• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Зам тавих стандартаа мөрдье

Бушуу туулай борвиндоо баастай гэдэг хэлц үг байдаг. Учир нь яаруу, сандруу хийсэн ажил дутуу, дулимаг болдог гэдгийг л ёжилж хэлсэн нь энэ. Тэгвэл энэ үгийг бүрэн дүүрэн утгаар харуулж буй үйл явдал бол энэ жилийн зам засварын ажил байлаа.

Энэ жил нийслэлчүүд бид 17 байршилд 19.5 км замыг засахаар төсөвт суулгасан байсан. Ингэхдээ тодорхой байршлуудад авто замын засвар хийхээс гадна хучилтын хийцийг хүчтгэх, инженерийн шугам сүлжээний худгуудын түвшнийг тохируулан өндөрлөх, хашлага, явган замын засвар үйлчилгээ хийх, тэмдэг тэмдэглэгээг шинэчилнэ. Тус ажил арваннэгдүгээр сарын 20-ныг хүртэл үргэлжилнэ гэж оны эхэнд хэлж байв. Гэвч нийслэл энэ жил бонд гаргаж 200 орчим тэрбум төгрөгөөр 87 байршилд 162.3 км авто замыг засахаар болж, 2-3 өдөрт зам засаж ид шидийн гэмээр зүйл үзүүлэх болов. Учир нь манай улсын хувьд зам засварын ажил хоёр эсвэл гуравхан хоногт дуусна гэдэг шинэ, сонин бөгөөд таатай мэдээ. Уг ажлыг жил бүр хийхээр төлөвлөж эхлүүлдэг ч явцын хувьд удаан, үр дүн, гүйцэтгэл муу болдог талтай. Мөн олон хоног тэр дундаа өдрийн цагаар хаадаг тул замын ачаалал, түгжрэл нэмэгдэж иргэдийн бухимдлыг төрүүлсээр ирсэн. Сонгуультай зэрэгцэн ухаан орсон хотын удирдлагууд өнгөрсөн долоо хоногийн байдлаар 68 байршилд 83 км авто замыг засаад байна. Тэгвэл зам засварын ажил эхэлж байх үед Хотын дарга технологийн горим алдахгүйн тулд хөрсөн дээр хүйтрэхээс өмнө засаж дуусгахаа мэдэгдэж байв. Тэрээр "Улаанбаатар хот жилд дунджаар 15-16 км зам засч, шинэчилдэг байсан бол энэ жил 162 км замаа нэг дор засаж, шинэчлэхээр төлөвлөсөн. Яагаад энэ жил 10 дахин урт зам засаж, шинэчилж байна вэ гэхээр бонд гаргаж, нийслэлийнхээ замыг бүхэлд нь шинэчилж, тээврийн хэрэгслийн зорчилтыг нэмэгдүүлье гэж төлөвлөсөн. Өөрөөр хэлбэл, ирэх 2025 оны эхний хагас жилийн байдлаар хотод нэг ч ширхэг хагархай замгүй болсон байх ёстой. Зарим иргэд "Өдөр алдаж шөнө" гэдэг шиг хичээл сургуультай давхцаж, замаа засдаг юм бэ гэж шүүмжилдэг. Бид 2024 оны зургадугаар сард бонд гаргах эрхээ авч, зураг төсвөө батлуулж, тендер зарласан. Үүнээс өмнө мөнгө байгаагүй ээ. Эхний тендер долдугаар сарын 28-нд шалгарч, дараа дараагийн тендерүүд шалгарч байна. Бидний зүгээс замын технологийн горим алдахгүй, хөрсөн дээр тэг хэм хүрч хүйтрэхээс өмнө замын ажлаа дуусгахаар төлөвлөж байна” гэж есдүгээр сард мэдэгдэж байсан. Гэхдээ хурдан шуурхай засаж байгаа нь сайшаамаар ч саар зүйл нь их байна.

Орой нь тавьсан зам өглөө нь эвдэрхийн учир юу вэ

Нийслэлчүүд тэг зогсолт хийлгэн байж Энхтайвны гүүрнээс Тэмээтэй хөшөө хүртэлх авто замыг засварласан. Тодруулбал, өнгөрсөн баасан гарагийн 23 цагаас тус авто замыг хааж засвар шинэчлэлтийн ажлыг нэг хоёр өдрийг дотор хийж гүйцэтгэсэн. Гэвч тус замыг шөнө засварласнаас үүдэж тэгш хэм алдагдаж, овон товонтой болсон гэж “Трүйроад” компанийн ерөнхий инженер Ж.Мөнхсүх хэлсэн. Ингэхдээ тэрээр “Бид бямба гарагт хучилтын ажлаа эхлүүлсэн. Үйл ажиллагааны явцад тэгш хэм алдагдаж хэсэг газар долгион үүссэн. Тус замыг засах бол ирэх хавар засах боломжтой” гэсэн юм. 2.8 тэрбум төгрөгөөр хоёр км авто зам засахдаа ийнхүү алдаа гаргасан нь энэ. Тэгвэл тус компани зөвхөн энэ замыг засаад зогсохгүй Богд уулын арын авто замын баруун хэсгийн засвар, шинэчлэлт 2.5 тэрбум төгрөг, Чингисийн өргөн чөлөөний авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлт 7.4  тэрбум төгрөгийн тендерт шалгарсан байна.

Иргэдийн хувьд дээрх замыг хүлээж авахгүй байхыг хүсэж байгаагаа илэрхийлж байв. Энэ талаар иргэн Д.Марал-Эрдэнэ “Стандартын шаардлага хангаагүй барилга, зам зэргийг улсын комисс хүлээж авдаггүй баймаар байна. Хоёрхон км зам тавьж байж, ийм хотгор, гүдгэртэй хийж болохгүй биз дээ. Мөн засварын ажил хийх үеэр зам хаадаг. Үүнээс үүдэж олон хүн ажлаа алдаж, өдрийг түгжрэлд өнгөрөөсөн шүү дээ. Мөн эдгээр замыг ойрын жилд засахгүй гэж байгаа. Тиймээс нэгэнт мөнгө зарж байгаа бол чанартай зам хийгээч ээ гэж хэлмээр байна” гэсэн юм.

 Олон улсад авто замыг засах стандарт, норм гэж бий. Тухайлбал, +10 градусаас доош температурт авто замыг засаж янзлахгүй гэсэн байдаг. Тэгвэл дээрх замыг зассан өдөр буюу өнгөрсөн бямба гарагт  цаг агаар өдөртөө +3, шөнөдөө -10 градус байсан юм. Өөрөөр хэлбэл, зам засварын ажил стандартын дагуу хийгдээгүй гэсэн үг. Энэ тухай Монгол Улсын Зөвлөх инженер Н.Адилбиш “Авто замын засвар шинэчлэлтийг хийхдээ ач холбогдлоор нь ангилан засвар хийдэг. Тухайлбал, хичнээн машин өдөрт тус замаар зорчиж байгаа эсэхийг нь харгалзан, хамгийн их ач холбогдолтойгоос нь эхэлж засдаг. Ингэхдээ +10 градусаас доош температурт засварын ажил хийхийг хориглодог. Энхтайвны гүүрний хучилтад алдаа гарсан нь агаарын температуртай шууд холбоотой. Тиймээс хүйтэнд, асфальт, бетон дэвсэхийг хорих хэрэгтэй. Мөн замын компани болон инженерүүд маань стандартаа барьж ажиллаач ээ гэж хүсмээр байна” гэсэн юм. Авто замын засвар болон хучилтыг хэдэн хэмд хийх ёстой байдаг талаар Нийслэлийн автозамын хөгжлийн газрын дарга Б.Одбаяраас тодруулахад “Манай улсад яг тэдэн хэмээс доош үед авто замын засварын ажлыг хийхгүй гэсэн дүрэм, журам байхгүй. Хүйтрэхээр бетон, асфальт зэрэг нь хурдан хатаж, хөлддөг. Үүнээс сэргийлж хүйтрэхээс өмнө хийдэг. +10 градус гээд байгаа нь өөр улсын стандартад л байдаг байх” гэсэн юм.

Харин энэ талаар Хотын даргын нэгдүгээр орлогчоор томилогдоод удаагүй Т.Даваадалай “Ийгл” телевизийн мэдээний хөтөлбөрөөр “Мэргэжлийн инженер хүмүүс хариуцлагын алдаа гаргасан байна лээ. Гэхдээ хүн алсан мэт хүндрэлтэй асуудал биш, засаж болох алдаа” хэмээн гүйцэтгэгч компанийг өмгөөлсөн байх юм. Хотын удирдлагууд болон Замын хөгжлийн газрынханд засварын ажлаа явуулж л байвал стандарт хамаагүй байна. 

Өчигдөр буюу аравдугаар сарын 23-ны өдөр цаг агаар өдөртөө +8, шөнөдөө -7 градус байлаа. Гэвч тус өдрийн 23:00 цагаас 25-ны өдрийн 06:00 цагийн хооронд Архивын ерөнхий газраас Нисэхийн тойрог хүртэлх замыг хааж засахаар болжээ. Мөн энэ сарын 23-26-ны өдрүүдэд Дүнжингарав худалдааны төвийн урд зам, Орчлон хорооллоос хилчин хотхон хүртэлх замыг хааж засахаар болжээ. Эдгээр өдрүүдэд цаг агаар +10 градусаас бага температуртай байгаа юм.

Сонирхуулахад, Канад, Орос, Швед, Норвеги, Финланд гэх мэт хүйтэн, сэрүүн цаг агаартай улсууд +10 хэмээс доош үед засварын ажил явуулахгүй гэдэг стандартыг дагадаг юм байна. Манай улсын хувьд социализмын үед есдүгээр сарын 15-аас хойш зам засахыг хориглодог байжээ. Нэг үгээр, нийслэлчүүд шинэ замтай болох гэсэн биш, нуухийг нь авах гээд нүдийг нь сохлов гэгчийн үлгэр болох вий.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ АРАВДУГААР САРЫН 24. ПҮРЭВ ГАРАГ. № 206 (7450)

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Есөн улаан мэнгэтэй шарагчин үхэр өдөр
Өдөртөө 7-9 хэм дулаан байна
Нийслэл хотын албан татварыг 50 хувиар бууруулах тогтоолын төслийг баталлаа
Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Чуулган
  • •Нийтлэл
  • •E-Sport
  • •Сэрэмжлүүлэг
  • •Ерөнхийлөгч
  • •Нийслэл
  • •Үндэсний спорт
  • •Бөхийн төрлүүд
  • •Уул уурхай
  • •Сагсанбөмбөг
  • •Гэмт хэрэг
  • •Сурвалжлага
  • •ММ-ын тодруулга
  • •Аймгуудын мэдээлэл
ХУРААХ
УИХ-д суудалтай намуудын нэр...
Аваргуудын лиг: Барселона клуб...

Зам тавих стандартаа мөрдье

БАЯРЖАВХЛАН 2024-10-24

ФОТО:

Сэдвүүд : #Сурвалжлага  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Есөн улаан мэнгэтэй шарагчин үхэр өдөр
Өдөртөө 7-9 хэм дулаан байна
Нийслэл хотын албан татварыг 50 хувиар бууруулах тогтоолын төслийг баталлаа
Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө
ШУУРХАЙ МЭДЭЭ
8 цагийн өмнө өмнө

“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээлээ

8 цагийн өмнө өмнө

Есөн улаан мэнгэтэй шарагчин үхэр өдөр

8 цагийн өмнө өмнө

Өдөртөө 7-9 хэм дулаан байна

21 цагийн өмнө өмнө

Шинэ гарди М.Лхагвагэрэл “Чингис хаан” цом гардлаа

1 өдрийн өмнө өмнө

Монголын бахархлаар халхавч хийсэн 1XBET

1 өдрийн өмнө өмнө

Нийслэл хотын албан татварыг 50 хувиар бууруулах тогтоолын төслийг баталлаа

1 өдрийн өмнө өмнө

Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө

1 өдрийн өмнө өмнө

С.Нарангэрэл: Чингис хааны Их Засгийн амин сүнс нь ёс суртахуун гэсэн дүгнэлтэд хүрсэн

1 өдрийн өмнө өмнө

С.Бямбацогт: Төрийн хүч эрх мэдэлд бус, ард түмнийхээ итгэлд оршдог

1 өдрийн өмнө өмнө

Өнөөдөр Дашнямтай билэгт сайн өдөр

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 8-10 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Нийслэл төсвийн мөнгөөр нэг ч такси худалдаж авахгүй

2 өдрийн өмнө өмнө

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

2 өдрийн өмнө өмнө

Л.Оюун-Эрдэнийн үед АТГ-ын мөрдөгчийн магадгүй “хууль зөрчин” гаргуулсан татварын байцаагчдын дүгнэлт бусдыг яллах баримт болжээ

2 өдрийн өмнө өмнө

"The Mongolz" баг "IEM Beijing 2026" тэмцээний 2-р байрт орлоо

2 өдрийн өмнө өмнө

С.Амарсайхан: Иргэдээ даапаалж, төрийн тэргүүнээрээ даажигнасан засгийн газар

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

2 өдрийн өмнө өмнө

“Сайншанд” агаарын навигацийн төвийг ашиглалтад оруулахыг үүрэг болголоо

2 өдрийн өмнө өмнө

“Ерөнхий сайдаас шууд асуу” уулзалт дорноговийн сайншанд суманд боллоо

2 өдрийн өмнө өмнө

“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

2 өдрийн өмнө өмнө

Хоёр хар мэнгэтэй улаагчин гахай өдөр

2 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 2-4 хэм дулаан байна

2026-11-08 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "IEM Beijing 2026" тэмцээний аваргын төлөө "MOUZ" багтай өрсөлдөнө

2026-11-08 өмнө

Монголд хүнд даацын цахилгаан автомашин цэнэглэгч нэвтэрч байна

2026-11-08 өмнө

Замын-Үүдэд ачааны цахилгаан автомашинд зориулсан гарц байгуулна

2026-11-08 өмнө

Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Б.Пүрэвдагвыг томиллоо

2026-11-08 өмнө

Сурагчдын II улирлын хичээл маргааш эхэлнэ

2026-11-08 өмнө

Гурван хөх мэнгэтэй улаан нохой өдөр

2026-11-08 өмнө

Их төлөв цэлмэг, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-11-07 өмнө

Чингис хааны төрт ёсны уламжлалыг мөнхжүүлэх тогтоолын төслийг баталлаа

САНАЛ БОЛГОХ
2026-11-04 өмнө

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов

2026-11-06 өмнө

“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 сая тн ачаа тээвэрлэжээ

2026-11-06 өмнө

Ерөнхийлөгч шатахууны асуудлаар холбогдох албан тушаалтнуудыг хүлээн авч уулзлаа

2026-11-06 өмнө

Хахууль өгсөн иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх санал хүргүүлэв

2026-11-07 өмнө

Чингис хааны төрт ёсны уламжлалыг мөнхжүүлэх тогтоолын төслийг баталлаа

2026-11-06 өмнө

Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв

2026-11-06 өмнө

Сурагчдын цүнх дэлхийн стандартаар 700 гр бол манай улсад 2-3 кг байна

2026-11-05 өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" хагас шигшээд шалгарлаа

2026-11-04 өмнө

Агаараас эрэн хайх, аврах ангийн талаар санал солилцлоо

2026-11-06 өмнө

Б.Энхбаяр: “Чөлөөлье” санаачилгын цөм нь төрийн өмчийн реформ юм

2026-11-07 өмнө

"The MongolZ" баг хагас шигшээн тоглолтоо өнөөдөр "NaVi" багтай хийнэ

2026-11-06 өмнө

Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

2026-11-07 өмнө

Архангай аймгийн Төвшрүүлэх суманд газар хөдөллөө

2026-11-06 өмнө

“Алтан цом”-ын барилдаан маргааш эхэлнэ

2026-11-06 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ

2026-11-05 өмнө

Онцгой хамгаалалтын бүсэд дэд бүтэц байгуулахыг хориглох тухай хуулийн төсөл

2026-11-06 өмнө

Үс засуулбал өлзийтэй сайн

2026-11-05 өмнө

“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа

2026-11-05 өмнө

Хангалын голын дагуу 264,973 ширхэг мод тарьж, бүрэн дуусгалаа

2026-11-04 өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" тэмцээний шигшээ шатанд шалгарлаа

2026-11-05 өмнө

Б.Пүрэвдагва: Энэ өвөл 7-10 мянган айлын яндан буулгана

2026-11-05 өмнө

А.Ариунзаяа:Цэцийн дарга гишүүнээс өндөр цалин авахыг эсэргүүцэж байна

2026-11-05 өмнө

Дүүжин замын тээврийн кабиныг хүчтэй савлуулах, гэнэт зогсоох туршилт хийж байна

2026-11-05 өмнө

Жэйлин Браун 30 оноог авч, баг нь улирлын найм дахь хожлоо байгууллаа

2026-11-05 өмнө

Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ

2026-11-05 өмнө

Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгээс АН-ын бүлэг завсарлага авлаа

2026-11-05 өмнө

БНСУ-аас алтан эдлэл захиалгаар авчирна гэж 500 орчим иргэнийг залилсан

2026-11-07 өмнө

Цас орохгүй, өдөртөө 3-5 хэм хүйтэн байна

2026-11-05 өмнө

Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо

2026-11-07 өмнө

Дөрвөн ногоон мэнгэтэй хөхөгчин тахиа өдөр

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах