• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

“Чөлөөт бүс”-ийн архи далд бизнес болоод зогсохгүй хор ч болсоор

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотоос 15 км зайд орших Алтанбулагийн чөлөө бүс орохоор таксинд гар өргөлөө. 50 эргэм насны эр уриалгахан гэгчээр “ ... за Чөлөөт бүс орж архи авах нуу. Хаанаас хаа хүрч явна гэж асуугаад,  одоо ч сар шинэ дөхсөн дугаарлалт ч тоймгүй дээ. Дор хаяж 2-3 цаг дугаарлана. Алтанбулагийн наад дэнж даваад төв зам дээрээс автомашины дугаарлалт эхэлсэн байгаа” гэлээ. Нээрээ л түүний хэлснээр дугаарлалт бараг 1-2 км үргэлжилсэн байлаа. Таксны жолооч Х.Б нь 30 гаруй жил Алтанбулагт амьдарч байгаа нэгэн юм. Тэрээр сүүлийн 10 орчим жил энэ хооронд таксигаар хүн зөөхийн зэрэгцээ хүргэлтийн үйлчилгээ хийдэг аж. Өөрөөр хэлбэл, тэрээр Чөлөөт бүсээс оруулж нэг дор бөөгнүүлсэн архи болон бусад төрлийн согтууруулах ундааг цуглуулагчаас захиалагч руу тээшинд хүргэж илгээдэг хүргэлтийнхний нэг. Тэрээр сард хоёр удаа рейс хийдэг. Нэг удаадаа 10 гаруй хайрцаг архи хүргэдэг. Түүний хүргэсэн архи Дорноговь, Хөвсгөл, Архангай, Ховдын Дарви сумын дэлгүүрээр тардаг байна. Сар шинийн өмнө хөдөөгийн “8 нэрийн” барааны дэлгүүр, супермаркетуудад нэр, гарал үүсэл тодорхойгүй гадаад улсын  архи, вискигээр дүүрдэг нь үүнтэй холбоотой аж. Түүн шиг хүргэлт хийдэг 30 орчим хүн байдаг гэлээ. Ингээд бодохоор сард ойролцоогоор нэг хүргэгч 20 хайрцгийг вагоны тээшинд хийдэг гэвэл 30 хүн  600 хайрцаг архийг орон нутаг болон Улаанбаатар хот руу хүргэдэг байх нь. Бараа эцсийн захиалагчид очих хүртлээ ямар нэгэн эрсдэлгүй, дутаахгүй очих хариуцлагыг тэд бүрэн даадаг байна. Үүнийхээ хариуд тохирсон хөлсөө авдаг аж.

Хуурамч архины урсгал тасрахгүй үргэлжилсээр...

Цагаан сар, шинэ жил, наадам, найр наадмын цагаар зөвшөөрлийн бичиг 15-20 мянган төгрөгт хүрдэг. 

Иргэн Х.Б-ийн ярьснаар орон нутгийн иргэд болон жолооч нар чөлөөт бүс рүү өдөрт хэд хэдэн удаа нэвтрэн хоёр литр хүртэлх архи хувийн хэрэгцээний зөвшөөрөгдөх хэмжээ нэрийдлээр авч гардаг аж. Эдгээр хүмүүсийг цуглуулагчид гэдэг. Тэд эргэн тойрны болон ах, дүү, хамаатан садныхаа регистрийн дугаарыг цуглуулж улмаар Гаалиас өгдөг зөвшөөрлийн цагаан бичгээр Чөлөөт бүсээс татваргүй архи авч захиалагч руу нийлүүлдэг. Цагаан сар, шинэ жил, наадам, найр наадмын цагаар зөвшөөрлийн бичиг 15-20 мянган төгрөгт хүрдэг. Нэг үгээр хэлбэл, цагаан бичиг шаглагчид, цуглуулагчид, хүргэлтийнхэн, эцсийн захиалагч гэсэн схемээр явсаар эцсийн хэрэглэгчдэд уг архи, согтууруулах ундаа нь 3-4 дахин нугалсан үнээр хүрч байна. Нөгөөтээгүүр, тухайн архи, виски ямар улсын ямар үйлдвэрт үйлдвэрлэсэн, гарал үүсэл зэрэг нь тодорхойгүй байгаа нь хуурамч уу, хортой юу гэдгийг ч иргэд мэдэхгүй гараас гарт дамжуулан энэ мэтээр худалдан борлуулсаар байна.  Зөвшөөрөгдсөн хоёр литр хор болоод зогсохгүй далд бизнес ч болсоор.

Хуурамч, гарал үүсэл тодорхойгүй архийг Монголд оруулж ирэхдээ үндсэндээ гурван чиглэл, сувгийг ашиглаж байгааг хууль хүчний байгууллагууд илрүүлэн мэдээлдэг. Нэгдүгээр суваг нь ийнхүү ОХУ-ын хил Алтанбулаг чөлөөт бүс юм. Монгол, Оросын хилийн Алтанбулагийн чөлөөт бүсээр дамжин онцгой албан татваргүй, хямд үнэтэй архи их хэмжээгээр оруулдаг зохион байгуулалттай сүлжээг илрүүлж бүрэн мөсөн таслан зогсоосон тухай Цагдаагийн байгууллагаас 2023 онд мэдээлж байсан ч өнөөдөр энэ сүлжээ, схем амь бөхтэй оршсоор байгааг дээрх баримт илтгэж байна.

Ballantines Finest whisky нэрээр Pinlyand хуурамч архи оруулж ирсэн нь төхөөрөмжөөр шалгаж үзэхэд нотлогдсон аж. Тухайн аж ахуйн нэгжийг 15 сая төгрөгөөр торгожээ.

Албан бус эх сурвалжийн мэдээлснээр 2023 онд дээрх схемээр  Улаанбаатар хот болон аймгуудад үйл ажиллагаа явуулдаг зарим дэлгүүр, баар цэнгээний газрууд уг хууль бус сүлжээнд захиалга өгч, 5000 орчим хүнийг хамарсан “мафи” сүлжээгээр сар бүр дор хаяж 10 мянган шил архийг татваргүй оруулж, тараадаг байсныг илрүүлсэн байдаг. Өөрөөр хэлбэл, ганцхан удаагийн шалгалтаар 10 мянга шахам шил спиртийн төрлийн ундааг хураан устгалд оруулж улмаар энэхүү сүлжээг таслан зогсоосон гэдэг. Ингэснээр олон хууль, дүрэм зөрчсөн далд бизнес ил болж, төрийн байгууллагууд хамтран уг сүлжээг хаах, цаашид гааль, хил дээр хяналтыг чангатгах арга хэмжээ авсан тухай мэдээлж байсан. Гэвч  өнөөдрийн /2026.01.30,31/дүр зургаар бол энэ сүлжээ байсаар байгааг илтгэнэ. Тэгэхээр нэг иргэнд зөвшөөрсөн “хоёр литр” гэх эрх, хор ч болсоор, татваргүй далд бизнесийг ч дэмжсээр байгааг илтгэж буй юм.

Гоёмсог жүнзтэй саке буюу “цагаан хор”-оос сэрэмжлээрэй

Хан-Уул дүүрэгт орших нэгэн хятад ресторанаас гарал үүсэл нь тодорхойгүй, тэмдэг, тэмдэглээгүй цагаан өнгөтэй тав болон гурван литрийн bonaqia савтай төстэй саке гэж нэрлэх согтууруулах ундааны зүйлээр үйлчилж байсныг илрүүлсэн байна. 

Мэргэжлийн хяналтын байгууллагыг татан булгаснаас хойш Монголд тэр дундаа Улаанбаатар хотод  хятад, солонгос эзэнтэй баар, рестораны тоо нэмэгдэж хэдэн арван давхар барилгыг тэр чигт нь хятад эзэд эзэлж байна гэвэл хилсдэхгүй. Хамгийн гол нь тэд бидэнд ямар хоол цай, уух юмаар үйлчилж байна гэдэгт хяналт тавьдаг мэргэжлийн байгууллага байхгүйгээс тэд дураараа дургиж дунд чөмгөөрөө жиргэж байна. Саяхан буюу өнгөрсөн нэгдүгээр сарын 13-наас хуурамч архи илрүүлэх  цагдаа, прокурор болон хил, гааль, татварын албаны хамтарсан Цагаан сарын өмнөх ээлжит хяналт шалгалтыг дээрх баар, ресторан, дэлгүүр, супермаркет,  гар дээрээс цахим зараар архи, согтууруулах унаа борлуулж буй иргэн, хуулийн этгээдэд улс орон даяр эхлүүлсэн. Энэ хүрээнд Хан-Уул дүүрэгт орших нэгэн хятад ресторанаас гарал үүсэл нь тодорхойгүй, тэмдэг, тэмдэглээгүй цагаан өнгөтэй тав болон гурван литрийн bonaqia савтай төстэй саке гэж нэрлэх согтууруулах ундааны зүйлээр үйлчилж байсныг илрүүлсэн байна. Өөрөөр хэлбэл, танд гоёмсог жүнзнээс саке гэж нэрлэсэн хор аяглаж байгааг та мэдэхгүй байна. Зурагт харуулснаар бол уг шингэнийг олноор их хэмжээтэйгээр хэрхэн хил, гаалийн хяналтыг давж оруулж ирснийг тогтоохоор шалгаж байна. Манайхан айргаа савлаад зардаг шиг л ийм л зүйлийг хятад ресторан оруулж иржээ. Гэхдээ энэ бүхний цаана нь монгол хүн байх магадлалтай гэж эрх бүхий Татварын улсын байцаагч Ж.М хэлсэн. Саке гэдэг нь манай нэрмэл архитай төстэй зүйл аж. 

Түүгээр ч зогсохгүй эрх бүхий улсын байцаагч мөн нэг хятад ресторан хуурамч архи зарч байна гэсэн иргэний мэдээллээр шалгахад арын өрөөнөөсөө авдраар нь гаргаж ирсэн байна. тухайн зөрчлийг хуулийнхан шалгаж байгаа гэв. Тухайлбал, Ballantines Finest whisky нэрээр Pinlyand хуурамч архи оруулж ирсэн нь төхөөрөмжөөр шалгаж үзэхэд нотлогдсон аж.

 Дээрх зөрчил зөвхөн нэг удаагийн шалгалтаар илэрсэн нь энэ.Тус дүүрэгт өнөөдрийн байдлаар 371 хятад эзэнтэй  болон бусад ресторан үйл ажиллагаагаа явуулж байна. Тэгэхээр энэхүү хуурамч согтууруулах төрлийн зүйлс хоёрдугаар суваг буюу БНХАУ-ын хил /Замын-Үүд, Эрээн/ чөлөөт бүс болон хилээр нэвтэрч буйг албаныхан үгүйсгэхгүй байна. Учир нь Хятадын талын хилийн Эрээн хот орчмоос дуураймал савлагаатай, хуурамч спиртийн бүтээгдэхүүн ихээр орж ирж буйг гааль, цагдаагийн байгууллага анхааруулсан. Цагаан сар зэрэг баярын үеэр монгол иргэдийн БНХАУ руу хийдэг худалдаа, аялал нэмэгдэхэд үүнийг далимдуулан хувь хүмүүс “хоёр литр архи, гурван литр шар айраг” гэх мэт хувийн хэрэглээний зөвшөөрөгдөх хэмжээнд багтаасан архи, вискиг олон удаагийн рейсээр хилээр давтамжтай оруулж ирэх зөрчил гардаг. Гаалийн ерөнхий газрынхан өдөрт 200-300 шил архи хилээр оруулахыг завдсан тохиолдлуудыг 2024 оны эхээр илрүүлж байсан бөгөөд ихэнх нь Хятадад үйлдвэрлэсэн, хаяг шошгын гажуудалтай, гарал үүсэл тодорхойгүй хуурамч архи байсан. 

Мөн энэ оны хоёрдугаар сарын 02-нд Дорнод аймгийн төвд үйл ажиллагаа явуулдаг нэр бүхий томоохон супермаркетад  онцгой албан татварын тэмдэггүй архи, согтууруулах ундааны зүйл борлуулсан зөрчлийг шалгаж байна. Түүнчлэн 2026 оны нэгдүгээр сард 408 мянган ширхэг онцгой албан татварын тэмдэгтийг хуурамчаар үйлдэж улсын хилээр нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг газар дээр нь илрүүлсэн. Одоогоор шалгалтын ажиллагааг явуулж байгааг Цагдаагийн байгууллагаас мэдээлсээр байгаа.

Ерөнхий статистик мэдээгээр 2025 оны хоёрдугаар сарын байдлаар Замын-Үүдээр нэвтрүүлэхийг завдсан нийт архины 63 хувийг водка (343.5 литр), үлдсэнийг виски, коньяк, шар айраг зэрэг эзэлж байв. Ийнхүү жижиглэнгийн хэлбэрээр олон тоогоор хил давуулах схем давамгайлж байсан ч, гаалийн байгууллагаас илрүүлсэн тохиолдол бүрд бүтээгдэхүүнийг хураан авч орон нутгийн захиргаатай хамт устгал хийж байна.

Хилээр дамжин орж ирдэг гол сувгуудын нэг Казахстан

Монгол Улс Казахстантай шууд хиллэдэггүй ч тус улсад үйлдвэрлэсэн хямд үнэтэй архи, спиртийн төрлийн ундаа Оросын болон Хятадын замаар дамжин Монголд нэвтэрч буй нь илэрчээ. Тухайлбал, 2026 оны хоёрдугаар сард Эрүүгийн цагдаагийн алба нэгэн зохион байгуулалттай бүлэглэлийг илрүүлсэн байна. Тэд Казахстан Улсаас гаралтай хуурамч архи, согтууруулах ундааг хууль бусаар хилээр оруулж ирэн, улмаар хуурамч онцгой албан татварын тэмдэг нааж дотоодын зах зээлд борлуулдаг байжээ. Энэ бүлэглэл нь мөн дотоодод зөвшөөрөлгүйгээр архи үйлдвэрлэж, гаргасан бүтээгдэхүүнээ Улаанбаатар хотын захын хороолол дахь дэлгүүрүүдээр тараан худалдаалж байсан нь тогтоогдсон байна. Иймд Казахстаны спиртийн хууль бус урсгал нь ихэвчлэн ОХУ-ын хилийн сувгаар буюу Алтанбулагийн чөлөөт бүсийн сүлжээ, зарим тохиолдолд БНХАУ-аар дамжин орж ирдэг болохыг дээрх баримтууд харуулж байна.

Гаалийн ерөнхий газрын хяналтаар 2025 оны II сард Гаалийн тухай хууль зөрчин улсын хилээр согтууруулах төрлийн ундаа,нэвтрүүлсэн зөрчлийн улмаас 611 литр архи, 1318 л шар айраг, 35.5 литр виски хураагдсан байна. Өнгөрсөн оны үед энэ төрлийн зөрчлийн улмаас 1621 л архи 20 л спирт, хураагдаж байжээ. Харин 2026 оны тоо хараахан гараагүй байна гэж Гаалийн ерөнхий газрын эрх бүхий албан тушаалтан онцолсон юм.

Хуурамч эсэхийг шалгахын тулд e.barimt цэсээр орж QR кодыг  утсаар уншуулж мэдэх боломжтой

Монголд  хуурмаг зах зээл дээр дарагдсан архийг тогтмол хэмжих тогтолцоо хаана ч бүрэн мэдээлж гардаггүй. Үйлдвэрлэлийн алдаа, тушаалтаар,гаалийн шалгалтаар хураагдсан хэмжээ бусад зарагдсан хэмжээнээс их эсвэл бага байж болно. Монгол Улсын хууль эрх зүйн орчин болон хяналт нь архины зөвшөөрөлтэй үйлдвэрлэлд ил байдаг ч, далд зах зээл, хил нэвтрүүлэх замаар хуурамч архи орж ирэх тохиолдол бүртгэгдсээр байдаг ч үүнд хяналт тавьж таслан зогсоож чадахгүй байсаар байна. Өөрөөр хэлбэл, жил бүр хэдэн сая литр албан бус архи хэрэглэгдсэн талаар баталгаатай тоо одоогоор  алга.

Гэхдээ Татварын ерөнхий газраас импортоор оруулж ирж байгаа бүх төрлийн архи, согтууруулах ундааны бөглөөн дээрх Онцгой албан татварын тэмдгийг утаснаасаа уншуулахад дээрх бүх мэдээлэл гарч ирэх системийг нэвтрүүлсэн. Нэмээд тухайн импортын архи бүр дээр байдаг гадаад улсын бар код бүхий үргэлжилсэн олон тоо QR кодын мэдээллийг бөглөөн дээрх мэдээлэлтэй хамт нэгтгэх системийг хийж дууссан байна. Ингэснээр тухайн архины гарал үүслийг шошгоор нь мөрдөх боломжтой болох аж. Энэ оны эхний улирал багтаан бүх худалдан борлуулах цэгүүдэд уг системийг нэвтрүүлж дуусаж байгаа талаар Татварын ерөнхий газрын улсын байцаагч Б.Отгонбаяр ярьсан юм.

Ийнхүү хуурамч архийг илрүүлэх, хэрэглэгчдийг сэрэмжлүүлэх чиглэлд гааль, цагдаа болон аймаг, нийслэл, дүүргийн хяналтын байгууллагууд хэд хэдэн арга хэмжээ авч хэрэгжүүлж байна. Эдгээрээс Онцгой албан татварын тэмдэг (акц)-ийн хяналт хамгийн үр дүнтэй арга хэмжээний нэг болж байна. Албан ёсоор импортолсон архи, согтууруулах ундааны шил бүрийн бөглөө, савлагаанд улсын тэмдэгт бүхий онцгой албан татварын наалт, QR код байрлуулсан байдаг. Уг QR кодыг ухаалаг утсаар уншуулахад тухайн спиртийн бүтээгдэхүүний импортлогч аж ахуйн нэгж, улсын бүртгэл зэрэг мэдээлэл нь шууд гарч ирдэг тул хэрэглэгчид жинхэнэ эсэхийг нягтлах боломжтой. Харин ийм тэмдэггүй, эсвэл хуурамч акцтай бүтээгдэхүүн зах зээлд илэрвэл тэр нь илт хууль бус гаралтай гэж үзэн шууд хураан шалгаж байна. 2024 онд прокурорын байгууллагаас гарал үүсэл нь тодорхойгүй, хуурамч акц бүхий 13 нэр төрлийн 852 шил вискиг илрүүлэн хурааж устгалд өгсөн нь ийм зөрчил бодитоор гарч буйг харуулсан юм.

Мөн гаалийн хяналтыг сайжруулж, техникийн чадавхыг нэмэгдүүлэхийг зорьж байна. Гэвч 2024 оны байдлаар Гаалийн ерөнхий газрын төв лаборатори нь хураасан архины химийн найрлагад шинжилгээ хийх чадвар сулаас голдуу барааны ангилал, тэмдэглэгээний зөрчлөөр шийдвэр гаргаж байв. Тиймээс цаашид лабораторийн шинэчлэл хийж, хураагдсан спиртийн зүйлсэд хурдан шинжилгээ хийх, хуурамч архинд агуулагдсан хорт бодисыг тогтоох чиглэлээр хөрөнгө оруулалт шаардаж буйг хэвлэлүүд хөндөж байна. Ямартай ч цагдаа, мэргэжлийн хяналтынхан хямд үнэтэй, гарал нь тодорхойгүй архи худалдан авахгүй байхыг олон нийтэд анхааруулж, таслан зогсоох ажиллагааг эрчимжүүлжээ. 2025 онд л гэхэд улсын хэмжээнд 10.5 тонн орчим хуурамч архи, виски хураан устгалд оруулсан нь тэмцэх арга хэмжээг улам чангатгах шаардлагатайг илтгэж байна.

Хуурамч архины өсөлт, хохирол

Сүүлийн жилүүдэд ийнхүү  Монгол Улсад хилийн чанад дахь эх үүсвэрээс “хуурамч” архи, согтууруулах ундаа хууль бусаар орж ирэх тохиолдол улам олширч, эрх бүхий байгууллагууд олноор илрүүлэн хураасаар байна. Жишээлбэл, 2024 оны Цагаан сарын үеэр гаалийнхан ойролцоогоор 2.0 тонн хуурамч архи, виски, коньякийг хилээр нэвтрүүлэхийг завдсаныг илрүүлэн хурааж устгасан байна. Мөн 2025 оны хоёрдугаар сарын дунд гэхэд л нийт 540 орчим литр хуурамч архи, вискиг хил дээр илрүүлэн саатуулжээ. Тэгвэл  2025 онд Цагдаагийн байгууллага, Татварын албаны эрх бүхий алба хаагчид хамтарч нийт 9626 аж ахуйн нэгж, 15224 иргэнийг шалгаж, нийт 11 гэмт хэрэг, 424 зөрчил илрүүлсэн байна.Зөрчлөөр 8222 ширхэг буюу 10558 литр архи согтууруулах ундаа хурааж, устгалд оруулжээ.

370 цахим орчинд архи худалдаалж байсан байна

2026 он гарсаар чөлөөт бүсүүдээр нэвтэрч орж ирсэн архи болон бусад согтууруулах ундааны зүйлсийг Цахим орчинд /Facebook/ гар дээрээс худалдаалах байдал өмнөх жилүүдээс нэмэгдсэн байна. Энэхүү архи согтууруулах ундааны хууль бус худалдаа, хүргэлтийн үйлчилгээг таслан зогсоох чиглэлээр цахим орчинд 370 групп, хаягийг хяналтад авч, 308-ыг шалган, дөрвийг нь  хаалгаж, 2964 иргэн, 1182 аж ахуйн нэгж, 3612 тээврийн хэрэгсэл шалгаж, 34 зөрчил илрүүлэн, 134 ширхэг 80 литр архи, 382 ширхэг 294 литр шар айраг, бусад 12 ширхэг 13 литр согтууруулах ундааны зүйл хурааж, нэг аж, ахуйн нэгжийг 5.0 сая төгрөгөөр, таван иргэнийг 2.5 сая төгрөгөөр торгож, хариуцлага тооцсон байна.

Түүнчлэн Тээврийн цагдаа, Экологийн цагдаагийн албанаас Улаанбаатар хотыг тойрсон шалган нэвтрүүлэх хяналтын найман цэгт 24 цагаар хяналт шалгалтын зохион байгуулж, 4234 иргэн, 5991 тээврийн хэрэгслийн ачаа, тээшинд үзлэг, шалгалт явуулаад байгаа аж. 

Цахим орчин (Facebook, Instagram, Telegram зэрэг)-д архи, согтууруулах ундаа худалдан борлуулах, хүргэлтийн үйлчилгээний талаар мэдээлэл байршуулсан таван групп, найман хувь хүний цахим хаягт судалгаа хийж, тухайн хаягийн эзэмшигчдийг тогтоон, тогтоогдсон мэдээллийн дагуу нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагад нийт найман албан бичгээр мэдээлэл хүргүүлж, цахим орчинд согтууруулах ундаа худалдан борлуулах зар байршуулсан найман мэдээллийг устгуулахаар Харилцаа холбооны зохицуулах хороонд албан бичгээр хүргүүлж ажиллаж байгаа гэж Цагдаагийн ерөнхий газрын урьдчилан сэргийлэх хэлтсийн хошууч Жамъяндорж ярьсан юм.

Онцгой албан татвартай архи борлуулдаг цэгийн тоо 7000 д хүрчээ

Архи, согтууруулах ундаа худалдах тусгай зөвшөөрөлтэй албан ёсны худалдааны цэгүүдийн тоо Монгол Улсад хэт өндөр байгаа нь хуурамч архины далд бизнес газар авах нэг шалтгаан болдог. 2025 оны байдлаар улсын хэмжээнд 7000 орчим цэг архи, согтууруулах ундаа худалдах буюу үйлчлэх зөвшөөрөлтэй байсан ба энэ тоо сүүлийн жилүүдэд тасралтгүй өссөн үзүүлэлт юм. Судалгаанд дурдсанаар архи худалдах зөвшөөрөлтэй цэгүүдийн бүтцээр нь харвал дэлгүүр 56 хувь /найман нэрийн хүнсний болон бусад жижиглэнгийн дэлгүүрүүд/  ресторан, баар /цэнгээний газар/ 24 хувь, кафе ес, супермаркет долоо, хүнсний бөөний төв таван хувийг тус тус эзэлдэг.

Өөрөөр хэлбэл, нийт зөв­шөө­рөлтэй 100 цэг тутмын 56 нь дэлгүүр, 24 орчим нь хоолны газар буюу баар, ресторан, ес нь кафе, долоон нь супермаркет, үлдсэн дөрөв нь бөөний худалдааны төв байна гэсэн үг.  Засгийн газраас 2023 оноос хэрэгжүүлж эхэлсэн “Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих тухай хууль”-д тусгай зөвшөөрөлтэй цэгийн тоог аймаг, нийслэлд хүн амын тоонд харьцуулан хязгаарлах /жишээлбэл, 1000 хүн тутамд дөрөв хүртэл/ зэрэг зохицуулалтыг тусгаж, дээрх тоог цөөлөх бодлого баримталж байна. Цаашид албан ёсны архи борлуулалтын цэгийн тоог бууруулж, хэт олноор төвлөрсөн зах зээлийг хумьснаар хуурамч архины нийлүүлэлтийг таслах, хяналтыг сайжруулах боломжтой гэж үзэж байна.Иймд иргэд та бүхэн хямд үнэ бүхий, гарал үүсэл тодорхойгүй хуу­рамч байж болзошгүй архи согтуу­руу­лах ундаа худалдан авч өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэндэд эрсдэл учруулахаас сэргийлэхийг Цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.

Үргэлжлэл бий.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН 11. ЛХАГВА ГАРАГ. № 29 (7771)

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Гурван хөх мэнгэтэй улаан луу өдөр
Цас орохгүй, өдөртөө 3-5 хэм хүйтэн байна
Таван шарын нүхэн гарц орчимд 90 метр урттай явган хүний гүүрэн гарц барина
Дөрвөн ногоон мэнгэтэй хөхөгчин туулай өдөр

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Нийтлэл
  • •Чуулган
  • •Сэрэмжлүүлэг
  • •Бөхийн төрлүүд
  • •Нийслэл
  • •Олимпизм
  • •Сагсанбөмбөг
  • •Уул уурхай
  • •Видео мэдээ
  • •Гадаад харилцаа
  • •Фото мэдээ
  • •Ипотекийн зээл
  • •Сурвалжлага
  • •Гэмт хэрэг
ХУРААХ
Гурван хөх мэнгэтэй улаан луу...
“Хэрэлдэж талцаж биш хийж...

“Чөлөөт бүс”-ийн архи далд бизнес болоод зогсохгүй хор ч болсоор

МЯГМАРБАЯР 1 цагийн өмнө

ФОТО:

Сэдвүүд : #Сурвалжлага  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Гурван хөх мэнгэтэй улаан луу өдөр
Цас орохгүй, өдөртөө 3-5 хэм хүйтэн байна
Таван шарын нүхэн гарц орчимд 90 метр урттай явган хүний гүүрэн гарц барина
Дөрвөн ногоон мэнгэтэй хөхөгчин туулай өдөр
ШУУРХАЙ МЭДЭЭ
30 минутын өмнө өмнө

NBA-ын 16 дахь долоо хоногийн шилдэг тоглогчдын бичлэг /2025-26/

32 минутын өмнө өмнө

NBA-ын 16 дахь долоо хоногийн шилдэг тохолтын бичлэг /2025-26/

1 цагийн өмнө өмнө

Н.Учрал “Нэр үл мэдэгдэх цэргийн хөшөө”-нд цэцэг өргөв

1 цагийн өмнө өмнө

Х.Булгантуяагийн асуудал Олон улсын парламентын холбоон дээр яригджээ

1 цагийн өмнө өмнө

“Хэрэлдэж талцаж биш хийж бүтээж, эдийн засгаа тэлнэ”

1 цагийн өмнө өмнө

“Чөлөөт бүс”-ийн архи далд бизнес болоод зогсохгүй хор ч болсоор

1 цагийн өмнө өмнө

Гурван хөх мэнгэтэй улаан луу өдөр

1 цагийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 3-5 хэм хүйтэн байна

17 цагийн өмнө өмнө

Э.Ариунтунгалаг гүйлтийн цанын спринт төрлийн урьдчилсан шатанд өрсөлдлөө

19 цагийн өмнө өмнө

Сарын 500,000 төгрөг хүртэлх худалдан авалтад төлсөн НӨАТ-ыг 100 хувиар хөнгөлж, буцаан олгоно

19 цагийн өмнө өмнө

Стратегийн болон үүсмэл ордын 60%-ийн өгөөжийг авах тохиролцоонд хүрлээ

1 өдрийн өмнө өмнө

Таван шарын нүхэн гарц орчимд 90 метр урттай явган хүний гүүрэн гарц барина

1 өдрийн өмнө өмнө

Ахмад бөхчүүдийн барилдаанд Дархан аварга А.Сүхбат түрүүллээ

1 өдрийн өмнө өмнө

Чөлөөт бөхийн үндэсний шигшээ баг Япон улсыг зорилоо

1 өдрийн өмнө өмнө

АН: Нэр дэвшигч сонгогдоогүй тохиолдолд "дэнчин"-г буцаан олгоно

1 өдрийн өмнө өмнө

УИХ-ын дарга Н.Учралын ОХУ дахь айлчлалаас юу хүлээх вэ?

1 өдрийн өмнө өмнө

Дөрвөн ногоон мэнгэтэй хөхөгчин туулай өдөр

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 7-9 хэм хүйтэн байна

1 өдрийн өмнө өмнө

Эрдэнэс Тавантолгойн нүүрс тээврийн байгууламж ашиглалтад орлоо

2 өдрийн өмнө өмнө

Хүний эрх, эрх чөлөөг хязгаарлаж буй хууль тогтоомжийг хална

2 өдрийн өмнө өмнө

Төмөр зам доогуурх нүхэн гарц төслийн бүтээн байгуулалт гурван байршилд үргэлжилж байна

2 өдрийн өмнө өмнө

Х.Нямбаатар: Барилгын хуучин стандартаар явдгийг өөрчлөх ёстой

2 өдрийн өмнө өмнө

Их дээд сургуулийн диплом гаргаж өгнө гээд залилжээ

2 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 40 зөрчил бүртгэгдлээ

2 өдрийн өмнө өмнө

Б.Ачбадрах гүйлтийн цанын скиатлоны төрөлд замаа амжилттай дуусгалаа

2 өдрийн өмнө өмнө

Иргэдийн гаргасан гомдлын мөрөөр хуулийн байгууллагынхан шалгалт явуулна

2 өдрийн өмнө өмнө

МАН, АН-аас томоохон “урсгал” салж Үндэсний эвсэлтэй нийлжээ

2 өдрийн өмнө өмнө

Үс засуулвал эд эдлэл идээ ундаа олдоно

2 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 7-9 хэм хүйтэн байна

2026-02-06 өмнө

Ерөнхий сайд Г.Занданшатар нэрэмжит шагналаа Э.Амартүвшинд гардууллаа

САНАЛ БОЛГОХ
2026-02-05 өмнө

Орбитод орчин үеийн цогц усан спорт сургалтын төв ашиглалтад орлоо

2026-02-06 өмнө

Сар шинийн баярыг угтан бүх нийтийн их цэвэрлэгээг зохион байгуулна

2026-02-04 өмнө

Х.Нямбаатар: ДЦС-5-ын барилга угсралтын ажил дөрөвдүгээр сард эхэлнэ

2026-02-06 өмнө

Иргэдийн 17 бод, есөн бог малыг бэлчээрт нь нядалсан бүлэг этгээдүүдийг баривчиллаа

2026-02-05 өмнө

О.Батхүү: Одоо 5 байртай хүмүүсийн 4 байрыг нь энгийн зээлд шилжүүлэх ёстой

2026-02-04 өмнө

Улаанбаатар хотын 19 уулзвараас цагдаагийн биет зохицуулалтыг хассан

2026-02-06 өмнө

Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

2026-02-06 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 45 зөрчил бүртгэгдлээ

2026-02-06 өмнө

Нийтийн тээврээр үйлчлүүлэх хүртээмжийг 73.7 хувиар нэмэгдүүлжээ

2026-02-04 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 58 зөрчил бүртгэгдлээ

2026-02-04 өмнө

Ипотекийн зээл МИК-рүү шилжсэн эсэхээ хэрхэн шалгах вэ

2026-02-04 өмнө

Х.Нямбаатар: Сэргэлэн дэд станцыг энэ онд ашиглалтад оруулна

2026-02-05 өмнө

Б.Чойжилсүрэн сайдын “багц” дахь 79.98 тэрбумын зөрчил-2

2026-02-06 өмнө

Төсвийн хөрөнгө оруулалтын зардал 3.8 их наяд төгрөгөөр нэмэгджээ

2026-02-05 өмнө

Явган хүний гарцаар гарч явсан сурагчдыг мөргөж, гэмтээсэн байна

2026-02-05 өмнө

Үс засуулвал сайн нөхөртэй нөхөрлөнө

2026-02-06 өмнө

Найман цагаан мэнгэтэй цагаагчин гахай өдөр

2026-02-06 өмнө

“Милан–Кортина” -2026 өвлийн олимпын наадам өнөөдөр “хөшиг”-өө нээнэ

2026-02-05 өмнө

Цас орохгүй, өдөртөө 19-21 хэм хүйтэн байна

2026-02-06 өмнө

Эрдэнэсант суманд онцгой байдлын нэгж байгуулах зардлыг ирэх оны төсөвт тусгана

2026-02-06 өмнө

Цас орохгүй, өдөртөө 15-17 хэм хүйтэн байна

2026-02-06 өмнө

Парисын “Их дуулга”-д Ё.Басхүү тэргүүтэй 15 жүдочид өрсөлдөнө

2026-02-06 өмнө

Ерөнхий сайд Г.Занданшатар нэрэмжит шагналаа Э.Амартүвшинд гардууллаа

2026-02-06 өмнө

Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Оросын Холбооны Улсад айлчилна

2026-02-05 өмнө

Унгарын ОТП банк Монголд үйл ажиллагаа явуулах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ

2026-02-05 өмнө

Хөшигийн хөндийд оффисын зориулалттай барилга барьж, авто зогсоолыг өргөтгөнө

2026-02-05 өмнө

Согтууруулах ундааны чанар, аюулгүй байдалд хяналт тавина

2026-02-05 өмнө

Үндэсний баялгийн сангийн менежментийг сайжруулах талаар санал солилцлоо

2026-02-05 өмнө

Р.Чойномын мэндэлсний 90 жилийн ойг тэмдэглэнэ

2026-02-05 өмнө

Тавантолгой-Гашуунсухайт авто замыг есдүгээр сард ашиглалтад оруулахыг үүрэг болгов

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах