• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Киночид монгол хэлээр оролдож эхэллээ

Монголд кино урлаг хөгжиж байгаа юу гэвэл тийм. Нэг үе хэн дуртай нь кино нэртэй бичлэг  хийгээд гаргадаг байсан цаг саяхан. Ядруухан зохиолтой, ядуухан зураг авалттай, муу жүжиглэлттэй кинонцор алийг тэр гэхэв. Харин сүүлийн жилүүдэд Монголын кино урлаг бас ч гэж сайжирч, дэлхийд гарах гэж үздэг боллоо. Азийн хэмжээнд манай кино уран бүтээлчид өрсөлдөж эхэллээ. Зарим нь томоохон кино наадмуудаас шагнал авдаг болж. Кино зохиолын хувьд ч харьцангуй сайжирч, зураг авалт, жүжиглэлт гээд бүх талаараа л дээшээ явж байна. Жүжигчид маань ч түрүүчээсээ Ази болоод баруун руу гарч эхэлж байгаа.

Хэдхэн жилийн дараа гэхэд Монголын уран бүтээлчид ихийг дуулгана даа. Гэхдээ бас илүү үглэмээр зүйлс байх юм. Монголын кино урлагт одоо мэргэжлийн кино зохиолч тун их дутагдаж байна. Монголоор дүүрэн яруу найрагчид болчихсон. Үргэлжилсэн үгийн зохиол, роман бичиж байгаа хүн тун цөөн. Дээрээс нь кино, жүжгийн зохиолч гэж алга. Тиймдээ ч Монголын киноны харилцан яриа “модон” болчихоод байгаа. Яруу тансаг монгол хэл хаашаа алга болчихов оо гэж халаглахаар л болчихоод байна.

Бүр сүүлдээ киноныхоо нэрийг хүртэл элдэв янзаар өгөх болов. Тухайлбал, тун удахгүй “Надыын аав маанаг” гэдэг нэртэй кино нээлтээ хийх юм билээ. Чухам ямар үйл явдлын талаар өгүүлэхийг бүү мэд. Гэхдээ киноны нэрнээс үзэхэд л монгол хэлээр тоглож байгаа нь тодорхой. Өнөөдөр хэдэн хэлний эрдэмтэд нь хоорондоо хэмлэлдээд, Ц.Дамдинсүрэн гуайн дүрмийг үгүйсгэж эхэлсэн. Дээрээс нь боловсролын систем нь гэж авах юмгүй болчихоод, сүүлийн үед зөв бичиж чаддаг хүүхэд гэж алга. Аргагүй шүү дээ, баахан худлаа дүрмээр хичээл заагаад, журамласан үг энэ тэр гээд явчихаар. Ийм байхад дарь нь дээр давс гэгчээр кино уран бүтээлчид нь хүртэл ийм нэр өгөөд байж байх гэж. Яах вэ, киноны менежмент энэ тэр талаасаа өөр байдаг л байх.

Үзэгчдийг татах гэсэн оролдлого ч байж магадгүй. Гэхдээ л арай хэтэрч байна. “Надыын аав мангар” ч байхдаа яах вэ дээ. Одоо зурагтаар, цахим сайтууд, фэйсбүүк гээд бүхий л мэдээллийн хэрэгслээр киноныхоо сурталчилгааг явуулна. Түүнийг нь хэчнээн хүүхэд олж харах бол. Тэгээд л буруу ойлголт авна. Магадгүй дагаад ингэж бичиж болох. Зарим хүмүүс ганц нэрнээс болж сүржигнэлээ гэж хэлж магад. Гэхдээ жижигхэн шарх үрэвсээд эцэстээ аминд хүртэл халтай болдгийг бас мартаж болохгүй. Тэгээд ч кино урлаг гэдэг хүний сэтгэхүйд хамгийн их нөлөөлдөг. Тэр дундаа хүүхдүүдийн. Тиймээс гэр бүлээрээ үзэж болохоор, инээдмийн болоод драм төрлийн киноны харилцан яриа, нэр гээд бүхий л зүйлийг бодолцож байж хиймээр байна.

Нэгэнт л кино урлаг манай улсад хөгжиж байгаагаас хойш цогцоор нь шийдэх л хэрэгтэй. Тэгэхгүй ийм мэтийн нэр өгөөд, маркетинг хийгээд хол явна гэж тооцож байгаа бол буруу шүү дээ. Монгол хэлээр оролдож байгаагаас ялгаа юу байна. Үүнээс өөрөөр нэрлэчих нэр олдохгүй л байв гэж дээ. Төрөлх хэлээрээ наадаж маркетинг хийгээд ч яадаг юм. Үнэхээр сайн кино бол ямар ч нэртэй байсан хүмүүс бие биедээ хэлээд, шуураад л үзнэ.  Харин муу бол ямар ч сайхан, менежменттэй нэр өгөөд явахгүй л болов уу.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл
Монгол Улсын ураны төслүүдийн гацаа ба сэргэлтийн он дараалал
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ
Төсвийг хэлэлцэх гэж оромддог боллоо

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Азийн АШТ
  • •Бөхийн төрлүүд
  • •Нийтлэл
  • •E-Sport
  • •Сагсанбөмбөг
  • •Яам, Агентлаг
  • •Уул уурхай
  • •Ерөнхийлөгч
  • •Чуулган
  • •Видео мэдээ
  • •Степпе Арена
  • •Фото мэдээ
  • •Эрүүл мэнд
  • •Сэрэмжлүүлэг
ХУРААХ
Ипотекийн зээл үргэлжилнэ,...
Д.Сумъяабазар: Ард түмэн Засгийн...

Киночид монгол хэлээр оролдож эхэллээ

Пунцагболд 2016-11-03
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
Киночид монгол хэлээр оролдож эхэллээ

Монголд кино урлаг хөгжиж байгаа юу гэвэл тийм. Нэг үе хэн дуртай нь кино нэртэй бичлэг  хийгээд гаргадаг байсан цаг саяхан. Ядруухан зохиолтой, ядуухан зураг авалттай, муу жүжиглэлттэй кинонцор алийг тэр гэхэв. Харин сүүлийн жилүүдэд Монголын кино урлаг бас ч гэж сайжирч, дэлхийд гарах гэж үздэг боллоо. Азийн хэмжээнд манай кино уран бүтээлчид өрсөлдөж эхэллээ. Зарим нь томоохон кино наадмуудаас шагнал авдаг болж. Кино зохиолын хувьд ч харьцангуй сайжирч, зураг авалт, жүжиглэлт гээд бүх талаараа л дээшээ явж байна. Жүжигчид маань ч түрүүчээсээ Ази болоод баруун руу гарч эхэлж байгаа.

Хэдхэн жилийн дараа гэхэд Монголын уран бүтээлчид ихийг дуулгана даа. Гэхдээ бас илүү үглэмээр зүйлс байх юм. Монголын кино урлагт одоо мэргэжлийн кино зохиолч тун их дутагдаж байна. Монголоор дүүрэн яруу найрагчид болчихсон. Үргэлжилсэн үгийн зохиол, роман бичиж байгаа хүн тун цөөн. Дээрээс нь кино, жүжгийн зохиолч гэж алга. Тиймдээ ч Монголын киноны харилцан яриа “модон” болчихоод байгаа. Яруу тансаг монгол хэл хаашаа алга болчихов оо гэж халаглахаар л болчихоод байна.

Бүр сүүлдээ киноныхоо нэрийг хүртэл элдэв янзаар өгөх болов. Тухайлбал, тун удахгүй “Надыын аав маанаг” гэдэг нэртэй кино нээлтээ хийх юм билээ. Чухам ямар үйл явдлын талаар өгүүлэхийг бүү мэд. Гэхдээ киноны нэрнээс үзэхэд л монгол хэлээр тоглож байгаа нь тодорхой. Өнөөдөр хэдэн хэлний эрдэмтэд нь хоорондоо хэмлэлдээд, Ц.Дамдинсүрэн гуайн дүрмийг үгүйсгэж эхэлсэн. Дээрээс нь боловсролын систем нь гэж авах юмгүй болчихоод, сүүлийн үед зөв бичиж чаддаг хүүхэд гэж алга. Аргагүй шүү дээ, баахан худлаа дүрмээр хичээл заагаад, журамласан үг энэ тэр гээд явчихаар. Ийм байхад дарь нь дээр давс гэгчээр кино уран бүтээлчид нь хүртэл ийм нэр өгөөд байж байх гэж. Яах вэ, киноны менежмент энэ тэр талаасаа өөр байдаг л байх.

Үзэгчдийг татах гэсэн оролдлого ч байж магадгүй. Гэхдээ л арай хэтэрч байна. “Надыын аав мангар” ч байхдаа яах вэ дээ. Одоо зурагтаар, цахим сайтууд, фэйсбүүк гээд бүхий л мэдээллийн хэрэгслээр киноныхоо сурталчилгааг явуулна. Түүнийг нь хэчнээн хүүхэд олж харах бол. Тэгээд л буруу ойлголт авна. Магадгүй дагаад ингэж бичиж болох. Зарим хүмүүс ганц нэрнээс болж сүржигнэлээ гэж хэлж магад. Гэхдээ жижигхэн шарх үрэвсээд эцэстээ аминд хүртэл халтай болдгийг бас мартаж болохгүй. Тэгээд ч кино урлаг гэдэг хүний сэтгэхүйд хамгийн их нөлөөлдөг. Тэр дундаа хүүхдүүдийн. Тиймээс гэр бүлээрээ үзэж болохоор, инээдмийн болоод драм төрлийн киноны харилцан яриа, нэр гээд бүхий л зүйлийг бодолцож байж хиймээр байна.

Нэгэнт л кино урлаг манай улсад хөгжиж байгаагаас хойш цогцоор нь шийдэх л хэрэгтэй. Тэгэхгүй ийм мэтийн нэр өгөөд, маркетинг хийгээд хол явна гэж тооцож байгаа бол буруу шүү дээ. Монгол хэлээр оролдож байгаагаас ялгаа юу байна. Үүнээс өөрөөр нэрлэчих нэр олдохгүй л байв гэж дээ. Төрөлх хэлээрээ наадаж маркетинг хийгээд ч яадаг юм. Үнэхээр сайн кино бол ямар ч нэртэй байсан хүмүүс бие биедээ хэлээд, шуураад л үзнэ.  Харин муу бол ямар ч сайхан, менежменттэй нэр өгөөд явахгүй л болов уу.

Сэдвүүд :
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл
Монгол Улсын ураны төслүүдийн гацаа ба сэргэлтийн он дараалал
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ
Төсвийг хэлэлцэх гэж оромддог боллоо
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
1 минутын өмнө өмнө

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

12 минутын өмнө өмнө

Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

14 минутын өмнө өмнө

У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

26 минутын өмнө өмнө

Долоон улаан мэнгэтэй хар морь өдөр

30 минутын өмнө өмнө

Цас орно, өдөртөө 1-3 хэм хүйтэн байна

23 цагийн өмнө өмнө

"The MongolZ" баг "HEROIC" багтай 15:00 цагт тоглоно

23 цагийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 50 зөрчил бүртгэгдлээ

23 цагийн өмнө өмнө

Нарны эрчим хүчээр гэрэлтдэг үйлдвэр

23 цагийн өмнө өмнө

Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын ажил 35 хувьд хүрлээ

23 цагийн өмнө өмнө

Улаанбаатар хотын хамгийн том усан хангамжийн эх үүсвэрийг төвийн сүлжээнд холболоо

23 цагийн өмнө өмнө

NBA-ын 2 дахь долоо хоногийн тоглолтын төгсгөлийг гайхалтай хийсэн бичлэг /2026-27/

23 цагийн өмнө өмнө

NBA-ын өнгөрсөн долоо хоногийн шилдэг тоглогчдын бичлэг (2026-27)

1 өдрийн өмнө өмнө

NBA-ын өнгөрсөн долоо хоногийн шилдэг тохолтын бичлэг (2026-27)

1 өдрийн өмнө өмнө

Монгол Улсын ураны төслүүдийн гацаа ба сэргэлтийн он дараалал

1 өдрийн өмнө өмнө

Найман цагаан мэнгэтэй цагаагчин могой өдөр

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 5-7 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг "Legasy" багийг хожлоо

1 өдрийн өмнө өмнө

Тэгш, сондгой дугаарын хязгаарлалтын үеэр яваагүй өдрийн авто зам ашигласны төлбөрийг хөнгөлөх санал дэмжигдлээ

1 өдрийн өмнө өмнө

Цэргийн төв эмнэлгийн түүхт 105 жилийн ой тохиож байна

1 өдрийн өмнө өмнө

Нэг байрыг 65 хүнд худалдсан залилангийн хэрэг бүртгэгджээ

2 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил бүртгэгдлээ

2 өдрийн өмнө өмнө

Самбалхүндэвийн цэцэрлэгт хүрээлэн мөнхөд амар амгалангийн өлгий болж байна

2 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "IEM Beijing 2026" тэмцээний эхний тоглолтоо хийнэ

2 өдрийн өмнө өмнө

Шадар сайд Н.Нoмтойбаяр Дарханы ДЦС-д ажиллалаа

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхий сайд диспетчерийн үндэсний төв, III, IV цахилгаан станцад ажиллалаа

2 өдрийн өмнө өмнө

Ахмад настнууд суурь тэтгэвэр авч эхэллээ

2 өдрийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: ОСНААУГ-ын ажилтнуудын цалинг нэмэгдүүлж, татварын өрийг барагдуулна

2 өдрийн өмнө өмнө

“Чойжин ламын сүм” музейн гадна гэрэлтүүлгийг шинэчиллээ

2 өдрийн өмнө өмнө

Төсөв, хулгайлагдсан хариуцлага: Ерөнхий сайдаас асуусан онцлох асуултууд

2 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал эд эдлэл идээ ундаа олдоно

САНАЛ БОЛГОХ
2026-10-28 өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна

2026-10-30 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгдлээ

2026-10-31 өмнө

Ялимгүй цас орно, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-10-30 өмнө

Нөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн дийлэнх нь түймэрт өртжээ

2026-10-31 өмнө

Хоёр хар мэнгэтэй шар бар өдөр

2026-10-30 өмнө

Гавьяат тамирчин Т.Тулга ДАШТ-ий хагас шигшээд шалгарлаа

2026-10-30 өмнө

Чингис хааны эш хөрөг, Монголын нууц товчоонд хүндэтгэл үзүүллээ

2026-10-29 өмнө

Төсвийг хэлэлцэх гэж оромддог боллоо

2026-10-31 өмнө

ASIASTAR Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

2026-10-29 өмнө

Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчиллээ

2026-10-30 өмнө

Н.Учрал:Экосистемийг хамгаалах нэгдсэн бодлого болгон хэрэгжүүлнэ

2026-10-30 өмнө

Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

2026-10-29 өмнө

Б.Хулан эцсийн мөчид ялагдан ДАШТ-ийг тавдугаар байраар өндөрлүүллээ

2026-10-28 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "PGL Masters Bucharest 2026" тэмцээний хэсгийн сүүлийн тоглолт хийнэ

2026-10-29 өмнө

Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ

2026-10-29 өмнө

Э.Даваанасан дэлхийн хошой медальтан боллоо

2026-10-30 өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо

2026-10-29 өмнө

Ургац хураалт 88 хувьтай үргэлжилж байна

2026-10-29 өмнө

Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

2026-10-29 өмнө

Өнөөдөр Монголын таван бөх барилдана

2026-10-28 өмнө

Т.Энхжин ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдана

2026-10-30 өмнө

Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ

2026-10-29 өмнө

Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо

2026-10-29 өмнө

"The MongolZ" баг "PGL Masters Bucharest 2026" тэмцээнийг өндөрлүүллээ

2026-10-31 өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий медалиа гардан авлаа

2026-10-29 өмнө

Суурь тэтгэвэр дунджаар 224 мянган төгрөг байна

2026-10-30 өмнө

Б.АСХАР: Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

2026-10-31 өмнө

ДАШТ-ий дэвжээнд өнөөдөр монголын зургаан бөх хүч сорино

2026-10-31 өмнө

Хангалын аманд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ

2026-10-30 өмнө

Э.Дэлгэрмаа ДАШТ-ий тавдугаар байрт шалгарлаа

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах