• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

С.Наранцогт, М.Чинбат нарыг дэмжиж, П.Дэлгэрнаранг өөрийнх хүсэлтээр чөлөөлөв

Байнгын хороодын хуралдаан болж, зарим томилгоог хэлэлцлээ.  Тухайлбал, Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Ерөнхий прокурорын орлогч М.Чинбатыг сунган ажиллуулах Ерөнхийлөгчийн саналыг хэлэлцэн дэмжив.  Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар  Монголбанкны ерөнхийлөгчид нэр дэвшигч С.Наранцогттой холбоотой нээлттэй сонсголыг зохион байгуулсан бол Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаранг өөрийнх нь хүсэлтээр үүрэг ажлаас нь чөлөөлөхийг дэмжлээ.  Байнгын хорооны хуралдааны тоймыг хүргэе.

СЕХ-ны даргаар Д.Даваа-Очирыг түр томилов

Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран 2020 оны наймдугаар сард Сонгуулийн ерөнхий хорооны даргаар томилогдсон бөгөөд өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлт гаргасан байна. Үүний дагуу Төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүд “П.Дэлгэрнаранг өөрийнх нь гаргасан хүсэлтийг үндэслэн  Сонгуулийн ерөнхий хорооны дарга гишүүнээс чөлөөлөхийг дэмжье” гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулж, чөлөөллөө. Сонгуулийн ерөнхий хорооны дараагийн даргыг сонгохын тулд хуулийн хүрээнд сонсгол явуулах ёстой. Иймд сонсголын хүн нь одоогоор тодорхойгүй байгаа тул Төрийн байгуулалтын байнгын хорооноос  Сонгуулийн ерөнхий хорооны даргаас чөлөөлөх тухай тогтоол гаргана. Мөн дараагийн дарга томилогдох хүртэл даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэхийг орон тооны нарийн бичгийн дарга Д.Даваа-Очир даалгасан тогтоол гаргажээ.

С.Наранцогтоос асуусан онцлох асуултууд

Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнгийн бүрэн эрхийн хугацаа дуусгавар болж, түүний оронд С.Наранцогтыг нэр дэвшүүлсэн. МАН-ын бүлгийн хуралдаанаар Монголбанкны ерөнхийлөгчөөр “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Наранцогтыг томилох санал гаргасныг дэмжсэн байдаг. Тэгвэл өчигдөр Эдийн засгийн байнгын хороо хуралдаж, Монгол банкны ерөнхийлөгчийн албан тушаалд нэр дэвшигчтэй хийх нэр дэвшигчийн сонсголыг явууллаа.  С.Наранцогт нь Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байгаад 2022 оны арван нэгдүгээр сард “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар томилогдсон юм. 

УИХ-ын гишүүн Л.Соронзонболд:

-Та өнгөрсөн хугацаанд Хөгжлийн банкны ТУЗ-д байсан юм байна. Яагаад Хөгжлийн банк ийм хүнд байдалд орсон бэ?

Монгол банкны ерөнхийлөгчид нэр дэвшигч С.Наранцогт:

-Хөгжлийн банк дунд хугацаанд импортыг дэмжих зорилготойгоор байгуулагдсан. Хэтэрхий ерөнхий явсан. Экспортыг дэмжих төслүүдээ төрөөс зарлаад түүнийгээ дэмжих байдлаар ажиллаагүй. Ерөнхий экспортыг дэмжих гэдэг нэрийн дор замбараагүй явсан. Чанаргүй зээл олгосон. Үүнээс болж одоог хүртэл сэргэж чадахгүй байгаа. Тухайн үед ТУЗ-ийн гишүүнээр ажиллаж байхдаа энэ талаар хатуу байр суурь илэрхийлж байсан.

УИХ-ын гишүүн С.Цэнгүүн:

- Та эдийн засгийн ямар онол баримталдаг вэ. Таны хувьд ажилгүйдэл чухал уу, инфляц чухал уу эсвэл эдийн засгийн өсөлт чухал уу. Та эдгээрийг нэг, хоёр, гуравдугаарт эрэмбэлээд өгөхгүй юу?

Монголбанкны ерөнхийлөгчид нэр дэвшигч С.Наранцогт:

-Би эдийн засгийн неоклассик онол баримталдаг. Энэ нь нээлттэй, чөлөөт эдийн засаг дээр төрийн тодорхой, зөв оролцоог хангаж ажиллах ёстой гэдэг дээр би итгэл үнэмшилтэй байдаг.  Миний хувьд поп улстөрчдийн санаачилгыг дэмжиж ажиллахгүй.

Эдийн засагч Б.Дөлгөөн:

-Монгол Улсад бизнес эрхлэхэд зээлийн хүүгийн дарамт үнэхээр өндөр байгаа нь бодит асуудал юм. Үүнийг бууруулах зайлшгүй шаардлагатай ч захиргааны аргаар, хиймлээр хязгаарлаж шийдэх боломжгүй гэдэгтэй санал нэг байна. Зээлийн хүү нь зах зээлийн олон хүчин зүйлээс хамаардаг бөгөөд нэр дэвшигчийн ярианд дурдсанчлан түүнд нөлөөлөх дөрвөн хүчин зүйлийн дотроос эх үүсвэрийн өртөг хамгийн том нөлөө үзүүлдэг. Тиймээс санхүүгийн эх үүсвэрийн зардлыг бууруулах чиглэлд та ямар бодит бодлого, арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр төлөвлөж байна вэ?Нөгөө талаас иргэдийн амьжиргаанд шууд нөлөөлж буй үнийн өсөлтийн асуудлыг ч хөндөх нь зүйтэй. Өмнө нь 100 мянган төгрөгөөр тор дүүрэн хүнс авдаг байсан бол өнөөдөр ижил мөнгөөр авах бараа, бүтээгдэхүүний хэмжээ эрс багассан нь иргэн бүрт мэдрэгдэж байна. Инфляц ийнхүү өрхийн бодит орлогод дарамт учруулж буй энэ үед дунд хугацаанд инфляцыг 5±2 хувийн түвшинд барина гэсэн зорилт дэвшүүлээд байгаа. Гэвч сүүлийн таван жилийн турш бодлогын баримт бичгүүд байсан ч хэрэгжилт сул байсныг бодитоор харж байна. Иймд энэхүү зорилтыг бодит ажил болгохын тулд та ямар бодлогын зарчим баримталж, ямар механизмаар хэрэгжилтийг ханган ажиллах вэ? Гуравдугаарт, тэтгэврийн зээлийн хувийг бууруулах боломжтой юу гэдгийг асуумаар байна.

-Эх үүсвэрийн зардал бол зээлийн хүүгийн асуудлын суурь шалтгаан бөгөөд энэ нь суурь инфляцтай шууд холбоотой. Тиймээс гаднаас харьцангуй хямд эх үүсвэр татах эрх зүйн боломжуудыг өргөжүүлэх, санхүүгийн зохистой механизм бүрдүүлэхэд төв банк бодлогын дэмжлэг үзүүлэх шаардлагатай. Тухайлбал, олон улсын санхүүгийн зах зээлээс урт хугацаатай, хямд өртөгтэй эх үүсвэр татах нөхцөлийг бүрдүүлэх, ногоон санхүүжилт, тогтвортой хөгжлийн зээлийн сувгуудыг нэмэгдүүлэх нь чухал юм. Мөн банкуудыг хямд эх үүсвэр татахад нь дэмжих бодлого хэрэгжүүлснээр зээлийн өртгийг аажмаар бууруулах боломж бүрдэнэ. Үүний зэрэгцээ хамгийн чухал нь эдийн засагт үүсээд буй хөөсөрсөн, тэнцвэргүй байдлыг зогсоох явдал юм. Энэ асуудал нь зөвхөн зээлийн хүүтэй бус, цаашлаад үнийн өсөлт, инфляцтай шууд уялдаатай. Өнөөгийн нөхцөлд инфляц нь төгрөгийн бодит худалдан авах чадварын уналтыг бүрэн илэрхийлж чадахгүй байгаа тал бий. Монгол Улсын эдийн засгийн бүтэц үйлдвэрлэл сул хөгжсөн, харин төсвийн тэлэлт шууд хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ рүү бууддаг онцлогтой. Иймээс хөрөнгийн зах зээл хөгжиж байж, тодорхой хэсэг нь тийшээ шингэж орж байх ёстой юм. Тэтгэврийн зээлийн асуудлаар олон талын байр суурь, санал яригдаж буй ч зохицуулагч байгууллагын хувьд зээлийн багцын хэмжээнд макро тэнцвэрийг хадгалах бодлогын зохицуулалт хийх тодорхой орон зай бий гэж үзэж байна.

УЕП М.Чинбатыг сунган ажиллуулах саналыг чуулганд танилцуулна

Хууль зүйн байнгын хороогоор УЕП-ын орлогч М.Чинбатыг сунган ажиллуулах Ерөнхийлөгчийн саналыг хэлэлцэж,  гишүүдийн 80 хувь нь дэмжлээ. Улмаар УИХ-ын чуулганы хуралдаанд танилцуулахаар болсон юм. Прокурор М.Чинбат 1995-2007 онд Сүхбаатар аймгийн прокурорын газарт хяналтын прокурор, аймгийн прокурорын орлогч, аймгийн прокурор, 2007 оноос Багануур дүүргийн прокурорын газарт туслах прокурор, дүүргийн прокурорын орлогч, 2014 оноос Дүүргийн нэгдүгээр прокурорын газарт Тамгын хэлтсийн дарга, 2015 оноос Баянгол дүүргийн прокурорын газарт хяналтын прокурор, Тамгын хэлтсийн дарга, 2017 оноос Чингэлтэй дүүргийн прокурорын газарт ахлах прокурор, 2019 оны 2 дугаар сараас Улсын ерөнхий прокурорын газарт хяналтын прокурор, мөн оны 4 дүгээр сараас Улсын ерөнхий прокурорын орлогчоор тус тус томилогдон прокурорын байгууллагад прокуророор 30 дахь жилдээ ажиллаж байгаа хэмээн Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга Э.Золбоо танилцуулсан.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН 17. ЛХАГВА ГАРАГ. № 238 (7735)

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээлээ
С.Нарангэрэл: Чингис хааны Их Засгийн амин сүнс нь ёс суртахуун гэсэн дүгнэлтэд хүрсэн
С.Бямбацогт: Төрийн хүч эрх мэдэлд бус, ард түмнийхээ итгэлд оршдог
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Чуулган
  • •Нийтлэл
  • •E-Sport
  • •Ерөнхийлөгч
  • •Сэрэмжлүүлэг
  • •Нийслэл
  • •Бөхийн төрлүүд
  • •Үндэсний спорт
  • •Сагсанбөмбөг
  • •Сурвалжлага
  • •Гэмт хэрэг
  • •Аймгуудын мэдээлэл
  • •ММ-ын тодруулга
  • •Уул уурхай
ХУРААХ
Таван шар мэнгэтэй цагаан бич...
Г.Дамдинням Засгийн газартайгаа...

С.Наранцогт, М.Чинбат нарыг дэмжиж, П.Дэлгэрнаранг өөрийнх хүсэлтээр чөлөөлөв

БАТСАЙХАН 2025-12-17

ФОТО:

Сэдвүүд :
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээлээ
С.Нарангэрэл: Чингис хааны Их Засгийн амин сүнс нь ёс суртахуун гэсэн дүгнэлтэд хүрсэн
С.Бямбацогт: Төрийн хүч эрх мэдэлд бус, ард түмнийхээ итгэлд оршдог
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав
ШУУРХАЙ МЭДЭЭ
8 цагийн өмнө өмнө

“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээлээ

8 цагийн өмнө өмнө

Есөн улаан мэнгэтэй шарагчин үхэр өдөр

8 цагийн өмнө өмнө

Өдөртөө 7-9 хэм дулаан байна

21 цагийн өмнө өмнө

Шинэ гарди М.Лхагвагэрэл “Чингис хаан” цом гардлаа

1 өдрийн өмнө өмнө

Монголын бахархлаар халхавч хийсэн 1XBET

1 өдрийн өмнө өмнө

Нийслэл хотын албан татварыг 50 хувиар бууруулах тогтоолын төслийг баталлаа

1 өдрийн өмнө өмнө

Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө

1 өдрийн өмнө өмнө

С.Нарангэрэл: Чингис хааны Их Засгийн амин сүнс нь ёс суртахуун гэсэн дүгнэлтэд хүрсэн

1 өдрийн өмнө өмнө

С.Бямбацогт: Төрийн хүч эрх мэдэлд бус, ард түмнийхээ итгэлд оршдог

1 өдрийн өмнө өмнө

Өнөөдөр Дашнямтай билэгт сайн өдөр

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 8-10 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Нийслэл төсвийн мөнгөөр нэг ч такси худалдаж авахгүй

2 өдрийн өмнө өмнө

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

2 өдрийн өмнө өмнө

Л.Оюун-Эрдэнийн үед АТГ-ын мөрдөгчийн магадгүй “хууль зөрчин” гаргуулсан татварын байцаагчдын дүгнэлт бусдыг яллах баримт болжээ

2 өдрийн өмнө өмнө

"The Mongolz" баг "IEM Beijing 2026" тэмцээний 2-р байрт орлоо

2 өдрийн өмнө өмнө

С.Амарсайхан: Иргэдээ даапаалж, төрийн тэргүүнээрээ даажигнасан засгийн газар

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

2 өдрийн өмнө өмнө

“Сайншанд” агаарын навигацийн төвийг ашиглалтад оруулахыг үүрэг болголоо

2 өдрийн өмнө өмнө

“Ерөнхий сайдаас шууд асуу” уулзалт дорноговийн сайншанд суманд боллоо

2 өдрийн өмнө өмнө

“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

2 өдрийн өмнө өмнө

Хоёр хар мэнгэтэй улаагчин гахай өдөр

2 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 2-4 хэм дулаан байна

2026-11-08 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "IEM Beijing 2026" тэмцээний аваргын төлөө "MOUZ" багтай өрсөлдөнө

2026-11-08 өмнө

Монголд хүнд даацын цахилгаан автомашин цэнэглэгч нэвтэрч байна

2026-11-08 өмнө

Замын-Үүдэд ачааны цахилгаан автомашинд зориулсан гарц байгуулна

2026-11-08 өмнө

Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Б.Пүрэвдагвыг томиллоо

2026-11-08 өмнө

Сурагчдын II улирлын хичээл маргааш эхэлнэ

2026-11-08 өмнө

Гурван хөх мэнгэтэй улаан нохой өдөр

2026-11-08 өмнө

Их төлөв цэлмэг, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-11-07 өмнө

Чингис хааны төрт ёсны уламжлалыг мөнхжүүлэх тогтоолын төслийг баталлаа

САНАЛ БОЛГОХ
2026-11-04 өмнө

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов

2026-11-06 өмнө

“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 сая тн ачаа тээвэрлэжээ

2026-11-06 өмнө

Ерөнхийлөгч шатахууны асуудлаар холбогдох албан тушаалтнуудыг хүлээн авч уулзлаа

2026-11-06 өмнө

Хахууль өгсөн иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх санал хүргүүлэв

2026-11-07 өмнө

Чингис хааны төрт ёсны уламжлалыг мөнхжүүлэх тогтоолын төслийг баталлаа

2026-11-06 өмнө

Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв

2026-11-06 өмнө

Сурагчдын цүнх дэлхийн стандартаар 700 гр бол манай улсад 2-3 кг байна

2026-11-05 өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" хагас шигшээд шалгарлаа

2026-11-04 өмнө

Агаараас эрэн хайх, аврах ангийн талаар санал солилцлоо

2026-11-06 өмнө

Б.Энхбаяр: “Чөлөөлье” санаачилгын цөм нь төрийн өмчийн реформ юм

2026-11-07 өмнө

"The MongolZ" баг хагас шигшээн тоглолтоо өнөөдөр "NaVi" багтай хийнэ

2026-11-06 өмнө

Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

2026-11-07 өмнө

Архангай аймгийн Төвшрүүлэх суманд газар хөдөллөө

2026-11-06 өмнө

“Алтан цом”-ын барилдаан маргааш эхэлнэ

2026-11-06 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ

2026-11-05 өмнө

Онцгой хамгаалалтын бүсэд дэд бүтэц байгуулахыг хориглох тухай хуулийн төсөл

2026-11-06 өмнө

Үс засуулбал өлзийтэй сайн

2026-11-05 өмнө

“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа

2026-11-05 өмнө

Хангалын голын дагуу 264,973 ширхэг мод тарьж, бүрэн дуусгалаа

2026-11-04 өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" тэмцээний шигшээ шатанд шалгарлаа

2026-11-05 өмнө

Б.Пүрэвдагва: Энэ өвөл 7-10 мянган айлын яндан буулгана

2026-11-05 өмнө

А.Ариунзаяа:Цэцийн дарга гишүүнээс өндөр цалин авахыг эсэргүүцэж байна

2026-11-05 өмнө

Дүүжин замын тээврийн кабиныг хүчтэй савлуулах, гэнэт зогсоох туршилт хийж байна

2026-11-05 өмнө

Жэйлин Браун 30 оноог авч, баг нь улирлын найм дахь хожлоо байгууллаа

2026-11-05 өмнө

Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ

2026-11-05 өмнө

Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгээс АН-ын бүлэг завсарлага авлаа

2026-11-05 өмнө

БНСУ-аас алтан эдлэл захиалгаар авчирна гэж 500 орчим иргэнийг залилсан

2026-11-07 өмнө

Цас орохгүй, өдөртөө 3-5 хэм хүйтэн байна

2026-11-05 өмнө

Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо

2026-11-07 өмнө

Дөрвөн ногоон мэнгэтэй хөхөгчин тахиа өдөр

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах