• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн их хурлын эргэн тойронд

Өнгөрсөн ням гарагт Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл XIX хуралдаанаа хийлээ. Энэ удаагийн хурал хаалттай буюу 301 мандаттайгаар явагдсан нь урьд урьд жилүүдийнхээс онцлог байлаа. Мандатыг сонин, телевиз, сайт, орон нутгийн хэвлэл мэдээллийг байгууллагын төлөөлөл, ахмад сэтгүүлч гэж ангилан олгожээ. Ингэхдээ татвараа тогтмол төлдөг редакцын найман хүн тутамд нэг мандат олгох бөгөөд домайн хаягтай сайтад олгоно гэжээ. Гэвч сайтуудад энэ шийдвэр нь таалагдахгүй, цахим орчинд хэрүүл, хэлцэл өрнүүлсээр хурал болох өдөртэй золгосон юм.

Ням гарагийн өглөө 08:30 минутад хурал болох газар буюу “Хүүхдийн ордон”-д очиход цахим орчинд шүүмжлэл бичсэн буюу мандат авч чадаагүй гэх гомдолтой байсан сайтуудын эрхлэгч нар бүгд мандат авч ирсэн байлаа. Мөн зарим сайтын сэтгүүлчдэд мэдэгдэлгүй мандат олгосон гэх маргаан ч энэ үеэр гарч байсан юм. Тухайлбал, Peak.mn сайт мандатын төлбөр төлөөгүй, бүртгүүлээгүй байхад нэр нь байсан юм. Энэ талаар тус сайтын эрхлэгч Ц.Цэрэндолгор “Манайх оролцоогүй байхад нэр маань оролцох хүмүүсийн жагсаалтад байна. Энэ үйлдлээ зогсоо” гэсэн юм.

Тус хурлын талаарх мэдээ, мэдээлэл, цахим орчин дахь шүүмжийг хэдэн өдөр ажиглаж суусан надад “Сайтуудынхаа нэрийг урьд шөнө шинэчилсэн юм байна даа” гэх хардлагыг төрүүлж байсныг нуух юун. Нэрээ хэлж, бүртгүүлэн заал руу орвол юу ч таалагдахаа больсон 300 хүн цугласан мэт хүйтэн хөндий уур амьсгал угтсан юм. Миний хувьд “Зууны мэдээ” сонины 20 настнуудын төлөөлөл болох сэтгүүлч Ч.Бямбахажид, 30 насны төлөөлөл болох би өөрөө, 40-өөс дээш насны төлөөлөл болох Орлогч эрхлэгч Б.Төмөртогоогийн хамтаар оролцсон юм. Өмнө нь салбарын олон хэлэлцүүлэгт сууж, тэднээрээ бахархаж, ололт амжилтаас нь суралцаж байсан надад энэ хурал салбарынхаа ах эгч нарыг өөр өнцгөөс харах боломжийг олгосон гэхэд болно. Учир нь энд 20-35 насны залуус гарын таван хуруунд багтахаар цөөн байв. Харин 35-55 насныхан нийт массын 70 гаруй хувийг эзэлж, үлдсэн хэсэг нь ахмад сэтгүүлчид, багш нар байсан юм. 

Гурван хүн нэр дэвшиж, нэг нь нэрээ татав

Монгол Улсад хэвлэл мэдээллийн байгууллагууд жилээс жилд өргөжин тэлж, хөгжиж буй. Улс орныхоо дотоод үйл явдал, цаг үеийн мэдээ мэдээллээс гадна нийгэм, эдийн засаг, улс төрийн үнэн бодитой, хэрэгцээтэй мэдээллийг хүргэж ажилласаар байна. Тэр ч утгаараа энэ салбар өөрийн гэсэн өнгө төрхөө олж, алдаж хөгжиж бас өргөжин тэлж шүүмжлэл магтаалын дунд өдийг хүрсэн. Тэгвэл хэвлэл мэдээллийн байгууллагуудын мэргэжлийн эрх ашгийг хамгаалах, хэвлэлийн эрх чөлөөг хангах, Ёс зүйн хэм хэмжээг сахиулж, чадавхжуулж, мэдээллийн ил тод байдлыг хангах чиг үүрэгтэй ганц байгууллага нь “Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл” төрийн бус байгууллага юм.

Хурлын эхэнд  мандатын комиссын мэдээлэл, хуралдааны дарга, тэргүүлэгчдээ сонгов. Үүний дараа хурлын дэг тогтоож, тооллогын редакцын комисс томилж, баталсан. Үргэлжлүүлээд МСНЭ-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Ууганбаяр өнгөрсөн дөрвөн жилд хэрхэн ажилласан тухайгаа танилцуулсан юм. Тэд гадаад харилцаа, Ган-Үзэг наадам, сэтгүүлчдийг чадавхжуулах сургалт, салбарын тэмцээн зэргийг амжилттай зохион байгуулжээ. Харин татвараа цаг хугацаанд нь төлдөг байгууллагаар "Зууны мэдээ" сонин, "Өдрийн сонин", Масс.мн сайтын эрхлэгч Хосбаяр, Үндэсний телевизийн Нарантуяа, Хэнтий, Орхон аймгийн сэтгүүлчдийг дурдсан юм. Жилийн хураамж болох 48 мянган төгрөгийг цаг тухайд нь өгдөг байгууллага сэтгүүлчид дээр дурдсанаас өөр байдаггүй тул эвлэлийн гишүүд цалингүй ажиллаж ирсэн тухайгаа ч энэ үеэр хэлсэн. Үргэлжлүүлээд санал, шүүмжлэл, асуулт хариулт явсан. Энэ үеэр сэтгүүлчид нэгдсэн эвлэлийн татварыг нэмэх, сэтгүүлчдээ хамгаалдаг байх, гадаад томилолтыг БНХАУ-аас хэт хамааралтай байдлыг болиулах, Залуу сэтгүүлчдийн оролцоог нэмэгдүүлэх, Ерөнхийлөгчид заалнаас нэр дэвшүүлдэг болгох, орон нутгийн сэтгүүлчдийн оролцоог нэмэгдүүлж, чиглэсэн үйл ажиллагаагаа нэмэхийг шаардсан юм. Ингээд тэд МСНЭ-ийн дүрмийн дагуу өмнөх Ерөнхийлөгчийн болон Удирдах зөвлөл, бага хурлын бүрэн эрхийн хугацаа дуусаж, Шинэ ерөнхийлөгч, Удирдах зөвлөл, бага хурлын гишүүдийг сонгосон юм.

МСНЭ-ийн Ерөнхийлөгчийн сонгууль нь энэ удаа заалнаас нэр дэвших боломжийг сэтгүүлчдэд олгосонгүй. Харин зургаан сая төгрөгийн дэнчинтэй, гурван нэр дэвшигчтэй байлаа. Тэгвэл Ерөнхийлөгчид нэр дэвших хүсэлтээ сэтгүүлч Э.Дагиймаа, Л.Нинжжамц, З.Боргилмаа нар нь энэ оны зургаадугаар сарын 17-ны өдөр МСНЭ-ийн ажлын албанд ирүүлсэн байна. Гэтэл сэтгүүлч Э.Дагиймаа  нэр дэвшигчид танилцуулгаа хийх үеэр нэрээ татсан юм. Тэрээр энэ тухайгаа “Монгол Улсын их сургуулийн сэтгүүл зүйн ангийг төгссөнөөс хойш тогтмол хэвлэл, телевизийн салбарт тасралтгүй 30 жил ажилласан хүний хувьд би сэтгүүл зүйдээ хайртай, МСНЭ-ээ үргэлж хүндэлж, үйл ажиллагааг нь дэмжсээр ирсэн. Төдийгөөс өдий хүртэлх түүхэн замналтай энэ байгууллагад бодлогын хийгээд бодит ажлын шинэчлэлт хийхийг хүссэн. Миний шинэчлэл өнгөрснийг харлуулахгүй, хүнтэй зууралдахгүй. Харин гурван үеийн алтан гагнаасыг алдалгүй барьж явна гэж бодож ирсэн. Гэвч нэр дэвшсэн цагаас эхлэн миний өнөөгийн хашиж байгаа ажил, мэргэжлийн нэр хүнд, миний гэр бүл, үр хүүхэд рүү минь дайрсан үг хэл, захиалгат нийтлэл, мэдээллийг өрсөлдөгчид маань нийтэлж байгаа нь шударга өрсөлдөөн болохгүй гэдгийг илтгэлээ. Сэтгүүлч мэргэжлээ хүндэлдэг миний хувьд нийцэхгүй хэмээн бодож, нэрээ татаж байгаагаа үүгээр мэдэгдэж байна” гэсэн юм. Улс төржүүлсэн гэх асуудлын хувьд түүний хүү Э.Төгсбаяр нь УИХ-ын Хэвлэл мэдээллийн газрын даргаар ажиллаж байгаа юм.

З.Боргилмаагийн хувьд 2020-2022 онд МСНЭ-ийн Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч, 2022-2026 онд Хууль, эрхзүй хариуцсан дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан юм. Тэрээр мөрийн хөтөлбөртөө “Бие даасан хараат бус, чөлөөт хэвлэл мэдээллийг байгууллагуудыг дэмжиж, мэргэжлийн, хамгаалагдсан редакцыг бий болгоход анхаарч ажиллана. Ямар нэг асуудал тулгарсны дараа биш өмнө нь буюу хамгаалагдсан тогтолцоо, эрх зүйн орчныг бий болгоход анхаарна” гэж байсан юм.

Харин сэтгүүлч Л.Нинжжамцын хувьд 2016-2021 онд МҮОНРТ-ийн Дэд захирал, Ерөнхий захирлаар ажиллаж байсан юм. Тэрээр мөрийн хөтөлбөртөө “Сэтгүүлчдийн нийгмийн асуудлыг шийдвэрлэж, хөрөнгө оруулалт татаж, сэтгүүлчдийн сан байгуулж, сэтгүүлчдийг чадавхжуулах сургалтыг зохион байгуулж, гадаад харилцааг өргөжүүлнэ. Сайн менежер байж чадна. Мөн улс төрөөс ангид байна” гэсэн юм.

Харин заалнаас сэтгүүлчид тэднээс “Улс төрөөс ангид ажиллаж чадах уу” гэдэг асуултыг асууж байлаа. Үүнд сэтгүүлч Л.Нинжжамц “Бид хоёрыг улс төржүүлж ярьж байна. Миний хувь сонгуульд ХУД-т нэр дэвшиж байсан ч энэ явдлаар улс төрийн үйл хэрэгтээ цэг тавьсан. Тиймээс улс төрөөс ангид ажиллаж чадна” гэсэн. Сэтгүүлч З.Боргилмаа “Сэтгүүл зүй улс төрөөс хамааралтай, санхүүждэг байдал бий болсон. Тиймээс энэ байдлыг алга болгох зорилготой орж ирж байгаа тул улс төрөөс ангид ажиллана” гэсэн юм.

179 хүний саналаар Л.Нинжжамц МСНЭ-ийн шинэ Ерөнхийлөгчөөр сонгогдлоо

Санал хураалт 17:00 цагийн үед эхэлсэн юм. Нийт 301 мандаттайгаас зааланд 250 хүн байсан юм. Тэд саналаа өгч 179 хүний саналаар Л.Нинжжамц МСНЭ-ийн шинэ Ерөнхийлөгчөөр сонгогдсон юм. Үргэлжлүүлээд телевиз, сайт, сонин, орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллагын бага хурлын гишүүдийг сонгов. Орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллагын гишүүд бага хурлын гишүүнээ сонгох явц удааширч оройн 22.30 минутад, гишүүдээ баталсан юм.  Ирэх дөрвөн жил ажиллах МСНЭ шинэ бүрэлдэхүүнийг танилцуулж байна. МСНЭ-ийн Ерөнхийлөгчөөр Л.Нинжжамц, Гадаад харилцааны дэд ерөнхийлөгч Г.Байгалмаа,  Хууль эрх зүй хариуцсан дэд ерөнхийлөгчөөр Ц.Мөнхбаатар, Сургалт судалгаа хариуцсан дэд ерөнхийлөгчөөр Ж.Батбаатар, удирдах зөвлөлийн даргаар Б.Чинзориг \МУБИС багш\, Сонин сэтгүүл хариуцсан дэд ерөнхийлөгчөөр Б.Нямдорж, Удирдах зөвлөлийн даргаар И.Отгонжаргал, Телевиз хариуцсан дэд ерөнхийлөгчөөр Б.Баяртулга, удирдах зөвлөлийн даргаар Р.Гандиймаа, Радио хариуцсан дэд ерөнхийлөгчөөр Н.Цэлмүүн, Удирдах зөвлөлийн даргаар н.Батзориг, Сайт хариуцсан дэд ерөнхийлөгчөөр Асуу.мн сайтын эрхлэгч У.Уранцэцэг, Удирдах зөвлөлийн даргаар  reelnews сайтын эрхлэгч М.Уранчимэг, Орон нутаг хариуцсан дэд ерөнхийлөгчөөр Д.Дэлгэрмаа \дорнод\, Удирдах зөвлөлийн даргаар Х.Эрдэнэбулган /дорноговь/ нар сонгогдлоо.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин   

Бямбагэрэлийн БАЯРЖАВХЛАН

2026 ОНЫ ЗУРГААДУГААР САРЫН 23. МЯГМАР ГАРАГ. № 118 (7860)

 Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Есөн улаан мэнгэтэй шарагчин үхэр өдөр
Өдөртөө 7-9 хэм дулаан байна
Нийслэл хотын албан татварыг 50 хувиар бууруулах тогтоолын төслийг баталлаа
Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Чуулган
  • •E-Sport
  • •Нийтлэл
  • •Сэрэмжлүүлэг
  • •Ерөнхийлөгч
  • •Нийслэл
  • •Үндэсний спорт
  • •Бөхийн төрлүүд
  • •ММ-ын тодруулга
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Уул уурхай
  • •Сагсанбөмбөг
  • •Гэмт хэрэг
  • •Сурвалжлага
ХУРААХ
Хэрэг бүртгэлтийн хэрэгт 8...
Бороо орохгүй, өдөртөө 21-23 хэм...

Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн их хурлын эргэн тойронд

БАЯРЖАВХЛАН 2026-06-23

ФОТО:

Сэдвүүд : #Фото мэдээ  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Есөн улаан мэнгэтэй шарагчин үхэр өдөр
Өдөртөө 7-9 хэм дулаан байна
Нийслэл хотын албан татварыг 50 хувиар бууруулах тогтоолын төслийг баталлаа
Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө
ШУУРХАЙ МЭДЭЭ
8 цагийн өмнө өмнө

“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээлээ

8 цагийн өмнө өмнө

Есөн улаан мэнгэтэй шарагчин үхэр өдөр

8 цагийн өмнө өмнө

Өдөртөө 7-9 хэм дулаан байна

21 цагийн өмнө өмнө

Шинэ гарди М.Лхагвагэрэл “Чингис хаан” цом гардлаа

1 өдрийн өмнө өмнө

Монголын бахархлаар халхавч хийсэн 1XBET

1 өдрийн өмнө өмнө

Нийслэл хотын албан татварыг 50 хувиар бууруулах тогтоолын төслийг баталлаа

1 өдрийн өмнө өмнө

Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө

1 өдрийн өмнө өмнө

С.Нарангэрэл: Чингис хааны Их Засгийн амин сүнс нь ёс суртахуун гэсэн дүгнэлтэд хүрсэн

1 өдрийн өмнө өмнө

С.Бямбацогт: Төрийн хүч эрх мэдэлд бус, ард түмнийхээ итгэлд оршдог

1 өдрийн өмнө өмнө

Өнөөдөр Дашнямтай билэгт сайн өдөр

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 8-10 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Нийслэл төсвийн мөнгөөр нэг ч такси худалдаж авахгүй

2 өдрийн өмнө өмнө

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

2 өдрийн өмнө өмнө

Л.Оюун-Эрдэнийн үед АТГ-ын мөрдөгчийн магадгүй “хууль зөрчин” гаргуулсан татварын байцаагчдын дүгнэлт бусдыг яллах баримт болжээ

2 өдрийн өмнө өмнө

"The Mongolz" баг "IEM Beijing 2026" тэмцээний 2-р байрт орлоо

2 өдрийн өмнө өмнө

С.Амарсайхан: Иргэдээ даапаалж, төрийн тэргүүнээрээ даажигнасан засгийн газар

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

2 өдрийн өмнө өмнө

“Сайншанд” агаарын навигацийн төвийг ашиглалтад оруулахыг үүрэг болголоо

2 өдрийн өмнө өмнө

“Ерөнхий сайдаас шууд асуу” уулзалт дорноговийн сайншанд суманд боллоо

2 өдрийн өмнө өмнө

“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

2 өдрийн өмнө өмнө

Хоёр хар мэнгэтэй улаагчин гахай өдөр

2 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 2-4 хэм дулаан байна

2026-11-08 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "IEM Beijing 2026" тэмцээний аваргын төлөө "MOUZ" багтай өрсөлдөнө

2026-11-08 өмнө

Монголд хүнд даацын цахилгаан автомашин цэнэглэгч нэвтэрч байна

2026-11-08 өмнө

Замын-Үүдэд ачааны цахилгаан автомашинд зориулсан гарц байгуулна

2026-11-08 өмнө

Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Б.Пүрэвдагвыг томиллоо

2026-11-08 өмнө

Сурагчдын II улирлын хичээл маргааш эхэлнэ

2026-11-08 өмнө

Гурван хөх мэнгэтэй улаан нохой өдөр

2026-11-08 өмнө

Их төлөв цэлмэг, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-11-07 өмнө

Чингис хааны төрт ёсны уламжлалыг мөнхжүүлэх тогтоолын төслийг баталлаа

САНАЛ БОЛГОХ
2026-11-04 өмнө

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов

2026-11-06 өмнө

“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 сая тн ачаа тээвэрлэжээ

2026-11-06 өмнө

Ерөнхийлөгч шатахууны асуудлаар холбогдох албан тушаалтнуудыг хүлээн авч уулзлаа

2026-11-06 өмнө

Хахууль өгсөн иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх санал хүргүүлэв

2026-11-07 өмнө

Чингис хааны төрт ёсны уламжлалыг мөнхжүүлэх тогтоолын төслийг баталлаа

2026-11-06 өмнө

Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв

2026-11-06 өмнө

Сурагчдын цүнх дэлхийн стандартаар 700 гр бол манай улсад 2-3 кг байна

2026-11-05 өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" хагас шигшээд шалгарлаа

2026-11-04 өмнө

Агаараас эрэн хайх, аврах ангийн талаар санал солилцлоо

2026-11-06 өмнө

Б.Энхбаяр: “Чөлөөлье” санаачилгын цөм нь төрийн өмчийн реформ юм

2026-11-07 өмнө

"The MongolZ" баг хагас шигшээн тоглолтоо өнөөдөр "NaVi" багтай хийнэ

2026-11-06 өмнө

Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

2026-11-07 өмнө

Архангай аймгийн Төвшрүүлэх суманд газар хөдөллөө

2026-11-06 өмнө

“Алтан цом”-ын барилдаан маргааш эхэлнэ

2026-11-06 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ

2026-11-05 өмнө

Онцгой хамгаалалтын бүсэд дэд бүтэц байгуулахыг хориглох тухай хуулийн төсөл

2026-11-06 өмнө

Үс засуулбал өлзийтэй сайн

2026-11-05 өмнө

“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа

2026-11-05 өмнө

Хангалын голын дагуу 264,973 ширхэг мод тарьж, бүрэн дуусгалаа

2026-11-04 өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" тэмцээний шигшээ шатанд шалгарлаа

2026-11-05 өмнө

Б.Пүрэвдагва: Энэ өвөл 7-10 мянган айлын яндан буулгана

2026-11-05 өмнө

А.Ариунзаяа:Цэцийн дарга гишүүнээс өндөр цалин авахыг эсэргүүцэж байна

2026-11-05 өмнө

Дүүжин замын тээврийн кабиныг хүчтэй савлуулах, гэнэт зогсоох туршилт хийж байна

2026-11-05 өмнө

Жэйлин Браун 30 оноог авч, баг нь улирлын найм дахь хожлоо байгууллаа

2026-11-05 өмнө

Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ

2026-11-05 өмнө

Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгээс АН-ын бүлэг завсарлага авлаа

2026-11-05 өмнө

БНСУ-аас алтан эдлэл захиалгаар авчирна гэж 500 орчим иргэнийг залилсан

2026-11-07 өмнө

Цас орохгүй, өдөртөө 3-5 хэм хүйтэн байна

2026-11-05 өмнө

Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо

2026-11-07 өмнө

Дөрвөн ногоон мэнгэтэй хөхөгчин тахиа өдөр

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах