• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Улс төр, хууль хяналтынхны “акц”-ууд давхцаад байгаа нь тохиолдол уу?

Эрх баригч МАН-ын даргын “сунгаа” явж байна. Урьд урьдынхаас өөрөөр, ширүүн өрнөж байна. Ямартай ч, гурван сар гаруйн өмнө Ерөнхий сайдаар томилогдсон Г.Занданшатар энэ сонгуульд өрсөлдөж таарна. Нэмээд, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан өрсөлдөхөөр болсон. Тэрээр, “...Би МАН-ын даргад өрсөлдөнө” хэмээн өдөр бүр цахим сүлжээнд мэдэгдэл хийж байна. Ерөнхийдөө, МАН-ын даргын сонгууль болоход Ерөнхий сайд нь Их, Бага хурлууд дээрээ ганцаараа нэр дэвшиж орж ирээд бараг 100 хувийн саналаар сонгогдоод гардаг байв. Ингэж ирсэн уламжлал, эсвэл тогтсон жишиг гэхүйц зүйлийг Д.Амарбаясгалан нэр дэвшсэнээр эвдэж байна. Нэмээд, МАН-ын Хяналтын хорооны дарга нь “…Намын дүрэмд зөвхөн Ерөнхий сайд намын дарга болно гэж заагаагүй” гэсэн тайлбарыг хэвлэлүүдээр өгсөн. Эндээс, Д.Амарбаясгалан нэр дэвшихэд саад байхгүй гэсэн санааг шууд ойлгож болно. Магадгүй, МАН-ын Удирдах зөвлөл, Бага хурал товлогдохоор намын даргад нэр дэвших хүн нэмэгдэж ч мэдэх юм. Тэгэх магадлалтай гишүүдийн нэр дуулдаж л байна.

Гэхдээ, яг өнөөдөр МАН-д болж буй намын даргын төлөөх өрсөлдөөн нь зөвхөн “...Энэ албан тушаалд хэн байх вэ” гэдэг асуудал биш болж байна. МАН-даа нөлөө бүхий хоёр фракцын мөргөлдөөн гэхэд болно. Ер нь бол, энэ намд иймэрхүү хүчний мөргөлдөөн болж, нэг нь ялж, нөгөө нь ялагдаад л цааш явдаг. Угаасаа, улс төрийн намд байдаг л процесс юм. Харамсалтай нь, энэ удаагийн фракц, гадуур яригдаад байгаагаар үе хоорондын зодоон нь улс төрийн өрсөлдөөний хэм хэмжүүрийг даваад алхчихсан бололтой. Тодруулбал, АТГ-ынхан УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг МАН-ын даргад нэр дэвшиж өрсөлдөх асуудал яригдсантай зэрэгцээд түүнтэй ойр гэгддэг тус намын Нарийн бичгийн дарга Ц.Чулуунзагдыг намынх нь төв байрнаас баривчилсан. Түүний маргааш Д.Амарбаясгалан “…Би өнөөдөр албан ёсоор бас мэдэгдэл хийхийг хүссэн. Монгол Улс хувь хүн бус, хууль засагладаг эрх зүйт төртэй байх ёстой.  Үүний төлөө улс төрийн нам бүр, үе үеийн сонгууль, үеийн үеийн парламентууд зорьж ажиллаж ирсэн. Хоёр их гүрний дунд оршиж байгаа Монгол Улс ардчилсан парламентынхаа дархлааг улам бүүр дархлаажуулж, баталгаажуулж явж байх учиртай байдаг. Хуулийн дор хүн бүр эрх тэгш амьдардаг тэр нийгмийг бид бодитоор цогцлоон хөгжүүлэх ёстой. Энэ бол Монголын төрийн үндсэн зорилго байх ёстой. Энэ утгаараа миний хувьд 100 жилийн түүхтэй МАН-ыг хувь хүний бус, хамтын удирдлагын байгууллага хэвээр хадгалахын төлөө, 300 мянган гишүүнтэй МАН-ын иргэд сонгогчдынхоо өмнө амласан том амлалтыг биелүүлэхийн төлөө,  МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар найман  жилийн туршид ажиллаж, шинэчлэл, өөрчлөлт, дэвшилтэт үзэл санааг улс төрийн намын үйл ажиллагаанд нэвтрүүлэхийн төлөө ажиллаж байсныхаа хувьд,  удаа дараа намынхаа гишүүдийн итгэл дэмжлэгийг авч Ерөнхий нарийн бичгийн даргаар  сонгогдон ажиллаж байсныхаа төлөө МАН-ын даргын сонгуульд нэр дэвшинэ  гэдгээ  албан ёсоор мэдэгдэж  байна” гэсэн. Нөгөөтэйгүүр, Д.Амарбаясгалан намын даргад өрсөлдөхөд Ерөнхий нарийн бичгийн даргаар гурван удаа сонгогдож, найман жил ажилласан нь шууд нөлөөлнө. Давуу тал болно. Түүнтэй өрсөлдөөд баргийн хүн барахгүй, тийм нөхцөл байдал бий. Ялах магадлал өндөр гэсэн үг. Тал талын эх сурвалжуудын мэдээллээс харахад, чухамдаа энэ нь асуудал дагуулсан бололтой юм. Нөгөөтэйгүүр, ингэж үзэж дүгнэх нөхцөл бас бүрджээ. Яагаад гэхээр, Ц.Чулуунзагдтай холбож яриад байгаа асуудал нь аль эртнээс яригдсан. Хэдэн сараар биш хэдэн жилээр тоологдоно. Хамгийн гол нь, цаг хугацааны хувьд, энэ баривчилгаа нь намын даргын сонгуультай давхцсан. Тэгээд бас, МАН-ын Хяналтын хороо Ц.Чулуунзагдыг баривчилсны маргааш, 2025 оны есдүгээр сарын 11-нд хуралдаад Удирдах зөвлөл, Бага хуралдаа чиглэл хүргүүлсэн. Тэгэхдээ, ноцтой зүйлүүдийг хөндсөн. Түүгээрээ “…Намын даргын болон бусад дотоод сонгуульд тэгш шударгаар оролцох, өрсөлдөх, шийдвэр гаргах, сонголт хийх эрхээ бие даан хэрэгжүүлэхэд аливаа хэлбэрээр саад учруулах оролдлогыг таслан зогсоох”, “…МАН-ын улс төрийн тогтвортой үйл ажиллагааг алдагдуулах, хөндлөнгөөс хууль бусаар нөлөөлөх оролдлого зарим хувь хүн, хууль хяналтын байгууллагын удирдлагын зүгээс гарч болзошгүй гэсэн хардлага, мэдээлэл ирж байгааг онцгой анхаарч тодорхой дүгнэлт хийх” гэсэн чиглэл өгчээ.

Зөвхөн МАН гэлтгүй АН-ынхан ч бас хууль хяналтын байгууллагыг шүүмжлээд эхэлсэн. АН-ынхан хэдэн сарын өмнө, 2025 оны гуравдугаар сарын 17-нд УИХ-ын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барьсан байдаг. Уг хуулийн төсөл дээр өдгөө “…Ойрын хоёр хүнээ баривчлуулсан” гэгдэж буй УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин голлож ажилласан. Тэр тухайд Х.Тэмүүжин “…Хуулийн төслийн гол зорилго нь гүйцэтгэх ажлыг хууль сахиулах байгууллагуудын үйл ажиллагааны хүрээнд хянах парламентын механизмыг бүрдүүлэх явдал юм. Монгол Улсын үндэсний аюулгүй байдлыг хангах, хууль сахиулах, мөрдөн шалгах, ял эдлүүлэх байгууллагууд гүйцэтгэх ажил буюу мөрдөн шалгах нууц ажиллагааг явуулдаг. Энэ үйл ажиллагаа өндөр түвшний нууцлал шаарддаг тул нээлттэй тайлагнах боломжгүй байдаг ч хүний эрхийг хамгаалах зохицуулалттай байх ёстой” гэж байв. Хэрэв, Х.Тэмүүжин нарын санаачилсан хуулийн төсөл батлагдвал, гүйцэтгэх ажил буюу мөрдөн шалгах нууц ажиллагааны хуулийн биелэлтэд хяналт тавих асуудлыг УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хамааруулж, УИХ-ын хяналтын тусгай чиг үүрэг бүхий дэд хороо байгуулах юм.

Харин, АТГ зүгээс “…АТГ бол хэн нэгэн албан тушаалтнаас хамараалгүйгээр үйл ажиллагаа явуулах төрийн тусгай алба” гэж мэдэгдсэн. Улмаар “…Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо, “Тавантолгой түлш” компанийн албан тушаалтнуудад холбогдох хэргийг 2023 оны нэгдүгээр сараас шалгаж эхэлсэн. Арилжааны гэрээ хууль бусаар байгуулж, хахууль авсан гэх гэмт хэрэгт Ц.Чулуунзагд нарын албан тушаалтныг холбогдуулан шалгаж байгаа. Иргэн Ц.Чулуунзагдын гэр, албан тасалгаанд шалгалт хийх явцад гэмт хэргийн ул мөр олдсон. Тухайн сэжигтнийг хойшлуулшгүйгээр 48 цагийн хугацаатай саатуулсан. Түүнийг 30 хоног цагдан хорих шийдвэрийг есдүгээр сарын 12-нд шүүх гаргасан. Хэргийг шалгах явцад энэ хэрэгт холбогдох компанийн захирал асны ар гэрээс АТГ-т гомдол гаргасан. Уг гомдлын дагуу Ц.Чулуунзагдын гэр болон албан тасалгаанд нэгжлэг хийхэд, тухайн компанийн захирлаар ажиллаж байгаад нас барсан Х-ийн гарын үсэгтэй дардас олдсон” гэсэн тайлбарыг өгөөд байна.

Ерөнхийдөө, ийм байдлаар “...Улс төр, хууль хяналтынхны “акц”-ууд давхцаад байгаа нь тохиолдол уу” гэдэг асуултыг тойрсон асуудлууд гараад байгаа юм.

Гэхдээ, хууль хяналтын байгуулагын гүйцэтгэх, мөрдөх ажиллагааг ингэж улстөржүүлэн, эргэлзэж хүлээж авах нь хэр зэрэг зүйтэй хийгээд бодитой юм бол доо.

Манай хууль хяналтын хийгээд хууль шүүхийн байгууллагын удирдлагуудыг тэр чигт нь улс төрийн “акц”-д хамааруулж ойлгож болохгүй юм. Хуулиа өмнөө барьж байгаад хэлэх үгээ хэлж байсан үлгэр авмаар мундаг удирдлагуудын түүх бий. Тухайлбал, Улсын ерөнхий прокурор М.Энх-Амгалан 2020 оны дөрөвдүгээр сард “…Монгол Улсын прокурорын байгууллага зөвхөн хуульд захирагдаж хэн нэгнээс хараат бусаар үйл ажиллагаагаа явуулна. Хэн нэгний гэмт хэрэг гэж хэлснээр гэмт хэрэгт татдаг, хэн нэгнийг буруутай байх ёстой гэхээр бид буруутгаж татдаг асуудал миний үед гарахгүй ээ. Би хэн нэгэн хүнийг хэлмэгдүүлж чадахгүй, хэн нэгэн хүнийг хариуцлагаас мултлахгүй” гэж байлаа. Мөн, 2020 оны тавдугаар сард Дээд шүүхийн ерөнхий шүүгч Х.Батсүрэн “…Улс төрийн сонгуулийн үйл ажиллагаа эхэлсэн үед улс төртэй холбоотой хэн нэгнийг хорьж цагдаж ажиллахгүй” гэсэн байдаг. Гэвч тэд ингэснийхээ дараа удалгүй чөлөөлөгдсөн юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 18. ПҮРЭВ ГАРАГ. № 175 (7672)

Уншигч Танд “Зууны мэдээ” сонины нийтлэлтэй холбоотой санал, шүүмжлэл, хүсэлт байвал zuuniimedee@gmail.com хаягаар илгээгээрэй.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Монголын бахархлаар халхавч хийсэн 1XBET
Л.Оюун-Эрдэнийн үед АТГ-ын мөрдөгчийн магадгүй “хууль зөрчин” гаргуулсан татварын байцаагчдын дүгнэлт бусдыг яллах баримт болжээ
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Чуулган
  • •Нийтлэл
  • •E-Sport
  • •Сэрэмжлүүлэг
  • •Ерөнхийлөгч
  • •Нийслэл
  • •Үндэсний спорт
  • •Бөхийн төрлүүд
  • •Уул уурхай
  • •Сагсанбөмбөг
  • •Гэмт хэрэг
  • •Сурвалжлага
  • •ММ-ын тодруулга
  • •Аймгуудын мэдээлэл
ХУРААХ
А.Амартүвшин: 2026 онд 50 мянган...
Агаарын бохирдол ихтэй...

Улс төр, хууль хяналтынхны “акц”-ууд давхцаад байгаа нь тохиолдол уу?

ГАРЬД 2025-09-18

ФОТО:

Сэдвүүд : #Нийтлэл  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Монголын бахархлаар халхавч хийсэн 1XBET
Л.Оюун-Эрдэнийн үед АТГ-ын мөрдөгчийн магадгүй “хууль зөрчин” гаргуулсан татварын байцаагчдын дүгнэлт бусдыг яллах баримт болжээ
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл
ШУУРХАЙ МЭДЭЭ
8 цагийн өмнө өмнө

“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээлээ

8 цагийн өмнө өмнө

Есөн улаан мэнгэтэй шарагчин үхэр өдөр

8 цагийн өмнө өмнө

Өдөртөө 7-9 хэм дулаан байна

21 цагийн өмнө өмнө

Шинэ гарди М.Лхагвагэрэл “Чингис хаан” цом гардлаа

1 өдрийн өмнө өмнө

Монголын бахархлаар халхавч хийсэн 1XBET

1 өдрийн өмнө өмнө

Нийслэл хотын албан татварыг 50 хувиар бууруулах тогтоолын төслийг баталлаа

1 өдрийн өмнө өмнө

Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө

1 өдрийн өмнө өмнө

С.Нарангэрэл: Чингис хааны Их Засгийн амин сүнс нь ёс суртахуун гэсэн дүгнэлтэд хүрсэн

1 өдрийн өмнө өмнө

С.Бямбацогт: Төрийн хүч эрх мэдэлд бус, ард түмнийхээ итгэлд оршдог

1 өдрийн өмнө өмнө

Өнөөдөр Дашнямтай билэгт сайн өдөр

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 8-10 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Нийслэл төсвийн мөнгөөр нэг ч такси худалдаж авахгүй

2 өдрийн өмнө өмнө

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

2 өдрийн өмнө өмнө

Л.Оюун-Эрдэнийн үед АТГ-ын мөрдөгчийн магадгүй “хууль зөрчин” гаргуулсан татварын байцаагчдын дүгнэлт бусдыг яллах баримт болжээ

2 өдрийн өмнө өмнө

"The Mongolz" баг "IEM Beijing 2026" тэмцээний 2-р байрт орлоо

2 өдрийн өмнө өмнө

С.Амарсайхан: Иргэдээ даапаалж, төрийн тэргүүнээрээ даажигнасан засгийн газар

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

2 өдрийн өмнө өмнө

“Сайншанд” агаарын навигацийн төвийг ашиглалтад оруулахыг үүрэг болголоо

2 өдрийн өмнө өмнө

“Ерөнхий сайдаас шууд асуу” уулзалт дорноговийн сайншанд суманд боллоо

2 өдрийн өмнө өмнө

“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

2 өдрийн өмнө өмнө

Хоёр хар мэнгэтэй улаагчин гахай өдөр

2 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 2-4 хэм дулаан байна

2026-11-08 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "IEM Beijing 2026" тэмцээний аваргын төлөө "MOUZ" багтай өрсөлдөнө

2026-11-08 өмнө

Монголд хүнд даацын цахилгаан автомашин цэнэглэгч нэвтэрч байна

2026-11-08 өмнө

Замын-Үүдэд ачааны цахилгаан автомашинд зориулсан гарц байгуулна

2026-11-08 өмнө

Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Б.Пүрэвдагвыг томиллоо

2026-11-08 өмнө

Сурагчдын II улирлын хичээл маргааш эхэлнэ

2026-11-08 өмнө

Гурван хөх мэнгэтэй улаан нохой өдөр

2026-11-08 өмнө

Их төлөв цэлмэг, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-11-07 өмнө

Чингис хааны төрт ёсны уламжлалыг мөнхжүүлэх тогтоолын төслийг баталлаа

САНАЛ БОЛГОХ
2026-11-04 өмнө

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов

2026-11-06 өмнө

“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 сая тн ачаа тээвэрлэжээ

2026-11-06 өмнө

Ерөнхийлөгч шатахууны асуудлаар холбогдох албан тушаалтнуудыг хүлээн авч уулзлаа

2026-11-06 өмнө

Хахууль өгсөн иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх санал хүргүүлэв

2026-11-07 өмнө

Чингис хааны төрт ёсны уламжлалыг мөнхжүүлэх тогтоолын төслийг баталлаа

2026-11-06 өмнө

Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв

2026-11-06 өмнө

Сурагчдын цүнх дэлхийн стандартаар 700 гр бол манай улсад 2-3 кг байна

2026-11-05 өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" хагас шигшээд шалгарлаа

2026-11-04 өмнө

Агаараас эрэн хайх, аврах ангийн талаар санал солилцлоо

2026-11-06 өмнө

Б.Энхбаяр: “Чөлөөлье” санаачилгын цөм нь төрийн өмчийн реформ юм

2026-11-07 өмнө

"The MongolZ" баг хагас шигшээн тоглолтоо өнөөдөр "NaVi" багтай хийнэ

2026-11-06 өмнө

Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

2026-11-07 өмнө

Архангай аймгийн Төвшрүүлэх суманд газар хөдөллөө

2026-11-06 өмнө

“Алтан цом”-ын барилдаан маргааш эхэлнэ

2026-11-06 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ

2026-11-05 өмнө

Онцгой хамгаалалтын бүсэд дэд бүтэц байгуулахыг хориглох тухай хуулийн төсөл

2026-11-06 өмнө

Үс засуулбал өлзийтэй сайн

2026-11-05 өмнө

“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа

2026-11-05 өмнө

Хангалын голын дагуу 264,973 ширхэг мод тарьж, бүрэн дуусгалаа

2026-11-04 өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" тэмцээний шигшээ шатанд шалгарлаа

2026-11-05 өмнө

Б.Пүрэвдагва: Энэ өвөл 7-10 мянган айлын яндан буулгана

2026-11-05 өмнө

А.Ариунзаяа:Цэцийн дарга гишүүнээс өндөр цалин авахыг эсэргүүцэж байна

2026-11-05 өмнө

Дүүжин замын тээврийн кабиныг хүчтэй савлуулах, гэнэт зогсоох туршилт хийж байна

2026-11-05 өмнө

Жэйлин Браун 30 оноог авч, баг нь улирлын найм дахь хожлоо байгууллаа

2026-11-05 өмнө

Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ

2026-11-05 өмнө

Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгээс АН-ын бүлэг завсарлага авлаа

2026-11-05 өмнө

БНСУ-аас алтан эдлэл захиалгаар авчирна гэж 500 орчим иргэнийг залилсан

2026-11-07 өмнө

Цас орохгүй, өдөртөө 3-5 хэм хүйтэн байна

2026-11-05 өмнө

Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо

2026-11-07 өмнө

Дөрвөн ногоон мэнгэтэй хөхөгчин тахиа өдөр

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах