• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Азийн аварга “төрж”, жүдогийн шигшээ шинэ дасгалжуулагчтай болов

Чойжилсүрэнгийн ГАНТУЛГА

2024 он олимпын жил учир дэлхийн спортын ертөнц ололт амжилт, уналт босолтоор дүүрэн өрнөж байна. Өнгөрсөн наймдугаар сараас олимпоор “амьсгалсан” хүн төрөлхтөн есдүгээр сард паралимпын наадмаар олимпын хаалтаа хийсэн. Тэгвэл ес болон аравдугаар сард олон улсын ямар уралдаан, тэмцээн болж, монгол тамирчид хэрхэн оролцсон тухай тоймлон хүргэе.

Пауэрлифтингийн тамирчид 15 алтан медаль “өвөртөлжээ”

Манай улсад сонирхогчдын боксын “Улаанбаатар-2024” Дэлхийн цомын тэмцээн амжилттай болж өндөрлөсөн.  “UG Arena” ордонд болсон энэхүү тэмцээнд нийт 12 орны 170 ширэн бээлийтэн өрсөлдсөн билээ. Гурван өдөр үргэлжилсэн тэмцээний дүн гарахад багийн нийлбэр дүнгээр Монгол Улсын баг дөрвөн алт, дөрвөн мөнгө, 10 хүрэл медальтай  тэргүүлсэн юм. Харин  Японы баг  дөрвөн алт, нэг мөнгөн медаль хүртсэн бол, БНХАУ-ын баг хоёр  алт, гурван мөнгөн медаль хүртсэнээр тус тус удаалав. Энэ удаагийн Дэлхийн цомын тэмцээн Ази тивд анх удаа болсон бөгөөд үүнээс Монгол Улсад зохион байгуулсан нь Монголын боксын спорт болоод тамирчдын ур чадварыг олон улсад харуулсан, онцгой ач холбогдолтой үйл явдал болсныг зохион байгуулагчдын зүгээс онцолж байсан юм. Манай шилдэг ширэн бээлийтүүдээс ДАШТ-ийн мөнгөн медальт Л.Алтанцэцэг, ДАШТ-ий хүрэл медальт Б.Мишээлт, “Ханжоу-2022” Азийн наадмын хүрэл медальт, “Парис-2024” олимпын наадмын оролцогч О.Есүгэн нар өрсөлдөж, бүгд медалийн тавцанд зогссон. Энэхүү  тэмцээн өндөрлөсний дараа  АНУ-д энэ сарын 26-наас арваннэгдүгээр сарын 3-ны хооронд залуучуудын ДАШТ болох юм. Энэхүү тэмцээнд Монголын шигшээ баг бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцохоор бэлтгэлдээ ороод байна.  Боксын тэмцээний дараа Киргизстаны нийслэл Бишкек хотод пауэрлифтингийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн болж өндөрлөлөө. Энэхүү тэмцээнд 10 орны 300 гаруй тамирчин өрсөлдлөө. Үүнээс Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбооны баг тамирчид 15 алт, зургаан мөнгө, дөрвөн хүрэл медаль хүртэж, багийн нийлбэр дүнгээр дэд байрт шалгарсан юм. Тамирчдын амжилтаас онцолбол, тус тэмцээний шилдэг тамирчин өргөмжлөлийг манай улсаас Э.Содномпилжээ, Г.Оргилболд, Ц.Отгондалай, П.Баяр, Х.Энхтүвшин, Х.Амарсанаа нар хүртсэн байна. Үндэсний шигшээ багийн тамирчин, паралимпын алт, мөнгө, хүрэл медальт, дэлхийн гурван удаагийн аварга, дэлхийн цомын зургаан удаагийн алтан медальт, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, Э.Содномпилжээ хэвтээ шахалтын -120 кг-ын жинд цээжнээс 250 кг-ыг шахсанаар алтан медалийн тавцанд зогслоо. Түүний хувьд энэхүү амжилт нь энэ оны олон улсын тэмцээний дөрөв дэх медаль болсон байна. Чөлөөт бөхийн “Шахтерская Слава” эрэгтэйчүүдийн олон улсын уламжлалт тэмцээн есдүгээр сарын 28-29-ний өдрүүдэд ОХУ-ын Кемерово хотын “Кузбасс” спортын ордонд боллоо. Тус тэмцээний 57кг-д оролцсон "Төгс дэвжээ" клубын  тамирчин ОУХМ Б.Мөнх-Эрдэнэ, 92кг-д "Алдар спорт хороо"-ны тамирчин Т.Дэмчигдорж  нар тус тус хүрэл медаль хүртсэн байна. Манай тамирчид үргэлжлүүлээд ОХУ-ын Саха улсын Якутск хотод долоо хоногийн хугацаатай хамтарсан бэлтгэлд хамрагдаж байна . Үүний дараа ЗХУ-ын Гавьяат дасгалжуулагч Д.П.Коркины нэрэмжит чөлөөт бөхийн олон улсын тэмцээнд оролцохоор төлөвлөжээ.

Индонез улстай тамирчин солилцоно

Филиппин улсын Манила хотод шорт трекийн Зүүн Азийн цуврал тэмцээн болоход 10 орны нийт 90 тамирчин өрсөлдлөө. Тус тэмцээнд манай улсаас Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Б.Бат-Оргилын удирдлага дор оролцсон таван тамирчин нийт 17 медаль хүртсэн байна. Тэмцээний насанд хүрэгчдийн эмэгтэйчүүдийн ангилалд Б.Гэрэлтуяа 1500 метрт мөнгө, 500 метрт алтан медаль хүртсэн бол насанд хүрэгчдийн эрэгтэйчүүдийн ангилалд Э.Мөнх-Эрдэнэ 1500, 1000, 500 метрийн зайд алт, залуучуудын ангилалд М.Борхүү 1500, 1000, 500 метрт мөнгө, Г.Мөнх-Эрдэнэ 1500 метрт мөнгө, 1000 метрт алт, Т.Тэмүүлэн 1500 метрт хүрэл, 1000 болон 500 метрт мөнгөн медаль хүртжээ. Мөн дээрх баг тамирчид холимог багийн 2000 метрийн зайн буухиа уралдаанд алтан медаль хүртсэнээр Филиппин улсад төрийн дууллаа эгшиглүүлсэн юм.

Монголын спортын ертөнцөд өрнөсөн голлох үйл явдлын нэг нь ОУОХ-ны гишүүн, МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг Индонезийн ҮОХ-ны Гүйцэтгэх хорооны спорт хариуцсан гишүүн, Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч, Азийн и-спортын холбооны Дэд Ерөнхийлөгч Харри Варганэгараг хүлээн авч уулзлаа. Харри Варганэгара нь “Жакарта 2018” Азийн наадмын зохион байгуулах хороонд Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч, орлогч даргаар ажиллаж байсан бөгөөд олон төрөлт спортын наадмыг эх орондоо хэрхэн зохион байгуулах талаар туршлагаасаа хуваалцаж, Монгол улсад Залуучуудын зуны олимпын наадмыг зохион байгуулах асуудалд зөвлөмж өгч, цаашид хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлсэн юм. Индонез улс нь 284 сая хүн амтай бөгөөд зуны олимпын наадмаас спортын дөрвөн төрөлд нийт 40 медаль хүртээд байгаа юм.  Хоёр улсын ҮОХ-ны хамтын ажиллагааны хүрээнд манай улсаас чөлөөт бөх, бокс зэрэг спортын төрөлд харилцан тамирчин солилцох, хамтарсан бэлтгэл хийх тал дээр хамтран ажиллах ажээ. “Парис-2024” зуны олимпын дараа жүдогийн үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Х.Болдбаатар өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ илэрхийлсэн. Тэгвэл шигшээ багийн шинэ дасгалжуулагчийг томиллоо. Тодруулбал энэ албанд У.Эрдэнэбаатар очжээ. Харин гавьяат дасгалжуулагч Х.Болдбаатар цаашид шигшээ багийн Ерөнхий зөвлөх дасгалжуулагчийн албанд ажиллахаар томилогдсон байна.

Ширээний теннисний ААШТ-д найман тамирчин өрсөлдөж байна

Унгарын Зомбатли хотноо энэ сарын 4-6 -ны өдрүүдэд Спортын гимнастикийн Дэлхийн цомын тэмцээн боллоо. Энэхүү тэмцээнд манай улсаас шигшээ багийн дасгалжуулагч Д. Оюунтуяагийн удирдлага дор өрсөлдсөн үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ А. Энхтүвшин харайлтын төрөлд 14.083 оноогоор хүрэл медалийн эзэн болсон юм. Харин алтан медалийг Казакстаны  тамирчин Ассан Салимов 14.300 оноогоор, мөнгөн медалийг Болгарын тамирчин Даниел Трифонов 14.150 оноогоор тус тус хүртсэн байна.Ширээний теннисний Азийн аварга шалгаруулах 27 дахь удаагийн тэмцээн Казахстаны Астана хотод эхэллээ. Энэ удаагийн тэмцээнд 22 орны 213 тамирчин оролцож байгаа юм. Манай улсаас  шигшээ багийн найман тамирчин оролцоно. Эрэгтэй ганцаарчилсан төрөлд М.Мөнх-Очир, Г.Сэр-Од, Б.Анхбаяр, М.Тэмүүлэн оролцох бол эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд Б.Болор-Эрдэнэ, Ө.Балжинням, М.Ундрам, Б.Эгшиглэн нар оролцох эрхээ авчээ. Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам Монголын Хөлбөмбөгийн холбоотой хамтран хөлбөмбөгийн 30 клубээс 6-16 насны 160 хүүхдийг бүртгэн, аравдугаар сарын 7-10-ны өдрүүдэд сургалт зохион байгуулах болсноо дуулгалаа. Сургалтад хамрагдсан хүүхдүүдээс Фүлхэм клубийн дасгалжуулагчид 11 хүүхдийг сонгож, ирэх онд тус клубийн бэлтгэлд хамруулах аж. Энэ нь “Фүлхэм” клубтэй эхлүүлсэн хамтын ажиллагааны үргэлжлэл  хэмээн Биеийн тамир спортын улсын хорооноос мэдээллээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ АРАВДУГААР САРЫН 8. МЯГМАР ГАРАГ. № 195 (7439)

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
У.Анужин: Бэлтгэлээс илүү сахилга бат амжилтын түлхүүр гэдгийг ойлгосон
Майк Шаравжамц Орландо Мэжик багтай 10 өдрийн гэрээ байгууллаа
Т.Ариунзаяа Азийн наадмын мөнгөн медаль хүртлээ
70 кг-д ОУХМ У.Анужин хүрэл медаль хүртлээ

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Байнгын хороо
  • •Нийтлэл
  • •Сэрэмжлүүлэг
  • •Халуун сэдэв
  • •Ерөнхийлөгч
  • •Чуулган
  • •Видео мэдээ
  • •Фото мэдээ
  • •Тэрбум мод
  • •Эрүүл мэнд
  • •Уул уурхай
  • •Сагсанбөмбөг
  • •Нээлттэй сонсгол
  • •Сурвалжлага
ХУРААХ
The MongolZ баг Rio 2024-гийн эхний...
Ажлын хэсэг болон байнгын...

Азийн аварга “төрж”, жүдогийн шигшээ шинэ дасгалжуулагчтай болов

Kuzmo 2024-10-08

ФОТО:

Сэдвүүд : #Олимпизм  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
У.Анужин: Бэлтгэлээс илүү сахилга бат амжилтын түлхүүр гэдгийг ойлгосон
Майк Шаравжамц Орландо Мэжик багтай 10 өдрийн гэрээ байгууллаа
Т.Ариунзаяа Азийн наадмын мөнгөн медаль хүртлээ
70 кг-д ОУХМ У.Анужин хүрэл медаль хүртлээ
ШУУРХАЙ МЭДЭЭ
2 цагийн өмнө өмнө

Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг ерөнхий сайд үүрэг болголоо

2 цагийн өмнө өмнө

Гал түймрийг унтраах ажиллагаанд 60 гаруй алба хаагч, 20 орчим техник хэрэгсэлтэйгээр оролцлоо

3 цагийн өмнө өмнө

Таван шар мэнгэтэй улаагчин могой өдөр

3 цагийн өмнө өмнө

Хур тунадас орохгүй, өдөртөө 16-18 хэм дулаан байна

21 цагийн өмнө өмнө

Багахангай–Хөшигийн хөндий–Эмээлт чиглэлийн төмөр замын нээлтийн бэлтгэл ажлыг хангаж байна

22 цагийн өмнө өмнө

Скүтер, мопед, цахилгаан дугуйн замын аюулгүй байдлыг хангах талаар нөлөөллийн ажлыг эрчимжүүлнэ

1 өдрийн өмнө өмнө

“Сэлбэ ухаалаг хот” төслийн гүйцэтгэгч байгууллагуудын төлөөлөлтэй уулзлаа

1 өдрийн өмнө өмнө

Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов

1 өдрийн өмнө өмнө

У.Анужин: Бэлтгэлээс илүү сахилга бат амжилтын түлхүүр гэдгийг ойлгосон

1 өдрийн өмнө өмнө

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

1 өдрийн өмнө өмнө

2026.10.08: Улстөрчдийн хэн, юу хэлэв

1 өдрийн өмнө өмнө

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ

1 өдрийн өмнө өмнө

Зээлжих зэрэглэл 2026 онд “вb-, тогтвортой” хэвээр хадгалсныг зарлалаа

1 өдрийн өмнө өмнө

Хүний амь эрсдсэн газраас холгүй байршлаас баавгайг олж агналаа

1 өдрийн өмнө өмнө

Зургаан цагаан мэнгэтэй улаан луу өдөр

1 өдрийн өмнө өмнө

Хур тунадас орохгүй, өдөртөө 12-14 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

БЗД-ийн Улиастайн гол дагуух айл руу баавгай халдан нэг хүн нас барж, нэг хүн гэмтжээ

2 өдрийн өмнө өмнө

Бохир усны бохирдол нэмэгдэж, тоног төхөөрөмж эвдрэх эрсдэлтэй байна

2 өдрийн өмнө өмнө

2026.10.07: Эпштейний сонсголоор хэн нь юу хэлэв

2 өдрийн өмнө өмнө

Эх, эцэг, асран хамгаалагчид цалинтай чөлөө олгох, эсхүл цахимаар ажиллуулна

2 өдрийн өмнө өмнө

“Үндэсний түргэн тусламжийн төв" байгуулж, системийн шинэчлэл хийж байна

2 өдрийн өмнө өмнө

Хүйтэн шүүдэр буух улирал эхэлнэ

2 өдрийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 15-17 хэм дулаан байна

2026-10-07 өмнө

Ө.Шижир:1 удаагийн орлогоор байнгын зардлуудаа санхүүжүүлдэг юм уу

2026-10-07 өмнө

Ч.Лодойсамбуу: УИХ-ын гишүүд та нараас ерөөсөө хэрүүл өдөөгөөгүй

2026-10-07 өмнө

Тэтгэвэр, тэтгэмжийг инфляцтай уялдуулж 10 хувиар нэмэхээр тусгажээ

2026-10-07 өмнө

2026.10.06: Улстөрчдийн хэн юу хэлэв

2026-10-07 өмнө

Төсөв 2027: 3000 ширхэг хар машин авч Ерөнхийлөгчийн сонгуулийг зохион байгуулна

2026-10-07 өмнө

Амиа алдсан хүмүүсийн ар гэрт буцалтгүй тусламж үзүүлэхээр боллоо

2026-10-07 өмнө

Н.Учрал: Нэн тэргүүнд малчдыг хохиролгүй болгоно

САНАЛ БОЛГОХ
2026-10-04 өмнө

Багш гэр бүлийн төлөөлөлд түрээслээд өмчлөх орон сууцны батламж гардууллаа

2026-10-05 өмнө

“Онтрэ”-гийн хоёр лицензээ “Рио Тинто”-д тавиад туучихсан уу?!

2026-10-04 өмнө

Х.Нямбаатар: Та нар одоохондоо мөнгө, шорон, шагнал 3-р бүхнийг дийлж л бай

2026-10-04 өмнө

Монголын сэтгүүлчдийн эвлэлтэй хамтран ажиллана

2026-10-06 өмнө

Оюутолгой төсөл нь дэлхийн бизнесийн дүрмийг шинэчлэгч болох уу?

2026-10-05 өмнө

Хөлбөмбөгийн цэнгэлдэх хүрээлэн байгуулахад FIFA-тай хамтарна

2026-10-06 өмнө

"Ачит Ихт" ХХК нь 9 дэх химийн кабинетаа сурагч, багш нарт хүлээлгэн өглөө

2026-10-06 өмнө

Майк Шаравжамц Орландо Мэжик багтай 10 өдрийн гэрээ байгууллаа

2026-10-07 өмнө

Ө.Шижир:1 удаагийн орлогоор байнгын зардлуудаа санхүүжүүлдэг юм уу

2026-10-05 өмнө

Дахин явуулах чиглэлийг Төсвийн байнгын хороонд өглөө

2026-10-07 өмнө

Ч.Лодойсамбуу: УИХ-ын гишүүд та нараас ерөөсөө хэрүүл өдөөгөөгүй

2026-10-05 өмнө

ШУТИС-ийн харьяа Хөвсгөл аймаг дахь Политехник коллежийг 16 мянга гаруй хүн төгсөн гарчээ

2026-10-06 өмнө

Дэлхийд 4-т ордог төслийн 66%-ийг эзэмших эрх Оросын “Русал”-д очих нь

2026-10-07 өмнө

Тэтгэвэр, тэтгэмжийг инфляцтай уялдуулж 10 хувиар нэмэхээр тусгажээ

2026-10-05 өмнө

Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэг өнгөрсөн онд 11 мянга гаруй хүнийг хэвтүүлэн эмчилжээ

2026-10-06 өмнө

Насанд хүрээгүй хүүхдүүд нэгнээ хутгалж гэмтээжээ

2026-10-06 өмнө

Нийслэлийн 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэл 90 хувьд хүрлээ

2 өдрийн өмнө өмнө

БЗД-ийн Улиастайн гол дагуух айл руу баавгай халдан нэг хүн нас барж, нэг хүн гэмтжээ

2026-10-05 өмнө

2026.10.02: Улстөрчдийн хэн юу хэлэв

2026-10-07 өмнө

2026.10.06: Улстөрчдийн хэн юу хэлэв

2026-10-07 өмнө

Үс засуулбал өлзийтэй сайн

2026-10-06 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил бүртгэгдлээ

2026-10-06 өмнө

Төсвийн тодотголыг байнгын хороонд буцаав

2026-10-04 өмнө

Дүүжин замын тээврийн тохиргоо, туршилтын ажлууд үргэлжилж байна

2026-10-07 өмнө

Төсөв 2027: 3000 ширхэг хар машин авч Ерөнхийлөгчийн сонгуулийг зохион байгуулна

2026-10-07 өмнө

Бороо орохгүй, өдөртөө 15-17 хэм дулаан байна

2026-10-07 өмнө

Амиа алдсан хүмүүсийн ар гэрт буцалтгүй тусламж үзүүлэхээр боллоо

2026-10-07 өмнө

Н.Учрал: Нэн тэргүүнд малчдыг хохиролгүй болгоно

2026-10-04 өмнө

Үс засуулбал эд эдлэл идээ ундаа олдоно

2 өдрийн өмнө өмнө

Бохир усны бохирдол нэмэгдэж, тоног төхөөрөмж эвдрэх эрсдэлтэй байна

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах