• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

“Приус” уу, “Ланд” уу ?!

Хаваржаандаа буусан айлын тулгар эх гэнэт өвдөж дуудлага өгчээ. Эмч аймгаас  алсын дуудлагад олгосон “Ланд 200” автомашинаар гарах гэсэн боловч бензин их иддэг, машин эвдэрвэл хот орж засуулах нь өртөг өндөртэй гээд жижиг машинаар явжээ. Туулах чадвар муу тэргээр хол замд хугацаа алдаж очсоны улмаас эх эндсэн хэрэг гарсан байдаг. Сүүлийн үед хүний амь нас аврах нь эмч нараас илүүтэй  хөрөнгө, мөнгө мэддэг нягтлан, нярав, дарга нараас хамаардаг болсон гэж  хөдөөгийн алслагдсан сумдын зарим эмч нар ярьсныг “Эмнести Интернэшнл” олон улсын байгууллагын судлаач  өөрийн илтгэлдээ дурдсан нь бий. Энэ эмгэнэлтэй явдалд нэг талаас  мөнгө мэддэг дарга, нягтлан нарын  хүнлэг сэтгэл дутсантай холбоотой ч  нөгөөтээгүүр, алслагдсан орон нутгийн сумдын түргэн тусламжийн машины шатахуун, сэлбэг, хэрэгсэлд хангалттай мөнгө төсөвлөдөггүйтэй холбоотой юу эсвэл хүрэлцэхээр байсан ч хэмнэх гэсэн ойлголт нь давамгайлсан уу гэсэн асуудал хөндөгдөж буй юм.

Гэхдээ 2022 онд баталсан Төсвийн хэмнэлтийн тухай хуульд эрүүл мэндийн анхан шатны тусламж үзүүлэх түргэний тэрэгний шатахууны зардлыг танах, хэмнэх тухай заалт байхгүй. Тэгвэл  хэмнэх нэрээр  төсөв захирагч нар ялангуяа хүний амь нас дээсэн дөрөөн дээр  байгаа агшинд гар татах учиргүй юм. Мөн Төсвийн хэмнэлтийн тухай хуультай дээр түүийг хамааруулж  ойлгож болохгүй.

Манай улс 2022 онд 21 аймгийн нэгдсэн эмнэлгийг алсын дуудлагад явах иж бүрэн тоноглогдсон түргэний машины парк шинэчлэлийг хийсэн байна. Улсын хэмжээнд түргэн тусламжийн үйлчилгээ үзүүлж буй нийт 1054 автомашин байгаагаас ашиглагдаж байгаа 790 буюу 74.1 хувь, эвдэрсэн буюу ашиглалтын шаардлага хангахгүй 273 буюу 25.9 хувийг эзэлж байгаа гэсэн сүүлийн тоон мэдээлэл байна. Тэгвэл энэ тоо  2024 оны байдлаар нийт машины тоо 1200 болж үүнээс 960 орчим нь ашиглагдаж байна. Нийтдээ 159 орчим туулах чадвартай “Ланд круйзер” автомашин 30 нь жижиг суудлын “Приус” машинаар парк шинэчлэл хийгджээ.

Яаралтай тусламжийн үйлчилгээг даатгалтай эсэхээс үл хамааран өмчийн хэлбэрийн бүх эмнэлгүүд үзүүлдэг. Өвлийн улиралд халтиргаа, гулгаанаас  үүссэн осол гэмтлийн тоо нэмэгддэг. Тиймээс  эмнэлгүүдийн бэлэн байдлыг хангуулж, яаралтай тусламжийн даатгалын санхүүжилт ялангуяа алслагдсан орон нутаг дахь алсын дуудлагын түлшний санхүүжилтийг 2022 оноос нэмэгдүүлсэн аж.

Хүний эрх, төсөв хоёр салшгүй холбоотой

Хэдийгээр алслагдсан аймгуудын  парк шинэчлэлийг туулах чадвар сайтай, бүрэн тоноглогдсон  “Ланд круйзер” автомашинаар хийж буй ч уг машины түлшний зарцуулалт болон сэлбэг хэрэгсэлд зориулах төсөв нь өмнө болон одоо ч зарим аймагт ашиглагдаж буй  Оросын “УАЗ-469” болон “Фургон” автомашины түлш зарцуулалтаас мэдээж өндөр. Түргэн тусламжийн машины жолооч С.Үүрцайх ярихдаа “Ланд автомашины түлшний зардал моторын багтаамжаас шалтгаалж 100 км-т 25-30 литр шатахуун зарцуулдаг бол фургон бол 10-15 орчим литрийг зарцуулдаг. Гэхдээ холын болон ойрын дуудлагаас бас шалтгаална. Одоо өвлийн цагт хөдөө  хунгарласан цас их, зам даваа халтиргаатай үед үүнээс ч илүү түлш зарцуулдаг. Жижиг тэргээр явахаар цасанд суучих гээд байдаг” гэсэн юм. ЭМЯ-ны мэргэжилтний яриагаар түргэн тусламжийн авто машины тоо аймаг бүрд хоёр байх стандарттай. Туулах чадвар сайтай нэг, түлш бага зарцуулдаг суудлын жижиг автомашин нэг, нийт хоёр байх ёстой аж. Одоогоор цөөн тооны аймаг, сумд түргэн тусламжийн хоёр автомашинтайг эс тооцвол ихэнх нь нэг л автомашинтай, мөн хуучны “Фургон”, “УАЗ-469”, “Приус”-тэй гэсэн юм. Мэдээж туулах чадвартай автомашинтай болж буй нь сайшаалтай. Тэр хэрээр үүнд зарцуулах түлшний зарцуулалтын төсөв нэмэгдсээр байгаа.

Шилэн данснаас анзаарахад Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлэг  алсын дуудлага болон түргэн тусламжийн үйлчилгээ үзүүлэх шатахууны зардалд 2022 онд 34.6 сая төгрөг зарцуулсан бол 2024 оны аравдугаар сарын байдлаар 96 сая төгрөг буюу даруй хоёр дахин нэмэгдсэн мэдээтэй. Мэдээж газар нутгийн байршил, автомашины хангамж, эдэлгээ, нөөц зэргээс шалтгаалж улсын төсвөөс шатахууны зардал харилцан адилгүй нэмэгдсэнээр нь төсөвлөсөн ойлгомжтой. Гагцхүү өгсөн төсвийг хэмнэх нэрээр хүний эрхийн зөрчил гаргаж болохгүйг олон улсын байгууллагаас анхааруулсаар.

Сүүлийн үед хүний эрхийн мэдрэмжтэй төсөв хийцгээх тухай ярьж, хэлсээр ирсэн. Төсөвт  хүний эрх ямар хамаатай юм бэ гэдэг хүмүүс нийтлэлийн эхэнд бичсэн үйл явдлыг уншаад ойлгосон байх гэж бодож байна. Тэгвэл дээрх үйл явдалд төсөв хэмнэх нэрийн дор жирэмсэн эх, хүүхдийн амь, нас дээсэн дөрөөнд байхад юун мөнгө, хөрөнгө их гарах манатай, хүн чанараа гаргаад “Ланд 200” машинаа гаргачихсан бол өнөөдөр тэд эсэн мэнд байх байсан биз ээ. Угтаа  орон нутаг, алслагдсан сумдад түргэний автомашин жижиг, том  хоёр  байх нь тухайн сум, орон нутаг, иргэдэд мэдээж  ашигтай. Гэхдээ  төсөв хүндрэлтэй, Төсвийн хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилт нэрийн дор хүний амь насыг ингэж гаргуунд гаргаж яавч болохгүй. 

Мөн нэг зүйлийг онцлоход хөдөө орон нутгийн түргэн тусламжийн автомашиныг туулах чадвар сайтай  “Ланд крузор”-оор  хангаж байгааг бу­руут­гах гэсэнгүй. Хамгийн гол орон нут­­гийн ялангуяа аймаг сумын төсөв захи­­рагчид хүний эрхийг дээдэлж хүнлэг сэтгэл гаргаж хандах нь чухал юм.

Ялангуяа эрүүл мэндийн салбарын жилийн төсвийг боловсруулахад эдийн засгийн үр ашигтай байх тооцоо гэхээс илүүтэй урт хугацаанд хүн амын Үндсэн хуулиар олгосон эрх болох амьд явах нэг үзүүлэлт нь  эрүүл аж төрөх  явдал. Түүнчлэн “Тогтвортой хөгжлийн зорилт 2030”-д ч бүх улс орон хүний эрхэд ээлтэй төсөв баталж хэрэгжүүлэх тухай заалт гээд бусад Хүний эрхийн түгээмэл тунхагт заасныг мөрдөж төсвөө батлах, зарцуулах ёстой.

Тэгвэл улс төсөв боловсруулахдаа  нөөцөд байгаа мөнгө, хөрөнгөө төвлөрүүлж, зарцуулж хуваарилахдаа  иргэдээ нэгдүгээрт тавьж тэгш хүртээмжтэй байх олон улсын гэрээ конвенцоор хүлээсэн үүргээ биелүүлэх нь лавтай. Өөрөөр хэлбэл, улс төсөв, төлөвлөлтэй холбоотой  бүхий л үе шатанд хүний эрхийн зарчим баримталж, иргэд,олон нийтийн оролцоог,бодитоор хангах нь чухал болсон гэсэн үг.

Төсвийн хэмнэлтийн тухай хууль хүний эрхийг хангахгүй байна

Төрөөс төсвийн зардлыг хэмнэх бүсээ чангалах буюу тэвчиж болох зардлуудаа хэмнэх горимд шилжүүлж буй нь  хүний эрхэд нэлээдгүй сөрөг үр дагаврыг авчирдаг. Өөрөөр хэлбэл, эрүүл мэндийн салбартай холбоотой төсвийн хэмнэлт нь иргэдийн эрүүл байх болон эрүүл мэндийн стандартыг дээшлүүлэхэд саад болдог хэмээн хүний эрхийн шинжээчид үзэж байна. Дэлхийн банкны сүүлийн тойм судалгаагаар Монгол Улсын эрүүл мэндийн салбарт зарцуулж буй төсвийн зардал бага гэж дүгнэжээ. Уг салбарын зардал ДНБ-ий 4.0 гаруй хувьтай тэнцэж байгаа нь 6.7 хувь байсан 2003 оны түшингээс буурсан. 2010 оноос хойш төсвийн нийт зардлын 6-8 хувьтай тэнцэж байсан бол  2015 онд ДНБ-д эзлэх эрүүл мэндийн зардал 2.4 хувь. Гэтэл ДЭМБ-аас гаргасан “ Эрүүл мэндийн санхүүжилтийн стратеги” -д улсын нэгдсэн төсвийн 10-12  хувь ДНБ-ий 5-6 хувийг эрүүл мэндийн салбарт хуваарилан зарцуулахыг зөвлөсөн. Гэвч энэ зөвлөмж 2018 оны байдлаар Монгол Улсын хувьд 2.7 хувьтай. 2024 оны Улсын төсвийн нэгдсэн төсөвт эрүүл мэндийн салбарын зардал есөн хувийг эзэлж байна. Монгол Улсын төсвийн нийт зарлага жил бүр нэмэгдэхийн хэрээр эрүүл мэндийн салбарт зарцуулсан нийт зардал тогтмол өсөлттэй. Гэвч улсын нэгдсэн төсвийн зарлагад эрүүл мэндийн салбарын эзлэх хувь сүүлийн 10-20 жилд буурчээ. Тухайлбал, 2000 онд эзлэх хувь 10.7 хувь, 2005 онд 11, 2010 онд 8.1, 2025 онд 8.2, 2019 онд 7.2, 2020 онд 5.6 хувь болж тус тус буурчээ. ДЭМБ-аас хийсэн судалгаагаар 2010 онд эрүүл мэндийн зардалд иргэний төлөх шууд төлбөрийн хэмжээ 41 хувь, 2011 онд Дэлхийн банкнаас хийсэн судалгаагаар 39.7  хувь байсан нь Ази Номхон далайн бүсийн орнуудтай харьцуулахад өндөр төдийгүй, ДЭМБ-аас өгсөн зөвлөмж болгож буй хэмжээнээс 16 хувиар их байна. Төсвийн зардлын хэмнэлт нь тухайн улсыг иргэдийнхээ суурь эрхийг хангах үүргээ биелүүлж чадахааргүй нөхцөлд хэзээ ч хүргэж болохгүйг  Хүний эрхийн шинжээч Хуан Пабло Бохославски эдийн засгийн бодлоготой холбоотой бүх арга хэмжээ, төсвийн хэмнэлтийн хуулийн нөлөөллийг үнэлэх зарчмаараа онцолжээ.

Эцэст нь “Ланд круйзер”, “Приус” хоёроос дундаж үнэтэй, түлш зарцуулалт бага, эрүүл мэндийн тоноглолоор тоноглосон туулах чадвар сайтай автомашиныг яагаад явуулж болохгүй гэж.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН 13. БААСАН ГАРАГ. № 241 (7485)

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Туул гол дагуу Нисэх, Сонсголон орчимд 14.5 га талбайд олон жил хуримтлагдсан хог хаягдлыг цэвэрлэлээ
Үс засуулбал эд, мал арвижна
Ялимгүй цас орно, өдөртөө 2-4 хэм хүйтэн байна
Инженерийн хангамжийн байгууллагуудын өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг шалгалаа

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Чуулган
  • •Нийтлэл
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Уул уурхай
  • •Сагсанбөмбөг
  • •Степпе Арена
  • •Ярилцлага
  • •Үндэсний спорт
  • •Видео мэдээ
  • •Бөхийн төрлүүд
  • •Байнгын хороо
  • •E-Sport
  • •Ерөнхийлөгч
  • •Сурвалжлага
ХУРААХ
Монгол, БНСУ-ын хөгжлийн...
Н.Алтанхуяг 2027 онд...

“Приус” уу, “Ланд” уу ?!

МЯГМАРБАЯР 2024-12-13

ФОТО:

Сэдвүүд : #Сурвалжлага  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Туул гол дагуу Нисэх, Сонсголон орчимд 14.5 га талбайд олон жил хуримтлагдсан хог хаягдлыг цэвэрлэлээ
Үс засуулбал эд, мал арвижна
Ялимгүй цас орно, өдөртөө 2-4 хэм хүйтэн байна
Инженерийн хангамжийн байгууллагуудын өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг шалгалаа
ШУУРХАЙ МЭДЭЭ
1 өдрийн өмнө өмнө

Г.Хосбаяр: Эдгээр 10 аймагт утааны асуудал маш хүнд байгаа

1 өдрийн өмнө өмнө

C.Бямбацогт: Ард түмнийхээ амьжиргаа орлогыг хамгаалсан, аж ахуйн нэгжүүдээ дэмжсэн төсвийг баталлаа

1 өдрийн өмнө өмнө

Л.Мөнхбаясгалан: Алт, зэс, нүүрс дуусдаг юм, ус ч дуусна

1 өдрийн өмнө өмнө

“Сугалаагүй цэцэрлэг” бодлогын дүнд хүүхдийн хамран сургалт 96 хувьд хүрчээ

1 өдрийн өмнө өмнө

Төрийн албаны гүйцэтгэлийн удирдлагын цахим системд 444 байгууллагын 23,482 албан хаагч бүртгэгджээ

1 өдрийн өмнө өмнө

Эгийн голын усан цахилгаан станц төслийг байгаль орчинд сөрөг нөлөөгүй хэрэгжүүлэх боломжтой гэсэн урьдчилсан дүгнэлт гарчээ

1 өдрийн өмнө өмнө

Туул гол дагуу Нисэх, Сонсголон орчимд 14.5 га талбайд олон жил хуримтлагдсан хог хаягдлыг цэвэрлэлээ

1 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал эд, мал арвижна

1 өдрийн өмнө өмнө

Ялимгүй цас орно, өдөртөө 2-4 хэм хүйтэн байна

2 өдрийн өмнө өмнө

Инженерийн хангамжийн байгууллагуудын өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг шалгалаа

2 өдрийн өмнө өмнө

"Химийн масс олимпиад"-д Орхон аймгийн ЕБС-ийн 2055 сурагч хамрагджээ

2 өдрийн өмнө өмнө

Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг иргэдэд хүртээх бодлого үр дүнгээ өгч эхэлж байна

2 өдрийн өмнө өмнө

Н.Учрал: Говийн усны асуудлыг нэн тэргүүнд тавина

2 өдрийн өмнө өмнө

Л.Оюун-Эрдэнэ: Манай могой Б.Энхбаяр “Бодь-110” гэхээр л хачин их цочдог хүн дээ

2 өдрийн өмнө өмнө

З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

2 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал бие эрхтний хүч сайжирна

2 өдрийн өмнө өмнө

Их цас орно, өдөртөө 1-3 хэм дулаан байна

2026-11-12 өмнө

NBA-ын 3 дахь долоо хоногийн шилдэг тоглогчдын бичлэг (2026-27)

2026-11-12 өмнө

NBA-ын 3 дахь долоо хоногийн шилдэг тохолтын бичлэг (2026-27)

2026-11-12 өмнө

Хөөрөг 20, даалин 10 гэх мэтийн хохирогч иргэд тогтоогдоогүй байна

2026-11-12 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгдлээ

2026-11-12 өмнө

Хүүхдийн биед тохирсон ширээ, сандлын хөрөнгө оруулалтыг ирэх оны төсөвт тусгая

2026-11-12 өмнө

Их Засаг ба Хууль засаглахуй: “Их Засаг” бол ганц бичиг баримт биш, Үндсэн хуулийн цогц юм

2026-11-12 өмнө

Н.Учрал: Оюу Толгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх эсэх асуудал дээр Засгийн газар хуулиа л барина

2026-11-12 өмнө

Хүннү эйр – Монгол Улсыг Дэлхийтэй холбосон 15 жил

2026-11-12 өмнө

Химийн иж бүрэн кабинет байгуулж хүлээлгэн өглөө

2026-11-12 өмнө

Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байна

2026-11-12 өмнө

Монгол Улс дэлхийн дижитал ба хиймэл оюуны өрсөлдөх чадварын үнэлгээгээр 70 орноос 67-рт эрэмбэлэгдлээ

2026-11-12 өмнө

“Comeup 2026” олон улсын арга хэмжээнд Монгол Улсыг төлөөлөн оролцох шилдэг гурван стартап тодорлоо

2026-11-12 өмнө

Үс засуулбал эд мал баялаг төгөлдөр болно

САНАЛ БОЛГОХ
2026-11-09 өмнө

С.Амарсайхан: Иргэдээ даапаалж, төрийн тэргүүнээрээ даажигнасан засгийн газар

2026-11-11 өмнө

“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээлээ

2026-11-09 өмнө

"The Mongolz" баг "IEM Beijing 2026" тэмцээний 2-р байрт орлоо

2026-11-11 өмнө

Есөн улаан мэнгэтэй шарагчин үхэр өдөр

2026-11-10 өмнө

Шинэ гарди М.Лхагвагэрэл “Чингис хаан” цом гардлаа

2026-11-11 өмнө

Өдөртөө 7-9 хэм дулаан байна

2026-11-09 өмнө

“Сайншанд” агаарын навигацийн төвийг ашиглалтад оруулахыг үүрэг болголоо

2026-11-10 өмнө

Монголын бахархлаар халхавч хийсэн 1XBET

2026-11-12 өмнө

NBA-ын 3 дахь долоо хоногийн шилдэг тоглогчдын бичлэг (2026-27)

2026-11-11 өмнө

“Оюу толгой” ХХК 2027 оноос ногдол ашиг олгоно гэдгээ захидлаар мэдэгдлээ

2026-11-09 өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

2026-11-09 өмнө

“Ерөнхий сайдаас шууд асуу” уулзалт дорноговийн сайншанд суманд боллоо

2026-11-12 өмнө

NBA-ын 3 дахь долоо хоногийн шилдэг тохолтын бичлэг (2026-27)

2026-11-09 өмнө

Л.Оюун-Эрдэнийн үед АТГ-ын мөрдөгчийн магадгүй “хууль зөрчин” гаргуулсан татварын байцаагчдын дүгнэлт бусдыг яллах баримт болжээ

2026-11-10 өмнө

Нийслэл хотын албан татварыг 50 хувиар бууруулах тогтоолын төслийг баталлаа

2026-11-12 өмнө

Н.Учрал: Оюу Толгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх эсэх асуудал дээр Засгийн газар хуулиа л барина

2026-11-09 өмнө

Хоёр хар мэнгэтэй улаагчин гахай өдөр

2026-11-12 өмнө

Их Засаг ба Хууль засаглахуй: “Их Засаг” бол ганц бичиг баримт биш, Үндсэн хуулийн цогц юм

2 өдрийн өмнө өмнө

Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг иргэдэд хүртээх бодлого үр дүнгээ өгч эхэлж байна

2 өдрийн өмнө өмнө

Н.Учрал: Говийн усны асуудлыг нэн тэргүүнд тавина

2026-11-10 өмнө

С.Нарангэрэл: Чингис хааны Их Засгийн амин сүнс нь ёс суртахуун гэсэн дүгнэлтэд хүрсэн

2026-11-10 өмнө

С.Бямбацогт: Төрийн хүч эрх мэдэлд бус, ард түмнийхээ итгэлд оршдог

2026-11-09 өмнө

Цас орохгүй, өдөртөө 2-4 хэм дулаан байна

2026-11-09 өмнө

“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

2026-11-12 өмнө

Монгол Улс дэлхийн дижитал ба хиймэл оюуны өрсөлдөх чадварын үнэлгээгээр 70 орноос 67-рт эрэмбэлэгдлээ

2026-11-12 өмнө

Хүүхдийн биед тохирсон ширээ, сандлын хөрөнгө оруулалтыг ирэх оны төсөвт тусгая

2026-11-10 өмнө

Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө

2026-11-11 өмнө

“Шинэ цагийн малчин" аяныг үндэсний хэмжээнд өрнүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг баталлаа

2026-11-12 өмнө

Химийн иж бүрэн кабинет байгуулж хүлээлгэн өглөө

2026-11-10 өмнө

Өнөөдөр Дашнямтай билэгт сайн өдөр

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах