• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Төр аргадах тусам төсөл гацаагчид “гэдийдэг”-ийг Халзанбүрэгтэйгээс харж болно

Газрын ховор элементийг дэлхий нийтэд үйлдвэрлэлийн витамин хэмээдэг. Учир нь аль ч улс орны эрчим хүч, батлан хамгаалах, эрүүл мэнд, тээвэр гэх зэрэг салбаруудын тогтвортой хөгжилд чухал үүргийг гүйцэтгэдэг. Энэ нь цахилгаан автомашины хөдөлгүүр, сэргээгдэх эрчим хүчний салхин турбины соронзон генератор, ухаалаг гар утас, зөөврийн компьютер, хатуу диск, дэлгэц, микрочипүүд, лазерын чиглүүлэгчтэй пуужин, радарын систем, шөнийн харааны төхөөрөмж, цэргийн нисэх онгоцны эд анги, газрын тос боловсруулах катализатор, тусгай шил, керамикийн үйлдвэрлэл гээд орчин үеийн өндөр технологийн бараг бүх салбарын хамгийн үнэтэй, хамгийн чухал ашигт малтмал юм. Тиймээс дэлхийн их гүрнүүд стратегийн чухал ач холбогдолтой газрын ховор элементийг бусад улс орнуудаас нийлүүлэх, авах бодлого барьж, үүнийг дагаад эрэлт нь ихсэж, өрсөлдөөн бий болсон.

Монгол Улсын хувьд газрын ховор элементийн нөөцөөрөө дэлхийд эхний 15-д ордог. Нийт 3.1 сая тоннын нөөцтэй. Илрүүлсэн зургаан ордтой. Тэдгээрийн дөрөв нь том, хоёр нь жижиг орд юм. Том дөрвөн ордын нэг нь Халзанбүрэгтэй  бөгөөд 1,511.6 мянган тн-ын нөөцтэй. Мөн 1,213.7 мянган тн-ын нөөцтэй Хотгор орд, 314,3 мянган тн-ын нөөцтэй Мушгиахудаг орд, 14.5 мянган тн-ын нөөцтэй Лугийн гол орд бий. Хэрвээ манай улс газрын ховор элементийн ордуудаа эргэлтэд оруулаад эхэлбэл экспортоос их хэмжээний орлого олохоос эхлээд эдийн засгаа өсгөх боломжтой. Экспортын нүүрс, зэсээс хэт хамааралтай байдлыг бууруулах боломжтой. Цаашлаад гадаадын хөрөнгө оруулалт муудсан энэ цаг үед хөрөнгө оруулагчдын анхаарлыг нааш нь хандуулах чухал ач холбогдолтой. Гэвч газрын ховор элементийн эхний орд болох Халзанбүрэгтэй дээр хэрэгжиж буй төсөл гацаанд ороод байгаа юм. Ховд аймгийн Мянгад сумын нутагт орших Халзанбүрэгтэй орд газрыг ашиглах төсөл нь байгаль орчин сүйтгэх, малчдын эрх ашгийг зөрчих эрсдэлтэй хэмээх нутгийн иргэд болон байгаль орчны төлөөллийн хүчтэй эсэргүүцэлтэй тулгарсан. Эсэргүүцэгчид “Олборлолтын явцад олон төрлийн хорт бодис, цацраг идэвхт бодис ялгарах өндөр эрсдэлтэй. Мөн орон нутгийн экосистемд ноцтой хохирол учруулж, усны нөөцийг хомсдуулах магадлалтай” гэж үздэг. Ингээд тус төслийг эсэргүүцэж, үйл ажиллагааг нь зогсоочхоод байгаа юм.

Харин төр засгийн зүгээс нутгийн иргэд, байгаль орчны чиглэлийн иргэний нийгмийн байгууллагынхны байр суурьт хүндэтгэлтэй хандсаар ирсэн. УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо болон Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос Халзанбүрэгтэй ордын ашиглалт болон нутгийн иргэдийн эсэргүүцэлтэй холбоотой ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулж, холбогдох талуудын байр суурийг сонссон. Сонсголын дараа, 2025 оны есдүгээр сарын 24-нд УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Бат-Эрдэнэ “Халзанбүргэтэйн орд газрыг хэрхэн ашиглах асуудлаар нийтийн сонсгол явууллаа. Уг нь эдийн засгийн хүрээнд ямар байдлаар ашиглах, яаж улс орны эдийн засгийг өргөжүүлэх, тэлэх вэ гэдэгт ач холбогдол бүхий хэлэлцүүлэг болсон. Манай гишүүд ач холбогдол өгч сонсголд оролцсон. Одоо хэдүүлээ нэг дүгнэлт хийгээд харчихмаар байна. Олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд бас ёс зүйтэй мэдээлж баймаар байна. Ер нь эдийн засагтай холбоотой асуудалд орд газруудаа ашиглах асуудлаар хэдүүлээ дорвитой арга хэмжээ авахгүй бол болохгүй байна. Залуучуудынхаа орон байрны асуудлыг шийдэж чадахгүй байж, дараа дараагийн ирээдүйн асуудлуудыг шийдэж болохгүй шүү дээ. Тэр орд газруудыг өнөөдөр ашиглаад Ховд аймгийн Мянгад сумыг жишиг сум болгоё л доо.

Тэр суманд олигтойхон эмнэлэг, сургууль, цэцэрлэг барья. Манай улсад хавдраар өдөрт 10 хүн нас барж байгааг бид бодох ёстой. Бүсчилсэн байдлаар хавдрын эмнэлгүүдээ барих хэрэгтэй. АН, МАН гэлтгүй нам эвслүүд ч тэр жоохон юм бодож ажиллахгүй бол ирээдүйд бид нар юу үлдээх юм бэ” гэж байсан юм. Түүнчлэн нутгийн ард иргэд баялгийнхаа үр шимийг хүртэх ёстой гэдэг үүднээс Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулж, олборлолтоос олох АМНАТ-ийн тодорхой хувийг нутаг оронд нь үлдээх эрх зүйн орчныг бүрдүүлэх төслийг Засгийн газраас УИХ-д өргөн барьсан. Энэ талаар АҮЭБ-ын сайд Г.Дамдинням “Халзанбүрэгтэй орд дээрх иргэдийн эсэргүүцлийг ойлгож байна. Нутаг оронд нь баялгийн тодорхой хувийг нь үлдээх буюу АМНАТ-ын хуульд өөрчлөлт оруулахаар ажиллаж байна” гэж мэдэгдээд байгаа юм.

Үүнээс гадна Халзанбүрэгтэй төслийн багийнхан нутгийн иргэдийн эсэргүүцэл, түүнийг дагаж гаргасан төр засгийн шийдвэрт хүндэтгэлтэй бөгөөд хүлээцтэй хандсаар ирсэн. Өнөөдөр ч тийм байна. Уг нь анхнаасаа бүх зөвшөөрөл, дүгнэлт, тодорхойлолтыг Монгол Улсын төрийн захиргааны байгууллагаас ном журмаар нь авчихсан. Халзанбүрэгтэй төслийн хайгуулын ажил 2011-2013 онд эхэлсэн.

Өнөөдрийг хүртэл 20 шахам жилд ихээхэн хэмжээний хөрөнгө оруулалтыг хийсэн. Гэвч, дээр хэлсэнчлэн төсөл гацсаар өнөөдрийг хүртэл ашиглалт, олборлолт нь эхлээгүй байгаа юм.

Яг үнэндээ 10 гаруй жил тууштай эсэргүүцэж байгаа хүмүүсийн ярьж хэлж байгаа болон эсэргүүцлийн үйл ажиллагаагаас харахад, дан ганц Мянгад сумынхны байр суурь гэхэд хэцүү. Учир нь, уул уурхайг эсэргүүцэн шантаажилж, ийм үйл ажиллагаагаар дагнан мэргэшиж, мөнгө олдог бүлэг хүмүүс оролцоод байгаа нь хачирхалтай. Дээрээс нь, УИХ-ын зарим гишүүн хүртэл үүнд татагдан оролцож нийгэмд худлаа мэдээлэл түгээж байгаа нь ч байна. “Халзанбүрэгтэй ордтой ордгүй iPhone гар утас, Prius машин үйлдвэрлэгдээд л явна” гэхийг сонсож суух эмгэнэлтэй л юм. Тиймээс, эрдэмтэн судлаачид хүртэл тэсгэл алдаж “Талбай дээр жагсаад намрын тарган тарвага шиг таргалж, тэрбумтан болдог явдлыг таслан зогсоох цаг болсон”, “Эх орончийн арьс нөмөрсөн шантаажууд газрын ховрын төслийг зогсоохоор улайрч байна. Шантаажуудад улс нь төртэй, хуультай түүнийг хэрэгжүүлдэг тагнуул, цагдаатай гэдгийг ойлгуулах цаг нэгэнт болжээ” гэх байр суурийг илэрхийлэх болов. Тэгэхээр “Төр аргадах тусам төсөл гацаагчид гэдийдэг” гэж харагдаж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ ЗУРГААДУГААР САРЫН 16. МЯГМАР ГАРАГ. № 113 (7855)

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Монголын бахархлаар халхавч хийсэн 1XBET
Л.Оюун-Эрдэнийн үед АТГ-ын мөрдөгчийн магадгүй “хууль зөрчин” гаргуулсан татварын байцаагчдын дүгнэлт бусдыг яллах баримт болжээ
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Чуулган
  • •Нийтлэл
  • •E-Sport
  • •Сэрэмжлүүлэг
  • •Ерөнхийлөгч
  • •Нийслэл
  • •Үндэсний спорт
  • •Бөхийн төрлүүд
  • •Уул уурхай
  • •Сагсанбөмбөг
  • •Гэмт хэрэг
  • •Сурвалжлага
  • •ММ-ын тодруулга
  • •Аймгуудын мэдээлэл
ХУРААХ
Энхтайваны гүүрэн дээрээс...
АТГ: Хотын төслүүдтэй...

Төр аргадах тусам төсөл гацаагчид “гэдийдэг”-ийг Халзанбүрэгтэйгээс харж болно

Баяр 2026-06-16

ФОТО:

Сэдвүүд : #Нийтлэл  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Монголын бахархлаар халхавч хийсэн 1XBET
Л.Оюун-Эрдэнийн үед АТГ-ын мөрдөгчийн магадгүй “хууль зөрчин” гаргуулсан татварын байцаагчдын дүгнэлт бусдыг яллах баримт болжээ
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл
ШУУРХАЙ МЭДЭЭ
8 цагийн өмнө өмнө

“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээлээ

8 цагийн өмнө өмнө

Есөн улаан мэнгэтэй шарагчин үхэр өдөр

8 цагийн өмнө өмнө

Өдөртөө 7-9 хэм дулаан байна

21 цагийн өмнө өмнө

Шинэ гарди М.Лхагвагэрэл “Чингис хаан” цом гардлаа

1 өдрийн өмнө өмнө

Монголын бахархлаар халхавч хийсэн 1XBET

1 өдрийн өмнө өмнө

Нийслэл хотын албан татварыг 50 хувиар бууруулах тогтоолын төслийг баталлаа

1 өдрийн өмнө өмнө

Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө

1 өдрийн өмнө өмнө

С.Нарангэрэл: Чингис хааны Их Засгийн амин сүнс нь ёс суртахуун гэсэн дүгнэлтэд хүрсэн

1 өдрийн өмнө өмнө

С.Бямбацогт: Төрийн хүч эрх мэдэлд бус, ард түмнийхээ итгэлд оршдог

1 өдрийн өмнө өмнө

Өнөөдөр Дашнямтай билэгт сайн өдөр

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 8-10 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Нийслэл төсвийн мөнгөөр нэг ч такси худалдаж авахгүй

2 өдрийн өмнө өмнө

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

2 өдрийн өмнө өмнө

Л.Оюун-Эрдэнийн үед АТГ-ын мөрдөгчийн магадгүй “хууль зөрчин” гаргуулсан татварын байцаагчдын дүгнэлт бусдыг яллах баримт болжээ

2 өдрийн өмнө өмнө

"The Mongolz" баг "IEM Beijing 2026" тэмцээний 2-р байрт орлоо

2 өдрийн өмнө өмнө

С.Амарсайхан: Иргэдээ даапаалж, төрийн тэргүүнээрээ даажигнасан засгийн газар

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

2 өдрийн өмнө өмнө

“Сайншанд” агаарын навигацийн төвийг ашиглалтад оруулахыг үүрэг болголоо

2 өдрийн өмнө өмнө

“Ерөнхий сайдаас шууд асуу” уулзалт дорноговийн сайншанд суманд боллоо

2 өдрийн өмнө өмнө

“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

2 өдрийн өмнө өмнө

Хоёр хар мэнгэтэй улаагчин гахай өдөр

2 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 2-4 хэм дулаан байна

2026-11-08 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "IEM Beijing 2026" тэмцээний аваргын төлөө "MOUZ" багтай өрсөлдөнө

2026-11-08 өмнө

Монголд хүнд даацын цахилгаан автомашин цэнэглэгч нэвтэрч байна

2026-11-08 өмнө

Замын-Үүдэд ачааны цахилгаан автомашинд зориулсан гарц байгуулна

2026-11-08 өмнө

Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Б.Пүрэвдагвыг томиллоо

2026-11-08 өмнө

Сурагчдын II улирлын хичээл маргааш эхэлнэ

2026-11-08 өмнө

Гурван хөх мэнгэтэй улаан нохой өдөр

2026-11-08 өмнө

Их төлөв цэлмэг, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-11-07 өмнө

Чингис хааны төрт ёсны уламжлалыг мөнхжүүлэх тогтоолын төслийг баталлаа

САНАЛ БОЛГОХ
2026-11-04 өмнө

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов

2026-11-06 өмнө

“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 сая тн ачаа тээвэрлэжээ

2026-11-06 өмнө

Ерөнхийлөгч шатахууны асуудлаар холбогдох албан тушаалтнуудыг хүлээн авч уулзлаа

2026-11-06 өмнө

Хахууль өгсөн иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх санал хүргүүлэв

2026-11-07 өмнө

Чингис хааны төрт ёсны уламжлалыг мөнхжүүлэх тогтоолын төслийг баталлаа

2026-11-06 өмнө

Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв

2026-11-06 өмнө

Сурагчдын цүнх дэлхийн стандартаар 700 гр бол манай улсад 2-3 кг байна

2026-11-05 өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" хагас шигшээд шалгарлаа

2026-11-04 өмнө

Агаараас эрэн хайх, аврах ангийн талаар санал солилцлоо

2026-11-06 өмнө

Б.Энхбаяр: “Чөлөөлье” санаачилгын цөм нь төрийн өмчийн реформ юм

2026-11-07 өмнө

"The MongolZ" баг хагас шигшээн тоглолтоо өнөөдөр "NaVi" багтай хийнэ

2026-11-06 өмнө

Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

2026-11-07 өмнө

Архангай аймгийн Төвшрүүлэх суманд газар хөдөллөө

2026-11-06 өмнө

“Алтан цом”-ын барилдаан маргааш эхэлнэ

2026-11-06 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ

2026-11-05 өмнө

Онцгой хамгаалалтын бүсэд дэд бүтэц байгуулахыг хориглох тухай хуулийн төсөл

2026-11-05 өмнө

“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа

2026-11-06 өмнө

Үс засуулбал өлзийтэй сайн

2026-11-05 өмнө

Хангалын голын дагуу 264,973 ширхэг мод тарьж, бүрэн дуусгалаа

2026-11-04 өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" тэмцээний шигшээ шатанд шалгарлаа

2026-11-05 өмнө

Б.Пүрэвдагва: Энэ өвөл 7-10 мянган айлын яндан буулгана

2026-11-05 өмнө

А.Ариунзаяа:Цэцийн дарга гишүүнээс өндөр цалин авахыг эсэргүүцэж байна

2026-11-05 өмнө

Дүүжин замын тээврийн кабиныг хүчтэй савлуулах, гэнэт зогсоох туршилт хийж байна

2026-11-05 өмнө

Жэйлин Браун 30 оноог авч, баг нь улирлын найм дахь хожлоо байгууллаа

2026-11-05 өмнө

Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ

2026-11-05 өмнө

Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгээс АН-ын бүлэг завсарлага авлаа

2026-11-05 өмнө

БНСУ-аас алтан эдлэл захиалгаар авчирна гэж 500 орчим иргэнийг залилсан

2026-11-07 өмнө

Цас орохгүй, өдөртөө 3-5 хэм хүйтэн байна

2026-11-05 өмнө

Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо

2026-11-07 өмнө

Дөрвөн ногоон мэнгэтэй хөхөгчин тахиа өдөр

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах