• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Сургуулийн орчинд 13 цэгт электрон тамхи зарж байна

“…Монголд 100 хүүхэд тутмын 30 нь электрон тамхи татаж байна…”, “Vape татаж эхэлж байгаа хүүхдүүд дунджаар 10 наснаас эхэлж байна”. “13 настай хүүхэд зургаан жил vape татсан, одоо ЭХЭМҮТ-ийн Уушгины тасгийн хяналтад байдаг”, "Жилд 4700 хүн тамхины шалтгаант өвчлөлөөр нас барж байна". Эдгээр сэтгэл өвтгөм тоо баримтуудыг өчигдөр Төрийн ордонд болсон Тамхины Хяналтын тухай хуулийг хэлэлцсэн уул­залтын үеэр Их хурлын гишүүд бо­лон мэргэжлийн байгууллагын төлөөллүүд хэлж байна.

Сүүлийн үед нийгмийн анхааралд ороод байгаа Тамхины хяналтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл дээр ажиллаж байгаа УИХ-ын гишүүн О.Номинчимэг, О.Саранчулуун, Б.Мөнхсоёл, Ө.Шижир, Д.Энхтүвшин нар Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон хүний эрүүл мэндэд үзүүлэх хор хөнөөлийн асуудлаар салбарын мэргэжилтнүүд, эмч, сэтгэлзүйчдийн төлөөлөлтэй уулзлаа.

Уулзалтын үеэр Тамхины хуяналтын хуулийн үзэл баримтлал, хуулийг шинэчлэх зайлшгүй ямар шаардлагууд байгаа болон цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ, мөн хамгийн гол нь одоогийн нөхцөл байдлын талаар дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулсан нь энэ хуулийн төслийг анхаарахаас өөр аргагүй олон тоо баримтыг мэдээлсэн чухал уулзалт болов.

Хууль санаачлагчдын танилцуулж байгаагаар хуулийн төсөл дөрвөн гол үзэл баримтлалтай. Одоогийн Тамхины хяналтын тухай хуулиар электрон тамхийг зохицуулах эрх зүйн орчин байдаггүй учир сүүлийн үед хүүхэд залуусын дунд түгээмэл болсон электрон тамхины хэрэглээ, худалдаа эрх зүйн зохицуулалтыг энэ хуульд оруулах нь нэн тэргүүний гол өөрчлөлт байх юм. Хоёрдугаарт, Тамхи бол онцгой бүтээгдэхүүн. Гэвч электрон тамхийг цахилгаан бараа гэсэн нэрээр гаалиар оруулж ирдэг хуулийн цоорхой бий. Үүнийг мэргэжлийн байгууллага болох Гаалийн ерөнхий газраас ч ил тод мэдэгдсэн. Мөн электрон тамхины онцгой татварын зохицуулалтаас гадна янжуур тамхины одоогийн Онцгой албан татварыг шинээр зохицуулах зайлшгүй шаардлага бий болсон байна. Манай улсын хувьд дэлхийд байхгүй хамгийн хямд үнээр янжуур тамхи борлуулдаг нь тамхины хэрэглээ нэмэгдэх гол шалтгаануудын нэг гэж үздэг. Тэгэхээр Онцгой албан татварыг нэмэгдүүлэх нь мөн энэ хуулийн гол өөрчлөлт байх юм.

Уулзалтын үеэр гишүүд болон салбарын мэргэжилтнүүд ямар байр суурь хүргэснийг товчлон хүргэе.

УИХ-ын гишүүн О.Номинчимэг: Онцгой татварыг нийгэм рүү чиглэсэн ажилд зарцуулах нь зүйтэй

-Янжуур болон дүнсэн тамхи, электрон тамхи гээд бүх төрлийн тамхи нь Онцгой татвар ногдох ёстой бүтээгдэхүүнүүд. Тиймээс энэ Онцгой татварыг авах ч ёстой, авсан татвараа нийгэм рүү чиглэсэн ажилд илүү зар­цуулах ёстой гэж хууль санаачлагчийн хувьд үзэж байна. Олон улсын байгуул­ла­гуудаас Монгол Улс электрон там­хины хор хөнөөлийг таниулах, урьд­чилан сэргийлэх, соён гэгээрүүлэх чиглэлд хангалтгүй ажилласан гэж муу дүн тавьсан. Тэгэхээр онцгой албан татварын тодорхой хувийг хүүхдүүдийг урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийн мэдээлэл олгох, тамхинаас үүдэлтэй донтолтоос урьдчилан сэргийлэхэд зориулах нь зүйтэй. Аливаа донтолтоос сэргийлэх хамгийн гол арга бол спорт гэж дэлхий нийтээрээ үздэг. Тиймээс хүүхэд залуучуудад зориулсан спорт цогцолбор, төв байгуулах, арга хэмжээ бий болгох зэргээр хүртээмжийг нэмэгдүүлэх нь зүйтэй.

УИХ-ын гишүүн Ө.Шижир: Төрийн зохицуулалт заавал байх ёстой

-Донтуулах үйлчилгээтэй бараа бүтээгдэхүүн худалдаалагдаж л байгаа бол тэнд төрийн оролцоо, зохицуулалт тодорхой хэмжээгээр байх ёстой. Заавал ниргэсэн хойно нь хашгирав гэдэг шиг том асуудал болсон хойно ярих биш урьдчилан сэргийлж анхаарах ёстой. Электрон тамхийг дэлхийн 34 улс 100 хувь хориглосон. Хэрэглэгчид нь дан залуу хүмүүс. Мөн тамхины хувьд нэг төрлийн бүтээгдэхүүнд хоёр өөр хуулийн үйлчлэл байж болохгүй. Дахин цэнэглэдэг электрон тамхи нь цахилгаан бараа гэдгээр онцгой албан татвар төлдөггүй, нэг удаагийнх нь мөн адил өөр зохицуулалттай, онцгой татвар төлдөггүй. Янжуур тамхи нь Онцгой татвар төлдөг. Адилхан бүгд никотины агууламжтай, донтуулах үйлчилгээтэй. Тиймээс аль алинаас нь Онцгой албан татвар авах нь зүйтэй. энэ зохицуулалтыг хуульд оруулах нь чухал.

УИХ-ын гишүүн О.Саранчулуун: Өсвөр насныхны тамхидалт, дээрэлхэлт хоёр шууд холбоотой

-Олон улсын маш олон судалгаагаар тамхидалт дээрэлхэлт хоёр бие биетэйгээ хамааралтай гэсэн судалгаа байдаг. Хүүхдүүд гоё сайханд нь болж тамхи татаж байгаа гэж харахаас илүү нөгөө талаас нь бас хараасай гэж би хүсдэг. Үүний нэг шалтгаан нь дээрэлхэлт. Тиймээс тамхинаас урьдчилан сэргийлэх асуудал нь хүүхэд хамгаалалтай холбоотой. Манай улс уг нь хүүхэд хамгааллын бодлоготой, гэхдээ урьдчилан сэргийлэлт хангалтгүй. Сургуулийн уур амьсгал, сургууль доторх дээрэлхэлт гол нөлөө үзүүлдэг гэсэн судалгаа байдаг. Тамхидалтад хүргэдэг хүчин зүйлүүд дотор эцэг эхийн хайхрамжгүй байдал их нөлөөлдөг. Сургуулийн анги танхим, харилцаа холбоо сул сургуулиудад тамхидалт илүү их байдаг. Үе тэнгийн дээрэлхэлт мөн тамхидалтад нөлөөлдөг. Мөн тамхи, архийг ихээр сурталчилж байгааг хязгаарлах хэрэгтэй. Хүүхэд залуучууд хамгийн их цугладаг газар, үйл ажиллагааг хэн спонсорлож байна, нөгөө л тамхины компаниуд. Соён гэгээрүүлэх дархлаа дутагдаж байгаа. Тамхи гэж наанаа харагдаж байгаа боловч үүний цаана сэтгэцийн эрүүл мэндийн асуудал байгаа учраас үүнд илүүтэй анхаараасай.

ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн бодлогын хэрэгжилтийн газрын дарга Д.Баярболд: 2015 онд Тамхины хяналтын хуульд гарсан ухралтыг өөрчлөх ёстой

-Иргэд тамхи хортойг бүгд мэднэ. Гэхдээ тамхины хор хөнөөлийг төдийлөн ойшоодоггүй. Нийт хүн амын гурван хүн тутмын нэг нь тамхи татаж байгаа. Жилд таван хүн тутмын нэг нь тамхинаас үүдэлтэй өвчлөлөөр нас барж байна. Аливаа тамхины хяналтын бодлого бол тамхи үйлдвэрлэгчдийн бодлогоос хараат байх зарчимтай. Өнөөдөр бид үйлдвэрлэгчдийн зар сурталчилгааг давж гарч чадахгүй байдалд хүрээд байна. Мөн Тамхины хяналтын тухай хуульд 2015 онд өөрчлөлт хийхэд ухралт гарсан. 2012 оны хуулиар тамхийг дотоод орчинд татахгүй гэж хуулиар зохицуулсан ч 2015 онд дотоод орчинд татах нөхцөл бүрдсэн нь ухралт болсон. Энэ удаагийн шинэчлэлээр энэ ухралтыг засах ёстой. Мөн мэргэжлийн хяналтын байгууллагыг татан буулгаснаар хуулийн хэрэгжилт, тамхины худалдаа үйлдвэрлэл, хэрэглээн дээр тавих хяналт суларсан. Электрон тамхины асуудлыг ярихаар янжуур тамхины үйлдвэрлэлийг дэмжлээ гэж сөргүүлж шүүмжилдэг, тэдний лобби мэтээр харлуулдаг. Гэтэл үнэндээ бол янжуур тамхины дараагийн үе нь электрон тамхи болчихсон, яг үнэндээ эд бүгд нэг тал болчихсон шүү.

АШУҮИС-ийн судлаач, доктор Т.Ариунтуяа: Электрон тамхины сурталчилгаанд хүүхдүүд илүү автаж байна

-Манай сургууль болон бусад мэргэжлийн байгууллага, олон улсын байгууллагатай хамтраад хэд хэдэн судалгаа хийсэн. Хамгийн сүүлд 15-17 насны сурагчдын дунд хийсэн судалгаагаар 30 орчим хувь нь “өдөр тутамдаа vape татдаг” гэсэн бол 60 орчим хувь нь “татаж үзсэн” гэж хариулсан. Хамгийн гол сэдэл юунаас болж байна вэ гэдэг асуултад сониуч зан, үе тэнгийн нөлөөллөөс гадна аав ээж томчууд татдаг учраас энгийн гэж ойлгож хүлээж авч байна гэж хариулсан байсан. Хоёрдугаарт, элеткрон тамхины маркетингийн нөлөөнд өсвөр үеийнхэн асар хүчтэй өртөж байна. Ялангуяа Улаанбаатар хотын төвлөрсөн газруудад электрон тамхи зохицуулалтгүй худалдаалагдаж байгаа, ЕБС-ийн нэг сургуулийн 500 метр тутамд дунджаар 13 цэгт электрон тамхийг зарж байна гэсэн судалгаа байна.

НЭМҮТ-ийн захирал Л.Баттөр: Тамхиар дамжуулж мансууруулах бодис туршиж байж болзошгүй

-Янжуур тамхи, цахилгаан тамхи гээд хэрэгслүүд нь цаашдаа мансууруулах донтуулагч бодисыг ямар замаар хүргэж болох вэ гэдэг туршилт хийгээд байгааг бид олж харж тэмцэх ёстой. Мөн гудамжинд тамхи татдаг байдлыг бүрэн хориглож зөвхөн зөвшөөрөгдсөн газарт татдаг байхыг бүрэн хуульчлах ёстой. Тамхины ургамал тариалах тухай заалтыг хасах нь зүйтэй гэж мэргэжлийн байгууллагын хувьд бид санал хүргүүлсэн. Дашрамд хэлэхэд тамхидалттай тэмцэхийн тулд сурагчид сургууль тамхигүй орчин гэдэг аян санаачлаад ажиллаж байгаа. Тэгвэл НЭМҮТ-ийн хувьд тамхи татдаггүй хүнийг ажилд авах журамтай. Энэ бол зөвхөн манайд гэлтгүй ДЭМБ зэрэг олон улсын байгууллагад ч байдаг сайн жишиг. Манай хамт олон жижиг ч гэсэн энэ жишгийг бий болгож, цаашдаа тамхи хорт зуршилгүй байгууллага болохыг бусдадаа уриалж байна.

ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн эмнэлгийн захирал Т.Болормаа: 13 настай хүүхэд зургаан жил электрон тамхи татсан тохиолдол бий

-Би энэ электрон тамхины хэрэглээ хүүхэд залуучууд, ураг нярайн эрүүл мэндэд ямар хортой нөлөө үзүүлдэгийг хоёрхон жишээгээр тайлбарлая. ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн тасагт төрөлж­сөн мэргэжлийн 17 кабинет байгаа. Ганцхан Уушгины кабинетэд гэхэд зургаан жил электрон тамхи татсан 13 настай хүүхэд хяналтад байдаг. Үе үе ууш­ги­наасаа цус алдаг. Уушгинаас цус алдаж байгаа нь элект­рон тамхины шалтгаант гэж үзэх магад­лалтай. Мөн АНУ-ын Мичиганы их сургуулийн судалгаагаар зарим төрлийн электрон тамхины шингэний найрлагад бүтэн хайрцаг янжуурт агуулагдах никотин байгаа гэж үзсэн. Мөн никотиноос гадна бусад хүнд металь, химийн найрлагууд байгаа. Энэ нь цаашдаа өсөж яваа хүүхдүүдийн уушги, зүрх судасны тогтолцоонд эргэлт буцалтгүй өөрчлөлт оруулж байна. Ковидын үеэр идэр залуучууд ялангуяа электрон тамхи татдаг хүмүүс илүү их хүндэрсэнийг ч бид бүхэн санаж байгаа. 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 4. ПҮРЭВ ГАРАГ. № 165 (7662)

Уншигч Танд “Зууны мэдээ” сонины нийтлэлтэй холбоотой санал, шүүмжлэл, хүсэлт байвал zuuniimedee@gmail.com хаягаар илгээгээрэй.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээлээ
С.Нарангэрэл: Чингис хааны Их Засгийн амин сүнс нь ёс суртахуун гэсэн дүгнэлтэд хүрсэн
С.Бямбацогт: Төрийн хүч эрх мэдэлд бус, ард түмнийхээ итгэлд оршдог
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Чуулган
  • •Нийтлэл
  • •E-Sport
  • •Ерөнхийлөгч
  • •Сэрэмжлүүлэг
  • •Нийслэл
  • •Бөхийн төрлүүд
  • •Үндэсний спорт
  • •Сагсанбөмбөг
  • •Сурвалжлага
  • •Гэмт хэрэг
  • •Аймгуудын мэдээлэл
  • •ММ-ын тодруулга
  • •Уул уурхай
ХУРААХ
Орон сууцны ипотекийн зээлийн...
Зарим компаниас болж Ашигт...

Сургуулийн орчинд 13 цэгт электрон тамхи зарж байна

НЯМСҮРЭН 2025-09-04

ФОТО:

Сэдвүүд : #Байнгын хороо  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээлээ
С.Нарангэрэл: Чингис хааны Их Засгийн амин сүнс нь ёс суртахуун гэсэн дүгнэлтэд хүрсэн
С.Бямбацогт: Төрийн хүч эрх мэдэлд бус, ард түмнийхээ итгэлд оршдог
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав
ШУУРХАЙ МЭДЭЭ
8 цагийн өмнө өмнө

“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээлээ

8 цагийн өмнө өмнө

Есөн улаан мэнгэтэй шарагчин үхэр өдөр

8 цагийн өмнө өмнө

Өдөртөө 7-9 хэм дулаан байна

21 цагийн өмнө өмнө

Шинэ гарди М.Лхагвагэрэл “Чингис хаан” цом гардлаа

1 өдрийн өмнө өмнө

Монголын бахархлаар халхавч хийсэн 1XBET

1 өдрийн өмнө өмнө

Нийслэл хотын албан татварыг 50 хувиар бууруулах тогтоолын төслийг баталлаа

1 өдрийн өмнө өмнө

Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө

1 өдрийн өмнө өмнө

С.Нарангэрэл: Чингис хааны Их Засгийн амин сүнс нь ёс суртахуун гэсэн дүгнэлтэд хүрсэн

1 өдрийн өмнө өмнө

С.Бямбацогт: Төрийн хүч эрх мэдэлд бус, ард түмнийхээ итгэлд оршдог

1 өдрийн өмнө өмнө

Өнөөдөр Дашнямтай билэгт сайн өдөр

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 8-10 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Нийслэл төсвийн мөнгөөр нэг ч такси худалдаж авахгүй

2 өдрийн өмнө өмнө

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

2 өдрийн өмнө өмнө

Л.Оюун-Эрдэнийн үед АТГ-ын мөрдөгчийн магадгүй “хууль зөрчин” гаргуулсан татварын байцаагчдын дүгнэлт бусдыг яллах баримт болжээ

2 өдрийн өмнө өмнө

"The Mongolz" баг "IEM Beijing 2026" тэмцээний 2-р байрт орлоо

2 өдрийн өмнө өмнө

С.Амарсайхан: Иргэдээ даапаалж, төрийн тэргүүнээрээ даажигнасан засгийн газар

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

2 өдрийн өмнө өмнө

“Сайншанд” агаарын навигацийн төвийг ашиглалтад оруулахыг үүрэг болголоо

2 өдрийн өмнө өмнө

“Ерөнхий сайдаас шууд асуу” уулзалт дорноговийн сайншанд суманд боллоо

2 өдрийн өмнө өмнө

“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

2 өдрийн өмнө өмнө

Хоёр хар мэнгэтэй улаагчин гахай өдөр

2 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 2-4 хэм дулаан байна

2026-11-08 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "IEM Beijing 2026" тэмцээний аваргын төлөө "MOUZ" багтай өрсөлдөнө

2026-11-08 өмнө

Монголд хүнд даацын цахилгаан автомашин цэнэглэгч нэвтэрч байна

2026-11-08 өмнө

Замын-Үүдэд ачааны цахилгаан автомашинд зориулсан гарц байгуулна

2026-11-08 өмнө

Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Б.Пүрэвдагвыг томиллоо

2026-11-08 өмнө

Сурагчдын II улирлын хичээл маргааш эхэлнэ

2026-11-08 өмнө

Гурван хөх мэнгэтэй улаан нохой өдөр

2026-11-08 өмнө

Их төлөв цэлмэг, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-11-07 өмнө

Чингис хааны төрт ёсны уламжлалыг мөнхжүүлэх тогтоолын төслийг баталлаа

САНАЛ БОЛГОХ
2026-11-04 өмнө

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов

2026-11-06 өмнө

“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 сая тн ачаа тээвэрлэжээ

2026-11-06 өмнө

Ерөнхийлөгч шатахууны асуудлаар холбогдох албан тушаалтнуудыг хүлээн авч уулзлаа

2026-11-06 өмнө

Хахууль өгсөн иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх санал хүргүүлэв

2026-11-07 өмнө

Чингис хааны төрт ёсны уламжлалыг мөнхжүүлэх тогтоолын төслийг баталлаа

2026-11-06 өмнө

Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв

2026-11-06 өмнө

Сурагчдын цүнх дэлхийн стандартаар 700 гр бол манай улсад 2-3 кг байна

2026-11-05 өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" хагас шигшээд шалгарлаа

2026-11-04 өмнө

Агаараас эрэн хайх, аврах ангийн талаар санал солилцлоо

2026-11-06 өмнө

Б.Энхбаяр: “Чөлөөлье” санаачилгын цөм нь төрийн өмчийн реформ юм

2026-11-07 өмнө

"The MongolZ" баг хагас шигшээн тоглолтоо өнөөдөр "NaVi" багтай хийнэ

2026-11-06 өмнө

Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

2026-11-07 өмнө

Архангай аймгийн Төвшрүүлэх суманд газар хөдөллөө

2026-11-06 өмнө

“Алтан цом”-ын барилдаан маргааш эхэлнэ

2026-11-06 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ

2026-11-05 өмнө

Онцгой хамгаалалтын бүсэд дэд бүтэц байгуулахыг хориглох тухай хуулийн төсөл

2026-11-06 өмнө

Үс засуулбал өлзийтэй сайн

2026-11-05 өмнө

“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа

2026-11-05 өмнө

Хангалын голын дагуу 264,973 ширхэг мод тарьж, бүрэн дуусгалаа

2026-11-04 өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" тэмцээний шигшээ шатанд шалгарлаа

2026-11-05 өмнө

Б.Пүрэвдагва: Энэ өвөл 7-10 мянган айлын яндан буулгана

2026-11-05 өмнө

А.Ариунзаяа:Цэцийн дарга гишүүнээс өндөр цалин авахыг эсэргүүцэж байна

2026-11-05 өмнө

Дүүжин замын тээврийн кабиныг хүчтэй савлуулах, гэнэт зогсоох туршилт хийж байна

2026-11-05 өмнө

Жэйлин Браун 30 оноог авч, баг нь улирлын найм дахь хожлоо байгууллаа

2026-11-05 өмнө

Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ

2026-11-05 өмнө

Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгээс АН-ын бүлэг завсарлага авлаа

2026-11-05 өмнө

БНСУ-аас алтан эдлэл захиалгаар авчирна гэж 500 орчим иргэнийг залилсан

2026-11-07 өмнө

Цас орохгүй, өдөртөө 3-5 хэм хүйтэн байна

2026-11-05 өмнө

Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо

2026-11-07 өмнө

Дөрвөн ногоон мэнгэтэй хөхөгчин тахиа өдөр

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах