• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

“Ах дүү хоёр” ам сөрж зам салав уу?

Ойрын хэд хоногт Ордон дотор улс төр асаж, гадаах талбайд залуус жагсаж өнжлөө. Тэдгээр нь Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайдаас огцруулах зорилготой байв. Тэрээр тэгсгээд бодит байдалтай эвлэрчих шиг болно лээ. Гэхдээ, гүрийсээр байгаад УИХ руу асуудлаа оруулсан. Энэ нь эхэндээ хэнд ч ойлгомжгүй байсан юм. Учир шалтгаан нь, уржигдраас өчигдөрт шилжих шөнө дамнан хуралдсан УИХ-ын чуулганы хуралдаанаар тайлагдах шиг болов.

Л.Оюун-Эрдэнэ чуулган дээр гишүүдийн асуултад хариулахдаа Ерөнхийлөгч хийгээд Ерөнхийлөгчийн институцын талаар хэд хэдэн удаа дурдсан юм.

Тэрээр “…Ерөнхийлөгч надад ах хүний хувиар зөвлөгөө өгсөн. Хоёр ч удаа уулзсан нь янз бүрийн хардалтууд дагуулсан байх”, “…Ерөнхийлөгч олонх нь олонх шиг, цөөнх нь цөөнх шиг байх шаардлага тавьж байна гэж хэлсэн”, “…Би Ерөнхийлөгчийн дэмжлэггүй болсон. Цаашид нэг тийш болгохгүй бол ийм асуудал тогтолцооноос шалтгаалж гарсаар байна.

Нэг бол Ерөнхийлөгчийг парламентаас сонгох, эсвэл Ерөнхийлөгчийн засаглалтай болох. Хоёр гүйцэтгэх засаглалтай юм шиг, дундуур нь хүмүүс шургадаг, хутгадаг. Гэтэл Засгийн газар бол эмзэг бүтэц. Бүх асуудалтай тулдаг учир огцорчихдог. Үнэндээ Засгийн газрыг УИХ ч, олон нийт ч огцруулж байгаагүй. У.Хүрэлсүх дарга бид хоёрын дунд хувийн ямар ч асуудал байхгүй. Тэнд зориуд мэдээлэл өгдөг янз бүрийн хүмүүс, зохион байгуулдаг тусгай албад байна” гэсэн юм.

Түүнийг ингэж ярьсных нь дараахан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын чуулганд орж ирсэн нь чухам л “цочир сонин” явдал болов.

Тэрээр орж ирээд “…Нөхцөл байдлын талаар мэдээлэл авлаа. Монгол Улсын Ерөнхийлөгч, Төрийн тэргүүний хувьд чуулганы хуралдаанд оролцож, зарим тодорхой бус зүйлүүд дээр өөрийн биеэр хариулт өгөх нь зүйтэй гэж үзээд өөрийн биеэр орж ирлээ. Монгол Улсын Ерөнхийлөгч сонгогдсоноосоо хойш парламентад хүндэтгэлтэй хандаж ирсэн. Байгуулагдсан хамтарсан Засгийн газрыг бүх талаар нь дэмжсэн. Л.Оюун-Эрдэнэ сайдыг ч дэмжсэн. Би Ерөнхий сайдаар ажиллаж байсан хүний хувьд Ерөнхий сайдын зовлонг мэднэ. Та бүхэн мэдэж байгаа. Зовлон жаргалыг нь ойлгодог хүний хувьд олон жил Ерөнхий сайдыг бэлтгэж, хүмүүжүүлж, хамт амьдарсан улстөрчийнхөө хувьд энд сууж байгаа хоёр даргад хүндэтгэлтэй ханддаг. Бас хайрлаж, хамгаалдаг. Тиймээс хувь хүний асуудлаар энд асуудал ярихгүй. Зарчмын асуудал дээр хариулт өгье. Хүн засаглахгүй, хууль засаглана. Үүндээ одоо ч би үнэнч байна. Ямар хүн Ерөнхийлөгчийн засаглал руу шилжинэ гэж ярьсныг би ойлгохгүй байгаа. Миний итгэл үнэмшил бол парламентын засаглал. Тиймээс Монгол Улсын Ерөнхийлөгч парламентын засаглалаа байнга дэмжнэ. Намайг Ерөнхийлөгчөөр ажиллаж байх хугацаанд Үндсэн хуульд өөрчлөлт оруулахгүй. Тийм дабл стандарт байж болохгүй. Би дахиж Ерөнхийлөгчөөр сонгогдохгүй. Намайг хэн дахин сонгоно гэсэн юм. Яагаад өнөөдөр болж байгаа улс төрийн нөхцөл байдал Ерөнхийлөгчийн засаглал, парламентын засаглал гэж тэс өөр юм яриад ард түмний толгойг эргүүлээд, төрийн эрх барих дэд байгууллагын тархи толгойг эргүүлээд байгаа юм бэ. Би энэ хоёр даргыг хүүхэд байхаас нь эхлээд “…Зарчимтай байгаарай” гэж захисан. Хулгай дээрмээс хол байгаарай, худлаа битгий хэлээрэй, хуурч битгий мэхлээрэй гэж ах хүний хувьд, дарга удирдагчийн хувьд хэлж ирсэн. Захиасыг минь хөсөрдүүлэхгүй гэдэгт итгэлтэй байна. Тиймээс парламентад ёсоо бэхжүүлэхийн тулд ажиллана. …Би Ерөнхий сайд, УИХ-ын даргад нэг зүйл хэлж байгаа, “…Ард түмнээ сонсооч” гэж. Залуус талбай дээр гарч ирээд 20 хонож байна. Ард түмэн шударга ёс тогтоох, хариуцлагатай байх хатуу шаардлага тавьж байхад хараагүй, сонсоогүй шаардлагаас шал анги юм яриад байна. Өөрийн хашиж байгаа өчүүхэн албан тушаалд битгий шигд. Алдаа гаргасан бол хариуцлагаа үүрч чаддаг байх хэрэгтэй. Үнэнээ хэлдэг байх хэрэгтэй. Худлаа хэлж болохгүй. Ард түмний эв нэгдмэл байдалд гай болж болохгүй. Үүнийг Төрийн тэргүүний хувьд зөвлөж байна. Эцэст нь, би ард түмнийхээ талд байгаа шүү гэдгээ хэлье. Талбай дээр эрх чөлөөгөө эдэлж байгаа, шударга ёсыг хүсэж байгаа хүсэмжийг би хангана. Хамтарсан Засгийн газар өндөрлөж байгаад харамсаж байна. Би энэ Засгийн газрыг тултал дэмжсэн. “…Энэ Засгийн газар яагаад тарсан бэ” гэдгийг надаас биш, Ерөнхий сайдаас асуугаарай” гэсэн юм.

Үүний дараа гишүүд үг хэлж дууссаны ард Л.Оюун-Эрдэнэ “…Цаашид хагас Ерөнхийлөгч, хагас парламентын засаглалыг цэгцэлж байж гүйцэтгэх засаглал ойлгомжтой болно. Парламентын хяналт тэнцэл болон бусад асуудал ч үүн дээр зангилагдаж байгааг хэлэх нь зүйтэй. Үүнийг Ерөнхий сайд бүр л мэддэг. Нээлттэй ярьж чаддаггүй, ийм сэдэв. Ерөнхийлөгч ч өнөөдөр байр сууриа илэрхийлсэн нь чухал үр дүнтэй түүхэн протокол болж үлдэнэ гэдэгт итгэлтэй байна. 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд улс төрийн намууд өрсөлдөнө. ҮАБЗ, Засгийн газар, хууль хяналтын байгууллагуудын чиг үүрэг, шүүх, прокурор гээд олон сэдвийг мэтгэлцээний сэдэв болгох нь зүйтэй. Тэгэх цаг нь ирсэн. Парламентын засаглалыг төгөлдөржүүлэх тал дээр өөр өөрийн байр суурийг илэрхийлсэнд талархалтай байна. Цаашлаад орлогоо нотлох, хууль бус хөрөнгө, авлигатай холбоотой асуудал хамтдаа манлайлж ажиллая. Ийм асуудалд нэр холбогдсондоо би уучлал хүсье. Хуулийн байгууллагаар шалгагдаж, нотлогдоно гэдэгт эргэлзэхгүй байна. Дээр нь Үндэсний баялгийн сангийн эргэн тойронд олон асуудал өрнөж байгаа. Энэ ч цаашдаа мэтгэлцээний үндсэн сэдэв байна. Цаг хугацаа өөрөө үнэн, худлыг дэнсэлдэг. Цаг хугацаа нотлоод өгнө гэдэгт эргэлзэхгүй байна. Тийм ч учраас би өнөөдөр энэ асуудлыг нээлттэй ярилцъя гэж үзсэн юм. Цаашдаа ч олон асуудлыг шалтгаан холбоо, хөшигний ард өрнөж байгаа зүйл ил тод байгаасай гэж хүссэн. Үзэл бодлын талцалтай холбоотой асуудал үүсгэсэн бол хүлцэл өчье. Түүнээс илүү, нээлттэй ярилцах нь үнэт зүйл болж парламентын түүхэнд үлдэнэ гэдэгт итгэлтэй байна. Миний хувьд өөрийнхөө л үзэл санааг илэрхийллээ. Үзэл санаа үхэшгүй мөнх зүйл. Санал хураалт та бүгдийн онцгой бүрэн эрхийн асуудал. Миний хувьд албан тушаалд үлдэх, ямар нэг аргаар асуудлыг өөрөөр тайлбарлах зорилго өвөрлөөгүйг хариуцлагатай хэлье. Олон талаас дүгнэн хэлэлцэх нь дараа дараагийн цаг хугацаанд хэрэгтэй болов уу гэж үзсэн. Энэ миний идеологи. Санал бол та бүгдийнх” гэсэн. Улмаар санал хураалтын дүн “…Түүнд итгэл үзүүлэхгүй” гэж гарсны дараа “……”Миний бие болон хамтарсан Засгийн газар бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй боллоо. Цар тахал, дайн, тариф зэрэг олон ээдрээтэй цаг үед ард түмэндээ үйлчилсэн нь нэр төрийн хэрэг байлаа. …Өнөөдөр ордонд хүчин мөхөстөж байгаа ч олон нийтийн үзэл санаа өөр байгааг би мэднэ. Аалзны тор мэт ашиг сонирхол ард түмнийг дийлнэ гэж хэзээ ч үгүй. Мөнх хөх тэнгэрийн дор ардчилсан Монгол Улс үүрд оршиг” гэв. Ийм л зүйлүүд болж өнгөрөв.

Ер нь бол, одоогийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өчигдөр огцорсон Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хоёрын талаар олныг нурших шаардлагагүй биз. Тэд хэр хугацааны ямар холбоо сүлбээтэйг бүгд мэднэ. Тэд дарга цэрэг, журмын нөхөд, ах дүүсийн харилцаатай. Төр хийгээд намд ажиллахдаа нэг нь нөгөөгөө дагаж өссөн түүхтэй.

Ердөө гуравхан сарын өмнө Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Өдрийн сонин”-д ярилцлага өгөхдөө, сэтгүүлчийн “…Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоорондоо зөрчилтэй байна л гэдэг. Энэ зайлшгүй тулгардаг төрийн зүй тогтол юм уу, эсвэл та нарыг хагаралдуулах гэж ийм яриа гараад байдаг уу” гэхэд “…За даа, хов нь бодит байдлаас хамаагүй илүү байдаг юм билээ. Улс төрд бол муужгайнууд гэдэг. Хов зөөгчдийг хэлдэг юм. Сүүлийн 30 жилд Монголын төрд ҮАБЗ-ийн гишүүдээс хувь хүмүүсийнхээ дунд бидэн шиг ойр байж ирсэн хүмүүс гэвэл үнэндээ байхгүй байх. Энэ олон улсын эгзэгтэй үед маш сайн ойлголцдог Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, хөгжлийн төлөө мөрөөдөлтэй улс төрийн намуудын дарга нартай энэ цаг үед хамтран ажиллаж байгаа нь миний хувьд нэр төрийн хэрэг. Мэдээж хуулиар хүлээсэн чиг үүрэг тусдаа байх нь ардчилсан улсын эрх мэдлийн салангид байдал. Үүнд хүндэтгэлтэй хандах л асуудал. Бидний хэн хэн нь албан тушаал бол цаг хугацаатай харин анд нөхөрлөл амьдралын туршид үргэлжлэх мөн чанартайг мэднэ. Хожмын өдөр нэг нь нөгөөгөө орчлонгийн их хүрдэнд гаргаж өгдөг хүмүүний заяаг бүгд л туулна. Ер нь бид гурвын хэн нь ч нэгнийхээ дурсамжийн номд нөгөөгийнхөө тухай бичих улсууд шүү дээ. У.Хүрэлсүх Ерөнхийлөгчийн тухай бичих хүн яах аргагүй би. Түүний талаар олон зүйлийг ярина. Бичих ч зүйл их бий. Гэхдээ мэдээж цаг нь болохоор” гэж байсан юм.

Гэвч, уржигдар шөнийн УИХ-ын чуулган дээр байдал өөр болсон нь анзаарагдав. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг “…Огцор”, гишүүдэд “…Огцруулсан нь зөв шүү” гэдэг ойлголт өгөөд гарах шиг болсон. Л.Оюун-Эрдэнийг огцруулав. Харин МАН-ынхан өчигдрийн байдлаар “…Дараагийн Ерөнхий сайд хэн байх вэ” гэдгээ хараахан тогтож чадаагүй байв. Тус намын Бага хурал маргааш болж, Ерөнхий сайдыг тодруулах товтой байна. 

Гэхдээ, энэ бүхний ард бас нэг том асуудал бий. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хоёр бол олон жилийн “ах дүүс”-ийн харилцаатай улстөрчид юм.

Нэг үгээр хэлбэл, “…Улс төрд мөнхийн дайсан, эсвэл мөнхийн найз гэж байхгүй. Харин мөнхийн эрх ашиг л гэж байдаг” хэмээсэн У.Черчиллийн үгэнд ч хамаарахааргүй харилцаа энэ хоёр эрхмийн дунд байсан. Товчхондоо, улс төрд, амьдралд бие биеийнхээ өгсөх уруудахын шат, өндрөөс үсэрч унасан ч хоёр биедээ шүхэр нь болохоор л хүмүүс, уг нь. Гэтэл, “ах дүү хоёр” ам сөрөөд зам салав уу. Юу болчихов, ер нь, юунаас болов?

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ ЗУРГААДУГААР САРЫН 4. ЛХАГВА ГАРАГ. № 104 (7601)

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Монголын бахархлаар халхавч хийсэн 1XBET
Л.Оюун-Эрдэнийн үед АТГ-ын мөрдөгчийн магадгүй “хууль зөрчин” гаргуулсан татварын байцаагчдын дүгнэлт бусдыг яллах баримт болжээ
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Чуулган
  • •E-Sport
  • •Нийтлэл
  • •Сэрэмжлүүлэг
  • •Ерөнхийлөгч
  • •Нийслэл
  • •Үндэсний спорт
  • •Бөхийн төрлүүд
  • •ММ-ын тодруулга
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Уул уурхай
  • •Сагсанбөмбөг
  • •Гэмт хэрэг
  • •Сурвалжлага
ХУРААХ
С.Одонтуяа: Хотын утааг Хятадаас...
"Chinggis Warriors" баг хоёр хожигдолтой...

“Ах дүү хоёр” ам сөрж зам салав уу?

ГАРЬД 2025-06-04

ФОТО:

Сэдвүүд : #Ерөнхийлөгч   #Засгийн газар   #Нийтлэл  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Монголын бахархлаар халхавч хийсэн 1XBET
Л.Оюун-Эрдэнийн үед АТГ-ын мөрдөгчийн магадгүй “хууль зөрчин” гаргуулсан татварын байцаагчдын дүгнэлт бусдыг яллах баримт болжээ
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл
ШУУРХАЙ МЭДЭЭ
8 цагийн өмнө өмнө

“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээлээ

8 цагийн өмнө өмнө

Есөн улаан мэнгэтэй шарагчин үхэр өдөр

8 цагийн өмнө өмнө

Өдөртөө 7-9 хэм дулаан байна

21 цагийн өмнө өмнө

Шинэ гарди М.Лхагвагэрэл “Чингис хаан” цом гардлаа

1 өдрийн өмнө өмнө

Монголын бахархлаар халхавч хийсэн 1XBET

1 өдрийн өмнө өмнө

Нийслэл хотын албан татварыг 50 хувиар бууруулах тогтоолын төслийг баталлаа

1 өдрийн өмнө өмнө

Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө

1 өдрийн өмнө өмнө

С.Нарангэрэл: Чингис хааны Их Засгийн амин сүнс нь ёс суртахуун гэсэн дүгнэлтэд хүрсэн

1 өдрийн өмнө өмнө

С.Бямбацогт: Төрийн хүч эрх мэдэлд бус, ард түмнийхээ итгэлд оршдог

1 өдрийн өмнө өмнө

Өнөөдөр Дашнямтай билэгт сайн өдөр

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 8-10 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Нийслэл төсвийн мөнгөөр нэг ч такси худалдаж авахгүй

2 өдрийн өмнө өмнө

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

2 өдрийн өмнө өмнө

Л.Оюун-Эрдэнийн үед АТГ-ын мөрдөгчийн магадгүй “хууль зөрчин” гаргуулсан татварын байцаагчдын дүгнэлт бусдыг яллах баримт болжээ

2 өдрийн өмнө өмнө

"The Mongolz" баг "IEM Beijing 2026" тэмцээний 2-р байрт орлоо

2 өдрийн өмнө өмнө

С.Амарсайхан: Иргэдээ даапаалж, төрийн тэргүүнээрээ даажигнасан засгийн газар

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

2 өдрийн өмнө өмнө

“Сайншанд” агаарын навигацийн төвийг ашиглалтад оруулахыг үүрэг болголоо

2 өдрийн өмнө өмнө

“Ерөнхий сайдаас шууд асуу” уулзалт дорноговийн сайншанд суманд боллоо

2 өдрийн өмнө өмнө

“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

2 өдрийн өмнө өмнө

Хоёр хар мэнгэтэй улаагчин гахай өдөр

2 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 2-4 хэм дулаан байна

2026-11-08 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "IEM Beijing 2026" тэмцээний аваргын төлөө "MOUZ" багтай өрсөлдөнө

2026-11-08 өмнө

Монголд хүнд даацын цахилгаан автомашин цэнэглэгч нэвтэрч байна

2026-11-08 өмнө

Замын-Үүдэд ачааны цахилгаан автомашинд зориулсан гарц байгуулна

2026-11-08 өмнө

Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Б.Пүрэвдагвыг томиллоо

2026-11-08 өмнө

Сурагчдын II улирлын хичээл маргааш эхэлнэ

2026-11-08 өмнө

Гурван хөх мэнгэтэй улаан нохой өдөр

2026-11-08 өмнө

Их төлөв цэлмэг, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-11-07 өмнө

Чингис хааны төрт ёсны уламжлалыг мөнхжүүлэх тогтоолын төслийг баталлаа

САНАЛ БОЛГОХ
2026-11-04 өмнө

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов

2026-11-06 өмнө

“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 сая тн ачаа тээвэрлэжээ

2026-11-06 өмнө

Ерөнхийлөгч шатахууны асуудлаар холбогдох албан тушаалтнуудыг хүлээн авч уулзлаа

2026-11-06 өмнө

Хахууль өгсөн иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх санал хүргүүлэв

2026-11-07 өмнө

Чингис хааны төрт ёсны уламжлалыг мөнхжүүлэх тогтоолын төслийг баталлаа

2026-11-06 өмнө

Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв

2026-11-06 өмнө

Сурагчдын цүнх дэлхийн стандартаар 700 гр бол манай улсад 2-3 кг байна

2026-11-05 өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" хагас шигшээд шалгарлаа

2026-11-04 өмнө

Агаараас эрэн хайх, аврах ангийн талаар санал солилцлоо

2026-11-06 өмнө

Б.Энхбаяр: “Чөлөөлье” санаачилгын цөм нь төрийн өмчийн реформ юм

2026-11-07 өмнө

"The MongolZ" баг хагас шигшээн тоглолтоо өнөөдөр "NaVi" багтай хийнэ

2026-11-06 өмнө

Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

2026-11-07 өмнө

Архангай аймгийн Төвшрүүлэх суманд газар хөдөллөө

2026-11-06 өмнө

“Алтан цом”-ын барилдаан маргааш эхэлнэ

2026-11-06 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ

2026-11-05 өмнө

Онцгой хамгаалалтын бүсэд дэд бүтэц байгуулахыг хориглох тухай хуулийн төсөл

2026-11-06 өмнө

Үс засуулбал өлзийтэй сайн

2026-11-05 өмнө

“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа

2026-11-05 өмнө

Хангалын голын дагуу 264,973 ширхэг мод тарьж, бүрэн дуусгалаа

2026-11-04 өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" тэмцээний шигшээ шатанд шалгарлаа

2026-11-05 өмнө

Б.Пүрэвдагва: Энэ өвөл 7-10 мянган айлын яндан буулгана

2026-11-05 өмнө

А.Ариунзаяа:Цэцийн дарга гишүүнээс өндөр цалин авахыг эсэргүүцэж байна

2026-11-05 өмнө

Дүүжин замын тээврийн кабиныг хүчтэй савлуулах, гэнэт зогсоох туршилт хийж байна

2026-11-05 өмнө

Жэйлин Браун 30 оноог авч, баг нь улирлын найм дахь хожлоо байгууллаа

2026-11-05 өмнө

Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ

2026-11-05 өмнө

Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгээс АН-ын бүлэг завсарлага авлаа

2026-11-05 өмнө

БНСУ-аас алтан эдлэл захиалгаар авчирна гэж 500 орчим иргэнийг залилсан

2026-11-07 өмнө

Цас орохгүй, өдөртөө 3-5 хэм хүйтэн байна

2026-11-05 өмнө

Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо

2026-11-07 өмнө

Дөрвөн ногоон мэнгэтэй хөхөгчин тахиа өдөр

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах