• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Дэлхийн анхаарлын төв дэх АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль

АНУ-ын Ерөнхийлөгчийн 60 дахь удаагийн сонгуулийн санал хураалт өчигдөр дэлхий нийтийн анхаарлын төвд байлаа.  Америк даяар арваннэгдүгээр сарын 5-нд эхэлсэн  сонгуулиар америкууд дараагийн дөрвөн жил улсаа удирдах Ерөнхийлөгчөө сонголоо.  Тэгвэл сонгуулийн урьдчилсан дүнгээр АНУ-ын 50 мужийн 25-д нь Бүгд найрамдах намаас нэр дэвшсэн Дональд Трамп илүүрхэж, АНУ-ын 47 дэх ерөнхийлөгчөөр сонгогдох нь тодорхой боллоо. Тэрээр Мичиган мужийн оноог зарласны дараа олон нийтийн өмнө ялалтаа зарлаж, ард түмэндээ хандан мэдэгдэл хийсэн юм.  Өдгөө 78 настай Дональд Трамп хоёр дахь удаагаа АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдож байгаа бол дэд ерөнхийлөгчөөр Охайо мужаас сонгогдсон Сенатын гишүүн Жеймс Дэвид Вэнс сонгогдож байна.

Дэлхийн анхаарлын төв дэх АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд манай улс тодорхой түвшинд ач холбогдол өгч  оролцов. Монгол Улс дахь АНУ-ын ЭСЯ-аас сонгууль ажиглах өдөрлөг зохион байгууллаа. Энэ  үеэр АНУ-ын телевизүүдийн шууд дамжуулалт, Монголын мэргэжилтэн, судлаачдын хөтлөн явуулсан хэлэлцүүлгүүд, дипломатчидын хийсэн танилцуулгыг хүргэлээ.  Мөн  жишиг санал хураалт явуулж ирсэн зочид саналын хуудас бөглөн хайрцагт хийн, АНУ-д сонгуульд санал өгөх явц хэрхэн явагддаг, яг л түүн шиг уур амьсгал бүрдүүлэхийг зорьжээ. АНУ-ын Элчин сайдын яамнаас тус улсын ерөнхийлөгчийн сонгууль ажиглах арга хэмжээг дөрөв дэх удаагаа зохион байгуулж буй энэ юм. Түүнчлэн “ТВ-9” телевиз сонгуулийн санал хураалтын үйл ажиллагааг хурдан шуурхай, олон нийтэд хүргэж ажиллав.  Ингэхдээ олон улс судлаачдыг урьж, хоёр орны харилцаа хамтын ажиллагаа, олон улсын нөхцөл байдал, яагаад АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль олон улсад, тэр дундаа  Монгол Улсад чухал вэ гэдгээр тал талын байр суурийг хүргэж ажиллалаа.

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр: Монгол АНУ-ын харилцаа ямар чухал вэ гэдгийг ойлгох хэрэгтэй

-1944 онд манай улсад АНУ-ын дэд ерөнхийлөгч Хенри А.Уоллeс айлчилж байжээ. Энэ бол маш чухал ач холбогдолтой айлчлал болсон.  Тухайн үед Монгол Улсын тусгаар тогтнолыг зөвшөөрсөн орон ЗХУ-аас өөр байгаагүй. Улс орныхоо тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрүүлнэ гэдэг тухайн үеийн удирдагчдын  хувьд маш том асуудал байсан нь ойлгомжтой.  ЗХУ-ын хувьд ч дэмжигч орны хувьд асуудлыг дэлхий нийтийн анхаарлын төвд оруулах нь чухал байв. АНУ бол том гүрэн. Дэд ерөнхийлөгч Хенри А.Уоллeс монголд ирж ер нь тусгаар тогтнолын асуудал ямар түвшинд байна. Монгол Улс хэр хэмжээнд бэлтгэгдсэн орон бэ гэдгийг тандах, судлах, танилцах айлчлал хийсэн. Энэ айлчлалын үеэр гарсан нэг чухал агуулга бий.  Энэ нь Монгол Улсын тусгаар тогтнолыг бүх ард түмнийх нь санал асуулгаар шийдүүлэх тухай асуудал яригдаж, Хятадын Засгийн газрыг АНУ-ын зүгээс шахаж дэмжүүлжээ.  Ингээд 1945 оны аравдугаар сарын 20-ны өдөр энэхүү санал асуулга явагдаж, Монголын ард түмэн 99.99 хувь тусгаар тогтнолынхоо талд саналаа өгч, Монгол  Улс тусгаар тогтнолоо баталгаажуулж байсан түүхтэй.  Энэхүү 1945 оны ард түмний санал асуулгын өдрийг Монголын ард түмэн мартах учиргүй. Ийнхүү АНУ Монголын харилцаа тодорхой түвшинд хөгжсөөр 1987 онд манай хоёр улс дипломат харилцаа тогтоосон.  Намайг Ерөнхий сайдаар ажиллаж байх цаг үед АНУ-д харамсалтай халдлага болсон. Яг тэр үед тэнд байгаа Элчин сайд руу залгаж, нөхцөл байдалтай танилцсан.  Тэнд байгаа иргэд рүүгээ сануулга мэдээлэл өгч, АНУ-ын элчин сайдын яаманд эмгэнэл илэрхийлсэн. Энэхүү үйл явдлыг дэлхий даяараа маш их цочир хүлээж авсан л даа. Энэ харамсалтай үйл явдлыг илэрхийлж, Монгол Улс хоёр өндөр байшингаар марк гаргаж, Монгол Улс алан хядах ажиллагааны эсрэг гэдгээ илэрхийлж, Буш Ерөнхийлөгчид гардуулж байлаа. Түүний дараахан Иракийг сэргээн босгох эвсэлд Монгол Улсыг элсэхийг АНУ-ын зүгээс урьсан.  Алан хядах ажиллагааны эсрэг үйл ажиллагаанаас Монгол Улс хойш суух ёсгүй учраас манай аюулгүй байдлын зөвлөлийнхөн  ярилцаж байгаад тэр эвсэлд орсон байдаг.  Түүнээс хойш манай Зэвсэгт хүчнийхэн энхийг сахиулах ажиллагаанд оролцож, дэлхий нийтийн энхийн төлөө нэр төртэйгөөр ажиллаж байна. Үүний дараа манай улс Мянганы сорилтын сангийн 285 сая ам.долларын буцалтгүй тусламжийг авч чадсан. Түүнээс дэд бүтэц, зам барих төсөл гээд олон төсөл хөтөлбөрүүдийг Монгол Улсад хэрэгжүүлжээ.  Дараа нь Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайд байхдаа АНУ-д айлчилж,  Мянганы сорилтын сангийн 400 гаруй сая ам.долларын буцалтгүй тусламжийг авчирч байсан. Тэр үед эхлэл нь тавигдаж байсан төсөл үргэлжилж хоёр дахь төслөөрөө Улаанбаатар хотын цэвэрлэх байгууламжийн асуудлыг шийдэх гэж байна. Одоо дараагийн төслийг бодох ёстой. Буш Ерөнхийлөгч алан хядах ажиллагааны эсрэг тухайн үед зоригтой алхмуудыг хийсэн. Гэхдээ зөвхөн зэр зэвсгээр биш ядууралтай тэмцэх замаар үйл ажиллагаануудыг их зохион байгуулсан гэж боддог. 

Монгол АНУ-ын харилцаа бол хоёр хөршийн харилцаатай адил маш чухал гэдгийг ойлгох хэрэгтэй.  Тэгэхээр АНУ-ын төрийн тэргүүний сонгууль Монгол Улсад шууд хамааралтай.  Ер нь дэлхий даяар ач холбогдол өгөх учиртай.  АНУ-д монголчууд олноороо ажиллаж амьдарч байна.  Тэдний амьдралд мөн шууд хамааралтай сонгууль болж байна. Тойруу утгаараа Орос АНУ, Хятад АНУ-ын харилцаа ямар байхаас Орос Монголын харилцаа, Орос, Хятадын харилцаа тодорхойлогдоно.

АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ричард Буанган: Сонгуулийн үр дүнгээс манай хоёр орон цаашид юун дээр төвлөрч ажиллах нь тодорхой болно

- Ардчилсан монгол оронд байх хугацаанд АНУ-ын ерөнхийлөгчийн сонгууль болж байгаад миний сэтгэл хөдлөхийн сацуу маш их догдолж байна. Бид сонгуулийн үйл явцаа дэлгэн харуулахдаа бахархалтай байна. Дүн ямар гарахаас үл шалтгаалан АНУ Монголын ард түмэнтэй тогтоосон иргэд хоорондын харилцаандаа тууштай байх болно. Сонгуулийн үр дүнгээс шалтгаалж манай хоёр орон юун дээр төвлөрч ажиллах нь тодорхой болох байх. Монгол Улсын хувьд хөрөнгө оруулалтын орчинд байгаа тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, дотоод болон гадаадын хөрөнгө оруулалт хийх таатай нөхцөлийг бүрдүүлэхэд хамтран ажиллана гэж найдаж байна. Монгол Улс, АНУ-ын харилцаа бат бэх хэвээр байгаа ба засаг захиргаа солигдсон ч бат бөх хэвээр байдагт туйлын таатай байдаг. Хоёр улсын харилцаа сүүлийн 30 жилийн хугацаанд тасралтгүй өсөн нэмэгдсээр ирсэн. Иргэд хоорондын төдийгүй худалдааны харилцаа ч өргөжсөөр байгаа. Тиймээс хоёр орны харилцаа илүү ойр дотно болно гэдгийг итгэлтэй хэлж чадна. Мөн АНУ нь хүний эрх болон ардчиллын тунхаглалаараа дэлхийд тэргүүлэх орны хувьд энэхүү ерөнхийлөгчийн сонгууль нь хэр ач холбогдолтой гэж та харж байна вэ гэсэн асуултад тэрээр  “Бидний хувьд олон зүйл нийтлэг. Ардчиллын үнэт зүйл, сонгуульд санал өгөх эрх гээд нийтлэг үнэт зүйлстэй байснаар бидний харилцаа бат бөх байгаа гэж бодож байна. Өөрөөр хэлбэл бид хүний эрх, эрх чөлөөнд тууштай хэвээр байх нийтлэг үнэт зүйлсэд тулгуурлан бидний харилцаа оршдог. Сонгуулийн дараа ч бидний харилцаа улам бэхжих үйл ажиллагаа үргэлжилсээр байх болно. Мэдээж хэн хэнд маань бэрхшээлтэй асуудал байдаг ч цаашид бие биедээ туслалцаа үзүүлж харилцаагаа үргэлжлүүлнэ гэж бодож байна. Ялангуяа Монгол Улсын хувьд хөрөнгө оруулалтын орчинд байгаа тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, дотоод болон гадаадын хөрөнгө оруулалт хийх таатай нөхцөлийг бүрдүүлэхэд хамтран ажиллана гэж бодож байна. Монголын ардчилал, төр засгийн институтийг бэхжүүлэх олон хөтөлбөр хэрэгжүүлж буйг үргэлжлүүлэн хоёр улсын харилцааг цаашид бэхжүүлнэ гэж найдаж байна.

Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн профессор, Шинжлэх ухааны доктор Д.Уламбаяр: Америкийн уламжлалт улс төрийн соёлыг эвдсэн Трампыг дахин сонголоо

- Орос Укрианы дайн, Америк Оросын харилцаа ямар байх энэ гол үндсэн асуудлууд дээр төвлөрч байгаа нь сонгуулиас хэн гарснаас хамааран АНУ-ын гадаад бодлого ямар чиглэлтэй өрнөх вэ гэдэг асуудал бидний сонирхлыг их татаж байсан. Д.Трамп ялсан тохиолдолд орос укрианы дайныг тангараг өргөхөөс өмнө дуусгана гэж мэдэгдсэн ч ОХУ-ын хэвлэлийн төлөөлөгч энэ бол америкчуудын хэлдэг шиг амархан зүйл биш ээ.  Америкийн сонгуульд орос укрианы асуудлыг холбогдуулах нь зохимжгүй гэсэн асуудлыг ярьжээ. Д.Трамп ерөнхийлөгч байх хугацаандаа НАТО, АНУ-ын харилцаа тодорхой сорилтуудтай тулгарч байсны нэг нь НАТО-г үеэ өнгөрөөсөн байгууллага юм энэ дээр асар их хэмжээний зардал гаргах шаардлага байгаа юу гэж гэсэн асуудал байлаа. Өнөөгийн байдлаар ялангуяа сүүлийн гурван жилд НАТО-гийн гишүүн орнууд ДНБ-ий хоёр болон түүнээс дээш хувийг батлан хамгаалахад зарцуулсан. Д.Трамп гарвал батлан хамгаалах салбарын зардлыг бууруулах ч Камала Харрисыг гаргах нь европын эрх ашигт нийцтэй гэсэн төлөв дэлхий нийтийн дунд тодорхой болсон байлаа. Америкийн нэгдсэн улс Укрианы санхүүжилтийг хязгаарлавал Оросын Укрианы эсрэг явуулах цэрэг дайны ажиллагаа эрчимжинэ гэсэн хандлага мөн харагдаж байна.

Олон улс судлаач профессор Д.Баярхүү: Америкийн эдийн засаг дэлхийд тэргүүлж байна

-Сонгуулийн санал хураалтын тоо огцом өсөх нь сонгогчдын тооноос хамаардаг. Дөрвөн жил ажиллаж байгаад сонгуульд өрсөлдөж унаад, дахин дөрвөн жилийн дараа гарч ирж байсан түүх америкийн ерөнхийлөгчийн сонгуульд байхгүй. Олон улсын харилцаанд шийдвэр гаргах механизмыг Д.Трамп эвдэж үзүүлсэн нь америкийн уламжлалт улс төрийн соёлыг орчин цаг үетэйгээ холбож өөрчлөх гэж үзүүлсэн этгээд сонин үйлдэл байсан энэ нь ч оновчтой байсан гэж хэлж болно. Д.Трамп ялахад л америкийн гадаад бодлого хувьсаж өөрчлөгдөөд дайн зогсоно гэсэн утгатай зүйлийг хүмүүс хоорондоо ярилцаад байна. Сонгуульд хэн ч ялсан америкийн улс төрийн тогтолцоо өөрөө өөрчлөгдөхгүй гэсэн нөхцөл байдал харагдаж байгаа. 19 дүгээр зууны үеэс хойш америк тасралтгүй ардчилсан тогтолцоо дээр үнэнчээр тогтож байгаа нь хэн ч ялсан даян дэлхийд өрнөөд байгаа дайн мөргөлдөөнийг зогсоож, нэг талд нь шийдвэр гаргахгүй гэдгийг харуулна. Гурван сарын хугацаанд Байден үүргээ гүйцэтгээд явна. Америк бол дэлхий дээр байгаа цорын ганц глобал гүрэн өөрийн статусыг алдахгүй глобал гүрэн учраас ерөнхийлөгчийн сонгууль нь дэлхийд нөлөөтэй. Америкийг дөрвөн хүчин зүйлээр дэлхийн глобал гүрэн байна гэж америкийн геополитик судалдаг эрдэмтэд бусад онолчид бичдэг. Америкийн эдийн засгийг гүйцэх эдийн засаг хаана ч байхгүй. Мөн соёл, шинжлэх ухаан, технологийн бодлогоор ч дэлхийд хошуучилдаг. Дэлхийн улс төрийн бодлогыг шийдэхэд хамгийн нөлөө бүхий улс. НҮБ Нью-Йоркоос хөдлөх дургүй нь ч америкийн нэгдсэн улсын татах хүч чадалд байдаг.

Эдийн засагч Д.Жаргалсайхан:  Трамп ялснаар бусад орнуудын эдийн засагт эерэг өөрчлөлтүүд гарна

-Укриантай холбоотой дайнд өөрчлөлт орвол эдийн засагт мөн өөрчлөлт орно. Орос байлдахаа болино гэдэг нь манайхтай худалдаа наймаа хийх боломж их болно гэсэн үг. Америк хятадтай тарифаа нэмбэл хятадын эдийн засгийг америкаас бусад орон руу илүү ойртоход нөлөөлнө гэж бодож байгаа. Европын холбоонууд дэлхийн бүх орнууд хятадын үйлдвэрлэлээс хамаардаг. Хятадын үйлдвэрлэлд мөн их бага хэмжээний өөрчлөлт орж дундаж анги нь томорч , дундаж цалин өндөр болж, өрсөлдөх чадвар нь буурна. Дэлхийн аж үйлдвэрлэлийн 30 хувь хятадад байдаг ба бусад орон руу шилжих хандлагатай болж эдийн засагт өөрчлөлт болно гэсэн хүлээлттэй байна. Энэ нь орон болгонд нөлөөлнө. Америкийн том бизнесүүд илүү их хөрөнгө оруулалт хийх хандлагатай татвар нь буурна гэж харж байна. Татвар буурна гэдэг бол бизнесээ өргөтгөх боломж нэмэгдэх, өрсөлдөх чадварыг нэмэх, шинэ технологи оруулах гэсэн нааштай нөлөөг гаргадаг. Цэрэг дайны комплексын шинэчлэл нь ойгоод иргэний эдийн засаг руу ордог. Америкууд технологийн байр сууриа илэрхийлсэн олон өөрчлөлтийг хийж хятадыг тусгаарлах бодлого баримтлахаар харагдаж байна. Японы сониноос харахад ерөнхий сайд нь Д.Трамп гарсан тохиолдолд японд байгаа америк цэргүүдийг бууруулах, зардлыг бууруулах бодлогыг хэрэгжүүлнэ гэж уншигчийн хувьд дүгнэсэн.

Иргэдийн оролцооны нэгдэл намын дарга Ц.Оюунгэрэл: БНН-ын нэр дэвшигч Дональд Трамп хэрэв ялбал Монгол Улсын харилцаа илүү идэвхэждэг гэж анзаардаг

-АНУ-ын сонгуулийн дүнг ажиглаж байна. Мэдээж эмэгтэй улс төрчийн хувьд Камила Харрис хэрэв ялбал анхны дэлхийн ардчилсан том гүрний түүхэнд эмэгтэй ерөнхийлөгч гэдгээр шинэ хаалгыг нээх байх. Ардчиллын эцэг болсон энэ орон эмэгтэй ерөнхийлөгчтэй болох магадлал тун өндөр байна гэж харж байна. БНН-ын нэр дэвшигч Дональд Трамп хэрэв ялбал Монгол Улсын харилцаа илүү идэвхэждэг гэж анзаардаг. Өмнө тийм зүйл ажиглагддаг байсан.Тухайлбал, БНН-аас ялж байсан ерөнхийлөгч асан Буш болон Төрийн нарийн бичгийн дарга нь  Монгол Улсад  ирж байсан. Аль ч нэр дэвшигч нь ялсан манай улсад эерэг нөлөө үзүүлэх тал бий. Үүнийг АНУ-ын ард түмэн шийднэ. Үйл явдал их сонирхолтой өрнөнө гэж харж байна. Сонгуулийн үйл ажиллагаа нь бүтэн жилийн хугацаанд үргэлжилж иргэдийн сонгуулийн идэвхийг маш сайн төвлөрүүлсний үндсэн дээр санал хураалт явагдаж байна. Жишээлбэл, намаас нэр дэвшүүлэх үйл ажиллагаа нь найман сарын турш үргэлжилж байж тодорхой болж буй. Ингээд сонгуулийн сурталчилгааны ажил нь гурван сар хэрээтэй үргэлжилж байна. Гэтэл манай улсад 12 хоногийн хугацаанд үргэлжилдэг гэхээр хаа, хаанаа ямар ч бэлтгэлгүй нэр төдий сонгууль болоод өнгөрдөг нь харамсалтай байдаг. Тэгэхээр манай улс бас үүд анхаарах хэрэгтэй асуудал.

Дональд Трампын баримтлах гол бодлогууд

• Хууль бус цагаачлалын эсрэг хатуу арга хэмжээ авахаа мэдэгдсэн. Тэрээр АНУ-ын түүхэн дэх хамгийн том албадан гаргах журмыг  хэрэгжүүлнэ гэжээ.

• Бүгд Найрамдах намын бага татвартай, чөлөөт эдийн засгийг дэмжих бодлого барьдаг. Энэ ч утгаараа Трамп мөнгөний орлого ба нийгмийн халамжийн мөнгөн дээрээс татвар авахыг зогсоохоо илэрхийлсэн.

• Трамп сонгогдол боловсролын зээлийн бодлогыг зогсоохоо мэдэгдсэн.

• Дональд Трамп Хятадаас орж ирэх барааны импортод 60 хувийн гаалийн татварыг тавих бодлогыг дэвшүүлсэн.

• Орос Украины дайн: Трампийн хувьд өөрийгөө ерөнхийлөгч Байденаас илүү шаламгай, үр дүнтэй ажиллаж, энхийн гэрээг сонгуульд ялсан даруйдаа байгуулна гэж тус тус мэдэгджээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 7. ПҮРЭВ ГАРАГ. № 216 (7460)

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй
Балба, Төвдөд мөсөн голын нурангиас үүдсэн үерийн улмаас олон зуун хүн сураггүй болжээ
Хавайд 34 жилийн дараа хар салхи болох магадлалтай байна
Freedom-250: Америкийн код

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Сэрэмжлүүлэг
  • •E-Sport
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Уул уурхай
  • •Ерөнхийлөгч
  • •Халуун сэдэв
  • •Фото мэдээ
  • •Яам, Агентлаг
  • •Чуулган
  • •Намууд
  • •Нийслэл
  • •Гадаад харилцаа
  • •Сагсанбөмбөг
  • •Нийтлэл
ХУРААХ
“Хавдрын өвчнөөр улс төр хийж...
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ...

Дэлхийн анхаарлын төв дэх АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль

Kuzmo 2024-11-07

ФОТО:

Сэдвүүд :
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй
Балба, Төвдөд мөсөн голын нурангиас үүдсэн үерийн улмаас олон зуун хүн сураггүй болжээ
Хавайд 34 жилийн дараа хар салхи болох магадлалтай байна
Freedom-250: Америкийн код
ШУУРХАЙ МЭДЭЭ
13 цагийн өмнө өмнө

Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдаршууллаа

13 цагийн өмнө өмнө

Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тухай хуулийн төслийг эргүүлэн татахаар тогтлоо

14 цагийн өмнө өмнө

29 онооноос эргэн ирж, Сиксерс хожил байгууллаа

14 цагийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил бүртгэгдлээ

16 цагийн өмнө өмнө

The MongolZ баг 1win Private Club тэмцээнд аваргалаа

17 цагийн өмнө өмнө

Цахим залиланг таних zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна

17 цагийн өмнө өмнө

Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана

18 цагийн өмнө өмнө

Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

18 цагийн өмнө өмнө

Нэг цагаан мэнгэтэй цагаан морь өдөр

18 цагийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 0-2 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

1 өдрийн өмнө өмнө

The MongolZ доод хүснэгтийн аваргын төлөө BIG багтай тоглоно

1 өдрийн өмнө өмнө

Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

1 өдрийн өмнө өмнө

2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

1 өдрийн өмнө өмнө

Хоёр хар мэнгэтэй шарагчин могой өдөр

1 өдрийн өмнө өмнө

Үдээс хойшдоо ялимгүй хур тунадас орно

2 өдрийн өмнө өмнө

435 мянган ахмад настан ирэх сарын 1-нээс шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ

2 өдрийн өмнө өмнө

2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн 3 дахь хэлэлцүүлгийг хийв

2 өдрийн өмнө өмнө

"50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" хөтөлбөр эхэллээ

2 өдрийн өмнө өмнө

Электрон хөгжимтэй “KHARKHORUM HALLOWEEN” Степпе Аренад болно

2 өдрийн өмнө өмнө

Инженерийн шугам, сүлжээний өвөлжилтийн бэлтгэл 94 хувьтай байна

2 өдрийн өмнө өмнө

Нийслэлийн 166 дугаар сургууль кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхэллээ

2 өдрийн өмнө өмнө

О.Номинчимэг: Тамхины хэрэглээг багасгахын тулд хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана

2 өдрийн өмнө өмнө

2026.10.20: Улстөрчдийн хэн юу хэлэв?

2 өдрийн өмнө өмнө

Fabian Wagener: Чөлөөт хэвлэл бол ардчиллын суурь

2 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал эрч хүч ихэснэ

2 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 5-7 хэм дулаан байна

2026-10-20 өмнө

Архивчдын гудамжны 2км авто замын барилгын ажил үргэлжилж байна

2026-10-20 өмнө

Баянхошуу, Шархад дэд төвийн 454 айлын Ногоон орон сууцны барилгын ажил үргэлжилж байна

2026-10-20 өмнө

Авто спортыг Байгаль орчинд нийцүүлэн зохион байгуулна

САНАЛ БОЛГОХ
2026-10-20 өмнө

Архивчдын гудамжны 2км авто замын барилгын ажил үргэлжилж байна

2026-10-18 өмнө

Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг ерөнхий сайдаас хүслээ

2026-10-19 өмнө

АН-ын бүлгийн ажлын албаны даргаар Б.Төрмөнхийг томиллоо

2 өдрийн өмнө өмнө

2026.10.20: Улстөрчдийн хэн юу хэлэв?

2 өдрийн өмнө өмнө

О.Номинчимэг: Тамхины хэрэглээг багасгахын тулд хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана

2026-10-18 өмнө

“Шинэ Ховд” үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ

2026-10-19 өмнө

The MongolZ өнөөдөр 1win Private Club тэмцээний эхний тоглолт хийнэ

2026-10-19 өмнө

Иргэн, бизнес эрхлэгчдийг дэмжих 2027 оны төсвийн төслөө танилцуулав

2026-10-19 өмнө

Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын асуудлыг шуурхай шийдвэрлэнэ

2026-10-19 өмнө

Төсвийн тодотгол, АМНАТ, Тамхины хяналтын тухай хуулиудыг баталлаа

2 өдрийн өмнө өмнө

Электрон хөгжимтэй “KHARKHORUM HALLOWEEN” Степпе Аренад болно

2026-10-19 өмнө

Улаанбаатар зам засвар, арчлалтын газар энэ онд 42 байршилд төсөл хэрэгжүүлж байна

2026-10-20 өмнө

Авто спортыг Байгаль орчинд нийцүүлэн зохион байгуулна

2026-10-20 өмнө

Угаалгын газрын агуулахын цонхыг хагалж, мотор, обуд хулгайлж байсныг үйлдэл дээр нь таслан зогсоолоо

2026-10-19 өмнө

Эмээлтийн постыг ирэх онд Аргалант руу шилжүүлнэ

2 өдрийн өмнө өмнө

435 мянган ахмад настан ирэх сарын 1-нээс шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ

2026-10-19 өмнө

Хөрс хараахан хөлдөөгүй байх үед тарьсан мод сайн ургана

2026-10-19 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 85 зөрчил бүртгэгдлээ

2026-10-18 өмнө

Цогтцэций сумаас Гашуун сухайт хилийн боомт хүртэлх авто замын хөдөлгөөнийг нээлээ

2026-10-20 өмнө

57 тооны адуу хулгайлахыг завдсан үйлдлийг илрүүллээ

2026-10-20 өмнө

The MongolZ баг эхний тоглолтод хожлоо

2026-10-20 өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2026-10-19 өмнө

Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна

1 өдрийн өмнө өмнө

2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

2026-10-20 өмнө

Нөмрөгийн дархан цаазат газарт учирсан хохирлыг нарийвчлан үнэлэх шаардлагатай

2 өдрийн өмнө өмнө

Fabian Wagener: Чөлөөт хэвлэл бол ардчиллын суурь

2026-10-20 өмнө

Баянхошуу, Шархад дэд төвийн 454 айлын Ногоон орон сууцны барилгын ажил үргэлжилж байна

1 өдрийн өмнө өмнө

The MongolZ доод хүснэгтийн аваргын төлөө BIG багтай тоглоно

2026-10-20 өмнө

Нийслэлд томуугийн дархлаажуулалт 93 хувьд хүрлээ

2026-10-20 өмнө

Гэмт хэргийн шинжтэй 120 гомдол, мэдээллийг шалгав

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах