• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

О.Цогтгэрэл: Эдийн засгийн эрх чөлөө хумигдаж, төрийн өмчийн орон зай асар их тэлж байна

УИХ дахь АН-ын бүлэг ээлжит хуралдаанаа хийлээ. Бүлгийн хурлаараа УИХ-ын хавар, намрын чуулганы хугацаанд АН-ын бүлгээс төвлөрч ажиллах хуулийн төслүүд, бодлогын баримт бичгийн талаар ярилцсан байна. Мөн хуулийн сахиулах ажлын хүрээнд тодорхой хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах талаар хэлэлцжээ. Тус хурлаар хэлэлцсэн асуудлуудын талаар бүлгийн дарга О.Цогтгэрэл, дэд дарга Х.Тэмүүжин, Б.Жаргалан нар мэдээлэл хийв.

О.Цогтгэрэл: -Ардчилсан намын бүлэг нь дөрвөн асуудалд төвлөрч ажиллахаар шийдлээ.Тухайлбал, эдийн засгийн эрх чөлөө чухал асуудал болж хувирсан. Эдийн засгийн эрх чөлөө хумигдаж, төрийн өмчийн орон зай асар их тэлж байна. Төр болон төрийн өмчит компани, төрөөс  тусгай зөвшөөрөл авдаг бизнесийг нэмбэл эдийн засгийн 90 хувьд хүрсэн, үлдсэн 10 хувь дээр нь 200 мянган ААН ажилладаг нөхцөл байдал нүүрлэсэн. Ийм учраас иргэний бизнесийн эрх чөлөө гэдэг ойлголт дээр илүү төвлөрч бодлогын баримт бичиг дээр ажиллана.

Х.Тэмүүжин: -1992 оны Үндсэн хуулийн үндсэн санаа нь эрх мэдлийн хуваарилалтын талаар байсан. Энд тусгагдсан гол санаа нь УИХ бол төрийн эрх барих дээд байгууллага бөгөөд хууль тогтоомжийг дангаар хэрэгжүүлэх заалттай. УИХ-ын бүрэн эрх дотор улс орны гадаад, дотоод бүхий асуудлаар шийдвэр гаргах эрх мэдэл хадгалагдаж байгаа. Энэ хүрээнд Монгол Улс парламентын ардчилал буюу УИХ нь Үндсэн хуулийн байгууллагаар гол шийдвэр гаргах төрийн ноён нуруу байх ёстой. Нэг чиглэлд сүүлийн 30 жилд харагдахгүй боловч том ухралтууд хийсэн байна гэсэн дүгнэлт хийсэн. Үүний нэг нь парламентын чуулган буюу УИХ-ын гал тогоо болсон амин газар, УИХ-ын толгой дээр гүйцэтгэх эрх мэдлийн тэргүүн буюу Ерөнхий сайд гараад суучихсан байна. УИХ-ын чуулган, УИХ-ын гишүүд Ерөнхий сайд буюу Засгийн газраас асуулт асуухад хуралдаан даргалагчаасаа асуулт асууж байгаа юм шиг дүр зураг харагддаг болсон. Парламентын ардчилал бүхий Үндсэн хуульт улс орнуудын парламентыг харахад, парламентынхаа толгой дээр гарч суудаг Ерөнхий сайд нэг ч алга. Тиймээс Ардчилсан намын бүлгээс хууль тогтоомжийг боловсронгуй болгох чиглэлд УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулж, УИХ-ын чуулганы танхимд Ерөнхий сайд Их хурлын толгой дээр гараад суусан байдлыг зогсоож, Үндсэн хуульд заасан "УИХ 126 гишүүнээс бүрдэнэ" гэсэн агуулгаараа гишүүдийнхээ дунд суух ёстой гэдэг хуулийн төсөл өргөн барина.

Хоёрт, УИХ-ын Дэгийн тухай хуульд "Ерөнхий сайдын мэдээллийн цаг" гэдэг зохицуулалт бий. Энэ цагт ямар мэдээлэл өгөхийг Ерөнхий сайд өөрөө сонгож, УИХ-д санал болгодог. Засгийн газар буюу Ерөнхий сайдын санал болгосон мэдээллийг тойрч УИХ эргэлдэг байдал нь "УИХ-ын өмнө Ерөнхий сайд ажлаа хариуцна" гэдэг Үндсэн хуулийн зарчмыг зөрчиж байна. Бусад парламентад гишүүд нь Ерөнхий сайдаасаа асуудаг байтал Ерөнхий сайд нь би ийм юм яримаар байна гэдэг санал тавьдаггүй. Тиймээс Ерөнхий сайдын асуулгын цагийг "УИХ-ын асуултын цаг" болгож өөрчилж, УИХ-ын гишүүд Ерөнхий сайд, Засгийн газраас ямар асуулт асуух гэж байгаагаа өөрсдөө мэдэж асуудаг, тэрний дагуу Ерөнхий сайд ирж тайлбар мэдээллээ биечилж өгдөг зарчим руу шилжихгүй бол парламент бүрэн хяналтаа тавьж чадахгүй, эсрэгээ "УИХ Засгийн газрын хуулийн хэлтэс боллоо" гэдэг бодит шүүмжлэл явж байна.

Гуравт, УИХ-ын гишүүдээс бусад этгээд буюу УИХ-ын чуулган дээр үг хэлж, мэдээлэл өгдөг албан хаагчид, албан тушаалтнууд хариуцлагатай байх тогтолцоог бий болгохгүй бол УИХ-ын чуулган дээр илт худал ярьдаг хандлага газар авлаа. Тиймээс УИХ-ын чуулганд мэдээлэл өгч байгаа албан тушаалтнуудыг худал мэдээлэл өгөхөөс хамгаалсан хуулийн зохицуулалтыг боловсронгуй болгох шаардлагатай. Иргэдээ худал мэдээлэл өглөө гэж шийтгэдэг мөртлөө эрх мэдэлтнүүд нь худал ярихаараа огт хуулийн хариуцлага хүлээдэггүй байж болохгүй. Тиймээс Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах замаар УИХ-д худал мэдээлэл хийсэн албан тушаалтан нийтийн албанд ажиллах эрхгүй болдог зохицуулалтыг хийхээс өөр аргагүй. Дээрх дурдсан гурван чиглэлээр хууль тогтоомжийг боловсронгуй болгох чиглэлд УИХ дахь АН-ын бүлэг хуулийн төслүүд бэлдэж, өргөн барихаар боллоо.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
“Чингис хаан” олон улсын нисэх буудлын хүчин чадал гурав дахин нэмэгдэж, жилд 5.2 сая зорчигч хүлээн авдаг болно
Улаанбаатарт агуулахын цогцолбор байгуулахад дэмжин ажиллахаа илэрхийлэв
Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
2026.09.29: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Нийтлэл
  • •Чуулган
  • •Халуун сэдэв
  • •Фото мэдээ
  • •Уул уурхай
  • •Гадаад харилцаа
  • •Степпе Арена
  • •Эрүүл мэнд
  • •Ерөнхийлөгч
  • •Нийслэл
  • •Ярилцлага
  • •E-Sport
  • •Сэрэмжлүүлэг
  • •ММ-ын тодруулга
ХУРААХ
УИХ дахь Ардчилсан намын бүлэг...
Клипперс хожиж, хасагдах шатанд...

О.Цогтгэрэл: Эдийн засгийн эрх чөлөө хумигдаж, төрийн өмчийн орон зай асар их тэлж байна

Kuzmo 2025-04-14
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
О.Цогтгэрэл: Эдийн засгийн эрх чөлөө хумигдаж, төрийн өмчийн орон зай асар их тэлж байна

УИХ дахь АН-ын бүлэг ээлжит хуралдаанаа хийлээ. Бүлгийн хурлаараа УИХ-ын хавар, намрын чуулганы хугацаанд АН-ын бүлгээс төвлөрч ажиллах хуулийн төслүүд, бодлогын баримт бичгийн талаар ярилцсан байна. Мөн хуулийн сахиулах ажлын хүрээнд тодорхой хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах талаар хэлэлцжээ. Тус хурлаар хэлэлцсэн асуудлуудын талаар бүлгийн дарга О.Цогтгэрэл, дэд дарга Х.Тэмүүжин, Б.Жаргалан нар мэдээлэл хийв.

О.Цогтгэрэл: -Ардчилсан намын бүлэг нь дөрвөн асуудалд төвлөрч ажиллахаар шийдлээ.Тухайлбал, эдийн засгийн эрх чөлөө чухал асуудал болж хувирсан. Эдийн засгийн эрх чөлөө хумигдаж, төрийн өмчийн орон зай асар их тэлж байна. Төр болон төрийн өмчит компани, төрөөс  тусгай зөвшөөрөл авдаг бизнесийг нэмбэл эдийн засгийн 90 хувьд хүрсэн, үлдсэн 10 хувь дээр нь 200 мянган ААН ажилладаг нөхцөл байдал нүүрлэсэн. Ийм учраас иргэний бизнесийн эрх чөлөө гэдэг ойлголт дээр илүү төвлөрч бодлогын баримт бичиг дээр ажиллана.

Х.Тэмүүжин: -1992 оны Үндсэн хуулийн үндсэн санаа нь эрх мэдлийн хуваарилалтын талаар байсан. Энд тусгагдсан гол санаа нь УИХ бол төрийн эрх барих дээд байгууллага бөгөөд хууль тогтоомжийг дангаар хэрэгжүүлэх заалттай. УИХ-ын бүрэн эрх дотор улс орны гадаад, дотоод бүхий асуудлаар шийдвэр гаргах эрх мэдэл хадгалагдаж байгаа. Энэ хүрээнд Монгол Улс парламентын ардчилал буюу УИХ нь Үндсэн хуулийн байгууллагаар гол шийдвэр гаргах төрийн ноён нуруу байх ёстой. Нэг чиглэлд сүүлийн 30 жилд харагдахгүй боловч том ухралтууд хийсэн байна гэсэн дүгнэлт хийсэн. Үүний нэг нь парламентын чуулган буюу УИХ-ын гал тогоо болсон амин газар, УИХ-ын толгой дээр гүйцэтгэх эрх мэдлийн тэргүүн буюу Ерөнхий сайд гараад суучихсан байна. УИХ-ын чуулган, УИХ-ын гишүүд Ерөнхий сайд буюу Засгийн газраас асуулт асуухад хуралдаан даргалагчаасаа асуулт асууж байгаа юм шиг дүр зураг харагддаг болсон. Парламентын ардчилал бүхий Үндсэн хуульт улс орнуудын парламентыг харахад, парламентынхаа толгой дээр гарч суудаг Ерөнхий сайд нэг ч алга. Тиймээс Ардчилсан намын бүлгээс хууль тогтоомжийг боловсронгуй болгох чиглэлд УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулж, УИХ-ын чуулганы танхимд Ерөнхий сайд Их хурлын толгой дээр гараад суусан байдлыг зогсоож, Үндсэн хуульд заасан "УИХ 126 гишүүнээс бүрдэнэ" гэсэн агуулгаараа гишүүдийнхээ дунд суух ёстой гэдэг хуулийн төсөл өргөн барина.

Хоёрт, УИХ-ын Дэгийн тухай хуульд "Ерөнхий сайдын мэдээллийн цаг" гэдэг зохицуулалт бий. Энэ цагт ямар мэдээлэл өгөхийг Ерөнхий сайд өөрөө сонгож, УИХ-д санал болгодог. Засгийн газар буюу Ерөнхий сайдын санал болгосон мэдээллийг тойрч УИХ эргэлдэг байдал нь "УИХ-ын өмнө Ерөнхий сайд ажлаа хариуцна" гэдэг Үндсэн хуулийн зарчмыг зөрчиж байна. Бусад парламентад гишүүд нь Ерөнхий сайдаасаа асуудаг байтал Ерөнхий сайд нь би ийм юм яримаар байна гэдэг санал тавьдаггүй. Тиймээс Ерөнхий сайдын асуулгын цагийг "УИХ-ын асуултын цаг" болгож өөрчилж, УИХ-ын гишүүд Ерөнхий сайд, Засгийн газраас ямар асуулт асуух гэж байгаагаа өөрсдөө мэдэж асуудаг, тэрний дагуу Ерөнхий сайд ирж тайлбар мэдээллээ биечилж өгдөг зарчим руу шилжихгүй бол парламент бүрэн хяналтаа тавьж чадахгүй, эсрэгээ "УИХ Засгийн газрын хуулийн хэлтэс боллоо" гэдэг бодит шүүмжлэл явж байна.

Гуравт, УИХ-ын гишүүдээс бусад этгээд буюу УИХ-ын чуулган дээр үг хэлж, мэдээлэл өгдөг албан хаагчид, албан тушаалтнууд хариуцлагатай байх тогтолцоог бий болгохгүй бол УИХ-ын чуулган дээр илт худал ярьдаг хандлага газар авлаа. Тиймээс УИХ-ын чуулганд мэдээлэл өгч байгаа албан тушаалтнуудыг худал мэдээлэл өгөхөөс хамгаалсан хуулийн зохицуулалтыг боловсронгуй болгох шаардлагатай. Иргэдээ худал мэдээлэл өглөө гэж шийтгэдэг мөртлөө эрх мэдэлтнүүд нь худал ярихаараа огт хуулийн хариуцлага хүлээдэггүй байж болохгүй. Тиймээс Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах замаар УИХ-д худал мэдээлэл хийсэн албан тушаалтан нийтийн албанд ажиллах эрхгүй болдог зохицуулалтыг хийхээс өөр аргагүй. Дээрх дурдсан гурван чиглэлээр хууль тогтоомжийг боловсронгуй болгох чиглэлд УИХ дахь АН-ын бүлэг хуулийн төслүүд бэлдэж, өргөн барихаар боллоо.

ФОТО:

Сэдвүүд : #Намууд  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
“Чингис хаан” олон улсын нисэх буудлын хүчин чадал гурав дахин нэмэгдэж, жилд 5.2 сая зорчигч хүлээн авдаг болно
Улаанбаатарт агуулахын цогцолбор байгуулахад дэмжин ажиллахаа илэрхийлэв
Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
2026.09.29: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?
ШУУРХАЙ МЭДЭЭ
15 цагийн өмнө өмнө

Багш нарын баярыг олон улсад хэрхэн тэмдэглэдэг вэ

15 цагийн өмнө өмнө

Манипуляцын нөлөөнд монголчуудын алдагдсан боломж

15 цагийн өмнө өмнө

Томуугийн эсрэг дархлаажуулалт нийслэлийн хэмжээнд 67.2 хувьд хүрлээ

15 цагийн өмнө өмнө

“Чингис хаан” олон улсын нисэх буудлын хүчин чадал гурав дахин нэмэгдэж, жилд 5.2 сая зорчигч хүлээн авдаг болно

15 цагийн өмнө өмнө

Улаанбаатарт агуулахын цогцолбор байгуулахад дэмжин ажиллахаа илэрхийлэв

15 цагийн өмнө өмнө

Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв

15 цагийн өмнө өмнө

2026.09.29: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

15 цагийн өмнө өмнө

Х.Бат-Эрдэнээр 74 тэрбумыг төлүүлэх “барьц”-тай ганц барьцаа нь “Меланж”-ийн уурхай болоод байна

16 цагийн өмнө өмнө

Үс засуулбал сайн нөхөртэй нөхөрлөнө

16 цагийн өмнө өмнө

Их төлөв цэлмэг, өдөртөө 5-7 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

AIC STEPPE ARENA- МӨСӨН ӨРГӨӨ 5 нас хүрлээ

1 өдрийн өмнө өмнө

Мөрөөдөл биелэх - Мөсөн өргөө 6 жилийн өмнө

1 өдрийн өмнө өмнө

Дорнод аймгийн Матад суманд хээрийн түймэр гарчээ

1 өдрийн өмнө өмнө

Сонсголоор “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг ярилгүй “мартчих” вий?!

1 өдрийн өмнө өмнө

2026.09.28: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

1 өдрийн өмнө өмнө

Долоон улаан мэнгэтэй улаан морь өдөр

1 өдрийн өмнө өмнө

Ялимгүй хур тунадас орно

2 өдрийн өмнө өмнө

Бусдыг барьцаалж, заналхийлэн 1.3 тэрбум төгрөг авахыг завджээ

2 өдрийн өмнө өмнө

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 1000 мод тарилаа

2 өдрийн өмнө өмнө

“Айчи Нагояа-2026” наадамд оролцож буй баг тамирчдадаа амжилт хүслээ

2 өдрийн өмнө өмнө

Алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа

2 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 48 зөрчил бүртгэгдлээ

2 өдрийн өмнө өмнө

МАОЭНХ болон БНСУ-ын хөрөнгө оруулалттай МУНТУСА ХХК хамтын ажиллагааны гэрээ байгууллаа

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхий сайд Н.Учралын “Асуулгын цаг”-аас онцлох таван асуудал

2 өдрийн өмнө өмнө

Шүүхийн шийдвэрийнхэн Б.Эрдэнэбатын 174 тэрбумын өрийг төлүүл

2 өдрийн өмнө өмнө

Монголын охид Грекийг хожиж, олимпиадад 7-р байр эзэллээ

2 өдрийн өмнө өмнө

Найман цагаан мэнгэтэй хөхөгчин могой өдөр

2 өдрийн өмнө өмнө

Уулаараа ялимгүй хур тунадас орно

2026-09-27 өмнө

Монгол Улсын рекордыг шинэчлэн тогтоолоо

2026-09-27 өмнө

Ерөнхий сайд Н.Учрал Япон Улс руу албан ёсны айлчлал хийхээр мордлоо

САНАЛ БОЛГОХ
2026-09-24 өмнө

Ачит Ихт компани нь нарны цахилгаан станцын хөгжүүлэлтийн ажлууд явагдаж байна

2026-09-24 өмнө

"Ачит Ихт" компани Тэрбум модны хүрээнд 2026 оны байдлаар 1 сая мод үрээр нь суулгасан байна

2026-09-25 өмнө

"Ачит Ихт" компани нь Хангалын гол дагуу 160 мянган бургас тарьсан байна

2026-09-25 өмнө

Ачит Ихт компанийн 2022-2025 онд хэрэгжүүлсэн төслүүд

2026-09-24 өмнө

2026.09.23: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

2026-09-26 өмнө

2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцэв

2026-09-26 өмнө

Ерөнхийлөгчийн нэрэмжит шилжин явах цомын шилдгүүд тодорлоо

2026-09-26 өмнө

Улсын Их Хурлын асуулгын цагаар төрийн хямрал, төсвийн бодлогын талаар ярилцлаа

2026-09-25 өмнө

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийнэ

2026-09-24 өмнө

"Эрэл"-ийн Б.Эрдэнэбатын 174 тэрбумын өрийг нь цайруулах уу?!

2026-09-27 өмнө

“Night Marathon Ulaanbaatar 2026”-д 9 мянга орчим хүн оролцож байна

2026-09-27 өмнө

Монгол Улсын рекордыг шинэчлэн тогтоолоо

2026-09-27 өмнө

Ерөнхий сайд Н.Учрал Япон Улс руу албан ёсны айлчлал хийхээр мордлоо

2026-09-26 өмнө

Эв нэгдэлтэй байж, эх орныхоо нэрийг өндөрт өргөж явахыг захилаа

2026-09-24 өмнө

Н.Учрал: Хөнгөлөлттэй зээлийн бодлогоор хөдөө аж ахуйн салбараа дэмжинэ

2026-09-24 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил бүртгэгдлээ

2026-09-24 өмнө

"Нахиа" ном солилцооны арга хэмжээ боллоо

2026-09-25 өмнө

Н.Учрал: ЭХЭМҮТ-ийг хүүхдийн анагаах ухааны хөгжлийн тэргүүлэх төв болгоно

2026-09-24 өмнө

Нийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байна

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхий сайд Н.Учралын “Асуулгын цаг”-аас онцлох таван асуудал

2026-09-24 өмнө

Геологийн төв лаборатори орчмын төмөр зам доогуурх нүхэн гарцын ажил үргэлжилж байна

2026-09-25 өмнө

Баянхошуу “Өсөлт хөгжлийн төв” нээлтээ хийлээ

2026-09-25 өмнө

Н.Учрал: 2027 оны төсвийн бодлогын үр дүн эн тэргүүнд өрхөд мэдрэгдэх ёстой

2026-09-26 өмнө

Автомашингүй өдөр хаах замын хуваарь

2026-09-26 өмнө

Үс засуулвал өлзийтэй сайн

2026-09-25 өмнө

2026.09.24: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

2026-09-24 өмнө

Монгол Улсад гадаадын хөрөнгө оруулалтын жилд орох урсгалыг 5.5 тэрбум ам.долларт хүргэх ажлын төлөвлөгөөг танилцууллаа

2026-09-24 өмнө

БНСУ-д суугаа Элчин сайдын яамны Консулын хэлтсийн салбарыг Инчон хотод байгуулна

2026-09-24 өмнө

Суурьшлын бүсэд хүрэн баавгай орж ирж байгаатай холбогдуулан болзошгүй эрсдэлээс өөрийгөө болон ойрын хүмүүсээ хамгаалахыг сэрэмжлүүлж байна

2026-09-25 өмнө

"Хятад дууг хэн сайн дуулах вэ" уралдааны шилдгүүд тодорлоо

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах