• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Дуусдаггүй Дарханы зам  эрсдэл дагуулсаар

Т.Эрдмаа

Монгол Улсад Улаанбаатар, Дархан зам гэж ажил нь дуусдаггүй нэг юм бий. Сүүлийн найман жилийн хугацаанд МАН үнэмлэхгүй олонхоор засагласан ч 200 гаруйхан км зам тавьж чадалгүй ноцолдсоор өдий хүрэв.

Анх 2017 онд Зам тээврийн сайд асан Д.Ганбат Улаанбаатар, Дарханы замд ажиллах үеэрээ стандарт шаардлага хангахгүй байгаа тус замыг дөрвөн эгнээтэй, нэгдүгээр зэрэглэлийн, цемент бетон хийцлэлтэй өндөр чанартай зам тавихаа хар толгойгоороо хариуцан амлаж байлаа.

Нийтдээ бараг найман жил үргэлжилсэн Улаанбаатар, Дарханы авто замын нийт төсөв 733.4 тэрбум төгрөг зарцуулжээ. Тэгвэл энэ оны төсөвт нэмээд 144.1 тэрбум төгрөгийн баталсан юм.

Өнгөрсөн  хугацаанд  уг  зам дээр гарсан  ослын улмаас 300 хүн зуурдаар нас барж, 200 гаруй гэр бүл хайртай дотнын хүмүүсээ алдаж өнчирсөн статистик бий. Тээврийн цагдаагийн албаны статистик мэдээллээс харвал  2018-2021 онд л гэхэд тус зам дээр 127 хүн нас баржээ. Үүнээс гадна  олон хүн  эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирсон. Энэ бүгдийг  тооцвол нэлээд өндөр  тоо гарна.

Зуны амралт, аялал зугаалгын цаг эхэлж байна. Гэтэл гадаад, дотоодын  аялагч, амрагч нарын хамгийн их зорчдог зам нь  эрсдэл дагуулсаар.

Ингээд иргэдийн санал, шүүмжлэл гаргаж буй асуудлуудыг дор өгүүлье. Улаанбаатар, Дарханы зам дээрх учир нь үл мэдэгдэх аюулгүйн нэртэй жижиг тойргууд аюул дагуулж буйг иргэд хэлж буй юм. Тодруулбал, энэ яг ямар хэрэгтэй юм бол гэж гайхаад байх юм. Иймэрхүү тойрог   цацруулагч сум хийх ёстой.  Гэтэл зүгээр л шулуун  замаас нь ялгагдахгүй юм хийчихсэн. Шөнө гэрэлд цохиулсан машин шууд яваад  орохоор л байна. Тэр ч бүү хэл  өдөр явж байгаад харайлгаад орчихсон хүмүүс ч бий гэнэ. Яагаад гэвэл 50-60 км цагийн хурдтай явсан ч багтаад тойрох боломжгүй юм билээ.

Энэ тойрог зам угаасаа л ямар ч тооцоо  судалгаа байхгүй өндөр  эрсдэлтэй  болсон гэдэг нь илт байгаа юм. Бас нэг асуудал нь замын анхааруулах тэмдэг,  тэмдэглэл маш бүрхэг. Барьж дуусаагүй тул  нэг урсгалаа хаачихсан. Гэвч тэмдэг тэмдэглэгээ нь мэдэгдэхгүй, дутуу хийсэн  учраас урсгал сөрж ороход их эрсдэлтэй  хэмээн  иргэд хэлж байна. Бас зарим газраа эвдрээд эхэлжээ. Монгол Улсад замын стандарт алдагдсан,  шинээр баригдсан барилга, байгууламж замыг ашиглалтад хүлээж авдаг төрийн байгууллагын ажлаа хийж байгаа царай энэ.  Уг замаар зорчигчдын аюулгүй байдлыг хангасан зүйл алга. Улаанбаатар, Дарханы замтай эрх баригчид  олон жил ноцолдоод дуусгаж чадахгүй болохоор иргэд бухимдаж  удаа дараа шаардлага тавьсны эцэст санд мэнд нээсэн зам нь нэг иймэрхүү.

Ямар сайндаа л зарим иргэн олон нийтийн сүлжээнд бичлэг хийж тавих, сэрэмжлүүлэг болгон бичвэр оруулах билээ дээ. Тэгэхдээ  “Энэ замын аюулгүй байдлын талаар  яриад ч хэрэггүй.  Жолооч нар минь их анхааралтай явж байгаарай.  Төр засаг  бидний төлөө ажиллахаас өнгөрсөн” хэмээж буй юм.  Энэ зам бүрэн дүүрэн хэзээ дуусаж бүрэн ашиглалтад орох  юм бүү мэд. Бүрэн дүүрэн ашиглалтад орлоо гэхэд стандарт норм хангаж чадах уу үгүй юу гэдэг асуудал үүсэх нь одоогийн  нөхцөл байдлаас илт харагдаж байна. Иргэдээ бус эрх мэдэл албан тушаалаа боддог, улсаа биш уралдаж идэж уухаа сэтгэдэг  эрх баригчдын харалган бодол нэг иймэрхүү. Тэдний энэ авир ааш аяг иргэдийн нуруун дээр хагацал зовлон, эрүүл мэнд, эдийн засгийн хохирол болон бууж байна даа.

Эх сурвалж: Монголын мэдээ сонин #ҮзэлБодол #Дугаарын60мөр

2024 оны тавдугаар сарын 17. Баасан. №051 (5969)

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Монголын бахархлаар халхавч хийсэн 1XBET
Л.Оюун-Эрдэнийн үед АТГ-ын мөрдөгчийн магадгүй “хууль зөрчин” гаргуулсан татварын байцаагчдын дүгнэлт бусдыг яллах баримт болжээ
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Чуулган
  • •Нийтлэл
  • •E-Sport
  • •Ерөнхийлөгч
  • •Сэрэмжлүүлэг
  • •Нийслэл
  • •Бөхийн төрлүүд
  • •Үндэсний спорт
  • •Сагсанбөмбөг
  • •Гэмт хэрэг
  • •Сурвалжлага
  • •ММ-ын тодруулга
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Уул уурхай
ХУРААХ
Шүхрийн буулт, эрэлч нохойн...
Н.Энхбаяр: Шударга ёсыг сэргээе...

Дуусдаггүй Дарханы зам  эрсдэл дагуулсаар

Эрдмаа 2024-05-17
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
Дуусдаггүй Дарханы зам  эрсдэл дагуулсаар

Т.Эрдмаа

Монгол Улсад Улаанбаатар, Дархан зам гэж ажил нь дуусдаггүй нэг юм бий. Сүүлийн найман жилийн хугацаанд МАН үнэмлэхгүй олонхоор засагласан ч 200 гаруйхан км зам тавьж чадалгүй ноцолдсоор өдий хүрэв.

Анх 2017 онд Зам тээврийн сайд асан Д.Ганбат Улаанбаатар, Дарханы замд ажиллах үеэрээ стандарт шаардлага хангахгүй байгаа тус замыг дөрвөн эгнээтэй, нэгдүгээр зэрэглэлийн, цемент бетон хийцлэлтэй өндөр чанартай зам тавихаа хар толгойгоороо хариуцан амлаж байлаа.

Нийтдээ бараг найман жил үргэлжилсэн Улаанбаатар, Дарханы авто замын нийт төсөв 733.4 тэрбум төгрөг зарцуулжээ. Тэгвэл энэ оны төсөвт нэмээд 144.1 тэрбум төгрөгийн баталсан юм.

Өнгөрсөн  хугацаанд  уг  зам дээр гарсан  ослын улмаас 300 хүн зуурдаар нас барж, 200 гаруй гэр бүл хайртай дотнын хүмүүсээ алдаж өнчирсөн статистик бий. Тээврийн цагдаагийн албаны статистик мэдээллээс харвал  2018-2021 онд л гэхэд тус зам дээр 127 хүн нас баржээ. Үүнээс гадна  олон хүн  эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирсон. Энэ бүгдийг  тооцвол нэлээд өндөр  тоо гарна.

Зуны амралт, аялал зугаалгын цаг эхэлж байна. Гэтэл гадаад, дотоодын  аялагч, амрагч нарын хамгийн их зорчдог зам нь  эрсдэл дагуулсаар.

Ингээд иргэдийн санал, шүүмжлэл гаргаж буй асуудлуудыг дор өгүүлье. Улаанбаатар, Дарханы зам дээрх учир нь үл мэдэгдэх аюулгүйн нэртэй жижиг тойргууд аюул дагуулж буйг иргэд хэлж буй юм. Тодруулбал, энэ яг ямар хэрэгтэй юм бол гэж гайхаад байх юм. Иймэрхүү тойрог   цацруулагч сум хийх ёстой.  Гэтэл зүгээр л шулуун  замаас нь ялгагдахгүй юм хийчихсэн. Шөнө гэрэлд цохиулсан машин шууд яваад  орохоор л байна. Тэр ч бүү хэл  өдөр явж байгаад харайлгаад орчихсон хүмүүс ч бий гэнэ. Яагаад гэвэл 50-60 км цагийн хурдтай явсан ч багтаад тойрох боломжгүй юм билээ.

Энэ тойрог зам угаасаа л ямар ч тооцоо  судалгаа байхгүй өндөр  эрсдэлтэй  болсон гэдэг нь илт байгаа юм. Бас нэг асуудал нь замын анхааруулах тэмдэг,  тэмдэглэл маш бүрхэг. Барьж дуусаагүй тул  нэг урсгалаа хаачихсан. Гэвч тэмдэг тэмдэглэгээ нь мэдэгдэхгүй, дутуу хийсэн  учраас урсгал сөрж ороход их эрсдэлтэй  хэмээн  иргэд хэлж байна. Бас зарим газраа эвдрээд эхэлжээ. Монгол Улсад замын стандарт алдагдсан,  шинээр баригдсан барилга, байгууламж замыг ашиглалтад хүлээж авдаг төрийн байгууллагын ажлаа хийж байгаа царай энэ.  Уг замаар зорчигчдын аюулгүй байдлыг хангасан зүйл алга. Улаанбаатар, Дарханы замтай эрх баригчид  олон жил ноцолдоод дуусгаж чадахгүй болохоор иргэд бухимдаж  удаа дараа шаардлага тавьсны эцэст санд мэнд нээсэн зам нь нэг иймэрхүү.

Ямар сайндаа л зарим иргэн олон нийтийн сүлжээнд бичлэг хийж тавих, сэрэмжлүүлэг болгон бичвэр оруулах билээ дээ. Тэгэхдээ  “Энэ замын аюулгүй байдлын талаар  яриад ч хэрэггүй.  Жолооч нар минь их анхааралтай явж байгаарай.  Төр засаг  бидний төлөө ажиллахаас өнгөрсөн” хэмээж буй юм.  Энэ зам бүрэн дүүрэн хэзээ дуусаж бүрэн ашиглалтад орох  юм бүү мэд. Бүрэн дүүрэн ашиглалтад орлоо гэхэд стандарт норм хангаж чадах уу үгүй юу гэдэг асуудал үүсэх нь одоогийн  нөхцөл байдлаас илт харагдаж байна. Иргэдээ бус эрх мэдэл албан тушаалаа боддог, улсаа биш уралдаж идэж уухаа сэтгэдэг  эрх баригчдын харалган бодол нэг иймэрхүү. Тэдний энэ авир ааш аяг иргэдийн нуруун дээр хагацал зовлон, эрүүл мэнд, эдийн засгийн хохирол болон бууж байна даа.

Эх сурвалж: Монголын мэдээ сонин #ҮзэлБодол #Дугаарын60мөр

2024 оны тавдугаар сарын 17. Баасан. №051 (5969)

ФОТО:

Сэдвүүд : #Нийтлэл  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Монголын бахархлаар халхавч хийсэн 1XBET
Л.Оюун-Эрдэнийн үед АТГ-ын мөрдөгчийн магадгүй “хууль зөрчин” гаргуулсан татварын байцаагчдын дүгнэлт бусдыг яллах баримт болжээ
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл
ШУУРХАЙ МЭДЭЭ
8 цагийн өмнө өмнө

“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээлээ

8 цагийн өмнө өмнө

Есөн улаан мэнгэтэй шарагчин үхэр өдөр

8 цагийн өмнө өмнө

Өдөртөө 7-9 хэм дулаан байна

21 цагийн өмнө өмнө

Шинэ гарди М.Лхагвагэрэл “Чингис хаан” цом гардлаа

1 өдрийн өмнө өмнө

Монголын бахархлаар халхавч хийсэн 1XBET

1 өдрийн өмнө өмнө

Нийслэл хотын албан татварыг 50 хувиар бууруулах тогтоолын төслийг баталлаа

1 өдрийн өмнө өмнө

Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө

1 өдрийн өмнө өмнө

С.Нарангэрэл: Чингис хааны Их Засгийн амин сүнс нь ёс суртахуун гэсэн дүгнэлтэд хүрсэн

1 өдрийн өмнө өмнө

С.Бямбацогт: Төрийн хүч эрх мэдэлд бус, ард түмнийхээ итгэлд оршдог

1 өдрийн өмнө өмнө

Өнөөдөр Дашнямтай билэгт сайн өдөр

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 8-10 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Нийслэл төсвийн мөнгөөр нэг ч такси худалдаж авахгүй

2 өдрийн өмнө өмнө

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

2 өдрийн өмнө өмнө

Л.Оюун-Эрдэнийн үед АТГ-ын мөрдөгчийн магадгүй “хууль зөрчин” гаргуулсан татварын байцаагчдын дүгнэлт бусдыг яллах баримт болжээ

2 өдрийн өмнө өмнө

"The Mongolz" баг "IEM Beijing 2026" тэмцээний 2-р байрт орлоо

2 өдрийн өмнө өмнө

С.Амарсайхан: Иргэдээ даапаалж, төрийн тэргүүнээрээ даажигнасан засгийн газар

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

2 өдрийн өмнө өмнө

“Сайншанд” агаарын навигацийн төвийг ашиглалтад оруулахыг үүрэг болголоо

2 өдрийн өмнө өмнө

“Ерөнхий сайдаас шууд асуу” уулзалт дорноговийн сайншанд суманд боллоо

2 өдрийн өмнө өмнө

“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

2 өдрийн өмнө өмнө

Хоёр хар мэнгэтэй улаагчин гахай өдөр

2 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 2-4 хэм дулаан байна

2026-11-08 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "IEM Beijing 2026" тэмцээний аваргын төлөө "MOUZ" багтай өрсөлдөнө

2026-11-08 өмнө

Монголд хүнд даацын цахилгаан автомашин цэнэглэгч нэвтэрч байна

2026-11-08 өмнө

Замын-Үүдэд ачааны цахилгаан автомашинд зориулсан гарц байгуулна

2026-11-08 өмнө

Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Б.Пүрэвдагвыг томиллоо

2026-11-08 өмнө

Сурагчдын II улирлын хичээл маргааш эхэлнэ

2026-11-08 өмнө

Гурван хөх мэнгэтэй улаан нохой өдөр

2026-11-08 өмнө

Их төлөв цэлмэг, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-11-07 өмнө

Чингис хааны төрт ёсны уламжлалыг мөнхжүүлэх тогтоолын төслийг баталлаа

САНАЛ БОЛГОХ
2026-11-04 өмнө

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов

2026-11-06 өмнө

“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 сая тн ачаа тээвэрлэжээ

2026-11-06 өмнө

Ерөнхийлөгч шатахууны асуудлаар холбогдох албан тушаалтнуудыг хүлээн авч уулзлаа

2026-11-06 өмнө

Хахууль өгсөн иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх санал хүргүүлэв

2026-11-07 өмнө

Чингис хааны төрт ёсны уламжлалыг мөнхжүүлэх тогтоолын төслийг баталлаа

2026-11-06 өмнө

Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв

2026-11-06 өмнө

Сурагчдын цүнх дэлхийн стандартаар 700 гр бол манай улсад 2-3 кг байна

2026-11-05 өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" хагас шигшээд шалгарлаа

2026-11-04 өмнө

Агаараас эрэн хайх, аврах ангийн талаар санал солилцлоо

2026-11-06 өмнө

Б.Энхбаяр: “Чөлөөлье” санаачилгын цөм нь төрийн өмчийн реформ юм

2026-11-07 өмнө

"The MongolZ" баг хагас шигшээн тоглолтоо өнөөдөр "NaVi" багтай хийнэ

2026-11-06 өмнө

Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

2026-11-07 өмнө

Архангай аймгийн Төвшрүүлэх суманд газар хөдөллөө

2026-11-06 өмнө

“Алтан цом”-ын барилдаан маргааш эхэлнэ

2026-11-06 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ

2026-11-05 өмнө

Онцгой хамгаалалтын бүсэд дэд бүтэц байгуулахыг хориглох тухай хуулийн төсөл

2026-11-06 өмнө

Үс засуулбал өлзийтэй сайн

2026-11-05 өмнө

“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа

2026-11-05 өмнө

Хангалын голын дагуу 264,973 ширхэг мод тарьж, бүрэн дуусгалаа

2026-11-04 өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" тэмцээний шигшээ шатанд шалгарлаа

2026-11-05 өмнө

Б.Пүрэвдагва: Энэ өвөл 7-10 мянган айлын яндан буулгана

2026-11-05 өмнө

А.Ариунзаяа:Цэцийн дарга гишүүнээс өндөр цалин авахыг эсэргүүцэж байна

2026-11-05 өмнө

Дүүжин замын тээврийн кабиныг хүчтэй савлуулах, гэнэт зогсоох туршилт хийж байна

2026-11-05 өмнө

Жэйлин Браун 30 оноог авч, баг нь улирлын найм дахь хожлоо байгууллаа

2026-11-05 өмнө

Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ

2026-11-05 өмнө

Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгээс АН-ын бүлэг завсарлага авлаа

2026-11-05 өмнө

БНСУ-аас алтан эдлэл захиалгаар авчирна гэж 500 орчим иргэнийг залилсан

2026-11-07 өмнө

Цас орохгүй, өдөртөө 3-5 хэм хүйтэн байна

2026-11-05 өмнө

Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо

2026-11-07 өмнө

Дөрвөн ногоон мэнгэтэй хөхөгчин тахиа өдөр

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах