• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Нэрт математикчийн нэрэмжит сургууль орох оронгүй болсон балгийг хэн тарив

-Ардын багш, Академич А.Мекейн нэрэмжит Өлгий сумын 6-р сургуулийн шинэ байр ашиглалтад ороход бэлэн болсон ч албан тушаалтны шийдвэрээс үүдэн цоожтой хэвээр байна-

Монгол Улсын тооны ухааны салбарын томоохон төлөөлөл, нэрт математикч, Ардын багш, Академич А.Мекейн нэрэмжит Баян-Өлгий аймгийн Өлгий сумын ЕБ-ын 6 дугаар сургуулийн шинэ барилгын ажил бүрэн дууссан хэдий ч төрийн байгууллагуудын уялдаа холбоогүй шийдвэр, албан тушаалтнуудын зөрчилдөөнөөс шалтгаалан ашиглалтад орж чадахгүй нөхцөл байдал үүсээд байна. Үүний уршгаар улсын төсвийн 10.8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт үнэгүйдэж, ирээдүйн математикчдыг бэлтгэх ёстой 1000 орчим багш, сурагчийн эрх ашиг ноцтой зөрчигдсөөр байна.

29 жил "айлын хаяа"-нд хичээллэсэн сургууль

Өлгий сумын ЕБ-ын 6 дугаар сургууль нь 1997 онд байгуулагдсан цагаас хойш өнөөг хүртэл Өлгий сумын 3 дугаар сургуулийн нэг жигүүрт хичээллэж иржээ. Одоогоор тус сургууль 821 сурагч, 57 багш, 42 ажилтантай бөгөөд дотуур байранд 165 хүүхэд амьдарч байна.

Харамсалтай нь нэрт эрдэмтний нэрэмжит тус сургууль өөрийн гэсэн спорт заал, номын сан, багш хөгжлийн танхимгүйгээс гадна мэргэжлийн тоноглогдсон кабинетгүй зэрэг хязгаарлагдмал нөхцөлд сургалтын үйл ажиллагаагаа 29 дэх жилдээ явуулж байна.

УИХ-ын гишүүн асан Д.Муратын “ЭРЧИНБАЯН-ӨЛГИЙ” ХК-ийн балаг

  1. Анхны барилгын ажил эхэлсэн газар шороог булж төрийн өмчийн сургуулийн барилгын ажлыг зогсоосон.
  2. Өлгий хотын ерөнхий төлөвлөгөөг, Усны тухай хуулийг зөрчиж, усны төв станцын эрүүл ахуйн хамгаалалтын бүс дотор зөвшөөрөлгүй газарт зуух барьсан.

Аймаг, сумдын засаг дарга нарын балаг

  1. Зөвшөөрөлгүй газар барилгын ажил явуулж эхэлсэн үйл ажиллагааг таслан зогсоохоор тухайн үеийн аймгийн Засаг дарга А.Гылымханд сургуулийн зүгээс хандсан боловч үл тоомсорлон хариу арга хэмжээ аваагүй орхигдуулсан болно.
  2. Тухайн үеийн Өлгий сумын засаг дарга байсан Ө.Бахытхумар нь Газрын тухай хуулийн 21.4.3, 33.1.1, 50.1 заалтуудыг, Хот байгуулалтын тухай хуулийн 22.1, 24.1.2, 24.1.5 дугаар заалтуудыг, Усны тухай хуулийн 22.4 дэх заалтуудыг тус тус зөрчиж хууль бус газар олгосон ба энэ талаар МХГ-ын улсын байцаагчийн 2020 оны 04-04-029/34, 04 дүгээр сарын 29-ний өдрийн Э/311 албан шаардлагыг биелүүлээгүй.

ГХБХБГ-ын албан тушаалтнуудын балаг

Зөвшөөрөлгүй газар барилгын ажил явуулж эхэлсэн үйл ажиллагааг таслан зогсоохоор тухайн үеийн аймгийн ГХБХБГ-ын дарга К.Болат-д сургуулийн зүгээс хандсан боловч үл тоомсорлон хариу арга хэмжээ аваагүй орхигдуулсан, Тус байгууллагын хэлтсийн дарга нар ажилдаа хайнга хандаж зөрчлийг таслан зогсоох арга хэмжээ аваагүй мөртлөө сургуулийн барилга ашиглалтад өгөгдөх мөчид хууль журам ярьж төрийн албыг завхруулж байна. Тухайн үед бодит шаардлага тавьж ажилласан бол өнөөдрийн мухардалд орохгүй байсан.

“КӨШЕЛИК” ХХК-ийн захирал Х.Мүптийн балаг

Тавьсан шаардлагыг биелүүлээгүйгээр зогсохгүй зөвшөөрөлгүй газар барилгын ажил эхлүүлсэн. “ЭРЧИМ БАЯН” ХХК-ийн дохиогоор хөдөлсөн.

Сургуулийн 640 суудалтай шинэ барилгын ажил 2019 онд эхэлсэн ч удааширсаар 8 дахь жилдээ үргэлжилж байна. Барилгын ажил 2025 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр бүрэн дуусаж, сургууль нүүж ороход бэлэн болсон. Сургуулийн барилгын гадна дулаан, цэвэр, бохир усны шугам сүлжээг татаж, халаалтын зуухыг барьж дуусган, халаалтаа өгөөд байгаа юм.

Гэтэл ГХБХБГ-ын хэлтсийн дарга Х.Асхар тус сургуулийн халаалтын зуухыг эрүүл ахуйн хамгаалалтын бүсэд зөвшөөрөлгүй баригдсан гэх үндэслэлээр хууль хяналтын байгууллагад ханджээ. Саяхан Дээд шатны прокуророос Х.Асхарын гаргасан гомдлын дагуу хэрэг нээж шалгах шаардлагатай гэсэн хариу ирүүлснээр сургуулийг ашиглалтад оруулах ажил таг гацлаа.

Хэрэв сургуулийг төвлөрсөн дулаанд холбохоор хүлээвэл энэ жил байтугай ойрын хэдэн жилдээ ашиглалтад орохгүй байх эрсдэлтэй байна.

Хууль зөрчсөн газар олголт ба төлөвлөлтийн алдаа

Энэхүү маргаантай нөхцөл байдал үүсэх болсон үндсэн шалтгаан нь анхнаасаа хууль тогтоомж зөрчсөн шийдвэрүүдтэй холбоотой аж.

Газрын маргаан: Анх Өлгий сумын Засаг даргын 2018 оны А/145 дугаар захирамжаар "Хуттымекен" хороололд сургуулийн газар олгогдож, 2019 онд газар шорооны ажил эхэлсэн. Гэвч 2020 оны 3-р сард УИХ-ын гишүүн асан Д.Мурат 3ЭРЧИМБАЯН-ӨЛГИЙ” компанийнхаа машин трактороор булж, уг ажлыг зогсоосон байна.

Өлгий сумын засаг дарга асан Х.Бахытхумар 2020 оны 3-р сарын 17-нд А\76 дугаар захирамжаар байршлыг өөрчлөн одоогийн баригдсан газарт барилгын ажлыг эхлүүлжээ.

Зөвшөөрөлгүй эхлэл: Барилгын ажил эхлэхэд МХГ-ын байгаль орчны байцаагчид болон "СУАТ" компанийн ерөнхий инженер техникийн нөхцөлд гарын үсэг зураагүй байсан нь 2014 онд батлагдсан Өлгий хотын Ерөнхий төлөвлөгөө болон Усны төв станцын эрүүл ахуйн хамгаалалтын бүсийн дэглэмийг зөрчихөд хүргэсэн байна.

Захирамжийн будлиан: Өлгий сумын тухайн үеийн Засаг дарга газар олгох захирамжаа (А/76) цуцалж (А/96), дахин олгож (А/121), буцаан цуцалж, эцэст нь А/321 захирамжаар одоогийн газрыг олгох зэргээр ойлгомжгүй, тогтворгүй шийдвэрүүд гаргаж байжээ.

Төрийн албан тушаалтнууд ажилдаа хайнга хандаж, хөндлөнгийн нөлөөнд автан хууль бус шийдвэр гаргасны золиос нь өнөөдөр хүүхдүүд болж байна. Иймд холбогдох дээд шатны байгууллагууд энэ асуудалд онцгой анхаарал хандуулж, Ардын багш, Академич А.Мекейн нэрэмжит 6 дугаар сургуулийн барилгыг яаралтай ашиглалтад оруулахыг багш, сурагчид болон эцэг эхчүүд шаардаж байна.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Есөн улаан мэнгэтэй шарагчин үхэр өдөр
Өдөртөө 7-9 хэм дулаан байна
Нийслэл хотын албан татварыг 50 хувиар бууруулах тогтоолын төслийг баталлаа
Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Чуулган
  • •E-Sport
  • •Нийтлэл
  • •Сэрэмжлүүлэг
  • •Ерөнхийлөгч
  • •Нийслэл
  • •Үндэсний спорт
  • •Бөхийн төрлүүд
  • •ММ-ын тодруулга
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Уул уурхай
  • •Сагсанбөмбөг
  • •Гэмт хэрэг
  • •Сурвалжлага
ХУРААХ
Нуурын мөс цөмөрсний улмаас...
ХУД-ийн VIII хороонд шүншиг гэгээн...

Нэрт математикчийн нэрэмжит сургууль орох оронгүй болсон балгийг хэн тарив

Ирээдүй 2026-01-12
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
Нэрт математикчийн нэрэмжит сургууль орох оронгүй болсон балгийг хэн тарив

-Ардын багш, Академич А.Мекейн нэрэмжит Өлгий сумын 6-р сургуулийн шинэ байр ашиглалтад ороход бэлэн болсон ч албан тушаалтны шийдвэрээс үүдэн цоожтой хэвээр байна-

Монгол Улсын тооны ухааны салбарын томоохон төлөөлөл, нэрт математикч, Ардын багш, Академич А.Мекейн нэрэмжит Баян-Өлгий аймгийн Өлгий сумын ЕБ-ын 6 дугаар сургуулийн шинэ барилгын ажил бүрэн дууссан хэдий ч төрийн байгууллагуудын уялдаа холбоогүй шийдвэр, албан тушаалтнуудын зөрчилдөөнөөс шалтгаалан ашиглалтад орж чадахгүй нөхцөл байдал үүсээд байна. Үүний уршгаар улсын төсвийн 10.8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт үнэгүйдэж, ирээдүйн математикчдыг бэлтгэх ёстой 1000 орчим багш, сурагчийн эрх ашиг ноцтой зөрчигдсөөр байна.

29 жил "айлын хаяа"-нд хичээллэсэн сургууль

Өлгий сумын ЕБ-ын 6 дугаар сургууль нь 1997 онд байгуулагдсан цагаас хойш өнөөг хүртэл Өлгий сумын 3 дугаар сургуулийн нэг жигүүрт хичээллэж иржээ. Одоогоор тус сургууль 821 сурагч, 57 багш, 42 ажилтантай бөгөөд дотуур байранд 165 хүүхэд амьдарч байна.

Харамсалтай нь нэрт эрдэмтний нэрэмжит тус сургууль өөрийн гэсэн спорт заал, номын сан, багш хөгжлийн танхимгүйгээс гадна мэргэжлийн тоноглогдсон кабинетгүй зэрэг хязгаарлагдмал нөхцөлд сургалтын үйл ажиллагаагаа 29 дэх жилдээ явуулж байна.

УИХ-ын гишүүн асан Д.Муратын “ЭРЧИНБАЯН-ӨЛГИЙ” ХК-ийн балаг

  1. Анхны барилгын ажил эхэлсэн газар шороог булж төрийн өмчийн сургуулийн барилгын ажлыг зогсоосон.
  2. Өлгий хотын ерөнхий төлөвлөгөөг, Усны тухай хуулийг зөрчиж, усны төв станцын эрүүл ахуйн хамгаалалтын бүс дотор зөвшөөрөлгүй газарт зуух барьсан.

Аймаг, сумдын засаг дарга нарын балаг

  1. Зөвшөөрөлгүй газар барилгын ажил явуулж эхэлсэн үйл ажиллагааг таслан зогсоохоор тухайн үеийн аймгийн Засаг дарга А.Гылымханд сургуулийн зүгээс хандсан боловч үл тоомсорлон хариу арга хэмжээ аваагүй орхигдуулсан болно.
  2. Тухайн үеийн Өлгий сумын засаг дарга байсан Ө.Бахытхумар нь Газрын тухай хуулийн 21.4.3, 33.1.1, 50.1 заалтуудыг, Хот байгуулалтын тухай хуулийн 22.1, 24.1.2, 24.1.5 дугаар заалтуудыг, Усны тухай хуулийн 22.4 дэх заалтуудыг тус тус зөрчиж хууль бус газар олгосон ба энэ талаар МХГ-ын улсын байцаагчийн 2020 оны 04-04-029/34, 04 дүгээр сарын 29-ний өдрийн Э/311 албан шаардлагыг биелүүлээгүй.

ГХБХБГ-ын албан тушаалтнуудын балаг

Зөвшөөрөлгүй газар барилгын ажил явуулж эхэлсэн үйл ажиллагааг таслан зогсоохоор тухайн үеийн аймгийн ГХБХБГ-ын дарга К.Болат-д сургуулийн зүгээс хандсан боловч үл тоомсорлон хариу арга хэмжээ аваагүй орхигдуулсан, Тус байгууллагын хэлтсийн дарга нар ажилдаа хайнга хандаж зөрчлийг таслан зогсоох арга хэмжээ аваагүй мөртлөө сургуулийн барилга ашиглалтад өгөгдөх мөчид хууль журам ярьж төрийн албыг завхруулж байна. Тухайн үед бодит шаардлага тавьж ажилласан бол өнөөдрийн мухардалд орохгүй байсан.

“КӨШЕЛИК” ХХК-ийн захирал Х.Мүптийн балаг

Тавьсан шаардлагыг биелүүлээгүйгээр зогсохгүй зөвшөөрөлгүй газар барилгын ажил эхлүүлсэн. “ЭРЧИМ БАЯН” ХХК-ийн дохиогоор хөдөлсөн.

Сургуулийн 640 суудалтай шинэ барилгын ажил 2019 онд эхэлсэн ч удааширсаар 8 дахь жилдээ үргэлжилж байна. Барилгын ажил 2025 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр бүрэн дуусаж, сургууль нүүж ороход бэлэн болсон. Сургуулийн барилгын гадна дулаан, цэвэр, бохир усны шугам сүлжээг татаж, халаалтын зуухыг барьж дуусган, халаалтаа өгөөд байгаа юм.

Гэтэл ГХБХБГ-ын хэлтсийн дарга Х.Асхар тус сургуулийн халаалтын зуухыг эрүүл ахуйн хамгаалалтын бүсэд зөвшөөрөлгүй баригдсан гэх үндэслэлээр хууль хяналтын байгууллагад ханджээ. Саяхан Дээд шатны прокуророос Х.Асхарын гаргасан гомдлын дагуу хэрэг нээж шалгах шаардлагатай гэсэн хариу ирүүлснээр сургуулийг ашиглалтад оруулах ажил таг гацлаа.

Хэрэв сургуулийг төвлөрсөн дулаанд холбохоор хүлээвэл энэ жил байтугай ойрын хэдэн жилдээ ашиглалтад орохгүй байх эрсдэлтэй байна.

Хууль зөрчсөн газар олголт ба төлөвлөлтийн алдаа

Энэхүү маргаантай нөхцөл байдал үүсэх болсон үндсэн шалтгаан нь анхнаасаа хууль тогтоомж зөрчсөн шийдвэрүүдтэй холбоотой аж.

Газрын маргаан: Анх Өлгий сумын Засаг даргын 2018 оны А/145 дугаар захирамжаар "Хуттымекен" хороололд сургуулийн газар олгогдож, 2019 онд газар шорооны ажил эхэлсэн. Гэвч 2020 оны 3-р сард УИХ-ын гишүүн асан Д.Мурат 3ЭРЧИМБАЯН-ӨЛГИЙ” компанийнхаа машин трактороор булж, уг ажлыг зогсоосон байна.

Өлгий сумын засаг дарга асан Х.Бахытхумар 2020 оны 3-р сарын 17-нд А\76 дугаар захирамжаар байршлыг өөрчлөн одоогийн баригдсан газарт барилгын ажлыг эхлүүлжээ.

Зөвшөөрөлгүй эхлэл: Барилгын ажил эхлэхэд МХГ-ын байгаль орчны байцаагчид болон "СУАТ" компанийн ерөнхий инженер техникийн нөхцөлд гарын үсэг зураагүй байсан нь 2014 онд батлагдсан Өлгий хотын Ерөнхий төлөвлөгөө болон Усны төв станцын эрүүл ахуйн хамгаалалтын бүсийн дэглэмийг зөрчихөд хүргэсэн байна.

Захирамжийн будлиан: Өлгий сумын тухайн үеийн Засаг дарга газар олгох захирамжаа (А/76) цуцалж (А/96), дахин олгож (А/121), буцаан цуцалж, эцэст нь А/321 захирамжаар одоогийн газрыг олгох зэргээр ойлгомжгүй, тогтворгүй шийдвэрүүд гаргаж байжээ.

Төрийн албан тушаалтнууд ажилдаа хайнга хандаж, хөндлөнгийн нөлөөнд автан хууль бус шийдвэр гаргасны золиос нь өнөөдөр хүүхдүүд болж байна. Иймд холбогдох дээд шатны байгууллагууд энэ асуудалд онцгой анхаарал хандуулж, Ардын багш, Академич А.Мекейн нэрэмжит 6 дугаар сургуулийн барилгыг яаралтай ашиглалтад оруулахыг багш, сурагчид болон эцэг эхчүүд шаардаж байна.

ФОТО:

Сэдвүүд :
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Есөн улаан мэнгэтэй шарагчин үхэр өдөр
Өдөртөө 7-9 хэм дулаан байна
Нийслэл хотын албан татварыг 50 хувиар бууруулах тогтоолын төслийг баталлаа
Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
8 цагийн өмнө өмнө

“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээлээ

8 цагийн өмнө өмнө

Есөн улаан мэнгэтэй шарагчин үхэр өдөр

8 цагийн өмнө өмнө

Өдөртөө 7-9 хэм дулаан байна

21 цагийн өмнө өмнө

Шинэ гарди М.Лхагвагэрэл “Чингис хаан” цом гардлаа

1 өдрийн өмнө өмнө

Монголын бахархлаар халхавч хийсэн 1XBET

1 өдрийн өмнө өмнө

Нийслэл хотын албан татварыг 50 хувиар бууруулах тогтоолын төслийг баталлаа

1 өдрийн өмнө өмнө

Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө

1 өдрийн өмнө өмнө

С.Нарангэрэл: Чингис хааны Их Засгийн амин сүнс нь ёс суртахуун гэсэн дүгнэлтэд хүрсэн

1 өдрийн өмнө өмнө

С.Бямбацогт: Төрийн хүч эрх мэдэлд бус, ард түмнийхээ итгэлд оршдог

1 өдрийн өмнө өмнө

Өнөөдөр Дашнямтай билэгт сайн өдөр

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 8-10 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Нийслэл төсвийн мөнгөөр нэг ч такси худалдаж авахгүй

2 өдрийн өмнө өмнө

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

2 өдрийн өмнө өмнө

Л.Оюун-Эрдэнийн үед АТГ-ын мөрдөгчийн магадгүй “хууль зөрчин” гаргуулсан татварын байцаагчдын дүгнэлт бусдыг яллах баримт болжээ

2 өдрийн өмнө өмнө

"The Mongolz" баг "IEM Beijing 2026" тэмцээний 2-р байрт орлоо

2 өдрийн өмнө өмнө

С.Амарсайхан: Иргэдээ даапаалж, төрийн тэргүүнээрээ даажигнасан засгийн газар

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

2 өдрийн өмнө өмнө

“Сайншанд” агаарын навигацийн төвийг ашиглалтад оруулахыг үүрэг болголоо

2 өдрийн өмнө өмнө

“Ерөнхий сайдаас шууд асуу” уулзалт дорноговийн сайншанд суманд боллоо

2 өдрийн өмнө өмнө

“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

2 өдрийн өмнө өмнө

Хоёр хар мэнгэтэй улаагчин гахай өдөр

2 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 2-4 хэм дулаан байна

2026-11-08 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "IEM Beijing 2026" тэмцээний аваргын төлөө "MOUZ" багтай өрсөлдөнө

2026-11-08 өмнө

Монголд хүнд даацын цахилгаан автомашин цэнэглэгч нэвтэрч байна

2026-11-08 өмнө

Замын-Үүдэд ачааны цахилгаан автомашинд зориулсан гарц байгуулна

2026-11-08 өмнө

Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Б.Пүрэвдагвыг томиллоо

2026-11-08 өмнө

Сурагчдын II улирлын хичээл маргааш эхэлнэ

2026-11-08 өмнө

Гурван хөх мэнгэтэй улаан нохой өдөр

2026-11-08 өмнө

Их төлөв цэлмэг, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-11-07 өмнө

Чингис хааны төрт ёсны уламжлалыг мөнхжүүлэх тогтоолын төслийг баталлаа

САНАЛ БОЛГОХ
2026-11-04 өмнө

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов

2026-11-06 өмнө

“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 сая тн ачаа тээвэрлэжээ

2026-11-06 өмнө

Ерөнхийлөгч шатахууны асуудлаар холбогдох албан тушаалтнуудыг хүлээн авч уулзлаа

2026-11-06 өмнө

Хахууль өгсөн иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх санал хүргүүлэв

2026-11-07 өмнө

Чингис хааны төрт ёсны уламжлалыг мөнхжүүлэх тогтоолын төслийг баталлаа

2026-11-06 өмнө

Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв

2026-11-06 өмнө

Сурагчдын цүнх дэлхийн стандартаар 700 гр бол манай улсад 2-3 кг байна

2026-11-05 өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" хагас шигшээд шалгарлаа

2026-11-04 өмнө

Агаараас эрэн хайх, аврах ангийн талаар санал солилцлоо

2026-11-06 өмнө

Б.Энхбаяр: “Чөлөөлье” санаачилгын цөм нь төрийн өмчийн реформ юм

2026-11-07 өмнө

"The MongolZ" баг хагас шигшээн тоглолтоо өнөөдөр "NaVi" багтай хийнэ

2026-11-06 өмнө

Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

2026-11-07 өмнө

Архангай аймгийн Төвшрүүлэх суманд газар хөдөллөө

2026-11-06 өмнө

“Алтан цом”-ын барилдаан маргааш эхэлнэ

2026-11-06 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ

2026-11-05 өмнө

Онцгой хамгаалалтын бүсэд дэд бүтэц байгуулахыг хориглох тухай хуулийн төсөл

2026-11-05 өмнө

“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа

2026-11-06 өмнө

Үс засуулбал өлзийтэй сайн

2026-11-05 өмнө

Хангалын голын дагуу 264,973 ширхэг мод тарьж, бүрэн дуусгалаа

2026-11-04 өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" тэмцээний шигшээ шатанд шалгарлаа

2026-11-05 өмнө

Б.Пүрэвдагва: Энэ өвөл 7-10 мянган айлын яндан буулгана

2026-11-05 өмнө

А.Ариунзаяа:Цэцийн дарга гишүүнээс өндөр цалин авахыг эсэргүүцэж байна

2026-11-05 өмнө

Дүүжин замын тээврийн кабиныг хүчтэй савлуулах, гэнэт зогсоох туршилт хийж байна

2026-11-05 өмнө

Жэйлин Браун 30 оноог авч, баг нь улирлын найм дахь хожлоо байгууллаа

2026-11-05 өмнө

Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ

2026-11-05 өмнө

Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгээс АН-ын бүлэг завсарлага авлаа

2026-11-05 өмнө

БНСУ-аас алтан эдлэл захиалгаар авчирна гэж 500 орчим иргэнийг залилсан

2026-11-07 өмнө

Цас орохгүй, өдөртөө 3-5 хэм хүйтэн байна

2026-11-05 өмнө

Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо

2026-11-07 өмнө

Дөрвөн ногоон мэнгэтэй хөхөгчин тахиа өдөр

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах