• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Тэвчиж болох бүхий л зардлын жагсаалт гаргаж хэрэгжүүлж ажиллана

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг Сангийн сайд Б.Жавхлан, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, ГБХНХ-ын сайд Т.Аубакир нар мэдээлэл хийж, танилцууллаа.

Сангийн сайд Б.Жавхлан: шинэ жил болон бусад баяр ёслолын арга хэмжээг төсвийн мөнгөөр тэмдэглэхгүй

-Ерөнхий сайд төсвийн ерөнхийлөн захирагч буюу сайд нарт үүрэг даалгавар өглөө.

2025 оны жилийн эцэс хүртэл батлагдсан төсвийн орлого бүрдүүлэлтэд онцгой анхаарч ажиллах.

2025 оны батлагдсан төсвийн хүрээнд орлогодоо тааруулж алдагдал нэмэхгүй байдлаар зардлаа эрэмбэлж ажиллах. Зардлаа ач холбогдлоор нь эрэмбэлж, үргүй зардал гаргахгүй гэсэн үг.

Төсвийн нөхцөл байдал, татварын талаар ААНБ, ард иргэдэд үнэн зөвөөр мэдээлж ажиллах, бүх сайд эдийн засгийн идэвхжлийг дэмжихэд анхаарч ажиллах, төрийн бүх шатанд Хэмнэлтийн хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллахыг үүрэг болгосон. Цалин, нийгмийн даатгал, тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө, эрүүл мэндийн салбарын санхүүжилт, салбаруудаас гарч байгаа хөрөнгө оруулалт зардлыг тэргүүн ээлжид санхүүжүүлэх, энэ жил ч гэлтгүй цаашид Хэмнэлтийн хуулийг чанд сахиж, шинэ жил болон бусад баяр ёслолын арга хэмжээг төсвийн мөнгөөр тэмдэглэхгүй, бэлэг дурсгалын зүйлийг мөн төсвийн мөнгөөр бэлдэхгүй байх заалтыг нарийн чанд сахиж ажиллах, тэвчиж болох бүхий л зардлын жагсаалт гаргаж хэрэгжүүлж ажиллахаар боллоо.

Энэ жилийн хувьд 140.8 тэрбум төгрөгийн Засгийн газрын нөөц хөрөнгө батлагдсанаар өнөөдрийн байдлаар 20 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй байна. Үүнийг өвөлжилтийн хүндрэл, цас, зудтай холбоотойгоор Онцгой байдал болон Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас санал бэлтгэж танилцуулж, энэ ондоо багтааж зарцуулах үүргийг давхар өгсөн.

Үндэсний хэмжээний томоохон хөтөлбөр болох Цагаан алт, Хүнсний хувьсгал, Эрүүл монгол хүн хөтөлбөрүүдээс гадна яамд дээр байгаа дэд хөтөлбөрүүдийг 2026 он руу шилжүүлэх. Татвар дээр шок өгөхгүйгээр ААНБ, иргэдэд туслан зөвлөх байдлаар өр авлагыг барагдуулах ажлыг эрчимжүүлэх. Татварын өртэй компаниудад шаардлагатай бол Татварын хуулийн дагуу албадлагын арга хэмжээг авч ажиллах Хуримтлагдсан өрийг харвал, уул уурхайн салбарт хуримтлагдсан татварын өр нэлээд хувийг эзэлж байна. Тиймээс өнөөдрийг хүртэл уул уурхайн салбарт үзүүлж байгаа хөнгөлөлт чөлөөлөлтийн асуудлыг цаашдаа зогсоох, хязгаарлах саналыг гаргах танилцуулах үүрэг даалгаврыг өглөө.

Эдгээр арга хэмжээг 2025 оны арванхоёрдугаар сар, 2026 оны нэгдүгээр сар, хоёрдугаар сард  хэрэгжүүлж ажиллахыг төсвийн ерөнхийлөн захирагч нарт үүрэг болголоо. 2025 оны төсвийн орлого 2.3 их наяд төгрөгөөр тасрах магадлал үүсэж байгаа учраас татварын орлого бүрдүүлэлтэд бүх нөөц боломжоо дайчлан ажиллана. Дутах магадлалтай татварын орлогын 1.2 их наяд төгрөг нь импортын тоо хэмжээ буурсантайгаар гаалийн татвар буурсан. Гааль татварын орлогоо нэмэгдүүлэхээр бүх хүчин чадлаараа ажиллаж байна, мөн Ерөнхий сайд газар дээр нь ажиллаж үүрэг чиглэл өгсөн.Ер нь татварын өр үүсэж байгаа гурван төрлийн шалтгаан байна.Нүүрсний үнэ 50 хувиар буурсантайгаар татварын орлого буурч байна.Импортын хувь хэмжээ буурснаас болж импортын татварын орлого үлэмж хэмжээгээр дутаж байна. Мөнгөн дүнгээр хэмжиж болохгүй мораль хазаалт үүсэж байна. УИХ дахь АН-ын бүлэг татвартай холбоотойгоор өршөөлийн хууль санаачилж, бодлогын арга хэмжээ авна гэж мэдэгдсэнээс болж ялангуяа дүүрэг, орон нутагт татварын төлөлтөд нэлээд эргэлзээ, хүлээлт үүсэж байна. Татварын өршөөл үзүүлнэ гэсэн сургаар татвараа төлөх гэж байгаа болон татварын өртэй байгаа иргэд, ААНБ-ууд татвараа төлөхгүй байх, хойшлуулах нөхцөл байдал ажиглагдаж байгаагаас татварын орлого бүрдүүлэлтэд сөрөг нөлөө үзүүлж байна. Тиймээс ийм болчимгүй мэдэгдэл гаргасан улс төрийн хүчин үүнийгээ эргэж хараасай гэж хүсэж байна.

Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан: 2027 онд нүүрсний хэмжээ 100 сая тонныг давна

- “2025 онд Гашуунсухайт-Ганцмод, Шивээхүрэн-Сэхэ, Ханги-Мандал боомтуудаар нүүрс хэвийн экспортолж байна. Гашуунсухайт-Ганцмод боомтоор 41.2 сая тонн нүүрс экспортолсон байна. Үүнээс 3.5 сая тонн нүүрсийг Монголын төмөр замаар тээвэрлэсэн. Ирэх онд Монголын төмөр замаар 10 сая тонн нүүрс тээвэрлэхээр төлөвлөлт хийгээд явж байна. Ингэхийн тулд хоногт 13-14 галт тэрэг явуулах боломж бүрдүүлэхээр ажиллаж байгаа. Одоогоор өдөрт 8-9 цуваа галт тэрэг явж байна.

Өнөөдрийн байдлаар галт тэргээр ирсэн нүүрсийг хилийн боомт дээр буюу Гашуунсухайт боомт дээр буулгаад цаашаа машинаар гаргаж байгаа. Хоногт 1400 машин БНХАУ-руу нэвтэрч байна. Цаашид энэ тоог нэмэгдүүлэх талаар БНХАУ-тай яриа хэлэлцээ хийхийг Засгийн газраас үүрэг болголоо. Үүний дагуу үлдсэн 20 хоногт нүүрсний экспортыг эрчимжүүлж, хоногт 150 мянган тонн нүүрс гаргах ажлыг "Эрдэнэс Тавантолгой" компанитай нийлж хийхээр төлөвлөж байна. 

Мөн хил холболтын төмөр зам барих тендерт шалгарсан CRC компанийг шахаж ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар ажлын явц 8 хувьтай байгаа ба уг компаниас 2 жил 2 сарын гэрээний хугацаандаа багтаан хийж дуусгана гэж мэдээлж байгаа. 2027 оны дөрөвдүгээр сард хил холболтын төмөр зам ашиглалтад орсноор уурхайгаас ирэх нүүрс ачилт нэмэгдэж, энэ төмөр замаар хил нэвтрэх нүүрсний экспорт жилдээ 30 сая тоннд хүрнэ гэж тооцож байгаа. Мөн нарийн царигаар хил дээрээс авчран ачих нүүрсний тоо хэмжээг 20 саяд хүргэнэ. Үүнтэй хамт ачааны машины тээвэрлэлтийн хэмжээ дагаж нэмэгдэнэ. 2027 онд төмөр зам, авто тээврээр тээвэрлэх нүүрсний экспортын хэмжээ нийлээд 100 сая тонноос давна. Ийм зорилт тавин ажиллаж байна.

ГБХНХ-ын сайд Т.Аубакир: 37 тэрбум төгрөгийн тэтгэмж авах 12 мянга орчим иргэн бий

-Энэ онд ажилгүйдлийн даатгалын санд 162 тэрбум төгрөг батлагдсан. Сүүлийн хоёр сарыг олгож амжилгүйгээр төсөв нь дууссан. Энэ маш олон шалтгаантай. Нүүрсний тээврийн жолоочид ажилгүй болсон. Мөн төрийн хийсэн цомхотгол болон хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ өссөн зэрэг хүчин зүйлсээс шалтгаалан аравдугаар сараас арванхоёрдугаар сар хүртэл ажилгүйдлийн даатгалын тэтгэмжийг олгох боломж хязгаарлагдсан. Өнөөдөр Засгийн газарт энэ тухай танилцууллаа. Нийтдээ 37 тэрбум төгрөгийн тэтгэмж авах 12 мянга орчим иргэн байгаа. Үүнд бас нэг шалтгаан байгаа. Ажилгүйдлийн тэтгэмжийг хууль бусаар авдаг иргэд байна. Энэ нь байгууллагынхаа даргаар хуурамчаар халагдах тушаалыг гаргуулж, өөрөө ажилласан хэвээр байх мөртлөө 7-10 сая төгрөгийн ажилгүйдлийн тэтгэмжийг авдаг гэх мэт асуудал байгаа. Ажилгүй болсон тохиолдолд есөн сарын хугацаанд ажиллаад 76 хоногтой тэнцэх тэтгэмжийг авдаг. Уг тэтгэмжийг олгож байгаа хугацааг 55 хоног бууруулах арга хэмжээг авах тухай бид зохих хуулиудад өөрчлөлт хийх талаар хуралдана. Төсөв санхүүгийн хувьд асуудал ихтэй байгаа боловч энэ онд ажилгүйдлийн тэтгэмж авах хүмүүсийг хохиролгүй болгоно. Харин ахмадын тэтгэврийг 8.6 хувиар нэмэхээр нийт 477.9 тэрбум төгрөгийг 2026 оны улсын төсөвт батлуулсан. Ирэх онд нийт 537 мянган хүн тэтгэвэр авна гэж үзсэн. Тэтгэвэр нэмэх асуудлуудыг хоёр сонголтоор харж байгаа. Нэгдүгээрт 8.6 хувийг жигд нэмэх, хоёрдугаарт 80 мянган төгрөгөөр нэмэгдүүлэх гэсэн сонголт байна. Бид Засгийн газарт энэ аргачлалаа батлах ёстой. Энэ хүрээнд хэлэлцэж, шийдвэрлэнэ. Тэтгэвэр 8.6 хувиар нэмэгдэх нь тодорхой болсон. Сая баталсан улсын төсөв бол 2026 оны төсөв. Зарим иргэд энэ талаар ойлголт багатай байна. Нийгмийн даатгалын сан бол тэгш шударга, үйлчлэх ёстой. Нийгмийн даатгалаа тогтмол төлсөн хүмүүсийг хохироосон шийдвэр гаргаж болохгүй. Их тэтгэвэр авдаг ахмадын тэтгэврийг багаар нэмэх, бага тэтгэвэр авдаг ахмадуудын тэтгэврийг ихээр нэмэх тохиолдол гардаг. Энэ тал дээр салбарын яамны зүгээс тэгш байдлыг баримталж ажиллана.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН 11. ПҮРЭВ ГАРАГ. № 233 (7730)

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Ерөнхий сайд Япон улсад ажиллаж, амьдарч буй иргэдтэйгээ уулзлаа
Ерөнхий сайд Н.Учралын Япон дахь онцлох уулзалтууд
“Чингис хаан” нисэх буудлын хүчин чадал 3 дахин нэмэгдэнэ
Улаанбаатарт агуулахын цогцолбор байгуулахыг дэмжинэ

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Гадаад харилцаа
  • •Нийтлэл
  • •Чуулган
  • •Халуун сэдэв
  • •Фото мэдээ
  • •Уул уурхай
  • •Степпе Арена
  • •Эрүүл мэнд
  • •Сурвалжлага
  • •E-Sport
  • •Ерөнхийлөгч
  • •Азийн АШТ
  • •Сэрэмжлүүлэг
  • •Нийслэл
ХУРААХ
Сонсгол: Хөрөнгө оруулалтын...
Нэгдсэн Үндэстний...

Тэвчиж болох бүхий л зардлын жагсаалт гаргаж хэрэгжүүлж ажиллана

БАТСАЙХАН 2025-12-11

ФОТО:

Сэдвүүд : #Засгийн газар  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Ерөнхий сайд Япон улсад ажиллаж, амьдарч буй иргэдтэйгээ уулзлаа
Ерөнхий сайд Н.Учралын Япон дахь онцлох уулзалтууд
“Чингис хаан” нисэх буудлын хүчин чадал 3 дахин нэмэгдэнэ
Улаанбаатарт агуулахын цогцолбор байгуулахыг дэмжинэ
ШУУРХАЙ МЭДЭЭ
10 цагийн өмнө өмнө

Бөөрөлжүүт цахилгаан станцын 3,4-р блокын яндангийн бүтээн байгуулалтын ажил дууслаа

10 цагийн өмнө өмнө

Монголын и-спортын баг хүрэл медаль хүртлээ

10 цагийн өмнө өмнө

АҮЭБЯ: Талоноор шатахуун олгож байгаа нь иргэдэд хүндрэл үүсгэж байна

10 цагийн өмнө өмнө

Дорноговь аймгийн Хатанбулаг суманд газар хөдөлжээ

12 цагийн өмнө өмнө

Ерөнхий сайд Япон улсад ажиллаж, амьдарч буй иргэдтэйгээ уулзлаа

13 цагийн өмнө өмнө

К.Ёолк Азийн наадмаас алтан медаль хүртлээ

13 цагийн өмнө өмнө

Ерөнхий сайд Н.Учралын Япон дахь онцлох уулзалтууд

13 цагийн өмнө өмнө

Нийтийн тээвэр хөгжсөнөөр хүлээгдэл, хөдөлгөөний ачаалал буурах боломжтой

13 цагийн өмнө өмнө

Таван шар мэнгэтэй шар бич өдөр

13 цагийн өмнө өмнө

Хур тунадас орохгүй, өдөртөө 9-11 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

Багш нарын баярыг олон улсад хэрхэн тэмдэглэдэг вэ

1 өдрийн өмнө өмнө

Манипуляцын нөлөөнд монголчуудын алдагдсан боломж

1 өдрийн өмнө өмнө

Томуугийн эсрэг дархлаажуулалт нийслэлийн хэмжээнд 67.2 хувьд хүрлээ

1 өдрийн өмнө өмнө

“Чингис хаан” нисэх буудлын хүчин чадал 3 дахин нэмэгдэнэ

1 өдрийн өмнө өмнө

Улаанбаатарт агуулахын цогцолбор байгуулахыг дэмжинэ

1 өдрийн өмнө өмнө

Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөв

1 өдрийн өмнө өмнө

2026.09.29: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

1 өдрийн өмнө өмнө

Х.Бат-Эрдэнээр 74 тэрбумыг төлүүлэх барьцаа нь “Меланж”-ийн уурхай

1 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал сайн нөхөртэй нөхөрлөнө

1 өдрийн өмнө өмнө

Их төлөв цэлмэг, өдөртөө 5-7 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

AIC STEPPE ARENA- МӨСӨН ӨРГӨӨ 5 нас хүрлээ

2 өдрийн өмнө өмнө

Мөрөөдөл биелэх - Мөсөн өргөө 6 жилийн өмнө

2 өдрийн өмнө өмнө

Дорнод аймгийн Матад суманд хээрийн түймэр гарчээ

2 өдрийн өмнө өмнө

Сонсголоор “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг ярилгүй “мартчих” вий?!

2 өдрийн өмнө өмнө

2026.09.28: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

2 өдрийн өмнө өмнө

Долоон улаан мэнгэтэй улаан морь өдөр

2 өдрийн өмнө өмнө

Ялимгүй хур тунадас орно

2026-09-28 өмнө

Бусдыг барьцаалж, заналхийлэн 1.3 тэрбум төгрөг авахыг завджээ

2026-09-28 өмнө

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 1000 мод тарилаа

2026-09-28 өмнө

“Айчи Нагояа-2026” наадамд оролцож буй баг тамирчдадаа амжилт хүслээ

САНАЛ БОЛГОХ
2026-09-24 өмнө

Ачит Ихт компани нь нарны цахилгаан станцын хөгжүүлэлтийн ажлууд явагдаж байна

2026-09-24 өмнө

"Ачит Ихт" компани Тэрбум модны хүрээнд 2026 оны байдлаар 1 сая мод үрээр нь суулгасан байна

2026-09-24 өмнө

"Эрэл"-ийн Б.Эрдэнэбатын 174 тэрбумын өрийг нь цайруулах уу?!

2026-09-25 өмнө

"Ачит Ихт" компани нь Хангалын гол дагуу 160 мянган бургас тарьсан байна

2026-09-25 өмнө

Ачит Ихт компанийн 2022-2025 онд хэрэгжүүлсэн төслүүд

2026-09-24 өмнө

2026.09.23: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

2026-09-25 өмнө

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийнэ

2026-09-26 өмнө

Улсын Их Хурлын асуулгын цагаар төрийн хямрал, төсвийн бодлогын талаар ярилцлаа

2026-09-26 өмнө

2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцэв

2026-09-26 өмнө

Ерөнхийлөгчийн нэрэмжит шилжин явах цомын шилдгүүд тодорлоо

2026-09-24 өмнө

Н.Учрал: Хөнгөлөлттэй зээлийн бодлогоор хөдөө аж ахуйн салбараа дэмжинэ

2026-09-27 өмнө

Монгол Улсын рекордыг шинэчлэн тогтоолоо

2026-09-24 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил бүртгэгдлээ

2026-09-27 өмнө

“Night Marathon Ulaanbaatar 2026”-д 9 мянга орчим хүн оролцож байна

2026-09-24 өмнө

"Нахиа" ном солилцооны арга хэмжээ боллоо

2026-09-27 өмнө

Ерөнхий сайд Н.Учрал Япон Улс руу албан ёсны айлчлал хийхээр мордлоо

2026-09-26 өмнө

Эв нэгдэлтэй байж, эх орныхоо нэрийг өндөрт өргөж явахыг захилаа

2026-09-24 өмнө

Нийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байна

2026-09-25 өмнө

Н.Учрал: ЭХЭМҮТ-ийг хүүхдийн анагаах ухааны хөгжлийн тэргүүлэх төв болгоно

2026-09-24 өмнө

Монгол Улсад гадаадын хөрөнгө оруулалтын жилд орох урсгалыг 5.5 тэрбум ам.долларт хүргэх ажлын төлөвлөгөөг танилцууллаа

2026-09-28 өмнө

Ерөнхий сайд Н.Учралын “Асуулгын цаг”-аас онцлох таван асуудал

2026-09-24 өмнө

БНСУ-д суугаа Элчин сайдын яамны Консулын хэлтсийн салбарыг Инчон хотод байгуулна

2026-09-24 өмнө

Геологийн төв лаборатори орчмын төмөр зам доогуурх нүхэн гарцын ажил үргэлжилж байна

2026-09-24 өмнө

Суурьшлын бүсэд хүрэн баавгай орж ирж байгаатай холбогдуулан болзошгүй эрсдэлээс өөрийгөө болон ойрын хүмүүсээ хамгаалахыг сэрэмжлүүлж байна

2026-09-25 өмнө

Н.Учрал: 2027 оны төсвийн бодлогын үр дүн эн тэргүүнд өрхөд мэдрэгдэх ёстой

2026-09-25 өмнө

Баянхошуу “Өсөлт хөгжлийн төв” нээлтээ хийлээ

2 өдрийн өмнө өмнө

AIC STEPPE ARENA- МӨСӨН ӨРГӨӨ 5 нас хүрлээ

2026-09-26 өмнө

Автомашингүй өдөр хаах замын хуваарь

2026-09-25 өмнө

2026.09.24: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

2026-09-26 өмнө

Үс засуулвал өлзийтэй сайн

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах