• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Д.Ганмаа: Эмнэлэг төвтэй тогтолцоо биш эрүүл байлгах бодлого чухал байна

УИХ-ын гишүүн Д.Ганмаатай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-УИХ-ын хаврын ээлжит чуулган өндөрлөх гээд гишүүд завгүй байна. Энэ хаврын чуулганы онцлог юу  байв.  Таны өргөн барьсан эрүүл мэндийн салбартай холбоотой хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжих шиг боллоо.  Энэ талаар яриагаа эхэлье?

 –Хаврын чуулганы сүүлийн долоо хоног эхэллээ. Энэ удаагийн парламент салбар бүрийн төлөөллөөс бүрдсэнээрээ  онцлог юм. Ингэснээр хуулийн төсөл өргөн барих, хэлэлцэх, шийдвэрлэх үйл явц өмнөхөөсөө илүү ул суурьтай, судалгаатай болж байна. Хуулийн төслүүд чуулганы босгыг амархан давдаг байдал өөрчлөгдөж байна. Байнгын хороод ч илүү мэргэжлийн түвшинд асуудлаа хэлэлцэж, нарийвчлан авч үздэг болсон нь давуу талтай. Саяхан би Дундговь аймгийн зарим суманд очиж ажиллаад ирлээ.  Иргэд маань “УИХ-ын гишүүдийн тоог 126 болгосон нь зөв байсан уу” гэж их асууж байна. Цөөн гишүүнтэй байх нь асуудлыг шийдэхдээ нөлөөлөлд өртөх, ашиг сонирхлын зөрчил үүсэх зэрэг эрсдэлтэй байсан.

Харин энэ парламентад олон намууд, салбар бүрийн төлөөлөл байснаараа асуудлыг олон талаас нь авч үзэн, мэргэжлийн түвшинд хэлэлцэх боломж илүү бүрдсэн. Мэдээж сул тал ч бий. Мэтгэлцээнээс илүү маргаан, улстөржилт  илүү ажиглагдах болсон. Туршлагатай гишүүд маань ирэх намрын чуулганаас эхлээд улс төрийн нөхцөл байдал илүү ээдрээтэй болно гэж ярьж байна.  Ер нь цаашид УИХ-ын чуулганы дэгийг шинэчилж, жинхэнэ мэтгэлцээний хэлбэрийг төлөвшүүлэх шаардлагатай. Одоогийн байдлаар гишүүд нэг, гурван минутын хугацаанд ээлжлэн асуулт асууж, хариулт авч байгаа нь асуудлыг гүнзгий хэлэлцэх боломжийг хязгаарлаж байна. Харин илүү урт хугацаатай, жишээлбэл зургаа, арван минутын хугацаатай мэтгэлцээний горимоор явбал бодит хэлэлцүүлэг болно гэж боддог.

-Та эрүүл мэндийн салбарыг төлөөлдөг гишүүн. Төрөөс энэ салбарт хэрэгжүүлж байгаа бодлого, хууль эрх зүйн орчныг хэрхэн дүгнэдэг вэ?

-Би Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн барьсан. Төслийг хоёр жилийн хугацаанд боловсруулж, 700 гаруй хуудас бүхий баримт бичиг болсон. Монгол Улсын эрүүл мэндийн тогтолцоо олон жилийн турш төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн үед бий болсон бүтэц, зохион байгуулалтаар явж ирсэн. Тухайн үед хэдэн эмчтэй байх, хэдэн эмнэлэг, хэдэн ортой байх, хүн амын байршлыг хүртэл төвлөрсөн байдлаар төлөвлөж, эмнэлэг төвтэй тогтолцоог бүрдүүлсэн. Харин сүүлийн 30 гаруй жилийн хугацаанд нийгэм, эдийн засгийн тогтолцоо үндсээрээ өөрчлөгдсөн. Банк, санхүү зэрэг олон салбар бүрэн шинэчлэгдсэн атлаа эрүүл мэндийн салбарын бүтэц төдийлөн өөрчлөгдөөгүй.

Гэтэл өвчлөлийн бүтэц ч өөр болсон байгаа. Өмнө нь хурц халдварт өвчин давамгайлдаг байсан бол өнөөдөр архаг өвчин зонхилох болсон. Хүн амын насжилт нэмэгдэж, урт хугацааны асаргаа, сэргээн засах болон гэрийн тусламж үйлчилгээний хэрэгцээ эрс өссөн. Гэтэл эрүүл мэндийн тогтолцоо маань эмнэлэг төвтэй хэвээрээ байсаар л байна. Олон барилга барих, эмнэлгийн хүчин чадлыг нэмэгдүүлэхэд төвлөрөхөөс илүүтэй иргэдээ эрүүл байлгах, өвчлөхөөс нь өмнө урьдчилан сэргийлэх бодлого хэрэгтэй. Цар тахлын дараа буюу  2022 оноос эхлэн олон улсад “Хэнийг ч орхигдуулахгүй” гэсэн бодлогыг хэрэгжүүлж эхэлсэн. Энэ бодлогын үндэс нь хүн төвтэй, нэгдмэл эрүүл мэндийн тогтолцоо юм. Өөрөөр хэлбэл, эрүүл мэндийн үйлчилгээ эмнэлгээр эхэлж, эмнэлгээр дуусах биш, тухайн хүнийг өвдөхөөс нь өмнө, өвдсөн үед нь, эмчилгээний дараа ч тасралтгүй дэмжих тогтолцоог улс орнууд бий болгож байгаа.  Жишээлбэл, хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлээд гарсны дараа үйлчилгээ нь дуусах ёсгүй. Цаашид бүрэн эдгэрэх үү, архаг өвчтэй болох уу, сэргээн засах эмчилгээ хэрэгтэй юу, урт хугацааны асаргаа шаардлагатай юу, нийгэмдээ эргэн бие даан амьдрахад ямар дэмжлэг хэрэгтэй вэ гэдгийг цогцоор нь авч үздэг тогтолцоо байх ёстой. Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн гол үзэл баримтлал энэ юм. УИХ хэлэлцэхийг дэмжсэн бөгөөд намрын чуулганаар ажлын хэсэг байгуулж, эцэслэн батлах төлөвтэй байна.

-Та эмийн чанар үнэтэй холбоотой хуулийн төсөл өргөн барьж, D-parliament.mn-д байршуулсан байсан.  Энэ ямар учиртай төсөл вэ?

-Эмийн асуудалтай холбоотой хуулийн нэмэлт, өөрчлөлтийг боловсруулаад Засгийн газарт саналаа хүргүүлсэн. Эмийн бүртгэлийн тогтолцоог шинэчлэхэд чиглэж байгаа юм.  Өөрөөр хэлбэл, олон улсын эмнэл зүйн удирдамжид тулгуурлан аюулгүй байдал, чанар, үр нөлөө нь бүрэн нотлогдсон, өөрийн лаборатори, судалгааны багтай, өндөр шалгуур хангасан улс орнуудын баталгаажуулсан эмийг Монгол Улс шууд эмнэл зүйн удирдамжийнхаа дагуу хэрэглэх боломжийг бүрдүүлэх юм. Өнөөгийн тогтолцоонд эмийн бүртгэл олон шат дамжлагатай, хэт төвөгтэй байна. Цөөн хүн шийдвэр гаргаж, зарим эмийг бүртгэж, заримыг нь хасдаг.  Ерөнхий нэршлээр нь бус худалдааны нэрээр нь бүртгэдэг зэрэг асуудлаас шалтгаалан хүнд суртал, удаашрал, төөрөгдөл үүсэж, улмаар эмийн үнэ, хүртээмжид сөргөөр нөлөөлж байна.

Эмийн асуудлыг ярихдаа чанар, үнэ гэсэн хоёр асуудлыг хамтад нь авч үзэх ёстой. Зарим хүн эрүүл мэндийн салбарыг бүхэлд нь хувийн хэвшилд шилжүүлчихвэл асуудал шийдэгдэнэ гэж ярьдаг. Тухайлбал, эмнэлгийн үйлчилгээ төлбөртэй болж, хүн мөнгөө төлөөд шууд үйлчлүүлдэг байх ёстой гэсэн байр суурь ч байдаг. Гэвч эрүүл мэндийн салбар бол төрөөс зайлшгүй зохицуулалт хийх шаардлагатай салбар. Үүний тод жишээ нь эмийн зах зээл. Өнөөдөр эмийн худалдаа хувийн хэвшилд байгаа ч эмийн чанар, үнэ, хүртээмжийн асуудал бүрэн шийдэгдээгүй хэвээр байна.  Тиймээс энэ салбарт төрийн зохицуулалт зайлшгүй байх ёстой. Дэлхийн хамгийн либерал эдийн засагтай орнууд болох АНУ, Их Британи, Баруун Европын улсуудад хүртэл эрүүл мэнд, эмийн салбар нь төрийн хатуу зохицуулалттай байдаг.  Мөн мэндийн санхүүжилтийн тогтолцоог шинэчлэх шаардлагатай гэж үзэж байгаа. Тиймээс энэ асуудлыг нарийвчлан судлах Хянан шалгах түр хороо байгуулах санал гаргасан.

-Хаврын чуулган улс төрийн хувьд нэлээд маргаан талцал, хуваагдалтай  байлаа. Энэ маргаан дунд та зарчим баримталж, асуудалд хандаж байв?

-Надад харьцангуй амар байсан. Учир нь би анхнаасаа том зорилготой улс төрд орж ирсэн хүн. Би дэлхийн хэмжээний өрсөлдөөн дунд ажиллаж, Харвардын их сургуульд олон жил ажилласан. Тэнд хүрэхийн тулд бүх зүйлээ зориулсан. Ар тал, танил талын дэмжлэггүйгээр өөрийн хөдөлмөрөөр тэр орчинд ажилласан хүн. Тиймээс тэр ажлаа орхиод Монголдоо ирнэ гэдэг миний хувьд маш том шийдвэр байсан. Амьдралынхаа хамгийн идэвхтэй он жилүүдийг зориулсан ажлаа, цаашдын карьер, бүр тэтгэврийн нөхцөлдөө хүртэл нөлөөлөх боломжоо орхиод ирсэн. Яагаад гэвэл надад Монголын эрүүл мэндийн салбарын тогтолцоог шинэчлэхэд хувь нэмрээ оруулах амбийц байсан.

Сүүлийн 30 гаруй жилийн хугацаанд манай улс олон өөрчлөлтийг туулсан. Гэхдээ эрүүл мэндийн салбар социализмын үеийн тогтолцоогоо бүрэн халж чадаагүй.  Энэ салбар маань хоёр өөр тогтолцооны дунд үлдчихсэн байна. Үүний улмаас эцсийн зорилго болох иргэдээ эрүүл, чанартай амьдруулах бодлого төдийлөн хэрэгжиж чадахгүй байна. Би саяхан Дундговь аймгийн найман суманд ажиллаад ирсэн. Тэнд очиход элэгний өөхлөлт, архаг нойр булчирхайн үрэвсэл зэрэг өвчлөл түгээмэл байгааг харлаа. Эдгээр өвчин удаан хугацаанд эмчлэгдэхгүй явбал элэг, нойр булчирхайн хавдарт шилжих эрсдэл өндөр байдаг. Тиймээс бид өвчин хүндрэхээс өмнө эрт илрүүлж, урьдчилан сэргийлэх тогтолцоогоо бодитоор хэрэгжүүлэх ёстой. Үүнээс гадна иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгох ажил маш чухал байна. Яагаад эслэгтэй хүнс хэрэглэх ёстой вэ.  Архи, тамхи, буруу хооллолт ямар эрсдэл дагуулдаг вэ, эрүүл амьдралын хэв маягийг хэрхэн хэвшүүлэх вэ гэдэг суурь мэдлэгийг хүргэх шаардлагатай.

Гуравхан сая  хүн амтай, хүн амынх нь тал орчим нь Улаанбаатар хотод төвлөрсөн, дундаж нас нь залуу байгаа атлаа хавдрын өвчлөл өндөр, архи, тамхины хэрэглээгээр дэлхийд дээгүүрт орж байна. Залуу хүмүүс хүртэл зүрх судасны өвчнөөр нас барж байгаа нь үнэхээр анхаарах асуудал. Тиймээс эрүүл мэндийн салбарын шинэчлэлийг хамгийн түрүүнд тавьж ажилладаг. Энэ зорилгыг дэмжиж байгаа хэнтэй ч хамтарч ажиллахад бэлэн байна. Миний шийдвэр гаргах зарчим ч ийм л энгийн. Иргэдийн эрүүл мэндэд бодитой үр дүн авчрах бодлогыг дэмжинэ. Энэ зорилго маань тодорхой учраас улс төрийн нөхцөл байдалд төдийлөн төөрөхгүй, шийдвэрээ гаргах нь амар байдаг.

-Энэ чуулганы хугацаанд УИХ-ын гишүүдийн ёс зүй, парламентын нэр хүндийн асуудал нэлээд яригдлаа. Та энэ асуудалд ямар байр суурьтай байдаг вэ?

-Өнөөдрийн нөхцөл байдлыг цаг хугацааных нь хувьд харж дүгнэх хэрэгтэй. 126 гишүүнтэй парламент бүрдээд хоёр жил боллоо. Энэ хугацаанд гурван Засгийн газар, гурван өөр Ерөнхий сайдтай боллоо. Засгийн газрын өөрчлөлтийн үед улс төрийн өрсөлдөөн ширүүсэж, нэг тал нь нөгөөгөө шүүмжилж, алдаа дутагдлыг нь хамгийн хүчтэй ярьдаг. Энэ үйл явцад УИХ-ын гишүүд хүссэн, хүсээгүй татагдан оролцдог. Үүний улмаас олон нийтэд парламент байнга хэрүүл, маргаан хийдэг мэт сэтгэгдэл төрөх болсон. Харин иргэдийн хувьд тэр улс төрийн маргаанаас илүү бодит үр дүн хүлээж байгаа. Салбар бүрийн төлөөлөлтэй парламент бүрдсэн учраас томоохон төслүүдээ хөдөлгөж, шаардлагатай шийдвэрүүдээ гаргаж, ойлголцож ажиллаад, авлига, хулгайн асуудлуудаа шуурхай шийдвэрлэн, улсын хөгжлийг урагшлуулахыг хүмүүс хүсэж байгаа. Гэтэл сүүлийн хоёр жилийн хугацаанд улс төрийн хэрүүл давамгайлсан учраас иргэдэд тийм сэтгэгдэл төрсөн байхыг үгүйсгэхгүй. Одоо сонгуулийн мөчлөг ч ойртож байна. Тиймээс парламент нэгдсэн байр суурьтайгаар томоохон шийдвэрүүдээ богино хугацаанд гаргаж, бодит үр дүнтэй ажиллах хэрэгтэй.

-Тамхины хяналтын тухай хуулийн төсөл нийгэмд маргаан дагуулж байна. Янжуур тамхи, электрон тамхи гэсэн талцал парламентад ч байна?

-Дэлхий нийт тамхин бүтээгдэхүүнийг хоёр үндсэн үзүүлэлтээр үнэлдэг. Нэгдүгээрт, шаталт үүсэж байгаа эсэх.  Хоёрдугаарт, никотины агууламж буюу донтуулах нөлөөгөөр нь авч үздэг. Тамхийг асааж шатаах үед утаа үүсдэг. Тэр шаталтын явцад хүний биед хортой, хорт хавдар үүсгэгч олон төрлийн бодис ялгардаг нь шинжлэх ухаанаар бүрэн тогтоогдсон. Эдгээр нь олон улсын ангиллаар хамгийн өндөр эрсдэлтэй хавдар үүсгэгч бодисын бүлэгт багтдаг. Тиймээс олон улс тамхинд өндөр татвар ногдуулж, хэрэглээг нь аль болох бууруулах бодлого баримталдаг. Харин нөгөө талд нь никотин буюу донтуулах бодисын асуудал бий. Никотин хүнийг донтуулдаг. Донтох тусам хэрэглээ нэмэгдэж, улмаар илүү хүчтэй донтох эрсдэл үүсдэг. Тиймээс олон улс никотины агууламжийг ч мөн татвар, зохицуулалтын бодлогоор хязгаарладаг.

Монгол Улс шаталтад суурилсан зохицуулалт хийх үү, никотины агууламжаар нь зохицуулах уу, эсвэл хамтад нь авч үзэх үү гэдгээ бодлогын түвшинд шийдэх шаардлагатай. Үүний дараа татварын тогтолцоогоо шинжлэх ухааны үндэслэлтэйгээр боловсруулах ёстой. Мэдээж татварыг огцом өсгөхөд хууль бус худалдаа, далд зах зээл нэмэгдэх эрсдэл бий. Иймээс маш нарийн тооцоо шаарддаг. Гэхдээ судалгаануудыг харахад Монгол Улсад тамхины татвар олон жилийн турш инфляцтайгаа уялдаагүйгээс бодит үнэ нь төдийлөн өсөөгүй, зарим талаар бүр хямдарсан үр нөлөөтэй болсон байна. Нөгөө талаар дэлхийд маш том тамхины компаниуд бий. Янжуур, электрон тамхи үйлдвэрлэгчдийн аль аль нь асар их хөрөнгө, нөлөөтэй. Тэдний эсрэг нийгмийн эрүүл мэндийн судлаачид, эрдэмтэд ажилладаг. Санхүүгийн боломжийн хувьд энэ хоёр талын хүч тэнцүү биш.

Тиймээс олон нийтэд үнэн зөв мэдээллийг ойлгомжтой хүргэх нь маш чухал. Энэ хоёр төрлийн аль аль нь эрүүл мэндэд хортой бүтээгдэхүүн. Аль болох хэрэглээг нь бууруулж, хүмүүсийг тамхинаас гаргах нь хамгийн зөв бодлого гэж үздэг. Тамхины утаанд агуулагдах хорт бодисууд судасны хананд нөлөөлж, судас хатуурах, цус өтгөрөх, улмаар зүрх судасны өвчин, тархины харвалт, бөөрний өвчин зэрэг олон архаг өвчний эрсдэлийг нэмэгдүүлдэг. Монголчуудын хооллолт, агаарын бохирдол зэрэг бусад эрсдэлт хүчин зүйлтэй хавсарснаар энэ эрсдэл улам нэмэгддэг. Насанд хүрсэн хүмүүсийн хувьд тамхинаас гарахад никотин орлуулах эмчилгээ болон бусад арга хэрэглэж болох талаар олон улсын янз бүрийн туршлага бий. Харин хүүхэд, өсвөр насныхны асуудал өөр. Хүний тархи ойролцоогоор 25 нас хүртлээ бүрэн хөгждөггүй учраас амт, үнэртэй электрон тамхи зэрэг бүтээгдэхүүнд илүү амархан татагдаж, донтох эрсдэл өндөр байдаг.

Тиймээс энэ асуудлыг зөвхөн хууль, татварын өнцгөөс бус, шинжлэх ухааны үндэслэлтэй, иргэдэд ойлгомжтой хэлээр тайлбарлаж, эрүүл мэндийн боловсролтой нь хамтатган авч үзэх шаардлагатай гэж боддог. Үгүй бол хүмүүс “Электрон тамхи уу, янжуур уу” гэсэн маргаанд талцаад, бодлогын гол зорилго болох тамхины хэрэглээг бууруулах асуудал хоёрдугаарт тавигдах эрсдэлтэй.

-Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодистой холбоотой хуулийн төслийг мөн парламент хэлэлцэж байгаа. Та хуулийн төсөлд ямар байр суурьтай байна вэ. Ялын бодлогыг чангаруулж байгаа гэсэн?

-Ялын бодлогыг хатуу байлгах нь зөв гэж үздэг. Хар тамхины асуудал бол энгийн иргэд хоорондоо шууд хэрэглээд, эсвэл дамжуулаад явдаг зүйл биш. Үүний ард заавал зохион байгуулалттай, санхүүгийн чадалтай, бүтэцтэй бүлэглэлүүд байдаг. Тэд маш нууц сүлжээгээр, ихэвчлэн ил харагдахгүй цахим орчин, “dark web” зэрэг хаалттай сувгуудаар үйл ажиллагаа явуулдаг. Тиймээс энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэхдээ жирийн хууль сахиулах аргаас гадна тусгай зохион байгуулалттай, нарийн мэргэжлийн нэгжүүд ажиллах шаардлагатай.

Сургуулийн орчинд хүртэл нөлөөлж байгаа тул урьдчилан сэргийлэх ажлыг эрт үеэс хийх шаардлагатай. Хуулийн төсөлд эерэг талууд ч байна. Тухайлбал, донтолттой холбоотой асуудалд эмнэлгийн тусламж үйлчилгээ, эмч, сувилагчдын оролцоо, донтолтоос гаргах болон нийгэмшүүлэх чиглэлийн зохицуулалтууд тодорхой хэмжээнд тусгагдсан байна. Ерөнхийдөө нэлээд өргөн хүрээтэй, чухал хууль. Гэхдээ хэрэгжилтийн түвшинд маш сайн зохион байгуулалт, нарийн хяналт шаардлагатай. Үгүй бол зөвхөн цаасан дээрх зохицуулалт болж үлдэх эрсдэлтэй гэж харж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ ЗУРГААДУГААР САРЫН 30. МЯГМАР ГАРАГ. № 123 (7865)

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээлээ
С.Нарангэрэл: Чингис хааны Их Засгийн амин сүнс нь ёс суртахуун гэсэн дүгнэлтэд хүрсэн
С.Бямбацогт: Төрийн хүч эрх мэдэлд бус, ард түмнийхээ итгэлд оршдог
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Чуулган
  • •E-Sport
  • •Нийтлэл
  • •Сэрэмжлүүлэг
  • •Ерөнхийлөгч
  • •Нийслэл
  • •Үндэсний спорт
  • •Бөхийн төрлүүд
  • •ММ-ын тодруулга
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Уул уурхай
  • •Сагсанбөмбөг
  • •Гэмт хэрэг
  • •Сурвалжлага
ХУРААХ
Тамхины хуулиар УИХ-ыг...
Бороо орохгүй, өдөртөө 28-30 хэм...

Д.Ганмаа: Эмнэлэг төвтэй тогтолцоо биш эрүүл байлгах бодлого чухал байна

БАТСАЙХАН 2026-06-30

ФОТО:

Сэдвүүд : #Ярилцлага  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээлээ
С.Нарангэрэл: Чингис хааны Их Засгийн амин сүнс нь ёс суртахуун гэсэн дүгнэлтэд хүрсэн
С.Бямбацогт: Төрийн хүч эрх мэдэлд бус, ард түмнийхээ итгэлд оршдог
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав
ШУУРХАЙ МЭДЭЭ
8 цагийн өмнө өмнө

“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээлээ

8 цагийн өмнө өмнө

Есөн улаан мэнгэтэй шарагчин үхэр өдөр

9 цагийн өмнө өмнө

Өдөртөө 7-9 хэм дулаан байна

21 цагийн өмнө өмнө

Шинэ гарди М.Лхагвагэрэл “Чингис хаан” цом гардлаа

1 өдрийн өмнө өмнө

Монголын бахархлаар халхавч хийсэн 1XBET

1 өдрийн өмнө өмнө

Нийслэл хотын албан татварыг 50 хувиар бууруулах тогтоолын төслийг баталлаа

1 өдрийн өмнө өмнө

Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө

1 өдрийн өмнө өмнө

С.Нарангэрэл: Чингис хааны Их Засгийн амин сүнс нь ёс суртахуун гэсэн дүгнэлтэд хүрсэн

1 өдрийн өмнө өмнө

С.Бямбацогт: Төрийн хүч эрх мэдэлд бус, ард түмнийхээ итгэлд оршдог

1 өдрийн өмнө өмнө

Өнөөдөр Дашнямтай билэгт сайн өдөр

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 8-10 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Нийслэл төсвийн мөнгөөр нэг ч такси худалдаж авахгүй

2 өдрийн өмнө өмнө

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

2 өдрийн өмнө өмнө

Л.Оюун-Эрдэнийн үед АТГ-ын мөрдөгчийн магадгүй “хууль зөрчин” гаргуулсан татварын байцаагчдын дүгнэлт бусдыг яллах баримт болжээ

2 өдрийн өмнө өмнө

"The Mongolz" баг "IEM Beijing 2026" тэмцээний 2-р байрт орлоо

2 өдрийн өмнө өмнө

С.Амарсайхан: Иргэдээ даапаалж, төрийн тэргүүнээрээ даажигнасан засгийн газар

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

2 өдрийн өмнө өмнө

“Сайншанд” агаарын навигацийн төвийг ашиглалтад оруулахыг үүрэг болголоо

2 өдрийн өмнө өмнө

“Ерөнхий сайдаас шууд асуу” уулзалт дорноговийн сайншанд суманд боллоо

2 өдрийн өмнө өмнө

“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

2 өдрийн өмнө өмнө

Хоёр хар мэнгэтэй улаагчин гахай өдөр

2 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 2-4 хэм дулаан байна

2026-11-08 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "IEM Beijing 2026" тэмцээний аваргын төлөө "MOUZ" багтай өрсөлдөнө

2026-11-08 өмнө

Монголд хүнд даацын цахилгаан автомашин цэнэглэгч нэвтэрч байна

2026-11-08 өмнө

Замын-Үүдэд ачааны цахилгаан автомашинд зориулсан гарц байгуулна

2026-11-08 өмнө

Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Б.Пүрэвдагвыг томиллоо

2026-11-08 өмнө

Сурагчдын II улирлын хичээл маргааш эхэлнэ

2026-11-08 өмнө

Гурван хөх мэнгэтэй улаан нохой өдөр

2026-11-08 өмнө

Их төлөв цэлмэг, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-11-07 өмнө

Чингис хааны төрт ёсны уламжлалыг мөнхжүүлэх тогтоолын төслийг баталлаа

САНАЛ БОЛГОХ
2026-11-04 өмнө

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов

2026-11-06 өмнө

“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 сая тн ачаа тээвэрлэжээ

2026-11-06 өмнө

Ерөнхийлөгч шатахууны асуудлаар холбогдох албан тушаалтнуудыг хүлээн авч уулзлаа

2026-11-06 өмнө

Хахууль өгсөн иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх санал хүргүүлэв

2026-11-07 өмнө

Чингис хааны төрт ёсны уламжлалыг мөнхжүүлэх тогтоолын төслийг баталлаа

2026-11-06 өмнө

Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв

2026-11-06 өмнө

Сурагчдын цүнх дэлхийн стандартаар 700 гр бол манай улсад 2-3 кг байна

2026-11-05 өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" хагас шигшээд шалгарлаа

2026-11-04 өмнө

Агаараас эрэн хайх, аврах ангийн талаар санал солилцлоо

2026-11-06 өмнө

Б.Энхбаяр: “Чөлөөлье” санаачилгын цөм нь төрийн өмчийн реформ юм

2026-11-07 өмнө

"The MongolZ" баг хагас шигшээн тоглолтоо өнөөдөр "NaVi" багтай хийнэ

2026-11-06 өмнө

Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

2026-11-07 өмнө

Архангай аймгийн Төвшрүүлэх суманд газар хөдөллөө

2026-11-06 өмнө

“Алтан цом”-ын барилдаан маргааш эхэлнэ

2026-11-06 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ

2026-11-05 өмнө

Онцгой хамгаалалтын бүсэд дэд бүтэц байгуулахыг хориглох тухай хуулийн төсөл

2026-11-06 өмнө

Үс засуулбал өлзийтэй сайн

2026-11-05 өмнө

“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа

2026-11-05 өмнө

Хангалын голын дагуу 264,973 ширхэг мод тарьж, бүрэн дуусгалаа

2026-11-04 өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" тэмцээний шигшээ шатанд шалгарлаа

2026-11-05 өмнө

Б.Пүрэвдагва: Энэ өвөл 7-10 мянган айлын яндан буулгана

2026-11-05 өмнө

А.Ариунзаяа:Цэцийн дарга гишүүнээс өндөр цалин авахыг эсэргүүцэж байна

2026-11-05 өмнө

Дүүжин замын тээврийн кабиныг хүчтэй савлуулах, гэнэт зогсоох туршилт хийж байна

2026-11-05 өмнө

Жэйлин Браун 30 оноог авч, баг нь улирлын найм дахь хожлоо байгууллаа

2026-11-05 өмнө

Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ

2026-11-05 өмнө

Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгээс АН-ын бүлэг завсарлага авлаа

2026-11-05 өмнө

БНСУ-аас алтан эдлэл захиалгаар авчирна гэж 500 орчим иргэнийг залилсан

2026-11-07 өмнө

Цас орохгүй, өдөртөө 3-5 хэм хүйтэн байна

2026-11-05 өмнө

Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо

2026-11-07 өмнө

Дөрвөн ногоон мэнгэтэй хөхөгчин тахиа өдөр

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах