• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Г.Баатарнум: Уран бүтээл нь хөшөөнд мөнхрөхийг харах үгээр илэрхийлшгүй сайхан байдаг юм байна

БХИС-ийн түүхт 95 жилийн ойг тохиолдуулан тус сургуулийн сүлд дууг мөнхөлсөн хүндэтгэлийн хөшөөг босгосон билээ. Тиймээс  “Номын далай их сургууль” хэмээх БХИС-ийн сүлд дууны шүлгийг бичиж, олны хүртээл болгосон МУСТА, сэтгүүлч, яруу найрагч, бэлтгэлд байгаа дэд хурандаа Г.Баатарнумыг сониныхоо  редакцийн хойморт  урьж, цөөн хором ярилцлаа.

-Таны шүлгийг нь бичсэн БХИС-ийн сүлд дуу  хүндэтгэлийн хөшөөнд мөнхөрсөн байна билээ. Анх шүлгийг нь бичиж байсан тэр үеийн тань дурсамжаас ярилцлагаа эхэлье?

-“Номын далай их сургууль” дууны шүлгийг БХИС-ийн 75 жилийн ойг угтан зохиож байлаа. Тэр үед сургуулийн захиргаанаас ойг угтан, дууны шүлгийн тэмцээнийг зохион байгуулсан юм. Тэмцээнд надаас гадна хэд хэдэн уран бүтээлч  шүлгээ сойсон юм билээ. Миний  дуунд хоёр, гурван хөгжмийн зохиолч  ая хийсэн. Хамгийн анхны аяыг нь БХИС-ийн захиралаар ажиллаж байсан дэд хурандаа Ж.Дэндэв  хийж байв. Дараа нь МУАЖ П.Хаянхярваа мөн ая хийсэн юм. Нэг дуунд хэдэн ч хүн ая хийж болно шүү дээ. Харин тухайн үеийн тэмцээнд  П.Хаянхярваагийн аяыг нь зохиосон дуу нэгдүгээр байр эзэлж, БХИС-ийн сүлд дуугаар шалгарч байлаа. Түүнээс хойш БХИС-ийн үе үеийн төгсөгчид, оюутан залуус дуулсаар ирсэн. Үндсэндээ сүлд дуу болсноос хойш 20 гаруй жилийг үдсэн байна. Харин саяхан манай сургууль 95 жилийнхээ ойг тэмдэглэсэн. Ойн хүрээнд албан ёсоор сүлд дуу гэдгийг нь баталгаажуулж, хүндэтгэлийн хөшөөнд мөнхөлсөн юм. Хөшөөний нээлт энэ сарын 14-нд  БХИС дээр болж, МУАЖ П.Хаянхярваа, тус сургуулийн удирдлага, үе үеийн төгсөгчид нь оролцсон.  Миний урын санд 200 орчим дуу бий. Тэр дундаас анхны дуу маань  хөшөөнд мөнхөрсөнд  баяртай байгаа.

-Таны урын сан дахь   шүлэгнээс  сүлд дуу болсон  нь хэчнээн байгаа вэ?

-Ерөнхийдөө миний тооцсоноор  10 орчим сүлд дуу байдаг  юм билээ. Хамгийн анхных нь “Номын далай их сургууль”.  Дараа нь 2003 онд Ирак руу монгол цэргүүд мордох үед УГЗ, хөгжмийн зохиолч Т.Насанбуянтай хамтарч “Энхийн үйлсэд монгол цэргүүд” дуугаа хийсэн. Тэр дуу минь энхийг сахиулагчдын албан ёсны сүлд дуу болсон төдийгүй тун удахгүй хөшөө нь сүндэрлэх  байх. Энхийг сахиулагч монгол цэргүүдийн сүр жавхаа, баатарлаг үйлсийг алдаршуулсан дурсгалын цогцолбор байгуулах гэж буй. Тэнд дууны минь хөшөө босох юм билээ.  Түүнчлэн, Баянзүрх дүүргийн сүүлд дууг Д.Баттөмөр бид хоёр хамтран хийж байв. Одоо  тэр бүр дуулагдаад байдаггүй ч,  албан ёсны сүлд дуу нь болж баталгаажиж байсан удаатай. Үүнээс гадна Жанчивлангийн рашаан сувилалын сүлд дуу “Сүүн рашаан”, Багахангай дүүргийн сүлд дууг ч мөн бичсэн.

-Дуучны сонголтыг хэрхэн хийв?

-Хөгжмийн зохиолчид  сонгосон байгаа. “Номын далай их сургууль” дууг О.Хүрэлбаатар  Цэргийн дуу, бүжгийн эрдмийн чуулгын  гоцлол дуучнаар ажиллах байхдаа анх дуулж байлаа. Харин  энэ онд БХИС-ийн 95 жилийн ойгоор дуундаа шинэ клип хийсэн.  Энэ удаа  Цэргийн дуу, бүжгийн эрдмийн чуулгын  гоцлол дуучин, СТА Б.Батбаатар дуулсан. “Авралын бурхан их буу” дууг ч О.Хүрэлбаатар дуулсан байгаа. Клип нь одоо ч надад байдаг юм. “Энхийн үйлсэд монгол цэргүүд” дууг хамгийн анх ЦДБЭЧ-д байсан  Ц.Түвшинтөгс  дуулсан. Дараа нь Г.Жаргалсайхан, Б.Батбаатар нар дуулсан байдаг юм. Ер нь олон дуучин дуулсан. Энгийн сургуулийн оюутнууд ч дуулж байдаг.  Хөгжмийн зохиолч Т.Насанбуян “Орь залуу нас” “Нисгэгчийн дуу”, “Мичид шүргэх алтай” гэх мэт нийтэд түгсэн олон сайхан дууг зохиосон шүү дээ. Гэхдээ анх удаагаа марш зохиосон нь “Энхийн үйлсэд монгол цэргүүд” байсан юм билээ. Ер нь зөвхөн энхийг сахиулагчид бус, цэргийнхний заавал сурах 10 дууны жагсаалтад энэ дуу багтсан байдаг.

-Таныг  энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж байсан гэж сонссон юм байна?

-2004-2005 онд “Иракийн эрх чөлөө” олон улсын ажиллагааны гуравдугаар ээлжээр Иракт цэргийн сэтгүүлчээр долоон сар үүрэг гүйцэтгэж билээ. Тэнд байхдаа “Иракт өнгөрүүлсэн 190 хоног", “Иракаас бичсэн тэмдэглэл”-ээ бичсэн.  Хоёулаа ном болсон. “Иракт өнгөрүүлсэн 190 хоног" найраглал маань баримтат кино болсон байгаа. Иракийн тухай баримтат киноноос гадна “Галын дунд” гэсэн уран сайхны киноны зохиолыг ч бичсэн. Гэхдээ хөрөнгө, мөнгөний асуудлаас болоод зохиол нь хавтсан дотроо л  хэвтэж байна.

-Цэргийнхний заавал сурах 10 дуунд таны хэдэн бүтээл багтсан байдаг вэ?

-Хоёр  ч дуу бий. “Энхийн үйлсэд монгол цэргүүд”, “Дарийн утаа үнэрлэсэн дайчин жагсаал” гэж дуу байгаа. Энэ хоёр дуу заавал сурах 10 дуунд багтсан байдаг.
 
-Уран бүтээл нь хөшөөнд мөнхөрнө гэдэг тухайн зохиолчийн хувьд хамгийн том баярт үйл явдал байдаг байх?

-Тэгэлгүй яах вэ. Их сайхан байдаг юм байна. Би энэ талаар огт мэдээгүй байсан юм. Саяхан гадаадад явж байтал “Таны дуу хөшөө болох гэж байна. Аравдугаар сарын 10-нд хөшөөний нээлт болно” гэдгийг утсаар дуулгасан юм. Тэр үед нь би Монголд байхгүй байж таарсан. Гэтэл  нээлтийг нь хойшлуулж, энэ сарын 14-нд товлосон байсан. Өөрийн уран бүтээл хөшөөнд мөнхрөхөд  үгээр илэрхийлшгүй сайхан сэтгэгдэл төрдөг юм билээ.  2001 онд хөгжмийн зохиолч Т.Насанбуянгийн “Нисгэгчийн дуу”-ны хөшөөний нээлт болж, бид  оролцож байсан юм. Тухайн үед Т.Насанбуян “Би амьддаа хөшөөгөө босгосон хүн” гээд л даналзаж билээ. Тэр үед надад жаахан сонин санагдаж байсан юм. Гэтэл амьд сэрүүн ахуйдаа уран бүтээл нь хөшөөнд мөнхрөхийг харах үнэхээр сайхан байдаг юм байна. Хэдий би сэтгүүлч ч гэлээ, тэр сэтгэгдлээ үгээр илэрхийлж чадахгүй нь.  Дууны  хөшөөний хэлбэр нь ч их сайхан болсон.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Электрон хөгжимтэй “KHARKHORUM HALLOWEEN” Степпе Аренад болно
Монголын IT салбарын холбоод нэгдэж, “IT WORLD ’26” олон улсын форум, экспог зохион байгуулна
KHARKHORUM эргэн ирлээ
Нобелийн шагналын 2026 оны эзэд

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Бөхийн төрлүүд
  • •Азийн АШТ
  • •Засгийн газар
  • •Нийтлэл
  • •E-Sport
  • •Уул уурхай
  • •Яам, Агентлаг
  • •Сэрэмжлүүлэг
  • •Фото мэдээ
  • •Сагсанбөмбөг
  • •Чуулган
  • •ММ-ын тодруулга
  • •Степпе Арена
  • •Халуун сэдэв
  • •Нийслэл
ХУРААХ
Сөүлийн гудамжийг “Шөнийн...
Хуримаа хийгээд ердөө хоёр...

Г.Баатарнум: Уран бүтээл нь хөшөөнд мөнхрөхийг харах үгээр илэрхийлшгүй сайхан байдаг юм байна

Даваахүү 2016-10-26

Сэдвүүд : #Ярилцлага  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Электрон хөгжимтэй “KHARKHORUM HALLOWEEN” Степпе Аренад болно
Монголын IT салбарын холбоод нэгдэж, “IT WORLD ’26” олон улсын форум, экспог зохион байгуулна
KHARKHORUM эргэн ирлээ
Нобелийн шагналын 2026 оны эзэд
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
1 өдрийн өмнө өмнө

“Ногоон автобус”-ны хэрэгт холбогдогчийн төлөөлдөг ASIASTAR автобус Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

1 өдрийн өмнө өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий медалиа гардан авлаа

1 өдрийн өмнө өмнө

ДАШТ-ий дэвжээнд өнөөдөр монголын зургаан бөх хүч сорино

1 өдрийн өмнө өмнө

Хангалын аманд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ

1 өдрийн өмнө өмнө

Хоёр хар мэнгэтэй шар бар өдөр

1 өдрийн өмнө өмнө

Ялимгүй цас орно, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Гавьяат тамирчин Т.Тулга ДАШТ-ий хагас шигшээд шалгарлаа

2 өдрийн өмнө өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо

2 өдрийн өмнө өмнө

Нөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ

2 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгдлээ

2 өдрийн өмнө өмнө

Чингис хааны эш хөрөг, Монголын нууц товчоонд хүндэтгэл үзүүлж, нийслэлийн сүлдэт хуурыг цэнгүүллээ

2 өдрийн өмнө өмнө

Э.Дэлгэрмаа ДАШТ-ий тавдугаар байрт шалгарлаа

2 өдрийн өмнө өмнө

ДАШТ-ий дэвжээнд өнөөдөр монголын зургаан бөх хүч сорино

2 өдрийн өмнө өмнө

Н.Учрал: Усны салбарын хөрөнгө оруулалтыг нөөц хуримтлуулах, экосистемийг хамгаалах нэгдсэн бодлого болгон хэрэгжүүлэх шаардлагатай

2 өдрийн өмнө өмнө

Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ, Ч.Номин сайд

2 өдрийн өмнө өмнө

Б.АСХАР: Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

2 өдрийн өмнө өмнө

Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

2 өдрийн өмнө өмнө

Гурван хөх мэнгэтэй улаагчин үхэр өдөр

2 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-10-29 өмнө

Өнөөдөр Монголын таван бөх барилдана

2026-10-29 өмнө

"The MongolZ" баг "PGL Masters Bucharest 2026" тэмцээнийг өндөрлүүллээ

2026-10-29 өмнө

Б.Хулан эцсийн мөчид ялагдан ДАШТ-ийг тавдугаар байраар өндөрлүүллээ

2026-10-29 өмнө

Э.Даваанасан дэлхийн хошой медальтан боллоо

2026-10-29 өмнө

Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчиллээ

2026-10-29 өмнө

Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

2026-10-29 өмнө

Ургац хураалт 88 хувьтай үргэлжилж байна

2026-10-29 өмнө

Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ

2026-10-29 өмнө

Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо

2026-10-29 өмнө

Төсвийг хэлэлцэх гэж оромддог боллоо

2026-10-29 өмнө

ХЗБХ: Баривчлах, цагдан хорих ажиллагаанд хүний эрхийг хангуулах Ажлын хэсэг байгуулав

САНАЛ БОЛГОХ
2026-10-26 өмнө

Б.Асхар:Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

2026-10-26 өмнө

Засгийн газар ногдол ашигтай холбоотой хуулийн төслөө эгүүлэн татав

2026-10-28 өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна

2026-10-26 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 79 зөрчил бүртгэгдлээ

2026-10-28 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "PGL Masters Bucharest 2026" тэмцээний хэсгийн сүүлийн тоглолт хийнэ

2026-10-26 өмнө

Лука Дончич 52 оноог авч, Лейкэрс хожлоо

2026-10-26 өмнө

Б.Пүрэвдагва: Эрүүл мэндийн байгууллагуудыг өвлийн ачаалалд бэлтгэнэ

2 өдрийн өмнө өмнө

Чингис хааны эш хөрөг, Монголын нууц товчоонд хүндэтгэл үзүүлж, нийслэлийн сүлдэт хуурыг цэнгүүллээ

2026-10-27 өмнө

"The MongolZ" "MOUZ" багт хожигдож, өнөөдөр "Legacy" багтай тоглоно

2 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгдлээ

2026-10-27 өмнө

Чөлөөт бөхийн ДАШТ: Монгол Улсаас өнөөдөр дөрвөн бөх барилдана

2026-10-27 өмнө

“Монголын сайхан орон” тоглолтыг толилууллаа

2026-10-26 өмнө

Лондоны металлын биржийн А зэрэглэлийн зэсийг үйлдвэрлэн, экспортод гаргаж байна

2026-10-26 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "MOUZ" багтай тоглоно

2026-10-29 өмнө

Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчиллээ

2026-10-27 өмнө

Нөмрөгийн түймэртэй холбогдуулан өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хянана

2026-10-26 өмнө

Улстөрчдийн хэн юу хэлэв?

2026-10-29 өмнө

Б.Хулан эцсийн мөчид ялагдан ДАШТ-ийг тавдугаар байраар өндөрлүүллээ

2026-10-28 өмнө

Т.Энхжин ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдана

2026-10-29 өмнө

Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ

2026-10-29 өмнө

Э.Даваанасан дэлхийн хошой медальтан боллоо

2 өдрийн өмнө өмнө

Гавьяат тамирчин Т.Тулга ДАШТ-ий хагас шигшээд шалгарлаа

2026-10-26 өмнө

Увс аймгийн Тариалан суманд эрлийн ажиллагаа 12 дахь өдрөө үргэлжилж байна

2026-10-29 өмнө

Ургац хураалт 88 хувьтай үргэлжилж байна

2026-10-27 өмнө

Монгол төрийн тамганы хөшөөний суурийг бэхжүүлж, шинэчлэн засварлаж байна

2026-10-27 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил бүртгэгдлээ

2026-10-29 өмнө

Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

2026-10-29 өмнө

Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо

2026-10-29 өмнө

Өнөөдөр Монголын таван бөх барилдана

2026-10-26 өмнө

Үс засуулбал өлзийтэй сайн

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах