• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Папиллома вирусийн эсрэг вакциныг хийж эхэллээ

Ч.БЯМБАХАЖИД

“Зууны мэдээ” сонин аравдугаар сарын ээлжит эрэн сурвалжлах бүтээлээрээ “Дөрвөн мянган эмэгтэйн амийг зольсон хуурамч мэдээлэл”, “Монгол Улс папиллома вирусийн вакциныг нэвтрүүлэхгүй үлдэх үү” цуврал нийтлэл, Вакцины талаар сөрөг мэдээлэл, эргэлзээнд хариулт өгөхөөр АШУҮИС-ийн Био анагаахын хүрээлэнгийн захирал, Бичил амь судлал, халдварын сэргийлэлт, хяналтын тэнхимийн эрхлэгч, доктор, дэд профессор, хүний их эмч  Ч.Баттогтохын ярилцлага зэргийг хүргэсэн. 2012 онд  анхлан эхэлж байсан умайн хүзүүний хорт хавдрын эсрэг вакцинжуулалт ямар учир шалтгааны улмаас зогссон, үүний ард улс төрийн ямар нэгэн ашиг хонжоо байв уу. Вакцинжуулалт зогсоход хэн нөлөөлөв, 12 жилийн дараах үр дүн юу байв зэрэг асуудлыг хөндсөн. Тэгвэл манай нийтлэлийн дараа буюу өчигдрөөс умайн хүзүүний хорт хавдрын эсрэг вакциныг орон даяар 11 настай охид, хөвгүүдэд хийж эхэллээ. Цаашид тус вакциныг товлолт вакцинд оруулахаар болжээ.

Хуурамч мэдээллээс болж 4000 эмэгтэй амиа алдсан

ДЭМБ-ын судалгаагаар Монгол Улс умайн хүзүүний хорт хавдрын нас баралтаар дэлхийд хоёрдугаарт эрэмбэлэгдэж байна. Манайд умайн хүзүүний хорт хавдраар 4700 гаруй хүн оношлогдож, тэдгээрээс жилд 160 хүн нас барж, 400-500 хүн шинээр халдвар авч байна гэсэн тоог судалгаанаас харж болно. Тэгвэл бид одоогоос 12 жилийн өмнө дэлхийн бусад улс орнуудтай хамт умайн хүзүүний хорт хавдрын вакциныг хийж эхэлж байсан ч улс төр болон эмч нарын хагаралдаан, иргэдийн буруу мэдээллээс эл үйл ажиллагаа зогссон байдаг. Энэ талаар өмнөх нийтлэлдээ юу гэж бичиж байсан талаар эргэн сануулж байна.

2012 оны гуравдугаар сарын 12. Монгол Улсын эрүүл мэндийн салбарт нэгэн тушаал гарсан нь салбарын сайд Н.Хүрэлбаатарын гарын үсэг, тамгатай Удирдамж батлах тухай байдаг. Үүнд, умайн хүзүү, хөхний өмөнгийн илрүүлэг эргэн дуудах тогтолцооны удирдамжийг нэгдүгээр, “Хорт хавдар бүртгэх удирдамж”-ийг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай гэжээ. Ийнхүү Монгол Улс 12 жилийн тэртээ умайн хүзүүний хорт хавдрын эсрэг аяныг анх эхлүүлж байв. Тодруулбал, 2012 оны дөрөвдүгээр сараас 12-15 настай охидыг вакцинжуулах ажлыг төлөвлөжээ. Ингээд 10 мянган гаруй охидод вакцин хийсэн ч, төд удалгүй эсэргүүцэлтэй тулснаар энэхүү ажил замхарч, зөвхөн сайн дураар хийлгэх хүсэлтэй хүн ХСҮТ-д хандах зохицуулалтыг хийж байв.

2012 онд вакцин хийж эхлэхтэй зэрэгцэн нийгмийн сүлжээгээр энэхүү ажлыг харлуулах, эсэргүүцэх аян хүчтэй өрнөж байсан нь тухайн үеийн хэвлэлүүдийн хуудаснаа тэмдэглэгдэн үлдсэн байдаг. Тодруулбал, ХСҮТ дотроосоо нэгэн эмч эсэргүүцэж байсан нь “Даффодил” эмэгтэйчүүдийн хавдрын клиникийн захирал, эмэгтэйчүүдийн хавдрын их эмч Л.Баярсайхан байв. Тэрээр тухайн үед “Мерк бол хувийн компани. Энэхүү вакциныг хийсэн улс орнуудын охид, эмэгтэйчүүдээс гаж нөлөө илэрсэн. Мөн Гардасил хийлгэсэн 71 хүн нас барсан гэж мэдээлсэн. Нас барсан хүмүүсийн 34 нь уг вакциныг хийлгэсэн. Манайх шиг эдийн засгийн хязгаарлагдмал, хүн ам цөөтэй улс дэлхийд хамгийн үнэтэй гэх энэхүү вакциныг хийж эхлэх нь эртэдсэн хэрэг. Дор хаяж 10 жилийн дараа бусад орны үр дүнг ажиглаад шийдэх асуудал. Гардасил нь дээд тал нь 4-5 жилийн түр зуурын дархлаа тогтоодог” гэж олон нийтэд зарлажээ.

Мэргэжлийн эмчийн хийсэн энэхүү мэдэгдлийн дараа эцэг эхчүүд вакцин эсэргүүцэгчдийн холбоо хүртэл байгуулж, охиддоо туршилтын вакцин хийлгэхгүй гэж хэвлэлийн хурал зарлаж байлаа. Ийнхүү хэсэг бүлэг хүмүүсийн тэмцлийн үр дүнд бүхэл бүтэн эрүүл мэндийн салбар цаашлаад Монгол Улсын хэмжээнд эхлүүлсэн томоохон ажил замхарсан байна. Гэтэл 2024 онд тайлагнаж буй ХСҮТ, Хавдрын үндэсний зөвлөлөөс хийсэн судалгааны үр дүнд Л.Баярсайхан эмчийн энэхүү мэдэгдэл няцаагдаж, дархлаажуулалтад хамрагдсан охид умайн хүзүүний хорт хавдраас бүрэн хамгаалагдсан гэдэг нь нотлогдсон.

Тодруулбал, ХСҮТ-өөс 2012 онд  папиллома вирусын вакцин хийлгэсэн охидын дунд судалгаа хийжээ. Тус судалгаагаар дархлаажуулалтад хамрагдсан охид умайн хүзүүний хорт хавдраас 92 хувь хамгаалагдсан үр дүн гарсныг “Хавдрын үндэсний зөвлөл” ТББ-ыг үүсгэн байгуулагч, Анагаах ухааны доктор Б.Цэцэгсайхан онцолсон юм. Тэрээр “Манай улсын эмэгтэйчүүдийн дунд зонхилох хоёр дахь хавдар бол умайн хүзүүний хавдар. Гэтэл дархлаажуулалтын вакциныг өнөөдрийг хүртэл хийгээгүй байна. Уг нь Монгол Улсад 2012 онд энэхүү вакциныг Мянганы сорилтын сангийн дэмжлэгтэйгээр нэвтрүүлсэн. Гэвч цөөн хэдэн хүн “Охидыг үргүй болгодог” гэсэн буруу мэдээллийг нийгэмд тарааснаар энэ хөтөлбөр зогссон. Харин хор уршгийг нь бид өнөөг хүртэл амсаж сууна. Буруу мэдээллийг тарааж, хүмүүсийг вакцинд үл итгэх байдал үүсгэсний үр дүнд манай улс умайн хүзүүний хорт хавдрын нас баралтаар дэлхийд тэргүүлж байна. Хавдрын үндэсний зөвлөлөөс 2012 онд вакцин хийлгэсэн эмэгтэйчүүдийг судлахад вакцин маш үр дүнтэй буюу хавдар үүсгэдэг папиллома вирусээс 90 хувь хамгаалсан нь тогтоогдсон. Мөн жирэмслэлтэд ямар ч нөлөө үзүүлээгүй. Бид олон орны эрдэмтэдтэй хамтарсан гурван том судалгаа хийсэн” гэжээ.

Умайн хүзүүний хорт хавдрыг 100 хувь даван туулсан улсын жишиг

Дэлхийн хэмжээнд жилд дор хаяж 250 мянган эмэгтэй умайн хүзүүний хорт хавдрын улмаас хорвоог орхидог. Эдгээрийн 90 хувь нь бага, дунд орлоготой улсуудад тохиолддог байна. Харин умайн хүзүүний хорт хавдрыг ялан дийлсэн улсуудын нэг бол Австрали юм. Тус улсад 2012 онд манайхтай адил дархлаажуулалтын аян өрнөж, умайн хүзүүний хорт хавдрын эсрэг вакциныг товлолтод оруулж байв. Ийнхүү ХПВ-ийн эсрэг вакциныг амжилттай нэвтрүүлснээр таван жилийн дотор 18-24 насны эмэгтэйчүүдийн 77 хувьд умайн хүзүүний хорт хавдрын өвчлөл буурсан. 20-24 насны эмэгтэйчүүдийн 34 хувьд хавдрын өмнөх шинж тэмдгийн илрэл нь буурсан үр дүн гарчээ. Харин энэ онд 100 хувь умайн хүзүүний хорт хавдрыг даван туулснаараа дэлхийн сайн жишиг орон болсон байна.

Арваннэгдүгээр сарын 28-ны өдрөөс вакцин хийж эхэллээ

Хүний папиллома вирусийн халдварын эсрэг вакциныг Монгол Улс 2020 оноос сайн дурын үндсэн дээр ХӨСҮТ-д хийдэг байсан бол 2023 оны аравдугаар сард дархлаажуулалтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж заавал хийх вакцины нэг болгосон юм. Монгол Улсын Засгийн газрын 2023 оны арванхоёрдугаар сарын 27-ны өдрийн 472 дугаар тогтоолоор Дархлаажуулалтын үндэсний товлолыг шинэчлэн баталж, товлолын дагуу 11 настай охид, хөвгүүдэд хийхээр тусгаж байсан. Тус тогтоол хэрэгжиж өчигдрөөс 11 настай хүүхдүүдэд товлолт вакциныг хийж эхэллээ. Энэ талаар ХСҮТ-ийн захирал Н.Эрдэнэхүү “ Урьдчилан сэргийлэх боломжтой хавдраар дэлхийд тэргүүлж байгаа нь харамсалтай. Хүний папиллома вирусийн эсрэг вакцин нь зургаан төрлийн хавдраас урьдчилан сэргийлэх боломжтой. Мөн ганцхан хавдраас бус БЗХӨ-нөөс сэргийлдэг. Вакцинжуулалтаа нэмчихвэл бид ирээдүйд энэ өвчнөөр өвдөхгүй байх боломжтой” гэлээ.

Манай улсад орж ирж буй вакцинууд НҮБ-ын хүүхдийн сангаар дамжин орж ирдэг. Энэ удаагийн вакцин ч мөн адил дээрх сангаар дамжин орж ирж байгаа тул эргэлзэх хэрэггүй юм. Энэ тухай Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн Сангийн Суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комлан “НҮБ-ын Хүүхдийн сан 190 гаруй гишүүн улсад үйл ажиллагаагаа явуулдаг. 145 улс Хүний папиллома вирусын эсрэг вакциныг нэвтрүүлээд байна. НҮБ-ын Хүүхдийн сан үйл ажиллагаа явуулж буй улс орнууддаа товлолын вакциныг худалдан авч, нийлүүлэх үйл ажиллагааг хариуцаж ажилладаг. Бид бусад орнуудтай адил төрлийн вакциныг Монгол Улсад нийлүүлэх үйлчилгээг үзүүлж байна. Энэ вакцинжуулалтад бүрэн хамрагдснаар хавдаргүй ирээдүй тун ойрхон байна. Мөн НҮБ-ын Хүүхдийн сан, ДЭМБ болон бусад олон улсын хамтрагч байгууллагуудтайгаа хамтраад вакцины тун тус бүрийг хамгийн өндөр шаардлагад нийцүүлэн тээвэрлэж, хадгалан, нийлүүлэлт хийсэн. Вакцинд тавигддаг хэмийн хяналтыг хадгалахад маш их анхаарсан” гэв.

Мөн энэ үеэр Умайн хүзүүний хавдрыг даван туулагч Б.Оюундарь өвчнийг даван туулсан түүхээ хуваалцсан юм. Тэрээр умайн хүзүүний хорт хавдартай гэдгээ 2019 онд мэдсэн боловч эмчилгээ маань оройтож эхэлсэн. Нийтдээ гадуур, дотуур туяа эмчилгээнд 29 удаа, химийн эмчилгээнд 40 удаа орсон. Энэ өвчний хувьд урьдчилан сэргийлж, эрт үедээ оношлогдон, эдгэрэх бүрэн боломжтой. Тиймээс шинжлэх ухаан хөгжсөн энэ цаг үед бид өвчнөөс урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой хэмээн харж байна. Миний хувьд өвчнийг даван туулахад гэр бүл, ах дүүс маань тусалж дэмжиж байсан учраас маш зоригтойгоор даван туулсан” гэсэн юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 29. БААСАН ГАРАГ. № 231 (7475)

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Даян Аварга Б.Орхонбаярыг АПУ компани "LEXUS 600" автомашин, 1 тэрбум төгрөгөөр мялаав
Монгол адууны үнэ цэнийг дэлхийд сурталчлах “Дэлхийн адууны өдөр”-т 15000 морьтон оролцлоо
Гурван хөх мэнгэтэй шарагчин үхэр өдөр
Бороо орохгүй, өдөртөө 23-25 хэм дулаан байна

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Наадам
  • •Үндэсний спорт
  • •Ерөнхийлөгч
  • •Бөхийн төрлүүд
  • •Фото мэдээ
  • •Засгийн газар
  • •Чуулган
  • •E-Sport
  • •Гадаад харилцаа
  • •Сурвалжлага
  • •Нийтлэл
ХУРААХ
Чуулган: “Цүнхний” намуудын...
Гурвалжингийн гүүр орчимд том...

Папиллома вирусийн эсрэг вакциныг хийж эхэллээ

Kuzmo 2024-11-29

ФОТО:

Сэдвүүд : #Нийтлэл   #Эрүүл мэнд  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Даян Аварга Б.Орхонбаярыг АПУ компани "LEXUS 600" автомашин, 1 тэрбум төгрөгөөр мялаав
Монгол адууны үнэ цэнийг дэлхийд сурталчлах “Дэлхийн адууны өдөр”-т 15000 морьтон оролцлоо
Гурван хөх мэнгэтэй шарагчин үхэр өдөр
Бороо орохгүй, өдөртөө 23-25 хэм дулаан байна
ШУУРХАЙ МЭДЭЭ
5 цагийн өмнө өмнө

Ерөнхийлөгчийн санаачилгаар “Дэлхийн адууны өдөр”-ийг анх удаа тэмдэглэлээ

5 цагийн өмнө өмнө

Даян Аварга Б.Орхонбаярыг АПУ компани "LEXUS 600" автомашин, 1 тэрбум төгрөгөөр мялаав

5 цагийн өмнө өмнө

"The MongolZ" баг шинэ бүрэлдэхүүнээ танилцууллаа

6 цагийн өмнө өмнө

Монгол адууны үнэ цэнийг дэлхийд сурталчлах “Дэлхийн адууны өдөр”-т 15000 морьтон оролцлоо

6 цагийн өмнө өмнө

Гурван хөх мэнгэтэй шарагчин үхэр өдөр

6 цагийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 23-25 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

“Г.Занданшатарын 45.5 хувийн дэмжлэг бол рейтинг биш, Ерөнхийлөгч болох баталгаа бүр биш”

1 өдрийн өмнө өмнө

Өв соёлоо тээж яваа уяачдын галаар УИХ-ын дарга С.Бямбацогт зочлон баяр хүргэв

1 өдрийн өмнө өмнө

У.Хүрэлсүх: Наадмаа ёслол төгөлдөр, ерөөл бэлгэдэл дүүрэн, хийморь золбоо өөдөө тэгш дүүрэн сайхан тэмдэглэлээ

1 өдрийн өмнө өмнө

Үндэсний их баяр наадмын сур харвааны шагналыг гардууллаа

1 өдрийн өмнө өмнө

Шагайн харвааны насанд хүрэгчдийн багийн төрлийн шилдгүүд шалгарууллаа

1 өдрийн өмнө өмнө

Наадмын хүчит бөхийн барилдаанд Б.Орхонбаяр түрүүлж, Улсын даян аварга цол хүртлээ

1 өдрийн өмнө өмнө

Мөнхтөрийн Лхагвагэрэлд Улсын гарьд цол олголоо

1 өдрийн өмнө өмнө

Ерөнхийлөгч хурдан морины унаач хүүхдүүдэд баяр хүргэж бэлэг гардуулав

1 өдрийн өмнө өмнө

Дөрвөн ногоон мэнгэтэй шар хулгана өдөр

1 өдрийн өмнө өмнө

Дуу цахилгаантай аадар бороо орно

1 өдрийн өмнө өмнө

Монгол Улсын харцага цолны болзол хангасан бөхчүүдэд цол олголоо

1 өдрийн өмнө өмнө

Монгол Улсын начин цолны болзол хангасан бөхчүүдэд цол олголоо

1 өдрийн өмнө өмнө

Б.Бат-Өлзий Улсын гарьд цолын болзол хангаж, шөвгийн дөрөвт үлдлээ

1 өдрийн өмнө өмнө

Наймын давааны ам авсан байдлыг танилцуулбал

1 өдрийн өмнө өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх соёолонгийн уралдаан үзэж сонирхлоо

1 өдрийн өмнө өмнө

Соёолон насны морины уралдааны үеэр 3 хүүхэд мориноос унажээ

1 өдрийн өмнө өмнө

Заан цолын болзлыг гурван бөх хангалаа

1 өдрийн өмнө өмнө

Ч.Батжаргалын хонгор халзан соёолон түрүүллээ

2 өдрийн өмнө өмнө

БНСУ-ын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө

2 өдрийн өмнө өмнө

Н.Учрал баяр наадмын нээлтэд оролцож, наадамчин олонд мэндчилгээ дэвшүүлэв

2 өдрийн өмнө өмнө

Өнөөдрийн баяр наадмын хөтөлбөр

2 өдрийн өмнө өмнө

Таван шар мэнгэтэй улаагчин гахай өдөр

2 өдрийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 14-16 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Их насны морьдоос Х.Бат-Эрдэнийн Жигүүр халтар түрүүллээ

САНАЛ БОЛГОХ
2026-07-07 өмнө

"Наадмын тасалбар зарна" хэмээн бусдыг залилсан этгээдийн дансанд барилт хийлээ

2026-07-07 өмнө

Бороо орохгүй, өдөртөө 27-29 хэм дулаан байна

2026-07-07 өмнө

Л.Оюун-Эрдэнэ: МАНАН амилах цагаар…

2026-07-07 өмнө

Үс засуулвал идээ ундаа элбэг олдоно

2026-07-08 өмнө

“Улаанбаатарын үдэш 2026” үдшийн цэнгүүн Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулагдана

2026-07-08 өмнө

Бороо орохгүй, өдөртөө 22-24 хэм дулаан байна

2026-07-10 өмнө

Үндэсний хувцасны өдрийг тохиолдуулан “Дээлтэй монгол наадам” боллоо

2026-07-08 өмнө

Үс засуулвал эд эдлэл идээ ундаа олдоно

2026-07-08 өмнө

Ослын дараа харамсах биш, замд гарахаасаа өмнө хүүхдээ хамгаалъя

2026-07-09 өмнө

Б.Пүрэвдагва: Борооноор эвдэрсэн замуудыг гүйцэтгэгч байгууллагаар шуурхай засуулна

2026-07-09 өмнө

Наадмын өдрүүдэд үйлчлэх нийтийн тээврийн автобусны чиглэлүүдийг танилцуулж байна

2026-07-09 өмнө

Ногоон нуурын ус тунгаах байгууламжийг сэргээж, “Бөмбөгөр” орчмыг үерийн эрсдэлээс хамгаалж байна

2026-07-09 өмнө

Freedom-250: Америкийн код

2026-07-09 өмнө

Найман цагаан мэнгэтэй хөх бич өдөр

2026-07-10 өмнө

Үдээс хойшдоо дуу цахилгаантай аадар бороо орно

2026-07-10 өмнө

Үс засуулвал жаргал үргэлжид ирнэ

2026-07-09 өмнө

Бороо орохгүй, өдөртөө 23-25 хэм дулаан байна

2026-07-11 өмнө

Төрийн далбааны өдөрт зориулсан цэргийн ёслолын жагсаал боллоо

2026-07-11 өмнө

Азарганы уралдааныг хойшлуулжээ

2 өдрийн өмнө өмнө

Үндэсний их сурын харваанд 850 харваач цэц мэргэнээ сорьж байна

2 өдрийн өмнө өмнө

Н.Учрал баяр наадмын нээлтэд оролцож, наадамчин олонд мэндчилгээ дэвшүүлэв

2026-07-09 өмнө

БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2 өдрийн өмнө өмнө

Их насны морьдоос Х.Бат-Эрдэнийн Жигүүр халтар түрүүллээ

2026-07-11 өмнө

Х.Улам-Өрнөхийн халтар хязаалан түрүүллээ

2 өдрийн өмнө өмнө

Н.Хүрлээгийн шарга азарга түрүүлэв

2 өдрийн өмнө өмнө

Төв цэнгэлдэх орчмын цэвэрлэгээ, үйлчилгээнд 161 ажилтан, 27 техниктэй ажиллаж байна

2026-07-11 өмнө

Э.Ариунболдын халзан шүдлэн түрүүллээ

1 өдрийн өмнө өмнө

Наадмын хүчит бөхийн барилдаанд Б.Орхонбаяр түрүүлж, Улсын даян аварга цол хүртлээ

2026-07-08 өмнө

Мопед, скүүтер, тэдгээртэй адилтгах хэрэгслийг зөвхөн насанд хүрэгч жолоодно

2026-07-10 өмнө

Mzinho буюу Б.Аюуш BC.Game-ийн тоглогч боллоо

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах