• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцрууллаа

Монгол Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулганы (2025.10.17) хуралдаан Улсын Их Хурлын 66 гишүүн бүртгүүлснээр 52.4 хувийн ирцтэйгээр эхэллээ. Чуулганы нэгдсэн хуралдаан эхлэхэд гишүүдийн ирцтэй холбоотой тодруулга хийж байгааг Улсын Их Хурлын дэд дарга Х.Булгантуяа хэлж, энэ талаар Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж тайлбар хийв.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн “Хуралдааны тов, дараалал тогтооход баримтлах журам” хэмээх 6 дугаар зүйлийн 6.2 дахь заалтад “…Нэгдсэн хуралдаан долоо хоног бүрийн Пүрэв, Баасан гарагт 10.00-13.00, 14.00-18.00 цагт хуралдана. Гишүүд өглөө 09.00 цагаас эхлэн ирцэд бүртгүүлж, хуралдаанаар асуудал хэлэлцэхэд бэлтгэнэ…” гэж заасныг Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга танилцуулсан. Үргэлжлүүлэн тэрбээр “Өөрөөр хэлбэл, 2025 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн Пүрэв гаргийн чуулганы нэгдсэн хуралдаанд бэлтгэх ирц 09.00 цагт эхэлж, хуралдаанаар асуудал хэлэлцэхэд бэлтгэсэн. Пүрэв гарагийн  09.00 цагт эхэлсэн бүртгэл өнөөдрийн буюу 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 10 цаг 13 минутад ирц бүрдлээ. Энэ нь  Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулльтай зөрчилдсөн зүйл байхгүй” хэмээн тайлбарлалаа. Ийнхүү Монгол Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулганы хуралдаанаар зургаан асуудал хэлэлцэхээр тогтов.

Эхлээд Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулах саналыг хэлэлцэж, энэ талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа танилцуулав.

Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг нарын нэр бүхий 54 гишүүн Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.11 дэх заалтыг тус тус үндэслэн 2025 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Монгол Улсын Ерөнхий сайд Гомбожавын Занданшатарыг огцруулах саналыг Улсын Их Хуралд албан ёсоор тавьсан. Төрийн байгуулалтын байнгын хороо уг саналыг Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу гурав хоногийн дараа буюу 2025 оны 10 дугаар сарын 10, 16-ны өдрийн хуралдаанаараа Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 101 дүгээр зүйлийг баримтлан хэлэлцжээ. Байнгын хорооны хуралдаанд Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулах саналыг Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг танилцуулсан бөгөөд Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Засгийн газрын гишүүнийг Улсын Их Хурал, Ерөнхийлөгчид танилцуулснаар Ерөнхий сайд томилж, чөлөөлж, огцруулна…” гэж, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалтад “Засгийн газрын гишүүнийг … Улсын Их Хурал, Ерөнхийлөгчид танилцуулсны үндсэн дээр томилж, чөлөөлж, огцруулна…” гэж заасан болохыг дурдсан гэлээ.

Монгол Улсын Ерөнхий сайд Гомбожавын Занданшатар 2025 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр олон нийтэд мэдэгдэл хийхдээ өөрийн онцгой бүрэн эрхийнхээ дагуу Хууль зүй, дотоод хэргийн сайдаар нэр бүхий гишүүнийг томиллоо хэмээн албан ёсоор мэдэгдэн, Засгийн газрын болон өөрийн албан ёсны цахим хуудаснаа уг мэдээллийг нийтэлсэн болохыг П.Сайнзориг гишүүн Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанд танилцуулсан болохыг санал, дүгнэлтэд дурдсан байв. Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Засгийн газрын гишүүнийг томилох, чөлөөлөх, огцруулах асуудлыг шийдвэрлэхээс өмнө Улсын Их Хурал болон Монгол Улсын Ерөнхийлөгч танилцах бүрэн эрхтэй гэжээ.

А.Ариунзаяа гишүүн Байнгын хорооны санал, дүгнэлтийн үргэлжлүүлэн танилцуулахдаа “Нөгөө талаар томилох, чөлөөлөх, огцруулах шийдвэр гаргахаасаа өмнө Улсын Их Хуралд болон Монгол Улсын Ерөнхийлөгчид танилцуулах үүргийг Үндсэн хуулиар Монгол Улсын Ерөнхий сайдад хүлээлгэсэн. Үндсэн хууль аливаа хуулийн үг, өгүүлбэр төдийгүй цэг, таслал нь хүртэл утгын нарийн уялдаатай. Үндсэн хуулийг жижгээр зөрчих томоор зөрчих гэдэг ойлголт байдаггүй бөгөөд бүгд Үндсэн хуулийн зөрчилд хамаардаг. Иймд Монгол Улсын Үндсэн хуулийн Далдугаар зүйлд “Үндсэн хуульд хууль, зарлиг төрийн байгууллагын бусад шийдвэр, нийт байгууллага, иргэний үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино” гэж заасныг Монгол Улсын Ерөнхий сайд баримталж ажиллах ёстой. Гэтэл Монгол Улсын Их Хурал болон Монгол Улсын Ерөнхийлөгчид Хууль зүй, дотоод хэргийн сайдыг огцруулах, шинээр томилох асуудлыг танилцуулаагүй байхдаа ийнхүү Хууль зүй, дотоод хэргийн сайдыг томиллоо гэж олон нийтэд албан ёсоор зарласан нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн болон Улсын Их Хурлын бүрэн эрхэд халдсан, Үндсэн хуулийн суурь зарчмыг хөндсөн, хууль дээдлэх зарчмыг зөрчсөн үйлдэл гэж үзэж байна. Засгийн газрын гишүүнийг томилох, огцруулахад Улсын Их Хурал, Ерөнхийлөгчид урьдчилан танилцуулах нь төрийн эрх мэдлийн салаа мөчир болох институц хоорондын харилцаа төдийгүй төрийн эрх мэдлийн хуваарилалт, төрийн эрх мэдэл хоорондын харилцан хяналт тэнцэлтэй байх зарчмыг хангаж байгаа явдал бөгөөд үүнийг үл ойшоон Ерөнхий сайдын онцгой бүрэн эрхийнхээ хүрээнд Хууль зүй, дотоод хэргийн сайдыг томиллоо гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн суурь зарчмын нэг болох төрийн эрх мэдэл хуваарилах зарчмыг алдагдуулж, Монгол Улсын Үндсэн хуулийн Гуравдугаар зүйлийн “Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ” гэснийг зөрчсөн үйлдэл болсон гэж үзэж байна.

Монгол Улсын Ерөнхий сайд нь Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүн, Засгийн газрын тэргүүн төрийн өндөр албан тушаалтны хувьд олон нийтэд зориулж албан мэдэгдэл хийхдээ Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлд заасан “ … гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно…” гэснийг, Дөчин есдүгээр дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй” гэснийг тус тус зөрчин, бусдын гэм бурууг тогтоосон агуулгатай мэдэгдэл хийснээрээ Монгол Улсын Үндсэн хуульд заасан Монгол Улсын шүүх эрх мэдлийн бүрэн эрхэд халдсан шинжтэй төдийгүй Үндсэн хуульт ёс, хууль дээдлэх зарчмыг үгүйсгэж байна. Тодорхой хэрэг маргааныг хянан шийдвэрлүүлэхээр Хууль зүй, дотоод хэргийн сайдыг томиллоо гэсэн агуулгатай мэдэгдэл нь Монгол Улсын Ерөнхий сайдын албан тушаалын бүрэн эрхийг хэтрүүлсэн, шударга ёсны зарчмыг өөртөө ашигтай байдлаар сонгож ашигласан, Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн сайдын бүрэн эрхэд хамаарахгүй ажил, үүргийг хариуцуулах шинжтэй байна. Ерөнхий сайдын энэхүү үйлдэл нь парламентын засаглалтай, Үндсэн хуульт ёсыг гажуудуулах, хүн биш хууль засагладаг байх манай нийгмийн хүсэл зоригийн эсрэг жишиг болж үлдэх эрсдэлийг бий болголоо.

Түүнчлэн Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 8 дугаар сарын 20-ны өдөр баталсан 55 дугаар тогтоолоороо нүүрс, төмөр, хайлуур жонш экспортлогч аж ахуйн нэгж нь тухайн сардаа ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр /АМНАТ/ төлөхдөө бүтээгдэхүүний ¼-ийг уул уурхайн биржээр арилжаалсан тохиолдолд нийт экспортод гаргасан бүтээгдэхүүний АМНАТ ногдуулах борлуулалтын үнэлгээг биржээр борлуулсан үнэлгээгээр буюу бага үнээр тооцохоор зохицуулжээ. Ингэснээрээ тодорхой этгээдүүдэд давуу байдал үүсгэсэн шударга бус өрсөлдөөнийг хөхиүлэн дэмжсэн, далд эдийн засгийг дэмжсэн, уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаанаас ухарсан шийдвэр болсон байна. Мөн энэхүү тогтоол нь Монгол Улсын Үндсэн хууль, Татварын ерөнхий хууль, уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуульд Ашигт малтмалын тухай хууль, Хууль тогтоомжийн тухай хууль холбогдох бусад эрх зүйн акттай тус тус зөрчилдөхийн зэрэгцээ улсын төсөвт мөн төрлийн бүтээгдэхүүний АМНАТ-аас төвлөрүүлэх орлогыг бууруулах нөхцөлийг бүрдүүлж, улс орны эдийн засагт хохиролтой шийдвэр болсон төдийгүй Төсвийн тухай хуулийн 6.2.5-д “төсвийн жилийн дундуур орлого бууруулах зарлага нэмэгдүүлэх үр дагавартай бодлогын аливаа шийдвэр гаргасан бол түүнийг дараагийн төсвийн жилээс хэрэгжүүлнэ” гэснийг зөрчин Засгийн газар тогтоол баталсан гэсэн тодорхой гурван шалтгааныг огцруулах үндэслэл болгожээ” хэмээв.

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа Монгол Улсын Ерөнхий сайд Гомбожавын Занданшатарыг огцруулах саналыг дэмжих томьёоллоор санал хураалт явуулсан байна. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 13.6 хувь нь дэмжиж, Ерөнхий сайдыг огцруулах саналыг Төрийн байгуулалтын байнгын хороо дэмжээгүй болохыг санал, дүгнэлтэд дурдсаныг А.Ариунзаяа гишүүн чуулганы нэгдсэн хуралдаанд танилцууллаа. 

Ийнхүү Төрийн байгуулалтын байнгын хороо Ерөнхий сайдыг огцруулах саналыг хуралдаанаараа хэлэлцсэн талаарх санал, дүгнэлтийг нэгдсэн хуралдаанд танилцуулсны дараа нэгдсэн хуралдаанд оролцож буй Улсын Их Хурлын гишүүн Л.Энхнасан, О.Саранчулуун, Б.Уянга, Э.Болормаа, М.Мандхай, О.Батнайрамдал, Б.Тулга, Д.Ганмаа, Б.Тэмүүлэн, Г.Лувсанжамц, М.Энхцэцэг, Х.Баасанжаргал, Н.Алтаншагай, Ч.Лодойсамбуу, Б.Пүрэвдорж, Л.Мөнхбаясгалан, Р.Батболд, О.Цогтгэрэл нар хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан асуулт асууж, үг хэлэв.

Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулах саналыг хэлэлцэж буйтай холбогдуулан Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар үг хэлсний дараа Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн зохицуулалт болон Монгол Улсын Үндсэн хууль дахь холбогдох зохицуулалтын талаар нэгбүрчлэн уншиж, танилцуулсан юм. Ингээд холбогдох хуулийн дагуу ил санал хураалт явуулахад Төрийн байгуулалтын байнгын хорооны Монгол Улсын Ерөнхий сайд Гомбожавын Занданшатарыг огцруулах саналыг дэмжээгүй саналыг нэгдсэн хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 111 гишүүний 71 нь дэмжсэнгүй.

Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулах саналыг Улсын Их Хурлын гишүүдийн нийт олонх буюу 71 гишүүн дэмжсэн тул “Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулах тухай” Улсын Их Хурлын тогтоол баталагдсанд тооцлоо. Улсын Их Хурлын дэд дарга Х.Булгантуяа тус тогтоолыг уншиж, эцсийн найруулгыг танилцууллаа.

Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 6 дахь заалт, Дөчин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 101 дүгээр зүйлийн 101.4 дэх хэсэг, санал хураалтын дүнг үндэслэн Монгол Улсын Ерөнхий сайд Гомбожавын Занданшатарыг огцруулахаар, шинэ Ерөнхий сайд томилогдох хүртэл хугацаанд үүрэгт ажлаа гүйцэтгэж байхыг Гомбожавын Занданшатарт даалгаад 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс дагаж мөрдөхөөр тогтоосон байна. 

Ийнхүү “Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын эцсийн найруулгыг танилцуулснаар үдээс өмнөх нэгдсэн хуралдаан завсарлалаа хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв
435 мянган ахмад настан ирэх сарын 1-нээс шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ
Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийв

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Сэрэмжлүүлэг
  • •Халуун сэдэв
  • •Фото мэдээ
  • •ММ-ын тодруулга
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Нийслэл
  • •E-Sport
  • •Яам, Агентлаг
  • •Эрүүл мэнд
  • •Уул уурхай
  • •Нийтлэл
  • •Сурвалжлага
  • •Гэмт хэрэг
  • •Ярилцлага
ХУРААХ
А.Баяр:102-д зөрчил мэдээлсэн...
Д.Амарбаясгаланг УИХ-ын даргын...

Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцрууллаа

Номин 2025-10-17

ФОТО:

Сэдвүүд :
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв
435 мянган ахмад настан ирэх сарын 1-нээс шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ
Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийв
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
3 цагийн өмнө өмнө

The MongolZ доод хүснэгтийн аваргын төлөө BIG багтай тоглоно

3 цагийн өмнө өмнө

Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

3 цагийн өмнө өмнө

2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

3 цагийн өмнө өмнө

Хоёр хар мэнгэтэй шарагчин могой өдөр

4 цагийн өмнө өмнө

Үдээс хойшдоо ялимгүй хур тунадас орно

16 цагийн өмнө өмнө

435 мянган ахмад настан ирэх сарын 1-нээс шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ

16 цагийн өмнө өмнө

Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийв

16 цагийн өмнө өмнө

Н.Учрал: "50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэллээ

1 өдрийн өмнө өмнө

Электрон хөгжимтэй “KHARKHORUM HALLOWEEN” Степпе Аренад болно

1 өдрийн өмнө өмнө

Инженерийн шугам, сүлжээний өвөлжилтийн бэлтгэл 94 хувьтай байна

1 өдрийн өмнө өмнө

Нийслэлийн 166 дугаар сургууль кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхэллээ

1 өдрийн өмнө өмнө

О.Номинчимэг: Тамхины хэрэглээг багасгахын тулд хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана

1 өдрийн өмнө өмнө

2026.10.20: Улстөрчдийн хэн юу хэлэв?

1 өдрийн өмнө өмнө

Fabian Wagener: Чөлөөт хэвлэл бол ардчиллын суурь

1 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал эрч хүч ихэснэ

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 5-7 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

Архивчдын гудамжны 2км авто замын барилгын ажил үргэлжилж байна

1 өдрийн өмнө өмнө

Баянхошуу, Шархад дэд төвийн 454 айлын Ногоон орон сууцны барилгын ажил үргэлжилж байна

1 өдрийн өмнө өмнө

Авто спортыг Байгаль орчинд нийцүүлэн зохион байгуулна

1 өдрийн өмнө өмнө

Нөмрөгийн дархан цаазат газарт учирсан хохирлыг нарийвчлан үнэлэх шаардлагатай

2 өдрийн өмнө өмнө

Нийслэлд томуугийн дархлаажуулалт 93 хувьд хүрлээ

2 өдрийн өмнө өмнө

Гэмт хэргийн шинжтэй 120 гомдол, мэдээллийг шалгав

2 өдрийн өмнө өмнө

The MongolZ баг эхний тоглолтод хожлоо

2 өдрийн өмнө өмнө

Угаалгын газрын агуулахын цонхыг хагалж, мотор, обуд хулгайлж байсныг үйлдэл дээр нь таслан зогсоолоо

2 өдрийн өмнө өмнө

57 тооны адуу хулгайлахыг завдсан үйлдлийг илрүүллээ

2 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгдлээ

2 өдрийн өмнө өмнө

Сүхбаатар аймгийн Асгат суманд гарсан хээрийн түймрийг цурамд орууллаа

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2 өдрийн өмнө өмнө

"Ачит Ихт" компани нарны цахилгаан станц болон цэнэг хуримтлуурын системийг суурилууллаа

2 өдрийн өмнө өмнө

Мартаж үл болох өдөр:Тусгаар тогтнолын санал асуулга 1945.10.20

САНАЛ БОЛГОХ
2026-10-15 өмнө

Зөвшөөрсөн хэмжээнээс хэтрүүлэн хашаа барьсан зөрчлүүдийг арилгаж байна

2026-10-15 өмнө

ОХУ-ын хэвлэл мэдээллийн томоохон байгууллагууд форумд оролцоно

2026-10-16 өмнө

Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 дам нуруу угсарч, дууслаа

2026-10-16 өмнө

Дорнод аймгийн Халхгол суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа

2026-10-15 өмнө

Дүүжин замын тээврийн талаарх түгээмэл асуултын хариулт

2026-10-15 өмнө

Нийслэлд цэрэг халагдлаа

2026-10-15 өмнө

Дархан-Уул аймгийн идэвхтэн бичигч Д.Өлзийтогтох “Ган үзэг” медалиар шагнагдлаа

2026-10-16 өмнө

Б.Пүрэвдавга: “Sky Shuttle” нийтийн тээврийн барилга угсралтын ажлыг гуравдугаар сард эхлүүлэхээр ажиллаж байна

2026-10-16 өмнө

Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалах, хүнээ бодсон тодотгол батлагдлаа

2026-10-15 өмнө

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

2026-10-15 өмнө

Г.Ялалт: Орон нутагт цэрэгт татагдаж амжаагүй иргэд нийслэлийн цэрэг татлагад хамрагдах боломжтой

2026-10-15 өмнө

"Цэлмэг тэнгэр: 2030 он гэхэд агаарын бохидлыг арилгах ийм шийдэл байна

2026-10-16 өмнө

Зөвшөөрөл, мэдэгдлийн хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллаагүй эрх бүхий албан тушаалтанд хариуцлага тооцно

2026-10-15 өмнө

Нүүрсний экспорт нэмэгдэхэд тээвэрлэх зам нь ачааллаа даах уу

2026-10-16 өмнө

Статистикийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв

2026-10-16 өмнө

Хүүхдийн эрт илрүүлгийн үзлэгийн хамрагдалт 40 хувьд хүрлээ

2026-10-16 өмнө

Үс засуулбал өнгө зүс сайжирна

2026-10-15 өмнө

"Оюу толгой'-н ногдол ашгаа олон түмэндээ зориулах саналаа танилцууллаа

2026-10-16 өмнө

Автомашинуудаар тактикийн дадлага сургуулийг зохион байгууллаа

2026-10-16 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 61 зөрчил бүртгэгдлээ

2026-10-15 өмнө

Хур тунадас орохгүй, өдөртөө 4-6 хэм дулаан байна

2026-10-15 өмнө

МСНЭ: Сэтгүүлчид ээ, асуудлаа хамтдаа хэлэлцэж, шийдлээ олъё!

2026-10-15 өмнө

Үс засуулбал эд, мал арвижна

2026-10-16 өмнө

Ялимгүй хур тунадас орно

2026-10-15 өмнө

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

1 өдрийн өмнө өмнө

Архивчдын гудамжны 2км авто замын барилгын ажил үргэлжилж байна

2026-10-18 өмнө

Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг ерөнхий сайдаас хүслээ

2026-10-18 өмнө

“Шинэ Ховд” үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ

2026-10-15 өмнө

2026.10.14: Улстөрчдийн хэн юу, хэлэв

2026-10-19 өмнө

Иргэн, бизнес эрхлэгчдийг дэмжих 2027 оны төсвийн төслөө танилцуулав

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах