Т.Ариунзаяа Азийн наадмын мөнгөн медаль хүртлээ

Т.Ариунзаяа Азийн наадмын мөнгөн медаль хүртлээ

“Айчи-Нагоя” Азийн зуны спортын ХХ наадмын жүдо бөхийн тэмцээн хоёр дахь өдрөө үргэлжилж байна.

Эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд барилдсан Т.Аринузаяа Хойд Солонгосын бөх Ким Хёоныг ялж, алтан медалийн төлөө барилдахаар шалгарсан юм. Манай жүдоч финалын барилдаанд олимпын мөнгө, дэлхийн аварга БНСУ-ын Хо Мид ялагдан мөнгөн медаль хүртлээ. 

Мөн өнөөдөр манай гурван жүдоч хүрэл медалийн төлөө барилдахаар шалгарлаа.

Эрэгтэйчүүдийн 73 кг-ын жинд Л.Энхдөл, эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд гавьяат тамирчин Л.Энхрийлэн, 70 кг-д У.Анужин нар Азийн наадмын медалийн төлөө барилдана.

Т.Ариунзаяа Монголын багийн энэ наадмын анхны мөнгөн медалийг авлаа.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ