• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Бизнес эрхлэгчдийг дэмжих, өвөлжилтийн асуудлаар Албан даалгавар гарлаа

Засгийн газрын өргөтгөсөн хуралдаанаар цаг үеийн нөхцөл байдал, орон нутагт тулгамдаж байгаа асуудлаар аймаг, нийслэлийн Засаг дарга нараас ирүүлсэн санал, хүсэлтийг хэлэлцэж Засгийн газрын тогтоол батлан гаргалаа.

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар тус хурлын үеэр төрийн бүх шатанд ажлын хариуцлага, сахилга, дэг журмыг өндөржүүлж, төсвийн хэмнэлтийг салбар, нутаг дэвсгэрийн хэмжээнд хэрэгжүүлэх, Засгийн газрын танхимын зарчмыг хатуу мөрдөн, нэгдмэл байр суурьтай ажиллах шаардлагатай байгааг онцлоод Ерөнхий сайдын Албан даалгавар гаргалаа.

Манай улсад сүүлийн үед ололт амжилт, баяр бахдал төрүүлсэн үйл явдлууд өрнөхийн зэрэгцээ монгол хүний сэтгэлийг шимшрүүлсэн, хүнлэг ёсноос ангид ноцтой үйлдлүүд гарч байна. Энэ нь ганц нэг хүний ёс суртахууны алдаа бус, нийгмийн гүн давхаргад оршиж буй цогц асуудлуудын илрэл юм. Ядуурал, боловсролын тэгш бус байдал, архидалт, сэтгэцийн эрүүл мэндийн хямрал, ёс суртахууны уналт зэрэг нь энэ нөхцөлийг бүрдүүлж байна. Иймд ёс суртахуун, хариуцлагын боловсрол, сэтгэлзүйн дэмжлэг, гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх чиглэлээр онцгой анхаарч ажиллахыг орон нутгийн удирдлагуудад Ерөнхий сайд санууллаа.

БИЗНЕС ЭРХЛЭГЧДИЙГ ДЭМЖИХ, АЖЛЫН БАЙРЫГ НЭМЭГДҮҮЛЭХ АСУУДЛААР:

  1. Ажлын байр шинээр бий болгоход шаардлагатай гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг бүх талаар дэмжиж, хүнд суртал, шат дамжлагыг халах, хөрөнгө оруулагчдад хууль бусаар саад дарамт учруулж байгаа этгээдүүдэд хууль, журмын дагуу хариуцлага тооцож ажиллах;
  2. Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийг хэрэгжүүлэхдээ бүс нутгийн эдийн засгийн хөгжлийн онцлог, нөөц боломж, давуу талыг харгалзан үзэх; 
  3. Түүх, соёлын дурсгалт газруудыг хамгаалах, аялал жуулчлалын үйлчилгээг хөгжүүлэх замаар орон нутагт хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх ажлыг зохион байгуулах; 
  4. Орон нутгийн онцлогт тохирсон аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх хөтөлбөр, төлөвлөгөө боловсруулж, хэрэгжүүлэх, тухайн орон нутагт байгаа түүх, соёлын дурсгалт газруудын талаарх үнэн, зөв мэдээллийг агуулсан мэдээлэх тэмдгийг байршуулах; 
  5. Ажилтны мэдлэг, боловсролын түвшин, мэргэжлийн ур чадварыг хөдөлмөрийн зах зээлийн шаардлагад нийцүүлэн хөгжүүлэхэд байнга анхаарч, давтан сургах, мэргэшүүлэх, шинэ мэргэжил эзэмшүүлэх хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх;
  6. Хөдөлмөр эрхлээгүй иргэд болон албан бус хөдөлмөр эрхлэгчдийг хөдөлмөрийн зах зээлийн мэдээллийн сүлжээнд хамруулах арга хэмжээ авч, хөдөлмөрийн статистикийн тогтолцоог бүрдүүлэх, хөдөлмөрийн зах зээлийн мэдээллийн чанарыг сайжруулах, тоон үзүүлэлтийн хүрээг өртгөтгөх замаар ажиллах хүчний болон ажлын байрны судалгааг боловсронгуй болгох ажлыг зохион байгуулах.

ТӨР, ЗАСГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ШУУРХАЙ, ТАСРАЛТГҮЙ, ТОГТВОРТОЙ БАЙХ ЗАРЧМЫГ ХАНГАЖ АЖИЛЛАХ ХҮРЭЭНД:

  1. Төрийн албаны ажлын бүтээмжийг нэмэгдүүлж, цахим шилжилтийг эрчимжүүлэх, шийдвэр гаргалтад хиймэл оюун ухаан, их өгөгдлийг ашиглах, инноваци, шинэ технологийг үйл ажиллагаандаа нэвтрүүлэх;
  2. Улс төрөөс ангид, чадахуйн зарчимд суурилсан хүртээмжтэй, шуурхай, хариуцлагатай төрийн үйлчилгээг хүргэх, хүнд суртал, шат дамжлагыг  бууруулах ажлыг өөрийн эрх хэмжээний хүрээнд холбогдох хууль, тогтоомжид нийцүүлэн бодитой зохион байгуулж, үр дүнг олон нийтэд ил тод, нээлттэй мэдээлэх;
  3. Төрийн удирдах албан тушаалтны хувьд чиг үүргээ хэрэгжүүлэхдээ ард түмэнтэйгээ ойр байж, иргэдээ сонсох, тэдний итгэл хүлээлт, хүсэл зоригт нь нийцүүлэн төрийн албан хаагчийн ёс зүйн хэмжээг чанд сахиж ажиллах;
  4. Бүх шатны төрийн албан хаагчийг хууль бусаар томилж, чөлөөлөх, аливаа хэлбэрээр дарамт, шахалт үзүүлэхгүй байх, төрийн бодлогын залгамж чанар, тогтвортой байдлыг ханган, төрийн мэргэшсэн албыг бэхжүүлэх.;
  5. Хувийн хэвшил, мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллагын хийх боломжтой ажлыг төр хийхгүй байх зарчим чанд баримталж, төрийн зарим үйлчилгээний чиг үүргийг гүйцэтгүүлж, эдийн засаг дахь хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэхэд анхаарч ажиллах;
  6. Орон нутгийн өмчит болон өмч давамгайлсан аж ахуйн нэгж, компанийн хэмжээнд сахилга, хариуцлагыг дээшлүүлж, бүх шатанд төсвийн үр ашиггүй зардлыг танан, хэмнэлтийн горимыг чанд мөрдөх, бүтэц, чиг үүргийн давхардлыг арилган, орон тоог үе шаттай цөөлөх ажлыг зохион байгуулах.

ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ ХАНГАХ ЧИГЛЭЛЭЭР:

  1. Төрийн болон албаны нууцын тухай хуулийн дагуу нууцад хамааруулах шаардлагагүй мэдээллийг зохих журмын дагуу ил болгох; 
  2. Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн дагуу мэдээллийг байнга ил тод, нээлттэй байлгах үүргийн биелэлтэд харьяа байгууллага, хуулийн этгээдийн хэмжээнд тогтмол хяналт тавьж, зөрчсөн этгээдэд хариуцлага тооцож ажиллах;
  3. Төрийн албаны ёс зүйн тухай хууль, Авилгын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, Ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх хуулийн дагуу ашиг сонирхолын зөрчлөөс ангид ажиллаж, авилга, албан тушаалын гэмт хэрэг, хүнд суртал, шударга бус байдалтай тууштай тэмцэх, таслан зогсоох, албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашиглахгүй байх;
  4. Төрийн хэмнэлтийн тухай хуулийн дагуу гадаад томилолтыг хязгаарлаж, тансаглалыг таслан зогсоох талаар харьяа байгууллага, хуулийн этгээдийн удирдлагад үүрэг өгч, үр дүнг тооцож ажиллах.

ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛИЙГ ХАНГАХ, ЦАГ ҮЕИЙН НӨХЦӨЛ БАЙДАЛТАЙ ХОЛБООТОЙ АСУУДЛААР:

  1. Улс, аймаг, сумын баяр наадам, тэмдэглэлт ой, бүх нийтийн амралтын улирал эхлэж байгаатай холбогдуулан ойн хээрийн түймэр, хүн, малын гоц халдварт өвчин, зам, тээврийн осол, гэмтэл бусад аюулт үзэгдлээс урьдчилан сэргийлэх, бүх төрлийн гамшгийн эрсдэлийг бууруулахад чиглэсэн цогц арга хэмжээг мэргэжлийн байгууллагын удирдлага, зохицуулалт, иргэдийн идэвхтэй оролцоог хангах замаар тэдний дэмжлэг туслалцаатайгаар нутаг дэвсгэрийн хэмжээнд хэрэгжүүлэх;
  2. Аймаг, нийслэл, сум, дүүргийн өвс, тэжээлийн аюулгүйн нөөцийг бүрдүүлэх, бусад аймаг, сумдаас ирэх отор нүүдлийг Засгийн газраас тогтоосон маршрутын дагуу мэргэжлийн байгууллагын хорио цээр, хяналт шалгалтын дор хэрэгжүүлэх, гэрээний үндсэн дээр отроор өвөлжүүлэх, хаваржуулах ажлыг зохион байгуулахад анхаарч ажиллах;
  3. Аймгийн төв, хүн ам төвлөрсөн томоохон сум, суурин газрын иргэдийн орон сууц, төрийн болон хувийн аж ахуйн нэгж, байгууллагуудыг цахилгаан эрчим хүч, дулаан, усаар найдвартай хангах, иргэдийг ая, тухтай өвөлжүүлэх, 2025-2026 оны өвөлжилтийн үеэр гарч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг үе шаттайгаар авч хэрэгжүүлэх;
  4. Өсвөр насны хүүхдийн дунд гарч байгаа улаанбурхан өвчний дэгдэлтийг харьяалах нутаг дэвсгэрийн хэмжээнд бууруулах, хяналтад авах, өвчнөөс урьдчилан сэргийлэх, тандах, зорилтот бүлгийн хүн амыг дархлаажуулах ажлыг шуурхай зохион байгуулахыг үүрэг болголоо.

Орон нутагт хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол гарлаа

Аймаг, нийслэлийн Засаг дарга нараас ирүүлсэн санал, хүсэлттэй холбогдуулан Орон нутагт хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол гарлаа.

Тус тогтоолоор, 

 -Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай, Төрийн хэмнэлтийн тухай, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай, Газрын тухай хууль, Төрийн албаны тухай хуулийн зохицуулалтыг боловсронгуй болгох асуудлаар орон нутгийн удирдлагуудаас ирүүлсэн саналыг нэгтгэн, ирэх сард багтаан Засгийн газрын хуралдаанд танилцуулах;

-Гантай байгаа бүс, орон нутагт цаг агаарт зориудаар нөлөөлөх замаар хур тунадас нэмэгдүүлэх ажлыг эрчимжүүлж, хүйтний улирлын төлөв байдлын мэдээллийг сар, долоо хоногоор гаргаж, урьдчилан сэрэмжлүүлэх мэдээ, мэдээллээр малчид, иргэдийг тогтмол хангаж ажиллах;

-Тухайн орон нутаг дахь салбарын хэмжээнд гаргасан бодлого, шийдвэрийн хэрэгжилттэй биечлэн танилцаж, тулгамдсан асуудлыг шуурхай шийдвэрлэж, хэрэгжилтийг зохион байгуулахад дэмжлэг үзүүлэн, хамтран ажиллахыг Засгийн газрын гишүүдэд,

-Харьяа нутаг дэвсгэрийн хэмжээнд сахилга хариуцлагыг мөрдүүлэх талаар дараах арга хэмжээ авч ажиллахыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болголоо. 

Сахилга, хариуцлагыг чангатгаж, төсвийн үр ашиггүй зардлыг танан, хэмнэлтийн горимыг чанд мөрдөх, бүтэц, чиг үүргийн давхардлыг арилган, орон тоог үе шаттай цөөлөх, төрийн зарим чиг үүрэг, ажил, үйлчилгээг хувийн хэвшил, төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх талаар бодитой арга хэмжээг авч хэрэгжүүлэх, төрийн албан хаагчийг хууль бусаар томилж, чөлөөлөх, аливаа хэлбэрээр дарамт, шахалт үзүүлэхгүй байх, Төрийн хэмнэлтийн тухай хуулийн дагуу гадаад томилолтыг хязгаарлаж, тансаглалыг таслан зогсоох талаар харьяа байгууллага, хуулийн этгээдийн удирдлагад үүрэг өгч, үр дүнг тооцож ажиллахыг анхаарууллаа. 

Мөн аймаг, нийслэлийн хэмжээнд өвөлжилтийн бэлтгэлийг хангах, бизнес эрхлэгчдийг дэмжих, ажлын байрыг нэмэгдүүлэх чиглэлээр үүрэг даалгавар өглөө.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Хүүхэд залуусын хөгжлийг дэмжигч "Ачит Ихт" компани
Б.Бямбасүрэн: Бэлтгэл хийж байгаад тамирчин болсон
"Ачит Ихт" компани үйлдвэрийн орчинд экологийн тэнцвэрийг хадгалагч тарвага нутагшууллаа
"Химийн масс олимпиад"-д Орхон аймгийн ЕБС-ийн 2055 сурагч хамрагджээ

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Ерөнхийлөгч
  • •Чуулган
  • •Сагсанбөмбөг
  • •Сэрэмжлүүлэг
  • •Байнгын хороо
  • •Уул уурхай
  • •Гэмт хэрэг
  • •Халуун сэдэв
  • •Степпе Арена
  • •Бөхийн төрлүүд
  • •Ярилцлага
  • •Яам, Агентлаг
  • •Видео мэдээ
  • •Эрүүл мэнд
ХУРААХ
Шигшээ багийн тамирчдад Ерөнхий...
Г.Занданшатан ОХУ-ын Байгалийн...

Бизнес эрхлэгчдийг дэмжих, өвөлжилтийн асуудлаар Албан даалгавар гарлаа

Kuzmo 2025-07-03

ФОТО:

Сэдвүүд : #Засгийн газар  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Хүүхэд залуусын хөгжлийг дэмжигч "Ачит Ихт" компани
Б.Бямбасүрэн: Бэлтгэл хийж байгаад тамирчин болсон
"Ачит Ихт" компани үйлдвэрийн орчинд экологийн тэнцвэрийг хадгалагч тарвага нутагшууллаа
"Химийн масс олимпиад"-д Орхон аймгийн ЕБС-ийн 2055 сурагч хамрагджээ
ШУУРХАЙ МЭДЭЭ
3 цагийн өмнө өмнө

Монгол Улсын шигшээ багийн ахлагч Ш.Энхийн-Од Гавьяат тамирчин цол хүртэх боллоо

4 цагийн өмнө өмнө

Зээлийн “Хар жагсаалт”-аас 620,000 гаруй иргэнээ чөлөөллөө

4 цагийн өмнө өмнө

Авто зогсоолоос нэгийг татвараас чөлөөлөхөд чиглэсэн хуулийн төслийг өргөн мэдүүлэв

4 цагийн өмнө өмнө

О.Батнайрамдал: Иргэд ногдол ашгаа өөрсдөө авах нь Үндсэн хуулийн шаардлага юм

4 цагийн өмнө өмнө

Монголын шигшээ багийн бүрэлдэхүүн тодорлоо

4 цагийн өмнө өмнө

Мөрий, бооцоот тоглоомын хориг үр дүнгээ өгсөн үү? Улам дордсон уу?

4 цагийн өмнө өмнө

2026.11.23: Улстөрчдийн хэн юу хэлэв?

4 цагийн өмнө өмнө

Үс засуулбал өлзийтэй сайн

4 цагийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 4-6 хэм хүйтэн байна

15 цагийн өмнө өмнө

Б.Энх-Оргилын өрсөлдөгч тодорлоо

15 цагийн өмнө өмнө

NBA-ын 5 дахь долоо хоногийн шилдэг тоглогчдын бичлэг /2026-27/

15 цагийн өмнө өмнө

Шинжлэх ухаан, технологийн ордонд жил бүр 3,000 хүүхэд робот техник, программ, инженерчлэлээр сурна

15 цагийн өмнө өмнө

Монгол Улс “Цахим засаглалын хөгжлийн индекс”-ээр дөрвөн жилийн хугацаанд 32 байр урагшилжээ

1 өдрийн өмнө өмнө

Академич С.Нарангэрэл: Хуулийн амин сүнс бол ёс суртахуун

1 өдрийн өмнө өмнө

Орон нутгийн замд үүссэн цас, мөсийг 24 цагаар цэвэрлэн, ажиллаж байна

1 өдрийн өмнө өмнө

Нийт нутгийн 78 хувь цастай байна

1 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 58 зөрчил бүртгэгдлээ

1 өдрийн өмнө өмнө

Х.Нямбаатарын хууль бус ажиллагаанд УБЕГ-ын албан тушаалтнууд оролцсон уу ?..

1 өдрийн өмнө өмнө

Ерөнхийлөгчийн суудал эзгүйрэв: Монголын улс төрд одоо юу өрнөх вэ?

1 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал эд мал арвидна

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 10-12 хэм хүйтэн байна

2 өдрийн өмнө өмнө

Монгол Улсын 6 дахь Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг хүндэтгэн үдэв

2 өдрийн өмнө өмнө

Ш.Энхийн-Од шигшээ багтайгаа нэгдэхээр өчигдөр эх орондоо буулаа

2 өдрийн өмнө өмнө

“Сэлбэ дэд төв”-ийн барилгуудын дотор заслын ажил өвлийн улиралд тасралтгүй үргэлжилнэ

2 өдрийн өмнө өмнө

Нийслэлийн 2027 оны төсвийн төслийг өргөн барилаа

2 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал жаргал ирнэ

2 өдрийн өмнө өмнө

Цас орно, өдөртөө 8-10 хэм хүйтэн байна

2026-11-20 өмнө

Жүдо бөхийн Залуучуудын дэлхийн аваргаар Т.Ариунзаяа тодорлоо

2026-11-20 өмнө

Дэлхийд тод гялалзсан оюунлаг охин Б.Оюун-Үжин

2026-11-20 өмнө

Өрнөдөд сандрал, Дорнодод найдвар, Шэньжэнээс томоохон ахиц дэвшил гарна гэж хүлээж байна

САНАЛ БОЛГОХ
2026-11-20 өмнө

Б.Пүрэвдагва: Иргэдтэйгээ уулзаж, 2027 оны төсөвт тусгах санал хүсэлтийг нь нээлттэй сонсож байна

2026-11-19 өмнө

М.Нарантуяа-Нара: Энэ танхимд Ерөнхийлөгч орж ирэхээр яагаад бүгд "гөлөг" болчихдог юм бэ

2026-11-20 өмнө

У.Хүрэлсүх: Эх орныхоо эрх ашгаас урвасан хэнтэй ч Монгол төр тохиролцох ёсгүй

2026-11-17 өмнө

2026.11.16: Улстөрчдийн хэн, юу хэлэв

2026-11-20 өмнө

С.Бямбацогт: Парламентад суудалтай намуудын дарга нарыг оролцуулсан ойлголцол, зөвшилцлийн Зөвлөлийг байгуулж ажиллана

2026-11-19 өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгчийг үүрэгт ажлаас нь чөлөөлөв

2026-11-20 өмнө

Дэлхийд тод гялалзсан оюунлаг охин Б.Оюун-Үжин

2026-11-20 өмнө

Жүдо бөхийн Залуучуудын дэлхийн аваргаар Т.Ариунзаяа тодорлоо

2026-11-20 өмнө

Өрнөдөд сандрал, Дорнодод найдвар, Шэньжэнээс томоохон ахиц дэвшил гарна гэж хүлээж байна

2026-11-19 өмнө

Хүүхэд залуусын хөгжлийг дэмжигч "Ачит Ихт" компани

2026-11-19 өмнө

У.Хүрэлсүх: Эх орныхоо эрх ашгаас урвасан хэнтэй ч монгол төр тохиролцох ёсгүй

2026-11-17 өмнө

Ерөнхий сайд Н.Учрал 2027 оны улсын төсвийн онцлох шийдвэрүүдийг танилцууллаа

2026-11-20 өмнө

Есөн улаан мэнгэтэй шар нохой өдөр

2026-11-19 өмнө

Токиогийн “Их дуулга”-д оролцох Монголын жүдочид тодорлоо

2026-11-17 өмнө

Цас цэвэрлэгээнд 1400 орчим ажилтан, албан хаагч ажиллаж, 350 гаруй тонн давс, бодис цацаад байна

2026-11-19 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 62 зөрчил бүртгэгдлээ

2026-11-20 өмнө

Ялимгүй цас орно, өдөртөө 4-6 хэм хүйтэн байна

2026-11-17 өмнө

Нийслэлийн 7000 өрхийг дулаалж, цахилгаан халаалтад шилжүүлнэ

2026-11-17 өмнө

Төсвийн хуулийн онцлох заалтууд

2026-11-19 өмнө

“Евро-3” болон түүнээс дээш стандартын АИ-92 автобензиний үнийг 1,000 хүртэл төгрөгөөр бууруулна

2026-11-18 өмнө

Э.Батшугар: Вакцинаар сэргийлж болох өвчнийг бууруулахад Засгийн газраас анхаарч ажиллана

2026-11-18 өмнө

“Оюу толгойн ашгаас иргэн бүрд 857,000 төгрөгийг хувь дансанд нь шилжүүлж өгөх асуудлаар хуулийн төсөл санаачлан хэлэлцүүлэх” тухай ажлын хэсгийг байгууллаа

2026-11-17 өмнө

Нийслэлийн хэмжээнд “Шар дарцаг” аян эхэллээ

2026-11-19 өмнө

Дүүжин замын тээврээр аюулгүй зорчих зааврыг танилцуулж байна

2026-11-18 өмнө

Б.Бямбасүрэн: Бэлтгэл хийж байгаад тамирчин болсон

2026-11-19 өмнө

Говь-Алтай аймагт 3.7 магнитудын хүчтэй газар хөдөлжээ

2026-11-18 өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна

2026-11-18 өмнө

“Онцгой хотхон”-ы 512 айлын орон сууцны барилга угсралтын ажлыг шуурхайлахыг үүрэг болголоо

2026-11-19 өмнө

Төрийн өмчит компанийн тоог 85 болгон бууруулахаар тусгажээ

2026-11-19 өмнө

Хууль бус хөрөнгө хураан авах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барина

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах