• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Засгийн газрыг огцруулах эсэхийг шийдэх хуралдааныг хойшлууллаа

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан өнөөдөр 14.46 цагт 59.4 хувийн ирцтэйгээр эхэлж, Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулах саналыг хэлэлцлээ.

Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулах тухай саналыг УИХ-ын гишүүн П.Сайнзориг танилцуулав.

Монгол Улсын Их Хурлын гишүүд бид Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.11 дэх заалтад заасан бүрэн эрхийнхээ дагуу дараах үндэслэлээр Монгол Улсын Ерөнхий сайд Гомбожавын Занданшатарыг огцруулах саналыг гаргаж байна хэмээгээд үндэслэлүүдээ танилцуулав.

Тэрбээр үндэслэлдээ Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Монгол Улсын Их Хурал болон Монгол Улсын Ерөнхийлөгчид Хууль зүй, дотоод хэргийн сайдыг огцруулах асуудлыг болон Хууль зүй, дотоод хэргийн сайдыг шинээр томилох асуудлыг танилцуулаагүй байхдаа Хууль зүй, дотоод хэргийн сайдыг “томиллоо” гэж олон нийтэд албан ёсоор зарласан нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн болон Улсын Их Хурлын бүрэн эрхэд халдсан, Үндсэн хуулийн суурь зарчмыг хөндсөн,  хууль дээдлэх зарчмыг зөрчсөн үйлдэл гэж үзэж байна. 

Засгийн газрын гишүүнийг томилох, огцруулахад Улсын Их Хурал, Ерөнхийлөгчид урьдчилж танилцуулах нь төрийн эрх мэдлийн салаа мөчир болох институц хоорондын харилцаа төдийгүй, төрийн эрх мэдлийн хуваарилалт, төрийн эрх мэдэл хоорондын харилцан хяналт тэнцэлтэй байх зарчмыг хангаж байгаа явдал юм. Үүнийг үл ойшоон Ерөнхий сайдын “онцгой бүрэн эрхийнхээ” хүрээнд “Хууль зүй, дотоод хэргийн сайдыг томиллоо” гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн суурь зарчмын нэг болох төрийн эрх мэдэл хуваарилах зарчмыг алдагдуулж,  Монгол Улсын Үндсэн хуулийн Гуравдугаар зүйлийн “…Монголын Ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ” гэснийг зөрчсөн үйлдэл болсон гэж үзэж байна гэлээ.  

УИХ-ын гишүүн П.Сайнзориг, Монгол Улсын Ерөнхий сайд нь Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүн, Засгийн газрын тэргүүн, төрийн өндөр хариуцлагатай албан тушаалтны хувьд олон нийтэд зориулж албан мэдэгдэл хийхдээ Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлд заасан “... Гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно...” гэснийг, Дөчин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “... Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн ... хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй.”  гэснийг тус тус зөрчин бусдын гэм бурууг тогтоосон агуулгатай мэдэгдэл хийснээрээ Монгол Улсын Үндсэн хуульд заасан Монгол Улсын шүүх эрх мэдлийн бүрэн эрхэд халдсан шинжтэй төдийгүй, Үндсэн хуульт ёс, хууль дээдлэх зарчмыг үгүйсгэж байна.

Тодорхой хэрэг, маргааныг хянан шийдвэрлүүлэхээр Хууль зүй, дотоод хэргийн сайдыг томиллоо гэсэн агуулгатай түүний мэдэгдэл нь Монгол Улсын Ерөнхий сайдын албан тушаалын бүрэн эрхийг хэтрүүлсэн, шударга ёсны зарчмыг өөртөө ашигтай байдлаар сонгож ашигласан /selective justice/, Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн сайдын бүрэн эрхэд хамаарахгүй ажил үүргийг хариуцуулах шинжтэй байна. Ерөнхий сайдын энэхүү үйлдэл нь парламентын засаглалтай Үндсэн хуульт ёсыг гажуудуулах, “хүн” биш “хууль” засагладаг байх нийгмийн хүсэл зоригийн эсрэг жишиг болж үлдэх эрсдэлийг бий болголоо. Мөн Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 3-т “Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд Засгийн газрын үйл ажиллагааны үндсэн болон тодорхой хүрээний ажил эрхэлнэ. Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүний эрхлэх үндсэн хүрээний ажлыг энэ хуулиар, тодорхой ажлыг бусад хуулиар зохицуулна.” гэж заасантай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина.” гэж заасантай нийцэхгүй байна гэж танилцуулав.

Тэрбээр, Монгол Улсын Засгийн газар 2025 оны 8 дугаар сарын 20-ны өдөр баталсан 55 дугаар тогтоолоороо нүүрс, төмөр, хайлуур жонш экспортлогч аж ахуй нэгж нь тухайн сардаа ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр /АМНАТ/ төлөхдөө бүтээгдэхүүний дөрөвний нэгийг уул уурхайн биржээр арилжаалсан тохиолдолд нийт экспортод гаргасан бүтээгдэхүүний АМНАТ ногдуулах борлуулалтын үнэлгээг биржээр борлуулсан үнэлгээгээр буюу бага үнээр тооцохоор зохицуулжээ.   

Ингэснээрээ тодорхой этгээдүүдэд давуу байдал үүсгэсэн, шударга бус өрсөлдөөнийг хөхиүлэн дэмжсэн, далд эдийн засгийг дэмжсэн, уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаанаас ухарсан шийдвэр болсон байна. Мөн энэхүү тогтоол нь Монгол Улсын Үндсэн хууль, Татварын ерөнхий хууль, Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хууль, Ашигт малтмалын тухай хууль, Хууль тогтоомжийн тухай хууль, холбогдох бусад эрх зүйн акттай тус тус зөрчилдөж байна.

Үүнээс гадна улсын төсөвт мөн төрлийн бүтээгдэхүүний АМНАТ-аас төвлөрүүлэх орлогыг бууруулах нөхцөлийг бүрдүүлж, улс орны эдийн засагт хохиролтой шийдвэр болсон төдийгүй Төсвийн тухай хуулийн 6.2.5-д “төсвийн жилийн дундуур орлого бууруулах, зарлага нэмэгдүүлэх үр дагавартай бодлогын аливаа шийдвэр гаргасан бол түүнийг дараагийн төсвийн жилээс хэрэгжүүлнэ” гэснийг зөрчиж Засгийн газар тогтоолоо баталсан байна.

“Үндсэн хуульд хууль, зарлиг, төрийн байгууллагын бусад шийдвэр, нийт байгууллага, иргэний үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино” гэсэн Монгол Улсын Үндсэн хуулийн Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан Үндсэн хуульт ёсыг хамгаалж, төлөөллийн, хууль тогтоох дээд байгууллага болох парламентын дархлааг бэхжүүлэх нь Монгол Улсын Их Хурлын гишүүдийн үүрэг юм. 

Иймд Монгол Улсын Их Хурлын гишүүд бид Монгол Улсын Ерөнхий сайд Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 4 дэх хэсэг, Дөчин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтын холбогдох зохицуулалт болон Монгол Улсын Засгийн газрын тухай хууль, Татварын ерөнхий хууль, Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хууль, Ашигт малтмалын тухай хуулийн холбогдох заалтыг заасныг зөрчсөн гэж үзэж, Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.11 дэх заалтад заасан бүрэн эрхийнхээ дагуу Монгол Улсын Ерөнхий сайд Гомбожавын Занданшатарыг огцруулах саналыг албан ёсоор тавьж байна гэлээ.

Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулах тухай саналтай холбогдуулан УИХ-ын гишүүд Монгол Улсын Ерөнхий сайд, УИХ-ын гишүүн П.Сайнзориг нараас асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.

Ингээд ажлын цаг дууссан тул Байнгын хорооны дарга Ц.Сандаг-Очир хуралдааныг түр завсарлуулж, ирэх долоо хоногийн Даваа гарагт үргэлжлүүлэхээр болсныг мэдэгдлээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
“Чингис хаан” олон улсын нисэх буудлын хүчин чадал гурав дахин нэмэгдэж, жилд 5.2 сая зорчигч хүлээн авдаг болно
Улаанбаатарт агуулахын цогцолбор байгуулахад дэмжин ажиллахаа илэрхийлэв
Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
2026.09.29: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Нийтлэл
  • •Чуулган
  • •Степпе Арена
  • •Халуун сэдэв
  • •Фото мэдээ
  • •Уул уурхай
  • •Гадаад харилцаа
  • •Ерөнхийлөгч
  • •Эрүүл мэнд
  • •E-Sport
  • •Сэрэмжлүүлэг
  • •ММ-ын тодруулга
  • •Нийслэл
  • •Ярилцлага
ХУРААХ
Монгол Улсын Ерөнхийлөгч...
Дамбадаржаа дэд төвийн дэд...

Засгийн газрыг огцруулах эсэхийг шийдэх хуралдааныг хойшлууллаа

Kuzmo 2025-10-11

ФОТО:

Сэдвүүд : #Байнгын хороо   #Засгийн газар  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
“Чингис хаан” олон улсын нисэх буудлын хүчин чадал гурав дахин нэмэгдэж, жилд 5.2 сая зорчигч хүлээн авдаг болно
Улаанбаатарт агуулахын цогцолбор байгуулахад дэмжин ажиллахаа илэрхийлэв
Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
2026.09.29: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?
ШУУРХАЙ МЭДЭЭ
14 цагийн өмнө өмнө

Багш нарын баярыг олон улсад хэрхэн тэмдэглэдэг вэ

14 цагийн өмнө өмнө

Манипуляцын нөлөөнд монголчуудын алдагдсан боломж

14 цагийн өмнө өмнө

Томуугийн эсрэг дархлаажуулалт нийслэлийн хэмжээнд 67.2 хувьд хүрлээ

14 цагийн өмнө өмнө

“Чингис хаан” олон улсын нисэх буудлын хүчин чадал гурав дахин нэмэгдэж, жилд 5.2 сая зорчигч хүлээн авдаг болно

14 цагийн өмнө өмнө

Улаанбаатарт агуулахын цогцолбор байгуулахад дэмжин ажиллахаа илэрхийлэв

14 цагийн өмнө өмнө

Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв

14 цагийн өмнө өмнө

2026.09.29: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

14 цагийн өмнө өмнө

Х.Бат-Эрдэнээр 74 тэрбумыг төлүүлэх “барьц”-тай ганц барьцаа нь “Меланж”-ийн уурхай болоод байна

15 цагийн өмнө өмнө

Үс засуулбал сайн нөхөртэй нөхөрлөнө

15 цагийн өмнө өмнө

Их төлөв цэлмэг, өдөртөө 5-7 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

AIC STEPPE ARENA- МӨСӨН ӨРГӨӨ 5 нас хүрлээ

1 өдрийн өмнө өмнө

Мөрөөдөл биелэх - Мөсөн өргөө 6 жилийн өмнө

1 өдрийн өмнө өмнө

Дорнод аймгийн Матад суманд хээрийн түймэр гарчээ

1 өдрийн өмнө өмнө

Сонсголоор “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг ярилгүй “мартчих” вий?!

1 өдрийн өмнө өмнө

2026.09.28: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

1 өдрийн өмнө өмнө

Долоон улаан мэнгэтэй улаан морь өдөр

1 өдрийн өмнө өмнө

Ялимгүй хур тунадас орно

2 өдрийн өмнө өмнө

Бусдыг барьцаалж, заналхийлэн 1.3 тэрбум төгрөг авахыг завджээ

2 өдрийн өмнө өмнө

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 1000 мод тарилаа

2 өдрийн өмнө өмнө

“Айчи Нагояа-2026” наадамд оролцож буй баг тамирчдадаа амжилт хүслээ

2 өдрийн өмнө өмнө

Алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа

2 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 48 зөрчил бүртгэгдлээ

2 өдрийн өмнө өмнө

МАОЭНХ болон БНСУ-ын хөрөнгө оруулалттай МУНТУСА ХХК хамтын ажиллагааны гэрээ байгууллаа

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхий сайд Н.Учралын “Асуулгын цаг”-аас онцлох таван асуудал

2 өдрийн өмнө өмнө

Шүүхийн шийдвэрийнхэн Б.Эрдэнэбатын 174 тэрбумын өрийг төлүүл

2 өдрийн өмнө өмнө

Монголын охид Грекийг хожиж, олимпиадад 7-р байр эзэллээ

2 өдрийн өмнө өмнө

Найман цагаан мэнгэтэй хөхөгчин могой өдөр

2 өдрийн өмнө өмнө

Уулаараа ялимгүй хур тунадас орно

2026-09-27 өмнө

Монгол Улсын рекордыг шинэчлэн тогтоолоо

2026-09-27 өмнө

Ерөнхий сайд Н.Учрал Япон Улс руу албан ёсны айлчлал хийхээр мордлоо

САНАЛ БОЛГОХ
2026-09-24 өмнө

Ачит Ихт компани нь нарны цахилгаан станцын хөгжүүлэлтийн ажлууд явагдаж байна

2026-09-24 өмнө

"Ачит Ихт" компани Тэрбум модны хүрээнд 2026 оны байдлаар 1 сая мод үрээр нь суулгасан байна

2026-09-25 өмнө

"Ачит Ихт" компани нь Хангалын гол дагуу 160 мянган бургас тарьсан байна

2026-09-25 өмнө

Ачит Ихт компанийн 2022-2025 онд хэрэгжүүлсэн төслүүд

2026-09-24 өмнө

2026.09.23: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

2026-09-26 өмнө

2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцэв

2026-09-26 өмнө

Ерөнхийлөгчийн нэрэмжит шилжин явах цомын шилдгүүд тодорлоо

2026-09-26 өмнө

Улсын Их Хурлын асуулгын цагаар төрийн хямрал, төсвийн бодлогын талаар ярилцлаа

2026-09-25 өмнө

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийнэ

2026-09-24 өмнө

"Эрэл"-ийн Б.Эрдэнэбатын 174 тэрбумын өрийг нь цайруулах уу?!

2026-09-27 өмнө

“Night Marathon Ulaanbaatar 2026”-д 9 мянга орчим хүн оролцож байна

2026-09-27 өмнө

Монгол Улсын рекордыг шинэчлэн тогтоолоо

2026-09-27 өмнө

Ерөнхий сайд Н.Учрал Япон Улс руу албан ёсны айлчлал хийхээр мордлоо

2026-09-26 өмнө

Эв нэгдэлтэй байж, эх орныхоо нэрийг өндөрт өргөж явахыг захилаа

2026-09-24 өмнө

Н.Учрал: Хөнгөлөлттэй зээлийн бодлогоор хөдөө аж ахуйн салбараа дэмжинэ

2026-09-24 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил бүртгэгдлээ

2026-09-24 өмнө

"Нахиа" ном солилцооны арга хэмжээ боллоо

2026-09-25 өмнө

Н.Учрал: ЭХЭМҮТ-ийг хүүхдийн анагаах ухааны хөгжлийн тэргүүлэх төв болгоно

2026-09-24 өмнө

Нийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байна

2026-09-24 өмнө

Геологийн төв лаборатори орчмын төмөр зам доогуурх нүхэн гарцын ажил үргэлжилж байна

2026-09-25 өмнө

Баянхошуу “Өсөлт хөгжлийн төв” нээлтээ хийлээ

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхий сайд Н.Учралын “Асуулгын цаг”-аас онцлох таван асуудал

2026-09-26 өмнө

Автомашингүй өдөр хаах замын хуваарь

2026-09-26 өмнө

Үс засуулвал өлзийтэй сайн

2026-09-25 өмнө

Н.Учрал: 2027 оны төсвийн бодлогын үр дүн эн тэргүүнд өрхөд мэдрэгдэх ёстой

2026-09-25 өмнө

2026.09.24: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

2026-09-24 өмнө

Монгол Улсад гадаадын хөрөнгө оруулалтын жилд орох урсгалыг 5.5 тэрбум ам.долларт хүргэх ажлын төлөвлөгөөг танилцууллаа

2026-09-24 өмнө

БНСУ-д суугаа Элчин сайдын яамны Консулын хэлтсийн салбарыг Инчон хотод байгуулна

2026-09-24 өмнө

Суурьшлын бүсэд хүрэн баавгай орж ирж байгаатай холбогдуулан болзошгүй эрсдэлээс өөрийгөө болон ойрын хүмүүсээ хамгаалахыг сэрэмжлүүлж байна

2026-09-25 өмнө

"Хятад дууг хэн сайн дуулах вэ" уралдааны шилдгүүд тодорлоо

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах