• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

"Бодь”-ийн 110 сая долларыг тараасан дөрөв гадаадад гарч, гэрч нь үлдсэн үү?

“Бодь интернэшнл”-ийн оффтейк гэрээнүүд 2022 онд нууцаас гарсан. Гэсэн хэр нь, “нууц” хэвээр байсаар ирсэн. Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төслийн бүтээн байгуулалтын зураг төсөл, худалдан авалт, барилгын ажлын санхүүжилтийн 2019 оны аравдугаар сарын 29-ний өдрийн ЭТТ-2019/825, ТТЗ-Н19/01-01, BITTGS-CONT-0002 тоот гэрээнд 2020 оны зургадугаар сарын 10-нд нэмэлт өөрчлөлт оруулсан.

2024 оны аравдугаар сарын 29-нийг хүртэл хүчинтэй энэ гэрээ нь “Бодь интернэшнл” ХХК-ийн нийт санхүүжилт 1.005.630.179 ам.доллар, нэмж 2013 онд өөр компанийн хийж гүйцэтгэж байсан 276.4 сая ам долларын ажлыг оролцуулаад нийт 1.3 тэрбум ам.долларын санхүүжилттэй болсон. Өнгөрсөн гурван жил гаруйн хугацаанд уг гэрээнүүд, тэдгээрийн санхүүжилттэй холбоотойгоор Нээлттэй нийгэм форумаас л 2023 онд цорын ганц дүгнэлтийг гарсан байдаг. Тэр нь, ихээхэн ноцтой. Судалгаа шинжилгээний багийнхан “…“Эрдэнэс Тавантолгой” ХК, “Тавантолгой төмөр зам” ХХК болон “Бодь интернэшнл” ХХК-ийн гуравласан гэрээтэй Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын санхүүжилтийн гэрээтэй холбоотой алдаа, дутагдлуудаас болоод нэлээд ноцтой, сөрөг үр дүнтэй болсон. Тухайлбал, төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг зах зээлийн үнээс өндөр үнээр гүйцэтгүүлсэн.

Нийт 1.3 тэрбум ам.долларын санхүүжилтийг “Эрдэнэс Тавантолгой” ХК-аас гаргаж, тус санхүүжилтийг “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн хувьцаанд хөрвүүлэн тооцохоор, бас эзэмших хувь хэмжээг 66.6 хувиар хязгаарлаж өгсөн. Иймд 66.6 хувиас хэтэрсэн хөрөнгийг “...Зээл” гэж бүртгээд буцаан төлнө гэсэн үг. Урьдчилгаа төлбөрийг харилцан тохиролцож, албан ёсны гэрээ байгуулаагүй байх үедээ шилжүүлсэн. Иймээс, уг гэрээ нь “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн тухайд алдагдсан боломжийн өртөг өндөр байна. Өөрөөр хэлбэл, тус компани энэхүү Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын ажлыг санхүүжүүлснээрээ хэвийн үйл ажиллагаа явуулаад олох орлогоо хэд нугалж алдсан. Харин “Бодь интернэшнл” ХХК-д давуу байдал бий болгосон” хэмээн дүгнэсэн.

Харин УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ 2026 оны сарын гуравдугаар сарын 23-нд “…“Бодь интернэшнл” ХХК-ийн оффтейк гэрээ нь 600 сая ам.доллар байсан нь 1.3 тэрбум ам.доллар болон нэмэгдэж, анхны гэрээ байгуулагдсан өдөр “Таван толгой төмөрзам” ХХК-ийн “Голомт” банканд байрших 8145100943 данснаас “Бодь интернэшнл” ХХК-ийн “Голомт” банканд байрших 8154100935 тоот дансанд 110 сая ам.доллар буюу тухайн үеийн ханшаар ойролцоогоор 293,700,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Хожим нь уг дансыг устгасан. Түүнийгээ “Голомт финаншиал групп”-ээр дамжуулан “…Валют арилжаа” гэсэн гүйлгээний утгаар бэлнээр гаргаж, хүүхдийн парк, саун, зочид буудал, төрийн тусгай хамгаалалттай байгууламжуудад гэрээ байгуулахад оролцсон нэр бүхий улстөрчдөд тус мөнгийг бэлнээр тараасан онц ноцтой мэдээлэл байна. Энэхүү нүүрсний хулгай нь энэ үйлдлээр зогсоогүй бөгөөд цаашид экспортын тонн тутмаас хувь тохирч, тодруулбал, “Бодь”-ийн нүүрсийг давуу байдал үүсгэн гаргаснаас үүдэж тухайн үед валютын нөөц багасах хүртэл түвшинд очиж байж хэмээн дүгнэж болно” гэх гомдлыг АТГ-т гаргасан. Л.Оюун-Эрдэнэ уг ноцтой авилгын асуудлаар АТГ-т гомдол мэдээлэл гаргахдаа холбогдох хоёр гэрчийн хувийн мэдээлэл, хоёр цагийн видео бичлэг, 10 минутын аудио бичлэг, гар утасны бичлэг болон зарим татаж авсан зургуудын хамт хүргүүлсэн гэх мэдээлэл байгаа юм. Бас, тэрээр дээрх дүнгээс нийт 27.3 сая ам.доллартай нь холбоотой таван хүнийг нэрлээд байна. Нөгөөтэйгүүр, өрнөж байгаа үйл явдлуудаас харахад, Л.Оюун-Эрдэнийн гэрч нь “Бодь интернэшнл”-ийн гүйцэтгэх захирал асан А.Амундра, Хотын дарга асан Д.Сумьяабазар хоёр бололтой.

Мөн, эх сурвалжуудын мэдээллээр дээрх 110 сая ам.долларыг тараасан гэх үйл ажиллагаатай “Бодь интернэшл”-ийн эзэн Д.Баясгалан, “Бодь интернэшнл”-ийн гүйцэтгэх захирал асан А.Амундра, “Бодь интернэшнл”-ийн гүйцэтгэх захирал Б.Долгормаа, “Голомт финаншиал групп”-ийн гүйцэтгэх захирал О.Ганжолоо нарын дөрвөн хүн холбоотой болж таараад байна. Харин, нэгэн цагт бизнесийн түншүүд байсан “Бодь интернэшл”-ийн эзэн Д.Баясгалан, “Бодь интернэшнл”-ийн гүйцэтгэх захирал асан А.Амундра хоёр муудалцаад зам салжээ. Тиймээс, А.Амундра байсхийгээд гадаадаас цахим сүлжээгээр уг 110 сая ам.долларын талаар “мэдээлэл” тараадаг болсон. Хамгийн сүүлд, цахим сүлжээнд “…Баясаа захирлын хайгаад байгаа 110 сая ам.доллар нь”, “…Хэдэн цүнхтэй мөнгө хэний машинд орсон бэ”, “…Бас худлаа гэх байх гээд тэр өдөр хамт ажилласан манай компанийн хоёр хүний зургийг орууллаа. Нэг өрөөнд нэг ширээний хоёр буланд суугаад EPC гэрээг нэг талд, нөгөө талд санхүүгийн гэрээ бэлдсэн” гэх зэргээр зурагтай “мэдээлэл” оруулжээ.

Харин “Бодь интернэшнл” ХХК-ийн хувьд уг мэдээлэл анх цацагдсанаас эхлээд үгүйсгэсэн мэдэгдлийг дараалан гаргасан. Мөн Д.Баясгалан далайн чанадаас “…Тийм их ам.доллар аваад явж байдаг гэж юу ч байх вэ. Манай компанийн энэ төсөлтэй холбогдсон бүх орлого, зарлага, туслан гүйцэтгэгчид төлсөн төлбөр, гэрээлсэн үнийн дүнгүүд бүгд таарч байгаа. Маш их хэл амтай төсөл учир бид маш их цэгцтэй хандсан. Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд асны хэлж байгаа зүйл бол ор үндэсгүй, тэгээд ч боломжгүй. А.Амундра манай компанийн захирал байж байгаад одоогоос зургаан жилийн өмнө ажлаасаа гарч Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн зөвлөх болсон. Нэгэнт тэр хүн ажлаас гарсан. Энэ нь тэр хүний улс төрийн сонголт. Би хэнд ч ямар ч үүрэг даалгавар өгдөггүй. А.Амундра сүүлийн таван жилд улс төрд юу хийж байсныг би мэдэхгүй. Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төсөвт өртөг 600 сая ам.доллар байж байгаад 1.3 тэрбум ам.доллар болсон зүйл огт байхгүй. 1.3 тэрбум гэдэг тоо хаанаас гарч ирснийг мэдэхгүй байна” гэсэн. 

Ингээд, “Бодь”-ийн 110 сая ам.долларын асуудал хэвлэл, цахим сүлжээгээр хэрэлдэх байдалтай өрнөж байна. АТГ, бусад мөрдөх байгууллага дээр уг асуудлын ямар түвшинд авч үзэж байгаа талаар ямар нэг мэдээлэл алга. Ямартай ч, “Бодь интернэшнл”-ийн талын дөрвөн эрхэм гадагшаа гараад явчихсан бололтой. Тэдний талаар “…Дөрвүүлээ Монгол Улсын хилээр гараад явчихсан. Америк, Австрали, Хятад улсуудад түр амьдарч байгаа” гэх мэдээлэл байна. Гэхдээ энэ мөнгийг хэвлэлээр яригдаад байгаа гол дөрвөөс бусад хүмүүс ч байгаа гэдэг мэдээлэл байна. Тодруулбал, “Бодь интернэшл”-ийн эзэн Д.Баясгалангийн “…Итгэлтэй” хэмээн үздэг нягтлан бодогч нарын тухай яригдаж байна. Тиймээс, АТГ “…“Бодь интернэшнл”-ээс 110 сая ам.доллар авлига болж тарсан эсэхийн үнэн мөнийг шалгаж тогтооё” гэж үнэнээсээ хүсэж байгаа бол гадаадад гараад явчихсан дөрвийг хүлээхээсээ өмнө Д.Баясгалангийн итгэлт хүн, нягтлан бодогч эмэгтэйгээс асуудлыг тодруулаад үзвэл гэмгүй нь бололтой. Учир нь, энэ ноцтой авлигын мэдээлэл олон нийтийн “хүртээл” болсноос хойш бараг сар шахмын хугацаа өнгөрлөө. Түүнчлэн, АТГ-т албан ёсны гомдол болж очоод 20 шахам хонож байна. Дээрээс нь, АТГ бол авлигын эсрэг олон нийтийг соён гэгээрүүлэх, авлигаас урьдчилан сэргийлэх, авлигын гэмт хэргийг илрүүлэх зорилгоор гүйцэтгэх ажил, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах, энэ хуульд заасан этгээдийн хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан шалгах чиг үүрэг бүхий хараат бус, бие даасан, төрийн тусгай байгууллага гэж хуульчлан заасан. Тиймээс, олон нийтийн зүгээс одоо АТГ-ын “ам, гар хоёр”-ыг харж байж болох юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 6. ДАВАА ГАРАГ. № 64 (7806)

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Монголчуудын мартаж үл болох өдөр: Тусгаар тогтнолын санал асуулга 1945.10.20
"Цэлмэг тэнгэр: 2030 он гэхэд агаарын бохидлыг арилгах ийм шийдэл байна
Нүүрсний экспорт нэмэгдэхэд тээвэрлэх зам нь ачааллаа даах уу
Хуеон Юу: Вайбэр чат болон ТВ нэвтрүүлэг хуурамч, эвлүүлэг байсан гэдгийг тогтоосон

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Сэрэмжлүүлэг
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Яам, Агентлаг
  • •ММ-ын тодруулга
  • •Нийслэл
  • •Нийтлэл
  • •Уул уурхай
  • •Ерөнхийлөгч
  • •E-Sport
  • •Халуун сэдэв
  • •Фото мэдээ
  • •Улсын Онцгой Комисс
  • •Эрүүл мэнд
  • •Чуулган
ХУРААХ
Засгийн газрын хуралдаан болж...
Цахилгаан хязгаарлах газрууд...

"Бодь”-ийн 110 сая долларыг тараасан дөрөв гадаадад гарч, гэрч нь үлдсэн үү?

ГАРЬД 2026-04-06

ФОТО:

Сэдвүүд : #Нийтлэл  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Монголчуудын мартаж үл болох өдөр: Тусгаар тогтнолын санал асуулга 1945.10.20
"Цэлмэг тэнгэр: 2030 он гэхэд агаарын бохидлыг арилгах ийм шийдэл байна
Нүүрсний экспорт нэмэгдэхэд тээвэрлэх зам нь ачааллаа даах уу
Хуеон Юу: Вайбэр чат болон ТВ нэвтрүүлэг хуурамч, эвлүүлэг байсан гэдгийг тогтоосон
ШУУРХАЙ МЭДЭЭ
5 цагийн өмнө өмнө

Архивчдын гудамжны 2км авто замын барилгын ажил үргэлжилж байна

5 цагийн өмнө өмнө

Баянхошуу, Шархад дэд төвийн 454 айлын Ногоон орон сууцны барилгын ажил үргэлжилж байна

6 цагийн өмнө өмнө

Бартаат замын авто спортыг Байгаль орчинд нийцүүлэн зохион байгуулах талаар хэлэлцлээ

6 цагийн өмнө өмнө

Нөмрөгийн дархан цаазат газарт учирсан хохирлыг нарийвчлан үнэлэх шаардлагатай

8 цагийн өмнө өмнө

Нийслэлд томуугийн дархлаажуулалт 93 хувьд хүрлээ

8 цагийн өмнө өмнө

Гэмт хэргийн шинжтэй 120 гомдол, мэдээллийг шалгав

9 цагийн өмнө өмнө

The MongolZ баг эхний тоглолтод хожлоо

10 цагийн өмнө өмнө

Угаалгын газрын агуулахын цонхыг хагалж, мотор, обуд хулгайлж байсныг үйлдэл дээр нь таслан зогсоолоо

10 цагийн өмнө өмнө

57 тооны адуу хулгайлахыг завдсан үйлдлийг илрүүллээ

10 цагийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгдлээ

10 цагийн өмнө өмнө

Сүхбаатар аймгийн Асгат суманд гарсан хээрийн түймрийг цурамд орууллаа

10 цагийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

10 цагийн өмнө өмнө

"Ачит Ихт" компани нарны цахилгаан станц болон цэнэг хуримтлуурын системийг суурилууллаа

10 цагийн өмнө өмнө

Монголчуудын мартаж үл болох өдөр: Тусгаар тогтнолын санал асуулга 1945.10.20

10 цагийн өмнө өмнө

Дөрвөн ногоон мэнгэтэй улаагчин туулай өдөр

11 цагийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 1-3 хэм хүйтэн байна

1 өдрийн өмнө өмнө

Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна

1 өдрийн өмнө өмнө

Хөрс хараахан хөлдөөгүй байх үед тарьсан мод өвөл болохоос өмнө үндэслэж эхэлнэ

1 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 85 зөрчил бүртгэгдлээ

1 өдрийн өмнө өмнө

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн ажлын албаны даргаар Б.Төрмөнхийг томиллоо

1 өдрийн өмнө өмнө

The MongolZ өнөөдөр 1win Private Club тэмцээний эхний тоглолт хийнэ

1 өдрийн өмнө өмнө

Улаанбаатар зам засвар, арчлалтын газар энэ онд 42 байршилд төсөл хэрэгжүүлж байна

1 өдрийн өмнө өмнө

Эмээлтийн постыг ирэх онд Аргалант руу шилжүүлнэ

1 өдрийн өмнө өмнө

“Ерөнхий сайдаас асуу” уулзалтын үеэр иргэн, бизнес эрхлэгчдийг дэмжих 2027 оны төсвийн төслөө танилцуулав

1 өдрийн өмнө өмнө

Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын бүтээн байгуулалтад тулгарсан асуудлыг шуурхай шийдвэрлэнэ

1 өдрийн өмнө өмнө

Төсвийн тодотгол, АМНАТ, Тамхины хяналтын тухай хуулиудыг баталлаа

1 өдрийн өмнө өмнө

Монголын IT салбарын холбоод нэгдэж, “IT WORLD ’26” олон улсын форум, экспог зохион байгуулна

1 өдрийн өмнө өмнө

Таван шар мэнгэтэй улаан бар өдөр

1 өдрийн өмнө өмнө

Ялимгүй цас орно, өдөртөө 3-5 хэм хүйтэн байна

2 өдрийн өмнө өмнө

Цогтцэций сумаас Гашуун сухайт хилийн боомт хүртэлх авто замын хөдөлгөөнийг нээлээ

САНАЛ БОЛГОХ
2026-10-13 өмнө

Нобелийн шагналын 2026 оны эзэд

2026-10-15 өмнө

Зөвшөөрсөн хэмжээнээс хэтрүүлэн хашаа барьсан зөрчлүүдийг арилгаж байна

2026-10-13 өмнө

Намар мод тарьцгаая!

2026-10-13 өмнө

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

2026-10-15 өмнө

ОХУ-ын хэвлэл мэдээллийн томоохон байгууллагууд форумд оролцоно

2026-10-16 өмнө

Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 дам нуруу угсарч, дууслаа

2026-10-15 өмнө

Дүүжин замын тээврийн талаарх түгээмэл асуултын хариулт

2026-10-14 өмнө

5 ширхэг галт зэвсгийг худалдан борлуулах гэж байсан хэргийг илрүүллээ

2026-10-15 өмнө

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

2026-10-15 өмнө

Нийслэлд цэрэг халагдлаа

2026-10-14 өмнө

Согтуугаар машин жолоодсон 8 хэрэг бүртгэгдсэн

2026-10-15 өмнө

Г.Ялалт: Орон нутагт цэрэгт татагдаж амжаагүй иргэд нийслэлийн цэрэг татлагад хамрагдах боломжтой

2026-10-16 өмнө

Дорнод аймгийн Халхгол суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа

2026-10-15 өмнө

Дархан-Уул аймгийн идэвхтэн бичигч Д.Өлзийтогтох “Ган үзэг” медалиар шагнагдлаа

2026-10-16 өмнө

Б.Пүрэвдавга: “Sky Shuttle” нийтийн тээврийн барилга угсралтын ажлыг гуравдугаар сард эхлүүлэхээр ажиллаж байна

2026-10-13 өмнө

Бүх зөвшөөрлийг цахимжуулж, төрийн оролцоо, хүнд суртлыг чөлөөлнө

2026-10-15 өмнө

"Цэлмэг тэнгэр: 2030 он гэхэд агаарын бохидлыг арилгах ийм шийдэл байна

2026-10-14 өмнө

KHARKHORUM эргэн ирлээ

2026-10-14 өмнө

Өнөөдрөөс тоосгоны үйлдвэрийн зам хааж, Ч:25, Ч:26 чиглэлд түр өөрчлөлт орно

2026-10-16 өмнө

Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалах, хүнээ бодсон тодотгол батлагдлаа

2026-10-15 өмнө

Нүүрсний экспорт нэмэгдэхэд тээвэрлэх зам нь ачааллаа даах уу

2026-10-13 өмнө

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ

2026-10-16 өмнө

Зөвшөөрөл, мэдэгдлийн хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллаагүй эрх бүхий албан тушаалтанд хариуцлага тооцно

2026-10-16 өмнө

Үс засуулбал өнгө зүс сайжирна

2026-10-16 өмнө

Хүүхдийн эрт илрүүлгийн үзлэгийн хамрагдалт 40 хувьд хүрлээ

2026-10-16 өмнө

Статистикийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв

2026-10-15 өмнө

"Оюу толгой'-н ногдол ашгаа олон түмэндээ зориулах саналаа танилцууллаа

2026-10-15 өмнө

Хур тунадас орохгүй, өдөртөө 4-6 хэм дулаан байна

2026-10-15 өмнө

Үс засуулбал эд, мал арвижна

2026-10-15 өмнө

МСНЭ: Сэтгүүлчид ээ, асуудлаа хамтдаа хэлэлцэж, шийдлээ олъё!

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах