• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Б.Пүрэвдорж: Хуурамч шатахуун нь авто машины эд ангиас эхлээд агаарын бохирдолд хүртэл сөргөөр нөлөөлдөг

Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2026.04.03) нэгдсэн хуралдаан 10.24 цагт нийт гишүүдийн 90 нь хүрэлцэн ирснээр 71.4 хувийн ирцтэй эхэлж, Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж нарын 4 гишүүн 2025 оны 06 дугаар сарын 19-ний өдөр өргөн мэдүүлсэн Онцгой албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийлээ.

Төсөл санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж, Төсвийн байнгын хорооны холбогдох санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.Ганбаатар танилцуулав.

Хуурамч шатахууны тухай ойлголт нь 2015 оны арваннэгдүгээр сард онцгой албан татварын хувь хэмжээг 400 мянган төгрөг, дизель түлшийг 520 мянган төгрөг болгон тогтоосон үеэс эхтэй хэмээн Б.Пүрэвдорж гишүүн танилцуулгынхаа эхэнд дурдсан. Тодруулбал, өмнө нь жилд дунджаар 20-30 мянган тонныг импортолдог байснаа 2016 онд огцом нэмэгдэж 100 мянган тонн, 2017 онд 150 мянган тонн, улмаар 200 мянга орчим тоннд хүрчээ. Шатахууныг хуурамчаар үйлдвэрлэхэд ашигладаг завсрын бүтээгдэхүүнийг Монгол Улсын хилээр нэвтрүүлэхэд ямарваа нэгэн онцгой татвар тусгай зөвшөөрөл шаарддаггүй болохыг тодруулаад, энэ нь ямар нэг эрх зүйн зохицуулалтгүй байдгийн үр дагавар хэмээн үзэж байгаагаа танилцуулгад дурдсан.

Нефть үйлдвэрлэл, борлуулалтын үйл ажиллагаа явуулдаг дотоодын зарим компани хуурамч шатахуун үйлдвэрлэж, иргэдийг хохироосоор байгаа хэмээгээд “Үүнийг шийдвэрлэх тодорхой алхам хийхгүй байна. Керосиныг гэрэлтүүлэгт ашигладаг. XIX зуунд тракторын хөдөлгүүрт ашиглаж байсан нафтаг өдгөө зөвхөн нисдэг тэрэг, онгоцны сэнс цэвэрлэхэд л хэрэглэж байна. Олон улсад хэрэглээ нь хэдийнэ хумигдсан бүтээгдэхүүний импорт манайд өссөөр байна. Энэ төрлийн түүхий эдийн хольцтой хуурамч шатахуун нь авто машины эд ангиас эхлээд агаарын бохирдолд хүртэл сөргөөр нөлөөлдөг. Цаашлаад шударгаар татвар төлж буй бизнес эрхлэгчдийн үйл ажиллагаанд ч халтай юм” гэлээ.

Мөн ийм үйл ажиллагаа явуулж буй компаниуд дээрх бодисуудыг ашигласныхаа төлөө улсад огт татвар төлдөггүй талаар тодотгоод 2017, 2018 онд хуурамч шатахуун үйлдвэрлэлийн гол түүхий эд болох 202 мянган тонн бодисыг Монгол Улсын хилээр оруулж ирсэн гэх тоо баримтыг танилцууллаа.

Тодорхой нэр төрлийн түүхий эдийг хольж, хуурамч шатахуун зах зээлд худалдаалснаар автомашины эд ангийн ашиглалтын хугацааг эрс богиносгохоос гадна агаар, орчныг бохирдуулдаг сөрөг нөлөөг дурдав. Үүний зэрэгцээ шударгаар татвар төлөөд, бизнес эрхэлж байгаа тэр хүмүүсийн үйл ажиллагаанд ч сөрөг нөлөө үзүүлдэг гэв. Төсөл дэх зохицуулалт бүхий хуулийг 2021 онд Улсын Их Хурал баталсан хэдий ч 2023 онд Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтээр Үндсэн хуулийг зөрчсөн хэмээн тогтоогдож, эл шийдвэрийг Улсын Их Хурал хүлээн авснаар хуурамч шатахууныг зах зээлд нийлүүлэх нөхцөл дахин бүрдсэн болохыг тайлбарласан. Өнөөдрийн байдлаар 100 мянга гаруй тонн хуурамч шатахууны хольц бүтээгдэхүүн хадгалагдаж байгааг, тухайн бодисуудыг хольж хуурамч шатахуун болгоод зах зээлд нийлүүлснээр өндөр ашиг олдог атлаа улсад огт татвар төлөхгүй байгааг төсөл санаачлагч хэлсэн.

Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг Төсвийн байнгын хороо 2025 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцжээ.

Газрын тосны үйлдвэрлэлийн дайвар бүтээгдэхүүнд онцгой албан татвар ногдуулсанаар хуурамч шатахууны үйлдвэрлэлийг хязгаарлаж иргэдийг чанартай шатахуун хэрэглэх боломжоор хангах, мөн татварын бааз суурийг өргөжүүлэх зорилгоор боловсруулсан тус хуулийн төслийг Төсвийн байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн байна.

Төсөл санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат, Х.Баасанжаргал нар асуулт асууж, Б.Пүрэвдорж гишүүн болон ажлын хэсгийн гишүүдээс хариулт, тайлбар авсан юм.

Хуурамч шатахуун хэмээн нэрлэгдээд буй химийн нэгдлийн нөлөөллийн талаарх мэргэжлийн байгууллагаас тодруулсан гишүүний асуултад Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Газрын тосны бодлогын газрын дарга Ч.Хишигдалай хариулахдаа “Монгол Улсад Евро-2, Евро-3, Евро-4, Евро-5 стандартын авто бензинийг хэрэглэх боломжтой. Евро-2 стандартын авто бензин нь 500 ppm, Евро-2 стандартын дизель түлш 2000 ppm хүхрийн хүчил агуулдаг. Евро-5 стандартын дизель түлш 10 ppm хүхрийн тоосонцор агуулдаг бол дайвар бүтээгдэхүүнүүдийг хольсон хуурамч гэгдэж буй шатахуун нь 5000-6000 ppm, үүнээс ч их хэмжээний хүхрийн тоосонцор агуулдаг учраас хүрээлэн буй орчин, хүний бие эрүүл мэндэд хортой гэж үздэг. Эдгээрийг дахин боловсруулахад маш өндөр хэмжээний зардал өртөгтэй байдаг учраас хямд үнээр борлуулдаг тул дотоодын зарим компани импортлон, хямд өртгөөр шаардлага хангахгүй бүтээгдэхүүн болгоод дизель түлш, авто бензиний үнээр зах зээлд худалдаалан өндөр ашиг олж байна. Энэ нь хүний эрүүл мэнд, байгаль орчинд хортойгоос гадна эдийн засгийн агуулгаар татваргүй импортолдог учраас стандартад нийцсэн бүтээгдэхүүний өрсөлдөх боломжийг хязгаарлдаг” гэлээ. Үүний зэрэгцээ манай улсад газрын тосны бүтээгдэхүүнийг боловсруулж, бүтээгдэхүүн үйлдвэрлэх тусгай зөвшөөрөлтэй хоёр аж ахуйн нэгж байдгийг хэлэв.

Улсын Их Хурлын гишүүн Х.Баасанжаргал Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийг үндэслэн хүчингүй болгосон асуудлыг дахин хуульчлахаар төсөл боловсруулж, хэлэлцэж буйг тэмдэглээд энэ нь зөрчил үүсгэх, эрх зүйн үр дагаварын талаар тодруулан хариулт асван. Төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжиж буй эсэхээ илэрхийлж, үг хэлэх шаардлагагүй хэмээн нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүд үзсэн тул санал хураалт явуулав. Санал хураалтад оролцсон Улсын Их Хурлын 103 гишүүний 60 нь буюу 58.3 хувь нь төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжсэн тул Онцгой албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлэв. Үүгээр чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаан завсарлалаа хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээлээ
С.Нарангэрэл: Чингис хааны Их Засгийн амин сүнс нь ёс суртахуун гэсэн дүгнэлтэд хүрсэн
С.Бямбацогт: Төрийн хүч эрх мэдэлд бус, ард түмнийхээ итгэлд оршдог
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Чуулган
  • •E-Sport
  • •Нийтлэл
  • •Сэрэмжлүүлэг
  • •Ерөнхийлөгч
  • •Нийслэл
  • •Үндэсний спорт
  • •Бөхийн төрлүүд
  • •ММ-ын тодруулга
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Уул уурхай
  • •Сагсанбөмбөг
  • •Гэмт хэрэг
  • •Сурвалжлага
ХУРААХ
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт...
"Алтайн хойлог" шувууг хууль...

Б.Пүрэвдорж: Хуурамч шатахуун нь авто машины эд ангиас эхлээд агаарын бохирдолд хүртэл сөргөөр нөлөөлдөг

Kuzmo 2026-04-03

ФОТО:

Сэдвүүд : #Чуулган  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээлээ
С.Нарангэрэл: Чингис хааны Их Засгийн амин сүнс нь ёс суртахуун гэсэн дүгнэлтэд хүрсэн
С.Бямбацогт: Төрийн хүч эрх мэдэлд бус, ард түмнийхээ итгэлд оршдог
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав
ШУУРХАЙ МЭДЭЭ
8 цагийн өмнө өмнө

“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээлээ

8 цагийн өмнө өмнө

Есөн улаан мэнгэтэй шарагчин үхэр өдөр

8 цагийн өмнө өмнө

Өдөртөө 7-9 хэм дулаан байна

21 цагийн өмнө өмнө

Шинэ гарди М.Лхагвагэрэл “Чингис хаан” цом гардлаа

1 өдрийн өмнө өмнө

Монголын бахархлаар халхавч хийсэн 1XBET

1 өдрийн өмнө өмнө

Нийслэл хотын албан татварыг 50 хувиар бууруулах тогтоолын төслийг баталлаа

1 өдрийн өмнө өмнө

Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө

1 өдрийн өмнө өмнө

С.Нарангэрэл: Чингис хааны Их Засгийн амин сүнс нь ёс суртахуун гэсэн дүгнэлтэд хүрсэн

1 өдрийн өмнө өмнө

С.Бямбацогт: Төрийн хүч эрх мэдэлд бус, ард түмнийхээ итгэлд оршдог

1 өдрийн өмнө өмнө

Өнөөдөр Дашнямтай билэгт сайн өдөр

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 8-10 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Нийслэл төсвийн мөнгөөр нэг ч такси худалдаж авахгүй

2 өдрийн өмнө өмнө

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

2 өдрийн өмнө өмнө

Л.Оюун-Эрдэнийн үед АТГ-ын мөрдөгчийн магадгүй “хууль зөрчин” гаргуулсан татварын байцаагчдын дүгнэлт бусдыг яллах баримт болжээ

2 өдрийн өмнө өмнө

"The Mongolz" баг "IEM Beijing 2026" тэмцээний 2-р байрт орлоо

2 өдрийн өмнө өмнө

С.Амарсайхан: Иргэдээ даапаалж, төрийн тэргүүнээрээ даажигнасан засгийн газар

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

2 өдрийн өмнө өмнө

“Сайншанд” агаарын навигацийн төвийг ашиглалтад оруулахыг үүрэг болголоо

2 өдрийн өмнө өмнө

“Ерөнхий сайдаас шууд асуу” уулзалт дорноговийн сайншанд суманд боллоо

2 өдрийн өмнө өмнө

“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

2 өдрийн өмнө өмнө

Хоёр хар мэнгэтэй улаагчин гахай өдөр

2 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 2-4 хэм дулаан байна

2026-11-08 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "IEM Beijing 2026" тэмцээний аваргын төлөө "MOUZ" багтай өрсөлдөнө

2026-11-08 өмнө

Монголд хүнд даацын цахилгаан автомашин цэнэглэгч нэвтэрч байна

2026-11-08 өмнө

Замын-Үүдэд ачааны цахилгаан автомашинд зориулсан гарц байгуулна

2026-11-08 өмнө

Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Б.Пүрэвдагвыг томиллоо

2026-11-08 өмнө

Сурагчдын II улирлын хичээл маргааш эхэлнэ

2026-11-08 өмнө

Гурван хөх мэнгэтэй улаан нохой өдөр

2026-11-08 өмнө

Их төлөв цэлмэг, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-11-07 өмнө

Чингис хааны төрт ёсны уламжлалыг мөнхжүүлэх тогтоолын төслийг баталлаа

САНАЛ БОЛГОХ
2026-11-04 өмнө

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов

2026-11-06 өмнө

“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 сая тн ачаа тээвэрлэжээ

2026-11-06 өмнө

Ерөнхийлөгч шатахууны асуудлаар холбогдох албан тушаалтнуудыг хүлээн авч уулзлаа

2026-11-06 өмнө

Хахууль өгсөн иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх санал хүргүүлэв

2026-11-07 өмнө

Чингис хааны төрт ёсны уламжлалыг мөнхжүүлэх тогтоолын төслийг баталлаа

2026-11-06 өмнө

Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв

2026-11-06 өмнө

Сурагчдын цүнх дэлхийн стандартаар 700 гр бол манай улсад 2-3 кг байна

2026-11-05 өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" хагас шигшээд шалгарлаа

2026-11-04 өмнө

Агаараас эрэн хайх, аврах ангийн талаар санал солилцлоо

2026-11-06 өмнө

Б.Энхбаяр: “Чөлөөлье” санаачилгын цөм нь төрийн өмчийн реформ юм

2026-11-07 өмнө

"The MongolZ" баг хагас шигшээн тоглолтоо өнөөдөр "NaVi" багтай хийнэ

2026-11-06 өмнө

Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

2026-11-07 өмнө

Архангай аймгийн Төвшрүүлэх суманд газар хөдөллөө

2026-11-06 өмнө

“Алтан цом”-ын барилдаан маргааш эхэлнэ

2026-11-06 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ

2026-11-05 өмнө

Онцгой хамгаалалтын бүсэд дэд бүтэц байгуулахыг хориглох тухай хуулийн төсөл

2026-11-05 өмнө

“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа

2026-11-06 өмнө

Үс засуулбал өлзийтэй сайн

2026-11-05 өмнө

Хангалын голын дагуу 264,973 ширхэг мод тарьж, бүрэн дуусгалаа

2026-11-04 өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" тэмцээний шигшээ шатанд шалгарлаа

2026-11-05 өмнө

Б.Пүрэвдагва: Энэ өвөл 7-10 мянган айлын яндан буулгана

2026-11-05 өмнө

А.Ариунзаяа:Цэцийн дарга гишүүнээс өндөр цалин авахыг эсэргүүцэж байна

2026-11-05 өмнө

Дүүжин замын тээврийн кабиныг хүчтэй савлуулах, гэнэт зогсоох туршилт хийж байна

2026-11-05 өмнө

Жэйлин Браун 30 оноог авч, баг нь улирлын найм дахь хожлоо байгууллаа

2026-11-05 өмнө

Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ

2026-11-05 өмнө

Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгээс АН-ын бүлэг завсарлага авлаа

2026-11-05 өмнө

БНСУ-аас алтан эдлэл захиалгаар авчирна гэж 500 орчим иргэнийг залилсан

2026-11-07 өмнө

Цас орохгүй, өдөртөө 3-5 хэм хүйтэн байна

2026-11-05 өмнө

Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо

2026-11-07 өмнө

Дөрвөн ногоон мэнгэтэй хөхөгчин тахиа өдөр

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах