Уул аймгийн идэвхтэн бичигч Д.Өлзийтогтох “Ган үзэг” медалиар шагнагдлаа

2026-10-16 өмнө

Б.Пүрэвдавга: “Sky Shuttle” нийтийн тээврийн барилга угсралтын ажлыг гуравдугаар сард эхлүүлэхээр ажиллаж байна

2026-10-16 өмнө

Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалах, хүнээ бодсон тодотгол батлагдлаа

2026-10-15 өмнө

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

2026-10-15 өмнө

Г.Ялалт: Орон нутагт цэрэгт татагдаж амжаагүй иргэд нийслэлийн цэрэг татлагад хамрагдах боломжтой

2026-10-15 өмнө

"Цэлмэг тэнгэр: 2030 он гэхэд агаарын бохидлыг арилгах ийм шийдэл байна

2026-10-16 өмнө

Зөвшөөрөл, мэдэгдлийн хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллаагүй эрх бүхий албан тушаалтанд хариуцлага тооцно

2026-10-15 өмнө

Нүүрсний экспорт нэмэгдэхэд тээвэрлэх зам нь ачааллаа даах уу

2026-10-16 өмнө

Хүүхдийн эрт илрүүлгийн үзлэгийн хамрагдалт 40 хувьд хүрлээ

2026-10-16 өмнө

Статистикийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв

2026-10-16 өмнө

Үс засуулбал өнгө зүс сайжирна

2026-10-15 өмнө

"Оюу толгой'-н ногдол ашгаа олон түмэндээ зориулах саналаа танилцууллаа

2026-10-16 өмнө

Автомашинуудаар тактикийн дадлага сургуулийг зохион байгууллаа

2026-10-16 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 61 зөрчил бүртгэгдлээ

2026-10-15 өмнө

Хур тунадас орохгүй, өдөртөө 4-6 хэм дулаан байна

2026-10-15 өмнө

МСНЭ: Сэтгүүлчид ээ, асуудлаа хамтдаа хэлэлцэж, шийдлээ олъё!

2026-10-15 өмнө

Үс засуулбал эд, мал арвижна

2026-10-16 өмнө

Ялимгүй хур тунадас орно

2026-10-15 өмнө

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

1 өдрийн өмнө өмнө

Архивчдын гудамжны 2км авто замын барилгын ажил үргэлжилж байна

2026-10-18 өмнө

Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг ерөнхий сайдаас хүслээ

2026-10-18 өмнө

“Шинэ Ховд” үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ

2026-10-15 өмнө

2026.10.14: Улстөрчдийн хэн юу, хэлэв

2026-10-19 өмнө

Иргэн, бизнес эрхлэгчдийг дэмжих 2027 оны төсвийн төслөө танилцуулав

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах