• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

АН: Төрийн албан хаагчдыг сонгуульд дайчлан ажиллуулж байна гэв

Шударга сонгууль  явуулах  хүсэлтийг АН-ын зүгээс Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хүргүүллээ.

Ардчилсан нам 4/11 мэдээллийн цагаараа "Эрх баригч МАН-ын зүгээс төрийн алба хаагч, төрийн тусгай алба хаагчдыг сонгуульд дайчлан, ажил үүргээ гүйцэтгэж яваа хүмүүст дарамт учруулж байна" гэж мэдээлэв.  Сонгуулийн хуулийн дагуу “Шударга сонгууль явуулах” тухай хүсэлтийг АН-ын зүгээс Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хүргүүлээд байгаа гэдгээ мэдээлээд байна.

Энэ үеэр Ардчилсан намын хэрэг эрхлэх газрын дарга Н.Лхагвадорж “ Сонгууль болоход сар орчмын хугацаа үлдсэн байна. Шударга сонгууль явуулахын тулд Ардчилсан намаас маш ёс зүйтэй хандаж байгаа. Ардчилсан намын төв штаб буюу Сонгуулийн эрхэлсэн байгууллагын хүрээнд ажлуудаа амжилттай хэрэгжүүлсээр байна. 2024 оны тавдугаар сарын 25-ны өдөр Ардчилсан намын сонгууль эрхэлсэн байгууллагаас 126 нэр дэвшигчийн нэрийг СЕХ-д албан ёсоор хүргүүлсэн байгаа. Нийт 126 нэр дэвшигчийг үндсэн улс төрийн туршлагаар нь авч үзвэл 102 нь өмнө нь УИХ-ын гишүүн болон төрийн өндөр дээд албан тушаал хашиж байгаагүй салбартаа тэргүүлэгч шинэ залуусыг оруулж ирсэн. Үлдсэн 24 нь УИХ-ын гишүүн, төрийн өндөр дээд албан тушаал хашиж, сайд, дэд сайдын түвшинд ажиллаж байсан хүмүүс байна. Мөн 126 хүнийг жендерийн хувьд авч үзвэл 88 эрэгтэй, 38 эрэгтэй буюу Сонгуулийн тухай хууль ёсоор эмэгтэй жендерийн төлөөллийн 30 хувийг Ардчилсан нам хангасан”  гэдгийг онцоллоо. Түүнчлэн мэргэжлийн хувьд багш, эмч, инженер, эрх зүйч, сэтгүүлч, улс төр судлаач гэх мэт  бүх салбарын төлөөллийг нэр дэвшүүлж байгаа бөгөөд бакалавр, магистр, доктор, профессор түвшний хүмүүс байна" гэв.

Ардчилсан намын дэд дарга И.Мөнхжаргал: “МАН-ын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэвлэл мэдээллийн байгууллагуудад шударгаар сонгуульд орно, энэ удаагийн парламентын сонгууль шинэ үеийг гаргаж ирнэ, зарчимтай байна гэх мэдэгдлийг байнга явуулдаг. Энэ мэдэгдлүүддээ хүрээрэй гэж АН-аас шударга сонгууль явуулах уриалгыг хүргүүлж байна. Шаардлага яагаад гарах болсон бэ гэхээр Монгол Улсын Засгийн газрын гишүүн хоёр хүний асуудал хэвлэлээр явагдаж байна. Монгол Улсын Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар гэдэг хүн дээр цагдаагийн байгууллагаас хэрэг үүсгэн шалгаж байна. 2024оны дөрөвдүгээр сарын 12-14-ний өдрүүдэд Сүхбаатар дүүрэгт 1000 оюутны сагсан бөмбөгийн тэмцээн зохиох үеэрээ 1000 оюутан тус бүрд 100 мянган төгрөгийг тарааж УИХ-ын сонгуульд зөвхөн өөрийгөө дэмжээрэй гэх агуулгаар мөнгө тараасан байна. Эдгээр оюутнуудын төлөөлөл хуулийн байгууллагад үнэн зөв мэдээллийг өгч байна. Нийт иргэддээ хандаж  хэлэхэд “ Хэрэв танд хэн нэгэн мөнгө тараахаар завдвал Монгол Улсын Сонгуулийн тухай хуулийн 81.7-т зааснаар  таны мөнгийг 10 дахин үржүүлж өгөхөөр хуулийн зохицуулалт байгаа гэдгийг онцолж байна” гэлээ.

Эрх баригчид төрийн алба хаагчдад дарамт учруулж намынхаа сурталчилгаанд ашигладаг үйлдлээ зогсоох хэрэгтэй

Мөн МАН-ын зүгээс төрийн алба хаагч, төрийн тусгай алба хаагчдын сонгуульд дайчлан, ажил үүргээ гүйцэтгэж яваа хүмүүст дарамт учруулж байна. Энэ тухай шударга төрийн алба хаагчид бидэнд мэдээлэл ирүүлж байна. Төрийн албаны үйл ажиллагаа доголдож байна. Эдгээр хүмүүсийг ажлыг нь хийлгээч ээ, төрийн алба хаагчдад дарамт учруулж өөрийнхөө сурталчилгаанд ашигладаг үйлдлээ зогсоох хэрэгтэй. Ийм шаардлагыг хүргүүлж байгаа юм гэв. Нөгөөтээгүүр, “Шинэ хоршоо” нэртэй хөдөлгөөн хөдөө орон нутагт үргэлжилж байна. Энэхүү үйл ажиллагаандаа төрийн алба хаагчдыг дайчилсаар байна. Монгол Улсын төсөвт байхгүй хэлбэрээр ямар нэгэн барьцаа хөрөнгөгүйгээр зээл өгч байгаа нь дараагийн хадгаламж зээлийн хоршоо болох эрсдэлтэй байна. Сонгууль дуусна, сонгуулийн дараа асар олон хүн өртэй үлдэнэ. Ямар нэгэн гарц, гаргалгаа байхгүй, яг юу хийх нь ойлгомжгүй байдалд төр батлан даалт гаргаж бэлэн мөнгө тарааж байна. Оны төгсгөлөөр инфляцын түвшин хоёр оронтой тооноос давна. Мөнгө үнэгүйднэ, долларын ханш өснө. Үүн дээр эдийн засагч хүмүүс нь тайлбар хийх ёстой гэдгээ илэрхийллээ.

Шөнийн дотор нэг удаагийн бороонд тэсвэргүй зам тавьж байна

Ардчилсан намын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах газрын  дарга Б.Соёлтуяа “ Эрх баригч намын хувьд татварын бодлого маш сул байдаг. Аливаа нийгмийн чинээлэг, дундаж давхарга нийгмээ бүтээдэг. Манай улсад энэ байдал яг эсрэгээрээ байгаа. Бизнес эрхлэгчдээ дэмжих, бизнесийн таатай орчныг бүрдүүлэхэд Ардчилсан нам ямагт тэргүүн зэргийн бодлого баримталж ирсэн. Улаанбаатар хотод хавар, намар бүрд брожур тавьж, унтаад сэрэхэд зам тавьдаг боллоо. Энэ нь нэг борооны насгүй зам юм гэсэн бол  Ардчилсан намын СЕБ-ын менежер “2024-2028 оны хооронд Монгол Улсын нийгэм, эдийн засаг, улс төрийн, өнгө аяс ямаршуухан байх вэ гэдэг чухал сонголтын өмнө тулж ирээд байна. Тэр ч утгаараа АН-ын Сонгуулийн төв штаб бэлтгэл ажилдаа оролцож байна.

Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд 1300 орчим иргэнийг зөвхөн үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлсний төлөө саатуулсан тоо баримт байна. Энэ нь хувь хүний үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, жилээс жилд хумигдаж байгааг илэрхийлж байна. Дэлхий дээр хоёр үндсэн хувилбар байна. Төр нь иргэдийн, өрхийн амьжиргаа, нийгмийн өнгө төрхийг өөд нь татдаг уу эсвэл аж ахуй нэгж байгууллагууд нь улс орноо өөд нь татдаг юм уу гэсэн чиг хандлагууд бий болсон байна. Үүнийг сүүлийн найман жил бид яс, махандаа шингэтэл ойлголоо. Монголын төр иргэдийнхээ, өрхийнхөө амьжиргааг дээш нь татаж чадахгүй байгааг мэдлээ. Манай улсын орлого улам бүр нэмэгдэж байгаа ч өрхийн амьжиргаа нэмэгдэхгүй байна. Энэ нь төр, дарга нар бүхнийг шийддэг  хувилбар руу улам хэлбийсээр байгааг илэрхийлж байна. Манай нам бол иргэдийн амьжиргаа, бизнес эрхлэгчдийнхээ зоригийг бий болгодог. Тэр ч утгаараа бид бизнес эрхлэгчдийг төр дарамталж байгаа бүх цаг үед цаг ямагт дуу хоолойгоо хүргэнэ” гэсэн юм.

Ардчилсан намын гишүүн Ш.Отгон-Өлзий “АН-ын шинэчлэлийн Засгийн газрын үед нийслэлийн 33 уулзваруудыг шинэчлэх, 21 аймгийг авто замаар холбох гээд дөрвөн жилийн хугацаанд 3000 км замыг маш амжилттай тавьж байсан. МАН-ын хувьд 3000 км хүрэхгүй замыг 100 жилд тавьж байгаа дүр зурагтай байна. Хамгийн тод жишээ бол Улаанбаатар-Дархан хоорондын 220 км замыг сүүлийн найман жилийн хугацаанд хийж байна. Энэ байдлаас нь болж хэдэн арван хүний амь нас үргэдэж буй эмгэнэлтэй дүр зургууд харагдаж байна. Ардчилсан нам бүтээн байгуулалт хийж чаддаг, хэрэгжүүлж чаддаг нам гэдгээ нотолсон. МАН 2024 оны ээлжит сонгуулийг угтаж нийслэл хот дахь зам, уулзваруудыг хааж эвдрэл, гэмтэлгүй замуудыг 1-2 шөнийн дотор шинэчлэх ажлыг хийж байна. Асуудлыг шийдэж, шинэчлэх бол хотын баруун цэгээс цэг рүү нэг замаараа явдаг биш маш олон чиглэлээр явах боломж бүхий замуудыг холбох шаардлагатай. Энэ зун маш их бороо орох урьдчилсан төлөвтэй байна. Харин тэрхүү 1-2 шөнийн дотор шинэчилж буй замууд нь үерт урсах магадлал маш өндөр байна гэв.

“Шинэ хоршоо” хөдөлгөөнийг хэрэгжүүлэхээр сум бүрд төрийн албан хаагч хоёр  хүн ажиллаж байна

Харин Ардчилсан намын Хуулийн зөвлөх У.Болдхүү “2023 онд орсон Сонгуулийн тухай хуулийн өөрчлөлт байгаа. Үүн дээр Ардын нам, Ардчилсан нам хоёр тусдаа төсөл өргөн барьж дундын хувилбараар баталсан. Үүнтэй холбоотой Сонгуулийн хуульд тухайн жилийн төсөв, төлөвлөгөөнд ороогүй арга хэмжээ, шинэ амлалт, төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхийг эрх барьж байгаа намд хориглосон. Гэхдээ өнөөдөр МАН амлалтаасаа ухарч “Шинэ хоршоо” гэх төсөл хөтөлбөрийг шинээр оруулж, үүнтэй холбоотойгоор тус хоршооны зарцуулалт улсын төсөвт суусан. Гэвч Монгол Улсын бодлогын баримт бичгүүдэд туссан зохицуулалт байхгүй. Үндсэндээ төрийн албаны маш том бүтцийг фронт байдлаар “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг хэрэгжүүлэхээр явуулчихсан. Сум бүр дээр хоёр  хүн ажиллаж байна. Тэр хүмүүс нь зам ангийн засварчин инженер, авто тээврийн инженерүүд гээд дайчлагдаж байна. Монгол Улсын 330 гаруй сум, суурин газарт ар гэр, үр хүүхдээ орхиод дайчлагдан ажиллаж байна. Бидний зүгээс мөн 21 аймаг, есөн дүүрэгт хяналт тавин ажиллаж байна” гэлээ.

 Сонгуулийн тухай хууль нь мөнгө тараах ажил болчихсон

УИХ-ын бүсчилсэн тойрог нь мөнгө тараах хэрэгсэл болоод байна. Маш тодорхой жишээ гэвэл,  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, МУ-ын Ерөнхийлөгчийн дүү Х.Отгонбаяр нарын тойрогт гэхэд л сонгуулийн хуульд зөвшөөрөгдсөн тээврийн хэрэгсэл, ухуулах байр, ухуулагч, шадар туслах, менежер, намын ажилтан гээд хуулийн дагуу мөнгө авч, ажиллах боломжтой хүмүүсийг гаргахад л 15 мянга 300 орчим хүн байна. Энэ бол тухайн тойрог дээрх нийт сонгогчдын 15 хувь  юм. Энэ нь нийт сонгогч өрхийн 22 хувь байгаа юм. Зөвхөн нэг нам энэ тоог бүрэн ашиглаж гэрээ хийх нь хуульд нийцэж байна гэв. Сонгуулийн тухай хуулиар ухуулагчийн ажлын хөлс нь 330 мянга гээд тогтоочихсон. Гэвч бидэнд ирж буй мэдээллээр 500 мянга, нэг сая хүртэлх үнийн дүн яригдаж байгааг илэрхийллээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ТАВДУГААР САРЫН 31. БААСАН ГАРАГ. № 108 (7352)

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв
435 мянган ахмад настан ирэх сарын 1-нээс шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ
2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн 3 дахь хэлэлцүүлгийг хийв

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Сэрэмжлүүлэг
  • •Аймгуудын мэдээлэл
  • •E-Sport
  • •Яам, Агентлаг
  • •Эрүүл мэнд
  • •Фото мэдээ
  • •Халуун сэдэв
  • •Уул уурхай
  • •Улсын Онцгой Комисс
  • •Намууд
  • •Нийслэл
  • •Гадаад харилцаа
  • •Байнгын хороо
  • •Нийтлэл
ХУРААХ
Ашигт малтмалын лиценз, газар...
Ц.Гарамжавыг баривчилж “dead cat”...

АН: Төрийн албан хаагчдыг сонгуульд дайчлан ажиллуулж байна гэв

Kuzmo 2024-05-31

ФОТО:

Сэдвүүд : #Сонгууль   #Намууд  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв
435 мянган ахмад настан ирэх сарын 1-нээс шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ
2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн 3 дахь хэлэлцүүлгийг хийв
ШУУРХАЙ МЭДЭЭ
12 цагийн өмнө өмнө

Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

17 цагийн өмнө өмнө

The MongolZ доод хүснэгтийн аваргын төлөө BIG багтай тоглоно

17 цагийн өмнө өмнө

Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

17 цагийн өмнө өмнө

2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

17 цагийн өмнө өмнө

Хоёр хар мэнгэтэй шарагчин могой өдөр

17 цагийн өмнө өмнө

Үдээс хойшдоо ялимгүй хур тунадас орно

1 өдрийн өмнө өмнө

435 мянган ахмад настан ирэх сарын 1-нээс шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ

1 өдрийн өмнө өмнө

2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн 3 дахь хэлэлцүүлгийг хийв

1 өдрийн өмнө өмнө

"50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" хөтөлбөр эхэллээ

1 өдрийн өмнө өмнө

Электрон хөгжимтэй “KHARKHORUM HALLOWEEN” Степпе Аренад болно

1 өдрийн өмнө өмнө

Инженерийн шугам, сүлжээний өвөлжилтийн бэлтгэл 94 хувьтай байна

1 өдрийн өмнө өмнө

Нийслэлийн 166 дугаар сургууль кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхэллээ

1 өдрийн өмнө өмнө

О.Номинчимэг: Тамхины хэрэглээг багасгахын тулд хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана

1 өдрийн өмнө өмнө

2026.10.20: Улстөрчдийн хэн юу хэлэв?

1 өдрийн өмнө өмнө

Fabian Wagener: Чөлөөт хэвлэл бол ардчиллын суурь

1 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал эрч хүч ихэснэ

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 5-7 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Архивчдын гудамжны 2км авто замын барилгын ажил үргэлжилж байна

2 өдрийн өмнө өмнө

Баянхошуу, Шархад дэд төвийн 454 айлын Ногоон орон сууцны барилгын ажил үргэлжилж байна

2 өдрийн өмнө өмнө

Авто спортыг Байгаль орчинд нийцүүлэн зохион байгуулна

2 өдрийн өмнө өмнө

Нөмрөгийн дархан цаазат газарт учирсан хохирлыг нарийвчлан үнэлэх шаардлагатай

2 өдрийн өмнө өмнө

Нийслэлд томуугийн дархлаажуулалт 93 хувьд хүрлээ

2 өдрийн өмнө өмнө

Гэмт хэргийн шинжтэй 120 гомдол, мэдээллийг шалгав

2 өдрийн өмнө өмнө

The MongolZ баг эхний тоглолтод хожлоо

2 өдрийн өмнө өмнө

Угаалгын газрын агуулахын цонхыг хагалж, мотор, обуд хулгайлж байсныг үйлдэл дээр нь таслан зогсоолоо

2 өдрийн өмнө өмнө

57 тооны адуу хулгайлахыг завдсан үйлдлийг илрүүллээ

2 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгдлээ

2 өдрийн өмнө өмнө

Сүхбаатар аймгийн Асгат суманд гарсан хээрийн түймрийг цурамд орууллаа

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2 өдрийн өмнө өмнө

"Ачит Ихт" компани нарны цахилгаан станц болон цэнэг хуримтлуурын системийг суурилууллаа

САНАЛ БОЛГОХ
2026-10-16 өмнө

Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 дам нуруу угсарч, дууслаа

2026-10-16 өмнө

Дорнод аймгийн Халхгол суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа

2026-10-16 өмнө

Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалах, хүнээ бодсон тодотгол батлагдлаа

2026-10-16 өмнө

Б.Пүрэвдавга: “Sky Shuttle” нийтийн тээврийн барилга угсралтын ажлыг гуравдугаар сард эхлүүлэхээр ажиллаж байна

2026-10-16 өмнө

Зөвшөөрөл, мэдэгдлийн хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллаагүй эрх бүхий албан тушаалтанд хариуцлага тооцно

2026-10-16 өмнө

Үс засуулбал өнгө зүс сайжирна

2026-10-16 өмнө

Статистикийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв

2026-10-16 өмнө

Хүүхдийн эрт илрүүлгийн үзлэгийн хамрагдалт 40 хувьд хүрлээ

2026-10-16 өмнө

Автомашинуудаар тактикийн дадлага сургуулийг зохион байгууллаа

2026-10-16 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 61 зөрчил бүртгэгдлээ

2026-10-16 өмнө

Ялимгүй хур тунадас орно

2 өдрийн өмнө өмнө

Архивчдын гудамжны 2км авто замын барилгын ажил үргэлжилж байна

2026-10-18 өмнө

Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг ерөнхий сайдаас хүслээ

2026-10-18 өмнө

“Шинэ Ховд” үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ

2026-10-19 өмнө

АН-ын бүлгийн ажлын албаны даргаар Б.Төрмөнхийг томиллоо

2026-10-19 өмнө

Иргэн, бизнес эрхлэгчдийг дэмжих 2027 оны төсвийн төслөө танилцуулав

2026-10-19 өмнө

Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын асуудлыг шуурхай шийдвэрлэнэ

2026-10-19 өмнө

Төсвийн тодотгол, АМНАТ, Тамхины хяналтын тухай хуулиудыг баталлаа

2026-10-19 өмнө

The MongolZ өнөөдөр 1win Private Club тэмцээний эхний тоглолт хийнэ

2026-10-19 өмнө

Улаанбаатар зам засвар, арчлалтын газар энэ онд 42 байршилд төсөл хэрэгжүүлж байна

2026-10-18 өмнө

Цогтцэций сумаас Гашуун сухайт хилийн боомт хүртэлх авто замын хөдөлгөөнийг нээлээ

2026-10-19 өмнө

Эмээлтийн постыг ирэх онд Аргалант руу шилжүүлнэ

2026-10-19 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 85 зөрчил бүртгэгдлээ

2026-10-19 өмнө

Хөрс хараахан хөлдөөгүй байх үед тарьсан мод сайн ургана

1 өдрийн өмнө өмнө

2026.10.20: Улстөрчдийн хэн юу хэлэв?

2026-10-19 өмнө

Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна

2 өдрийн өмнө өмнө

Угаалгын газрын агуулахын цонхыг хагалж, мотор, обуд хулгайлж байсныг үйлдэл дээр нь таслан зогсоолоо

2 өдрийн өмнө өмнө

Авто спортыг Байгаль орчинд нийцүүлэн зохион байгуулна

1 өдрийн өмнө өмнө

Электрон хөгжимтэй “KHARKHORUM HALLOWEEN” Степпе Аренад болно

1 өдрийн өмнө өмнө

О.Номинчимэг: Тамхины хэрэглээг багасгахын тулд хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах