• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

У.Хүрэлсүх: Шүүгч та өнгөний сүр, мөнгөний сүүдэрт бөхийх ёсгүй

Шүүхийн тухай хуулийн дагуу хоёр жил тутам зохион байгуулдаг бүх шатны шүүхийн нийт шүүгчээс бүрдсэн ээлжит III чуулган Төрийн ордонд эхэллээ.

Энэ удаагийн чуулганаар хэрэг, нэхэмжлэл, өргөдөл, гомдол, хүсэлт хүлээн авах, хуваарилах болон хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг сугалаагаар томилох нийтлэг журамд нэмэлт өөрчлөлт оруулах, шүүх эрх мэдлийн хүрээнд дагаж мөрдөх хууль тогтоомж, шүүхийн тогтолцоо, зохион байгуулалт, үйл ажиллагааг боловсронгуй болгох, шүүгчийн эрх ашгийг хамгаалах, сахилга, хариуцлагыг сайжруулах талаар илтгэл сонсож, хэлэлцэх юм.

Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх чуулганыг нээж үг хэлэхдээ, Монгол төрийн шүүгч хүн өнгөний сүр, мөнгөний сүүдэрт бөхийх ёсгүй. Улс төр, бизнесийн явцуу ашиг сонирхолд үйлчлэн, улс орныхоо язгуур эрх ашгаас хэзээ ч урваж болохгүйг санууллаа.

Мөн шүүх эрх мэдлийн шинэтгэлийн үйл явцыг анхааралтай ажиглаж, бодлогын түвшинд ямагт дэмжсээр ирснээ онцолж, цаашид ч улам бэхжүүлэх,  хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд бүх талын дэмжлэг үзүүлэн ажиллахаа илэрхийллээ.

Ерөнхийлөгчийн хэлсэн үгийг хүргэж байна.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ УХНААГИЙН ХҮРЭЛСҮХ:

“Эрхэм хүндэт шүүгчид ээ,

Эрхэм хүндэт зочид оо,

Та бүхэнд энэхүү өдрийн мэндийг өргөн дэвшүүлье.

Одоогоос дөрвөн жилийн өмнө Монгол Улсын нийт шүүгчийн анхдугаар чуулганд төрийн тэргүүн оролцож, шүүх эрх мэдлийн шинэтгэлийн талаарх байр сууриа илэрхийлж байсан.

Шүүх засаглал нь нийгэмд шударга ёс тогтоох, түүнийг бэхжүүлэх нэн чухал институц төдийгүй хууль тогтоох, гүйцэтгэх засаглалтай эн чацуу, харилцан тэнцвэртэй ажиллах учиртай ардчилсан засаглалын нэгэн чухал тулгуур билээ.

Өнгөрсөн хугацаанд шүүх эрх мэдлийн хараат бус, бие даасан байдлыг хангах зорилгоор Монгол Улсын Үндсэн хуульд 2019 онд нэмэлт, өөрчлөлт оруулан, улмаар 2021 онд Шүүхийн тухай хуулийг шинэчлэн баталсан.

Энэхүү шүүхийн шинэтгэлийг хэрэгжүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлэх үйл хэрэг олон сорилт, бэрхшээлийг даван гарч, эдүгээ зохих үр дүнд хүрээд байгааг та бүхэн мэдэж байгаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч шүүх эрх мэдлийн шинэтгэлийн үйл явцыг анхааралтай ажиглаж, бодлогын түвшинд ямагт дэмжсээр ирсэн. Аливаа шинэтгэл бол зориг гарган хэрэгжүүлж, тасралтгүй сайжруулах урт хугацааны үйл явц байх учиртай.

Та бүхэн энэ удаагийн чуулганаараа өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд хэрэгжүүлж буй шүүхийн шинэтгэлийн үр дүн, ололт амжилт, алдаа оноог дүгнэн хэлэлцэж, цаашдын бодлого, зорилтоо тодорхойлно гэдэгт итгэл дүүрэн байна.

Энэ удаагийн нийт шүүгчийн чуулганы гол онцлог нь Шүүхийн Ерөнхий зөвлөлийн шинэ бүрэлдэхүүнийг сонгох нэн чухал хариуцлагатай сонгуулийг зохион байгуулна.

Цаашид шинээр сонгогдох Ерөнхий зөвлөлийн гишүүд шүүхийн шинэтгэлийн үйл явц, бодлогын залгамж чанар, ололт амжилтыг үргэлжлүүлж, хуулиар хүлээсэн үүргээ нэр төртэй хэрэгжүүлнэ гэдэгт итгэл дүүрэн байна.

Мөн шинээр сонгогдох шүүгч гишүүн та бүхэн шүүн таслах үйл ажиллагаанаас түдгэлзэж, шүүхийн захиргааны алба хаагч болж байгаа гэдгээ онцгой анхаарч, төрийн бодлого, улсын язгуур эрх ашгийг ямагт эрхэмлэн дээдэлж, чин шударгаар ажиллах учиртайг сануулж байна.

Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд Шүүхийн Ерөнхий зөвлөл шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлогыг батлуулах, эрх зүйн орчныг бүрдүүлэх, шүүхийн эдийн засгийн баталгааг сайжруулах, цахим шилжилтийг гүнзгийрүүлэх, гадаад, дотоод хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх чиглэлд багагүй үр дүнд хүрч, шүүхийн шинэтгэлийг зохих түвшинд урагшлуулж ажилласан гэж үзэж байна.

Энэ дашрамд Шүүхийн Ерөнхий зөвлөлийн шүүгч гишүүнээр сонгогдон ажилласан шүүгчид та бүхэнд талархал илэрхийлж, цаашдын ажилд нь өндөр амжилт хүсье.

Эрхэм хүндэт шүүгчид ээ,

Монгол Улсын Үндсэн хуульд шүүх үйл ажиллагаагаа явуулах эдийн засгийн баталгааг төр хангана хэмээн заасан.

Шүүх эрх мэдлийн шинэтгэлийн бодлогын хүрээнд өнгөрсөн дөрвөн жилд шүүгчийн ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг сайжруулах, шүүгчийн цалин хөлсийг олон улсын жишигт хүргэх чиглэлд бодитой ажлууд хийгдсэн.

Мөн шүүн таслах ажиллагааны чанар, хүртээмжийг сайжруулах хүрээнд шүүхийн байрыг үе шаттай шийдэх ажлыг эрчимжүүлж, сүүлийн 10 жил царцаад байсан Хан-Уул дүүргийн шүүхийн цогцолбор барилгын ажлыг үргэлжлүүлж, мөн таван аймаг болон дүүрэгт шүүхийн зориулалтын байр баригдаж эхлээд байна.

Түүнчлэн нийт шүүгчийн анхдугаар чуулганд оролцох үеэрээ төрийн тэргүүний дэвшүүлж байсан санаачилга биеллээ олж, шүүхийн дээд байгууллага болох Улсын Дээд шүүх шинэ байрандаа үйл ажиллагаагаа явуулж эхлээд байна.

Энэ нь манай улсын шүүхийн байгууллагын түүхэнд анх удаа тохиож буй түүхэн үйл явдал юм.

Шүүхийг зориулалтын байртай болгох асуудал бол Үндсэн хуульд заасан иргэний шударга шүүхээр шүүлгэх эрхийн баталгааг хангах нэгэн чухал алхам юм.

Цаашид ч шүүх эрх мэдлийн байгууллагыг бэхжүүлэх, түүний хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд төрийн тэргүүн бүх талын дэмжлэг үзүүлэн ажиллах болно.

Мөн хууль зүйн салбар дахь цахим шилжилтийг эрчимжүүлэх чиглэлд шүүх эрх мэдлийн бүхий л байгууллагууд нэгдмэл бодлогоор харилцан уялдаатай хамтран ажиллах шаардлагатай байна.

Шүүхийн шинэтгэлийн бас нэг чухал ажил бол шүүн таслах ажлын төрлөөр дагнасан шүүх байгуулах болон тойргийн зарчмаар ажиллах шүүхийг шинээр байгуулах явдал байсан билээ.

Тэгвэл энэ хүрээнд Гэр бүл, хүүхдийн хэргээр дагнасан шүүх байгуулахаар шийдвэрлэсэн нь улсын үндэс болсон айл өрх, монгол хүний хөгжлийн асуудалд төр онцгой анхаарч байгаагийн илэрхийлэл юм.

Харин энэхүү дагнасан шүүхийг байгуулахад цаг хугацаанд шахагдан яарах бус ул суурьтай судалгаа хийж, бэлтгэлээ сайтар хангаж, эрх зүйн орчныг бүрдүүлж, туршлагатай шүүгч нарын дундаас шүүгчийг шилж олох замаар шүүх бүрэлдэхүүнийг бүрдүүлэх нь нэн чухал юм.

Мөн Шүүх байгуулах тухай хуулийн дагуу шүүхийн зохион байгуулалт өөрчлөгдөж, эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны дагнасан шүүх байгуулагдсанаар иргэд мэргэшсэн шүүхийн үйлчилгээг илүү ойроос, шуурхай авах боломж нэмэгдсэн.

Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд Улсын Дээд шүүхээс хэргийг хяналтын журмаар шийдвэрлэхдээ гагцхүү хуульд заасан үндэслэл бүхий гомдлыг хүлээн авдаг болсноор Анхан болон Давж заалдах шатны шүүхийн эрх хэмжээ, ач холбогдол үлэмж нэмэгдсэн хэмээн эрдэмтэн, судлаачид дүгнэж байна.

Цаашид шүүгч Та бүхэн хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангах механизмын үр нөлөөг дээшлүүлэх, хууль зүйн процессын шинэчлэлд онцгойлон анхаарах шаардлагатай байна.

Мөн шүүгчийн ажлын ачаалал нь шүүхийн шийдвэрийн чанар, шүүгчийн ажил, амьдралын тэнцвэрт байдал, эрүүл мэнд, сэтгэл зүй зэрэгт сөргөөр нөлөөлдөг болохыг олон улсын болон манай эрдэмтэн судлаачдын судалгаанууд харуулдаг.

Тиймээс хэрэг маргааны тоон үзүүлэлт, хэргийн төрөл, шинж байдалтай уялдуулан шүүгчийн орон тоог уян хатан зохицуулах асуудлыг эрх зүйн болон зохион байгуулалтын хүрээнд шийдвэрлэж, шүүгчийн ажлын ачааллыг тэнцвэржүүлэх, эрүүл мэндийг нь хамгаалах асуудлыг судлан үзэж, шаардлагатай хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах нь зүйтэй.

Дээрх шүүхийн шинэтгэлийг улам бүр гүнзгийрүүлэхэд Дээд шүүх, Шүүхийн Ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын хорооны хамтын ажиллагаа, харилцан ойлголцол, нэгдмэл зорилго нэн чухал юм.

Шүүх болон шүүхийн захиргааны байгууллага нь шүүх эрх мэдэл гэсэн нэгэн дээвэр дор хамтдаа зэрэгцэн оршдог учраас хуульд заасан хүрээнд зөв, зохистой хэлбэрээр хамтран ажиллаж, шүүх байгууллагыг бэхжүүлэх үйл хэрэгт нэгэн сэтгэлээр зүтгэх явдал нэн чухал гэдгийг онцлон анхааруулж байна.

Эрхэм хүндэт шүүгчид ээ,

Шүүгч Та бүхэн Монгол Улсын нэрийн өмнөөс шийдвэр гаргадаг Монгол төрийн шударга ёсны гуйвшгүй ган бат багана билээ.

Иргэд, олон нийтийн зүгээс шүүх эрх мэдлээс ямагт хүсэн хүлээж, шаарддаг зүйл бол шударга ёс, ёс зүй, сахилга, хариуцлага юм.

Хууль зүйн хариуцлагад хөөн хэлэлцэх хугацаа үйлчилдэг бол харин ёс зүйн хариуцлагад хөөн хэлэлцэх хугацаа үйлчилдэггүй гэдгийг шүүгч Та бүхэн ямагт ухамсарлаж, үйл хэрэгтээ чанд мөрдөж ажиллах учиртай.

Шүүх эрх мэдэл бол ядарсан иргэний найдах сүүлчийн зогсоол, задарсныг нь засаглах төрийн хууль цаазын ташуур юм.

Тиймээс Монгол төрийн шүүгч Та өнгөний сүр, мөнгөний сүүдэрт бөхийх ёсгүй. Монгол төрийн шүүгч Та улс төр, бизнесийн явцуу ашиг сонирхолд үйлчлэн, улс орныхоо язгуур эрх ашгаас хэзээ ч урваж болохгүй.

Монгол Улсын язгуур эрх, ашиг сонирхол гэж байхаас байгууллагын ашиг сонирхол гэж хэрхэвч байх учиргүй.

Шүүгч Та бүхэн хэн нэгний дарамт шахалтаар, гэмгүй нэгнийг хэлмэгдүүлж болохгүй, гэмт этгээдийг ял завшуулж болохгүй гэдгийг ямагт санаж явахыг дахин сануулан хэлье.

Өндөр ёс зүйтэй, мэргэжлийн ур чадвартай, ашиг сонирхлын зөрчлөөс ангид шүүгч л хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, хуулийг дээдлэн хамгаалж, хэрэг, маргааныг хэнээс ч хараат бусаар шийдвэрлэж чадна.

Монгол Улсын Үндсэн хууль, Шүүхийн тухай хуулиудаар Шүүхийн сахилгын хорооны чиг үүргийг тодорхойлж, шүүгчид сахилга, хариуцлагыг бие даан тооцож чаддаг болсон нь шүүхийн шинэтгэлийн салшгүй нэг хэсэг юм.

Хэдийгээр энэ институц шүүх эрх мэдлийн тогтолцооны хувьд цоо шинэ биш боловч Үндсэн хуульд тусгайлан зааж, Үндсэн хуулийн байгууллага болгосон нь шүүгчийн ёс зүй, сахилга, хариуцлагад тавьж буй нийгмийн хүсэмжлэл байсан.

Шүүгчид хариуцлага тооцдог механизм хуулийн хүрээнд, үр дүнтэй ажиллаж байж сая шүүх засаглал өөрөө өөрийгөө цэвэршүүлж, ёс зүйгүй, гэмт хэрэг үйлдсэн нэгнээсээ салж чадна.

Шүүхийн сахилгын хороо өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд 1,500 гаруй өргөдөл, мэдээлэл хүлээн авч хянан 51 тохиолдолд сахилгын шийтгэл оногдуулсан байх бөгөөд эдгээрээс дөрвөн шүүгчийг огцруулсан байна.

Сахилгын хороо хэрхэн шударга ажиллахаас шүүхийн нэр хүнд, шүүхэд итгэх иргэдийн итгэл хамаарах бөгөөд үнэн мөнийг дэнсэлдэг, шударга ёсыг тогтоодог шүүх эрх мэдлийн бас нэгэн дархлаа Сахилгын хороо болж буй гэдгийг шүүгч та бүхэн ч бас ойлгож буй бизээ.

Түүнчлэн шүүхийн үйл ажиллагаа олон нийтэд нээлттэй байх нь шүүхэд итгэх иргэдийн итгэлд чухал үр нөлөөтэй бөгөөд та бүхний анхаарах бас нэг чухал зүйл бол шүүхийн нээлттэй, ил тод, түргэн шуурхай байдал юм. 

Ялангуяа олны анхаарал татсан, нийгмийг цочроосон хэргийн талаар бодит мэдээллийг хуулийн хүрээнд шуурхай өгч, иргэдийн эргэлзээг богино хугацаанд тайлж байх хэрэгтэй.

Шүүх хавтаст хэрэгтэй биш, хүнтэй ажилладаг гэдгийг санаж, шүүх эрх мэдлийн ажлын үр дүнг хэмжих гол хэмжүүр бол шүүхийн шийдвэрийн үндэслэл, түүнийг зөв тайлбарлан хүргэх юм гэдгийг ямагт санаж ажиллах учиртай.

Иргэд шударга шүүхээр шүүлгэх, хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх Үндсэн хуулийн заалтын хэрэгжилт, хууль хэрэглээний нэгдмэл байдал ч үүнээс шууд хамаарна.

Мөн шүүгч хүн өөрийн мэдлэг, ур чадварыг ямагт дээшлүүлж, нийгэмд шинээр үүсэж буй харилцааг соргогоор хүлээн авч, хууль дээдлэн,  хуульд нийцүүлэн шийдвэрлэдэг байх шаардлагатай.

Сүүлийн жилүүдэд манай улсын гадаад харилцаа, хамтын ажиллагаа улам бүр өргөжин тэлж, бүхий л салбарт бодит үр дүнд хүрч байна.

Үүний нэгэн нотолгоо нь шүүгчид та бүхний эгнээнээс дэлхийн хэрэг явдлыг дэнслэх анхны шүүгч төрөн гарсан явдал юм.

Монгол Улс 2023 онд Олон улсын эрүүгийн шүүхийн шүүгчид Улсын дээд шүүхийн шүүгч Д.Эрдэнэбалсүрэнг нэр дэвшүүлж, улмаар Олон улсын эрүүгийн шүүхийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчээр эдүгээ ажиллаж байна.

Энэ бол манай шүүгчид олон улсын түвшинд ажиллаж чадаж буй тод илэрхийлэл бөгөөд Та бидний хамтын амжилт мөн.

Эцэст нь хэлэхэд төрийн тэргүүн хуулиа дээдэлж, шударгаар ажиллаж буй шүүгчдээ хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд бүх талаар өмгөөлөн хамгаалж, ямагт дэмжин ажиллах болно гэдгээ дахин илэрхийлж байна.

Та бүхний эрхэмлэн дээдлэх үнэт зүйл бол гагцхүү Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, хууль дээдлэх зарчим, Монголын ард түмний язгуур эрх ашиг гэдгийг үргэлж санаж яваарай.

Монгол төрийн нэрийн өмнөөс шударга ёсыг тогтоогч эрхэм хүндэт шүүгч Та бүхэнд ажлын өндөр амжилт, Та бүхний гэр бүл, үр хүүхдэд сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол Улс мандан бадрах болтугай”.

Ээлжит III чуулганд Монгол Улсын бүх шүүгч буюу 518 шүүгч оролцож байгаа бөгөөд Шүүхийн Ерөнхий зөвлөлийн шүүгч гишүүдийг сонгоно. Ерөнхий зөвлөлд Анхан шатны шүүхээс найм, Давж заалдах шатны шүүхээс зургаа, Хяналтын шатны шүүхээс нэг, нийт 15 шүүгч нэрээ дэвшүүлжээ.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
“Чингис хаан” олон улсын нисэх буудлын хүчин чадал гурав дахин нэмэгдэж, жилд 5.2 сая зорчигч хүлээн авдаг болно
Улаанбаатарт агуулахын цогцолбор байгуулахад дэмжин ажиллахаа илэрхийлэв
Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
2026.09.29: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Чуулган
  • •Степпе Арена
  • •Нийтлэл
  • •Фото мэдээ
  • •Халуун сэдэв
  • •Уул уурхай
  • •Гадаад харилцаа
  • •Ерөнхийлөгч
  • •Эрүүл мэнд
  • •Ярилцлага
  • •Сурвалжлага
  • •Аймгуудын мэдээлэл
  • •E-Sport
  • •ММ-ын тодруулга
ХУРААХ
Ерөнхий сайд Монголын эрүүл...
Дүүжин замын тээвэр төсөл 38...

У.Хүрэлсүх: Шүүгч та өнгөний сүр, мөнгөний сүүдэрт бөхийх ёсгүй

Kuzmo 2025-10-10

ФОТО:

Сэдвүүд : #Ерөнхийлөгч  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
“Чингис хаан” олон улсын нисэх буудлын хүчин чадал гурав дахин нэмэгдэж, жилд 5.2 сая зорчигч хүлээн авдаг болно
Улаанбаатарт агуулахын цогцолбор байгуулахад дэмжин ажиллахаа илэрхийлэв
Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
2026.09.29: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?
ШУУРХАЙ МЭДЭЭ
9 цагийн өмнө өмнө

Багш нарын баярыг олон улсад хэрхэн тэмдэглэдэг вэ

9 цагийн өмнө өмнө

Манипуляцын нөлөөнд монголчуудын алдагдсан боломж

10 цагийн өмнө өмнө

Томуугийн эсрэг дархлаажуулалт нийслэлийн хэмжээнд 67.2 хувьд хүрлээ

10 цагийн өмнө өмнө

“Чингис хаан” олон улсын нисэх буудлын хүчин чадал гурав дахин нэмэгдэж, жилд 5.2 сая зорчигч хүлээн авдаг болно

10 цагийн өмнө өмнө

Улаанбаатарт агуулахын цогцолбор байгуулахад дэмжин ажиллахаа илэрхийлэв

10 цагийн өмнө өмнө

Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв

10 цагийн өмнө өмнө

2026.09.29: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

10 цагийн өмнө өмнө

Х.Бат-Эрдэнээр 74 тэрбумыг төлүүлэх “барьц”-тай ганц барьцаа нь “Меланж”-ийн уурхай болоод байна

10 цагийн өмнө өмнө

Үс засуулбал сайн нөхөртэй нөхөрлөнө

10 цагийн өмнө өмнө

Их төлөв цэлмэг, өдөртөө 5-7 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

AIC STEPPE ARENA- МӨСӨН ӨРГӨӨ 5 нас хүрлээ

1 өдрийн өмнө өмнө

Мөрөөдөл биелэх - Мөсөн өргөө 6 жилийн өмнө

1 өдрийн өмнө өмнө

Дорнод аймгийн Матад суманд хээрийн түймэр гарчээ

1 өдрийн өмнө өмнө

Сонсголоор “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг ярилгүй “мартчих” вий?!

1 өдрийн өмнө өмнө

2026.09.28: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

1 өдрийн өмнө өмнө

Долоон улаан мэнгэтэй улаан морь өдөр

1 өдрийн өмнө өмнө

Ялимгүй хур тунадас орно

2 өдрийн өмнө өмнө

Бусдыг барьцаалж, заналхийлэн 1.3 тэрбум төгрөг авахыг завджээ

2 өдрийн өмнө өмнө

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 1000 мод тарилаа

2 өдрийн өмнө өмнө

“Айчи Нагояа-2026” наадамд оролцож буй баг тамирчдадаа амжилт хүслээ

2 өдрийн өмнө өмнө

Алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа

2 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 48 зөрчил бүртгэгдлээ

2 өдрийн өмнө өмнө

МАОЭНХ болон БНСУ-ын хөрөнгө оруулалттай МУНТУСА ХХК хамтын ажиллагааны гэрээ байгууллаа

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхий сайд Н.Учралын “Асуулгын цаг”-аас онцлох таван асуудал

2 өдрийн өмнө өмнө

Шүүхийн шийдвэрийнхэн Б.Эрдэнэбатын 174 тэрбумын өрийг төлүүл

2 өдрийн өмнө өмнө

Монголын охид Грекийг хожиж, олимпиадад 7-р байр эзэллээ

2 өдрийн өмнө өмнө

Найман цагаан мэнгэтэй хөхөгчин могой өдөр

2 өдрийн өмнө өмнө

Уулаараа ялимгүй хур тунадас орно

2026-09-27 өмнө

Монгол Улсын рекордыг шинэчлэн тогтоолоо

2026-09-27 өмнө

Ерөнхий сайд Н.Учрал Япон Улс руу албан ёсны айлчлал хийхээр мордлоо

САНАЛ БОЛГОХ
2026-09-23 өмнө

"Химийн масс олимпиад"-д Орхон аймгийн ЕБС-ийн 2055 сурагч хамрагджээ

2026-09-24 өмнө

Ачит Ихт компани нь нарны цахилгаан станцын хөгжүүлэлтийн ажлууд явагдаж байна

2026-09-24 өмнө

"Ачит Ихт" компани Тэрбум модны хүрээнд 2026 оны байдлаар 1 сая мод үрээр нь суулгасан байна

2026-09-25 өмнө

"Ачит Ихт" компани нь Хангалын гол дагуу 160 мянган бургас тарьсан байна

2026-09-25 өмнө

Ачит Ихт компанийн 2022-2025 онд хэрэгжүүлсэн төслүүд

2026-09-24 өмнө

2026.09.23: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

2026-09-23 өмнө

Мөрөөдөл биелсэн 5 жил: Мөсөн Өргөөний түүхт ой

2026-09-23 өмнө

“Автомашингүй өдөр-2026” болон “Night Marathon Ulaanbaatar 2026” олон улсын шөнийн гүйлт болно

2026-09-26 өмнө

2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцэв

2026-09-26 өмнө

Ерөнхийлөгчийн нэрэмжит шилжин явах цомын шилдгүүд тодорлоо

2026-09-26 өмнө

Улсын Их Хурлын асуулгын цагаар төрийн хямрал, төсвийн бодлогын талаар ярилцлаа

2026-09-25 өмнө

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийнэ

2026-09-24 өмнө

"Эрэл"-ийн Б.Эрдэнэбатын 174 тэрбумын өрийг нь цайруулах уу?!

2026-09-23 өмнө

О.Цогтгэрэл: “Төрөө хямралаас гаргая, түмнээ ядуурлаас аваръя” гэж хэлсний 26 жилийн ой болж байна.

2026-09-27 өмнө

“Night Marathon Ulaanbaatar 2026”-д 9 мянга орчим хүн оролцож байна

2026-09-27 өмнө

Монгол Улсын рекордыг шинэчлэн тогтоолоо

2026-09-27 өмнө

Ерөнхий сайд Н.Учрал Япон Улс руу албан ёсны айлчлал хийхээр мордлоо

2026-09-26 өмнө

Эв нэгдэлтэй байж, эх орныхоо нэрийг өндөрт өргөж явахыг захилаа

2026-09-23 өмнө

ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгээс асуусан онцлох асуултууд

2026-09-24 өмнө

Н.Учрал: Хөнгөлөлттэй зээлийн бодлогоор хөдөө аж ахуйн салбараа дэмжинэ

2026-09-24 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил бүртгэгдлээ

2026-09-24 өмнө

"Нахиа" ном солилцооны арга хэмжээ боллоо

2026-09-23 өмнө

2026.09.22: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

2026-09-25 өмнө

Н.Учрал: ЭХЭМҮТ-ийг хүүхдийн анагаах ухааны хөгжлийн тэргүүлэх төв болгоно

2026-09-23 өмнө

Засгийн газар "Гэрт ойрхон эмч, ойрхон эм" бодлого хэрэгжүүлнэ

2026-09-24 өмнө

Нийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байна

2026-09-23 өмнө

Зөвшөөрөл авахаас олгох хүртэлх бүх үйл ажиллагаанд баримт бичгийг иргэнээс нэг удаа авч, өргөдөл, хүсэлтийг шуурхай шийдвэрлэхийг үүрэг болголоо

2026-09-24 өмнө

Геологийн төв лаборатори орчмын төмөр зам доогуурх нүхэн гарцын ажил үргэлжилж байна

2026-09-25 өмнө

Баянхошуу “Өсөлт хөгжлийн төв” нээлтээ хийлээ

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхий сайд Н.Учралын “Асуулгын цаг”-аас онцлох таван асуудал

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах