• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Ослын дараа харамсах биш, замд гарахаасаа өмнө хүүхдээ хамгаалъя

Пүрэвдашийн Амгаланбаяр

Хүүхэд эрүүл өсөж бойжих, аюулгүй орчинд амьдрах, аливаа хүчирхийллээс ангид байх эрхтэй. Мөн эцэг эхтэйгээ хамт амьдрах, тэдний анхаарал халамжид байх нь хүүхдийн эсэн мэнд амьдрах үндсэн нөхцөл юм. 

Гэвч  хүүхдийн тээвэрлэлтийн  аюулгүй байдлыг хангаагүйгээс  амь нас, эрүүл мэндээрээ  хохирох тохиолдол гарсаар байна. Тиймээс хүүхдийн аюулгүй байдлыг хамгаалахын тулд эцэг эх,  асран хамгаалагч, нийгэм бүхэлдээ  анхаарал хандуулах шаардлагатай байна. Тиймээс “Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Нийтийн эрх ашгийн төлөөх бүтээл”-ээрээ хүүхдийн тээвэрлэлтийн аюулгүй байдал сэдвийг хөндөж байна. 

Хүүхдийг өвөр дээрээ тээвэрлэж явах маш аюултай

Зам тээврийн ослын тоо өмнөх оны мөн үеэс буурсан эерэг үзүүлэлт гарсан ч хүүхэд өртсөн осол, амь насаа алдсан тохиолдол анхаарал татсан хэвээр байна. Тодруулбал,  2025 оны эхний таван сард 396 зам тээврийн осол бүртгэгдэж, 423 хүүхэд гэмтэж, 17 хүүхэд зам тээврийн  ослын улмаас амь насаа алджээ.

Харин он гарснаас  хойших эхний  таван сарын байдлаар хүүхэд өртсөн  зам тээврийн осол 341  бүртгэгдэж, 372 хүүхэд гэмтсэн байна. Харамсалтай нь энэ хугацаанд 18 хүүхэд  зам тээврийн ослын улмаас  амь насаа алджээ.  

Нийслэлийн хэмжээнд 2025 оны эхний таван сарын байдлаар 275 осол бүртгэгдэж 297 хүүхэд гэмтжээ.  Харин энэ он гарснаар  эхний таван сард 226  осол бүртгэгдэж,  248  хүүхэд  замын тээврийн ослын улмаас гэмтсэн гэдгийг  Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ. Эдгээр тоон үзүүлэлтээс харахад хүүхдийн амь нас, эрүүл мэндэд учирч буй эрсдэлийг бууруулах чиглэлд илүү анхаарал хандуулах шаардлагатай хэвээр байна. 

Улсын их баяр наадмын өдрүүд хаяанд ирсэн энэ өдрүүдэд  ид аялал зугаалгын улирал эхэлдэг. Тиймээс  эцэг эх асран хамгаалагч та бүхэн холын замд гарахаар бэлдэж байгаа бол хамгийн түрүүнд үр хүүхдийнхээ аюулгүй байдлыг хангаарай. 

Бидний анзаарах ёстой энгийн зүйл бол зориулалтын суудалд суулгаж, суудлын бүс зүүлгэх явдал  юм. Гэвч харамсалтай  нь  энэ он гарснаар хойш  зам тээврийн ослын улмаас амь насаа алдсан 18 хүүхдийн 12 нь зорчигч хэлбэрээр буюу аав ээж, асран хамгаалагчидтайгаа явж байхдаа  эндсэн байна. Мөн ослын үед зориулалтын суудалд суулгаагүй, суудлын бүс зүүлгээгүй байжээ. 

Энэ талаар Тээврийн Цагдаагийн Албаны урьдчилан сэргийлэх хэлтсийн чиглэлийн ахлах мэргэжилтэн, хошууч Г.Отгонтамир “Зуны дэлгэр цагт иргэд гэр бүлээрээ үр хүүхдээ дагуулан хөдөө орон нутаг руу зорчих  амралт зугаалгын улирал эхэлсэн байна. Энэ үед нийтлэг илэрдэг зөрчил нь хүүхдийн аюулгүй тээвэрлэлтийг хангахгүй байгаа явдал юм. Хүүхдийн аюулгүй тээвэрлэлт нь  хамгаалах бүсийг нь зүүлгэх, зориулалтын  суудалд суулгах.  Үүнийг орон нутгийн замд  жолооч нар дадал болгохгүй байна.  Хүүхэдтэй замын хөдөлгөөнд оролцож байгаа жолоочийн үүрэг, хариуцлага нэг дахин нэмэгдэх ёстой. Гэтэл бага насны хүүхдийг харгалзах хүнгүй авч явж байна.  Замын хөдөлгөөний дүрэмд нярай хүүхдийг арын суудалд эцэг эх асран хамгаалагчийн аль нэг нь авч явна.  Биеийн өндөр нь 140 см-ээс илүүгүй бол зориулалтын суудалд,  140 см- ээс дээш  бол  суудлын бүс, тохируулагч, хамгаалагч бүс хэрэглэж явна  гэж дүрэмд заасан байдаг.  Орон нутаг  руу  зорчиж буй  арван тээврийн хэрэгслийн найм нь  хүүхэд тээвэрлэж байна. Энэ үед хүүхдийг зорчигчийн тооноос хасаж, өвөр дээрээ  суулгах тохиолдол нийтлэг бүртгэгдэж байна.  “Хамаатны хүмүүс  маань хөдөө  явлаа  гэхээр  хүүхдээ захисан юм аа. Яаж үлдээх вэ дээ ” гэж норм, шаардлагыг  хэтрүүлэн зорчих  тохиолдол их байдаг. Замын хөдөлгөөнд оролцох буюу  гэр бүлээрээ  зорчихдоо аюулгүй байдлыг  хангах нь өөрөө соёл юм.  “Шахаад суучихъя,  хүүхдийг чинь өвөр дээрээ авчихъя,  авч явсангүй”  гэж  гомдоллох нь өөрөө соёлгүй бүдүүлэг үйлдэл юм. Машины суудал дүүрсэн бол  дараагийн хот  хоорондын унаанд суугаад явах хэрэгтэй” гэлээ.

Иргэдийн гаргадаг түгээмэл алдаа нь хүүхдийг өвөр дээрээ суулгах,   автомашины цонхоор  гар, хөлийг нь гаргах, тээврийн хэрэгслийн  багаж хэсэгт ор засаж  хүүхдээ авч явах  зэрэг  зөрчил бүртгэгддэг байна.  Хүүхдээ өвөр дээрээ  суулгаж явах нь зарим эцэг эхчүүдийн хувьд аюулгүй  мэт санагдах ч  авто машин гэнэт тоормозлох,  зам  дээр мал орж ирэх,  гэнэтийн саад тулгарах үед  хамгаалалтын бүсгүй  бэхэлгээгүй хүүхэд  хөдөлгөөний хүчээр урагш шидэгдэж салхины шил болон бусад хатуу биет  мөргөх эрсдэлтэй байдаг аж. Осол аваар гарлаа гэхэд хамгийн түрүүнд өвөр дээр сууж байгаа хүүхэд өртөх магадлалтай  учраас эцэг эхчүүд хүүхдээ зориулалтын суудалд суулгаж,  бүсийг нь зүүлгэх үүрэгтэй. 

Яагаад хүүхдээ зориулалтын суудалд суулгаж, бүсийг бүслүүлээгүй талаар замын хөдөлгөөнд оролцож буй зарим эцэг эх, асран хамгаалагчаас асуухад “Зөөлөн явдаг” гэж тайлбарладаг  байна.  Гэтэл урдаас ирж байгаа тээврийн хэрэгслийн жолооч хурд хэтрүүлэх, хөдөлмөр амралтын горим зөрчин үүрэглэж замын эсрэг урсгал  руу орж өөдөөс  мөргөхөд та зөөлөн явж байсан ч машин дотор  хамгаалалтгүй,  сул чөлөөтэй зөрчиж буй бага насны хүүхэд  бэртэж гэмтэх эрсдэл өндөр байдаг 

Мөн орон нутгийн замд цагдаагийн алба хаагчид хяналт шалгалт хийж, ийм төрлийн  зөрчлийг таслан зогсоохоор ажилладаг. Шалгалтын үеэр  зарим хүмүүс “Зүгээр явж байхад зогсоолоо”  гэж  хүлээж авдаг байна. Гэвч энэ нь цагдаагийн алба хаагчдын хувьд  эрсдэл учруулж болзошгүй жолооч хөдөлмөр горимын амралтаа зөрчсөн эсэх, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байна уу,  тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангасан зэрэгт хяналт тавьж  зөрчлийг таслан зогсоох үүрэгтэй ажиллаж буй. Хамгийн гол нь эрдэнэт хүний амь насыг  хамгаалах  урьдчилан сэргийлэх арга хэмжээг  авч байгаа гэдгийг  ойлгож хүлээж авах хэрэгтэй.

Хамгаалалтын суудал нярай хүүхдийг зам тээврийн осол, гэмтлээс 70 хүртэлх хувиар хамгаалдаг

Хүүхдийг авто машинд  хэрхэн  тээвэрлэх нь зөвхөн замын хөдөлгөөний  дүрэм мөрдөх асуудал биш, амь нас, эрүүл мэндийг нь хамгаалах чухал алхам юм. Тэгвэл хүүхдийг зориулалтын суудалд суулгаснаар ямар эрсдэлээс хамгаалж чаддаг вэ. Энэ талаар  НЭМҮТ-ийн  осол гэмтэл, хүчирхийлэл, жендерийн асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Өлзиймөнх  тайлбарлахдаа “Хүүхдийн хамгаалалтын суудал нь олон төрлийн ач холбогдолтой. Энэ нь цагдаагийн шалгалтад зориулсан зүйл  биш юм. Хүүхдийг тусад нь тав тухтай байлгахаас гадна осол эрсдэлийн үед амь нас нас,  эрүүл мэндийг  хамгаалах  чухал хэрэгсэл юм.  Олон улсад хийсэн хүүхдийн хамгаалалтын  суудлын судалгаагаар нярай хүүхдийг зам тээврийн осол гэмтлээс 70 хүртэлх хувиар, бага болон өсвөр насны хүүхдийг 54-80 хүртэлх хувиар хамгаалдаг гэсэн байдаг” гэв.

Манай улсын Замын хөдөлгөөний дүрэмд 0-10 насны хүүхэд зориулалтын суудал заавал хэрэглэх  талаар зохицуулалт байдаг.  Гэвч  бодит байдал дээр хүүхдийн хамгаалалтын суудлын хэрэглээ  хангалтгүй хэвээр байгааг мэргэжилтэн онцоллоо. Харин сүүлийн жилүүдэд  нийгмийн нөлөөллийн ажил,  хууль эрх зүйн зохицуулалтын үр дүнд эцэг эх, асран хамгаалагчдын  ойлголт, хэрэглээ тодорхой хэмжээгээр  нэмэгдэж байгааг тэрээр  хэлсэн юм. 

Толгойн гэмтэл 33.4 хувь, өвдөг шилбэний гэмтэл  16.1 хувийг эзэлж байна 

2025 оны байдлаар ГССҮТ-ийн  Яаралтай  тусламжийн тасагт нийт 183 мянга 210 хүн тусламж үйлчилгээ авснаас зам тээврийн ослын шалтгаант гэмтэл бэртэл  21 мянга 799 тохиолдол бүртгэгджээ.Үүнээс 0-18 насны  хүүхэд 7879 байсан бөгөөд   нас баралтын нийт тохиолдол найм байна.  

Харин  2026 оны эхний хагас жилийн  байдлаар тус тасагт 92 мянга 197 хүн тусламж үйлчилгээ  авснаас  зам тээврийн  ослын шалтгаант гэмтэл бэртлийн   9996 тохиолдол  бүртгэгджээ. Үүний  3748  нь 0-18  насны  хүүхэд  байсан  бол, нас баралтын  тохиолдол  бүртгэгдээгүй байна. 

Мөн зам тээврийн ослын улмаас  гэмтсэн хүүхдүүдийн  дунд  толгойн гэмтэл 33.4 хувь, өвдөг шилбэний  гэмтэл  16.1 хувийг эзэлж байна. Энэ талаар ГССҮТ-ийн Яаралтай тусламжийн тасгийн их эмч Б.Баттулга “ Зам аюулгүй байдлын стандартыг бүрэн хангаагүйгээс зам тээврийн осол гарах эрсдэл өндөр байна. Жолооч болон зорчигчид суудлын бүс зүүгээгүйгээс  цээж, хүзүүний гэмтэл  авах тохиолдол элбэг байдаг. Мөн хүүхдийн зориулалтын суудалд суулгахгүй, хамгаалалтын бүс зүүлгээгүйн улмаас сэгсрэгдэх, тархи толгой, хүзүү нурууны гэмтэл авах эрсдэл нэмэгддэг. Цаашлаад дотоод эрхтэн тогтолцоонд гэмтэл учрах аюултай. Тиймээс хүүхдүүдээ зориулалтын суудалд суулгаж,  эцэг эхчүүд мөн суудлын бүсээ зүүж, жолооч  замын хөдөлгөөний дүрмээ баримталж чадвал  осолд өртөх эрсдэлийг бууруулах  боломжтой” гэлээ.

“Машин  аюултай” гэсэн мэдрэмжтэй үлддэг 

Зам тээврийн осол нь зөвхөн  бие махбодод  гэмтэл учруулаад зогсохгүй хүүхдийн  сэтгэл зүйд ч  гүн ул мөр үлдээдэг.  Ослын  дараах  айдас  түгшүүр,  зан үйлийн өөрчлөлт  тухайн хүүхдийн нас, хөгжлийн онцлог  болон эцэг эх, асран хамгаалаагчийн  үзүүлэх дэмжлэгээс  шалтгаалан өөр өөр илэрдэг байна. Энэ талаар “НЭМҮТ-ийн сэтгэл засалч Ж.Халиун “Зам тээврийн осол хүүхдэд  олон түвшинд нөлөөлдөг. Нэгдүгээрт, ослын үеэр үүссэн аюулын хариу урвал, хоёрдугаарт, тухайн хүүхэд болсон  үйл явдлыг  хэрхэн  ойлгож,  хүлээн авч байгаа байдал болон нас хөгжлийн үе шат. Гуравдугаарт, ослын дараа  эцэг эх асран хамгаалагч  болон ойр дотнын хүмүүсээсээ  хэр их хэмжээний дэмжлэг авсан зэрэг хүчин зүйлс нөлөөлдөг.

Ослын үеэр болон ослын дараа хүүхдийн зүрхний цохилт нэмэгдэх, адреналин  ялгарах, хүүхэд уйлах, хашхирах, эсвэл гэнэт чимээгүй, хөдөлгөөнгүй болох, тухайн үйл явдлыг  бодитоор хүлээж авч чадахгүй байх зэрэг  шинж тэмдэг илэрч болно.  Харин энэ хариу урвал нь бие махбод болон зан үйлд нөлөөлөхдөө орой унтаж чадахгүй байх, хар дарж зүүдлэх, амархан айж цочирддог болох, уур уцаартай болох аав ээж асран хамгаалагчаасаа  салахаас айх, уйлах, машинд суухаас  айх, татгалзах,  наснаасаа бага хүүхэд шиг аашлах  зэрэг шинж тэмдэг илрэх нь бий. Гэхдээ  эдгээр нь сэтгэл зүйн  гэмтэл тогтсон гэсэн үг биш, аюулд  үзүүлж буй  бие физиологийн хэвийн хариу урвал. Эцэг эх асран хамгаалагчийн  халамж,  дэмжлэгийн үр дүнд  хэвийн байдалдаа орох боломжтой. Харин дээрх шинж тэмдэг нэг сараас дээш хугацаанд үргэлжилж, болсон үйл явдлыг өнгөрсөн, одоо аюулгүй болсон гэдгээр мэдэрч чадахгүй байвал  мэргэжлийн  сэтгэл зүйч, эмчид хандах хэрэгтэй” гэлээ.

Тухайн хүүхэд онцлог байдлаасаа шалтгаан  ослыг ялгаатай хүлээж авдаг байна.  Нэг  нь “Аймшигтай зүйл болсон ч, одоо би аюулгүй, намайг  хүмүүс хамгаалж байгаа” гэж ойлгож байхад нөгөө нь  “Машин  аюултай” гэсэн мэдрэмжтэй үлддэг байна. Энэ нь аав ээж,  асран хамгаалагч, томчуудын  сэтгэл зүйн  тайван байдал,  болсон үйл явдлыг тухайн хүүхдийн насанд тохируулан  тайлбарласан эсэх нь нөлөөлдөг аж.  

Мөн хүүхдийн нас хөгжлийн үе шат  нөлөөлдөг  байна.  Жишээлбэл, бага насны хүүхэд болсон үйл явдлыг үгээр илэрхийлж тайлбарлаж чадахгүй ч айдас, тухайн үеийн мэдрэмж, асран хамгаалагчийн сэтгэл хөдлөлийг санаж үлдэх боломжтой. Харин сургуулийн  насны хүүхэд дахин осолд орохоос айх, машинд суухаас зайлсхийх, үхэл аюулын тухай ярих  нь бий.  Түүнчлэн өсвөр насныхан өөрийгөө буруутгах, бухимдах, бие даасан байдлаа алдсан мэт мэдрэмж төрөх зэрэг шинж тэмдэг илэрдэг байна. Тиймээс ослын дараа хүүхдэд үзүүлэх сэтгэл зүйн  дэмжлэг чухал аж. Ингэхдээ эцэг эх, асран хамгаалагч хүүхдийнхээ дэргэд өөрсдийнхөө сэтгэл хөдлөлийг  удирдаж, хүүхдийн мэдэрч буй айдас түшүүрийг үгүйсгэхгүйгээр  мэдрэмжийг нь хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Болсон үйл явдлыг энгийнээр насанд тохирсон байдлаар тайлбарлаж өгөх нь чухал байна. Осолд орсон хүүхэд машин аюултай гэж ойлгосон байгаа үед “Эргэнд тойронд байгаа хүмүүс чамайг хамгаалж чадна, бүсээ зүүвэл илүү аюулгүй” гэж аль болох аюул багатай гэх утгаар тайлбарлаж хэлэх хэрэгтэй гэдгийг  мэргэжлийн хүмүүс онцоллоо.

Мөн он гарснаас хойш улсын хэмжээнд хөдөлгөөн эхлэхдээ зам орчноо шалгаагүйн улмаас бага насны хүүхдийг дайрч, амь насыг нь хохироосон хоёр тохиолдол бүртгэгдсэн байна. Тиймээс жолооч та бүхэн хөдөлгөөн эхлэхийн өмнө автомашинаа тойрч, эргэн тойрны орчноо шалгахад хэдхэн секундийг  зориулж хэвшээрэй. Учир нь хүүхдүүд зуны халуун өдрүүдэд болон аялал зугаалгын үед сүүдэр бараадан автомашины ойр орчимд тоглох тохиолдол элбэг байдаг аж. 

Тэгвэл бид үр хүүхдээ зам тээврийн ослоос хамгаалж, эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг нь бодитоор хангахын тулд юу хийх ёстой вэ. Хүүхдээ эрсдэлтэй нөхцөл байдалд оруулахгүй байх нь эцэг эх, асран хамгаалагч, төр, хууль хэрэгжүүлэгч байгууллага зэрэг олон талын хамтын ажиллагаа юм.  Үүний тулд хүүхдийн аюулгүй тээвэрлэлтийн талаарх хууль, эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгож, хэрэгжилтэд тавих хяналтыг сайжруулах, хамгаалалтын суудлын хэрэглээг нэмэгдүүлэхэд чиглэсэн бодлого, дэмжлэгийг хэрэгжүүлэх шаардлагатай байна. Мөн эцэг эх, асран хамгаалагчдад зориулсан тогтмол сургалт, мэдээлэл, нөлөөллийн ажлыг эрчимжүүлэхийн зэрэгцээ хүүхдийн хамгаалалтын суудлын хүртээмжийг нэмэгдүүлэх нь чухал юм.

Аливаа зөв дадал нэг өдөрт төлөвшдөггүй. Тиймээс хүүхдэд бага наснаас нь хамгаалах бүсээ тогтмол зүүх, зориулалтын суудалд суух дадлыг хэвшүүлснээр аюулгүй байдлын соёл насан туршид нь төлөвшинө. Олон улсын судалгаагаар 0-5 нас нь зөв дадлыг төлөвшүүлэх хамгийн тохиромжтой үе гэж үздэг байна. Тухайлбал, АНУ-д дөнгөж төрсөн хүүхдийг эмнэлгээс гарахад нь хамгаалалтын суудалтай автомашинаар тосож авдаг бөгөөд үүний үр дүнд хамгаалалтын суудлын хэрэглээ бараг 100 хувьд хүрчээ. 

Хүүхдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалахад зөв дадлыг өдөр бүр хэвшүүлэх нь томчуудын чухал үүрэг хариуцлага юм. Тиймээс хамгаалах бүсээ бүслэх, зориулалтын суудал ашиглах, хөдөлгөөн эхлэхийн өмнө автомашины эргэн тойрныг шалгах зэрэг энгийн алхам бүр эрдэнэт хүний амийг аварч чадна. Хүүхэд бүр аюулгүй зорчих эрхтэй. Тэр эрхийг бодит болгох эсэх нь өнөөдөр бидний гаргах хариуцлагатай шийдвэрээс эхэлнэ шүү.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2026 ОНЫ ДОЛООДУГААР САРЫН 8. ЛХАГВА ГАРАГ. № 129 (7871)

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Хөөрөг 20, даалин 10 гэх мэтийн хохирогч иргэд тогтоогдоогүй байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгдлээ
Хүүхдийн биед тохирсон ширээ, сандлын хөрөнгө оруулалтыг ирэх оны төсөвт тусгая
Хүннү эйр – Монгол Улсыг Дэлхийтэй холбосон 15 жил

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Чуулган
  • •Нийтлэл
  • •E-Sport
  • •Сэрэмжлүүлэг
  • •Нийслэл
  • •Ерөнхийлөгч
  • •Бөхийн төрлүүд
  • •Уул уурхай
  • •Сурвалжлага
  • •Үндэсний спорт
  • •ММ-ын тодруулга
  • •Гэмт хэрэг
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Степпе Арена
ХУРААХ
Н.Учралын Засгийн газар 100...
Мопед, скүүтер, тэдгээртэй...

Ослын дараа харамсах биш, замд гарахаасаа өмнө хүүхдээ хамгаалъя

Kuzmo 2026-07-08

ФОТО:

Сэдвүүд : #Сурвалжлага  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Хөөрөг 20, даалин 10 гэх мэтийн хохирогч иргэд тогтоогдоогүй байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгдлээ
Хүүхдийн биед тохирсон ширээ, сандлын хөрөнгө оруулалтыг ирэх оны төсөвт тусгая
Хүннү эйр – Монгол Улсыг Дэлхийтэй холбосон 15 жил
ШУУРХАЙ МЭДЭЭ
8 цагийн өмнө өмнө

Их Засаг ба Хууль засаглахуй: “Их Засаг” бол ганц бичиг баримт биш, Үндсэн хуулийн цогц юм

8 цагийн өмнө өмнө

Н.Учрал: Оюу Толгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх эсэх асуудал дээр Засгийн газар хуулиа л барина

8 цагийн өмнө өмнө

Хүннү эйр – Монгол Улсыг Дэлхийтэй холбосон 15 жил

8 цагийн өмнө өмнө

Химийн иж бүрэн кабинет байгуулж хүлээлгэн өглөө

8 цагийн өмнө өмнө

Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байна

8 цагийн өмнө өмнө

Монгол Улс дэлхийн дижитал ба хиймэл оюуны өрсөлдөх чадварын үнэлгээгээр 70 орноос 67-рт эрэмбэлэгдлээ

8 цагийн өмнө өмнө

“Comeup 2026” олон улсын арга хэмжээнд Монгол Улсыг төлөөлөн оролцох шилдэг гурван стартап тодорлоо

9 цагийн өмнө өмнө

Үс засуулбал эд мал баялаг төгөлдөр болно

9 цагийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 6-8 хэм дулаан байна

21 цагийн өмнө өмнө

“Шинэ цагийн малчин" аяныг үндэсний хэмжээнд өрнүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг баталлаа

21 цагийн өмнө өмнө

Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна

21 цагийн өмнө өмнө

Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

21 цагийн өмнө өмнө

“Оюу толгой” ХХК 2027 оноос ногдол ашиг олгоно гэдгээ захидлаар мэдэгдлээ

21 цагийн өмнө өмнө

Дулаан гараашийг татвараас чөлөөлөх хуулийн төслийг засгийн газар дэмжлээ

21 цагийн өмнө өмнө

Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангаж ажиллахыг анхааруулав

21 цагийн өмнө өмнө

Хүннү эйр компанийн хамт олонд 15 жилийн ойн баярын мэнд хүргэе

1 өдрийн өмнө өмнө

“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээлээ

1 өдрийн өмнө өмнө

Есөн улаан мэнгэтэй шарагчин үхэр өдөр

1 өдрийн өмнө өмнө

Өдөртөө 7-9 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

Шинэ гарди М.Лхагвагэрэл “Чингис хаан” цом гардлаа

2 өдрийн өмнө өмнө

Монголын бахархлаар халхавч хийсэн 1XBET

2 өдрийн өмнө өмнө

Нийслэл хотын албан татварыг 50 хувиар бууруулах тогтоолын төслийг баталлаа

2 өдрийн өмнө өмнө

Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө

2 өдрийн өмнө өмнө

С.Нарангэрэл: Чингис хааны Их Засгийн амин сүнс нь ёс суртахуун гэсэн дүгнэлтэд хүрсэн

2 өдрийн өмнө өмнө

С.Бямбацогт: Төрийн хүч эрх мэдэлд бус, ард түмнийхээ итгэлд оршдог

2 өдрийн өмнө өмнө

Өнөөдөр Дашнямтай билэгт сайн өдөр

2 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 8-10 хэм дулаан байна

САНАЛ БОЛГОХ
2026-11-06 өмнө

“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 сая тн ачаа тээвэрлэжээ

2026-11-06 өмнө

Ерөнхийлөгч шатахууны асуудлаар холбогдох албан тушаалтнуудыг хүлээн авч уулзлаа

2026-11-07 өмнө

Чингис хааны төрт ёсны уламжлалыг мөнхжүүлэх тогтоолын төслийг баталлаа

2026-11-06 өмнө

Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв

2026-11-06 өмнө

Хахууль өгсөн иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх санал хүргүүлэв

2026-11-06 өмнө

Сурагчдын цүнх дэлхийн стандартаар 700 гр бол манай улсад 2-3 кг байна

2026-11-05 өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" хагас шигшээд шалгарлаа

2026-11-07 өмнө

"The MongolZ" баг хагас шигшээн тоглолтоо өнөөдөр "NaVi" багтай хийнэ

2026-11-07 өмнө

Архангай аймгийн Төвшрүүлэх суманд газар хөдөллөө

2026-11-06 өмнө

Б.Энхбаяр: “Чөлөөлье” санаачилгын цөм нь төрийн өмчийн реформ юм

2026-11-06 өмнө

“Алтан цом”-ын барилдаан маргааш эхэлнэ

2026-11-06 өмнө

Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

2026-11-06 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ

2026-11-05 өмнө

Хангалын голын дагуу 264,973 ширхэг мод тарьж, бүрэн дуусгалаа

2026-11-05 өмнө

Онцгой хамгаалалтын бүсэд дэд бүтэц байгуулахыг хориглох тухай хуулийн төсөл

2026-11-05 өмнө

“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа

2026-11-06 өмнө

Үс засуулбал өлзийтэй сайн

2026-11-05 өмнө

Б.Пүрэвдагва: Энэ өвөл 7-10 мянган айлын яндан буулгана

2026-11-05 өмнө

Дүүжин замын тээврийн кабиныг хүчтэй савлуулах, гэнэт зогсоох туршилт хийж байна

2026-11-05 өмнө

Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ

2026-11-05 өмнө

А.Ариунзаяа:Цэцийн дарга гишүүнээс өндөр цалин авахыг эсэргүүцэж байна

2026-11-07 өмнө

Цас орохгүй, өдөртөө 3-5 хэм хүйтэн байна

2026-11-05 өмнө

Жэйлин Браун 30 оноог авч, баг нь улирлын найм дахь хожлоо байгууллаа

2026-11-07 өмнө

Дөрвөн ногоон мэнгэтэй хөхөгчин тахиа өдөр

2026-11-05 өмнө

Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгээс АН-ын бүлэг завсарлага авлаа

2026-11-05 өмнө

Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо

2026-11-08 өмнө

Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Б.Пүрэвдагвыг томиллоо

2026-11-05 өмнө

БНСУ-аас алтан эдлэл захиалгаар авчирна гэж 500 орчим иргэнийг залилсан

2026-11-08 өмнө

Сурагчдын II улирлын хичээл маргааш эхэлнэ

2026-11-05 өмнө

Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах