• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Боловсролын яам МУИС-ийн нэрийг дахин булаалдах боломжийг МҮИС-д өгчээ

Өмнө нь ажиллаж байсан яамандаа саяхан буцаж томилогдсон Боловсролын сайд Л.Энх-Амгалан өнгөрсөн долоо хоногт нэлээд бухимдалтай байв. Тэрээр яамныхаа хурал дээр “…Дээд боловсролын хуулийн хэрэгжилт хаачсан бэ.  Өнөөдөр Монгол Улсад дээд сургууль гэж байхгүй. Их сургууль, коллежийн тогтолцоонд шилжүүлж өгөөд явсан. Техникийн даалгаврыг нь бүгдийг батлуулаад бүтэн ном болгож өгөөд явсан.

Би 100 орчим их, дээд сургуулийг 66 болгож цөөлсөн. Гэтэл дахиад тоо нь нэмэгдсэн байна. Ямар үндэслэлээр их дээд сургуулийн тоог нэмсэн бэ. Үндэсний гэдэг тодотголтой их сургуулиудыг “…Ийм нэртэй байж болохгүй ээ” гэж хуульчлаад явсан. Яагаад үндэсний гэдэг нэрийг энэ сургуулиуд очоод авчихсан юм бэ. Тэр МҮИС гэдэг нэр хууль бус гэдэг дээр бүх шийдвэрүүд нь гарсан.

Тэр нэр яагаад өөрчлөн зохион байгуулагдахгүй байгаа юм. Хэнээсээ айгаад байгаа юм бэ” хэмээсэн юм. Үүний учир нь, Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Батжаргал яамныхаа бодлогын эсрэг гэхээр нэгэн ноцтой үйлдлийг хийчихжээ. Тэрээр МУИС-ийн нэрийг дахин булаацалдах боломжийг МҮИС-д олгосон байна.Учир нь, МҮИС хэмээх хувийн сургууль МУИС-ийн нэрийг “зээлдэж” хэрэглээд арваад жил болсон. МҮИС нь МУИС-ийн монгол, англи нэршлийг андуурагдах байдлаар ашиглаж ирсэн. Энэ нь шинээр элсэгчдийн дунд төдийгүй гадаад дотоодын хамтран ажилладаг байгууллага, хүмүүсийн дунд төөрөгдөл үүсгэдэг байсан юм.

Тиймээс, Л.Энх-Амгалан сайд өмнө нь БШУ-ы сайд байхдаа “…МУИС-ийн МҮИС-тай андуурагддагийг засна” гэдэг байсан. Түүндээ ч хүрсэн. Тэрээр 2022 оны аравдугаар сарын 6-нд “...Уг маргаан олон жил үргэлжилж, сүүлд шүүхийн маргаан дээр ялсан” гэж мэдэгдэж байсан юм.

Тэгэхдээ “...Монгол Улсад орчин цагийн дээд боловсролын тогтолцоо үүссэний 80 жилийн ой тохиож байна. Энэ түүхийг МУИС бүтээсэн. АИХ-ын тогтоолоор 1992 онд МУИС-ийн нэрийг МҮИС гэж нэрлэсэн. Энэ нэр МУИС-ийн оюуны өмч гэсэн үг. Энэ түүхийг хэн нэгэн этгээд хууль бус үйлдлээр өмчилж, ашиглаж болохгүй. Энэ бол гэмт хэрэг. Тийм учраас 80 жилийн ойн хурал дээр энэ түүхэн нэр МУИС-даа хадгалагдан үлдэх ёстой” гэсэн нь бий. Гэтэл түүнийг сайдаар ажиллаагүй хугацаанд буюу 2025 оны арваннэгдүгээр сарын 27-нд Төрийн нарийн бичгийн дарга Х.Батжаргал УБЕГ-ын дарга Д.Даваанямын нэр дээр “Шүүхийн магадлал хэрэгжүүлэх тухай” 02/5026 тоот албан бичгийг илгээсэн байна. Түүндээ “…Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны гуравдугаар сарын 27-ны өдрийн 221/МА2024/0213 дугаар шүүхийн магадлалаар БСШУ-ы сайдын 2022 оны аравдугаар сарын 25-ны өдрийн “Тушаал хүчингүй болгох тухай” А/421 дүгээр тушаалын 1 дэх заалтыг хүчингүй болгохоор тогтоосон байна. Дээрх шүүхийн магадлалыг хэрэгжүүлж гаргасан Боловсролын сайдын 2025 оны аравдугаар сарын 14-ний өдрийн “Тушаалын холбогдох заалтыг хүчингүй болгох тухай” А/491 дүгээр тушаалыг хавсралтаар хүргүүлж байна. Зөвшөөрлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, Иргэний хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн хуулийн этгээдийн 5 дугаар зүйлийн 5.1, 7 дугаар зүйлийн 7.1.11 дүгээр зүйлд заасны дагуу улсын бүртгэлд бүртгүүлж, иргэний эрх зүйн чадвар нь үүссэн, татвар төлөгчөөр бүртгүүлсэн хуулийн этгээд зөвшөөрөл авах хүсэлт гаргахаар заасан.

Иймд тус сургуулийн их сургуулийн ангиллыг сэргээсэн байх тул Боловсролын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д “…Боловсролын сургалтын байгууллага нь цэцэрлэг, ЕБС, мэргэжлийн боловсролын сургууль, политехник коллеж, коллеж, дээд сургууль, их сургууль байна” гэж заасны дагуу Монголын үндэсний их сургуулийг улсын бүртгэлд бүртгэж өгөхийг уламжилж байна” гэжээ.

Гэтэл МҮИС-ийнхан үүнийг нь барьж аваад шүүх дээр маргаан үүсгээд эхэлжээ. Уг нь, МУИС-ийнхан хэдэн жилийн турш шат шатны шүүхээр явж байж нэрээ арайхийн авч үлдсэн түүхтэй. Тодруулбал, 2020 оноос эхлэн МУИС, МҮИС хоёр сургуулийн нэр, бараа тэмдэгтийн маргаан гурван шатны шүүхээр орж шийдэгдсэн. Улмаар, 2022 онд УБЕГ-ын байцаагч МҮИС нэрийг хүчингүй болгосон. Үүнээс үүдэн МҮИС-ээс УБЕГ-ын байцаагчийг “…МҮИС нэрийг цуцалсан” гэх шалтгаанаар шүүхэд дахин нэхэмжлэх гаргасан байдаг. Т

эгж тэгж өнгөрсөн хавар буюу 2025 оны хоёрдугаар сарын 4-нд уг асуудлаар Улсын Дээд шүүх эцсийн шийдвэр болох тогтоолоо гаргачихсан байдаг. Түүнд “…Анх 1998 онд “Чандмань эрдэнэ” нэртэй үүсгэн байгуулагдсан коллеж нь 2002 онд “Монголын үндэсний коллеж” нэртэй болсон. 2004 онд тус коллеж нь дээд сургуулийн ангилалд орсон тул “Монголын үндэсний дээд сургууль” болгож нэрээ өөрчилсөн. 2012 онд БСШУ-ы сайдын тушаалаар “Монголын үндэсний дээд сургууль”-ийг их сургуулийн ангилалд хамааруулахаар шийдвэрлэж, 2012 оны наймдугаар сарын 14-ний өдөр тусгай зөвшөөрөл олгожээ.

Гэтэл улсын бүртгэлийн байгууллага 2013 оны арванхоёрдугаар сарын 26-нд эрх бүхий этгээдээс лиценз олгогдоогүй байхад лицензтэй явуулах үйл ажиллагааны чиглэлээр “Монголын үндэсний их сургууль” ХХК-ийг шинээр үүсгэн байгуулсныг хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэсэн нь илт хууль бус, энэ үндэслэлээр гарсан маргаан бүхий акт хуульд нийцсэн, дээрх ил хууль бус шийдвэрийн улмаас гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн.

Тодруулбал, их сургуулийн үйл ажиллагаа явуулах лицензтэй “Монголын үндэсний их сургууль” нь нэрээ өөрчлөөгүй, өөрчлөн байгуулагдаагүй байхад 2013 онд “Монголын үндэсний их сургууль” ХХК-ийг “…Их сургуулийн үйл ажиллагаа явуулах сургалтын лицензтэй” гэж шинээр бүртгэсэн. Энэ нь хууль тогтоомжид заасан үндэслэлгүй бөгөөд тийм захиргааны актыг гаргах эрх хэмжээгүй этгээд шийдвэр гаргасан” хэмээн шийджээ.

Өөрөөр хэлбэл, МҮИС-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, МУИС-ийн гомдлыг хангаж уг маргааныг эцэслэн шийдвэрлэсэн. Харин, ингэж Төрийн нарийн бичгийн дарга Х.Батжаргалын буянаар МУИС-ийн нэртэй дахин заргалдах барьцтай болсон МҮИС-ийнхан шүүхэд хэдийнэ гомдол хүсэлт гаргаж, албан ёсны “зарга”-аа эхлүүлсэн байна. Уг нь, яамны Төрийн нарийн бичгийн дарга гэдэг бол улс төрийн намаар генсек нь гэсэн үг. Тэр утгаараа, тухайн яамны бодлогыг хадгалж, аппаратын өдөр тутмын үйл ажиллагааг хариуцдаг. Тэгээд л, Боловсролын сайд Л.Энх-Амгалан бухимдсан болж таарав.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 11. ДАВАА ГАРАГ. № 69 (7811)

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Монголын бахархлаар халхавч хийсэн 1XBET
Л.Оюун-Эрдэнийн үед АТГ-ын мөрдөгчийн магадгүй “хууль зөрчин” гаргуулсан татварын байцаагчдын дүгнэлт бусдыг яллах баримт болжээ
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Чуулган
  • •E-Sport
  • •Нийтлэл
  • •Сэрэмжлүүлэг
  • •Ерөнхийлөгч
  • •Нийслэл
  • •Үндэсний спорт
  • •Бөхийн төрлүүд
  • •ММ-ын тодруулга
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Уул уурхай
  • •Сагсанбөмбөг
  • •Гэмт хэрэг
  • •Сурвалжлага
ХУРААХ
Цахилгаан хязгаарлах газрууд...
АНУ, Иран 21 цагийн хэлэлцээний...

Боловсролын яам МУИС-ийн нэрийг дахин булаалдах боломжийг МҮИС-д өгчээ

ГАРЬД 2026-04-13

ФОТО:

Сэдвүүд : #Нийтлэл   #Яам, Агентлаг  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Монголын бахархлаар халхавч хийсэн 1XBET
Л.Оюун-Эрдэнийн үед АТГ-ын мөрдөгчийн магадгүй “хууль зөрчин” гаргуулсан татварын байцаагчдын дүгнэлт бусдыг яллах баримт болжээ
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл
ШУУРХАЙ МЭДЭЭ
8 цагийн өмнө өмнө

“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээлээ

8 цагийн өмнө өмнө

Есөн улаан мэнгэтэй шарагчин үхэр өдөр

8 цагийн өмнө өмнө

Өдөртөө 7-9 хэм дулаан байна

21 цагийн өмнө өмнө

Шинэ гарди М.Лхагвагэрэл “Чингис хаан” цом гардлаа

1 өдрийн өмнө өмнө

Монголын бахархлаар халхавч хийсэн 1XBET

1 өдрийн өмнө өмнө

Нийслэл хотын албан татварыг 50 хувиар бууруулах тогтоолын төслийг баталлаа

1 өдрийн өмнө өмнө

Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө

1 өдрийн өмнө өмнө

С.Нарангэрэл: Чингис хааны Их Засгийн амин сүнс нь ёс суртахуун гэсэн дүгнэлтэд хүрсэн

1 өдрийн өмнө өмнө

С.Бямбацогт: Төрийн хүч эрх мэдэлд бус, ард түмнийхээ итгэлд оршдог

1 өдрийн өмнө өмнө

Өнөөдөр Дашнямтай билэгт сайн өдөр

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 8-10 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Нийслэл төсвийн мөнгөөр нэг ч такси худалдаж авахгүй

2 өдрийн өмнө өмнө

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

2 өдрийн өмнө өмнө

Л.Оюун-Эрдэнийн үед АТГ-ын мөрдөгчийн магадгүй “хууль зөрчин” гаргуулсан татварын байцаагчдын дүгнэлт бусдыг яллах баримт болжээ

2 өдрийн өмнө өмнө

"The Mongolz" баг "IEM Beijing 2026" тэмцээний 2-р байрт орлоо

2 өдрийн өмнө өмнө

С.Амарсайхан: Иргэдээ даапаалж, төрийн тэргүүнээрээ даажигнасан засгийн газар

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

2 өдрийн өмнө өмнө

“Сайншанд” агаарын навигацийн төвийг ашиглалтад оруулахыг үүрэг болголоо

2 өдрийн өмнө өмнө

“Ерөнхий сайдаас шууд асуу” уулзалт дорноговийн сайншанд суманд боллоо

2 өдрийн өмнө өмнө

“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

2 өдрийн өмнө өмнө

Хоёр хар мэнгэтэй улаагчин гахай өдөр

2 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 2-4 хэм дулаан байна

2026-11-08 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "IEM Beijing 2026" тэмцээний аваргын төлөө "MOUZ" багтай өрсөлдөнө

2026-11-08 өмнө

Монголд хүнд даацын цахилгаан автомашин цэнэглэгч нэвтэрч байна

2026-11-08 өмнө

Замын-Үүдэд ачааны цахилгаан автомашинд зориулсан гарц байгуулна

2026-11-08 өмнө

Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Б.Пүрэвдагвыг томиллоо

2026-11-08 өмнө

Сурагчдын II улирлын хичээл маргааш эхэлнэ

2026-11-08 өмнө

Гурван хөх мэнгэтэй улаан нохой өдөр

2026-11-08 өмнө

Их төлөв цэлмэг, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-11-07 өмнө

Чингис хааны төрт ёсны уламжлалыг мөнхжүүлэх тогтоолын төслийг баталлаа

САНАЛ БОЛГОХ
2026-11-04 өмнө

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов

2026-11-06 өмнө

“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 сая тн ачаа тээвэрлэжээ

2026-11-06 өмнө

Ерөнхийлөгч шатахууны асуудлаар холбогдох албан тушаалтнуудыг хүлээн авч уулзлаа

2026-11-06 өмнө

Хахууль өгсөн иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх санал хүргүүлэв

2026-11-07 өмнө

Чингис хааны төрт ёсны уламжлалыг мөнхжүүлэх тогтоолын төслийг баталлаа

2026-11-06 өмнө

Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв

2026-11-06 өмнө

Сурагчдын цүнх дэлхийн стандартаар 700 гр бол манай улсад 2-3 кг байна

2026-11-05 өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" хагас шигшээд шалгарлаа

2026-11-04 өмнө

Агаараас эрэн хайх, аврах ангийн талаар санал солилцлоо

2026-11-06 өмнө

Б.Энхбаяр: “Чөлөөлье” санаачилгын цөм нь төрийн өмчийн реформ юм

2026-11-07 өмнө

"The MongolZ" баг хагас шигшээн тоглолтоо өнөөдөр "NaVi" багтай хийнэ

2026-11-06 өмнө

Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

2026-11-07 өмнө

Архангай аймгийн Төвшрүүлэх суманд газар хөдөллөө

2026-11-06 өмнө

“Алтан цом”-ын барилдаан маргааш эхэлнэ

2026-11-06 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ

2026-11-05 өмнө

Онцгой хамгаалалтын бүсэд дэд бүтэц байгуулахыг хориглох тухай хуулийн төсөл

2026-11-06 өмнө

Үс засуулбал өлзийтэй сайн

2026-11-05 өмнө

“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа

2026-11-05 өмнө

Хангалын голын дагуу 264,973 ширхэг мод тарьж, бүрэн дуусгалаа

2026-11-04 өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" тэмцээний шигшээ шатанд шалгарлаа

2026-11-05 өмнө

Б.Пүрэвдагва: Энэ өвөл 7-10 мянган айлын яндан буулгана

2026-11-05 өмнө

А.Ариунзаяа:Цэцийн дарга гишүүнээс өндөр цалин авахыг эсэргүүцэж байна

2026-11-05 өмнө

Дүүжин замын тээврийн кабиныг хүчтэй савлуулах, гэнэт зогсоох туршилт хийж байна

2026-11-05 өмнө

Жэйлин Браун 30 оноог авч, баг нь улирлын найм дахь хожлоо байгууллаа

2026-11-05 өмнө

Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ

2026-11-05 өмнө

Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгээс АН-ын бүлэг завсарлага авлаа

2026-11-05 өмнө

БНСУ-аас алтан эдлэл захиалгаар авчирна гэж 500 орчим иргэнийг залилсан

2026-11-07 өмнө

Цас орохгүй, өдөртөө 3-5 хэм хүйтэн байна

2026-11-05 өмнө

Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо

2026-11-07 өмнө

Дөрвөн ногоон мэнгэтэй хөхөгчин тахиа өдөр

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах