• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

21 жил яригдсан төмөр замыг 22 сарын хугацаанд ашиглалтад оруулна

Гэрэл зургийг Л.НОМИНГЭРЭЛ

Өмнийн шаргал говьд бас  нэгэн томоохон бүтээн байгуулалтын ажил эхэллээ.  Гашуунсухайт Ганцмодны боомтын хил холболтын ажил олон жилийн хугацаанд янз бүрийн шалтгаанаар гацсан ч хоёр улсын Засгийн газар хэлэлцээ хийсний үр дүнд  ийнхүү гараанаас хөдлөөд байна.

Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт байрлах Монгол, Хятадын Гашуунсухайт–Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын ажлын нээлтийн ёслол өчигдөр болсон юм.

Бүтээн байгуулалтын нээлтэд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах Орны Намын хорооны нарийн бичгийн дарга Сунь Шаочэнь, БНХАУ-ын Чайна Энержи Группийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Зоу Лэй, Хятадын төмөр замын барилгын корпорац (CRCC) -ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Дай Хөгэнь нарын төлөөлөгчид оролцов.

Л.Оюун-Эрдэнэ: Олон жилийн үл ойлголцолд цэг тавьж чадлаа

-Тэрээр “Том төсөл хөдөлгөнө гэдэг том эрх ашгийг хөнддөг бөгөөд том сорилтуудыг даван гарна гэсэн үг. 2004 оноос эхлэн яригдаж, 2008 оноос эхлэн 18 жилийн хугацаанд үргэлжилсэн хэлэлцээрийг Та бүхэн эцэслэн шийдвэрлэж, түүх бүтээж чадлаа. Тавантолгой ордыг эзэмшихийг хүссэн бүлэглэлийн өрсөлдөөн, Гашуунсухайт-Ганцмод төмөр замын царигийн маргаан зэрэг асуудал нүүрсний зах зээлийн дотоод, гадаад өрсөлдөөний олон улсын тоглогчид энэхүү төмөр замыг тавиулахгүй байх нь өөрсдөд нь ашигтай гэж үзсэн явцуу эрх ашгаас үүдэлтэй байсан нь бодит үнэн юм.

Харин өнөөдөр хоёр улсын Засгийн газар аливаа гурав дахь этгээдийг оруулахгүйгаар Засгийн газар хоорондын хэлцлийг урт хугацаанд тогтвортой байгуулж олон жилийн үл ойлголцолд цэг тавьж чадлаа” гэв.

Гашуунсухайт–Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг Монгол, Хятад улсын Төрийн тэргүүн нар анх 2004 оноос хэлэлцэж эхэлсэн бөгөөд 2020 онд “Монгол-Хятадын хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай хэлэлцээр”-т албан ёсоор тусгаж, 2021 онд хоёр улсын төмөр замаар холбох хилийн шугам дайран өнгөрөх цэгийг тогтоосон нь төслийг хэрэгжүүлэх эрх зүйн үндэс тавигдсан чухал үе шат байв.

Зам тээвэр хөгжлийн сайд Б.Дэлгэрсайхан: 87 жилийн түүхтэй төмөр замын салбарт түүхийн шинэ хуудас нээгдэж байна

-Хил дамнасан төмөр замын гүүрэн байгууламж, өргөн болон нарийн царигийн өртөө, технологийн барилга, байгууламж зэрэг суурь бүтцийн ажлыг өнөөдрөөс эхлэн 22 сарын хугацаанд гүйцэтгэж ашиглалтад оруулахаар төлөвлөөд байна.Энэхүү төмөр замын төсөл хэрэгжсэнээр 87 жилийн түүхтэй манай улсын төмөр замын салбарт нэгэн шинэ хуудас нээгдэж, 2014 оны Монгол, Хятадын хооронд байгуулсан стратегийн иж бүрэн түншлэлийн харилцаа улам бүр гүнзгийрч, Монгол, Хятадын хоёр дахь төмөр зам байгуулагдаж, цаашид Шивээхүрэн-Сэхээ, Бичигт-Зүүнхатавч, Ханги-Мандал боомтуудын хил дамнасан төмөр зам байгуулагдах нөхцөл бүрдэж, боомтуудын ачаа нэвтрүүлэх хүчин чадал хоёр дахин нэмэгдэх чухал ач холбогдолтой юм. Засгийн газрын 2024–2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр, туссан 14 мега төслийн Нэгдүгээрт эрэмбэлэгдсэн Гашуунсухайт–Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын төслийг хэрэгжүүлэх хүрээнд Монгол Улс болон БНХАУ-ын Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны хэлэлцээрийг 2025 оны хоёрдугаар сарын 14-ний өдөр БНХАУ-ын Харбин хотноо байгуулж, Улсын Их Хурлын 2025 оны гуравдугаар сарын 27-ны өдөр хэлэлцэж, соёрхон баталсан.

Ингэснээр Монгол Улс, БНХАУ-ын хооронд 2014 онд байгуулсан стратегийн иж бүрэн түншлэлийн тунхаглалыг гүнзгийрүүлэх, найрсаг хөршийн бодлого, мөн хамтарсан Засгийн газрын бодлого чиглэлийг хэрэгжүүлэх бодитой алхам болж байна гэв.

Ийнхүү 21 жилийн хугацаанд яригдаж, хүлээгдэж ирсэн Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг эхлүүлж 22 сарын хугацаанд ашиглалтад оруулахаар төлөвлөөд байна.

Энэхүү төмөр замын төслийн техник, эдийн засгийн үндэслэл болон нарийвчилсан зураг төслийг БНХАУ-ын “Төмөр замын зураг төслийн корпораци /CRDC/ гүйцэтгэсэн бол барилга угсралтын ажлыг БНХАУ-ын “CRCC” корпорацын охин компани болох “Хятадын төмөр замын барилгын гүүрнийинженерийн товчоо групп” /China Railway Construction Bridge Engineering Bureau Group Co., LTD/ хийж хэрэгжүүлэх юм.

Тус компани нь дэлхийн шилдэг 500 аж ахуйн нэгжийн 43-т эрэмбэлэгддэг CRCC корпорацын 100 хувийн охин компани, БНХАУ-ын барилгын ажлын Ерөнхий гүйцэтгэгчийн “ТУСГАЙ ЗЭРЭГЛЭЛ”-ийн зөвшөөрөлтэй, 2100 гаруй ажилтантай, жилийн борлуулалтын орлого нь долоон тэрбум доллар, БНХАУ-ын төмөр замын тэргүүлэх зэргийн барилгын компани юм.

Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр зам нь нэгдүгээр зэрэглэлийн, 1520 мм өргөн цариг, 1435 мм нарийн царигийн хос замтай, гол замын урт 19.5 км, 8-31 метр өндөр дан болон хос замтай гүүрэн байгууламжтай, өргөн царигаар жилд 30 сая.тонн, нарийн царигаар жилд 10 сая.тонн ачаа тээвэрлэх хүчин чадалтай байх ба төслийн нийт төсөвт өртөг 902 тэрбум төгрөг бөгөөд УИХ-ын 2023 оны 68 дугаар тогтоолоор санхүүжилтийг “Эрдэнэс Тавантолгой” ХК хариуцан гүйцэтгэхээр шийдвэрлэсэн юм.

Гашуунсухайт–Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам нь Монгол Улсын нүүрсний экспортын хэмжээ, тээвэр логистикийн чадавхи, эдийн засгийн өсөлтөд томоохон түлхэц болно. Энэхүү хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалт эхэлснээр Засгийн газар хоорондын хэлэлцээрээр тохирсон Монгол, Хятадын хилийн боомтууд болох Шивээхүрэн-Сэхээ, Бичигт-Зүүнхатавч, Ханги-Мандал боомтууд төмөр замаар холбогдох нөхцөл бүрдэж байгаа бөгөөд үр дүнд нь нүүрсний экспортын хэмжээ 83 сая тонн байгаагаас 165 сая тоннд хүрэх, жилийн экспортын орлого 1.5 тэрбум ам.доллароор нэмэгдэх, Монгол Улсын нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ) 10,000 ам.долларт хүрэхэд чухал хувь нэмэр оруулах юм.

Мөн тээврийн зардал 2–2.5 дахин буурч, экспортын гарц 30 сая тонноор нэмэгдэж, тээврийн орлого 300 сая ам.доллароор өсөх тооцоо гарчээ.

Шадар сайд Л.Гантөмөр: Монгол Улсын Хятадтай холбох стратегийн гарц болно

-Эдийн засгаа тэлж, ард иргэдийн амьдралын чанарыг сайжруулахын тулд дэд бүтэц тэр дундаа төмөр зам хамгийн чухал гэдгийг дэлхий нийт хүлээн зөвшөөрсөн. Сайн эдийн засаг гэдэг бол сайн дэд бүтэц, тээвэр, логистикийн тогтолцоо дээр тогтдог. Харин сайн дэд бүтэц гэдэг нь цаг хугацаатай уралдан оновчтой шийдлээр үргэлжилсэн бүтээн байгуулалт байдаг.Гашуунсухайт-Ганцмодны төмөр зам зөвхөн нэг боомтыг холбох зам бус Монгол Улсыг БНХАУ-ын зах зээлтэй холбох стратегийн гарц, орон нутгийн хөгжил, ажлын байр, орлогын эх үүсвэрийг бүрдүүлэх хөшүүрэг юм. 2004 оноос эхлэн яригдаж 18 жилийн турш улс төр, эдийн засаг, техник гээд олон талын ойлголцолд хүрч эцэст нь хоёр улсын Засгийн газар хооронд амжилттай хэлэлцээ байгуулж, өнөөдөр ийнхүү бодит ажил болж байгаа нь алдсан цаг хугацааг нөхөх боломж гэж харж байна. Энэ бол Засгийн газрын зориг, шийдвэр, эв нэгдэл, уялдаа ямар үр дүнд хүрч болохыг харуулсан тод жишээ юм. Гашуунсухайт боомтын шинэчлэл, төмөр замын бүтээн байгуулалт нь боомтын нэвтрэх хүчин чадлыг хоёр дахин нэмэгдүүлнэ. Тээвэр логистикийн зардлыг бууруулна. Экспортыг үе шаттай нэмэгдүүлнэ. Эдийн засгийн тогтвортой өсөлтийг хадгална. Орон нутгийн хөгжилд шууд нөлөө

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Төмөр замын газрын дарга Б.Артур: Өргөн цариг нь 30 сая тонн нарийн цариг нь 10 сая тоннын хүчин чадалтай

-Гашуунсухайт-Ганцмод боомтын өргөн царигаар жилд 30 сая тонн, нарийн царигаар жилд 10 сая тонн ачаа тээвэрлэх хүчин чадалтай байна. Одоогийн баригдсан байгаа Хятадын төмөр зам улсын хилийн шугамаас ойролцоогоор 700 метрийн зайтай байгаа. БНХАУ-ын хилийн шугам нь одоо баригдсан байгаа төмөр замын шугамаас 700 метр зайд дутуу байгаа. Монголын талын Гашуунсухайт өртөө баригдсан боловч 8-9 км зайтай байгаа. Энэ хоёр төмөр замын хил дамнасан хэсгийг барьж байгуулна. Хятад талтай анхнаасаа нэг зураг төсөл, нэг гүйцэтгэгчтэй байвал үр дүн нэг гарна гэж үзсэн тул өнөөдрийн арга хэмжээг хамтарсан байдлаар ийнхүү зохион байгууллаа. Тендерийн нээлтэд хятадын хоёр компани санал ирүүлснээс тэргүүлэх том компани болох “CRCC” корпорацын охин компани болох “Хятадын төмөр замын барилгын гүүрний инженерийн товчоо групп” /China Railway Construction Bridge Engineering Bureau Group Co., LTD/ 22 сарын дотор гүйцэтгэх санал ирүүлсэн. Тендерт ялсан компанитай гэрээ хэлэлцээр байгуулах ажил явагдаж байна. Эхний ээлжинд шон суурь буюу нүдэнд харагддаггүй гүүрний баганын доод талыг өрөмдөж хүчитгэх ажлыг хийнэ. Энэ жилдээ баганан суурины шон суурийг өрөмдөж хийж дуусгана. Ажлын явц сайн бол баганыг цутгах ажлаа эхлүүлнэ. Мөн дам нуруунуудаа хийж дуусгана. Онцлогоос шалтгаалж хятадын талаас төмөр зам баригдаж орж ирнэ гэлээ.

Монгол Улс 1955 оноос эхлэн төмөр замын хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орны нэг болсон. Төмөр замын олон улсын ачааны хэлэлцээрийн дагуу цариг ондоо байвал өөрийн хилийн өртөөнд ачаатай галт тэрэг хүлээж авдаг үндсэн зарчимтай байдаг. Үүний дагуу Тавантолгойгоос орж ирж буй ачаатай галт тэрэг Ганц мод өртөө буюу хятадын нутаг дэвсгэрт, хятадын галт тэргэнд ачигдана гэсэн үг. Хятадаас эргээд монгол руу орж ирэх импортын ачаа Гашуунсухайт өртөөнд хүлээн аваад ачааг сэлгэн ачна гэсэн үг.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ ТАВДУГААР САРЫН 15. ПҮРЭВ ГАРАГ. № 91 (7588)

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээлээ
С.Нарангэрэл: Чингис хааны Их Засгийн амин сүнс нь ёс суртахуун гэсэн дүгнэлтэд хүрсэн
С.Бямбацогт: Төрийн хүч эрх мэдэлд бус, ард түмнийхээ итгэлд оршдог
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Чуулган
  • •Нийтлэл
  • •E-Sport
  • •Сэрэмжлүүлэг
  • •Ерөнхийлөгч
  • •Нийслэл
  • •Үндэсний спорт
  • •Бөхийн төрлүүд
  • •Уул уурхай
  • •Сагсанбөмбөг
  • •Гэмт хэрэг
  • •Сурвалжлага
  • •ММ-ын тодруулга
  • •Аймгуудын мэдээлэл
ХУРААХ
Бостон Селтикс талбайдаа хожиж...
120 мянгат, 19 дүгээр хороолол...

21 жил яригдсан төмөр замыг 22 сарын хугацаанд ашиглалтад оруулна

БАТСАЙХАН 2025-05-15

ФОТО:

Сэдвүүд : #Засгийн газар  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээлээ
С.Нарангэрэл: Чингис хааны Их Засгийн амин сүнс нь ёс суртахуун гэсэн дүгнэлтэд хүрсэн
С.Бямбацогт: Төрийн хүч эрх мэдэлд бус, ард түмнийхээ итгэлд оршдог
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав
ШУУРХАЙ МЭДЭЭ
9 цагийн өмнө өмнө

“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээлээ

9 цагийн өмнө өмнө

Есөн улаан мэнгэтэй шарагчин үхэр өдөр

9 цагийн өмнө өмнө

Өдөртөө 7-9 хэм дулаан байна

22 цагийн өмнө өмнө

Шинэ гарди М.Лхагвагэрэл “Чингис хаан” цом гардлаа

1 өдрийн өмнө өмнө

Монголын бахархлаар халхавч хийсэн 1XBET

1 өдрийн өмнө өмнө

Нийслэл хотын албан татварыг 50 хувиар бууруулах тогтоолын төслийг баталлаа

1 өдрийн өмнө өмнө

Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө

1 өдрийн өмнө өмнө

С.Нарангэрэл: Чингис хааны Их Засгийн амин сүнс нь ёс суртахуун гэсэн дүгнэлтэд хүрсэн

1 өдрийн өмнө өмнө

С.Бямбацогт: Төрийн хүч эрх мэдэлд бус, ард түмнийхээ итгэлд оршдог

1 өдрийн өмнө өмнө

Өнөөдөр Дашнямтай билэгт сайн өдөр

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 8-10 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Нийслэл төсвийн мөнгөөр нэг ч такси худалдаж авахгүй

2 өдрийн өмнө өмнө

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

2 өдрийн өмнө өмнө

Л.Оюун-Эрдэнийн үед АТГ-ын мөрдөгчийн магадгүй “хууль зөрчин” гаргуулсан татварын байцаагчдын дүгнэлт бусдыг яллах баримт болжээ

2 өдрийн өмнө өмнө

"The Mongolz" баг "IEM Beijing 2026" тэмцээний 2-р байрт орлоо

2 өдрийн өмнө өмнө

С.Амарсайхан: Иргэдээ даапаалж, төрийн тэргүүнээрээ даажигнасан засгийн газар

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

2 өдрийн өмнө өмнө

“Сайншанд” агаарын навигацийн төвийг ашиглалтад оруулахыг үүрэг болголоо

2 өдрийн өмнө өмнө

“Ерөнхий сайдаас шууд асуу” уулзалт дорноговийн сайншанд суманд боллоо

2 өдрийн өмнө өмнө

“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

2 өдрийн өмнө өмнө

Хоёр хар мэнгэтэй улаагчин гахай өдөр

2 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 2-4 хэм дулаан байна

2026-11-08 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "IEM Beijing 2026" тэмцээний аваргын төлөө "MOUZ" багтай өрсөлдөнө

2026-11-08 өмнө

Монголд хүнд даацын цахилгаан автомашин цэнэглэгч нэвтэрч байна

2026-11-08 өмнө

Замын-Үүдэд ачааны цахилгаан автомашинд зориулсан гарц байгуулна

2026-11-08 өмнө

Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Б.Пүрэвдагвыг томиллоо

2026-11-08 өмнө

Сурагчдын II улирлын хичээл маргааш эхэлнэ

2026-11-08 өмнө

Гурван хөх мэнгэтэй улаан нохой өдөр

2026-11-08 өмнө

Их төлөв цэлмэг, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-11-07 өмнө

Чингис хааны төрт ёсны уламжлалыг мөнхжүүлэх тогтоолын төслийг баталлаа

САНАЛ БОЛГОХ
2026-11-04 өмнө

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов

2026-11-06 өмнө

“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 сая тн ачаа тээвэрлэжээ

2026-11-06 өмнө

Ерөнхийлөгч шатахууны асуудлаар холбогдох албан тушаалтнуудыг хүлээн авч уулзлаа

2026-11-06 өмнө

Хахууль өгсөн иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх санал хүргүүлэв

2026-11-07 өмнө

Чингис хааны төрт ёсны уламжлалыг мөнхжүүлэх тогтоолын төслийг баталлаа

2026-11-06 өмнө

Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв

2026-11-06 өмнө

Сурагчдын цүнх дэлхийн стандартаар 700 гр бол манай улсад 2-3 кг байна

2026-11-05 өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" хагас шигшээд шалгарлаа

2026-11-04 өмнө

Агаараас эрэн хайх, аврах ангийн талаар санал солилцлоо

2026-11-06 өмнө

Б.Энхбаяр: “Чөлөөлье” санаачилгын цөм нь төрийн өмчийн реформ юм

2026-11-07 өмнө

"The MongolZ" баг хагас шигшээн тоглолтоо өнөөдөр "NaVi" багтай хийнэ

2026-11-06 өмнө

Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

2026-11-07 өмнө

Архангай аймгийн Төвшрүүлэх суманд газар хөдөллөө

2026-11-06 өмнө

“Алтан цом”-ын барилдаан маргааш эхэлнэ

2026-11-06 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ

2026-11-05 өмнө

Онцгой хамгаалалтын бүсэд дэд бүтэц байгуулахыг хориглох тухай хуулийн төсөл

2026-11-06 өмнө

Үс засуулбал өлзийтэй сайн

2026-11-05 өмнө

“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа

2026-11-05 өмнө

Хангалын голын дагуу 264,973 ширхэг мод тарьж, бүрэн дуусгалаа

2026-11-04 өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" тэмцээний шигшээ шатанд шалгарлаа

2026-11-05 өмнө

Б.Пүрэвдагва: Энэ өвөл 7-10 мянган айлын яндан буулгана

2026-11-05 өмнө

А.Ариунзаяа:Цэцийн дарга гишүүнээс өндөр цалин авахыг эсэргүүцэж байна

2026-11-05 өмнө

Дүүжин замын тээврийн кабиныг хүчтэй савлуулах, гэнэт зогсоох туршилт хийж байна

2026-11-05 өмнө

Жэйлин Браун 30 оноог авч, баг нь улирлын найм дахь хожлоо байгууллаа

2026-11-05 өмнө

Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ

2026-11-05 өмнө

Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгээс АН-ын бүлэг завсарлага авлаа

2026-11-05 өмнө

БНСУ-аас алтан эдлэл захиалгаар авчирна гэж 500 орчим иргэнийг залилсан

2026-11-07 өмнө

Цас орохгүй, өдөртөө 3-5 хэм хүйтэн байна

2026-11-05 өмнө

Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо

2026-11-07 өмнө

Дөрвөн ногоон мэнгэтэй хөхөгчин тахиа өдөр

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах