• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Хуулиар бус хуйвалдаанаар эвлэрээд МАН “хаачих” вэ?!

Тэнгэр хангай жам ёсоор хүйтэрч, улс төр жам бусаар халсан өдрүүд үргэлжилж байна. Эхэндээ “…Ердөө л нэг намын даргын сонгууль” хэмээн харж байсан. Энэ эндүүрэл байжээ. Тусгаар тогтнолын ордонд болсон МАН-ын даргын сонгуулиас эхтэй улс төрийн үл ойлголцол Төрийн ордон руу “нүүж” ороод төрийг самрах шахав. Бараг самарчихав уу яав, мэдэхгүй юм. Дээгүүрээ ч доогуураа ч яасныг хэлж мэдэх хүн алга байна. 

Ер нь бол, энэ хэдэн улстөрч сүүлийн хэдхэн сард бүх хязгаарыг даваад алхчихсан. Хүн ёсны хэмжүүр бол нэгэнт алдагдсан. Хуулийг ч давж харайв. Энэ улс төрийн дажинд УИХ, Засгийн газар, тэр байтугай Үндсэн хуулийн Цэц хүртэл татагдан оролцов. Хөлд нь Үндсэн хууль ч өртчих шиг боллоо. 

Үнэндээ, Аюулгүйн зөвлөлийн хоёр гишүүн нь хоорондоо тэрсэлдэнэ гэдэг бол тусгаар улсын хувьд онцгой аюултай үзэгдэл юм.

Гэхдээ яахав, ингээд зогсвол учиртай. Харин зогсохгүй үргэлжлээд байвал улс орны эдийн засаг ч, улс төрийн засаглал ч хэцүүдлээ. Хаа очиж монголчууд бид чинь хонь шиг тохитой ард түмэн юм. Улстөрчид Төрийн ордон, Тусгаар тогтнолын ордон дамнаж хэрэлдэж уралцаад дураараа л дургиж байна. Харин ард түмэн шөнөжин өдөржин шатахуунд оочерлож, эмч багш нар “…Цалингаа нэмүүлье” гэх арга тасарсан шаардлага тавьж жагссаар байна. Монголын өнөөдөр нэг иймэрхүү… 

МАН-ын дотоод зөрчилд МАН ялагдчихав уу?

Төрийг бужигнуулаад байгаа эрх баригч МАН-ын УИХ дахь бүлэг нь хоёр даргатай байснаа өнгөрсөн долоо хоногт нэгтэй болов. Өмнөх дарга Ж.Бат-Эрдэнэ нь Х.Булгантуяагийн оронд УИХ-ын дэд дарга болох тохироотой Бүлгийн даргын ажлаа өгсөн бололтой. Х.Булгантуяа гэснээс, түүнийг УИХ-ын дэд даргын албан тушаалаас бууж магадгүй гэхтэй зэрэгцээд МАН-ын дэргэдэх Социал демократ эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгчийн ажлыг нь авах хүнийг тус намынхан нэрлээд эхлэв. Тэр хүнээр нь Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийг ярьж байна. УИХ дахь МАН-ын бүлэг ингэж нэг даргатай болсны араас МАН-ын генсек Я.Содбаатар “…Бид эвлэрлээ. Ер нь эвдрээд байсан зүйл үгүй” хэмээн мэдэгдэв. Гэхдээ тэднийг ингээд эвлэрчихнэ гэхэд итгэхэд бэрх юм. Зүгээр л хоёр талын нэг нь ялж, нөгөө нь ялагдаж байгаа үйл явц өрнөж байгаа юм. Тодруулбал, Г.Занданшатар, Д.Амарбаясгалан хоёр 2025 оны есдүгээр сарын 28-ны МАН-ын Бага хурлаар намын даргад өрсөлдсөн. Тэндээс Д.Амарбаясгалан сонгогдсон. Гэхдээ “…Тэр хүчингүй, Их хурлаараа намын даргаа сонгохоор болсон” гэж генсек Я.Содбаатар нь мэдэгдсэн. “…Энэ нь Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтээс хойш.Занданшатар дараалан ялах болсон. Түүний үргэлжлэл” гэж ярих хүн цөөнгүй байна. Гэхдээ, явж явж МАН-ын дотоод зөрчилд МАН л ялагдчихав бололтой. 

МАН-ын гишүүд: Намын эв нэгдлийг хангаж хоёуланг нь тат

2025 оны арваннэгдүгээр сарын 15-16-нд болох МАН-ын Их хурлын дараа асуудал өөр болж магадгүй юм. Учир нь, сүүлийн өдрүүдэд МАН-ын “дотоод холбоо”-ны чаатаар тус намын гишүүд “…Намын эв нэгдлийг хангаж Бага хурал дээр нэр дэвшсэн хоёр хүнийг хоёуланг нь татах хэрэгтэй. Г.Занданшатар, Д.Амарбаясгалан хоёроос өөр хүнийг намын даргад нэр дэвшүүл” гэх шахалтыг удирдлагууддаа тасралтгүй үзүүлэх болжээ. Яг ийм байр суурь өөр “суваг”-аар ч гарч ирж байгаа юм байна. Тодруулбал, УИХ дахь МАН-ын бүлэг нэг даргатай болохын өмнөхөн тус намын Удирдах зөвлөл нь Бодлогын зөвлөлөө оролцуулаад өргөтгөсөн хуралдаан хийсэн. Тэндээс МАН-ын дотоод улс төрийн нөхцөл байдалтай холбоотойгоор хагарсан хоёр талыг эвлэрүүлэх үүрэгтэй ажлын хэсгийг байгуулсан. Тус ажлын хэсгийг олон нийт, улс төрийн хүрээнд “…Эвлэрүүлэх ажлын хэсэг” хэмээн нэрлээд байгаа юм. Ажлын хэсэг хоёр талтай уулзаж, бас санал дүгнэлттэй холбоотой асуудлаар хэд хэдэн удаа хуралджээ. Ажлын хэсгээс олон нийтэд зориулж ямар нэг мэдээлэл хийгээгүй байна. Гэхдээ, урьдчилсан байдлаар МАН-ын Их хурлаар хагарч хэрэлдсэн хоёр талынхаас өөр “нэр дэвшигч” гарч ирж магадгүй болжээ. Учир нь 2027, 2028 оны сонгуулиудад МАН амжилт гаргах эсэх нь эргэлзээтэй болж байгааг элдэв судалгаануудын дүн харуулаад эхэлжээ. Тиймээс, лав Д.Амарбаясгалан нь “…Намаа бодоод намын даргад нэр дэвшихгүй” гэдгээ илэрхийлээд байгаа юм байна. Харин Г.Занданшатарын байр суурь тодорхойгүй байна. Ямартай ч түүнийг “…Сонгуульд ялагдаад хариуцлага хүлээхгүй ЕТГ-ын дарга, тэгээд Ерөнхий сайд болсон. Одоо МАН-ын дарга гээд явж байна. Хориг тавиулна. Хагарна. Нөгөөдөхөө буруутгана. Хэт хувиа хичээсэн байдал нь намын дараагийн сонгуульд байхгүй болгож байна” гэсэн шүүмжлэл дээр хэлсэнчлэн тус намын “дотоод холбоо”-гоор яригдсаар байгаа аж. 

Үүнээс гадна “…Г.Занданшатарыг МАН-ын дарга болонгуут нь АН-ынхан “Хууль бус Засгийн газар” гэж акц хийх гээд бэлдэж байна” гэх мэтийн мэдээллүүд МАН-ынхныг ацан шалаанд оруулаад байгаа бололтой. 

АН-аар “тоглодог” байсан МАН “тоглуулдаг” болов

МАН хагаралтай хэвээр байх нь АН-д л ашигтай. Тэгэхээр МАН нэгдэхэд АН дургүй байх нь ойлгомжтой. Тэр байтугай, АН-ынхан “…МАН-ыг гоё хагарч байх үед нь хамт шийдчихгүй, нэг талыг нь хамгааллаа” гээд намын дарга О.Цогтгэрэлийгээ буруутгаад эхэлжээ. Бүр ахиад тус намын анхан шатны байгууллагын гишүүд нь “…Энэ хэвээрээ байвал хариуцлага ярья” гэсэн саналыг ч гаргах болжээ. Түүнийг “…Ерөнхийлөгчийн 2027 оны сонгууль, УИХ-ын 2028 оны сонгуулиар МАН-тай тохироо хийчихлээ” гэж хардаад байгаа юм байна. Үнэхээр ч цагийн салхи эргэсэн. Нэгэн цагт АН-аар “тоглодог” байсан МАН өнөөдөр өөрөө “тоглуулдаг” болсон. УИХ дээр МАН дангаараа шийдвэр гаргах чадамжгүй болсон. АН оролцож байж л асуудлыг нэг талд нь гаргадаг болчихсон. МАН ингэж дотроо хагараад хүчээ барж байгаа бол АН дээр хүч хуралдсаар байна. Түүнчлэн МАН лидерүүдээ буланд шахсаар байна. Шахуулсан лидерүүд нь 2027 онд АН-ын талд ажиллахыг үгүйсгэхээргүй нөхцөл үүсгээд байгаа юм. Түүнчлэн “… Д.Амарбаясгаланг МАН-ын дарга болговол 2028 онд хэцүү, тэгэхээр намынхнаар нь дуусгуулах хэрэгтэй” гэсэн АН-ын тактик бараг хэрэгжив. 

Юутай ч МАН-ын энэ Их хурлыг МАН-ынхнаас гадна Монголын төрд алба хашиж буй хүмүүс, улс төрийн хүчнүүд хүлээгээд сууцгаачихлаа. 

Г.Занданшатарын Бор тээг, Л.Оюун-Эрдэнийн Ухаахудаг, хэн нь ч ярьдаггүй “Бодь”-ийн гэрээ...

МАН-ынхныг эвлэрүүлэх ажлын хэсэг байгуулсанд олон нийт илэрхий эгдүүцэлтэй шүүмжилж байна. “…Хуулиар бус хуйвалдаанаар эвлэрэх гэлээ. Эвлэрэл нэрийн дор хулгайгаа нуух гэж байна” гээд байгаа юм. Үүнийг үл тоож нэгэнт болохооргүй болжээ. Учир нь “…Хуйвалдааны ард нүүрсний хулгайгаа нуух гэлээ” гэж байгаа аж. Үнэндээ, Ерөнхий сайдаар томилогдоод дөрвөн сар гаруйн хугацаа өнгөрч байгаа Г.Занданшатарын “…Баялгийн хулгай, нүүрсний хулгайтай тэмцэнэ” гэдэгт олон нийт алга ташиж байна. Үнэхээр ч, нийтийн хүсэл нь энэ. Түүний өмнөх Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ч нүүрсний хулгайг байнга ярьж ирсэн. Тэр нь ч олны дэмжлэгийг авдаг байв.

Ер нь бол “төрийн залгамж чанар”-ын дагуу Засгийн газрын хоёр тэргүүний нүүрсний хулгайтай тэмцэх асуудал нэг шугамаар явбал сайн байгаа юм.

Гэвч, өмнөх Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ярьдаг нүүрсний хулгай одоогийн Ерөнхий  сайд Г.Занданшатарын ярьж байгаа нүүрсний хулгай хоёрын субьектив дүрүүд нь өөр байгаад байна. 

Л.Оюун-Эрдэнэ анх 2022 оны хавар Сүүлийн 17-20 жилийн хугацаанд нүүрс зарахдаа тонн тутамд 60-70 орчим ам.долларыг завшиж байсан бүлгийг илрүүлэх ажлын хэсэг байгуулсан. Энэ талд эдийн засаг цэгцрэхэд манай улсын ДНБ-ны хэмжээ хоёр дахин тэлэхээр байгаа. Тэнд маш их хэмжээний автомашинууд бий. Автомашин дотор А.Адьяасүрэнгээс эхлээд манай парламентын гишүүд холбогдсон. Цаана нь маш олон нөлөө бүхий лидер гарч ирнэ. Баяннуурт байгаа зарим нөлөө хүмүүстэй холбогддог. Татвар төлдөггүй, хэн ч бүртгэдэггүй далд эдийн засаг Гашуунсухайтын төмөр замыг 10 гаруй жил гацаасан. Учир нь тэдэнд маш их ашигтай байсан юм билээ” гэж нүүрсний хулгайг ярьсан. Удалгүй Ухаахудагийн асуудлыг сөхөж гаргасан. Удаагүй огцорсон. 

Одоогийн Ерөнхий сайд Г.Занданшатар ч бас “…Баялгийн хулгай, нүүрсний хулгайг таслан зогсоож, учирсан хохирлыг арилгаж, гэм буруутанд хуулийн хүрээнд хариуцлага тооцож, далд эдийн засгийг бууруулах нь Монгол Улсын эдийн засаг, ард түмний нийтлэг эрх ашиг юм. Тиймээс далд эдийн засгийг бууруулах, баялгийн хулгай, нүүрсний хулгайтай тэмцэхэд хууль, эрх зүйн салбарын тогтолцоо, бодлогын өөрчлөлт, шинэчлэл хийх нь зүйтэй гэж үзэж энэхүү шийдвэрийг гаргаж байна” гэж мэдэгдсэн. 

Агуулгын хувьд хоёулаа л “…Нүүрсний хулгайтай тэмцэнэ” гэцгээж нэг зүйл ярьж байна. Бас “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийг нүүрсний хулгайн гол обьект хэмээн үзэж буйгаараа ижил байна. Тэгэхээр "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийг нүүрсний хулгайгаас ангид байх өөрчлөлтийг нэн даруй хийх шаардлага үүсээд байгаа юм. УИХ-ын зарим гишүүн ч энэ талаар дуугараад эхэлжээ.

Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайд байх үед, 2022 оны арванхоёрдугаар сард Засгийн газрын оролцоотойгоор хууль хяналтын байгууллагууд “…Хятадын компаниудад нүүрс худалдах гэрээ хийхдээ тухайн худалдан авагчид зах зээлийн үнээс илтэд хямд үнээр худалдахаар гэрээлсэн эсэх”, “…“Эрдэнэс Тавантолгой” ХК олборлолт хийж эхэлсэн цагаас хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд бараа материал нийлүүлэх, хөрс хуулах, тэсэлгээ хийх, операторын үйл ажиллагаа, тос тосолгооны материал болон хөдөлмөр хамгааллын хэрэгслүүдийг нийлүүлэхэд тендер зохион байгуулахдаа тус компанийн үе үеийн удирдлагууд бусдад давуу байдал олгосон эсэх”, “…Оффтейк гэрээ байгуулахдаа хууль тогтоомж зөрчсөн эсэх”, “… Нүүрс тээвэрлэх явцдаа жингийн зөрүүтэй ачсан эсэх, хоосон гэх мэдүүлгээр буюу буюу хулгайн тээвэр хийсэн эсэх” зэрэг чиглэлээр хяналт шалгалт, мөрдөн шалгалтыг ажлыг эхлүүлж байсан. Тухайн үед аж ахуйн шинж чанартай гэрээ хэлэлцээр байгуулах талаар ҮАБЗ-өөс Засгийн газарт даалгасан зөвлөмж гаргадаггүй болгох зорилгоор ҮАБЗ-ийн тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төсөл, Төрийн болон Албаны нууцын тухай хуульд өөрчлөлт оруулах асуудлыг Засгийн газраар хэлэлцэж байв.

Тэгвэл Ерөнхй сайд Г.Занданшатар 2025 оны аравдугаар сарын 29-ний Засгийн газрын хуралдаанаар баялгийн хулгайтай тэмцэх ажлын хүрээнд холбогдох сайд нарт албан даалгавар өгсөн. Энэ хүрээнд “Эрдэнэс Тавантолгой” ХК-д олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн аудит хийлгэж, үр дүнг Засгийн газар, УИХ болон шаардлагатай тохиолдолд олон нийтэд танилцуулж, илэрсэн зөрчил, авлигын шинжтэй үйлдэл, хэлцлүүдийг баримтжуулж хууль хяналтын байгууллагад шилжүүлэх үүргийг холбогдох хүмүүст өгсөн. Баялгийн хулгай, нүүрсний хулгайтай холбоотой мэдээллийг шүүх, прокурорын байгууллагад шуурхай гаргаж өгөх мэргэжлийн баг томилон ажиллуулахыг даалгасан. Түүнээс гадна “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 2010 оноос хойш хийгдсэн нүүрс худалдах, худалдан авах гэрээнүүдийг олон нийтэд ил болгохоор болсон.

Харин тэдний нүүрсний хулгайн “субьектив дүрүүд” нь өөр өөр байгаа юм. Тодруулбал, Л.Оюун-Эрдэнэ Ухаахудагийг, Г.Занданшатар Бор тээгийг чиглэж ярьдаг. Ингэж Тавантолгойн хоёр “толгой”-г хоёр Ерөнхий сайд ярьж байгаа юм. Энэ дунд Тавантолгой-Гашуунсухайтын мухар төмөр замыг барихын тулд 2019 оноос хойш “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас оффтейк гэрээний хүрээнд авсан олон сая тонн нүүрсний асуудал сугарч үлдээд байна. Тиймээс, Ерөнхий сайд Г.Занданшатарын ярьдаг нүүрсний хулгайд Бор тээгээс гадна Л.Оюун-Эрдэнийн яриад байдаг Ухаахудаг, хэн нь ч ярьдаггүй Тавантолгой-Гашуунсухайтын мухар төмөр замын буюу “Бодь”-ийн оффтейк гэрээ багтахаас өөр аргагүй байна. 

Нөгөөтэйгүүр, эндээс нэг зүйл маш тодорхой харагдлаа. Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд байхдаа нүүрсний хулгай, Ухаахудаг ярьсаар байгаад унасан. Г.Занданшатар ч Ерөнхий сайд болоод Бор тээгийг гаргаж ирсэн. Бас л унаж үзсэн. 

Ерөөс, МАН бол нүүрсний хулгайтай нягт холбоотой нь үнэн юм байна. “…Энэ хулгайгаараа бие биеээ айлгаж, бойкотолдог” гэдэг ч ортой юм байна. Тиймээс олон нийт “…Хуулиар бус хуйвалдаанаар эвлэрэх гэлээ. Эвлэрэл нэрийн дор хулгайгаа нуух гэж байна” гээд байгаа нь зөв юм байна. Сүүлийн үед “…МАН эвлэрэл нэрээр хуйвалдаад хулгай зэлгийн асуудал таг чиг болох юм бол олон нийт хэн нэгэн гишүүнтэй нь бус намтай нь хариуцлага ярих хэмжээнд очлоо” гээд байгаа нь үнэний ортой болж таарлаа. Хэрвээ тэгвэл гурав дараалан ялсан МАН дараагийн сонгуулиудад хэрхэх нь тодорхой болно. Түүний дараа “…Хаачих” вэ гэдэг асуулт бас гарч ирнэ.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2025 ОНЫ АРАВНЭГДҮГЭЭ САРЫН 4. МЯГМАР ГАРАГ. № 208 (7705)

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Монголын бахархлаар халхавч хийсэн 1XBET
Л.Оюун-Эрдэнийн үед АТГ-ын мөрдөгчийн магадгүй “хууль зөрчин” гаргуулсан татварын байцаагчдын дүгнэлт бусдыг яллах баримт болжээ
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Чуулган
  • •Нийтлэл
  • •E-Sport
  • •Сэрэмжлүүлэг
  • •Ерөнхийлөгч
  • •Нийслэл
  • •Үндэсний спорт
  • •Бөхийн төрлүүд
  • •Уул уурхай
  • •Сагсанбөмбөг
  • •Гэмт хэрэг
  • •Сурвалжлага
  • •ММ-ын тодруулга
  • •Аймгуудын мэдээлэл
ХУРААХ
Т.Даваадалай: “Баянгол Бизнес...
"The MongolZ" баг өнөөдөр IEM Chengdu 2025...

Хуулиар бус хуйвалдаанаар эвлэрээд МАН “хаачих” вэ?!

ДАМДИН-ОЧИР 2025-11-04

ФОТО:

Сэдвүүд : #Нийтлэл   #Намууд  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Монголын бахархлаар халхавч хийсэн 1XBET
Л.Оюун-Эрдэнийн үед АТГ-ын мөрдөгчийн магадгүй “хууль зөрчин” гаргуулсан татварын байцаагчдын дүгнэлт бусдыг яллах баримт болжээ
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл
ШУУРХАЙ МЭДЭЭ
8 цагийн өмнө өмнө

“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээлээ

8 цагийн өмнө өмнө

Есөн улаан мэнгэтэй шарагчин үхэр өдөр

8 цагийн өмнө өмнө

Өдөртөө 7-9 хэм дулаан байна

21 цагийн өмнө өмнө

Шинэ гарди М.Лхагвагэрэл “Чингис хаан” цом гардлаа

1 өдрийн өмнө өмнө

Монголын бахархлаар халхавч хийсэн 1XBET

1 өдрийн өмнө өмнө

Нийслэл хотын албан татварыг 50 хувиар бууруулах тогтоолын төслийг баталлаа

1 өдрийн өмнө өмнө

Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө

1 өдрийн өмнө өмнө

С.Нарангэрэл: Чингис хааны Их Засгийн амин сүнс нь ёс суртахуун гэсэн дүгнэлтэд хүрсэн

1 өдрийн өмнө өмнө

С.Бямбацогт: Төрийн хүч эрх мэдэлд бус, ард түмнийхээ итгэлд оршдог

1 өдрийн өмнө өмнө

Өнөөдөр Дашнямтай билэгт сайн өдөр

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 8-10 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Нийслэл төсвийн мөнгөөр нэг ч такси худалдаж авахгүй

2 өдрийн өмнө өмнө

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

2 өдрийн өмнө өмнө

Л.Оюун-Эрдэнийн үед АТГ-ын мөрдөгчийн магадгүй “хууль зөрчин” гаргуулсан татварын байцаагчдын дүгнэлт бусдыг яллах баримт болжээ

2 өдрийн өмнө өмнө

"The Mongolz" баг "IEM Beijing 2026" тэмцээний 2-р байрт орлоо

2 өдрийн өмнө өмнө

С.Амарсайхан: Иргэдээ даапаалж, төрийн тэргүүнээрээ даажигнасан засгийн газар

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

2 өдрийн өмнө өмнө

“Сайншанд” агаарын навигацийн төвийг ашиглалтад оруулахыг үүрэг болголоо

2 өдрийн өмнө өмнө

“Ерөнхий сайдаас шууд асуу” уулзалт дорноговийн сайншанд суманд боллоо

2 өдрийн өмнө өмнө

“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

2 өдрийн өмнө өмнө

Хоёр хар мэнгэтэй улаагчин гахай өдөр

2 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 2-4 хэм дулаан байна

2026-11-08 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "IEM Beijing 2026" тэмцээний аваргын төлөө "MOUZ" багтай өрсөлдөнө

2026-11-08 өмнө

Монголд хүнд даацын цахилгаан автомашин цэнэглэгч нэвтэрч байна

2026-11-08 өмнө

Замын-Үүдэд ачааны цахилгаан автомашинд зориулсан гарц байгуулна

2026-11-08 өмнө

Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Б.Пүрэвдагвыг томиллоо

2026-11-08 өмнө

Сурагчдын II улирлын хичээл маргааш эхэлнэ

2026-11-08 өмнө

Гурван хөх мэнгэтэй улаан нохой өдөр

2026-11-08 өмнө

Их төлөв цэлмэг, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-11-07 өмнө

Чингис хааны төрт ёсны уламжлалыг мөнхжүүлэх тогтоолын төслийг баталлаа

САНАЛ БОЛГОХ
2026-11-04 өмнө

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов

2026-11-06 өмнө

“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 сая тн ачаа тээвэрлэжээ

2026-11-06 өмнө

Ерөнхийлөгч шатахууны асуудлаар холбогдох албан тушаалтнуудыг хүлээн авч уулзлаа

2026-11-06 өмнө

Хахууль өгсөн иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх санал хүргүүлэв

2026-11-07 өмнө

Чингис хааны төрт ёсны уламжлалыг мөнхжүүлэх тогтоолын төслийг баталлаа

2026-11-06 өмнө

Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв

2026-11-06 өмнө

Сурагчдын цүнх дэлхийн стандартаар 700 гр бол манай улсад 2-3 кг байна

2026-11-05 өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" хагас шигшээд шалгарлаа

2026-11-04 өмнө

Агаараас эрэн хайх, аврах ангийн талаар санал солилцлоо

2026-11-06 өмнө

Б.Энхбаяр: “Чөлөөлье” санаачилгын цөм нь төрийн өмчийн реформ юм

2026-11-07 өмнө

"The MongolZ" баг хагас шигшээн тоглолтоо өнөөдөр "NaVi" багтай хийнэ

2026-11-06 өмнө

Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

2026-11-07 өмнө

Архангай аймгийн Төвшрүүлэх суманд газар хөдөллөө

2026-11-06 өмнө

“Алтан цом”-ын барилдаан маргааш эхэлнэ

2026-11-06 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ

2026-11-05 өмнө

Онцгой хамгаалалтын бүсэд дэд бүтэц байгуулахыг хориглох тухай хуулийн төсөл

2026-11-06 өмнө

Үс засуулбал өлзийтэй сайн

2026-11-05 өмнө

“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа

2026-11-05 өмнө

Хангалын голын дагуу 264,973 ширхэг мод тарьж, бүрэн дуусгалаа

2026-11-04 өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" тэмцээний шигшээ шатанд шалгарлаа

2026-11-05 өмнө

Б.Пүрэвдагва: Энэ өвөл 7-10 мянган айлын яндан буулгана

2026-11-05 өмнө

А.Ариунзаяа:Цэцийн дарга гишүүнээс өндөр цалин авахыг эсэргүүцэж байна

2026-11-05 өмнө

Дүүжин замын тээврийн кабиныг хүчтэй савлуулах, гэнэт зогсоох туршилт хийж байна

2026-11-05 өмнө

Жэйлин Браун 30 оноог авч, баг нь улирлын найм дахь хожлоо байгууллаа

2026-11-05 өмнө

Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ

2026-11-05 өмнө

Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгээс АН-ын бүлэг завсарлага авлаа

2026-11-05 өмнө

БНСУ-аас алтан эдлэл захиалгаар авчирна гэж 500 орчим иргэнийг залилсан

2026-11-07 өмнө

Цас орохгүй, өдөртөө 3-5 хэм хүйтэн байна

2026-11-05 өмнө

Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо

2026-11-07 өмнө

Дөрвөн ногоон мэнгэтэй хөхөгчин тахиа өдөр

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах