• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

“Л.Оюун-Эрдэнэ шазруун байна аа...”

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2024 оны сүүлчээс эхлээд 2025 он гараад ч “Монголын хамгийн муу хүн”-ээр цоллуулав. Ялангуяа цахим сүлжээгээр дүүрэн түүнийг муулсан “мэдээлэл” нэвт явлаа. УИХ-ын 2024 оны сонгуулийн дараа байгуулсан хамтарсан Засгийн газрынх нь анхны хийсэн төсөв бөөн засвартайгаар эцэслэн батлагдсан. 2025 он гараад арваадхан хоногийн дараа “Огцруулъя” гэдэг жагсаал ч болов. Ерөнхийдөө л, Ерөнхий сайд болсноосоо хойш олон нийтээс алга ташилт, дэмжлэг авч явсан Л.Оюун-Эрдэнэ сүүлийн гурван сарыг ийм нөхцөл дунд өнгөрөөлөө.

Гэхдээ тэр яг энэ байдлын талаар хариу болгож тодорхой зүйлийг ямар нэг хэвлэл, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр ярьсангүй. Харин, тийм их эсэргүүцэл, өөрийг нь чиглэсэн улс төрийн эсрэг огцом цочмог үйлдэл олныг хийв.

Л.Оюун-Эрдэнэ ер нь л “эрээлжилсэн” улс төр хийдэг л дээ. Зарим судлаачид “Системийн онолоор ажилладаг” гэдэг ч түүний нэг үйлдлээр, шийдвэрээр дараагийнхыг тодорхойлох аргагүй. Араасаа “уншигддаг” гэсэн үг. Арга барилын хувьд өмнөх Ерөнхий сайд нараас огт өөрөөр явж байгаа нь л маш ойлгомжтой байгаа юм.

Шулуухан хэлэхэд, өнгөрсөн 2024 оны арваннэгдүгээр сараас хойш өнөөдрийг хүртэл тэрээр Ерөнхий сайдаас хэд уначихаар дайралтыг давах шиг боллоо. Гэхдээ дан ганц энэ гурван сараар хэмжигдэхгүй л дээ. Ерөнхий сайд болсноос нь хойш иймэрхүү санал санаачилгатай улс төр, бизнесийн нөхдүүд байсаар ирсэн. Тэр утгаараа, “Л.Оюун-Эрдэнийг огцруулъя” гэхэд “Тэгье” гэх хүн, хүмүүс цөөнгүй болсон.

Ер нь бол, 2016 онд анх УИХ-ын гишүүн болоод л анхдугаар чуулганаас намынхаа доторх сөрөг хүчин болсноос бүх зүйл эхлэлтэй. Улмаар хууль бус хувьчлалууд, улстөрчдийн орооцолдсон томоохон хэргүүдийг ухаж гаргаж ирэх зэргээр улс төрийн үйлдлүүдээ эхлүүлсэн. Явсаар ЗГХЭГ-ын дарга, дараа нь Ерөнхий сайд, МАН-ын дарга болоод тэдгээр “сэдэв” рүүгээ улам гүнзгий орж, бодит ажил болгож хувиргасан. Зэрэгцүүлээд, 2019, 2023 онд Үндсэн хуулийн өөрчлөлтийг санаачилж, УИХ-ын сонгуулийн тогтолцоо, гишүүдийн тоог нэмэх зэргийг хийсэн.

Чухамдаа, энэ бүхэн түүнийг бараг л сүүдрээсээ өөр нөхөргүй болгох шахсан биз.

Хамгийн гол нь тэр “Больё” гээд буугаад өгчихгүй байгаа юм. Харин ч “Сав хоосон буцаадаггүй, шанага хоосон гаргадаггүй” гэдэг шиг өмнөөс нь сөрж зүтгээд байгаа харагдсан. “Энэ Л.Оюун-Эрдэнэ их шазруун байна аа” гээд байгаа нь ч сонсогдож байна. Учир нь сүүлийн жилүүдэд Ерөнхий сайд нар иймэрхүү дайралтыг тэсэхэд хэцүү байдаг байж л дээ. Янз бүрээр дарамталж, доромжилсоор буулгаад авдаг. Хоёр сонголттой тулдаг. Нэг бол хэлснээр нь дув дуугүй Ерөнхий сайд болох, эсвэл огцроод, халагдаад явах хоёр замын нэгийг сонгож ирсэн байгаа юм. Хоёр гуравхан хоногийн өмнө дөө, УИХ-ын дарга асан З.Энхболд нүүрсний хэргээр шүүхэд мэдүүлэг өгөхдөө “Би тэр үед Ч.Сайханбилэгийг Ерөнхий сайдаас хална гэж хэлж зогсоосон. Тэгээгүй бол бид Тавантолгойн ордыг 100 жилээр одоо Хятадын компанид алдсан байгаа. Бид Хятадын “Шеньхуа” компаниас цалингаа гуйдаг болсон байгаа. Үүний эсрэг явсны төлөө надад хэрэг зохиосон” гэж мэдэгдэв. Түүний өөрийгөө өмгөөлж хэлсэн үгс дунд маш ноцтой нэг факт байна. Одоогоос 10 жилийн өмнө УИХ-ын дарга нь Ерөнхий сайдыгаа “Хална шүү” гэж айлгаж байгаад Тавантолгойн гэрээг зогсоожээ.

Манай улс төр яг ингэж явж ирсэн байдаг. Дөрвөн жилийн хугацаатай томилогдсон Ерөнхий сайд нар 1.5 жил болоод буудаг болсон нь ердөө л энэ. Ингээд л Монгол Улсын стратегийн том төслүүд яагаад ч хөдөлдөггүй байжээ. Өнөөдрийг хүртэл өөдтэй нэг ч төсөл хөдөлгөлгүй, хамаг байдгаа хоёр хөршөөсөө импортлоод сууж байгаа нь факт бөгөөд дүгнэлт юм.

Харин мань Л.Оюун-Эрдэнэ том төслүүдийг эрэмбэлж байгаад эхнээс нь хөдөлгөөд эхэллээ. Гашуунсухайт, Орано, Эрдэнэбүрэн гээд яахын аргагүй цаад тал нь 60 жил, наад тал нь 20 гаруй жил гацсан төслүүд хөдлөв. Ингэснийхээ хариуд авсан “шанаа” нь сүүлийн гурван сарын үйл явдал юм. 2025 оны төсөв, 2025 оны нэгдүгээр сарын 11-ний жагсаал гээч нь ердөө л Гашуунсухайтын гэрээг гацаах зорилготой байсныг олон нийт сая л ойлгож байна. “Том компаниуд том мөнгөөр түүний эсрэг хөдөлсөн” гэдэг мэдээлэл битүү цацагдаж байна.

Түүнчлэн Л.Оюун-Эрдэнийн хамгийн анх ярьж дэлгэдэг байсан авлигын эсрэг тэмцэл гэж бий. Тэр нь сүүлийн үед гацаанд орсон нь нууц биш. Гэхдээ Л.Оюун-Эрдэнэ үүний буруутнаар шүүхийг нэрлэдэг. Өөрөө ч шүүхээс “хариу цохилт” аваад үзчихсэн. Шүүхийн талаарх үг нь сүүлийн үед ширүүсч Дээд шүүхийн даргыг нэр зааж буруутгав. Энэ талаараа Засгийн газрын энэ долоо хоногийн хуралдаан дээр “Хамтарсан Засгийн газар байгуулагдаад улс төрийн маргаантай том төслүүд хурдтай хөдөлж байна. Нэг үгээр хэлбэл, одоо бид нэг мэдээлэлтэй байна. Шүүх засаглалыг буруутгаж байгаа зүйл надад байхгүй. Гагцхүү шүүх засаглалын удирдлагад байгаа хэдхэн хүнээс болж хөрөнгө оруулалт, бизнесийн индекс унасан. Мөн маргаан шийдвэрлэх процесс ойлгомжгүй болж, шударга ёсны олон нийтийн хүсэл эрмэлзлийг санаатай унтрааж байгаа нь төрт ёсонд эрсдэл учирч байгаа учраас л шүүмжлэлтэй хандсаар ирсэн шүү. Цаашид энэ үзэл санаанаасаа ухрахгүй” гэж нэмж хэлсэн байна. Энэ мэтээр Л.Оюун-Эрдэнийн эрээлжилсэн, эсвэл ийш тийш үсчсэн юм шиг үйлдэл, шийдвэрүүд нь өөрийнхөө эсрэг дайснуудыг нэг талд гаргасан. Харин түүнд хэн байна вэ.

Л.Оюун-Эрдэнэд бас алдаа байна. "Миний эрх мэдэл энд хүрээд зогсоно. Би хийх зүйлээ хийчихлээ. Одоо тэдний ажил үлдсэн" гэдгээ тааруухан илэрхийлдэг. Шулуухан хэлэхэд, юунд зориод байгаагаа олон нийтэд муу ойлгуулдаг. Шүүх дээр л гэхэд бүх шүүгч үү, хэдхэн шүүгч үү гэдгийг олон нийт ялгаж салгахад хэцүү байсаар ирсэн. “Шүүгч нар аа, бидний дайраад байна” гээд л мэдэгдэл гаргуулчихдаг. Мөн Үндэсний баялгийн сан, стратегийн ордуудын асуудал хөндөгдөхөд ашигт малтмалын лиценз эзэмшигч бүх хүнийг доргиож болох “хий” гаргах жишээтэй. Үндэсний баялгийн сангийн хуулийг хэлэлцэх үеэр “Л.Оюун-Эрдэнэ бүх лиецнзийн 34 хувийг авах гэж байна” гээд лиценз эзэмшигчдийг хөөрхөн сандаргаж байв.

Өөрөөр хэлбэл, Л.Оюун-Эрдэнэ хамаг галыг өөртөө татдаг. Засгийн газрын сайд нартаа утаа ч үнэртүүлдэггүй гэхэд болно. Гэхдээ одоогийн сайд нараас Н.Учрал, Лу.Гантөмөр, Ц.Туваан, Т.Доржханд гээд сайнаасаа муу хэлүүлээд өмнөх ажлаа амжуулаад яваа сайд нар бас байна. Ер нь бол, алив албан тушаалыг хашихад “ажлын байрны тодорхойлолт” буюу эрх мэдлийн хэмжээ хязгаар чухал үүрэгтэй. Тэр хүрээнд ажиллах ёстой. Гэхдээ үүнээс дутуугүй нэг чухал нь албан тушаалтны араншин байдаг шиг байна. Энэ нь тухайн хүний хувийн зан чанарын өгөгдөл албан тушаалдаа нийцэх эсэх тухай ойлголт аж.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН 7. БААСАН ГАРАГ. № 23 (7519)

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Дэлхийд дөрөвт ордог төслийн 66 хувийг эзэмших эрх Оросын “Русал”-д очих нь
Оюутолгой төсөл нь дэлхийн бизнесийн дүрмийг шинэчлэгч болох уу?
“Онтрэ”-гийн хоёр лицензээ “Рио Тинто”-д тавиад туучихсан уу?!
ОУПХ-ноос парламентын хяналт сул байгааг 28 жил сануулжээ

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Байнгын хороо
  • •Засгийн газар
  • •Азийн АШТ
  • •Бөхийн төрлүүд
  • •Нийтлэл
  • •Сурвалжлага
  • •Гадаад харилцаа
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Чуулган
  • •Фото мэдээ
  • •Сэрэмжлүүлэг
  • •Халуун сэдэв
  • •Видео мэдээ
  • •Ерөнхийлөгч
  • •Гэмт хэрэг
ХУРААХ
Архидан согтуурахтай тэмцэх,...
"Монгол Хьюндай” эмнэлгийн хамт...

“Л.Оюун-Эрдэнэ шазруун байна аа...”

САЙХАН 2025-02-07

ФОТО:

Сэдвүүд : #Засгийн газар   #Нийтлэл  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Дэлхийд дөрөвт ордог төслийн 66 хувийг эзэмших эрх Оросын “Русал”-д очих нь
Оюутолгой төсөл нь дэлхийн бизнесийн дүрмийг шинэчлэгч болох уу?
“Онтрэ”-гийн хоёр лицензээ “Рио Тинто”-д тавиад туучихсан уу?!
ОУПХ-ноос парламентын хяналт сул байгааг 28 жил сануулжээ
ШУУРХАЙ МЭДЭЭ
21 цагийн өмнө өмнө

Ө.Шижир:1 удаагийн орлогоор байнгын зардлуудаа санхүүжүүлдэг юм уу

21 цагийн өмнө өмнө

Ч.Лодойсамбуу: УИХ-ын гишүүд та нараас ерөөсөө хэрүүл өдөөгөөгүй

21 цагийн өмнө өмнө

Тэтгэвэр, тэтгэмжийг инфляцтай уялдуулж 10 хувиар нэмэхээр тусгажээ

21 цагийн өмнө өмнө

2026.10.06: Улстөрчдийн хэн юу хэлэв

21 цагийн өмнө өмнө

Төсөв 2027: 3000 ширхэг хар машин авч Ерөнхийлөгчийн сонгуулийг зохион байгуулна

21 цагийн өмнө өмнө

Амиа алдсан хүмүүсийн ар гэрт буцалтгүй тусламж үзүүлэхээр боллоо

21 цагийн өмнө өмнө

Н.Учрал: Нэн тэргүүнд малчдыг хохиролгүй болгоно

22 цагийн өмнө өмнө

Үс засуулбал өлзийтэй сайн

22 цагийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 15-17 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

Майк Шаравжамц Орландо Мэжик багтай 10 өдрийн гэрээ байгууллаа

1 өдрийн өмнө өмнө

Насанд хүрээгүй хүүхдүүд нэгнээ хутгалж гэмтээжээ

1 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил бүртгэгдлээ

1 өдрийн өмнө өмнө

"Ачит Ихт" ХХК нь 9 дэх химийн кабинетаа сурагч, багш нарт хүлээлгэн өглөө

1 өдрийн өмнө өмнө

Дэлхийд дөрөвт ордог төслийн 66 хувийг эзэмших эрх Оросын “Русал”-д очих нь

1 өдрийн өмнө өмнө

Нийслэлийн 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэл 90 хувьд хүрлээ

1 өдрийн өмнө өмнө

Төсвийн тодотголыг байнгын хороонд буцаав

1 өдрийн өмнө өмнө

Оюутолгой төсөл нь дэлхийн бизнесийн дүрмийг шинэчлэгч болох уу?

1 өдрийн өмнө өмнө

Б.Болормаа: Машин, механизмын бэлэн байдлыг хангаж, давс, бодисын нөөцийг 65 хувиар нэмэгдүүлж байна

1 өдрийн өмнө өмнө

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Moon Dance” хамтлагийнхан Баянгол цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа

1 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал жаргал үргэлжид ирнэ

1 өдрийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 18-20 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Дахин явуулах чиглэлийг Төсвийн байнгын хороонд өглөө

2 өдрийн өмнө өмнө

Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэг өнгөрсөн онд 11 мянга гаруй хүнийг хэвтүүлэн эмчилжээ

2 өдрийн өмнө өмнө

ШУТИС-ийн харьяа Хөвсгөл аймаг дахь Политехник коллежийг 16 мянга гаруй хүн төгсөн гарчээ

2 өдрийн өмнө өмнө

“Онтрэ”-гийн хоёр лицензээ “Рио Тинто”-д тавиад туучихсан уу?!

2 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 65 зөрчил бүртгэгдлээ

2 өдрийн өмнө өмнө

Хөлбөмбөгийн цэнгэлдэх хүрээлэн байгуулахад FIFA-тай хамтарна

2 өдрийн өмнө өмнө

Налайхад 1990 оныхоос ч ноцтой дэлбэрэлт болж магадгүй байна

2 өдрийн өмнө өмнө

2026.10.02: Улстөрчдийн хэн юу хэлэв

2 өдрийн өмнө өмнө

Нэг цагаан мэнгэтэй хар хулгана өдөр

САНАЛ БОЛГОХ
2026-10-01 өмнө

Бөөрөлжүүт цахилгаан станцын 3,4-р блокын яндангийн бүтээн байгуулалтын ажил дууслаа

2026-10-02 өмнө

Тогтвортой хөгжилд суурилсан үндэсний үйлдвэрлэгч

2026-10-01 өмнө

АҮЭБЯ: Талоноор шатахуун олгож байгаа нь иргэдэд хүндрэл үүсгэж байна

2026-10-02 өмнө

Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцлээ

2026-10-01 өмнө

Ерөнхий сайд Н.Учралын Япон дахь онцлох уулзалтууд

2026-10-01 өмнө

Ерөнхий сайд Япон улсад ажиллаж, амьдарч буй иргэдтэйгээ уулзлаа

2026-10-02 өмнө

Т.Ариунзаяа Азийн наадмын мөнгөн медаль хүртлээ

2026-10-04 өмнө

Багш гэр бүлийн төлөөлөлд түрээслээд өмчлөх орон сууцны батламж гардууллаа

2026-10-02 өмнө

Оршуулгын газрыг эмхлэх тухай болон төсвийн тодотголын төслүүдийг хэлэлцэв

2026-10-02 өмнө

Хөгжлийн санхүүжилтийг нэмэгдүүлж, төслүүдээ урагшлуулна

2026-10-01 өмнө

Монголын и-спортын баг хүрэл медаль хүртлээ

2026-10-02 өмнө

Сонгомол бөхөөр Г.Ганхуяг Азийн наадмын медальтан боллоо

2026-10-01 өмнө

К.Ёолк Азийн наадмаас алтан медаль хүртлээ

2026-10-02 өмнө

70 кг-д ОУХМ У.Анужин хүрэл медаль хүртлээ

2026-10-02 өмнө

Гермесийн нүхэн гарцыг хэрэгжүүлэх хүрээнд хувийн хэвшлийн компаниудтай зөвшилцөж байна

2026-10-02 өмнө

Геологийн төв лабораториос Эрчим хүчний гудамж чиглэлд нийт хоёр Нүхэн гарц барьж байна

2 өдрийн өмнө өмнө

“Онтрэ”-гийн хоёр лицензээ “Рио Тинто”-д тавиад туучихсан уу?!

2026-10-02 өмнө

ОУПХ-ноос парламентын хяналт сул байгааг 28 жил сануулжээ

2026-10-04 өмнө

Монголын сэтгүүлчдийн эвлэлтэй хамтран ажиллана

2026-10-04 өмнө

Х.Нямбаатар: Та нар одоохондоо мөнгө, шорон, шагнал 3-р бүхнийг дийлж л бай

2026-10-02 өмнө

Хүүхдийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг орон даяар эхэллээ

2 өдрийн өмнө өмнө

Хөлбөмбөгийн цэнгэлдэх хүрээлэн байгуулахад FIFA-тай хамтарна

2026-10-01 өмнө

Таван шар мэнгэтэй шар бич өдөр

2026-10-01 өмнө

Хур тунадас орохгүй, өдөртөө 9-11 хэм дулаан байна

2026-10-01 өмнө

Нийтийн тээвэр хөгжсөнөөр хүлээгдэл, хөдөлгөөний ачаалал буурах боломжтой

2 өдрийн өмнө өмнө

Дахин явуулах чиглэлийг Төсвийн байнгын хороонд өглөө

2026-10-01 өмнө

Дорноговь аймгийн Хатанбулаг суманд газар хөдөлжээ

2 өдрийн өмнө өмнө

ШУТИС-ийн харьяа Хөвсгөл аймаг дахь Политехник коллежийг 16 мянга гаруй хүн төгсөн гарчээ

1 өдрийн өмнө өмнө

Майк Шаравжамц Орландо Мэжик багтай 10 өдрийн гэрээ байгууллаа

2026-10-02 өмнө

Дөрвөн ногоон мэнгэтэй шарагчин тахиа өдөр

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах