Баянгол дүүргийн түүхт 60 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээг зохион байгуулах Ажлын хэсгийн хурал өнөөдөр /2025.01.29/ боллоо. Хуралд Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга П.Өлзийнаран, Засаг дарга Ө.Сумъяабаатар болон бусад удирдлага, албан хаагчид оролцож, ойг тэмдэглэх хүрээнд хийх томоохон ажил, бүтээн байгуулалт, аж ахуйн нэгж байгууллагууд, иргэдийн оролцоо ямар байх зэрэг асуудлаар санал солилцов. Түүхийн хуудас сөхвөл, Баянгол дүүрэг 1965 онд Октябрийн район нэртэйгээр байгуулагдаж байсан. Харин 1990 оны эхээр Улаанбаатар хотын дүүргүүдийн засаг, захиргааны байгууллагуудын ажлын ачааллыг жигдлэх, үйлдвэрлэл, үйлчилгээний хэт төвлөрлийг сааруулах зорилгоор УИХ-ын 1992 оны 18 тоот тогтоолоор Октябрийн районыг хоёр хуваан Баянгол, Сонгинохайрхан дүүрэг болгон шинээр зохион байгуулсан түүхтэй. Баянгол дүүрэгт Монголын бурхан шашинтны төв Гандантэгчинлин хийд, Өргөө кино театр, Улаанбаатар палас, МҮОНРТ, UBS телевиз, Төмөр замын дуу бүжгийн чуулга, МҮЭСТО зэрэг соёл, урлаг, түүх дурсгалын төвөөс гадна их, дээд сургуулиуд төвлөрсөн, мөн худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээний томоохон зах, төв үйл ажиллагаа явуулдаг. Өнгөрсөн оны жилийн эцсийн байдлаар 62976 өрх, 225840 хүн амтай, засаг захиргааны нэгжийн хувьд 34 хороотой байна.
Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.
Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.