• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Аялал эхэллээ, амрагчдаа угтахад бэлэн үү

Өнөөдөр нар буцаж, усны хор тайлагдаж байна. Намуудын улс төрийн синдром дуусахад долоо хоног үлдэж, наадам эхлэхэд харин 18 хоног үлджээ. Хангай дэлхий ч хураа харамгүй хайрлаж, байгаль ээж ногоон гоёлоо өмсч, ёстой л ойрын хэдэн жил үзээгүй сайхан зун болох нь гэсэн яриа хэдийнэ гарч эхэлчихэж. Улс төрийн сонгуулийн сурталчилгаа дээр дооргүй өрнөсөн энэ үед нийгэм тэр хэмжээгээр бухимдалтай байх шиг. Тиймдээ ч хүн бүхэн л сонгууль дуусч албан ёсны амралтаа авахыг тэсч ядан хүлээж буй нь илт. Хаагуур аялах вэ гэдэг маршрутаа хүртэл гаргачихсан, наадмын ес хоногийн амралтаар ёстой л шавайгаа ханатал зугаалахаар төлөвлөж байгаагаа цахим хуудсаар нэг ярьцгааж байгаа билээ. Ерөөс жилийн жилд л зуны амралтаар нийслэлд цөөхөн хүмүүс үлддэг.
 
Ээлжийн ажилтай, төрийн албан хаагчдыг эс тооцвол хөгшин хөвөөгүй л хөдөөг барааддаг нь худлаа биш. Аятайхан амралтын газар, хөдөө байгаа ах дүүгээ барааддаг уламжлалаар ч өнөө жил хөдөөгүүр амрагчид олон байх нь. Нөгөө талаар, долдугаар сард Монгол Улсад томоохон дээд хэмжээний уулзалт товлогдсон. Тэр ч утгаараа нийслэлд аль болох түгжирч бухимдалгүй хөдөө гадаа явж амрахыг төр засгийн удирдлагууд иргэддээ уриалж буй юм. Монгол Улсын нэр хүнд дэлхийд гарах хойно мэдээж уриалгыг нь дагаад хөдөө явах бодолтой хүн олон бий. Гэвч хаана очиж амрах вэ гэдэг нь толгойн өвчин болчихоод байгаа юм. Чин үнэнийг хэлэхэд нийслэлчүүд Горхи-Тэрэлжийн цөөн хэдэн амралтаас үндсэндээ залхчихсан. Хүүхэд, хөгшидгүй ус бараадахыг хүсч Туулаа даган өгсдөг ч тухалж амарчихмаар амралтын газар цөөхөн гээд хэлчихэд хатуудахгүй. Мэдээж ам болгонд гэр барьчихсан, амралт байгуулчихсан байхад юу бичээд байна вэ хэмээн бухимдах нэгэн гарч мэдэх юм. 
 
Гэхдээ эдгээр амралтын газруудаас аятайхан хоночихмоор газар байдаг билүү хэмээн асуумаар санагддагийг нуух юун. Хүүхдээ тоглуулчих тоглоомын талаар яриад ч хэрэггүй. Эгнүүлж барьсан хэдэн гэрээс нь архи тамхины нэхүүн үнэр, ор хөнжлийнх нь даавуунаас толгой эргэж огиудас хүрэм өмхий үнэр л ханхалж байдгийг худлаа гэж хэлэх хүн гарахгүй биз. Тэрэлжийн орчимд 100 гаруй амралтын газар байлаа гэж бодоход тэндээс стандартын шаардлага хангасан нь гарын 10 хуруунд багтам цөөхөн байдаг. Амралт, аялалын газрын стандартыг хангасан газар нийслэл ч гэлтгүй хөдөө орон нутагт ч цөөхөн. Тиймээс амралт эхэлчихлээ амрагчдаа угтаж авахад бэлэн үү хэмээн асуугаад байгаа юм. Амралтын газрын стандартыг шалгаж хянадаг газрууд ч өнөө жил ажлаа хийсэн шиг хийхгүй бол АСЕМ-ын уулзалтаас “дүрвэсэн” иргэд, цаашлаад том уулзалтын хүрээнд ирэх зочид төлөөлөгч, монголыг зорих жуулчдын тоо энэ зуныг дуустал үргэлжлэх нь тодорхой байгаа юм. 
 
Зарим бэлтэй зочид мэдээж гэр бүл үр хүүхдээ дагуулаад ирэхийг үгүйсгэх аргагүй. Хаа хол Хөвсгөлийн тайга руу зорьж чадахгүй ч хажууханд байгаа Тэрэлж рүү гараад давхилаа гэхэд халтайсан гэртэй, бие засах жорлонгүй угтвал юу болох билээ. Тиймээс өнөө жил баталсан журам дүрмээ хэрэгжүүлсэн шиг хэрэгжүүлж хэрэгтэй, хэрэггүй амралтын газруудыг журамлах шаардлагатай байна. Нийтийн бие засах газартай, нойлын өрөөний стандартыг ч ядахад мөрдүүлдэг болмоор байгаа юм. Ор дэрний цагаан хэрэглэл, барьсан гэрнээс нь эхлээд шахаж шаардах зүйл бишгүй олон гарна. Ганцхан нийслэл ч гэлтгүй хөдөө орон нутгийн удирдлагууд ч амралтын газар ажиллуулж буй иргэддээ зохих ёсны шаардлага тавихгүй бол хөдөөг зорьсон иргэд халдварт өвчин тусчихаад ирэх вий дээ. Өнөө жил нийт нутгаар хур бороо элбэг байхыг Цаг уур орчны шинжилгээний хүрээлэнгээс анхааруулж байна. Тиймдээ ч амралтаар хөдөө явсан иргэд майхан саваа барих гэхээс илүү амралтын газар бараадах нь тодорхой байгаа юм. Харин тэднийг нүүр улайхааргүй амралтад буулгачихаад мөнгийг нь “сааж” байвал хэн юу хэлэх билээ. Чийгтэй гэр байшин, тохь тухгүй амралтад угтчихаад тэнгэрт тулсан үнэ хэлээд суувал хэн ч үйлчлүүлэхгүй гэдгийг эрхэм бизнес эрхлэгчид тунгааж нэг бодох биз.
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Монголын бахархлаар халхавч хийсэн 1XBET
Л.Оюун-Эрдэнийн үед АТГ-ын мөрдөгчийн магадгүй “хууль зөрчин” гаргуулсан татварын байцаагчдын дүгнэлт бусдыг яллах баримт болжээ
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Чуулган
  • •Нийтлэл
  • •E-Sport
  • •Ерөнхийлөгч
  • •Сэрэмжлүүлэг
  • •Нийслэл
  • •Бөхийн төрлүүд
  • •Үндэсний спорт
  • •Сагсанбөмбөг
  • •Гэмт хэрэг
  • •Сурвалжлага
  • •ММ-ын тодруулга
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Уул уурхай
ХУРААХ
Үнэ дагаж үйлчилгээ гэдгийг...
Үерийн улмаас 13 хүн амиа алджээ

Аялал эхэллээ, амрагчдаа угтахад бэлэн үү

Өнөртогтох 2016-06-22
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
Аялал эхэллээ, амрагчдаа угтахад бэлэн үү
Өнөөдөр нар буцаж, усны хор тайлагдаж байна. Намуудын улс төрийн синдром дуусахад долоо хоног үлдэж, наадам эхлэхэд харин 18 хоног үлджээ. Хангай дэлхий ч хураа харамгүй хайрлаж, байгаль ээж ногоон гоёлоо өмсч, ёстой л ойрын хэдэн жил үзээгүй сайхан зун болох нь гэсэн яриа хэдийнэ гарч эхэлчихэж. Улс төрийн сонгуулийн сурталчилгаа дээр дооргүй өрнөсөн энэ үед нийгэм тэр хэмжээгээр бухимдалтай байх шиг. Тиймдээ ч хүн бүхэн л сонгууль дуусч албан ёсны амралтаа авахыг тэсч ядан хүлээж буй нь илт. Хаагуур аялах вэ гэдэг маршрутаа хүртэл гаргачихсан, наадмын ес хоногийн амралтаар ёстой л шавайгаа ханатал зугаалахаар төлөвлөж байгаагаа цахим хуудсаар нэг ярьцгааж байгаа билээ. Ерөөс жилийн жилд л зуны амралтаар нийслэлд цөөхөн хүмүүс үлддэг.
 
Ээлжийн ажилтай, төрийн албан хаагчдыг эс тооцвол хөгшин хөвөөгүй л хөдөөг барааддаг нь худлаа биш. Аятайхан амралтын газар, хөдөө байгаа ах дүүгээ барааддаг уламжлалаар ч өнөө жил хөдөөгүүр амрагчид олон байх нь. Нөгөө талаар, долдугаар сард Монгол Улсад томоохон дээд хэмжээний уулзалт товлогдсон. Тэр ч утгаараа нийслэлд аль болох түгжирч бухимдалгүй хөдөө гадаа явж амрахыг төр засгийн удирдлагууд иргэддээ уриалж буй юм. Монгол Улсын нэр хүнд дэлхийд гарах хойно мэдээж уриалгыг нь дагаад хөдөө явах бодолтой хүн олон бий. Гэвч хаана очиж амрах вэ гэдэг нь толгойн өвчин болчихоод байгаа юм. Чин үнэнийг хэлэхэд нийслэлчүүд Горхи-Тэрэлжийн цөөн хэдэн амралтаас үндсэндээ залхчихсан. Хүүхэд, хөгшидгүй ус бараадахыг хүсч Туулаа даган өгсдөг ч тухалж амарчихмаар амралтын газар цөөхөн гээд хэлчихэд хатуудахгүй. Мэдээж ам болгонд гэр барьчихсан, амралт байгуулчихсан байхад юу бичээд байна вэ хэмээн бухимдах нэгэн гарч мэдэх юм. 
 
Гэхдээ эдгээр амралтын газруудаас аятайхан хоночихмоор газар байдаг билүү хэмээн асуумаар санагддагийг нуух юун. Хүүхдээ тоглуулчих тоглоомын талаар яриад ч хэрэггүй. Эгнүүлж барьсан хэдэн гэрээс нь архи тамхины нэхүүн үнэр, ор хөнжлийнх нь даавуунаас толгой эргэж огиудас хүрэм өмхий үнэр л ханхалж байдгийг худлаа гэж хэлэх хүн гарахгүй биз. Тэрэлжийн орчимд 100 гаруй амралтын газар байлаа гэж бодоход тэндээс стандартын шаардлага хангасан нь гарын 10 хуруунд багтам цөөхөн байдаг. Амралт, аялалын газрын стандартыг хангасан газар нийслэл ч гэлтгүй хөдөө орон нутагт ч цөөхөн. Тиймээс амралт эхэлчихлээ амрагчдаа угтаж авахад бэлэн үү хэмээн асуугаад байгаа юм. Амралтын газрын стандартыг шалгаж хянадаг газрууд ч өнөө жил ажлаа хийсэн шиг хийхгүй бол АСЕМ-ын уулзалтаас “дүрвэсэн” иргэд, цаашлаад том уулзалтын хүрээнд ирэх зочид төлөөлөгч, монголыг зорих жуулчдын тоо энэ зуныг дуустал үргэлжлэх нь тодорхой байгаа юм. 
 
Зарим бэлтэй зочид мэдээж гэр бүл үр хүүхдээ дагуулаад ирэхийг үгүйсгэх аргагүй. Хаа хол Хөвсгөлийн тайга руу зорьж чадахгүй ч хажууханд байгаа Тэрэлж рүү гараад давхилаа гэхэд халтайсан гэртэй, бие засах жорлонгүй угтвал юу болох билээ. Тиймээс өнөө жил баталсан журам дүрмээ хэрэгжүүлсэн шиг хэрэгжүүлж хэрэгтэй, хэрэггүй амралтын газруудыг журамлах шаардлагатай байна. Нийтийн бие засах газартай, нойлын өрөөний стандартыг ч ядахад мөрдүүлдэг болмоор байгаа юм. Ор дэрний цагаан хэрэглэл, барьсан гэрнээс нь эхлээд шахаж шаардах зүйл бишгүй олон гарна. Ганцхан нийслэл ч гэлтгүй хөдөө орон нутгийн удирдлагууд ч амралтын газар ажиллуулж буй иргэддээ зохих ёсны шаардлага тавихгүй бол хөдөөг зорьсон иргэд халдварт өвчин тусчихаад ирэх вий дээ. Өнөө жил нийт нутгаар хур бороо элбэг байхыг Цаг уур орчны шинжилгээний хүрээлэнгээс анхааруулж байна. Тиймдээ ч амралтаар хөдөө явсан иргэд майхан саваа барих гэхээс илүү амралтын газар бараадах нь тодорхой байгаа юм. Харин тэднийг нүүр улайхааргүй амралтад буулгачихаад мөнгийг нь “сааж” байвал хэн юу хэлэх билээ. Чийгтэй гэр байшин, тохь тухгүй амралтад угтчихаад тэнгэрт тулсан үнэ хэлээд суувал хэн ч үйлчлүүлэхгүй гэдгийг эрхэм бизнес эрхлэгчид тунгааж нэг бодох биз.
Сэдвүүд : #Гадаад харилцаа  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Монголын бахархлаар халхавч хийсэн 1XBET
Л.Оюун-Эрдэнийн үед АТГ-ын мөрдөгчийн магадгүй “хууль зөрчин” гаргуулсан татварын байцаагчдын дүгнэлт бусдыг яллах баримт болжээ
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
9 цагийн өмнө өмнө

“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээлээ

9 цагийн өмнө өмнө

Есөн улаан мэнгэтэй шарагчин үхэр өдөр

9 цагийн өмнө өмнө

Өдөртөө 7-9 хэм дулаан байна

22 цагийн өмнө өмнө

Шинэ гарди М.Лхагвагэрэл “Чингис хаан” цом гардлаа

1 өдрийн өмнө өмнө

Монголын бахархлаар халхавч хийсэн 1XBET

1 өдрийн өмнө өмнө

Нийслэл хотын албан татварыг 50 хувиар бууруулах тогтоолын төслийг баталлаа

1 өдрийн өмнө өмнө

Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө

1 өдрийн өмнө өмнө

С.Нарангэрэл: Чингис хааны Их Засгийн амин сүнс нь ёс суртахуун гэсэн дүгнэлтэд хүрсэн

1 өдрийн өмнө өмнө

С.Бямбацогт: Төрийн хүч эрх мэдэлд бус, ард түмнийхээ итгэлд оршдог

1 өдрийн өмнө өмнө

Өнөөдөр Дашнямтай билэгт сайн өдөр

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 8-10 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Нийслэл төсвийн мөнгөөр нэг ч такси худалдаж авахгүй

2 өдрийн өмнө өмнө

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

2 өдрийн өмнө өмнө

Л.Оюун-Эрдэнийн үед АТГ-ын мөрдөгчийн магадгүй “хууль зөрчин” гаргуулсан татварын байцаагчдын дүгнэлт бусдыг яллах баримт болжээ

2 өдрийн өмнө өмнө

"The Mongolz" баг "IEM Beijing 2026" тэмцээний 2-р байрт орлоо

2 өдрийн өмнө өмнө

С.Амарсайхан: Иргэдээ даапаалж, төрийн тэргүүнээрээ даажигнасан засгийн газар

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

2 өдрийн өмнө өмнө

“Сайншанд” агаарын навигацийн төвийг ашиглалтад оруулахыг үүрэг болголоо

2 өдрийн өмнө өмнө

“Ерөнхий сайдаас шууд асуу” уулзалт дорноговийн сайншанд суманд боллоо

2 өдрийн өмнө өмнө

“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

2 өдрийн өмнө өмнө

Хоёр хар мэнгэтэй улаагчин гахай өдөр

2 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 2-4 хэм дулаан байна

2026-11-08 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "IEM Beijing 2026" тэмцээний аваргын төлөө "MOUZ" багтай өрсөлдөнө

2026-11-08 өмнө

Монголд хүнд даацын цахилгаан автомашин цэнэглэгч нэвтэрч байна

2026-11-08 өмнө

Замын-Үүдэд ачааны цахилгаан автомашинд зориулсан гарц байгуулна

2026-11-08 өмнө

Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Б.Пүрэвдагвыг томиллоо

2026-11-08 өмнө

Сурагчдын II улирлын хичээл маргааш эхэлнэ

2026-11-08 өмнө

Гурван хөх мэнгэтэй улаан нохой өдөр

2026-11-08 өмнө

Их төлөв цэлмэг, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-11-07 өмнө

Чингис хааны төрт ёсны уламжлалыг мөнхжүүлэх тогтоолын төслийг баталлаа

САНАЛ БОЛГОХ
2026-11-04 өмнө

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов

2026-11-06 өмнө

“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 сая тн ачаа тээвэрлэжээ

2026-11-06 өмнө

Ерөнхийлөгч шатахууны асуудлаар холбогдох албан тушаалтнуудыг хүлээн авч уулзлаа

2026-11-06 өмнө

Хахууль өгсөн иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх санал хүргүүлэв

2026-11-07 өмнө

Чингис хааны төрт ёсны уламжлалыг мөнхжүүлэх тогтоолын төслийг баталлаа

2026-11-06 өмнө

Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв

2026-11-06 өмнө

Сурагчдын цүнх дэлхийн стандартаар 700 гр бол манай улсад 2-3 кг байна

2026-11-05 өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" хагас шигшээд шалгарлаа

2026-11-04 өмнө

Агаараас эрэн хайх, аврах ангийн талаар санал солилцлоо

2026-11-06 өмнө

Б.Энхбаяр: “Чөлөөлье” санаачилгын цөм нь төрийн өмчийн реформ юм

2026-11-07 өмнө

"The MongolZ" баг хагас шигшээн тоглолтоо өнөөдөр "NaVi" багтай хийнэ

2026-11-06 өмнө

Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

2026-11-07 өмнө

Архангай аймгийн Төвшрүүлэх суманд газар хөдөллөө

2026-11-06 өмнө

“Алтан цом”-ын барилдаан маргааш эхэлнэ

2026-11-06 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ

2026-11-05 өмнө

Онцгой хамгаалалтын бүсэд дэд бүтэц байгуулахыг хориглох тухай хуулийн төсөл

2026-11-06 өмнө

Үс засуулбал өлзийтэй сайн

2026-11-05 өмнө

“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа

2026-11-05 өмнө

Хангалын голын дагуу 264,973 ширхэг мод тарьж, бүрэн дуусгалаа

2026-11-04 өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" тэмцээний шигшээ шатанд шалгарлаа

2026-11-05 өмнө

Б.Пүрэвдагва: Энэ өвөл 7-10 мянган айлын яндан буулгана

2026-11-05 өмнө

А.Ариунзаяа:Цэцийн дарга гишүүнээс өндөр цалин авахыг эсэргүүцэж байна

2026-11-05 өмнө

Дүүжин замын тээврийн кабиныг хүчтэй савлуулах, гэнэт зогсоох туршилт хийж байна

2026-11-05 өмнө

Жэйлин Браун 30 оноог авч, баг нь улирлын найм дахь хожлоо байгууллаа

2026-11-05 өмнө

Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгээс АН-ын бүлэг завсарлага авлаа

2026-11-05 өмнө

Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ

2026-11-05 өмнө

БНСУ-аас алтан эдлэл захиалгаар авчирна гэж 500 орчим иргэнийг залилсан

2026-11-07 өмнө

Цас орохгүй, өдөртөө 3-5 хэм хүйтэн байна

2026-11-05 өмнө

Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо

2026-11-07 өмнө

Дөрвөн ногоон мэнгэтэй хөхөгчин тахиа өдөр

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах