• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

“Нэг монгол- Нэг зүг, Цэгцрэх хөдөлгөөн”-ийг орон даяар эхлүүлэхээ Ерөнхий сайд мэдэгдлээ

Өчигдөр Төрийн ордонд хөл хөдөлгөөн ихтэй байлаа. Учир нь Засгийн газрын 2026 оны бодлого, зорилтоо танилцуулж, орон нутагтайгаа нэг чиглэл, нэг ойлголттой ажиллах зорилго бүхий 21 аймгийн Засаг дарга, Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн ИТХ-ын дарга нарын нэгдсэн уулзалт болж өнгөрлөө.

Засгийн газрын бодлогыг хөрсөнд буулгаж, иргэдэд хүргэдэг хүмүүс бол орон нутгийн удирдлагууд билээ.

Ерөнхий сайд Г.Занданшатарын илтгэлээс...

Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газраас баримталж байгаа бодлого, шинэчлэлийн талаар Засаг дарга нарын уулзалтын өмнө “Нэг монгол- Нэг зүг, Цэгцрэх хөдөлгөөн” илтгэлээ хүргэсэн юм.

  • Төрийн чадамж суларч, иргэд төрдөө итгэх итгэл алдарч, эдийн засгийн өсөлт хоёр дахин унаж 2.6 хувь болж, гадаад валютын нөөц огцом буурч, долларын ханш огцом өсч, үнийн өсөлт 15 хувийг давж өсөх, төсвийн орлого 3.3 их наядаар тасрах бодит эрсдэлтэй үед Засгийн газар байгуулагдсан.
  • Ард түмний эзэмшлийн компанид хулгай, луйвар нүүрлэсэн. Төрд цэгцлэх ажил, цэгцрэх хөдөлгөөн нэхэгдэж байсан цаг үе байв.
  • “Эрдэнэс Тавантолгой” ХК-д долоодугаар сараас гурван сарын хугацаатай  онцгой дэглэм тогтоож, нүүрсний олборлолт, борлуулалтыг 1.6 дахин өсгөж, улсын гадаад валютын нөөц ердөө гурав, дөрөвхөн сарын дотор хоёр тэрбум ам.доллароор нэмэгдэж, эдийн засгаа сэргээж чадлаа.
  • Төсвийн сахилга бат, эмх цэгц, гадаад худалдааны бодлого зөв чиглэлд орж эхэлмэгц бодит үр дүн эхнээсээ харагдаж эхэлсэн. Сэхэл авч сэргэсэн эдийн засгийг цаашид зөв залуурдах шаардлагатай. Үүний тулд ард түмэндээ ШИНЭ ИТГЭЛ төрүүлж, засаглалын ЭРС ШИНЭТГЭЛ хийх бодлогын зорилтыг Засгийн газраас дэвшүүлж байгаа юм.
  • Мөн эдийн засгийн өсөлтийг иргэдэд хүргэх “Цэгцрэх 300 хоногийн төлөвлөгөө”-г баталж, оны эхнээс хэрэгжүүлсэн. Энэ 300 хоногт эдийн засгийн өсөлтийг иргэддээ хүргэх, Үндэсний баялгийн сангийн хуримтлал ба зарцуулалтыг бодитоор эхлүүлэх, баялгийн шударга хуваарилалтыг ажил болгоход орон нутгийн удирдлагууд санаачилгатай ажиллах ёстой. Төр өөрөө эмхлэгдэж, цэгцэрч байж л энэ боломж бодит хөгжил болно.
  • Эдийн засаг өсөхийн тулд зөвхөн бизнес чөлөөтэй байх нь хангалтгүй. Төр өөрөө эмх цэгцтэй, хэмнэлттэй, хариуцлагатай, хяналтын дор байх ёстой. Тиймээс төлөвлөгөөний дараагийн том багц нь төрийг дотроос нь цэгцлэх реформ юм. Энэ хүрээнд хуульд нийцэхгүй, хүнд суртал, чирэгдэл үүсгэж байгаа 1,000 гаруй журам, дүрмийг цуцална.
  • Аймаг, орон нутгийн удирдлагууд амьдралд, иргэддээ ойр ажиллаарай.
  • 2026 он бол Шинэ итгэл, эрс шинэтгэл, бодит өөрчлөлтийн жил байх болно. Биднээс илүү хариуцлага, илүү бодит үр дүн шаардаж байна. Засгийн газар үндэсний баялгийг өсгөн арвижуулж, “Баялагтаа эзэн Монгол” эрхэм зорилгыг үгээр бус үйл хэргээр, амлалтаар бус ажлын үр дүнгээр нотлон харуулж ажиллана хэмээн илтгэлдээ онцолсон юм.

С.Бямбацогт: Хөгжих замыг Засгийн газар тавьж байна

Харин ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт “Засгийн газраас баримталж буй иргэн төвтэй бодлого, иргэндээ ээлтэй төр- нээлттэй засаг байх зарчим орон нутгийн удирдлагуудын бодлого, үйл ажиллагаагаар дамжин хэрэгжинэ. Тиймээс өнөөдрийн нэгдсэн уулзалт бол төр түмнийхээ төлөө нэг баг болон зүтгэхээ ард түмнийхээ өмнө хамтдаа нотолж буй хэрэг. “Шинэ итгэл-Эрс шинэтгэл”-д зорьсон Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлээ УИХ-аар батлуулж, улс гэрээ цэгцлэх газрын зургаа зураад байна. Иргэн төвтэй төр гэсэн зарчмыг тугаа болгон бодитой шийдэл-дорвитой үр дүн гаргаж ажиллахыг эрмэлзэж байна. Эдийн засгийн эрх чөлөөг иргэд, хувийн хэвшилдээ олгоно. Иргэдийн газар өмчлөх эрхийг хөрсөн дээр нь буулгаж, хязгаар нутгийнхаа эзэн болсон малчдадаа 1-5 га хүртэл газар эзэмших эрхийг эдлүүлэх замаар газрын эзэн болгох гарцыг нээнэ. Төрийн албаны хуулийг шинэчилж, төрийн албан хаагчдынхаа хариуцлага бүтээмж, халамж, хамгааллыг хамтад нь нэмэгдүүлнэ. Ашигт малтмалын өгөөжийг ард иргэдээрээ тэгш хүртэх Үндсэн хуулийн зарчмыг амилуулж, баялгийн сангаа арвижуулна. Монгол Улс Улаанбаатар гэсэн таталцлын ганц төвтэй бус харин хүн амьдрах таатай орчныг бүрдүүлсэн хөгжлийн олон татах хүчтэй байх, аймаг, бүс бүр өөрийн онцлог давуу талдаа түшиглэн хөгжих замыг засгийн газар тавьж байгаа” гэлээ.

Дээрх уулзалтын үеэр зарим аймгийн Засаг дарга нар байр сууриа илэрхийлснийг хүргэж байна.

“Энэ онд дулааны станцийн цэвэр бохир усны шугам сүлжээний ажлыг шийднэ”

Завхан аймгийн Засаг дарга Г.Өнөрбаяр “Дулааны станц барих ажлын 50-60 хувьд манай аймаг хүрчихсэн байгаа. Дулааны станц барихаас гадна тухайн станцын цэвэр, бохирын шугамын өргөтгөлийг байгууллага, ААН-үүдтэй холбох шугам сүлжээний асуудал тусдаа бий. Бид энэ оны төгсгөл гэхэд шугам сүлжээнийхээ асуудлыг шийдвэрлээд дуусна. Ганцхан холболтыг л хүлээж байгаа” гэв.

“Түүхий эдийг эдийн засгийн эргэлтэд оруулна”

Булган аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очир “Манай аймгийн хувьд дөрвөн жилийн хугацаанд Булганы ... хөтөлбөрийг хэрэгжүүлээд явж байна. Аймаг орон нутгийн төсөв, хөрөнгө оруулалтыг бусад аймагтай харьцуулахад маш бага байдаг. Тиймээс бид өнгөрсөн жилээс тэргүүлэх чиглэлүүдээ тодорхойлсон байгаа. Үүнд, байгалийн аялал жуулчлал, ухаалаг хөдөө аж ахуйг нэвтрүүлэх зорилго тавиад явж байна. Энэ хүрээнд улсын төсвийн болон аймаг орон нутгийн хөрөнгө оруулалтаар  хэд хэдэн төсөл арга хэмжээ, дэд бүтцүүдийг хийж гүйцэтгэсэн. Мөн ирэх онуудад Булган аймгийнхаа тэргүүлэх чиглэлийн нэг хөдөө аж ахуйн салбарт анхаарч, өсөлтийн цэгүүдээ тодорхойлж, ямар үйлдвэрүүд барих, малчид тариаланчдынхаа гаргаж байгаа түүхий эд материалыг эдийн засгийн эргэлтэд оруулж, үнэд хүргэх зэрэг зорилтыг тавьж байгаа.

Энэ хүрээндээ гуравдугаар сарын сүүлээр хөрөнгө оруулалтын форум уулзалтыг зохион байгуулахаар төлөвлөж байна. Өнгөрсөн жил Булган аймагт хойд бүсийн анхдугаар зөвлөгөөн болж, хэд хэдэн шийдвэрүүд гарсан. Үүний үр дүнд хувийн хэвшлүүдийн хөрөнгө оруулалтыг татаж, тодорхой ажлуудыг гүйцэтгүүлэх, нийгмийн асуудлыг шийдэх зорилтуудыг биелүүлэхээр ажиллаж байна” гэлээ.

“Дэд бүтцээ хөгжүүлж байгаа хэсэгт газар зохион байгуулалт хийнэ”

Дорноговь аймгийн Засаг дарга О.Батжаргал “Газар олголттой холбоотой асуудал дээр газар зохион байгуулалтын төлөвлөгөөг 21 аймаг, 330 сумыг нийлүүлж нэгдсэн төлөвлөгөөг Засгийн газар дээр баталдаг. Үүний дагуу эргээд олголт хийгддэг. Энэ нь процессын хувьд нэлээд удаан, хугацаа алдаж байна гэх шүүмжлэл байгаа. Нөгөө талдаа газар олголтын асуудлууд өмчлөл, эзэмшил, ашиглалтын гэсэн гурван төрөлтэй.

Газар зохион байгуулалтын төлөвлөгөөг шинэчлэх талаар Ерөнхий сайд үүрэг болгосон. Мөн дэд бүтцээ илүү хөгжүүлж байгаа хэсэг рүүгээ газар зохион байгуулалтыг хийе гэх саналууд гарсан. Үүний дагуу бид барилга орон сууцжуулалтын яам болон холбогдох байгууллагатай хамтран ажиллаж, иргэдэд тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй” гэлээ.

“Хэрэгжүүлж буй ажлаа бие даан шийдвэрлэхэд эрх зүйн орчин хүндрэл учруулдаг”

Сүхбаатар аймгийн Засаг дарга М.Идэрбат “Манай хууль эрх зүйн орчин аймаг, орон нутгийн удирдлагуудыг ажил хийлгэх гээд байгаа юмуу, үгүй юу гэмээр эрх зүйн орчин нэлээд хүндрэлтэй байна. Нэгдүгээрт, аймгийн удирдлагууд газрынхаа асуудлыг бие даан шийдвэрлэх боломж байхгүй. Эдийн засгийн суурь асуудал бол газрын асуудал байдаг. Гэтэл энэ асуудлаа бид өөрсдөө шийдвэрлэх боломжгүй, Засгийн газраар дамжуулж байгаа нөхцөлд наад тал нь хагас жил, цаашлаад жилийн хугацаа алдах нөхцөл байдалд байна.

Хоёрдугаарт, манай аймагт томоохон замын бүтээн байгуулалтууд явж байна. Ингээд явахад элс хайрганы асуудал шийдвэрлэгдэхэд маш хүндрэлтэй. Мөн л аймаг орон нутаг өөрсдөө шийдвэрлэх боломжгүй байдаг” гэсэн юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 16. БААСАН ГАРАГ. № 10 (7752)

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээлээ
С.Нарангэрэл: Чингис хааны Их Засгийн амин сүнс нь ёс суртахуун гэсэн дүгнэлтэд хүрсэн
С.Бямбацогт: Төрийн хүч эрх мэдэлд бус, ард түмнийхээ итгэлд оршдог
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Чуулган
  • •Нийтлэл
  • •E-Sport
  • •Сэрэмжлүүлэг
  • •Ерөнхийлөгч
  • •Нийслэл
  • •Үндэсний спорт
  • •Бөхийн төрлүүд
  • •Уул уурхай
  • •Сагсанбөмбөг
  • •Гэмт хэрэг
  • •Сурвалжлага
  • •ММ-ын тодруулга
  • •Аймгуудын мэдээлэл
ХУРААХ
Ад үзэгдсэн ч албандаа үлдсэн...
Х.Нямбаатар: Сурагчдад сүү өгөх...

“Нэг монгол- Нэг зүг, Цэгцрэх хөдөлгөөн”-ийг орон даяар эхлүүлэхээ Ерөнхий сайд мэдэгдлээ

БЯМБАХАЖИД 2026-01-16

ФОТО:

Сэдвүүд : #Засгийн газар  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээлээ
С.Нарангэрэл: Чингис хааны Их Засгийн амин сүнс нь ёс суртахуун гэсэн дүгнэлтэд хүрсэн
С.Бямбацогт: Төрийн хүч эрх мэдэлд бус, ард түмнийхээ итгэлд оршдог
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав
ШУУРХАЙ МЭДЭЭ
8 цагийн өмнө өмнө

“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээлээ

8 цагийн өмнө өмнө

Есөн улаан мэнгэтэй шарагчин үхэр өдөр

8 цагийн өмнө өмнө

Өдөртөө 7-9 хэм дулаан байна

21 цагийн өмнө өмнө

Шинэ гарди М.Лхагвагэрэл “Чингис хаан” цом гардлаа

1 өдрийн өмнө өмнө

Монголын бахархлаар халхавч хийсэн 1XBET

1 өдрийн өмнө өмнө

Нийслэл хотын албан татварыг 50 хувиар бууруулах тогтоолын төслийг баталлаа

1 өдрийн өмнө өмнө

Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө

1 өдрийн өмнө өмнө

С.Нарангэрэл: Чингис хааны Их Засгийн амин сүнс нь ёс суртахуун гэсэн дүгнэлтэд хүрсэн

1 өдрийн өмнө өмнө

С.Бямбацогт: Төрийн хүч эрх мэдэлд бус, ард түмнийхээ итгэлд оршдог

1 өдрийн өмнө өмнө

Өнөөдөр Дашнямтай билэгт сайн өдөр

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 8-10 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Нийслэл төсвийн мөнгөөр нэг ч такси худалдаж авахгүй

2 өдрийн өмнө өмнө

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

2 өдрийн өмнө өмнө

Л.Оюун-Эрдэнийн үед АТГ-ын мөрдөгчийн магадгүй “хууль зөрчин” гаргуулсан татварын байцаагчдын дүгнэлт бусдыг яллах баримт болжээ

2 өдрийн өмнө өмнө

"The Mongolz" баг "IEM Beijing 2026" тэмцээний 2-р байрт орлоо

2 өдрийн өмнө өмнө

С.Амарсайхан: Иргэдээ даапаалж, төрийн тэргүүнээрээ даажигнасан засгийн газар

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

2 өдрийн өмнө өмнө

“Сайншанд” агаарын навигацийн төвийг ашиглалтад оруулахыг үүрэг болголоо

2 өдрийн өмнө өмнө

“Ерөнхий сайдаас шууд асуу” уулзалт дорноговийн сайншанд суманд боллоо

2 өдрийн өмнө өмнө

“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

2 өдрийн өмнө өмнө

Хоёр хар мэнгэтэй улаагчин гахай өдөр

2 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 2-4 хэм дулаан байна

2026-11-08 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "IEM Beijing 2026" тэмцээний аваргын төлөө "MOUZ" багтай өрсөлдөнө

2026-11-08 өмнө

Монголд хүнд даацын цахилгаан автомашин цэнэглэгч нэвтэрч байна

2026-11-08 өмнө

Замын-Үүдэд ачааны цахилгаан автомашинд зориулсан гарц байгуулна

2026-11-08 өмнө

Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Б.Пүрэвдагвыг томиллоо

2026-11-08 өмнө

Сурагчдын II улирлын хичээл маргааш эхэлнэ

2026-11-08 өмнө

Гурван хөх мэнгэтэй улаан нохой өдөр

2026-11-08 өмнө

Их төлөв цэлмэг, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-11-07 өмнө

Чингис хааны төрт ёсны уламжлалыг мөнхжүүлэх тогтоолын төслийг баталлаа

САНАЛ БОЛГОХ
2026-11-04 өмнө

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов

2026-11-06 өмнө

“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 сая тн ачаа тээвэрлэжээ

2026-11-06 өмнө

Ерөнхийлөгч шатахууны асуудлаар холбогдох албан тушаалтнуудыг хүлээн авч уулзлаа

2026-11-06 өмнө

Хахууль өгсөн иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх санал хүргүүлэв

2026-11-07 өмнө

Чингис хааны төрт ёсны уламжлалыг мөнхжүүлэх тогтоолын төслийг баталлаа

2026-11-06 өмнө

Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв

2026-11-06 өмнө

Сурагчдын цүнх дэлхийн стандартаар 700 гр бол манай улсад 2-3 кг байна

2026-11-05 өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" хагас шигшээд шалгарлаа

2026-11-04 өмнө

Агаараас эрэн хайх, аврах ангийн талаар санал солилцлоо

2026-11-06 өмнө

Б.Энхбаяр: “Чөлөөлье” санаачилгын цөм нь төрийн өмчийн реформ юм

2026-11-07 өмнө

"The MongolZ" баг хагас шигшээн тоглолтоо өнөөдөр "NaVi" багтай хийнэ

2026-11-06 өмнө

Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

2026-11-07 өмнө

Архангай аймгийн Төвшрүүлэх суманд газар хөдөллөө

2026-11-06 өмнө

“Алтан цом”-ын барилдаан маргааш эхэлнэ

2026-11-06 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ

2026-11-05 өмнө

Онцгой хамгаалалтын бүсэд дэд бүтэц байгуулахыг хориглох тухай хуулийн төсөл

2026-11-06 өмнө

Үс засуулбал өлзийтэй сайн

2026-11-05 өмнө

“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа

2026-11-05 өмнө

Хангалын голын дагуу 264,973 ширхэг мод тарьж, бүрэн дуусгалаа

2026-11-04 өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" тэмцээний шигшээ шатанд шалгарлаа

2026-11-05 өмнө

Б.Пүрэвдагва: Энэ өвөл 7-10 мянган айлын яндан буулгана

2026-11-05 өмнө

А.Ариунзаяа:Цэцийн дарга гишүүнээс өндөр цалин авахыг эсэргүүцэж байна

2026-11-05 өмнө

Дүүжин замын тээврийн кабиныг хүчтэй савлуулах, гэнэт зогсоох туршилт хийж байна

2026-11-05 өмнө

Жэйлин Браун 30 оноог авч, баг нь улирлын найм дахь хожлоо байгууллаа

2026-11-05 өмнө

Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ

2026-11-05 өмнө

Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгээс АН-ын бүлэг завсарлага авлаа

2026-11-05 өмнө

БНСУ-аас алтан эдлэл захиалгаар авчирна гэж 500 орчим иргэнийг залилсан

2026-11-07 өмнө

Цас орохгүй, өдөртөө 3-5 хэм хүйтэн байна

2026-11-05 өмнө

Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо

2026-11-07 өмнө

Дөрвөн ногоон мэнгэтэй хөхөгчин тахиа өдөр

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах