• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Ким Бу Соб эмч АШУҮИС-ийн 10 оюутанд тэтгэлэг гардууллаа

О.Мөнхтүшиг

Түүнийг О.Мөнхтүшиг гэдэг. Тэрээр АШУҮИС-ийн хүний их эмчийн гуравдугаар дамжааны оюутан. Эмч мэргэжлийг сонгох болсон тухайгаа “Ээж минь төрхийн хүндрэлээс болж бие өвддөг болсон. Эмч гэдэг мэргэжил ямар чухал гэдгийг ээж минь надад ойлгуулсан. Тиймээс би багаасаа л өвчтэй хүмүүсийг эмчлэх “Сайн” эмч болно гэж мөрөөдөж, энэ мэргэжлийг сонгосон” гэсэн юм. АШУҮИС-ийн сургалтын жилийн төлбөр нь тав орчим сая төгрөг байдаг. Тэгвэл өнгөрсөн баасан гарагт “Монгол Хьюндай” эмнэлгийн зүгээс АШУҮИС-ийн физиологийн тэнхимийн судалгаа шинжилгээний ажилд зориулж 20 мянган ам.долларын тэтгэлэг, 10 оюутанд 2024-2025 оны хичээлийн жилийн сургалтын төлбөрт 10 мянган ам.долларын тэтгэлэг гардуулж өгсөн юм. Тус 10 оюутны нэг нь О.Мөнхтүшиг юм. Тэрээр тэтгэлэгт хамрагдсанаар гэр бүлийнхээ санхүүгийн асуудалд дэм болж, цаашлаад хичээлдээ илүү анхаарах боломж бүрдэж буйгаа хэлж байлаа. Энэ тухайгаа “Анагаахын сургуульд суралцах нь бусад сургуулиас зардал өндөртэй. Тухайлбал, сурах бичиг, хувцас, хэрэглэл байнга худалдаж авдаг. Миний хувьд сургалтын төлбөр болон хэрэглээний мөнгө олохын тулд хичээлийн бус цагаараа ажил хийдэг. Энэ тэтгэлэгт хамрагдсанаар ажил хийх шаардлагагүй болж байна. Тиймээс цаашид хичээлдээ илүү шамдан суралцана. Мөн эрдэм шинжилгээний ажлууддаа анхаарна” гэсэн юм.

Монгол Хьюндай нэгдсэн эмнэлэг нь гэмтэл, дотор, мэдрэл, чих хамар хоолой, нүд, гоо сайхан, ерөнхий мэс засал гэмтлийн болон ерөнхий мэс заслын эмчилгээ, үйлчилгээг тэргүүлэх чиглэлээ болгон Монголд Улсад хийгддэггүй болон ховорхон хийгддэг мэс заслуудыг тогтмол хийдэг байна. Тэгвэл олсон ашгаасаа эмч мэргэжлээр суралцаж буй оюутнуудад тэтгэлэг олгож буй нь энэ юм. Энэ тухайгаа БНСУ-ын Жүнг-Анг их сургуулийн харьяа Хьюндай нэгдсэн эмнэлгийн ерөнхий захирал Ким Бү Соб  “Би Монгол Улстай холбогдоод 15 жил болж байна. Ирсэн цагаасаа л эмч мэргэжлээр сурч буй оюутнуудад тэтгэлэг олгох талаар бодож байсан ч чадаагүй. Харин өнгөрсөн жилээс энэ ажлаа бодит болгохоор хичээж эхэлсэн. Энэ нь Монгол Улсын эмнэлгийн салбарт оруулж буй багахан хөрөнгө оруулалт гэж боддог. Миний хувьд оюутан байхдаа тэтгэлэг авч суралцдаг  байсан. Тиймээс цаашид жил бүрийн ашгаасаа оюутнуудад тэтгэлэг олгоно. Мөн манай эмнэлэгт дадлага хийх үүд хаалга нээлттэй” гэсэн юм.

Дээрх 10 оюутнууд хичээлийн бус цагаараа хэрэглээний мөнгө болон сургалтын төлбөртөө болохын тулд эмнэлгийн туслах ажилтан эсвэл CU, GS25 сүлжээ дэлгүүрүүдэд ажилладаг байна. Харин тэтгэлэгт хамрагдсанаар хичээлдээ анхаарах боломжтой болж буйгаа хэлж байсан юм. Тэдний байр суурийг хүргэж байна.

Ц.Маралгоо: Тэтгэлэгт хамрагдсанаар эрүүл мэндээ авч үлдэх боломжтой боллоо.

-Би АШУҮИС-ийн хүний их эмчийн тавдугаар дамжааны оюутан. Манай хичээлийн хуваарь нэлээн шахуу байдаг. Энэ нь өдрийн цагаар ажил хийхэд хүндрэлтэй байдаг. Тиймээс би GS25 сүлжээ дэлгүүрт 00:00 цагаас үүрийн 05:00 цаг хүртэл тооллогын ажил хийдэг. Энэ тэтгэлэгт хамрагдсанаар ажил хийх шаардлагагүй болж байна. Энэ нь надад маш том хөрөнгө оруулалт юм. Өөрөөр хэлбэл, ажил хийх шаардлагагүй болсноор эрүүл мэндээ авч үлдэх боломжтой болж байна. Тиймээс “Монгол Хьюндай” эмнэлгийн хамт олонд талархаж буйгаа танай сониноор дамжуулан илэрхийлж байна. Цаашид би сэргээн засах чиглэлээр суралцах бодолтой байгаа. Учир нь би бодибилдингийн спортын тамирчин учраас илүү давуу талтай хэмээн бодож байна.

Хүний их эмчийн тавдугаар дамжааны оюутан О.Үржинханд: Эх орныхоо эрүүл мэндийн манаанд сайн эмч болон зогсох болно

-Аливаа зүйлийг үр дүнтэй, эцсийг нь үзэж чаддаг тууштай зан маань энэ тэтгэлэгт хамрагдахад нөлөөлсөн байх гэж бодож байна. Би долоо хоногийн гурван өдөр CU сүлжээ дэлгүүрт ажилладаг байсан. Ингэснээр өөрийгөө хөгжүүлэх болон чөлөөт цаг маш бага гардаг. Харин тэтгэлэгт хамрагдсанаар өөрийгөө хөгжүүлэх цаг гарах боломжтой болж байна. Сургуулиа төгсөөд зүрх судасны нарийн мэргэжлээр мэргэших төлөвлөгөөтэй байгаа. Яагаад гэхээр Монгол Улсад зүрх судасны шалтгаант нас баралтаар гурван хүн тутмын нэг нь нас барж байна. Тиймээс чанартай боловсон хүчин болж эх орныхоо эрүүл мэндийн манаанд зогсоно.

Хүний их эмчийн тавдугаар дамжааны оюутан Б.Цэрэннинжин: Шалгалт болон дипломын ажилдаа анхаарахад тусалж байна

-Энэхүү тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдсанаар гэр бүлийнхээ санхүүд дэмжлэг үзүүлэх боломж олдож байна. Мөн илүү хичээнгүйлэн суралцах урам зориг өгч байна. Би зун төлбөрийнхөө тодорхой хувийг олохын тулд ажил хийдэг. Мөн хичээлийнхээ хажуугаар цагийн ажил хийдэг. Төгсөх дөхөж энэ үед тэтгэлэгт хамрагдсанаар шалгалт болон дипломын ажилдаа анхаарахад тусалж байна. Тиймээс тэтгэлэг олгосон “Монгол Хьюндай” эмнэлгийн хамт олонд талархаж буйгаа илэрхийлж байна.

Хүний их эмчийн гуравдугаар дамжааны оюутан Я.Хүслэн: Аав, ээжийнхээ ачийг хариулж байгаа юм шиг санагдаж байна

-Бага байхдаа ахынхаа эмнэлэг дээр очдог байсан. Энэ нь эмч гэдэг мэргэжлийн сайхныг мэдрүүлж, хүний их эмч мэргэжлийг сонгоход хүргэсэн.  Хүссэн сургуулиа авсан боловч санхүүгийн асуудлаас болж Дархан хотод хоёр жил суралцаж, энэ намраас Улаанбаатарт суралцаж байна. Миний сургалтын төлбөрийг төлөхийн тулд аав, ээж хоёрын аль нэг нь жил бүр цалингийн зээл авч төлдөг. Энэ удаа тэтгэлэгт хамрагдсанаар аав, ээжийнхээ ачийг хариулж байгаа юм шиг санагдаж байна.

Эрүүл мэндийн нийгмийн ажилтны дөрөвдүгээр дамжааны оюутан Д.Номуундарь: Улаан дипломтой төгсөх мөрөөдлөө бодит болгоход ганц алхам үлдлээ

-Миний голч дүн 3.7. Өөрөөр хэлбэл, хичээл чармайлт маань энэ тэтгэлэгт хамрагдахад нөлөөлсөн гэж бодож байна. Тухайлбал, нэгдүгээр курсээсээ эхлэн Улаан загалмайн нийгэмлэгт хүмүүнлэгийн ажил хийдэг байсан. Ингэхдээ зорилтот бүлгийн болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд эмнэлгийн тусламж үзүүлдэг байсан. Тэтгэлэгт хамрагдсанаар судалгааны ажил хийх боломж нээгдэж, төгсөлтийн үйл ажиллагаандаа анхаарахад бодит дэмжлэг болж чадаж байна. Тиймээс сургуулиа улаан дипломтой төгсөх мөрөөдлөө бодит болгоход ганцхан алхам үлдлээ.

Хүний их эмчийн гуравдугаар дамжааны оюутан Б.Ариунбилэг: Ирээдүйд би урологийн эмч болно

-Анх тэтгэлэгт хамрагдах болсноо хараад маш их баярласан. Энэ тэтгэлэг нь өмнө нь ямар ч тэтгэлэг авч байгаагүй хүүхдүүдэд олгож буй нь бусад тэтгэлгээс онцлогтой юм шиг санагдсан. Мөн сонгон шалгаруулалт хийхдээ тухайн оюутны нийгмийн оролцоог харсан нь намайг тэтгэлэгт хамрагдахад нөлөөлсөн. Миний хувьд зүүн Азийн залуучуудын олон улсын наадам, ДЭМБ-ийн эрүүл мэндийн сайн дурын ажилд оролцдог. Сургалтын төлбөрөө олохын тулд арван хоёрдугаар анги төгссөн зунаас эхлэн CU, GS25 сүлжээ дэлгүүр, Сайн электроникст ажилладаг байсан. Энэ удаагийн тэтгэлэгт хамрагдсанаар гадаад хэлээ хөгжүүлэх боломжтой болсон. Ирээдүйд би урологийн эмч болно.

Хүний их эмчийн хоёрдугаар дамжааны оюутан Ш.Жамсранжамц: Өнөөдрийн тэтгэлэг авсан 10 оюутны хамгийн залуу нь би байсан

-Багаасаа л би эмч болох мөрөөдөлтэй байсан. Өнөөдрийн тэтгэлэг авсан 10 оюутны хамгийн залуу нь би байсан. Миний нийгмийн оролцоо, сурлага хөдөлмөрийн үнэлж тэтгэлэг олгосон нь цаашдын урам зориг өглөө. Өнгөрсөн жил анагаахын биологийн улсын олимпиадад хоёрдугаар байрт орсон. Мөн олон улсын олимпиадад хоёрдугаар байрт орсон. Мөн сагсан бөмбөгийн тамирчдын судалгаа зэргийг хийдэг. Тиймээс энэ судалгаа, эрдэм шинжилгээний ажлаа идэвхжүүлж, хүмүүсийн итгэлийг алдалгүй чадварлаг эмч болно.

Хүний их эмчийн дөрөвдүгээр дамжааны оюутан Пүрэвдулам: Монгол Хьюндай эмнэлгийн хамт олонд талархаж буйгаа илэрхийлж байна

Би энэ жил сургалтын төлбөрт 4.4 сая төгрөг төлөх ёстой байсан. Тэгвэл өөрийнхөө ур чадвараар тэтгэлэг авсан маань аав, ээждээ тусалж буйгаараа бахархаж байна. Энэ тэтгэлэгт хамрагдсанаар хичээлээ хийх боломжтой болж байна. Тиймээс Монгол Хьюндай эмнэлгийн хамт олонд талархаж буйгаа илэрхийлж байна.

НАС тавдугаар дамжааны оюутан Ө.Батдолгор: Энэ жил хичээлдээ илүү анхаарч төвлөрөх боломж үүсэж байна

-Хүний эзэмшиж буй мэргэжил гэдэг насан туршдаа хийх ажил байдаг. Тэгвэл миний ирээдүйд хөрөнгө оруулалт хийж байгаа тус эмнэлгийн хамт олонд талархаж байна. Би тэтгэлэг авснаар бусдадаа үлгэр дуурайлал болж, боломж байдаг гэдгийг харуулна гэж бодож байна. Манай Нүүр ам судлалын ангийн оюутнууд шүдний эмнэлэгт эмчийн туслах хийдэг. Харин энэ жил хичээлдээ илүү анхаарч төвлөрөх боломж үүсэж байна.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Архангай аймгийн Төвшрүүлэх суманд газар хөдөллөө
Дөрвөн ногоон мэнгэтэй хөхөгчин тахиа өдөр
Цас орохгүй, өдөртөө 3-5 хэм хүйтэн байна
Хахууль өгсөн иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх санал хүргүүлэв

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •E-Sport
  • •Чуулган
  • •Сэрэмжлүүлэг
  • •Сагсанбөмбөг
  • •Нийтлэл
  • •Нийслэл
  • •Ерөнхийлөгч
  • •Видео мэдээ
  • •Уул уурхай
  • •ММ-ын тодруулга
  • •Сурвалжлага
  • •Гэмт хэрэг
  • •Үндэсний спорт
  • •Бөхийн төрлүүд
ХУРААХ
Толгойтын үерийн хамгаалалтын...
Тээврийн хэрэгслийн улсын...

Ким Бу Соб эмч АШУҮИС-ийн 10 оюутанд тэтгэлэг гардууллаа

Номин 2025-01-15

ФОТО:

Сэдвүүд : #Фото мэдээ  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Архангай аймгийн Төвшрүүлэх суманд газар хөдөллөө
Дөрвөн ногоон мэнгэтэй хөхөгчин тахиа өдөр
Цас орохгүй, өдөртөө 3-5 хэм хүйтэн байна
Хахууль өгсөн иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх санал хүргүүлэв
ШУУРХАЙ МЭДЭЭ
15 цагийн өмнө өмнө

Чингис хааны төрт ёсны уламжлалыг дээдлэн мөнхжүүлэх тогтоолын төслийг баталлаа

15 цагийн өмнө өмнө

Архангай аймгийн Төвшрүүлэх суманд газар хөдөллөө

15 цагийн өмнө өмнө

"The MongolZ" баг хагас шигшээн тоглолтоо өнөөдөр "NaVi" багтай хийнэ

15 цагийн өмнө өмнө

Дөрвөн ногоон мэнгэтэй хөхөгчин тахиа өдөр

15 цагийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 3-5 хэм хүйтэн байна

1 өдрийн өмнө өмнө

“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 сая тн ачаа тээвэрлэжээ

1 өдрийн өмнө өмнө

Ерөнхийлөгч шатахууны асуудлаар холбогдох албан тушаалтнуудыг хүлээн авч уулзлаа

1 өдрийн өмнө өмнө

Хахууль өгсөн иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх санал хүргүүлэв

1 өдрийн өмнө өмнө

Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв

1 өдрийн өмнө өмнө

Сурагчдын цүнх дэлхийн стандартаар 700 гр бол манай улсад 2-3 кг байна

1 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ

1 өдрийн өмнө өмнө

“Алтан цом”-ын барилдаан маргааш эхэлнэ

1 өдрийн өмнө өмнө

Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

1 өдрийн өмнө өмнө

Б.Энхбаяр: “Чөлөөлье” санаачилгын цөм нь төрийн өмчийн реформ юм

1 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал өлзийтэй сайн

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 1-3 хэм хүйтэн байна

2 өдрийн өмнө өмнө

Онцгой хамгаалалтын бүсэд дэд бүтэц байгуулахыг хориглох тухай хуулийн төсөл

2 өдрийн өмнө өмнө

Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгээс АН-ын бүлэг завсарлага авлаа

2 өдрийн өмнө өмнө

А.Ариунзаяа:Цэцийн дарга гишүүнээс өндөр цалин авахыг эсэргүүцэж байна

2 өдрийн өмнө өмнө

БНСУ-аас алтан эдлэл захиалгаар авчирна гэж 500 орчим иргэнийг залилсан

2 өдрийн өмнө өмнө

Жэйлин Браун 30 оноог авч, баг нь улирлын найм дахь хожлоо байгууллаа

2 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" хагас шигшээд шалгарлаа

2 өдрийн өмнө өмнө

Хангалын голын дагуу 264,973 ширхэг мод тарьж, бүрэн дуусгалаа

2 өдрийн өмнө өмнө

“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа

2 өдрийн өмнө өмнө

Дүүжин замын тээврийн кабиныг хүчтэй савлуулах, гэнэт зогсоох туршилт хийж байна

2 өдрийн өмнө өмнө

Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

2 өдрийн өмнө өмнө

Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ

2 өдрийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Энэ өвөл 7-10 мянган айлын яндан буулгана

2 өдрийн өмнө өмнө

Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо

2 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал жаргал үргэлжид ирнэ

САНАЛ БОЛГОХ
2026-11-04 өмнө

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов

2026-11-04 өмнө

Агаараас эрэн хайх, аврах ангийн талаар санал солилцлоо

2026-11-04 өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" тэмцээний шигшээ шатанд шалгарлаа

2026-11-02 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил бүртгэгдлээ

2 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" хагас шигшээд шалгарлаа

2026-11-02 өмнө

Ерөнхий сайд диспетчерийн үндэсний төв, III, IV цахилгаан станцад ажиллалаа

2026-11-03 өмнө

"The MongolZ" баг "HEROIC" багтай 15:00 цагт тоглоно

2026-11-03 өмнө

NBA-ын өнгөрсөн долоо хоногийн шилдэг тохолтын бичлэг (2026-27)

2026-11-02 өмнө

Шадар сайд Н.Нoмтойбаяр Дарханы ДЦС-д ажиллалаа

2026-11-03 өмнө

NBA-ын өнгөрсөн долоо хоногийн шилдэг тоглогчдын бичлэг (2026-27)

2026-11-04 өмнө

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн, цагдаагийн дэслэгч Т.Тулгыг угтан авлаа

2026-11-03 өмнө

NBA-ын 2 дахь долоо хоногийн тоглолтын төгсгөлийг гайхалтай хийсэн бичлэг /2026-27/

2026-11-02 өмнө

Самбалхүндэвийн цэцэрлэгт хүрээлэн мөнхөд амар амгалангийн өлгий болж байна

2026-11-02 өмнө

Ахмад настнууд суурь тэтгэвэр авч эхэллээ

2 өдрийн өмнө өмнө

“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа

2 өдрийн өмнө өмнө

Хангалын голын дагуу 264,973 ширхэг мод тарьж, бүрэн дуусгалаа

2026-11-02 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "IEM Beijing 2026" тэмцээний эхний тоглолтоо хийнэ

2 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 4-6 хэм хүйтэн байна

2 өдрийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Энэ өвөл 7-10 мянган айлын яндан буулгана

2 өдрийн өмнө өмнө

Дүүжин замын тээврийн кабиныг хүчтэй савлуулах, гэнэт зогсоох туршилт хийж байна

1 өдрийн өмнө өмнө

Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв

2 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал жаргал үргэлжид ирнэ

1 өдрийн өмнө өмнө

Хахууль өгсөн иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх санал хүргүүлэв

2 өдрийн өмнө өмнө

Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ

1 өдрийн өмнө өмнө

Сурагчдын цүнх дэлхийн стандартаар 700 гр бол манай улсад 2-3 кг байна

2026-11-04 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил

2026-11-04 өмнө

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

2 өдрийн өмнө өмнө

Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо

2 өдрийн өмнө өмнө

Онцгой хамгаалалтын бүсэд дэд бүтэц байгуулахыг хориглох тухай хуулийн төсөл

2 өдрийн өмнө өмнө

Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах